Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label гэрчлэл. Show all posts
Showing posts with label гэрчлэл. Show all posts

6/15/2020

“Үнэнийг эрэлхийлснээр бүх асуудлыг шийдэж болно” Христийн сүмийн дуу MV


“Үнэнийг эрэлхийлснээр бүх асуудлыг шийдэж болно” Христийн сүмийн дуу MV
Тэгвэл, бодит байдал гэдэг нь үнэнийг эрэлхийлж, 
завхарсан уг чанараа мэдэж, 
завхарсан зан чанараасаа салахын тулд үнэнийг ойлгож, 
Бурханыг хангалуун байлгахаар үүргээ биелүүлж чаддаг байх явдал юм.
Үнэний бодит байдалд орж, 
жинхэнэ хүний төрхийг амьдран харуулах нь бодит байдал билээ.
Бодит байдал нь Бурханыг хайрлаж, Бурханд захирагдаж, 
Бурханд гэрчлэл хийх явдал юм.
Эдгээр нь Бурханы хүсдэг үр дүн мөн.
Харж, барьж болохгүй зүйлсийг судлаад нэмэргүй.
Тэдгээр нь бодит байдалтай ямар ч хамаагүй бөгөөд 
Бурханы ажлын үр нөлөөтэй ч бас огт хамаагүй.

6/11/2020

Сайн мэдээний гэрчлэлүүд "Худал хуурмагийн дараа" Христэд итгэгчдийн үнэн түүх


“Худал хуурмагийн дараа” нь Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулж буй Христэд итгэгчийн гэрчлэл юм. Бурхан үнэнч хүмүүсийг хайрлаж, ов мэхтнүүдийг жигшдэг, мөн үнэнч хүмүүс л бүрэн аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орж чадна гэдгийг гол дүрийн баатар Бурханы үгийг уншаад ойлгож авч, улмаар үнэнч хүн болохоор эрэлхийлж эхэлнэ. Гэвч өдөр тутмын амьдралдаа нэр төр, байр сууринд нь нөлөөлж болох зүйлстэй тулгараад өөрийн эрхгүй худал хэлж, хууран мэхэлж, заримдаа худал хуурмагаа нуун дарагдуулдаг байжээ. Тэгээд маш их сэтгэл түгшиж, ингэж амьдрах хүнд хэцүү, ядаргаатайг олж мэдсэн аж. Дараа нь, Бурханы үгийн шүүлт, илчлэлээр дамжуулан тэрээр худал хэлж, хууран мэхлэхэд хүргэдэг сатанлаг зан чанарынхаа талаар бага зэрэг ойлголттой болоод, худал хэлэхийн үндэс, уг чанар, үр дагаврыг ойлгож, харамсаж эхлэн, Бурханд гэмшинэ. Тэгээд үнэнч хүн байхаар хэрэгжүүлж, ах эгч нарт сэтгэлээ уудлан, ов мэхтэй сэдлээ илчилсэн бөгөөд үнэнийг хэлж, үнэнч байхын баяр баяслыг амссан билээ.

6/10/2020

"Сайн мэдээний гэрчлэлүүд ""Алдар нэр, ашиг хонжоо хайсан өдрүүд "" Христэд итгэгчдийн үнэн түүх"


“Алдар нэр, ашиг хонжоо хайсан өдрүүд” гэдэг нь Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж буй Христэд итгэгчийн гэрчлэл юм. Үүргээ биелүүлэнгээ алдар нэр, байр суурийг эрэлхийлэх хүслээсээ болоод гол дүрийн баатар, багийн удирдагчаар өөрийг нь биш, Ли ахыг сонгохыг харах үедээ бухимдаж, түүнтэй сэм тэмцэлдэж эхэлдэг. Анхаарлыг өөртөө татах боломж олж авахын тулд түүнийг оролцуулахгүй байх явуулга хүртэл хийж, ах эгч нараа их зан гарган загнана. Энэ нь тэдэнд дарамт шахалт мэдрүүлж, хор хөнөөл учруулан, үр дүнд нь чуулганы ажил тасалдаж, тэр өөрөө ч зовдог. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулсны дараа л тэр эцэст нь өөрийн завхарсан зан чанарын талаар бага зэрэг ойлгож авна. Тэрээр байр суурь, алдар нэр эрэлхийлэхийн мөн чанар, үр дагаврыг ухаарах үедээ л эцэст нь сэргэж, харуусаж эхэлдэг. Тэгээд эдгээр зүйлийг эрэлхийлэхээ больж, оронд нь үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг сэтгэл хангалуун болгоход төвлөрч эхэлнэ. Эцэст нь тэр өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй амар амгалан, тогтвортой байдлыг мэдрэх болсон билээ.


5/31/2020

“Баяртай, бялдууч аа!” Чуулганы амьдралын гэрчлэлүүд (Mонгол хэлээр)


Баяртай, бялдууч аа! бол Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж буй Христэд итгэгчийн гэрчлэл билээ. Сургуулийн боловсрол, нийгмийн нөлөөний улмаас гол дүр маань “Эв зохицолтой байдал бол үнэт эрдэнэ, хүлцэнгүй байдал бол ариун журам”, “Сайн найзуудынхаа алдааны талаар амаа хамхих нь урт удаан, сайхан нөхөрлөлийг бий болгодог” мөн “Өөрийгөө хамгаалахын тулд чимээгүй бай, буруушаалтаас зугтахаар хичээ” гэх мэт үзэл санааг амьдралынхаа зарчим болгосон байжээ. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрснийхөө дараа тэрээр амь зуух эдгээр дүрэмд үндэслэн ах, эгч нартайгаа харилцсаар байлаа. Чуулган дахь хуурамч удирдагчдыг олж мэдэх үедээ тэднийг гомдоох вий гэж эмээсэндээ илчилж, мэдээлэхээс айж, улмаар чуулганы ажилд хор хөнөөл учруулжээ. Бурханы үгийн шүүлт, илчлэлээр дамжуулан тэр өөрийнх нь эрэлхийлж байсан зүйл сатанлаг амьдралын гүн ухаан байсныг, мөн тэдгээр сатанлаг гүн ухааны дагуу амьдраад гаднаа хэчнээн боловсон, эелдэг харагдлаа ч аминч, ой гутам, туйлбаргүй, зальхай бялдууч хэвээр байхыг ухаарсан юм. Тэгээд тэр Бурханд залбирч, гэмшсэн байна. Үүний дараа үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг ухамсартайгаар хэрэгжүүлж, үнэнч шударга хүн байх болсон юм.


5/23/2020

“Бурханд итгэдэг бол зүрх сэтгэлээ Түүнд өг” Христийн сүмийн дуу MV


 “Бурханд итгэдэг бол зүрх сэтгэлээ Түүнд өг” Христтийн сүмийн дуу MV
Чи Бурханд итгэдэг учраас
зүрх сэтгэлээ Бурханы өмнө хүлээлгэн өгөх ёстой.
Хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханы өмнө тахил болгон тавивал
цэвэршүүлэлтийн үеэр Бурханыг үгүйсгэх, Бурханыг орхин явах боломжгүй байх болно.
Ийм маягаар Бурхантай харилцах харилцаа чинь
улам ойр дотно, улам бүр хэвийн болж,
Бурхантай хийх яриа чинь бүр ойр ойрхон болно.
Үргэлж ийм маягаар хэрэгжүүлбэл
чи Бурханы гэрэлд, үгийнх нь удирдамж дор
илүү их цагийг өнгөрөөж,
зан чанарт чинь бас улам их өөрчлөлт гарч,
мэдлэг чинь өдөр өдрөөр нэмэгдэнэ.

5/06/2020

Magtan duu 2020 “Хүнд Бурханы өгдөг эцсийн боломж” (үгтэй)


Magtan duu 2020 “Хүнд Бурханы өгдөг эцсийн боломж”
Бурхан хүн төрөлхтнийг устгахад үйл явц байсан.
Энэ нь хүнд замаа өөрчлөх боломж,
Бурханы эцсийн боломжийг өгсөн.
Бурхан сүйрлээс өмнө сануулахаар шийдэж,
ялзарсан хүн төрөлхтнийг аврахын тулд ятгасан.
Бурханы зүрх хэчнээн өвдөж, шимширч байсан ч
жинхэнэ хайраа хүн төрөлхтөнд харуулж,
халамж, анхаарал, өршөөлөө өгсөөр байлаа.
Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр жинхэнэ, мэдэгдэхүйц.
Дүр үзүүлэх төдий биш, бодит, илэрхий.
Бурханы хайр, агуу, ариун, дээдийн дээд байдал,
хүлээцтэй байдал ч бас ажлаар нь илэрдэг.
Мөн чанар, зан чанарын эдгээр тал нь
хүн бүрд тусгагдаж, хүнийг гэх хүсэлд нь илэрдэг.
Чи үүнийг мэдэрсэн эсэхээс үл хамааран
Бурхан хүн бүрийг халамжилдаг.
Чин сэтгэл, мэргэн ухаан, арга замаараа
хүн бүрийн зүрхийг
Тэр сэрээж бас дулаацуулдаг.

