Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь” | Эшлэл 141
Энэ цаг үе дэх Бурханы ажлыг мэдэх нь ихэнхдээ эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханыг мэдэх, Түүний үндсэн үйлчлэл юу болох болон Тэр юу хийхээр газар дээр ирснийг мэдэх явдал юм. Бурхан явахаасаа өмнө үлгэр дуурайл үзүүлэхийн тулд (эцсийн өдрүүдэд) газар дээр ирсэн гэдгийг Би Өөрийн үгэндээ өмнө нь дурдсан. Бурхан энэ үлгэр дуурайлыг хэрхэн үзүүлэх вэ? Үг хэлснээр, ажилласнаар, бүх газар нутаг даяар ярьснаар. Энэ бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажил; Тэр зөвхөн үг хэлдэг, ингэснээр газар дэлхий нь үгний ертөнц болно, ингэснээр бүх хүн Түүний үгээр хангагдаж, гэгээрүүлэгдэж, ингэснээр хүний сүнс сэргэж, үзэгдлүүдийн талаар тодорхой мэдэх болно. Эцсийн өдрүүдэд бие махбод болсон Бурхан, голдуу үг хэлэхийн тулд газар дээр ирсэн. Есүс ирэхдээ тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээсэн ба цовдлолын золин авралын ажлыг биелүүлсэн. Тэр Хуулийн эрин үеийг төгсгөж, бүх хуучин зүйлийг устгасан. Есүсийн ирэлт нь Хуулийн эрин үеийг төгсгөж Нигүүлслийн эрин үед оруулсан. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы ирэлт нь Нигүүлслийн эрин үед төгсгөл авчирсан. Тэр үндсэндээ Өөрийн үгийг хэлэхээр, хүнийг төгс болгоход үгийг ашиглахаар, хүнийг гэгээрүүлж гэрэлтүүлэхээр мөн хүний зүрх сэтгэл доторх тодорхойгүй Бурханы орон зайг арилгахаар ирсэн юм. Энэ нь Есүсийн ирэх үедээ хийсэн ажлын үе шат биш. Есүс ирэхдээ олон ид шидийг үзүүлсэн, Тэр өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулсан ба Тэр цовдлолын золилтын ажлыг хийсэн. Үүний үр дүнд өөрийн үзэлдээ хүн, Бурхан ийм л байх ёстой гэж итгэсэн. Учир нь Есүс ирэхдээ хүний зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурханы дүр төрхийг арилгах ажлыг хийгээгүй; ирэх үедээ Тэр цовдлогдсон, Тэр өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулсан ба тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээсэн. Нэг талаар, эцсийн өдрүүдийн үеэр бие махбодтой болсон Бурхан, хүний үзэлд тодорхойгүй Бурханы эзэлж байгаа орон зайг арилгана, ингэснээр хүний зүрх сэтгэлд тодорхойгүй Бурханы дүр төрх цаашид байхаа болино. Өөрийн бодит үг болон бодит ажил, бүх газар нутаг даяарх Өөрийн шилжилт хөдөлгөөн, хүмүүсийн дунд хийдэг хосгүй бодитой агаад энгийн ажлаар дамжуулан Тэр, хүнд Бурханы бодит байдлыг мэдүүлж, хүний зүрх сэтгэл дэх тодорхойгүй Бурханы байр суурийг арилгадаг. Нөгөө талаар Бурхан хүнийг төгс болгохын тулд Өөрийн махан биеэр хэлсэн үгийг ашиглаж, бүх зүйлийг биелүүлдэг. Энэ нь эцсийн өдрүүдэд Бурханы биелүүлэх ажил юм. Та нарын мэдэх ёстой зүйл: 1 Бурханы ажил бол ер бусын биш бөгөөд та нар энэ талаар үзэл өвөрлөх ёсгүй. 2 Та нар энэ цаг үед бие махбодтой болсон Бурханы хийхээр ирсэн үндсэн ажлыг ойлгох ёстой. Тэр өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж эсвэл ид шид үзүүлэхээр ирээгүй бөгөөд Тэр гэмшлийн сайн мэдээг түгээхээр эсвэл хүнд аврал хайрлахаар ирээгүй. Учир нь Есүс энэ ажлыг аль хэдийн хийчихсэн бөгөөд Бурхан адилхан ажлыг дахин давтдаггүй. Өнөөдөр Бурхан Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Нигүүлслийн эрин үеийн бүх дадлыг хаяхаар ирсэн. Тэр бол бодитой гэдгийг ерөнхийдөө харуулахын тулд бодитой Бурхан ирсэн. Есүс ирэхдээ цөөхөн үг хэлсэн; Тэр ихэвчлэн ид шид үзүүлж, тэмдэг гайхамшгуудыг үйлдэж, өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулсан эсвэл Тэр хүмүүсийг итгүүлж Тэр бол үнэхээр Бурхан юм гэдгээ хүнд харуулахын тулд зөгнөл хэлсэн бөгөөд сэтгэлийн хөдөлгөөнд автдаггүй Бурхан байсан. Эцэст нь Тэр цовдлолын ажлыг гүйцээсэн. Өнөөдрийн Бурхан тэмдэг, гайхамшгуудыг харуулахгүй, мөн өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулахгүй. Есүсийг ирэх үед Түүний хийсэн ажил нь Бурханы нэг хэсгийг төлөөлсөн, харин энэ удаа Бурхан энэ үе шатанд хийвэл зохих ажлыг хийхийн тулд ирсэн, учир нь Бурхан нэг ажлыг дахин давтдаггүй; Тэр бол үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Бурхан юм, иймээс өнөөдөр чиний харж байгаа бүхэн бол бодитой Бурханы үг болон ажил билээ. “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс эш татав
No comments:
Post a Comment