Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Гэрчлэлүүд. Show all posts
Showing posts with label Гэрчлэлүүд. Show all posts

1/14/2020

Эзэн Есүс Христийн эргэн ирэлтийн тухай 5 зөгнөл биелжээ



Гарчиг
1. Дайн дажин, өлсгөлөн, газар хөдлөлт үзэгдэнэ
2. Израилийн сэргэлт
3. Сайн мэдээг дэлхийн өнцөг булан бүрд тунхаглана
4. Ёс бус явдал элбэгшиж, итгэгчдийн хайр хөрнө
5. Хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчдийн илрэлт
  Бид одоо эцсийн өдрүүдийн төгсгөлд байгаа бөгөөд Эзэнд чин сэтгэлээсээ итгэж, эргэн ирэхийг нь хүлээдэг олон ах, эгч энэхүү асуултын талаар бодож байгаа нь лавтай: Илчлэлийн 22-р бүлгийн 12-р эшлэлд Эзэн Есүс “Харагтун, Би удахгүй ирнэ.” хэмээн зөгнөсөн. Эцсийн өдрүүдэд дахин ирнэ гэж бидэнд амласан юм чинь Эзэн одоо эргээд ирчихсэн болов уу? Христэд итгэгч бидэнд энэ асуулт үнэндээ маш чухал тул Эзэн үнэхээр эргэж ирсэн эсэхийг бид яг яаж мэдэх вэ? Үнэн хэрэгтээ, Эзэн Есүс бидэнд Библийн зөгнөлөөр дамжуулан хэдийнээ хэлсэн бөгөөд бид бүх баримтыг нэгтгэж, чин сэтгэлээсээ тунгаан бодох л юм бол хариултыг нь олно.

4/30/2019

Залбирлын хүч—цөхрөл дунд гайхамшгийг нүдээр үзсэн нь


  Бид амьдралыг элээхдээ дор бүрнээ зарим нэг онцгой үйл явдлыг туулах бөгөөд эдгээр нь бидний ой тойнд сийлэгдэн үлдэж, хэзээ ч мартагдахгүй. Нөхөр маань авто осолд орж, амьд гарах эсэхийг нь хэн ч мэдэхгүй байсан үе болон миний яахаа ч мэдэхгүй, тэсвэр алдахын даваан дээр байсан үүний дараах өдрүүд бол надад хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн туршлага юм. Гэвч миний хувьд өөр байсан зүйл нь Бурхан надтай хамт байж, надад Түүний удирдамж байсан учраас би ийнхүү дэмжлэгтэй байсан бөгөөд Бурханд залбирч, Түүнд найдсанаар цөхрөлийнхөө дунд гайхамшгийг нүдээр үзсэн билээ. Тэрхүү гамшигт цаг үед би Бурханы эрх мэдэл, дээд эрхийн тухай ойлголт, мөн Бурханы хайрыг үнэлэх жинхэнэ үнэлэмжийг илүү их олж авсан юм…

4/27/2019

Залбирлын хүч—цөхрөл дунд гайхамшгийг нүдээр үзсэн нь


  Бид амьдралыг элээхдээ дор бүрнээ зарим нэг онцгой үйл явдлыг туулах бөгөөд эдгээр нь бидний ой тойнд сийлэгдэн үлдэж, хэзээ ч мартагдахгүй. Нөхөр маань авто осолд орж, амьд гарах эсэхийг нь хэн ч мэдэхгүй байсан үе болон миний яахаа ч мэдэхгүй, тэсвэр алдахын даваан дээр байсан үүний дараах өдрүүд бол надад хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн туршлага юм. Гэвч миний хувьд өөр байсан зүйл нь Бурхан надтай хамт байж, надад Түүний удирдамж байсан учраас би ийнхүү дэмжлэгтэй байсан бөгөөд Бурханд залбирч, Түүнд найдсанаар цөхрөлийнхөө дунд гайхамшгийг нүдээр үзсэн билээ. Тэрхүү гамшигт цаг үед би Бурханы эрх мэдэл, дээд эрхийн тухай ойлголт, мөн Бурханы хайрыг үнэлэх жинхэнэ үнэлэмжийг илүү их олж авсан юм…

4/23/2019

Төгс Хүчит Бурханы Чуулган, Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан,