4/01/2020

Ѳдѳр тутмын Бурханы үг “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм” (Эшлэл 6)


      “Ажлын гурван үе шат нь нэгэн Бурханаар хийгдсэн; энэ бол хамгийн агуу үзэгдэл бөгөөд энэ нь Бурханыг мэдэх цорын ганц зам юм. Ажлын гурван үе шат нь зөвхөн Бурханаар Өөрөөр нь хийгдэх ба ямар ч хүн Түүний өмнөөс ийм ажлыг хийж чадахгүй байх байсан—өөрөөр хэлбэл зөвхөн Бурхан л эхнээсээ эхлээд өнөөдрийг хүртэл Өөрийн ажлыг хийж чаддаг. Бурханы ажлын гурван үе шат хэдийгээр өөр өөр эрин үе, газруудад явагдсан ч мөн ажил бүр өөр байсан ч, энэ нь бүгд нэг Бурханаар хийгдсэн ажил юм. Бүх үзэгдлийн дотроос энэ нь хүний мэдэх ёстой хамгийн агуу үзэгдэл бөгөөд хэрвээ хүн үүнийг бүрэн ойлгох юм бол тууштай зогсож чадах болно. Өнөөдөр бүх шашин болон урсгалуудад тулгараад байгаа хамгийн том асуудал нь тэд Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй, Ариун Сүнсний ажил болон Ариун Сүнсний биш ажлын хоорондох ялгааг таньж чадахгүйд байгаа—иймээс тэд, энэ үе шатны ажлыг өмнөх хоёр үе шатны ажилтай адилаар Ехова Бурхан бас хийсэн эсэхийг хэлж чаддаггүй.

3/31/2020

Христийн чуулганы найрал дуу “Өдөр бүр Бурхантай хамт байх юм сан гэж би хүсдэг”


Христийн чуулганы найрал дуу “Өдөр бүр Бурхантай хамт байх юм сан гэж би хүсдэг”
Бурханаас бидний салсан өдөр Түүний царайд инээмсэглэл байсан.
Эргэж хараад Тэр бидэн рүү даллаж,
Түүний явахыг хараад бид чимээгүй нулимс унагасан.
Чуулгануудад Тэр хэрэгтэй байсан болохоор
Түүнийг үлдэхийг би ятгаж чадаагүй.
Түүний алсран одохыг араас нь харсаар үлдээд
би захиасыг нь сэтгэлдээ хадгалсан.
Сул дорой болох бүрдээ би Бурханы төлсөн төлөөсийг боддог.
Бурханы халамжит хайр ба хүчирхэг үг
сэтгэлийг минь сэргээж, дулаацуулдаг,
Бурханд би маш их өртэй санагддаг.
Махан биеэ хэт их анхаардагтаа би өөрийгөө үзэн ядаж,
Түүний өмнө амьдрах эрхгүй мэт санагддаг.

2/09/2020

Христийн магтан дуу “Бие махбодтой Бурхан хүн төрөлхтөнд маш чухал” (Дууны үгтэй)


Христийн магтан дуу “Бие махбодтой Бурхан хүн төрөлхтөнд маш чухал” 
Энэ махбод хүн төрөлхтөнд маш чухал,
учир нь Тэр хүн төдийгүй, юун түрүүнд Бурхан билээ.
Учир нь Тэр ямар ч махан биетэй хүний
чадахгүй ажлыг хийж,
энэ газар дээр Өөртэй нь хамт амьдрах
ялзарсан хүнийг аварч чадна.
Бие махбодтой Бурхан
хүний чадахгүй ажлыг хийж чаддаг.
Учир нь Түүний дотоод мөн чанар хүнийхтэй адилгүй.
Ялгамж чанар нь хүнийхээс өөр тул
Тэр хүнийг авардаг.
Энэ махбод хүн төрөлхтөнд маш чухал,
учир нь Тэр хүн төдийгүй, юун түрүүнд Бурхан билээ.
Учир нь Тэр ямар ч махан биетэй хүний
чадахгүй ажлыг хийж,
энэ газар дээр Өөртэй нь хамт амьдрах
ялзарсан хүнийг аварна.

2/02/2020

Гамшгийн Үед Би Бурханы Хамгаалалтыг Харсан

амийн, Христ, гэрчлэл, бурханы үг, үнэн,

Жан Минь, Бээжин хот

        2012 оны 7-р сарын 21-ны өглөө бороо ширүүн орж эхэлсэн. Үдээс хойш цуглаанд очих ёстой байсан ч бороо маш хүчтэй байхыг хараад явахыг хүссэнгүй. Гэхдээ 7 хоногт нэг л удаа болдог цуглаанд явахгүй бол чуулганы ажлаа хийх ямар ч нөхцөлгүй байх байлаа. Гадаа юу ч болж байсан, би тэдэнтэй нөхөрлөл хийх ёстой гэж бодоод цуглаан руу яарав. Үдээс хойш 16:00 цаг өнгөрч байхад цуглаан хийдэг газрын ах гэртээ ирээд: “Та нар цуглаан хийсээр байна уу, гэртээ харьцгаа, тэндээс маш их ус бууж ирж байна”гэж хэлэв. Би гадагш гүйн гарч харвал гол үерлэн маш их ус урсан ирж байлаа. Би өмнө нь тийм их ус харж байгаагүй бөгөөд гэртээ харих аргагүй болов. (Уг нь манайх тосгоноос хагас ли зайд байдаг.) Би маш их санаа зовж байлаа. Би юу ч хийж чадахгүй болж, цуглаан хийдэг газар маань газар өндөрт, илүү аюулгүй тул эргэж очихоос өөр аргагүй болов. Хэсэг хугацааны дараа хүмүүсийн шуугилдах дуу сонсдов. Би гарч ирж харвал манай тосгоны томчууд, хүүхдүүд бүгд олс, шон барин явж байлаа. Манай байшин юу болсныг би яаран асуухад хэн нэг нь надад байшин чинь урсаагүй, гэхдээ хашааны гаднах усны түвшин өндөр байсан гэв. Би дотроо бүх зүйл Бурханы гарт байдаг. Байшин урссан ч Бурханд илүү сайн зорилго бий гэж бодов:.

1/29/2020

Гамшгийн үед би Бурханы зөвт зан чанарыг олж харсан юм


Гамшгийн үед би Бурханы зөвт зан чанарыг олж харсан юм

Ли Жинг, Бээжин
2012 оны 8-р сарын 7

      Тэр өдрийн өглөө бороо орж эхэлсэн юм. Бороо улам илүү хүчтэй цутган орж байх үед би нэг ахын байшинд болох цуглаан руу явав. Үдээс хойш бороо дээд тэнгэрээс шууд асгарч байгаа юм шиг улам хүчтэй оров. Цуглаан дуусах үед борооны ус ахын хашаанд нэвтрэн орсон байсан ч би гэрийнхэндээ санаа зовж байсан тул гэр лүүгээ яаравчиллаа. Замынхаа хагаст орж байх үед аюулаас зайлан зугтаж буй хэсэг хүмүүс надад хандан: “Чи зугтахгүйгээр гэр рүүгээ явах гээд байгаа юмуу” гэв. Гэртээ иртэл хүүхэд маань “Та үерийн усанд урсаагүй юм уу?” гэж надаас асуув. Тэр үед л зүрх сэтгэлд минь Бурхан байхгүй гэдгийг би олж мэдсэн юм. Төд удалгүй хөрш эгчийн нөхөр дээвэр дээр авирч гараад, манайхаас холгүй байрладаг байшингууд үерийн усанд урссан болохыг олж харжээ. Үерийн ус улам хүчтэй урсаж, эгчийн нөхөр хүүхдүүдээ уул өөд аваачихыг шаардсан боловч эгч явсангүй. Бидний хэдэн эгч дүүс өөр хоорондоо энэ талаар хэлэлцэж ярилцаад, эгчийн нөхөр ийнхүү маргалдаж байгаа нь Бурханы хүслийг агуулж байна гэж үзээд, түүнийг даган уулын оройд байрладаг төмөр замын байшинд шөнийг өнгөрөөхөөр очицгоосон юм. Тэнд очоод, гамшгаас зугтаж очсон хүмүүсээс үерийн ус хэчнээн хүчтэй давалгаалан урсаж, хүмүүс хэрхэн ийш тийш зугтацгааж, зарим нь байшингийн дээвэр дээр гарч, зарим нь усанд урсаж, зарим нь модонд тээглэж үлдсэн тухай сонсоцгоов…

Христийн магтаалын дуу “Жинхэнэ итгэгчдийн хариуцлага” (Дууны үгтэй)


Христийн магтаалын дуу “Жинхэнэ итгэгчдийн хариуцлага” 

Үнэхээр чи мөс чанартай бол
үүрэх ачаа чамд байх ёстой,
хариуцлагын мэдрэмжтэй байх ёстой.
Чи байлдан дагуулагдаж эсвэл
төгс болгуулах нь хамаагүй,
гэрчлэлийн энэ алхмыг зөв хийгээрэй.
Бурханы бүтээлийн хувиар
Түүгээр байлдан дагуулагдаж,
эцэст нь Түүнийг хангалуун болгож,
Бурханы хайрыг хайрын сэтгэлээр хариулж,
Бурханд өөрийгөө зориулах
энэ бол хүний хариуцлага билээ.
Хүний гүйцэтгэх учиртай үүрэг,
түүний үүрэх ёстой ачаа билээ.
Хүн энэ даалгаврыг биелүүлэх ёстой.
Ингэж хүн жинхэнэ итгэгч болдог. 

