Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Үнэнийг илчлэх нь. Show all posts
Showing posts with label Үнэнийг илчлэх нь. Show all posts

12/21/2018

Хятад дахь шашны хяхалт хавчлагын он тоолол“Цусан нулимстай залуу нас”Баримтат кино (монгол хэлээр)


  Хятад дахь шашны хяхалт хавчлагын он тоолол “Цусан нулимстай залуу нас” Баримтат кино (монгол хэлээр) 

  Энэхүү баримтат кинонд ХКН-ын эрхшээлд Хятадын Христэд итгэгч Линь Хаочэнийн гэр бүлийн туулсан хяхалт хавчлагын үнэн түүхийг өгүүлнэ. Линь Хаочэнь эцгийнхээ зам мөрийг дагаж, Эзэнд итгэсэн бөгөөд итгэлийг нь орхиулах, сайн мэдээ түгээх хүчин чармайлтыг нь таслуулахаар эцэг эхийг нь сүрдүүлэх, айлгахын тулд тосгоны бие бүрэлдэхүүн цаг үргэлж гэрт нь ирэхийг хүүхэд ахуй насандаа гэрчилжээ. Линь Хаочэнийн гэр бүл Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсний дараа ХКН-ын засгийн газар тэднийг улам бүр улайран хавчиж, баривчлах болжээ. Линь Хаочэнийн ээж баривчилгаанаас зугтаж явахдаа өвчнөөр нас барсан бөгөөд Линь Хаочэнь аав, ахынхаа хамт гэрээсээ дүрвэхээс аргагүйд хүрч, эргэн харих боломж бараг үгүй болов. Нэгэн цагт аз жаргалтай явсан сайхан гэр бүл ХКН-ын хяхалт хавчлагаар тарж бутран, хагацал үзсэн билээ.

12/17/2018

Жаоюаний хэргийн ард илчлэгдсэн үнэн | ХКН-ын Христийн шашныг гүжирдсэн бодит жишээ (Монгол хэлээр)


  Жаоюаний хэргийн ард илчлэгдсэн үнэн | ХКН-ын Христийн шашныг гүжирдсэн бодит жишээ (Монгол хэлээр)

  2014 онд ХКН, гэр чуулгануудыг бүрэн дарахад олон нийтийн дэмжлэгийг бий болгохын тулд Шандунь муж дахь 5/28 Жаоюаний зартай хэргийг санаатайгаар зохиосон бөгөөд Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллаж, нэр төрийг нь гутаахын төлөө дэлхий дахинд худал хуурмагийг тараасан юм. Үүний үр дүнд үнэнийг мэдээгүй зарим талууд ХКН-ын суртал ухуулгад хууртжээ. ХКН-ын худал цуурхлыг нэг нэгээр нь задлан шинжилж, бодит баримтыг та бүхэнд ойлгомжтой болгож, Шаньдунь дахь Жаоюаний хэргийн ар дахь үнэнийг дэлхий нийтийн өмнө бүрэн илрүүлэхийн тулд энэ нэвтрүүлгээр уг хэргийг тойрсон хэд хэдэн томоохон эргэлзээг илчлэх болно.

10/15/2018

Хятад дахь шашны хяхалт хавчлагын он тоолол “Сүйрлийн ирмэгээс эргэн ирсэн нь” баримтат кино



(Монгол хэлээр) Хятад дахь шашны хяхалт хавчлагын он тоолол “Сүйрлийн ирмэгээс эргэн ирсэн нь” баримтат кино

1949 онд Хятадын төрийн эрхэнд гарснаасаа хойш Хятадын Коммунист Нам (ХКН) шашин шүтлэгийг зогсолтгүй хяхан хавчиж ирсэн юм. Тэд Христэд итгэгчдийг улайран баривчилж, амийг нь хөнөөж, Хятадад үйл ажиллагаа явуулж буй номлогчдыг нутгаасаа хөөж, эрхэнд нь халдан, тоо томшгүй олон Библийг хураан авч шатаан, чуулганы барилгуудыг битүүмжилж нураан, гэр чуулгануудыг тэр аяар нь устгахаар оролдож иржээ.