   Улаан өндөгний баяр гэж юу вэ? Улаан өндөгний баярын үүсэл

  Амиллын ням гараг ч гэж бас нэрлэгддэг Улаан өндөгний баяр бол загалмайд цовдлогдсоноос нь хойш гурав хоногийн дараа тохиолдсон Эзэн Есүсийн амиллыг тэмдэглэдэг баяр юм. Яг нарийн хугацаа нь жил бүрийн хавар өдөр, шөнө тэнцсэний дараах анхны тэргэл сарын дараагийн эхний ням гарагт болдог. Есүсийн амиллыг тэмдэглэж, хүн төрөлхтөнд Есүсийн авчирсан аврал болон найдварыг санахын тулд жил бүрийн 3 дугаар сараас 4 дүгээр сарын хооронд дэлхий дахины Христэд итгэгчид Улаан өндөгний баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл Христэд итгэгчид бид Есүсийн амиллыг тэмдэглэж байх зуураа, Тэр золин авралын ажлаа аль хэдийн дуусгасан ч гэсэн яагаад үхлээс эргэн ирж, хүнд харагдсан юм бол гэдгийг мэддэг үү? Түүний амилал болон хүнд харагдсаны цаад утга учир юу вэ?

4/21/2019

Эзэн Есүс амиллынхаа дараа яагаад хүнд харагдсан бэ?


  Библид: “Мөн тэд ийнхүү ярьж байхад нь Есүс Өөрөө тэдний дунд зогсоод, ‘Амар амгалан та нарт байх болтугай’ гэв. Гэвч тэд айн сандарч, сүнс харсан мэт болов. Тэр, ‘Та бүхэн яагаад шаналав? Та нарын зүрх сэтгэлд яагаад эргэлзээ төрөв? Миний гар, хөлийг минь хар, энэ бол Би Өөрөө юм, Намайг бариад хар; сүнсэнд яс, мах байхгүй, Надад байгааг та нар харж байна’гэлээ. Тэр ийнхүү яриад, тэдэнд гар, хөлөө үзүүлэв. Тэднийг баярласандаа итгэж ядан гайхширч байх зуур Тэрээр, ‘та нарт ямар нэг идэх юм байна уу?’ гэхэд тэд хайрсан загасны хэсгийг зөгийн балтай өгчээ. Тэр үүнийг авч, тэдний өмнө идэв” (Лук 24: 36-43) гэж тэмдэглэсэн байдаг. Энэ эшлэлийг унших болгондоо би Петр, Иохан болон бусдаар нь бахархдаг. Есүс Өөрийнхөө ажлыг Иудейд хийж байх зуураа өдөржин шөнөжин үргэлж шавь нартайгаа хамт байсан бөгөөд дахин амилсныхаа дараа яг л урьдын адилаар тэднийг халамжилж, тэдэнд харагдаж, судрыг тайлбарлаж, сургаал хэлж байсан юм. Петр болон бусад нь Эзэний шавь байхаар сонгогдох хувьтай байсан бөгөөд Эзэн Есүсийн сургаалыг хоёр чихээрээ сонсож чадсан билээ—тэд маш их ерөөгджээ! Дараа нь би Бурханы үгийг уншаад, үнэндээ амиллынхаа дараа хүнд харагдсаных нь ард Эзэн Есүсийн хүсэл байж гэдгийг, мөн энэ үйл хэрэг нь Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг бүр ч их илэрхийлжээ гэдгийг ойлгож авсан юм. Амиллынхаа дараа Эзэн Есүс хүнд харагдсан нь үнэхээр маш их утга учиртай байж гэдгийг би үнэнхүү харж эхэлсэн билээ!

3/24/2019

Сорилтыг давахад шаардлагатай “дархлаа” та нарт бий юу?

Төгс Хүчит Бурханы Чуулган, Төгс Хүчит Бурхан, Зүүний Аянга, дархлаа,

  Нэгэн өдөр би нэг үлгэр харав. Нүхнээсээ гарч ирээд, хулгана урхидахын тулд хулганын хавханд хүмүүсийн албаар тавьсан үмх махыг олсон нэг хулганын талаар энэ үлгэр ерөнхийдөө өгүүлсэн байлаа. Тэр үмх маханд хүрвэл урхинд орж үхнэ гэдгээ хулгана мэдсэн тул урхидуулахгүй, бас үмх маханд яасан ч хүрэхгүй гэж гэж анхандаа боджээ. Гэвч махны үнэрийг аваад сорилтыг давж чадалгүй, өөрөө хүсээгүй ч урхинд аажмаар ойртсоор байлаа. Эцэстээ хулгана хорхойгоо дарж чадалгүй үмх махыг идэхээр очоод, урхинд орж үхжээ.

