Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

3/24/2019

Сорилтыг давахад шаардлагатай “дархлаа” та нарт бий юу?

Төгс Хүчит Бурханы Чуулган, Төгс Хүчит Бурхан, Зүүний Аянга, дархлаа,

  Нэгэн өдөр би нэг үлгэр харав. Нүхнээсээ гарч ирээд, хулгана урхидахын тулд хулганын хавханд хүмүүсийн албаар тавьсан үмх махыг олсон нэг хулганын талаар энэ үлгэр ерөнхийдөө өгүүлсэн байлаа. Тэр үмх маханд хүрвэл урхинд орж үхнэ гэдгээ хулгана мэдсэн тул урхидуулахгүй, бас үмх маханд яасан ч хүрэхгүй гэж гэж анхандаа боджээ. Гэвч махны үнэрийг аваад сорилтыг давж чадалгүй, өөрөө хүсээгүй ч урхинд аажмаар ойртсоор байлаа. Эцэстээ хулгана хорхойгоо дарж чадалгүй үмх махыг идэхээр очоод, урхинд орж үхжээ.

  Энэ богино өгүүллэгийг уншсаны дараа бидэнд ямар санагддаг вэ? Хулганын тэнэгийг шоолохын хажуугаар тийм шунахай байсанд нь харамсдаггүй гэж үү? Бас магадгүй, хулганын сэтгэлийн тэнхээ арай их байсан бол урхидуулж, үхэхгүй байсан гэж бодно! Гэхдээ хүмүүсийн тавьсан урхийг давж чаддаггүй учраас хулгана амиа алддаг гэж хэн ер нь бодож үзсэн бэ? Өөрөөр хэлбэл, хулгана сорилтыг давах хүчгүй юм чинь үхэх тавилангаас яаж мултарч чадах юм бэ?

