Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Чуулганы амьдрал—Янз бүрийн цуврал шоу. Show all posts
Showing posts with label Чуулганы амьдрал—Янз бүрийн цуврал шоу. Show all posts

4/05/2020

“Эцсийн өдрүүдийн шүүлт” Христийн хошин яриа (Монгол хэлээр)


“Эцсийн өдрүүдийн шүүлт” Христийн сүмийн хошин яриа (Монгол хэлээр)
        Эзэн Есүс “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана” (Иохан 16:12-13) гэж хэлсэн. Мөн 1 Петр 4:17-д: “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” гэсэн байдаг. Энэ бичвэрүүд бүгд, эцсийн өдрүүдэд Эзэн үнэнийг илэрхийлж, Өөрт нь итгэдэг хүмүүсийн дунд шүүлтийн ажил хийхээр ирнэ гэж зөгнөдөг. Гэвч, Эзэнд итгэдэг учраас нүгэл нь уучлагдсан, Бурханы шүүлтийг хүлээн зөвшөөрөх шаардлага байхгүй бөгөөд Эзэнийг ирэх үед шууд тэнгэрийн хаанчлал руу хүргэгдэнэ гэж итгэл бишрэлтэй олон ах эгч итгэдэг. Энэ үзэл Бурханы үгтэй нийцэж байна уу? Эзэнд итгэдэг, нүгэл нь уучлагдсан байлаа гээд тэнгэрийн хаанчлалд ороход үнэхээр тэнцэнэ гэж үү? Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил чухам юуг хамардаг вэ? Хүн тэнгэрийн хаанчлал руу өргөгдөхтэй энэ нь ямар хамаатай вэ? Эцсийн өдрүүдийн шүүлт хэмээх хошин яриа танд хариултыг нь илчилнэ.

2/18/2020

Христийн магтаалын дуу “Өө Бурхан минь! Таны хайрыг би үнэхээр хүртэх эрхгүй” Эмэгтэй гоцлол дуу


Христийн магтаалын дуу “Өө Бурхан минь! Таны хайрыг би үнэхээр хүртэх эрхгүй” Эмэгтэй гоцлол дуу

Би дурсан санахын аргагүй олон зүйл хийжээ.
Маш их цаг хугацааг хий дэмий өнгөрөөжээ.
Сэтгэлдээ тун их гэмшиж, өртэй гэх мэдрэмж бялхаж байна.
Бурханы төлөө өөрийгөө зарлагадахдаа би үргэлж шагнал нэхдэг байсан.
Ерөөл хүртэх хүсэл минь талаар болох үед Бурханыг орхиё гэж бодсон,
гэвч сэтгэлд минь Бурханы хайр мартагдашгүй тод үлдсэн байсан.
Бурханы үг сэтгэлийг минь хөдөлгөж,
ухралт, сөрөг байдлаас намайг алхам алхмаар холдуулсан.
Хүндрэл бэрхшээл нүүрлэх үед би айж, сүрдэж, эмээсэн.
Сул дорой, сөрөг байж, Бурханыг орхих тухай дахин бодсон.
Түүний үг зүрхийг минь хутгаар сийчих мэт болж,
намайг ичгүүрээ нуух газаргүй болгосон.

1/04/2020

Хошин бэсрэг тоглолт“Антихрист илчлэгдсэн нь” Та эцсийн өдрүүдийн антихристийг ялган таньж чадах үү?


Хошин бэсрэг тоглолт“Антихрист илчлэгдсэн нь” Та эцсийн өдрүүдийн антихристийг ялган таньж чадах үү?