3/06/2019

Охиныхоо төлөө өөрийгөө гаргуунд хаясан он жилүүд

Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурханы Чуулган, сайн мэдээ,

Би Хятад улсад нэгэн жижиг тосгонд төрж, тэндээ энгийн нэгэн жирийн амьдралаар өсөж торнисон юм. Гэр бүл маань ядуу байсан тул би 16 нас хүрч, дунд сургуулиа дүүргэнгүүтээ ажил олж хийхээр том хот руу явах шаардлагатай болсон юм. 17 нас хүрэх үедээ би салсан нөхөртэйгээ танилцаж билээ. Тэрээр надаас 12 насаар ах байсан юм. Тухайн үед надад тавьж байсан анхаарал, халамж нь миний хувьд яг л аавын минь халхавч хамгаалалт, ахын минь хайр шиг санагддаг байлаа.

2/26/2019

Тэр өдөр тэнгэр тун цэлмэг агаад нартай байлаа


Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурханы Чуулган, Зүүний Аянга, Библи, Эзэн Есүс

Тэр өдөр тэнгэр тун цэлмэг агаад нартай байлаа
Тиан Инг, Хятад

  Би Хятад дахь Гурван-Өөрөө сүмийн итгэгч байлаа. Анх цуглаанд оролцож эхлэхэд пастор: “Ах, эгч нар аа: Учир нь хүн зүрх сэтгэлдээ итгэн зөвт байдалд хүрдэг; мөн амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрдэг.” (Ром 10:10) гэж Библид бичигдсэн байдаг. Бид итгэлээрээ зөвтгөгдсөн. Бид Есүст итгэдэг тул аврагдсан. Хэрвээ бид өөр бусдад итгэсэн бол, аврагдахгүй байх байсан…” хэмээн үргэлж бидэнд хэлдэг байлаа. Би пасторын эдгээр үгийг баримталсан. Үр дүнд нь, Эзэн ирж, намайг тэнгэрийн хаанчлал руу оруулахыг хүлээх зуураа би цог золбоотой эрж хайж, цуглаануудад идэвхтэй оролцох болсон юм. Дараа нь, хууль бус үйл хэрэг сүмд үргэлжлүүлэн гарсаар байсан тул тэндхийн цуглаанаас залхахад намайг хүргэлээ. Пасторууд өөр хоорондоо салж, хуваагдаж, өөрсдийгөө бүлэглэлийн тэргүүнд томилж, бие даасан хаанчлалуудыг бий болгохоор хичээж байв. Пасторын номлолууд нь Нэгдсэн Фронтын Ажлын Албыг (НФАА) дуулгавартай дагах шаардлагатай байв. НФАА олон нийтийн сэтгэл санааг үймүүлэх вий гэхээс айн Илчлэлийн Номыг хэлэлцэхийг тэдэнд зөвшөөрдөггүй учраас пасторууд үүнийг номлодоггүй байлаа. Пасторууд ихэнхдээ хандивын талаар номлон, хүн ихийг хандивлах тусам, Бурханаас илүү их ерөөл хүлээн авна хэмээн хэлдэг байлаа... Иймээс сүмд нөхцөл байдал ийм байхыг хараад би нэлээд будилав: Яагаад сүм одоогийн ийм байдал руу өөрчлөгдөв? Пасторууд Эзэнд итгэдэггүй гэж үү? Яагаад тэд Эзэний үгийг дагадаггүй билээ? Яагаад тэдэнд Эзэнийг хүндэтгэх зүрх сэтгэл байдаггүй вэ? Тэд Бурханд үнэн сэтгэлээсээ итгэдэггүй, ах эгч нарын зовж олсон мөнгийг олж авах үүднээс Бурханд итгэдэг нэрийн доор жүжиглэсэн хуурамч хоньчид хэмээн бодсон учир тэр үеэс хойш би Гурван-Өөрөө сүмийн цуглаан руу явахыг хүсэхээ болив.

