Бурханы үг бүр зан чанарынх нь илэрхийлэл юм
Ху Кэ, Шаньдун муж
Бурханы хэлсэн эдгээр үгийг харах бүрдээ би түгшдэг байлаа: “Миний хэлсэн өгүүлбэр болгон Бурханы зан чанарыг агуулдаг. Та нар Миний үгийг анхааралтай эргэцүүлсэн нь дээр, тэгвэл асар их ашиг тус хүртэх нь гарцаагүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал”-аас). Бурханы зан чанарыг ойлгох нь Бурханы талаарх хүний ойлголт болон Түүнийг хайрлаж, хангалуун байлгахын төлөөх эрэл хайгуулд маш чухал учраас би түгшдэг байв. Гэхдээ Бурханы үгийг уншиж байхад надад үргэлж Бурханы зан чанар хэтэрхий хийсвэр мэт санагдаж, үүнийг хэрхэн ойлгохоо мэддэггүй байлаа. Дараа нь чуулганы удирдагчийнхаа нөхөрлөлөөр дамжуулан би, Бурхан юунд дуртай болон юуг үзэн яддагийг Бурханы үгээс ойлгож, улмаар Бурханы зан чанарыг ойлгож авах ёстойгоо мэддэг болсон юм. Тэгээд би үүнийг хэрэгжүүлэхээр хэсэг хугацаанд оролдсон бөгөөд зарим нэг үр дүнг олж харав. Гэхдээ л би “Миний хэлсэн өгүүлбэр болгон Бурханы зан чанарыг агуулдаг.” гэх Бурханы үгийн талаар гайхширсаар байсан ба үүнийг яг яаж ойлгохоо мэдээгүй юм.