1/27/2020

Ариун Сүнсний үг “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар” Арван гурав дахь айлдвар


   Миний дуу хоолойн тунхаглал дотор Миний өдий төдий санаа зорилго нуугдаж байгаа. Гэхдээ хүн эдгээрийн тухай юу ч мэддэггүй бас ойлгодоггүй, харин Миний зүрх сэтгэлийг ухаарах эсвэл Миний үгэн дотроос Миний хүслийг зөнгөөрөө мэдрэх чадваргүйгээр Миний үгийг гаднаас нь хүлээн авч, гаднаас нь дагадаг. Хэдий Би Өөрийнхөө үгийг ойлгомжтой хэлсэн ч ойлгосон хүн байна уу? Сионоос Би хүн төрөлхтөн рүү ирсэн. Учир нь Би эгэл жирийн хүний хүн чанарыг нөмөрч, Өөрийгөө хүний арьсаар хувцасласан ба хүмүүс зөвхөн гадаад талаас Миний дүр төрхийг мэдэж авдаг боловч тэд Миний дотор байдаг амийг мэддэггүй, мөн сүнснээс ирсэн Бурханыг ч таньдаггүй, харин зөвхөн махан биетэй хүнийг л мэддэг. Бодитой Бурхан Өөрөө, Түүнийг мэдэх та нарын оролдлогыг хүртэх ямар ч үнэ цэнэгүй байж таарах уу? Бодитой Бурхан Өөрөө, Түүнийг “задлан шинжлэхээр” оролдох та нарын хичээл зүтгэлийг хүртэх ямар ч үнэ цэнэгүй байж таарах уу?

1/16/2020

Магтаал ба мөргөлийн дуу “Бурханы шүүлт бол хайр” (дууны үгтэй)


Эцэстээ хүн ямар гэрчлэл хийдэг вэ?

Тэд Бурхан бол зөвт гэдгийг
Тэр бол уур хилэн, гэсгээлт,шүүлт гэдгийг гэрчилдэг.
Хүн Бурханы зөвт байдлыг гэрчилдэг.
Хүнийг төгс болгохын тулд Бурхан шүүлт хэрэглэдэг.
Тэр хүмүүсийг хайрлаж, аварсаар ирсэн.
Гэвч Түүний хайр хэр ихийг агуулдаг вэ?
Шүүлт, сүр жавхлан, хараал ба уур хилэн.
Тэр Өөрийгөө хайрлуулахын тулд чамайг харааж,
махан биеийн мөн чанарыг мэдүүлдэг.

1/02/2020

Сатан дахин нэг удаа сорьсон нь (Иовын бүх бие яр хатиганд баригдав)




Дараа нь, Иов хоёр дахь удаагаа соригдсон талаар Библиэс уншицгаая.

a. Бурханы хэлсэн үгс
  (Иов 2:3) Ехова Сатанд хандан “Миний зарц Иовын талаар чи бодож үзэв үү? Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй. Түүнийг шалтгаангүйгээр устгахын тулд чи Намайг түүний эсрэг түлхсэн ч тэр үнэнч шударга байдлаа гуйвалтгүй хадгалж байна” хэмээв.

  (Иов 2:6) Тэгээд Ехова, Сатанд “Харагтун, тэр чиний гарт байна; харин түүний амийг хэлтрүүл” гэв.

b. Сатаны хэлсэн үгс
  (Иов 2:4-5) Мөн Сатан Еховад хариулж,“Арьсыг арьсаар, тийм ээ, хүн өөртөө байгаа бүхнийг амийнхаа төлөө өгөх л болно. Харин Та одоо гараа сунгаад түүний яс, маханд нь хүр, тэр Таны өөдөөс хараах болно” гэв.

c. Иов шалгалтыг хэрхэн туулсан талаар
  (Иов 2:9-10) Тэгэхэд эхнэр нь түүнд “Чи одоо ч гэсэн үнэнч шударга байдлаа хадгалж байна уу? Бурханыг хараа, тэгээд үх” гэв. Харин тэр түүнд “Чи мунхаг эм шиг ярьж байна. Юу гэнэ ээ? Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэв. Энэ бүгдэд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй.

  (Иов 3:3) Миний төрсөн тэр өдөр, мөн нэгэн хөвгүүн хэвлийд бүрэлдлээ гэсэн тэр шөнө ч сөнөг.

Бурханы замыг хайрлах Иовын хайр бүхнийг ялан дийлсэн
  Библид Бурхан болон Сатаны хоорондын дараах яриаг тэмдэглэжээ: Ехова Сатанд хандан “Миний зарц Иовын талаар чи бодож үзэв үү? Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй. Түүнийг шалтгаангүйгээр устгахын тулд чи Намайг түүний эсрэг түлхсэн ч тэр үнэнч шударга байдлаа гуйвалтгүй хадгалж байна” хэмээв (Иов 2:3). Энэхүү ярианд Бурхан Сатанд адилхан асуулт дахин тавьсан. Энэ нь, эхний шалгалтын үеэр Иовын харуулж, амьдран харуулсан зүйлийн талаарх Ехова Бурханы нааштай үнэлгээг бидэнд үзүүлсэн асуулт бөгөөд Сатаны сорилтыг туулахаас өмнөх Иовын тухай Бурханы үнэлгээнээс огтхон ч өөр байгаагүй. Өөрөөр хэлбэл, түүнд сорилт ирэхээс өмнө Бурханы нүдэнд Иов бол төгс байсан, тиймээс Бурхан түүнийг болон түүний гэр бүлийг хамгаалж, түүнийг ерөөсөн; Бурханы нүдэнд тэр ерөөгдөхүйц үнэ цэнэтэй байсан. Сорилтын дараа Иов эд хөрөнгө, үр хүүхдээ алдсанаас болж уруулаараа нүгэл үйлдээгүй, харин Еховагийн нэрийг магтсаар байсан. Түүний жинхэнэ зан төлвийг хараад Бурхан түүнийг магтаж, түүнд онц дүн өгсөн юм. Учир нь Иовын бодлоор бол түүний үр хүүхэд, эсвэл эд хөрөнгө нь түүнийг Бурханаас татгалзуулахад хангалтгүй байсан. Өөрөөр хэлбэл, түүний зүрх сэтгэл дэх Бурханы байрыг түүний хүүхдүүд эсвэл, ямар ч эд хөрөнгөөр орлуулж чадахгүй байв. Иовын эхний сорилтын үеэр Бурханыг хайрлах түүний хайр болон Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хайрлах хайр нь бүхнийг ялан дийлдэг гэдгийг тэр Бурханд харуулсан. Энэ шалгалт нь Ехова Бурханаас шагнал хүлээж авах болон эд хөрөнгө, үр хүүхдүүдээ Түүнд булаалгах тохиолдлыг Иовд амсуулсан төдий байв.

1/01/2020

Сатан Иовыг анх удаа уруу татсан нь


a. Бурханы хэлсэн үгс

  (Иов 1:8) Тэгээд Ехова Сатанд: “Миний зарц Иовын талаар чи бодож үзэв үү? Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” хэмээв.

  (Иов 1:12) Тэгээд Ехова Сатанд, “Харагтун, түүнд буй бүхэн чиний мэдэлд байна; харин чи түүнд л битгий хүр гэв. Тэгэхэд нь Сатан Еховагийн дэргэдээс явав.

b. Сатаны хариу

  (Иов 1:9-11) Дараа нь Сатан Еховад хариулж, “Иов Бурханаас дэмий эмээдэг гэж үү? Та түүнийг, түүний байшинг тойруулж, түүнд буй бүхнийг нь тойруулж хашаалаагүй гэж үү? Та түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон. Харин одоо гараа сунган түүнд буй бүхэнд хүр, тэгээд тэр Таны өөдөөс хараах болно” гэв.