2/19/2019

Христэд итгэгчийн гэрчлэл: Зол завшаан ба золгүйтэл



Зол завшаан ба золгүйтэл
Дужуань, Япон

  Би хятадын хөдөөгийн тосгоны ядуу айлд төрсөн юм. Гэр бүл маань ядуу байсан болохоор амттан, тоглоом битгий хэл, дараагийн хоолоо хэзээ идэхээ ч заримдаа мэддэггүй байв. Багаасаа би эгчийнхээ өмсдөг байсан хувцсыг өмсдөг байсан. Эгчийн минь хувцас ихэвчлэн надад хэтэрхий томдоно. Үүнээс болж ангийнхан минь намайг шоолон, надтай цуг тоглодоггүй байлаа. Хүүхэд нас минь гашуун дурсамжтай байсан. Том болоод би нэртэй хүн болж, их мөнгө олно. Бусад хүнээр өөрийгөө дорд үзүүлэхгүй гэж би тэр үеэс эхлэн дотроо шийдсэн билээ. Гэр бүлд минь ямар ч мөнгө байгаагүй учир би дунд сургуулийнхаа төгсөлтөөс өмнө сургуулиа орхихоос аргагүй болов. Би эмийн үйлдвэрт ажиллахаар мужийн хот руу явлаа. Илүү их мөнгө олохын тулд би байнга оройн 9-10 цаг хүртэл ажилладаг байв. Гэхдээ олдог мөнгө минь өчүүхэн байлаа. Дараа нь би эгчийгээ ногоо зараад миний нэг сард олдог мөнгийг таван өдөрт олж чадсан гэж сонсоод, эмийн үйлдвэр дэх ажлаасаа гарч, ногоо зарахаар явсан юм. Хэсэг хугацааны дараа би жимс зарвал бүр ч их мөнгө олж болно гэдгийг мэдсэн тул жимс худалддаг бизнес эхлүүлэхээр шийдлээ. Нөхөр бид хоёр гэрлэснийхээ дараа зоогийн газрын бизнес эхлүүлсэн. Одоо би зоогийн газартай болсон юм чинь бүр ч их мөнгө олж чадна гэж би бодож байв. Тодорхой хэмжээний орлого олж чаддаг болмогц аяндаа бусдын хүндлэл, бишрэлийг олох байсан. Бусад хүн намайг хүндэтгэлтэйгээр харахын зэрэгцээ, би илүү сайхан амьдралаар амьдарч чадах байсан юм. Гэвч бизнесээ хэсэг хугацаанд эрхэлсний дараа зоогийн газар ажиллуулаад их мөнгө олж чадахгүйг би олж мэдлээ. Тэгээд сэтгэл зовж эхлэв. Хэзээ би бусдад бишрүүлэхээр амьдралаар амьдарч чадах юм бэ?

2/13/2019

Амьдралын гэрэл гэгээтэй замаар алхах нь

Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурханы Чуулган, Зүүний Аянга, Амьдрал

Амьдралын гэрэл гэгээтэй замаар алхах нь
Шиели, Америк

Би дэлхийн чиг хандлагын араас хөөцөлддөг нэгэн байсан ба зугаа цэнгэлийн амьдралаар амьдрахыг хүссэн, мөн би бие махбодын таашаалыг л анхаардаг байв. Би үргэлж найзуудтайгаа хамт караоке руу шөнөжин явж, шөнө дунд зугаацан давхиж, далайд загасчилж, эсвэл сайхан хоол хайн хаа сайгүй аялдаг байв. Миний эргэн тойронд байгаа бусад хүмүүс ч бас сайн идэж, сайхан зүйлс өмсөж, сайхан зүйл эдлэх гэж хичээж байхыг хардаг байлаа. Хүн амьдралдаа эдгээр зүйлийг олохын төлөө ажиллах ёстой ба ийм учраас хүн мөнгө олохын тулд шаргуу ажиллах ёстой, энэ нь хүн болгоны амьдралд байх ёстой зорилго гэж надад санагддаг байв. Зөвхөн эдгээр зүйл байснаар л амьдрал хий дэмий болохгүй. Эдгээр зүйлийг олж авахын тулд ямар зай туулах нь надад хамаагүй байсан, тиймээс би далай гатлан Америкт ирсэн ба хэдэн жил хүчин чармайлт гаргасны дараа өөрийн бизнесийг нээв. Надад өөрийн гэсэн машин болон байр байлаа. Би мөрөөдөж байсан ерөөгдсөн амьдралаар амьдарч байв. Өдөр бүр би ханатлаа идэж, ууж, зугаа цэнгэл хөөдөг байсан бөгөөд зүрх сэтгэл минь хангалуун байв. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авах хүртлээ, ийм маягаар амьдарч байж л амьдрал утга учиртай байна гэж би бодож байлаа. Бурханы шүүлт болон гэсгээлтийг туулсны дараа л би үнэхээр ач холбогдолтой амьдрал гэж юу болохыг мэдсэн бөгөөд дараа нь амьдралын гэрэл гэгээтэй замаар алхах болсон юм.