  Энэ үлгэр надад бодит амьдрал дээрх биднийг үргэлж санагдуулдаг юм. Энэхүү материаллаг эрин үед бид мөнгө, нэр хүнд, байр суурь, эсрэг хүйсийн харилцаа зэрэг бүх төрлийн уруу таталттай өдөр тутам учирдаг бөгөөд бүх төрлийн сорилттой таарахаас хэн ч зайлсхийж чаддаггүй. Тухайлбал, бид бизнесийн ертөнцөд хутгалдахдаа эхлээд мөс чанартаа түшиглэн мөнгө олж, ёс суртахуунтай байдлаар бизнес эрхлэхийг хүсдэг. Гэвч адилхан бизнестэй бусад хүний цадиггүйгээр хуурч мэхлэн бөөн бөөнөөр нь мөнгө олохыг хараад бид жөтөөрхөж, мөнгөтэй зууралдах хүсэл маань биднийг мөс чанарынхаа хязгаараас давахад хүргэж, “Мөнгө бүхний дээр байдаг,” “Муур хулгана л барьж байвал хар, цагаан байх нь хамаагүй,” “Мөнгө бүхнээс хүчтэй биш боловч мөнгөгүйгээр юу ч хийж чадахгүй” зэрэг сатанлаг амьдралын дүрэм зүрх сэтгэлийн маань хамгийн гүн чанадад үүсдэг. Хэсэг хугацаанд эргэцүүлж, тэмцсэнийхээ дараа бид эдгээр сатанлаг амьдралын дүрмээр амьдарч эхэлдэг бөгөөд бүр их мөнгө олохын тулд мөс чанарынхаа эсрэг явж, үйлдэлдээ бүх төрлийн зохисгүй арга, хэрэгсэл ашиглаж эхэлдэг. Ядуусыг шоолох атлаа биеэ үнэлэгчдийг хүлээн зөвшөөрдөг нийгмийн муу муухайг харж дасах үедээ бид эхнэр, нөхөртэй боловч бас нууц амрагтай болж, удаан үргэлжлэх харилцаа хайлгүй, ердөө л туршлага хайх зэрэг ёрын муу чиг хандлагад зайлшгүй уруу татагдан, нөлөөнд нь автдаг. Бидний зүрх сэтгэл хорон мууг өмгөөлж эхлэн, бид ийнхүү биеийн хуял тачаалд, хоромхон зуурын догдлолын төлөө цадиггүйгээр амьдарч, биеэ барих чадвараа алдаж, гэр бүлээс гадуурх харилцаанд орж, нууц амрагтай болж, ёс суртахууны бүх хязгаарыг давдаг. Энэ нь эргээд гэр бүлийг салгаж, бүр аминд халтай гамшигт ч хүргэж болдог. Бид эрх мэдэл, байр суурьгүй байхдаа албан тушаалд л очвол гарцаагүй сайн сайхан, үнэнч, шударга албан хаагч байна гэж өөртөө маш итгэлтэйгээр боддог. Гэвч албан тушаалд очмогцоо маш хялбархан олж болох мөнгө, байр суурьтай тулгараад, өөрийн мэдэлгүй бага багаар нүглийн эргүүлэгт татагдан ордог. Эцэстээ бид мөнгө, эрх мэдлийн сорилтыг давж чаддаггүй учраас өмч шамшигдуулж, завхарсан арга хэрэглэн, авлигадаж, эрх мэдлээ урвуулан ашигладаг бөгөөд нэг өдөр гэмт ааш авир маань ил болж, шоронд орохоос өөр аргагүйд хүрээд гэр бүлээ алддаг. Бид цаг нөхцөөх гэж даалуу, хөзөр тоглох үедээ бүр ч өөртөө итгэлтэйгээр, “Би хийх юмгүй үедээ л цаг нөхцөөж байна” гэж боддог боловч мөрийтэй тоглоомын газар ормогцоо “хожих тусмаа улам их хожихыг хүсэж, алдвал алдсанаа буцааж олохыг хүсдэг” ёрын эргүүлэгт ордог гэдгээ ер ухаардаггүй. Эцэстээ бид улам бүр татагдан орсоор, гэр бүлийнхээ санхүүг сүйрүүлэхэд хүрдэг бөгөөд хэтэрхий хожимдож гэмшдэг! Бодит амьдралд бүх төрлийн сорилт энд тэндгүй, газар сайгүй байдаг; тэдгээрээс сэрэмжлэх боломжгүй бөгөөд бид ямар ч үед Сатаны зальхай урхинд орж, замаа алдаж болно! Иймээс бид өөрсдийгөө сорилтын эсрэг төрөлхийн “дархлаатай” гэж бодох ёсгүй, харин цаг тухайд нь уруу таталтаас зайлж, сорилтоос татгалзах нь л хамгийн сайн арга юм! Мэдээж хэрэг уруу таталтаас зайлах нь сорилтоос татгалзах хамгийн сайн арга гэдгийг бид бүгд зарчмын хувьд ойлгодог боловч аминд халтай бүх төрлийн уруу таталт биднийг сүүдэр шиг дагадаг ба бидэнд сорилтын эсрэг ямар ч “дархлаа” байхгүй бол зайлахын аргагүй нүгэлд хэзээ хэзээгүй живж болно гэдэг нь бодит баримт юм. Эцэстээ бид бие, сэтгэлээрээ туйлдаж, өөрсдийгөө гутамшигтай байдалд оруулан, сүйрүүлж, бүр үлгэрт гарсан хулгана шиг амиараа төлөөс төлөх болно.