Иовыг уруу татахыг Бурхан Сатанд зөвшөөрснөөр Иовын итгэл төгс болно
  Иов 1:8 бол Ехова Бурхан, Сатан хоёрын яриаг Библиэс харж болох хамгийн эхний тэмдэглэл юм. Бурхан юу гэж хэлсэн бэ? Эх бичигт дараах зүйлийг дурджээ: Тэгээд Ехова Сатанд, Миний зарц Иовын талаар чи бодож үзэв үү? Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй гэв. Энэ бол Иовын талаар Сатанд хэлсэн Бурханы үнэлгээ байсан; тэр бол төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн гэж Бурхан хэлсэн. Бурхан, Сатан хоёрын хоорондоо сольсон эдгээр үгээс өмнө Иовыг уруу татахын тулд Сатаныг ашиглана—Иовыг Сатаны гарт өгнө гэдгээ Бурхан шийдчихсэн байсан. Нэг талаараа энэ нь Иовын талаарх Бурханы ажиглалт болон үнэлгээ ямар ч алдаагүй зөв байсныг батлах байсан бөгөөд Иовын гэрчлэлээр дамжуулан Сатаныг ичихэд хүргэх байсан; нөгөө талаараа энэ нь, Иовын Бурханд итгэхийг нь, Бурханаас эмээхийг төгс болгох байсан юм. Тиймээс Сатаныг Бурханы өмнө ирэхэд Бурхан хоёрдмол утгаар яриагүй. Тэр шууд гол зүйлдээ орж, Сатанаас “Миний зарц Иовын талаар чи бодож үзэв үү? Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй гэсэн. Бурханы асуултанд дараах утга байсан: Сатан хаа сайгүй хэсүүчлэн явсан бөгөөд Бурханы зарц байсан Иовыг дандаа тагнадаг байсныг Бурхан мэдэж байв. Иовын Бурханд итгэж, Бурханаас эмээдэг нь баттай байж чадахгүй гэдгийг батлахын тулд Сатан Иовд сүйрэл авчрах арга зам олох гэж оролдон Иовыг дандаа өдөж, дайран довтолж байсан. Түүнчлэн Иов Бурханаас татгалзаж, Сатан түүнийг Бурханы гараас түүнийг булааж авахыг зөвшөөрч магадгүй гэж Сатан Иовыг баллах боломжуудыг яаралтай хайж байсан юм. Гэсэн ч Бурхан Иовын сэтгэл доторхыг ажиглаж, тэр бол төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн гэдгийг харсан. Иов бол Бурханаас эмээж, муугаас зайлдаг, төгс, шулуун шударга хүн бөгөөд Иов бол хэзээ ч Бурханаас татгалзаж, Сатаныг дагахгүй гэдгийг Сатанд хэлэхийн тулд Бурхан асуулт ашигласан. Иовын талаарх Бурханы үнэлгээг сонсоод доромжлогдсондоо Сатаны уур хүрсэн ба Иовыг булаан авах гэж улам их уурлаж, улам их тэвчээргүй болсон, учир нь хэн нэгэн хүн төгс, шулуун шударга байж чадна, эсвэл Бурханаас эмээж, муугаас зайлж чадна гэдэгт Сатан хэзээ ч итгээгүй юм. Түүний зэрэгцээ Сатан мөн хүний төгс байдал болон шударга занг жигшсэн бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг хүмүүсийг үзэн ядсан. Иймээс Иов 1:9-11-т ийн бичжээ: Дараа нь Сатан Еховад хариулж, “Иов Бурханаас дэмий эмээдэг гэж үү? Та түүнийг, түүний байшинг тойруулж, түүнд буй бүхнийг нь тойруулж хашаалаагүй гэж үү? Та түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон. Харин одоо гараа сунган түүнд буй бүхэнд хүр, тэгээд тэр Таны өөдөөс хараах болно” гэв. Бурхан Сатаны хорлонтой уг чанарыг сайн мэдэж авсан ба Сатан Иовд сүйрэл авчрахаар аль хэдийн төлөвлөсөн гэдгийг тун сайн мэдэж байсан, иймээс Иов бол төгс, шулуун шударга агаад тэр Бурханаас эмээж, муугаас зайлдаг гэдгийг Сатанд дахин нэг удаа хэлснээрээ Бурхан Сатаныг Өөртэйгээ санал нэгтэй болгож, Сатаныг үнэн нүүр царайгаа илчилж, Иовыг дайрч, уруу татахад хүргэхийг хүссэн юм. Өөрөөр хэлбэл, Иов бол төгс, шулуун шударга агаад тэр Бурханаас эмээж муугаас зайлсан нэгэн гэдгийг Бурхан зориуд онцолсон бөгөөд энэ аргаар Тэр Сатаныг Иов руу дайрахад хүргэсэн, Иов зөв, шударга хүн бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байсан болохоор Сатан үзэн ядаж, уурладаг байв. Үүний үр дүнд Иов төгс, шулуун шударга хүн бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн гэдэг бодит баримтаар Бурхан Сатаныг ичгүүртэй байдалд оруулах байсан ба Сатан бүрмөсөн доромжлуулж, ялагдах байсан юм. Түүний дараа Сатан, Иовын төгс, чигч зан, Бурханаас эмээдэг, эсвэл муугаас зайлдагт нь дахиж эргэлзэхгүй, эсвэл буруушаан чичлэхээ болих байсан. Ийм байдлаар Бурханы сорилт болон Сатаны өдлөг нь бараг зайлшгүй байсан билээ. Бурханы сорилт болон Сатаны өдлөгийг даван гарч чадах цорын ганц хүн нь Иов байв. Энэ ярианы дараа Иовыг уруу татах зөвшөөрөл Сатанд өгөгдсөн. Тиймээс Сатаны дайралтуудын эхний үе эхэлсэн. Энэ дайралтуудын бай нь Иовын эд хөрөнгө байсан ба учир нь Сатан дараах буруушаалтыг Иовын эсрэг хийсэн билээ: “Иов Бурханаас дэмий эмээдэг гэж үү? Та түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон.” Үүний үр дүнд Бурхан Иовд байгаа бүхнийг авахыг Сатанд зөвшөөрсөн—энэ нь Бурхан яагаад Сатантай ярьсны гол зорилго байсан юм. Гэсэн хэдий ч Бурхан Сатанд: “Харагтун, түүнд буй бүхэн чиний мэдэлд байна; харин чи түүнд л битгий хүр” (Иов 1:12) гэсэн нэг шаардлага тавьсан. Энэ бол Иовыг уруу татахыг Сатанд зөвшөөрч, Иовыг Сатаны гарт өгснийхөө дараа Бурханы Сатанд тавьсан нэг болзол байсан бөгөөд Түүний Сатанд тогтоосон хязгаар байсан: Тэр Иовыг хорлож хөнөөхгүй байхыг Сатанд тушаасан. Яагаад гэвэл, Иов бол төгс, шулуун шударга хүн байсан гэдгийг Бурхан хүлээн зөвшөөрсөн бөгөөд Түүний өмнө гаргадаг Иовын төгс байдал, шударга занд эргэлзэхийн аргагүй, тэр шалгалтыг давж чадна гэдэгт Тэр итгэлтэй байсан; тиймээс Бурхан Иовыг уруу татахыг Сатанд зөвшөөрсөн боловч Сатанд хязгаарлалт тавьсан: Сатан Иовын бүх эд хөрөнгийг авах зөвшөөрөлтэй боловч түүнд хуруугаа ч хүргэж болохгүй байсан. Энэ юу гэсэн үг вэ? Тэр үед Бурхан Иовыг Сатанд бүрэн өгөөгүй гэсэн үг юм. Сатан өөрийн хүссэн ямар ч аргаар Иовыг уруу татаж болох байсан боловч Иовыг өөрийг нь, толгойнх нэг үсийг ч хүртэл гэмтээж болохгүй байсан, яагаад гэвэл, хүний бүх юмыг Бурхан хянадаг, хүн амьдрах уу, үхэх үү гэдгийг Бурхан шийддэг бөгөөд Сатанд тийм эрх байхгүй. Бурхан эдгээр үгийг Сатанд хэлсний дараа Сатан хүлээж ч тэсэлгүй эхэлсэн. Тэр Иовыг уруу татахын тулд бүх аргыг ашигласан ба тун удалгүй Иов үй олон хонь, үхэр болон Бурханы түүнд өгсөн бүх эд хөрөнгийг алдсан… Тийнхүү Бурханы шалгалт түүн дээр ирсэн юм.