2/12/2019

Энэ дуу хоолой хаанаас ирдэг вэ

Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурханы Чуулган, Зүүний Аянга, Библи,

Энэ дуу хоолой хаанаас ирдэг вэ
Шийнь, Хятад

Би Христэд итгэдэг гэр бүлд төрсөн ба олон хамаатан маань номлогч. Би багаасаа Эзэнд итгэхээр эцэг эхийгээ дагасан. Том болсныхоо дараа би залбиралдаа Эзэнд хандан: Хэрвээ би Эзэнд итгэдэг нөхөртэй болох юм бол нөхөртэйгөө хамт Эзэнд үйлчилнэ гэсэн юм. Намайг гэрлэсний дараа, миний нөхөр үнэхээр Эзэнд итгэдэг байсан ба яг үнэндээ бүтэн цагаар өөрийгөө зориулсан номлогч болсон. Нөхрийгөө Эзэний төлөө санаа амар ажиллуулахын төлөө, мөн Эзэний дэргэд үүргээ биелүүлэх чадвартай байлгах үүднээс би гэр бүлээ авч явах ачааг идэвхтэйгээр үүрсэн юм. Хэдийгээр энэ нь бага зэрэг хэцүү, ядармаар байсан боловч, Эзэний дэмжлэг надад байсан учир хэдий их зовлон туулсан ч зүрх сэтгэл минь баяр хөөр, амар амгалангаар дүүрэн байв.

Би Төгс Хүчит Бурхан руу хэрхэн буцан очсон тухай—Өөр төрлийн хайр

Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурханы Чуулган, Зүүний Аянга, Библи, Есүс,

Өөр төрлийн хайр
Чэнгшин, Бразил

2011 онд тохиолдлоор олдсон боломжоор, би Хятадаас Бразилд ирсэн юм. Намайг яг ирэх үед, нүд минь шинэлэг, шинэхэн туршлага, сониуч зангаар дүүрэн байсан ба ирээдүйн талаар сайхан мэдрэмжтэй байлаа. Гэхдээ богино хугацааны дараа, энэ шинэлэг, шинэ мэдрэмжийг алс холын харь нутагт байхын ганцаардал болон шаналал даруй орлосон юм.

2/02/2019

Төгс Хүчит Бурхан намайг цэвэр болох замд хөтөлсөн


Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурханы Чуулган, Зүүний Аянга, Эзэн Есүс, Христ,

Төгс Хүчит Бурхан намайг цэвэр болох замд хөтөлсөн
АНУ, Ганчиан

  Би амь амьжиргаагаа залгуулахын тулд 2007 онд ганцаараа Сингапурт ажиллахаар ирсэн юм. Жилийн турш Сингапурын цаг агаар маш халуун байдаг учраас би өдөр бүр ажиллаж байхдаа асар их хөлөрдөг байлаа. Үнэхээр хүнд бэрх байсан учраас би үгээр илэрхийлэхийн аргагүй зовж зүдэрч, дээрээс нь ямар ч хамаатан садан, найз нөхөдгүй, дасал болоогүй амьдрал байсан тул энэ нь надад уйтгартай, залхмаар санагддаг байв. Наймдугаар сарын нэгэн өдөр би ажлаас харьж явах замдаа сайн мэдээний зурагт хуудас хүлээн авсан бөгөөд тэнд: “Гэвч Христ Есүсээр та нарыг мөнх алдартаа дуудсан бүх нигүүлслийн Бурхан та нарыг түр зуур зовсны дараа төгс болгож, бататгаж, бэхжүүлэн байгуулах болно” (1Петр 5:10) гэж бичсэн байлаа. Эдгээр үгийг уншаад би зүрх сэтгэлдээ халуун дулааныг мэдрэв. Дараа нь би чуулган руу ахыг даган явлаа. Мэндийг минь асуун ах эгч нар урамтай угтсан нь надад урт удаан хугацаанд байгаагүй гэр бүлийн минь халуун дулааныг мэдрүүллээ. Нүд минь гэнэтхэн халуун нулимсаар дүүрч, гэртээ ирсэн мэт мэдрэмж надад төрөв. Тэр цагаас хойш ням гараг бүрд чуулган миний байх ёстой газар боллоо.