  Библид, “Харин тачаалдаа автаж, өдөөгдөх үедээ хүн бүр уруу татагддаг. Тэгээд тачаал нь үр тогтооход энэ нь нүглийг төрүүлдэг: нүгэл нь гүйцэхээрээ үхлийг авчирдаг.” (Иаков 1:14-15) хэмээсэн байдаг. Сатан биднийг завхруулсны дараа биеэ тоосон байдал, заль мэх, хувиа хичээсэн зан, шунал, хорон санаа зэрэг бүх төрлийн нүгэлт хүсэл зүрх сэтгэлд маань орж, бидний уг чанар болсон гэдгийг харж болно. Сатан махан биеийн маань дуртай бүх юмыг болон амиа хичээсэн хүслийг ашиглан биднийг уруу татаж, хуурдаг бөгөөд Бурханы үгээс зөрж, махан биеийнхээ дурыг даган Бурханыг эсэргүүцэж, тэрсэлсэн зүйл хийхэд хүргэдэг. Бурханы үгэнд ингэж хэлдэг: “Бурхан ажиллаж, Бурхан хүнд анхаарал тавьж, хүнийг ажиглан хардаг ба Сатан Түүний алхам бүрийг салахгүй мөрддөг. Бурханы ивээж байгаа хэнийг ч Сатан мөн л харж, ардаас нь цаг ямагт дагаж байдаг. Хэрвээ Бурхан энэ хүнийг хүсэж байвал, Сатан Бурханд саад болохын тулд өөрийн чадах бүхнийг хийж, өөрийн далд зорилгод хүрэхийн төлөө Бурханы ажлыг уруу татаж, үймүүлж, сүйрүүлэхээр янз бүрийн хорон арга ашиглах болно. Түүний зорилго юу вэ? Бурханд хэн нэгэн хүн байхыг тэр хүсдэггүй; тэр Бурханы хүсэж байгаа бүх хүмүүсийг эзэмдэж, хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэд түүнийг шүтэж, түүнтэй хамт муу үйл үйлдэх юм. Энэ нь Сатаны муу ёрын сэдэл биш гэж үү?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө iv”-өөс). Бид бол Бурханы бүтээсэн, Бурханы хангаж, халамжилж, авардаг хүмүүс, гэвч үүний зэрэгцээ бид бас Сатаны тагнаж, уруу татдаг, мөн дээрэмдэж, залгихаар оролддог хүмүүс юм. Бурхан хүнийг аврахыг хүсдэг тул Сатан хүнийг завхруулдаг, учир нь Сатан Бурханы дайсан билээ. Сатан хүний өвөг дээдэс болох Адам, Еваг сайн, муугийн модны жимсийг идэж, Бурханаас урвахад уруу татсанаас хойш бүх хүн төрөлхтнийг сорьж, зовоохоо хэзээ ч болиогүй. Сатан биднийг Бурханаас зайлж, урваж, Бурханы авралыг алдан, үүрд Сатаны эзэмшилд, өөрт нь эзэмшүүлэн, хянуулж амьдран, өөр шиг нь ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж, Түүний эсрэг тэрсэлж, нүглийн намагт амьдарч, эцэстээ сөнөөсэй гэж хүсдэг—энэ бол Сатаны өөдгүй муу сэдэл юм.

  Тэгвэл бид Сатаны зальхай явуулгыг хэрхэн нэвт харж, сорилтоос татгалзаж болох вэ? Библид: “Тэгээд Есүс диаволоор соригдохын тулд цөл рүү сүнсээр хөтлөгдөв. Тэр дөчин өдөр, дөчин шөнө мацаг барьсны дараа өлсжээ. Соригч түүн дээр ирээд, ‘Хэрвээ Чи Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа’ гэж хэлэв. Гэвч Есүс үүнд хариулан, ‘Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарч буй үг бүрээр амьдардаг гэж бичигдсэн байдаг хэмээн хэлэв” (Матай 4:1-4). “Диавол Түүнийг дахин асар өндөр ууланд аваачаад дэлхийн бүх хаанчлалыг болон алдар сууг нь үзүүллээ; Тэгээд тэр Түүнд, ‘Хэрвээ Чи газар унан, надад мөргөвөл би энэ бүхнийг чамд өгнө’ гэв. Тэгэхэд Есүс түүнд, ‘Зайл, Сатан: учир нь “Чи өөрийн Бурхан Эзэнийг шүтэн мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэж бичигдсэн байдаг’ гэж хэлжээ. Тэгээд диавол Түүнийг орхиход тэнгэрэлчүүд ирж, Түүнд үйлчилж эхлэв.” (Матай 4:8-11) хэмээсэн байдаг. Эзэн Есүсийг сорих үйлдлээс нь бид Сатаны үзэшгүй, хорон муу мөн чанарыг харж болно. Тэнгэр, газар дээрх бүх зүйл Бурханаар бүтээгдсэн, Түүний дээд эрхэн дор байдаг атал Сатан ичихийг огт мэддэггүй учраас Эзэн Есүсийг сориход Бурханы бүтээсэн зүйлсийг ашиглаад зогсохгүй, өөрийг нь шүтэхийг Эзэн Есүсээс хүсэх зүрх зоригтой байсан, үүнээс бид Сатан маш байж боломгүй зэрлэг юм гэдгийг харж болно. Сатан зальхай явуулга нь амжилт олно гэж бодсон ч, Эзэн Есүсийн хэдхэн үг түүнийг ичгүүртэйгээр зугтахад хүргэсэн, учир нь Эзэн Есүсийн үг бол үнэн, зам, амь бөгөөд Сатаны бүх зальхай явуулгыг илчилж чаддаг, үүнээс ч илүүтэйгээр бүх муу ёрын хүчийг ялж чаддаг гэрэл юм—тэдгээр нь Сатаны зальхай явуулгыг сөрөх зэвсэг билээ! Үнэний өмнө Сатан хэлэх үггүй болж, ялагдан зугтсан юм.