12/11/2019

Киноны клип: Бурханд итгэгчид гэр бүлийнхнээ үнэхээр хайхардаггүй юу?


  Эзэн Есүс, “Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун” (Марк 16: 15) гэж хэлсэн. Сайн мэдээ түгээж, Бурханд гэрчлэл хийх нь Христэд итгэгчдийн хийдэг зөвт, сайн үйлдэл мөн. Гэвч Хятадын Коммунист Нам Христэд итгэгчдийг харгис хэрцгийгээр баривчлан, хяхан хавчсанаас болж олон гэр бүл сүйдэж, зарим нь гэртээ харьж чадахгүй болж, маш олон хүн баривчлагдаж, шоронд орсон билээ. Заримыг нь бүр үхтэл нь хяхан хавчсан, гэхдээ ХКН үнэнийг үргэлжлүүлэн гуйвуулж, Бурханд итгэх итгэлээс нь болж тэдний гэр орон сүйдсэн хэмээн хэлж байна. Үй олон Христэд итгэгчдийн гэр орныг сүйрүүлсэн хэргийн жинхэнэ буруутан хэн бэ?

12/01/2019

Христийн үг “Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна” (Монгол хэлээр)


Христийн үг “Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна” 

  Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

10/02/2019

Юу надад аз жаргалтай амьдралыг дахин олгосон бэ?



  Энэ бол хүмүүс гаднах өнгө үзэмж, бие махбодын харагдах байдалд хэт их анхаардаг болсон цаг үе юм. Сайхан царай, гоолиг биетэй л бол ямар хувцас өмссөнөөсөө үл шалтгаалан би толгой дээгүүр явдаг байв. Гайхалтай сайхан биетэй, царай зүс сайтай болохоор эргэн тойрны маань хүмүүс үргэлж намайг магтаж, надад атаархдаг байсан бөгөөд нөхөр маань ч бас тун сайхан ханддаг байсан юм. Үүнээс болоод би бүр биеэ тоосон байлаа. Хаашаа ч явсан би толгой дээгүүр, нуруу цэх алхана. Бусдын магтаалыг хүртэхийн тулд өөрийгөө харуулдаг байлаа.

  Эмэгтэй хүн гоолиг бие, сайхан царайтай байхад, амьдралаа яаж ч авч авч явж болно гэж би зүрх сэтгэлдээ итгэчихсэн байсан юм.

  Гэвч хүүхэд гаргасныхаа дараа гэнэт би жин нэмж эхэллээ. Яваандаа нөхөр маань надад дургүй болж, чи том гэдэстэй, тарган гуятай юм гэж хэлэх болов. Намайг ус уусан ч жин нэмдэг бөгөөд ямар ч галбиргүй, тарган амьтан гэж зарим хүмүүс битүүхэн егөөдөх болов. Ингэж ярихыг сонсоход надад үнэхээр муухай санагдаж байлаа. Алгадуулсан мэт хацар маань халуун оргино. Өмнө нь гадуур гарахаар гоо үзэсгэлэнг минь магтан шагширдаг байсан хүмүүс одоо бүгд шоолох болжээ. Тэнгэрээс тамд унасан юм шиг л надад санагдаж байв. Энэ эрс ялгаа бардам занг минь ихэд сэвтээж, би дотроо үнэхээр эмзэглэж байлаа. Нэг удаа нөхөртэйгөө дэлгүүрээр явж, их дэлгүүрээс түүнд өмд худалдан авч байв. Хоёр худалдагч миний араар “Энэ залуу их царайлаг бас залуухан юм. Яаж ийм бүдүүн хүүхэнтэй явж байдаг байна аа?” гэж шивнэлдэх нь сонсогдсон юм. Энэ шүүмжлэлийг сонсоод уур маань асар ихээр хүрч, өмдийг нь лангуун дээр чулуудаж хаячихаад гараад явлаа. Би нулимсаа барьж дийлсэнгүй. Одоо үед хүмүүс сайхан царай, аятайхан биеийг л үнэлдэг болж. Эмэгтэй хүн сайхан царай зүс, гоолиг биетэй биш л бол нийгэмд байр суурьтай байх ямар ч аргагүй юм гэж би бодлоо. Ингээд би оюун санаандаа ингэж шийдлээ: Хүүхдээ хөхнөөс нь гармагц турахаар хичээе. Намайг шоолж байсан хүмүүсийг атаархуулж, шарыг нь хөдөлгөх болно! Дараа нь найз маань “Чи ямар махлаг болсноо хараач. Одоо үед олон эрчүүд залуухан нууц амрагтай байх болсон. Чамайг ингээд л таргалаад, жингээ хасахгүй байгаад байвал нөхөр чинь нэг өдөр хуурч, нууц амрагтай болбол яах вэ?” гэв. Ийм зүйл сонсоод, дотор маань улам бачуурч, аюулын харанга мэдрэх боллоо. Бие минь өөрчлөгдөөгүй байхад нөхөр минь хэлсэн бүхнийг биелүүлдэг байсан. Жин нэмсний дараа надад дургүй болсон. Хэрвээ найзын маань хэлснээр болбол аймаар юм болно доо. Би л лав ийм зүйлийг зөвшөөрч чадахгүй гэж би бодлоо. Надад тун түгшүүртэй байв. Тэр үед, нөхөр маань өөр эмэгтэйтэй нийлээд зугтааж байна гэж хүртэл зүүдлэх боллоо. Энэ бүхэн жин хаях туйлын чухал гэдгийг улам бүр мэдрүүлэх болсон юм. Хүүхдээ бор хоолонд ормогц би богино хугацаанд үр дүнтэйгээр турах аргыг танилуудаасаа болон интернетээс хайв. Тураах чиглэлийн мэргэжилтнээс хүртэл зөвлөгөө авсан бөгөөд тэр “Хэрвээ чи гоолиг биетэй болмоор байвал, төлөөс төлөх хэрэгтэй. Чам шиг, нөхөртэй хүүхнүүд байнга жингээ хянаж байх хэрэгтэй. Чи харин ч залуу байна. Хөгширсөн хойноо жин хаях гэвэл оройтсон байх болно. Чиний бие галбир бол өөртөө итгэх итгэл чинь. Гоолиг бие бялдартай болж байж л нөхрийнхөө зүрх сэтгэлийг татах болно шүү дээ” гэсэн юм. Түүний зөв байлаа! Эмэгтэй хүн төгс бие галбиртай байж л өөртөө бүрэн итгэлтэй болж, бусдын оюун санаан дахь дүр төрхөө сэргээж чадах юм. Ингээд би эргэлзэлгүйгээр жин хаях төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, турах “нууц жор” хайж эхэлсэн билээ.