2/01/2019

Тэнэг охин болох шахсан минь


Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурханы Чуулган, Зүүний Аянга,  Христ, үнэн,

Тэнэг охин болох шахсан минь
Ли Фан, Хятад

2002 оны намар, манай Үнэний Чуулган салбарын эгч Жао Эзэн эргэн ирсэн тухай гайхамшигт мэдээг дуулгахаар өөрийн үеэл Ван эгчийг манай гэрт авчирсан юм. Хэдэн өдөр Төгс Хүчит Бурханы үгсийг уншиж, эгчийн дэлгэрэнгүй нөхөрлөлийг сонсоод дэлхийг бүтээснээс өнөөг хүртэл Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд гурван шаттай ажил хийснийг би ойлгосон юм. Би мөн Бурхан ажлын шат бүртээ өөр нэр авсан явдал, үе бүр дэх Бурханы нэрний ач холбогдол, бие махбодтой болсон Бурханы нууц гэх мэт бусад үнэнийг мэдэж авлаа. Эдгээр үнэн үнэхээр намайг нүдээ том нээж, чадах бүхнээ харах боломж олгосон юм. “Энэ бүхэн тов тодорхой сонсогдож байна, бас Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс байж тун магад учир энэ боломжийг ашиглаж, Төгс Хүчит Бурханы үгсийг илүү унших хэрэгтэй” гэж би өөртөө хэлэв. Явахынхаа өмнө Ван эгч Бурханы үгстэй зарим ном надад үлдээлээ. Өдөр цаг гарах бүрт би Бурханы үгсийг уншдаг байв. Унших тусмаа тэднийг унших улам дуртай болж, тэдгээр нь Бурханы үгс болохыг би улам бүр мэдэрсэн юм. Гурван өдрийн дараа миний сэтгэл түгшив. Би “хүү минь бас итгэгч, бас манай чуулганы олон ах эгч нар Эзэн эргэн ирсэн тухай энэ гайхамшигт мэдээг мэдээгүй хэвээр байгаа. Би яаравчилж, тэдэнд хэлэх хэрэгтэй” хэмээн бодсон билээ.

1/30/2019

Би Бурхан руу хэрхэн буцаж очсон тухай—Мөхлийн ирмэгээс буцсан нь


Мөхлийн ирмэгээс буцсан нь
Жао Гуанмин, Хятад

1980-аад оны эхээр би 30-аад насандаа архитектурын зураг төслийн компанид ажилладаг байлаа. Би өөрийгөө идэр залуу, эрүүл чийрэг, хүмүүст үнэнч байдлаар хүндэтгэлтэй хандаж, ажлаа хариуцлагатай хийдэг хүн гэж боддог байв. Архитектурчийн авьяас чадвар маань ч өндөр зэрэглэлийнх байсан бөгөөд компанидаа амжилтад хүрч, карьер маань үнэхээр эхэлсний дараа ханхүү шиг амьдрах болно гэдэгт итгэлтэй байв. Ийм зорилготой байсан учраас би компанидаа үлдэж, олон жил шаргуу ажилласан. Гэвч зан авир, ажлын чадвар аль алины хувьд өөлөх юмгүй хэв чанартайг минь үл харгалзан миний хүчин чармайлтыг компани хэзээ ч үнэлэхгүй байх шиг санагддаг байсан бөгөөд үүнийг би хэзээ ч ойлгодоггүй байв. Манай компанийн хамгийн дээд цалингийн ангилал нь 6-р ангилал байсан боловч миний цалин хэзээ ч 3-р ангиллаас давж байсангүй. Над шиг чадваргүй, компанид над шиг удаан ажиллаагүй хэд хэдэн хамтран зүтгэгч маань цалингаа нэмүүлэхийг харж байсан ч, ийм зүйл надад хэзээ ч тохиолдоогүй. Яагаад тэдний цалинг нэмж, минийхийг нэмдэггүй тухайд би гайхаж, эгдүүцдэг байлаа. Эцэст нь надтай нэлээд нийцтэй байдаг нэг хамтран зүтгэгч маань надад зөвлөгөө өгөв: “Энэ компанид хамгийн чухал зүйл гэвэл Хятадын цагаан сар болон бусад баяраар менежерт бэлэг сэлт өгөн, тал засан явдал юм.” Үүнийг сонсоод компани намайг яагаад үл ойшоож байсан үнэн учрыг би эцэст нь ойлгосон бөгөөд энэ шударга бус байдалд уур минь ихэд хүрлээ. Би компанийн тэр бөгс долоогчдыг үзэн яддаг, ажилд муу юм байж башир аргаар хожоо хийдэг хамтран ажиллагчдыг бол бүр ч үл ойшоодог байсан боловч өөрийнхөө байр суурийг бэхжүүлэх ёстой байсан болохоор эдгээр бичигдээгүй дүрэмд дасан зохицохоос аргагүй боллоо. Иймээс дараагийн Хятадын цагаан сар болоход би менежерт “чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсдэгээ илэрхийлж”, тэр дороо багийн ахлагч болж тушаал дэвшлээ.