  Лай Энь нь, үүлэн дээр бууж ирж байгаа Эзэн л биш бол бүгд хуурамч Христ, мөн Эзэн бие махбодтой болж эргэн ирсэн гэж номлож байгаа ямар ч үг бол худал хуурмаг гэж итгэдэг, гэр чуулганы пастор юм. Эзэн Есүс Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийхийн тулд эргэн ирж, үнэнийг илэрхийлсэн бөгөөд эдгээр сургаалыг олон хүн судалж, хүлээн зөвшөөрсөн гэж зээ хүү Ли Чэнгуан нь түүний чуулганыханд гэрчилж байгаа тухай олж мэдээд Лай Энь уурлаж бухимдан, чуулганаа битүүмжлэхийг нэг ажилчиндаа даруйхан даалгав. Гэвч яг тэр мөчид, Ли Чэнгуан охин Шиньминд нь номлохоор очсон гэдгийг тэрээр олж дуулсан бөгөөд үнэн замыг судлахад нь охиндоо саад хориг хийхээр оролдож, улмаар ширүүн мэтгэлцээн өрнүүлнэ. Эцсийн үр дүн нь ямар байх бол? Энэ талаар олж мэдэхийг хүсвэл "Антихрист илчлэгдсэн нь" хэмээх хошин бэсрэг тоглолтыг хүлээн авч үзээрэй.

Санал болгож буй видеонууд:

12/15/2019

“Сүм дэх антихрист” Тэнгэрийн хаанчлалд ороход нь хэн итгэгчидэд саад болж байх вэ


“Сүм дэх антихрист” Тэнгэрийн хаанчлалд ороход нь хэн итгэгчидэд саад болж байх вэ

  Ли ах бол гэр чуулганд явдаг итгэгч юм. Түүнийг ах эгч нарынхаа хамт үнэн замыг судалж байхад нь тэдний пастор үнэн замыг эрж хайх, судлахад нь итгэгчдэд саад хийж, тээр болохын тулд, “Бурханы үг, ажил бүгд Библид байдаг, Библиэс гаднах юм бүхэн тэрс үзэл”, мөн “Эзэнийг бие махбод болж эргэн ирсэн тухай номлодог хүн бүхэн хуурамч байдаг” гэж хэлжээ. “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана” (Иохан 16: 12-13) хэмээн Эзэн Есүс тодорхой хэлсэн байдаг. Түүнчлэн Илчлэлийн номд, “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2: 7) хэмээн зөгнөсөн нь бий. Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирэх бөгөөд хүмүүс Эзэнтэй хөл нийлүүлэн алхахын тулд Эзэний дуу хоолойг чих тавин чагнах ёстой. Тэгвэл тэдний пастор юунд Эзэний үгийг ил тод үгүйсгэн, Эзэнийг хүлээн авахад нь итгэгчдэд саад хийхээр зүтгэж байна вэ? Хариултыг нь олж мэдье гэвэл “Сүм дэх антихрист” хэмээх хошин яриаг үзээрэй.

11/09/2019

“Хар даа! Орчин цагийн фарисай гэж энэ!” Христийн шашны бэсрэг хошин тоглолт (Монгол хэлээр)


“Хар даа! Орчин цагийн фарисай гэж энэ!” Христийн шашны бэсрэг хошин тоглолт (Монгол хэлээр)

  Хоёр мянган жилийн өмнө, бие махбодтой болсон Эзэн Есүс илэрч, ажилласан бөгөөд тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг номлон, үнэнийг илэрхийлж, хүмүүст гэмшлийн замыг өгсөн билээ. Эдгээрээс олон хүн Бурханы дуу хоолойг сонсож, Түүнийг дагасан юм. Харин фарисайчууд өөрсдийн санаа бодолтой гөжүүдлэн зууралдаж, бие махбодтой болсон Эзэн Есүсийг үгүйсгэж, ялласан бөгөөд тэр ч бүү хэл Эзэнийг цовдолжээ. Эзэн Есүс эцсийн өдрүүдэд дахин ирнэ гэдгээ зөгнөсөн байдаг. Тэгвэл орчин цагийн фарисайн дүрд хэн тоглодог вэ? “Хар даа! Орчин цагийн фарисай гэж энэ!” хэмээх бэсрэг хошин тоглолтыг хүлээн авч үзээрэй.