  Нэг удаа эмэгтэй дүү маань хөрш нь нэг тураах эм уугаад сард 15 кг турсан гэж надад хэлэв. Үүнийг сонссон миний сэтгэл хөөрч, дүүгээрээ судлуулаад хэдэн хайрцгийг олж авлаа. Дүү минь, “Эгч ээ, эм бүр гаж нөлөөтэй байдаг шүү. Биед чинь нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Болгоомжтой байх хэрэгтэй шүү ” гэлээ. Үүнийг сонсоод бага зэрэг санаа зовсон юм. Биед минь муу нөлөө үзүүлэх гаж нөлөөтэй байж магадгүй гэхээс би айв. Гэвч би ингэж бодлоо: Галбир маань сайхан байхад нөхөр болон эргэн тойрны хүмүүс бүгд л намайг магтаж, атаархдаг байсан. Гэвч галбир маань алдагдаад ирэхэд егөөдөл, доог тохуу, доромжлолтой л би нүүр тулсан. Энэ хоёрын хооронд маш их ялгаа бий. Болгоомжлолоо зүгээр л хаячихъя. Энэ эмийг уух нь биед маань аюултай эсэхийг ч би тоохгүй. Турж л байвал өөр юу ч чухал биш. Ингээд би жин хасах эмийг ууж эхэллээ. Ер нь бол өдөрт нэгийг уух ёстой байхад би үр дүнд түргэн хүрэхийн тулд тунг нь нэмэгдүүлсэн юм. Эмийн өдөөгч чанараас болоод би шөнөдөө зөвхөн хоёроос гурван цаг л унтаж чадаж байлаа. Толгой эргэж, нүд өвдөж, зүрх маань дэлсэж эхэллээ. Би бас өдөр бүр зохистой хооллохоо больж, өргөст хэмх, улаан лооль, шийгуа зэрэг өөх тос бууруулах янз бүрийн жимс, ногоо л идэж байв. Сард хоёр удаа л дан гоймон идэж байлаа. Нойр, хоол тэжээл надад дутагдаж байсан учраас би цочролд оров. Дэглэм барьсны дараа урьдын гоолиг биеэ олж авч чадах байсан болохоор зовох юу ч биш мэт санагдсан юм. Шийдэмгий байдал амжилтад хүргэдэг. Хэсэг хугацааны дараа найзынхаа өгсөн гоёмсог даашинзыг би өдөр бүр өмсөж үздэг болов. Эхлээд зөвхөн толгойн хэсэг л ордог байсан бол эцэст нь чөлөөтэй таардаг болов. Хашаанд жаргалтай нь аргагүй зогсож, өөрөөрөө бахархаж байтал гэнэт толгой эргэж, ухаан алдаж уналаа. Үүнийг харсан нөхөр маань “Сайхан болох гээд амьдралаа алдах нь ээ!” гэж ууртайгаар хэлсэн юм. Гэвч би тэр үгийг тоосонгүй. Ямартай ч би одоо турсан. Өнгөрсөн саруудад дэмий зовсонгүй. Дараа нь би зориуд гоё даашинз өмсөж, гудамжинд гардаг болов. Саяхан л биеийн жинг маань шоолж, тохуурхдаг байсан хүмүүст гоолиг биеэ харуулахыг хүсэж байлаа. Хөршүүд маань хараад мэдээж гайхсан. “Хөөх! Чи яаж ийм хурдан турав аа? Жингээ хасах чинь үнэхээр амжилттай болсон байна шүү!” Тэд дахиад намайг атаархаж, жөтөөрхсөн харцаар харсан юм. Энэ үед нөхөр маань урьдын адил егөөдсөн зүйл хэлэхээ больж, надад хандах хандлага нь дээрдсэн юм. Тэр бүр над руу инээмсэглэж, “Туранхай байхаараа чи хамаагүй дээр харагдах юм!” гэв. Эдгээр үгийг сонсоод бардам зан маань дахин ханамжтай болов. Жин хаях хүсэл маань улам нэмэгдлээ. Хар тамхинд орох мэт улам донтож, хүссэн ч зогсоож чадахаа больсон юм. Бие маань хангалттай төгс болж чадаагүй мэт санагдсанаас би дахиад нэг хайрцаг тураах эм авлаа. Хүссэн жиндээ хүртэл турах үед, зовлон дагасаар байна гэж би хэзээ ч бодоогүй юм.

  Нэг өглөө сэрээд бие төдийгүй, толгой, чихэн дээгүүр минь олон жижиг улаан толбо туурсан байхыг харлаа. Ээжтэйгээ хамт шууд эмнэлэгт очиж үзүүлэв. Эмч намайг арьсны ужиг өвчин буюу хайрст үлдтэй болсон байна гэж хэлсэн юм. Бүрэн эмчлэгдэх боломжгүй бөгөөд эм ууж энэ өвчнийг чадахаараа хяналтдаа байлгаж болох юм. Шалтгаан нь миний дархлаа суларч, өвчин эсэргүүцэх чадвар байхгүй болсон бөгөөд бие дэх хор гадагшилж чадахгүй цусанд хуралдсан байлаа. Гоолиг биеэр хөөцөлдөж байхдаа, хэн бүхнийг өөрөөсөө холдуулах өвчин авчихна гэж би даанч төсөөлсөнгүй. Энэ бол хэтэрхий өндөр төлөөс байлаа. Сүүлд нь улаавтар толбо толгойноос хөл хүртэл туурав. Нөхөр минь ч намайг жигшиж, зайгаа барилаа. Түүнээс гадна шоолуулахаас айгаад би гарч ч зүрхэлсэнгүй. Дотроо маш ихээр шаналж, өдөр бүр би уйлдаг байлаа. Биеэ гайхуулах гэж би жин хаяхаар хичээсэн боловч гайхуулж чадаагүйгээр барахгүй өөртөө гай авчирсан. Бусад хүмүүс богино цамц, өмд өмсөж байхад бүх биеэр маань туурсан толбоо нуухаар би зузаан хувцсаар биеэ ороодог байв. Хэчнээн харамссан ч, юм болдгоороо л болж, буцаах арга байсангүй. Арьсны асуудлыг маань эмчлэх эмч газар сайгүй эрэхээс өөр арга надад байгаагүй. Гэвч уусан эм болгон, уг өвчнийг хэсэг зуур л намдаах боловч үндсээр нь эмчилж чадаагүй. Намайг үүнээс ч илүү зовоосон зүйл бол тураах эмнээс хамааралтай болсон явдал байлаа. Өвчнөөсөө болж тураах эм уухаа больсноос хойш би буцаад маш хурдан таргалав. Хүмүүсийн доромжлол, үл тоомсорлол, гэр бүлийнхний минь дургүйцэл намайг стресст оруулж, амиа хорлох тухай ч боддог болсон юм. Би үргэлж төгс бие галбираар хөөцөлдөж, жин хаяснаар хувь заяагаа өөрчлөхийг хүсэж байсан ч тураагүйгээр үл барам өвчтэй болж, өөртөө маш их гай авчирсан билээ. Ялангуяа, эргэн тойрны минь хүмүүс жин хассанаас болж нойргүйдэл, зүрхний өвчин, хоолны дуршил алдагдах өвчтэй болж, зарим нь бүр ходоодны хорт хавдартай болж, гоо сайхны төлөөсийг амьдралаараа төлсөн юм. Энэ бүхэн намайг яахаа мэдэхгүй болгож орхив. Би үүнийг юуны төлөө хийв? Хүмүүст магтуулахын л төлөө юу? Биеэ ингэтлээ гэмтээх хэмжээнд очих шаардлага байсан уу?

  Сүүлд нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөх завшаан надад тохиосон юм. Цуглаан дээр би эгч нартаа жин хаях явцынхаа талаар нөхөрлөхөд тэдний нэг нь Төгс Хүчит Бурханы үгийн дараах хэсгийг уншиж өгсөн юм: “Та нарын зан авир, хэв чанар, гадаад төрх, биеийн хэмжээ, төрсөн гэр бүл, ажил болон гэрлэлт, чи бүхэлдээ, үс болон арьсны чинь өнгө хүртэл, мөн чиний төрсөн цаг бүгд Миний гараар зохицуулагдсан. Өдөр бүр чиний хийдэг зүйлс болон уулздаг хүмүүс хүртэл Миний гараар зохицуулагдсан ба өнөөдөр чамайг Өөрийн дэргэд авчрах нь ч үнэн хэрэгтээ Миний зохицуулалт гэдгийг дурдаад ч хэрэггүй. Өөрийгөө эмх замбараагүй байдал руу бүү шид; чи тайвнаар үргэлжлүүлэх хэрэгтэй.” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос)

  Тэр эгч ингэж нөхөрлөлөө: “Ямар гэрлэлт, гэр бүлтэй байх, ямар гадаад төрх, арьсны өнгөтэй байх, тарган бас туранхай байх зэргийг оролцуулаад бүх зүйлийг Бурхан урьдчилан тогтоодог. Энэ бол хэн нэгэн болон ямар нэг зүйл өөрчилж чадах юм биш. Бурханы бидэнд өгдөг зүйл бол бүгд хамгийн сайн нь, бүгд утга учиртай, харин бид Бурханы дээд эрх, урьдчилан тогтоолтыг дуулгавартай дагаж чаддаггүй бөгөөд Бурханы хайрласан бүхэн хүсэлд маань нийцдэггүй гэж үргэлж боддог. Бид үргэлж төгс байдлыг эрэлхийлэхийг хүсдэг бөгөөд Бурханы дээд эрхийг эсэргүүцэж, Түүний өгсөн бүхнийг өөрчлөхийг хүсдэг. Ийм учраас бид өөрсдийгөө хохироож, асар их шаналал авчирдаг. Манай ажлын хэлтэс дэх тэр, тэрийг хар л даа. Гоо сайхнаар хөөцөлдөөд тэр уруулын хүрээ гаргах мэс засалд орж, мэдрэлээ гэмтээсэн бөгөөд одоо ам нь мурийчихсан. Бусад хүмүүс жин хаяхын тулд өөхөө соруулж, газар дээрээ амиа алдсан байна. Энэ хүмүүс ийм гамшигтай тулгарсны шалтгаан бол тэд Бурханы эрх мэдэл, дээд эрхийг ойлгоогүйтэй холбоотой. Энэ нь хувь заяагаа өөрчлөх гэсэн дэмий оролдлогынх нь гашуун үр дагавар юм.”