  Бурханы үгэнд ингэж хэлдэг: “Бурханы хийдэг бүхэн, Түүний илчилдэг бүхэн үнэнтэй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, Түүний хэлсэн үг болгон, Түүний хийсэн үйлдэл болгон нь үнэнтэй хамаатай байдаг. Энэ үнэн болон эдгээр үг нь ор үндэсгүй уран сэтгэмж биш, харин ч тэдгээр нь Бурханы мөн чанар, Түүний амийн улмаас Бурханаар илэрхийлэгдсэн. Эдгээр үг болон Бурханы хийсэн бүхний мөн чанар нь үнэн учраас Бурханы мөн чанар бол ариун гэж бид хэлж болно. Өөрөөр хэлбэл, Бурханы хэлдэг, хийдэг бүхэн нь хүмүүст эрч хүч болон гэрлийг авчирдаг; энэ нь эерэг зүйлс болон тэдгээр эерэг зүйлийн бодит байдлыг харах боломжийг хүмүүст олгодог бөгөөд зөв замаар алхах боломжийг олгодог. Бурханы мөн чанарын улмаас эдгээр зүйл тодорхойлогддог бөгөөд Түүний ариун байдлын мөн чанарын улмаас тэдгээр нь тодорхойлогддог” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө v”-аас). Бурханы мөн чанар ариун агаад Бурхан бол бүх эерэг зүйлийн бэлгэ тэмдэг юм; Бурханы үг л үнэн, зам, амь бөгөөд бид Бурханы үгийг хүлээн зөвшөөрч, үнэнийг ойлгож, бидэнд тохиолддог аливаа зүйлийг Бурханы үгийн дагуу харах үедээ юу сөрөг, юу эерэг болохыг ялган таньж, Сатаны зальхай явуулгыг нэвт харж чадна. Үнэн бидний амь болсон үед бид “дархлаа”-тай болж, Сатаны сорилтод унан, түүний гарт хорлогдохоо болино.

  Манай хуучин ажлын нэгжийн нэгэн эрэгтэй хамтран зүтгэгч намайг ямаршуу байгааг асуух гэж байнга залгадаг байсан бөгөөд түүнд татагдах сэтгэл минь ч хурдан нэмэгдсэн юм. Хэдийгээр нөхөртэй гэдгээ мэдэж байсан ч түүнийг залгах бүрд зүрх минь үргэлж булгилж эхэлдэг байв. Нэгэн өдөр би Бурханы эдгээр үгийг уншсан юм: “Тэдний үг зүрх сэтгэлийг чинь тэжээж, чиний дурыг булаадаг, ингэснээр чи толгой нь эргэсэн байдалтай болдог бөгөөд өөрийн мэдэлгүйгээр чи татагдаж, тэдэнд үйлчилж, тэдний гарц мөн түүнчлэн тэдний зарц байхад бэлэн байдаг. Чамд ямар ч гомдол байдаггүй, харин тэднээр хэрэглүүлэхэд бэлэн байдаг—чи тэдэнд мэхлэгддэг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар үнэхээр жудаггүй!”-ээс). “Эдгээр үнэн, энэ зам болон энэ амь та нарын сэтгэлийг татдаггүй; та нар нүгэлтэй байдал, мөнгө, зэрэг зиндаа, алдар хүнд, олз ашиг, махан биеийн зугаа цэнгэл, эрчүүдийн царайлаг байдал болон эмэгтэйчүүдийн сээтэгнүүр занд сэтгэл татагддаг. Юу та нарыг Миний хаанчлалд орох эрхтэй болгож байгаа юм бэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (7)”-оос). Сатанд мэхлэгдсэн зүрх сэтгэлийг минь Бурханы үг сэрээж, тэр эрэгтэй хамтран зүтгэгчийн надад хэлж байсан зүйл нь яг Сатан намайг уруу татахаар оролдож байгаа явдал гэдгийг, мөн түүнийг нууц амрагаа болгох гэсэн сэтгэл дэх хүсэл минь Сатаны сорилтоос эхтэй гэдгийг тодорхой харуулсан билээ. Үүний зэрэгцээ, Сатан махан биеийн минь хорон муу хүслийг ашиглан намайг нүгэл үйлдэхэд уруу татах, тэдгээр сайхан үгийг сонсоод, мөс чанар, ёс суртахууны хязгаарыг давж, нүглийн ангалд унагахаар оролдож байсныг би ойлгож авсан юм. Бурханы мөн чанар нь ариун, зан чанар нь зөвт агаад халдашгүй гэдгийг, мөн шударга ёсыг хүсэн хүлээдэг, гэрлийн амьдралыг эрэлхийлдэг хүмүүсийг Бурхан хайрладаг, харин хүмүүс хорон мууд амьдрахыг үзэн яддаг гэдгийг би Бурханы үгээс олж харсан. Хүмүүс завхай байж, бохир заваан зүйл хийвэл Бурханы хаанчлалд орж, Бурханы царайг харах эрхгүй. Бурханы чин үнэнч сэтгэлийн үгийг сонсоод би дотроо маш их ичиж, Сатаныг орхин, шулуун шударга, нэр хүндтэйгээр амьдрах шийдвэр гаргасан бөгөөд дараа нь эрэгтэй хамтран зүтгэгчдээ “санаа тавихаа” болихоор шийдсэн юм. Бурханы халамж, хамгаалалт л намайг гэр бүлээс гадуурх харилцааны эргүүлэгт татагдан орохоос сэргийллээ, Бурханы үгийн удирдамж байгаагүй сэн бол үр дагавар нь төсөөлөхийн аргагүй байх байсан билээ.