11/07/2019

“Үнэн гэдэг худал байх аргагүй” Жинхэнэ Христийг хуурамч христүүдээс хэрхэн ялгах вэ (Хошин тоглолт)


Христийн шашны бэсрэг хошин тоглолт “Үнэн гэдэг худал байх аргагүй” Жинхэнэ Христийг хуурамч христүүдээс хэрхэн ялгах вэ (Монгол хэлээр)

  Эзэн Есүс, “Би удахгүй ирнэ” Эцсийн өдрүүд бол Эзэнийг ирэхэд нь хүлээн авах хамгийн чухал цаг үе бөгөөд шашны урсгалын итгэгч болох Жэн Хао'энь, Эзэн эргэн ирсэн хэмээн эхнэрийнхээ гэрчлэхийг сонсоод, эрж хайж, судлахыг хүсжээ. Гэвч чуулганых нь пастор түүнд саад болох гэж удаа дараа оролдон, “Учир нь хуурамч христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хууран мэхлэгдэх болно” (Матай 24 : 24). хэмээх Библийн эшлэлийг уншиж өгнө. Тэгээд Эзэнийг ирсэн гэж номлодог хэн ч бай хуурамч гэж хэлэн, Жэн Хао'энийг эргэлзээнд автуулж орхижээ. Тэрээр жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг ялган таних тухай үнэний талуудыг эхнэрийнхээ нөхөрлөлөөр дамжуулан ойлгох чадвартай болж, эцэст нь төөрөгдлөөс ангижирчээ... Үнэн гэдэг худал байх аргагүй гэх бэсрэг хошин тоглолтыг таалан соёрхоно уу.

11/02/2019

“Чи үнэхээр гэмшсэн үү? ” Христийн шашны бэсрэг хошин тоглолт (Монгол хэлээр)


“Чи үнэхээр гэмшсэн үү? ” Христийн шашны бэсрэг хошин тоглолт (Монгол хэлээр)

  Жан Мин'энь нэгэн гэр чуулганы номлогч байв. Тэрээр Эзэнд олон жил итгэсэн бөгөөд тэр бүх хугацаанд Эзэний төлөө номлож, ажиллаж, зовж, бас зарлагаджээ. Тиймээс тэр өөрийгөө жинхэнээсээ гэмшиж, өөрчлөгдсөн гэж боддог байв. Гэвч чуулганы сонгуулиар өөрийг нь биш өөр ах, эгчийг чуулганы удирдагч, санваартнаар сонгоод өөрт нь цуглаан зохион байгуулах үүрэг өгөхийг Жан Мин'энь харлаа. Гаднаа тэр хүлээн зөвшөөрч, захирагдаж буй мэт харагдсан ч маш сэтгэл дундуур байв. Эхнэр нь түүнийг чин сэтгэлээсээ гэмшиж, өөрчлөгдөөгүй гэж хэлсэн ч Жан Мин'энь үнэмшээгүй бөгөөд гайхалтай мэтгэлцээн удалгүй өрнөнө… Жинхэнэ гэмшил, өөрчлөлт гэж чухам юу вэ? “Чи үнэхээр гэмшсэн үү?” хэмээх бэсрэг хошин тоглолтыг үзээд хариултыг нь олж мэдээрэй.

8/26/2019

Христийн шашны хошин яриа“Хүүд итгэгчид мөнх амьтай”Эцсийн өдрүүдийн Христ мөнх амийн замыг авчирсан


Христийн шашны хошин яриа “Хүүд итгэгчид мөнх амьтай” Эцсийн өдрүүдийн Христ мөнх амийн замыг авчирсан 

  Библид, “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай бөгөөд Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй; харин Бурханы уур хилэн түүн дээр оршино” (Иохан 3: 36). хэмээсэн байдаг. Эзэн Есүст итгэнэ гэдэг бол Хүүд итгэж байгаа явдал, ингэснээр мөнх амьтай болж чадна гэж Су Юэ боддог билээ. Түүний ойлголтыг дутуу дулимаг байна гэж Лин эгч хэлэхэд Су Юэ будилж, Лин эгчтэй мэтгэлцээн өрнүүлнэ... Тэгвэл Хүүд итгэх жинхэнэ итгэл гэж юу вэ? “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай” гэж юуг хэлдэг вэ?