8/24/2018

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Өөрийн жинхэнэ мөн чанараа тод харах нь


Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Өөрийн жинхэнэ мөн чанараа тод харах нь

Өөрийн жинхэнэ мөн чанараа тод харах нь

Шиаошиао, Шизоу хот, Жиангсу муж
Чуулганы ажлын хэрэгцээнээс шалтгаалан намайг өөр газарт үүрэг гүйцэтгүүлэхээр дахин хуваарилсан юм. Тэгэхэд, тэр газарт сайн мэдээний ажил нэлээн уналттай, ах эгч нарын нөхцөл байдал ерөнхийдөө тийм ч сайнгүй байлаа. Гэхдээ би Ариун Сүнсний нөлөөгөөр, надад хариуцуулж даалгасан бүхнийг өөртөө бүрэн итгэлтэйгээр хийсээр байлаа. Үүрэг хүлээн аваад би бүрэн хариуцлага, бүрэн гэгээрүүлэлт мэдэрсэн. Тэр ч байтугай би бага зэрэг зоримог шийдэл гаргалаа гэж бодсон. Би өөрийгөө чадвартай, энэ ажлыг сайн гүйцэтгэж чадна гэж итгэж байсан. Үнэн хэрэг дээрээ тэгэхэд би, Ариун Сүнсний ажлын талаар эсвэл өөрийнхөө мөн чанарын талаар ямар ч мэдлэггүй байв. Би өөртөө сэтгэл ханасан, биеэ тоосон байдалтай амьдарч байсан.

7/28/2018

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Ариун Сүнс зарчмын дагуу ажилладаг


Ариун Сүнс зарчмын дагуу ажилладаг

Чинь Шутин  Линьи хот, Шаньдун муж
Хэсэг хугацааны турш би Бурханы үгийг идэж, уухаа зогсоогоогүй ч надад гэрэл огт мэдрэгдэхгүй байв. Би энэ талаар Бурханд залбирсан боловч тодорхой хугацааны турш намайг гэгээрүүлээгүй юм. Тиймээс би “Би идэж уух ёстойгоо идэж уусан хэдий ч Бурхан намайг гэгээрүүлэхгүй байна. Надад өөр хийж чадах зүйл алга. Надад Бурханы үгийг хүлээн авах авьяас билэг алга. Бурханд хүн бүрийг гэгээрүүлэх цаг гэж байдаг тул яаруулах шаардлага байхгүй” гэж бодов. Үүний дараа би бухимдалгүйгээр дүрмүүдээ даган мөрдөж, Бурханы үгийг идэж уусан хэвээр байж, Бурханы гэгээрлийг “тэвчээртэй” хүлээх болов.

