Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Би Бурхан руу хэрхэн буцаж очсон тухай. Show all posts
Showing posts with label Би Бурхан руу хэрхэн буцаж очсон тухай. Show all posts

1/13/2020

Сэтгэл сэргээх хѳгжилтэй магтан дуу “Бид Бурханд зориулан хайрын дуу дуулахаа больж чадахгүй”(үгтэй)



Сэтгэл сэргээх хѳгжилтэй магтан дуу “Бид Бурханд зориулан хайрын дуу дуулахаа больж чадахгүй” (үгтэй)
Бид Бурханд зориулан хайрын дуу дуулахаа больж чадахгүй.
Дуулах тусам улам сайхан санагддаг.
Бурханы төлөө дуулах тусам, Бид Түүнийг улам хайрладаг!
Бурхан бие махбодтой болсныг бид дуулдаг.
Бид Түүний сэнтийн өмнө өргөгдөж,
тэнгэр өөд харан, хүлээхээ больжээ.
Төгс Хүчит Бурхан бидэнтэй нүүр тулдаг.
Биднийг үнэнээр хариулж, бидний дэргэд жинхэнэ, бодитоор байдаг.
Түүний үгийг бид өдөр бүр эдэлдэг.
Үнэнийг ойлгох нь үнэхээр сайхан.
Зүрх минь Бурханыг гэх хайр дүүрэн,
Түүний хайр татам дүрийг бид хардаг.
Бид магтан дуулж бүжиглэдэг.
Түүний хайр татам байдлыг үгээр илэрхийлэшгүй
Бид Бурханд зориулан хайрын дуу дуулахаа больж чадахгүй.
Дуулах тусам улам сайхан санагддаг.
Бурханы төлөө дуулах тусам, Бид Түүнийг улам хайрладаг!
Бид Бурханы зөвт шүүлтийг дуулдаг.
Түүний үг биднийг цэвэрлэж, авран,
хүний Сатанлаг уг чанарыг, хүний завхралын үнэнийг илчилдэг.
Бидний сатанлаг зан чанарыг Түүний үг ариусгаж,
биднийг шинэ хүн болгодог.

3/06/2019

Охиныхоо төлөө өөрийгөө гаргуунд хаясан он жилүүд

Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурханы Чуулган, сайн мэдээ,

Би Хятад улсад нэгэн жижиг тосгонд төрж, тэндээ энгийн нэгэн жирийн амьдралаар өсөж торнисон юм. Гэр бүл маань ядуу байсан тул би 16 нас хүрч, дунд сургуулиа дүүргэнгүүтээ ажил олж хийхээр том хот руу явах шаардлагатай болсон юм. 17 нас хүрэх үедээ би салсан нөхөртэйгээ танилцаж билээ. Тэрээр надаас 12 насаар ах байсан юм. Тухайн үед надад тавьж байсан анхаарал, халамж нь миний хувьд яг л аавын минь халхавч хамгаалалт, ахын минь хайр шиг санагддаг байлаа.

2/02/2019

Төгс Хүчит Бурхан намайг цэвэр болох замд хөтөлсөн


Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурханы Чуулган, Зүүний Аянга, Эзэн Есүс, Христ,

Төгс Хүчит Бурхан намайг цэвэр болох замд хөтөлсөн
АНУ, Ганчиан

  Би амь амьжиргаагаа залгуулахын тулд 2007 онд ганцаараа Сингапурт ажиллахаар ирсэн юм. Жилийн турш Сингапурын цаг агаар маш халуун байдаг учраас би өдөр бүр ажиллаж байхдаа асар их хөлөрдөг байлаа. Үнэхээр хүнд бэрх байсан учраас би үгээр илэрхийлэхийн аргагүй зовж зүдэрч, дээрээс нь ямар ч хамаатан садан, найз нөхөдгүй, дасал болоогүй амьдрал байсан тул энэ нь надад уйтгартай, залхмаар санагддаг байв. Наймдугаар сарын нэгэн өдөр би ажлаас харьж явах замдаа сайн мэдээний зурагт хуудас хүлээн авсан бөгөөд тэнд: “Гэвч Христ Есүсээр та нарыг мөнх алдартаа дуудсан бүх нигүүлслийн Бурхан та нарыг түр зуур зовсны дараа төгс болгож, бататгаж, бэхжүүлэн байгуулах болно” (1Петр 5:10) гэж бичсэн байлаа. Эдгээр үгийг уншаад би зүрх сэтгэлдээ халуун дулааныг мэдрэв. Дараа нь би чуулган руу ахыг даган явлаа. Мэндийг минь асуун ах эгч нар урамтай угтсан нь надад урт удаан хугацаанд байгаагүй гэр бүлийн минь халуун дулааныг мэдрүүллээ. Нүд минь гэнэтхэн халуун нулимсаар дүүрч, гэртээ ирсэн мэт мэдрэмж надад төрөв. Тэр цагаас хойш ням гараг бүрд чуулган миний байх ёстой газар боллоо.