7/13/2019

“Аврал хүртвэл тэнгэрийн хаанчлалд орж чадах уу” Христийн шашны бэсрэг хошин тоглолт


  Жан Мудэ нь гэр чуулганы номлогч бөгөөд “Хүн зүрх сэтгэлээрээ итгэснээр зөвт байдалд хүрнэ, амаараа хүлээн зөвшөөрснөөр авралд хүрнэ.” (Ром 10:10) гэдэгт итгэдэг билээ. Түүнчлэн өөрийгөө Эзэн Есүст итгэдэг учраас аль хэдийн зөвт хэмээн нэрлэгдэн, аль эрт авралыг олж авсан, мөн Эзэнийг эргэн ирэх үед тэнгэрийн хаанчлалд шууд өргөгдөнө хэмээн бодно. Нэг өдөр охин нь бусад бүс нутагт номлол хийх ажлаасаа гэртээ эргэн ирээд, Жан Мудэгийн олон жил баримталж ирсэн энэ үзэл бодолд эргэлзээ төрүүлжээ. Үүний дараа гэр бүлийн гурав, авралд хүрэх нь тэнгэрийн хаанчлалд орох эрхтэй болгож чаддах эсэх, тэнгэрийн хаанчлалд ямар хүмүүс орж чаддаг эсэх болон үүнтэй холбогдох сэдвээр ширүүн мэтгэлцээн өрнүүлнэ ...

7/02/2019

Христийн шашны хошин яриа“Библиэс гарах нь”


  Шиан Ян гэр чуулганд ажилладаг бөгөөд шашны бусад олон итгэгчийн л яг адилаар Бурханы үг, ажил бүгд Библид байдаг, Эзэнд итгэнэ гэдэг Библид итгэнэ гэсэн үг, Библи нь Эзэнийг төлөөлдөг, Библийг дагаж мөрдвөл тэнгэрийн хаанчлалд орж, мөнх амь хүртэнэ гэж боддог билээ. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг саяхан хүлээн зөвшөөрсөн Жан И ах энэ бодлын тухайд эргэлзэж явдаг. Энэ хоёр хөгжилтэй мэтгэлцээн өрнүүлнэ: Бурханы бүх үг, ажил үнэхээр Библид байдаг уу? Библи үнэхээр Эзэнийг төлөөлдөг үү? Библийг баримталснаар бид тэнгэрийн хаанчлалд орж, мөнх амь хүртэж чадах уу? Хариултыг нь олж мэдье гэвэл Библиэс гарах нь хэмээх хошин яриаг үзээрэй.

5/16/2019

“Эцсийн өдрүүдийн фарисайчууд” Эзэн Есүсийг угтан авахад нь хэн Христэд итгэгчдэдийг хориглодог вэ?


  Христэд итгэгч Жан И Эзэн эргэн ирсэн тухай гэрчлэл сонссон боловч үнэн замыг судалж байхад пастор, ахлагч нь түүнийг болиулж, саад хийхээр хэдэн удаа оролдож, “Эзэн бие махбодтой болж эргэн ирсэн гэж хэлдэг хэн боловч хуурамч зам тарааж байна. Тэднийг бүү сонс, үгийг нь бүү унш, тэдэнтэй бүү холбоо барь!” гэж хэлдэг. Энэ нь Жан И-г будилуулна, учир нь Эзэн Есүс “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6). “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог” (Иохан 10:27) гэж тодорхой хэлсэн билээ. Эзэнийг угтан авах чадвартай байхын тулд хүмүүс ухаалаг охид байж, Эзэний дуу хоолойг идэвхтэйгээр эрж хайж, сонсох ёстой гэдгийг Эзэний үг тодорхой хэлдэг боловч пастор, ахлагч нар Бурханы дуу хоолойг сонсоход нь итгэгчдэд саад хийж, тэднийг хязгаарлахаар чадах бүхнээ хийдэг. Итгэгчид үнэн замыг судлахаас тэд яагаад айна вэ? ... Пастор, ахлагчтай хийсэн мэтгэлцээнээрээ дамжуулан Жан И, эцсийн өдрүүдийн фарисайчууд хэн болохыг, мөн Эзэнийг угтан авахад итгэгчдэд саад болдог жинхэнэ саад бартаа хэн болохыг эцэст нь олж хардаг.

3/10/2019

Христийн сүмийн богино зураглал “Хоосон мөрөөдөл” Тэнгэрийн хаанчлалд орох шалгуурыг та мэдэх үү?