7/15/2018

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Дахин төрөлт

Дахин төрөлт

Дахин төрөлт

Ианг Ценг   Хэйлонжианг Муж
Би, хүмүүсийн бодол дахь үндэслэлээр бол хөдөөгийн нэгэн ядуу гэр бүлд төрсөн. Би багаасаа л нэр төрд дуртай байсан бөгөөд байр суурийн төлөөх миний хүсэл ялангуяа маш хүчтэй байв. Цаг хугацааны явцад, нийгмийн нөлөө, уламжлалт боловсролоор дамжин би оршин тогтнохын тулд зүрх сэтгэлдээ Сатаны бүхий л төрлийн дүрэм журмыг хэрэглэсэн. Үзэсгэлэнт төрөлх нутгаа өөрийн гараараа бүтээн байгуулах, нэр төр чамайг үхэшгүй мөнх болгоно, модонд үндэс хэрэгтэй байдгийн адил хүмүүст нэр нүүр хэрэгтэй, амжилтанд хүрч, хамгийн оргилд нь байх, хүн өвөг дээдэстээ өргөмжлөл авчрах ёстой гэх мэт бүхий л төрлийн худал хуурмаг зүйлс нэр төр, байр суурийн төлөөх хүслийг маань тэжээн тэтгэж байв. Эдгээр нь аажмаар миний амьдрал болж бид энэ дэлхий дээр амьдарч л байгаа бол бусдад хүндлэгдэхийн тулд ажиллах хэрэгтэй болдог гэдэгт хатуу итгэхэд намайг хүргэсэн. Ямар ч хүмүүсийн дунд байсан ялгаагүй бид байр суурьтай, хамгийн тэргүүний нэгэн байх ёстой. Зөвхөн ийм л маягаар амьдарснаар бид шулуун шударга, сүр хүчтэй байж чадна. Зөвхөн ийм амьдралаар амьдрах нь үнэ цэнэтэй.

7/14/2018

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Бурханы хүн төрөлхтнийг хамгаалах хамгийн сайн хамгаалалт

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Бурханы хүн төрөлхтнийг хамгаалах хамгийн сайн хамгаалалт

Бурханы хүн төрөлхтнийг хамгаалах хамгийн сайн хамгаалалт

Куйчиан   Рижао хот, Шандон муж
Амьдралд эзлэх байр суурь буюу статус минь миний хэзээ ч тавьж явуулж чадахгүй зүйл байсан бөгөөд Бурхан намайг ил гаргасан орчныг бий болгоход би сөрөг хандлагатай, гомдоллодог, цөхөрсөн хүн л байв. Цэвэршүүлэлт ахин дахин хийгдсэний дараагаар л би Бурханы сайн санааг болонТэрээр намайг шалгаж байгаа нь тарчилгах гэсэндээ бус болохыг ойлгосон юм. Үүний оронд намайг цэвэрлэж, төгс болгож, байр суурь олж авахын төлөө Бурханд итгэх нь намайг сүйрүүлэхэд л хүргэнэ гэдгийг ойлгуулж, ингэснээр баримталж буй буруу үзэл бодлоо орхиж, өмнөө зөв зорилго тавьж дагах боломж олгоход оршиж байсан юм.

7/13/2018

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Үнэхээрийн сайн хүн байхын шалгуур

Үнэхээрийн сайн хүн байхын шалгуур

Үнэхээрийн сайн хүн байхын шалгуур

Mорань   Линьи хот, Шандунь аймаг
Хүүхэд ахуй цагаасаа эхлээд би, хүмүүс намайг хэрхэн харж, хэрхэн үнэлж байгаад маш чухал ач холбогдол өгдөг байв. Хийсэн бүхэндээ бусдын магтаалыг хүртэхийн тулд мөн ямар нэгэн зүйл тохиолдоход, хүмүүст буй миний тухай сайн дүр төрхийг үгүй хийхээс зайлсхийж би хэзээ ч, хэнтэй ч маргадаггүй байлаа. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээж авсныхаа дараа би энэ л байдлаараа үргэлжилж ах, эгч нарт байгаа миний тухай сайн дүр төрхийг хадгалсаар явсан. Өмнө нь би ажил хариуцаж байхад маань миний гүйцэтгэлийг “тийм-хүн”-ийх, харин үнэнийг амьдралд хэрэгжүүлдэг хүнийх биш гэж байнга хэлдэг байв. Би түүнийг хэзээ ч зүрх сэтгэлдээ ойр хүлээж авдаггүй байлаа, харин ч эсрэгээр хэрвээ бусад хүмүүс намайг сайн хүн гэж бодох юм бол сэтгэл хангалуун байдаг байлаа.