  Бурханы үг болон энэ эгчийн нөхөрлөлөөр дамжуулан би, надад байгаа гэрлэлт, гэр бүл, гадаад төрх, биеийн хэлбэр гэхчлэн бүгд Бурханы гарт байдгийг мэдсэн юм. Бурхан үүнийг аль хэдийн зохицуулсан байдаг. Энэ нь хүссэн үедээ өөрчилж чадах зүйл биш юм. Гэвч би Бурханы дээд эрхийн талаар ямар ч ойлголтгүй байснаасаа болоод жин хаяж, хувь заяагаа өөрчлөхийг оролдсон. Үүний үр дүнд би маш их мөнгө үрж, ихээхэн зовлон амссан боловч эцэст нь хувь заяагаа өөрчлөөгүйгээр барахгүй, арьсны айхтар өвчин тусаж, түүнээсээ болж өдөр бүр зовсон… Би үнэхээр хэтэрхий мунхаг, мэдлэггүй юм! Дараа нь би ах эгч нартай хамт чуулганы амьдралд оролцож, Бурханыг магтсан магтан дуу дуулж, Бурханы үгийн тухай нөхөрлөж, амссан туршлага, гэрчлэлээ хуваалцдаг болсон. Тэдэнтэй харилцдаг болсноор, ах эгч нар маш энгийн хувцасладаг болохыг харлаа. Тэд бие махбодын өнгө үзэмж, гоолиг биеийг эрэлхийлдэггүй. Тэд Бурханы өөрсдөд нь өгсөн бүхнийг хүлээн зөвшөөрч, захирагддаг бөгөөд тайван, амгалан амьдардаг. Тэд бие биедээ тусалж, дэмжиж, бүх хүнд эрх тэгш ханддаг. Тэд хэн нэгнийг гаднах өнгө үзэмжээр нь ялгаж харьцдаггүй. Энэ нь надад тайтгарал, чөлөөлөлтийг өглөө. Хувь заяагаа өөрчлөхийн тулд турахаар дахин хичээж болохгүйг би ойлгосон юм. Хүн бүрийн бүхэл амьдрал Бурханы гарт байдаг бөгөөд би Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдах ёстой.

  Дараа нь би Бурханы эдгээр үгийг харлаа: “Энэ нь хэн нэгэн чамд: “Чиний царай гайхалтай хэлбэртэй юм. Хамар чинь л бага зэрэг богинохон юм байна, гэхдээ хэрэв чи үүнийгээ засчих юм бол дэлхийн хэмжээний үзэсгэлэнт эмэгтэй болох болно!” гэж хэлэхтэй адилхан. Гоо сайхны мэс засалд орохыг хэзээ ч хүсэж байгаагүй хүний хувьд эдгээр үгийг сонсоод зүрх сэтгэл нь хөдлөх үү? (Тэгнэ.) Иймээс эдгээр үг уруу таталт мөн үү? Энэ уруу таталт нь чиний хорхойг хүргэж байна уу? Энэ нь сорьж байна уу? (Тийм.) Бурхан иймэрхүү зүйл хэлдэг үү? Бидний дөнгөж сая харсан Бурханы үгэнд үүний талаар ямар нэг битүү сануулга байсан уу? (Үгүй.) Яагаад? Бурхан Өөрийн зүрх сэтгэлд бодож байгаа зүйлээ хэлдэг үү? Түүний үгнээс хүн Бурханы зүрх сэтгэлийг харж чадах уу? (Тийм.) Гэхдээ могой эдгээр үгийг хүнд хэлэх үед чи түүний зүрх сэтгэлийг харж чадсан уу? (Үгүй.) Мэдлэггүй байдлынхаа улмаас хүн могойн үгэнд амархан уруу татагдсан ба амархан урхидуулж, үгэнд нь амархан ордог. Иймээс чи Сатаны санаархлыг харж чадсан уу? Чи түүний хэлсэн зүйлийн цаадах зорилгыг харж чадсан уу? Чи түүний явуулга болон заль мэхийг харж чадсан уу? (Үгүй.) Сатаны ярьж байгаа байдал нь ямар зан чанарыг төлөөлдөг бэ? Эдгээр үгээр дамжуулан чи Сатанаас ямар мөн чанарыг харсан бэ? Энэ нь ов зальтай юу? Магадгүй гадна талдаа тэр чам руу инээмсэглэж, эсвэл ямар ч нүүрний илэрхийлэл үзүүлэхгүй байж болох юм. Гэхдээ зүрх сэтгэлдээ тэр өөрийнхөө зорилгод хэрхэн хүрэхээ тооцоолж байгаа бөгөөд чиний харж чадахгүй зүйл бол тэрхүү зорилго юм. Чи тэгээд чамд өгсөн түүний бүх амлалт болон түүний ярьж байгаа бүх сайн зүйлд уруу татагдана. Чи тэдгээрийг сайн гэж үзэх ба түүний ярьж байгаа зүйл нь Бурханы хэлсэн зүйлээс илүү хэрэгтэй, илүү бодитой мэт чамд санагдана. Энэ үед хүн хүлцэнгүй хоригдол болохгүй гэж үү? (Тийм.) Тэгвэл Сатаны ашигладаг энэ аргууд нь хэрцгий догшин биш гэж үү? Чи өөрийгөө доош живүүлэхийг зөвшөөрдөг. Сатан хуруугаа ч хөдөлгөх хэрэггүйгээр, энэ хоёр үгээр л чамайг түүнийг дагаж, түүнд буулт хийхэд хүргэдэг. Ингээд түүний зорилго биелдэг. Энэ санаархал нь муу ёрын биш гэж үү? Энэ нь Сатаны хамгийн үндсэн төрх байдал биш гэж үү? Сатаны үгнээс хүн түүний муу ёрын сэдлийг харж, түүний зэвүүн төрх байдлыг болон мөн чанарыг харж чадна.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө IV”-өөс)

  Бурханы үгэн дэх илчлэл надад, сайхан бие махбодыг эрэлхийлэх нь Сатаны арга мэх болохыг харах боломж олгосон юм. Намайг хуурч мэхлэхийн тулд Сатан зарим худал хуурмаг, төөрөгдлийг ашигладаг. Гаднаа тэдгээр нь тун сайхан, боломжийн, миний төлөө байдаг мэт сонсогддог, ингэснээр би өөрийн мэдэлгүй тэдгээрт мэхлэгдэж, хянуулсан байсан. Жишээлбэл, “ Сайхан бүсгүй эр хүний чимэг,” “Эмэгтэй хүний хөрөнгө бол нүүр царай, бие юм” болон “ Гоолиг биетэй л бол эргэн тойрныхоо хүмүүсийн магтаалыг хүртэж, эр нөхрийнхөө хайрыг татаж, амьдрал чинь гайхалтай болно.” Энэ бүх хугацаад би сатаны эдгээр худал хуурмагт хууртаж, тэдгээр нь намайг эрхэндээ оруулсан юм. Зөвхөн сайхан галбиртай байж л би нөхрийнхөө зүрх сэтгэлийг булааж, бусдын магтаал, хүндлэлийг хүртэх юм байна гэж би үнэн сэтгэлээсээ бодож байлаа. Хоосон мөрөөдлөө биелүүлж, хүссэн зорилгодоо хүрэхийн тулд би эрүүл мэндийг минь сүйтгэх эм уухаас ч буцаагүй юм. Гэтэл эцэстээ энэ нь өвчнөөс болж шаналах шаналал, салж чадахааргүй өвдөлтийг л надад авчирсан билээ. Хүмүүс дэлхийн чиг хандлагыг дагаж, махан биеийн төлөө амьдарвал Сатаны шаналгаа, дэвслэлтээс болж зовдгийг тэр үед л би ухаарсан юм. Үүний зэрэгцээ, Бурханы үг л хүмүүст үнэнийг ойлгож, Сатаны заль мэхийг олж харах боломж олгож, Сатаны мэхлэлт болон хор хохирлоос тэднийг авардаг гэдгийг би хүлээн зөвшөөрсөн. Аажмаар би Сатаны худал хуурмагаас холдож, тэдгээр тураах эм болон хоолонд найдахаа больсон юм. Бусад хүмүүс намайг яаж ширтэж, яаж шүүмжилж байгааг би тоохоо больж, нөхөр маань надад яаж хандаж байгааг ч анхаарахаа болив. Оронд нь би Бурханы надад зориулсан хувь тавиланд итгэж, Бурханы үгээр амьдрах боллоо. Би өдөр бүр тогтмол хооллож, Бурханы үгийг ердийн байдлаар уншиж, үнэнийг эрэлхийлж, Бурханы бүтээл болохын хувьд үүргээ гүйцэтгэж байв. Санаанд оромгүйгээр би эдгэж, бие дээр маань хэдхэн сорви л үлдсэн. Бурханд талархъя! Энэ нь бүгд намайг гэсэн Бурханы хайр гэдгийг би мэднэ. Энэ бол Бурхан намайг Өөрийнхөө өмнө авчирч, надад ялган таних чадвар өгсөн хэрэг, ингэснээр би Сатанд хууртахаа больж, Бурханы халамж, хамгаалалт дор амьдарч чаддаг. Сүнс минь чөлөөлөгдөж, чөлөөтэй болж, би амьдралд эрэлхийлэх зөв зорилготой болж, маш их зовлон шаналалтайгаар амьдрахаа больсон юм.