  Христийн сүмийн богино зураглал “Хоосон мөрөөдөл” Тэнгэрийн хаанчлалд орох шалгуурыг та мэдэх үү? (Монгол хэлээр)

  Ли Миндао бол гэр чуулганы номлогч юм. Тэрээр Эзэнд олон жил итгэж, номлох, ажиллах, зовж зүдрэх, төлөөс төлөхөд анхааран, үргэлж Паулын үлгэр жишээг дагаж иржээ. "Хүн ажиллаж, хөдөлмөрлөж л байвал тэнгэрийн хаанчлалд орж, шагнуулж, титэм хүртэж чадна" гэдэгт Миндао итгэдэг байв. Гэвч хамтран зүтгэгчидтэйгээ хийсэн цуглаан дээр нь түүний бодлын талаар Жан ах эргэлзээ төрүүлжээ. Үүнд үнэмшээгүй Ли Миндао гэртээ хариад Библийг судалсныхаа дараа Жан ахтай ширүүн мэтгэлцээн өрнүүлнэ... Эзэний төлөө ажиллаж, хөдөлмөрлөх нь Бурханы хүслийг биелүүлж байгаа явдал мөн үү? Энэ маягаар эрэлхийлэх нь эцэстээ өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орох боломжийг хүнд олгодог уу? Хоосон Мөрөөдөл хэмээх элэглэлээс энэ талаар хүлээн авч үзээрэй.

  Санал болгож буй видео: Тэнгэрийн хаанчлалд орох шалгуур юу вэ?

1/24/2019

Бодит түүхийн хүүрнэл жүжиг “Бурханы жинхэнэ хайр” Бурханы хайр хүний зүрх сэтгэлийг дулаацуулдаг


Бодит түүхийн хүүрнэл жүжиг “Бурханы жинхэнэ хайр” Бурханы хайр хүний зүрх сэтгэлийг дулаацуулдаг

Гол дүрийн баатар энэ газар дэлхий дээр өөрийн байх газрыг олохын тулд ертөнцийн чиг хандлагыг дагахаас аргагүйд хүрч, алдар нэр, байр суурийн төлөө тэмүүлж, шамдан зүтгэж байв. Амьдрал нь нэн хоосон, зовлонтой байлаа. Харин Төгс Хүчит Бурханд итгэснийхээ дараа тэр Төгс Хүчит Бурханы үгээс хүний амьдралын утга учрыг ойлгон, баяр баяслаар дүүрч, Бурханыг даган, үүргээ биелүүлэв. Гэсэн хэдий ч, зүрх сэтгэл нь алдар нэр, байр суурийн хяналтан дор байсан тул үүргээ гүйцэтгэхдээ тэрээр үргэлж өөрийн санаанд нийцүүлэн хийж, дур зоргоороо, захирангуй байв. Энэ шалтгааны улмаас ах эгч нар түүнийг засаж, харьцжээ. Эхлээд тэр марган, бууж өгсөнгүй. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан тэр өөрийн завхралын тухай үнэнийг мэдэх болов. Гэвч тэрээр Бурханы санаа зорилгыг ойлгоогүй тул Бурханыг буруугаар ойлгон, Бурхан өөрийг нь аврахгүй гэж боджээ. Тэр үед Бурханы үг бага багаар түүнийг гэгээрүүлж, замчилж, хүнийг аврах Бурханы чин санаа зорилгыг ойлгуулсан бөгөөд тэрээр хүн төрөлхтнийг гэх Бурханы жинхэнэ хайрыг мэдэрсэн байна ...

1/12/2019

Христийн сүмийн видео “Хотыг хянаж буй электрон систем” Хятад улсын хүний эрхийн төлөв байдал


Христийн сүмийн видео “Хотыг хянаж буй электрон систем” Хятад улсын хүний эрхийн төлөв байдал

Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах нэрээр Хятадын Коммунист Нам цахим нүдийг хаа сайгүй суурилуулж байгаагийн жинхэнэ зорилго нь өндөр технологитой арга ашиглаж, тэрсүүд үзэл рүү дайрч давшлан, шашинд итгэгчдийг хяхан хавчихын төлөө байдаг. Христэд итгэгчид ийм хүчтэй хяналт, ажиглалтаас тэсэж үлдэхийг хичээх ноцтой сорилттой тулгарч байна. “Хотоор дүүрэн цахим нүд” хошин яриа нь ХКН Христэд итгэгч нарыг хянахдаа цахим нүдийг хэрхэн ашигладаг тухай, мөн шашныг хавчдаг ХКН-ын хавчлагын харанхуй дотоод нууцын тухай ёрын муу үнэнийг илчлэхийн тулд хоёр хүний шог хошин, хурц тод тоглолтыг ашиглажээ...