2/01/2019

Тэнэг охин болох шахсан минь


Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурханы Чуулган, Зүүний Аянга,  Христ, үнэн,

Тэнэг охин болох шахсан минь
Ли Фан, Хятад

2002 оны намар, манай Үнэний Чуулган салбарын эгч Жао Эзэн эргэн ирсэн тухай гайхамшигт мэдээг дуулгахаар өөрийн үеэл Ван эгчийг манай гэрт авчирсан юм. Хэдэн өдөр Төгс Хүчит Бурханы үгсийг уншиж, эгчийн дэлгэрэнгүй нөхөрлөлийг сонсоод дэлхийг бүтээснээс өнөөг хүртэл Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд гурван шаттай ажил хийснийг би ойлгосон юм. Би мөн Бурхан ажлын шат бүртээ өөр нэр авсан явдал, үе бүр дэх Бурханы нэрний ач холбогдол, бие махбодтой болсон Бурханы нууц гэх мэт бусад үнэнийг мэдэж авлаа. Эдгээр үнэн үнэхээр намайг нүдээ том нээж, чадах бүхнээ харах боломж олгосон юм. “Энэ бүхэн тов тодорхой сонсогдож байна, бас Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс байж тун магад учир энэ боломжийг ашиглаж, Төгс Хүчит Бурханы үгсийг илүү унших хэрэгтэй” гэж би өөртөө хэлэв. Явахынхаа өмнө Ван эгч Бурханы үгстэй зарим ном надад үлдээлээ. Өдөр цаг гарах бүрт би Бурханы үгсийг уншдаг байв. Унших тусмаа тэднийг унших улам дуртай болж, тэдгээр нь Бурханы үгс болохыг би улам бүр мэдэрсэн юм. Гурван өдрийн дараа миний сэтгэл түгшив. Би “хүү минь бас итгэгч, бас манай чуулганы олон ах эгч нар Эзэн эргэн ирсэн тухай энэ гайхамшигт мэдээг мэдээгүй хэвээр байгаа. Би яаравчилж, тэдэнд хэлэх хэрэгтэй” хэмээн бодсон билээ.

1/30/2019

Би Бурхан руу хэрхэн буцаж очсон тухай—Мөхлийн ирмэгээс буцсан нь


Мөхлийн ирмэгээс буцсан нь
Жао Гуанмин, Хятад

1980-аад оны эхээр би 30-аад насандаа архитектурын зураг төслийн компанид ажилладаг байлаа. Би өөрийгөө идэр залуу, эрүүл чийрэг, хүмүүст үнэнч байдлаар хүндэтгэлтэй хандаж, ажлаа хариуцлагатай хийдэг хүн гэж боддог байв. Архитектурчийн авьяас чадвар маань ч өндөр зэрэглэлийнх байсан бөгөөд компанидаа амжилтад хүрч, карьер маань үнэхээр эхэлсний дараа ханхүү шиг амьдрах болно гэдэгт итгэлтэй байв. Ийм зорилготой байсан учраас би компанидаа үлдэж, олон жил шаргуу ажилласан. Гэвч зан авир, ажлын чадвар аль алины хувьд өөлөх юмгүй хэв чанартайг минь үл харгалзан миний хүчин чармайлтыг компани хэзээ ч үнэлэхгүй байх шиг санагддаг байсан бөгөөд үүнийг би хэзээ ч ойлгодоггүй байв. Манай компанийн хамгийн дээд цалингийн ангилал нь 6-р ангилал байсан боловч миний цалин хэзээ ч 3-р ангиллаас давж байсангүй. Над шиг чадваргүй, компанид над шиг удаан ажиллаагүй хэд хэдэн хамтран зүтгэгч маань цалингаа нэмүүлэхийг харж байсан ч, ийм зүйл надад хэзээ ч тохиолдоогүй. Яагаад тэдний цалинг нэмж, минийхийг нэмдэггүй тухайд би гайхаж, эгдүүцдэг байлаа. Эцэст нь надтай нэлээд нийцтэй байдаг нэг хамтран зүтгэгч маань надад зөвлөгөө өгөв: “Энэ компанид хамгийн чухал зүйл гэвэл Хятадын цагаан сар болон бусад баяраар менежерт бэлэг сэлт өгөн, тал засан явдал юм.” Үүнийг сонсоод компани намайг яагаад үл ойшоож байсан үнэн учрыг би эцэст нь ойлгосон бөгөөд энэ шударга бус байдалд уур минь ихэд хүрлээ. Би компанийн тэр бөгс долоогчдыг үзэн яддаг, ажилд муу юм байж башир аргаар хожоо хийдэг хамтран ажиллагчдыг бол бүр ч үл ойшоодог байсан боловч өөрийнхөө байр суурийг бэхжүүлэх ёстой байсан болохоор эдгээр бичигдээгүй дүрэмд дасан зохицохоос аргагүй боллоо. Иймээс дараагийн Хятадын цагаан сар болоход би менежерт “чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсдэгээ илэрхийлж”, тэр дороо багийн ахлагч болж тушаал дэвшлээ.