  Жин хаях үйл явцаа эргээд харахад, энэ нь үнэхээр бэрхшээл, аюулаар дүүрэн байлаа. Би амиа алдахаа шахсан. Бурханы халамж, хамгаалалт, Түүний аврал байгаагүй бол би энэхүү ёрын муу давлагаанд урхидуулж, төгс галбирыг зөрүүдлэн эрж хайж, Сатаны нөлөөнд автаж, түүгээр гишгэлүүлсээр байх байлаа… Энэ бүхэн, хоосон мөрөөдлийг минь ашиглан намайг будилуулж, уруу татаж, мэхэлж, гарах газаргүй болгон, гүнзгий живүүлснээр зугтах газаргүй болгосон Сатанаас гарч байгааг Бурханы үг надад ойлгуулсан юм. Намайг сэрээсэн Бурханы үгийн ачаар би биеийн галбиртаа санаа зовохоо больж, бусдын намайг хэрхэн шүүж байгааг ч тоохоо больсон. Оронд нь би Бурханы шаарддаг жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж, Бурханы зөвшөөрлийг хүртэхийн тулд зөвхөн үнэнийг эрэлхийлж, Бурханы үгээр амьдарч, Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдах болсон. Ингэж амьдрах нь маш жаргалтай, сэтгэл хангалуун болгодгийг би мэдэрлээ. Хэсэг хугацааны дараа өвчин минь эдгэрч, ухаан санааны байдал сайжирч, амьдралд хандах хандлага маань эерэг, өөдрөг болж, чуулганы бүх ах эгч нар сайн, үнэнч хүмүүс болохыг хараад нөхөр маань биеийн жингээс минь болж хүйтэн хөндий хандахаа болж, надад илүү сайн хандах болсон билээ. Үг нь амьдралд маань эргэлт авчирсан болохоор би Бурханд зүрх сэтгэлийнхээ гүнээс талархдаг. Одоо миний амьдрал аз жаргалаар дүүрэн байгаа. Чуулганы амьдралаар амьдарч, ах эгч нартайгаа хамт үүргээ биелүүлэх үедээ би дээд зэргээр чөлөөлөгдөж, эрх чөлөөтэй байдаг. Бурханы гарт өөрийгөө тушааж, Түүний дээд эрх, зохицуулалтад захирагдсанаар л би хамгийн их аз жаргал, хамгийн сайхан амьдралыг олж авч чадна гэдгээ би ухаарч байна!

9/24/2019

Залбирч сурах нь: Гурван асуудлыг шийдвэрлэснээр бид хэрхэн залбирахыг сурдаг



  Христэд итгэгч бидний хувьд залбирал бол өдөр тутмын амьдралын маань салшгүй нэг хэсэг бөгөөд Бурхантай ойртох хамгийн дөт арга зам юм. Залбирлыг маань Эзэн сонсох байх гэж бид бүгд найддаг хэдий ч ихэнхдээ Бурханы хариуг хүлээн авдаггүй, Түүнийг дэргэдээ мэдэрдэггүй бөгөөд яах учраа олохоо байдаг: Яагаад ингэнэ вэ? Яагаад Бурхан залбирлыг маань сонсохгүй байна вэ? Ямар төрлийн залбирал нь Бурханы хүсэлтэй нийцдэг юм бэ? Өнөөдөр энэ талаар нөхөрлөл хийцгээе, энэ гурван асуудлыг шийдвэрлэснээр залбирлыг маань Бурхан сонсож болох юм.

1. Залбирахдаа чи Бурхантай илэн далангүй ярьж, үнэн бодлоо Түүнд дэлгэдэг үү?
  Ихэнх үед бид залбирлынхаа үргэлжлэх хугацаа, үг хэллэг зэрэг нарийн ширийнд анхаарал хандуулж, тэр ч бүү хэл чихэнд чимэгтэй үгээр дамжуулан шийдэмгий байдлаа Бурханд харуулахаар оролддог боловч Бурханд зүрх сэтгэлээ уудлах нь ховор юм. Жишээлбэл, “Бурхан минь, би Танд хайртай, би Таны төлөө өөрийгөө зарлагаддаг, бас ямар ч их аюул, саад бэрхшээлийг тууллаа ч гэсэн бууж өгөхгүй. Таныг би насан туршдаа дагана!” гэж бид ихэвчлэн хэлдэг. Эсвэл, “Бурхан минь, Таны үг бол миний өмнөх дэнлүү, миний зам дээрх гэрэл билээ, би хийдэг бүхэндээ Таны үгийг дагаж, Таны хүслийг биелүүлэх болно!” гэдэг. Гэвч саад бэрхшээл, ухралт бууралттай тулгарч, эсвэл гэнэтхэн гэр оронд хүндрэл тулгарвал бид ихэнхдээ Бурханы үгийг хэрэгжүүлж чаддаггүй бөгөөд Түүний хүслийг биелүүлэх эрмэлзэл бидэнд дутдаг. Тэр ч бүү хэл бид Бурханыг буруугаар ойлгож, Бурханы талаар гомдоллож, урам зоригоо алдаж, Түүнээс урван холддог. Бодитой нөхцөлд бид ийм маягаар авирладаг нь Бурханд залбирахад маань чин сэтгэл дутагддаг, оронд нь бид зүгээр л Бурханд таалагдахын тулд хий хоосон, чихэнд чимэгтэй үг хэлдгийг гэрчилдэг. Түүнчлэн энэ нь бусдад өөрсдийгөө өндрөөр үнэлүүлэх, Бурханд хайртай, Түүнд үнэнч гэдгээ Бурханд болон бусдад харуулахын төлөө байдаг, харин бодит байдал дээр бидний залбирал хоёр нүүрт байдал, худал хуурмагаар дүүрэн байдаг билээ. Тэдгээр нь мөн чанартаа Бурханыг хуурч, мэхлэх оролдлого юм. Ийм төрлийн залбирлыг Бурхан сонсоно гэж горьдож яаж болох билээ? Есүс нэгэнтээ дараах сургаалт зүйрлэлийг хэлсэн юм: “Хоёр хүн залбирахын тулд сүмд оржээ; нэг нь фарисай, нөгөө нь татвар хураагч байв. Фарисай нь зогсоод өөртөө ингэж залбирчээ ‘Бурхан минь, би Танд талархаж байна, учир нь би бусад хүн шиг зальхай, шударга бус, завхай биш, бүр энэ татвар хураагч шиг ч биш. Би долоо хоногт хоёр удаа мацаг барьж, олсон бүх юмныхаа аравны нэгийг өргөдөг.’ Татвар хураагч хол зогсоод тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, цээжээ цохин, ‘Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч’ гэлээ. Би та нарт хэлье, нөгөөх нь биш, харин энэ хүн зөвтгөгдөөд гэртээ харьжээ: учир нь өөрийгөө өргөмжилдөг хүн бүр номхруулагдана; өөрийгөө даруу байлгадаг хүн өргөмжлөгдөнө” (Лук 18:10-14). Фарисай өөрийнхөө нүглийг мэдэхгүй мэт эрээ цээргүй залбирч, хуурмаг сайхан зан авиртаа үндэслэн өөрийгөө гайхуулдаг байсан гэдгийг харахад амархан юм. Тэрээр Бурханд үнэнч гэдгээ хувьдаа ашигтай байдлаар гайхуулж, Бурханд сайхан сонсогдох үг хэлж, татвар хураагчийг дорд үзэнгээ Бурханы өмнө өөрийгөө гайхуулж байсан юм. Ийм хоёр нүүртэй залбирлыг Бурхан хэзээ ч сайшаахгүй. Татвар хураагчийн залбирал чин сэтгэлийнх байсан бөгөөд Бурханд нүглээ ил тод хүлээн, нүгэлтэн гэдгээ хүлээн зөвшөөрч, гэмшлээ илэрхийлсэн билээ. Түүнчлэн Бурханд гэмших хүслээ харуулж, Бурханы өршөөлийг гуйсан юм. Үүнээс чин сэтгэлийг нь олж хараад, татвар хураагчийн залбирлыг Есүс сайшаажээ.