12/20/2018

Христийн сүмийн бэсрэг хошин тоглолт “Цагдаа нарын хуйвалдаан”


  Бурхангүй үзэлт ХКН-ын засгийн газар шашин шүтлэгийг устахын тулд Христэд итгэгчдээс бүрмөсөн салах гэж оролдохдоо отолт хийх, мөшгөх зэргээр тэднийг тагнах арга хэмжээ тогтмол хэрэгжүүлдэг. Цагдаа нарын хуйвалдаан гэх энэхүү бэсрэг хошин тоглолт нь Жао Юужигийн гэрт цуглаж байгаа Христэд итгэгчдийг баривчлах гэж отолт хийхээр зүсээ хувиргасан ХКН-ын ёрын муу цагдаа нар болон арслангийн арьс нөмөрсөн илжиг шиг туслах цагдаагийн сүлбэлдээний тухай юм. Жао Юужи болон түүний гэр бүл Хятадын цагдаа нарын хөнөөлт заль мэхтэй хэрхэн харьцах бол? Тэдэнд ямар бэрхшээл тохиолдох бол? 

  Христийн сүмийн видео “Тосгоны даргын хязгаарлалт”Хятадад яагаад Бурханд итгэх эрх чөлөө байхгүй вэ?


12/19/2018

Христийн сүмийн хошин яриа “Хяналт” ХКН хүний эрхийг зөрчиж оргилдоо хүрчээ


  ХКН засгийн эрхэнд гарснаасаа хойш үргэлж шүүмжлэгчид рүү дайрч, шашин шүтлэгийг хяхаж хавчсаар ирсэн билээ. Хятадын ард түмнийг тогтмол хянахын тулд олон төрлийн үндэсний ажиглалтын сүлжээг байгуулахад ХКН асар их хөрөнгө зарцуулсан бөгөөд Христэд итгэгчдийг тандах явдал онц эрчимтэй байна. Олон үе шаттай утасны тандалт, интернэтийн тандалт, ажиглалтын камер нь тоо томшгүй олон Христэд итгэгчийг улайран баривчлах боломжийг ХКН-д олгож, үүнээс олон хүн гэр орноо орхин тэнүүчлэхээс аргагүйд хүрч, өөр олон хүн шоронд орж, зарим нь бүр тахир дутуу болж, амь насаа алдаад байна! Ажиглалт хэмээх бүлэг хошин яриа нь Хятадын “шашны эрх чөлөө” болон “үг хэлэх эрх чөлөө”-ний хоёр нүүртэй байдлыг илчилж, Хятад хэрхэн зөвт байдал руу дайрч, шашин шүтлэгийг хяхаж хавчихын тулд өндөр технологийн арга зам ашигладаг тухай нүгэлт нотолгоог танд үзүүлнэ.

  Үнэнийг илчлэх нь: Жаоюаний хэргийн ард илчлэгдсэн үнэн | ХКН-ын Христийн шашныг гүжирдсэн бодит жишээ (Монгол хэлээр)


Христийн сүмийн хошин яриа “Зүсээ хувилгагчид” Хятад дахь шашны эрх чөлөөний хуурамч байдлыг илчлэх


  “Зүсээ хувилгагчид” Хятад дахь шашны эрх чөлөөний хуурамч байдлыг илчлэх

  Бурхангүй үзэлтэй эрх баригч дэглэм болох ХКН шашин шүтлэгийг бүрэн хориглож, Хятадыг бурхангүй орон болгохын тулд Христэд итгэгчдийг баривчилж, хяхаж хавчихаар явуулга, заль мэх, урхи бүрийг туршиж, янз бүрийн жигшүүрт арга ашигладаг. Дүр эсгэгчид хэмээх хошин яриа нь Христэд итгэгчдийг баривчлахдаа ХКН-ын ашигладаг бас нэгэн арга буюу Төгс Хүчит Бурханы Чуулган дотор орохын тулд хувийн мэдээллээ нууцлах аргыг илчилж, Христэд итгэгчдийг урхинд оруулахын тулд ХКН-ын ашигладаг тактикуудыг танд харуулан, Хятадын “шашны эрх чөлөө”-ний багийг хуу татан хаяна.