  Сатаны уруу таталт, сорилт нь ердөө хүмүүс хоорондоо харилцаж, холбоо барьж буй явдал мэт харагдаж болох ч, үнэндээ бодит байдал дээр нүднээс далдуур сүнслэг тулаан өрнөж байдаг; бидэнд үнэн гэж үгүй бол Сатаныг ялахад хэрэгтэй “дархлаа” огт байхгүй байх бөгөөд Сатанд уруу татагдаж, нүглийн ангалд унах нь лавтай юм. Гэхдээ бид үнэнийг болон Бурханы хүсэл, шаардлагыг Түүний үгэн дотроос ойлгон, өөрсдийн махан биеийн хүслийг орхиж, Түүний үгийн дагуу хэрэгжүүлэх үедээ Сатаны зальхай явуулгыг нэвт харж чадах ба төөрөхгүй. Бурханы эдгээр үг санаанд орж байна: “Бурхан хүнд амь өгсөн, хүнд бүхнийг өгсөн ба хүнээс юуг ч шаардаж нэхэхгүйгээр, ямар ч далд санаагүйгээр, болзолгүйгээр хүнд өгдөг. Тэр хүнийг залж чиглүүлэхийн тулд үнэнийг ашигладаг, Өөрийн үгийг ашигладаг, Өөрийн амийг ашигладаг ба хүнийг Сатаны хор хөнөөлөөс холдуулж, Сатаны урхидалтаас холдуулж, Сатаны уруу таталтаас холдуулж, Сатаны хорон муу уг чанар болон түүний зэвүүн нүүр царайг тодорхой харах боломжийг хүнд олгодог. Хүн төрөлхтний төлөө гэсэн Бурханы хайр болон анхаарал үнэн үү? Энэ нь та нарын бүгдийн мэдэрж чаддаг зүйл мөн үү? (Тийм.)” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө iv”-өөс). Бурханы эдгээр үгийг би анхааралтай тунгаах үедээ Бурханы авралын ажил надад юу хийдгийг санаж, зүрх сэтгэлд минь халуун дулаан мэдрэгддэг. Үүний зэрэгцээ үнэн бол Сатаны сорилтыг давж чадах цорын ганц хүчирхэг зэвсэг гэдгийн нэмэлт баталгааг би олж авч байна. Бурханы үг бол элбэг арвин, бүрэн дүүрэн бөгөөд бидний төрөл бүрийн завхрал, сул дорой байдал, түүнчлэн Сатаны бүх зальхай явуулга, сорилтыг тов тодорхой илчилдэг. Бид Бурханы илчилсэн бүх үнэнийг хүлээн зөвшөөрч, Түүний үгэнд илүү хүчин чармайлт гаргаж, аливааг үнэний дагуу харж, Түүний үгийг үйлдлийнхээ стандарт болгох л юм бол Сатаны бүх зальхай явуулгыг харж, бүх сорилтыг нь давж чадна.

  Одоо энэ хүртэл уншаад, хүн бүр энэ “дархлааг” хэрхэн олж авахаа мэддэг болсон байх гэж би итгэж байна, тийм биз?

No comments:

Post a Comment