12/18/2018

Христийн сүмийн видео “Сургууль дахь байцаалт”



  Сургуулийн байцаалт хэмээх хошин яриа нь ХКН бага сургуулиудтай хэрхэн хамтран ажиллаж, эцэг эх нь шашин шүтлэгтэй эсэхийг олж мэдэхийн тулд сурагчдыг мэхлэх, айлгах, сүрдүүлэх, бүр хүчээр мэдүүлэг авах гэж цагдаа нарыг ашигладаг тухай баримтыг өгүүлнэ. ХКН засгийн эрхэнд гарснаасаа хойш шашин шүтлэгийг дайрч, дарлаж ирсэн бөгөөд өнөөдөр Христэд итгэгчдийг мөрдөж, баривчлахын тулд сургуулийн хүүхдүүд рүү хүртэл хар савраа сунгаж, хүүхдүүдэд хүч хэрэглэж, гүн цочролд оруулах гэж харгис, балмад арга ашигладаг. ХКН-ын харгислал үнэхээр жигшүүртэй!


12/17/2018

Христийн сүмийн бэсрэг хошин тоглолт “Пасторын сайхан сэтгэл”


  Ян Шианмин нь нэгэн урсгал дахь хамтран зүтгэгч бөгөөд Төгс Хүчит Бурхан бол эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг олж тогтоомогцоо зарим ах эгчийгээ Төгс Хүчит Бурханы зүг эргэхэд залж чиглүүлнэ. Энэ нь пасторыг тавгүйтүүлж, улмаар Ян Шианминыг уруу татахын тулд байр суурь, мөнгө ашиглаж, түүнчлэн үнэн замыг хаяулахаар сүрдүүлэхдээ хүүгийнх нь хуримыг ашиглана... Пасторынхоо “сайн” санаа зорилготой тулгарсан Ян Шианмин эцэстээ юу хийхээр шийдэх бол? Бид Эзэний ирэлтийг угтан авах ёстой энэ чухал мөчид яагаад энэ пастор үнэн замыг судлахад нь итгэгчдэд саад болно вэ? Пасторын “сайн” санаа зорилго гэх элэглэл нь энэ асуудлын үнэн мөнийг ойлгоход танд тусална.

11/26/2018

Христийн сүмийн видео “Эзэн яг яаж ирдэг вэ” Сайн мэдээний хошин яриа


  Христийн сүмийн видео “Эзэн яг яаж ирдэг вэ” Сайн мэдээний хошин яриа

  Эцсийн өдрүүдэд, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хүлээж байгаа Христэд итгэгчдийн сэтгэл улам хөөрөн догдолж байгаа ч, Эзэн яг яаж эргэн ирэх вэ? Зарим нь “Эзэн Есүс үүлэн дээр ирнэ” гэцгээдэг. Бусад нь “Түүний эргэн ирэлтийг зөгнөсөн зөгнөлүүд бас ‘Харагтун, Би хулгайч мэт ирнэ’” (Илчлэл 16: 15). “Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17: 25). “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25: 6). хэмээдэг гэцгээдэг. Тэр бүгдэд харагдахаар үүлэн дээр ирдэг юм бол, Түүний нууцаар ирж, зовж, гологддогийн нууц болон Түүний эргэн ирэлтийг бусад нь гэрчилнэ гэх үгийг хэрхэн тайлбарлах вэ? Эзэн бидэнд хэрхэн илрэх вэ? Эзэн яг яаж ирдэг вэ хэмээх хөгжөөнт хошин яриа нь энэ асуудлын талаарх бидний эргэлзээг тайлахаар оролдоно.

  Христийн сүмийн товч зураглал “Эзэн хаалга тогшиж байна” Та Есүсийн эргэн ирэлтийг угтаж авсан уу