Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2/26/2019

Тэр өдөр тэнгэр тун цэлмэг агаад нартай байлаа


Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурханы Чуулган, Зүүний Аянга, Библи, Эзэн Есүс

Тэр өдөр тэнгэр тун цэлмэг агаад нартай байлаа
Тиан Инг, Хятад

  Би Хятад дахь Гурван-Өөрөө сүмийн итгэгч байлаа. Анх цуглаанд оролцож эхлэхэд пастор: “Ах, эгч нар аа: Учир нь хүн зүрх сэтгэлдээ итгэн зөвт байдалд хүрдэг; мөн амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрдэг.” (Ром 10:10) гэж Библид бичигдсэн байдаг. Бид итгэлээрээ зөвтгөгдсөн. Бид Есүст итгэдэг тул аврагдсан. Хэрвээ бид өөр бусдад итгэсэн бол, аврагдахгүй байх байсан…” хэмээн үргэлж бидэнд хэлдэг байлаа. Би пасторын эдгээр үгийг баримталсан. Үр дүнд нь, Эзэн ирж, намайг тэнгэрийн хаанчлал руу оруулахыг хүлээх зуураа би цог золбоотой эрж хайж, цуглаануудад идэвхтэй оролцох болсон юм. Дараа нь, хууль бус үйл хэрэг сүмд үргэлжлүүлэн гарсаар байсан тул тэндхийн цуглаанаас залхахад намайг хүргэлээ. Пасторууд өөр хоорондоо салж, хуваагдаж, өөрсдийгөө бүлэглэлийн тэргүүнд томилж, бие даасан хаанчлалуудыг бий болгохоор хичээж байв. Пасторын номлолууд нь Нэгдсэн Фронтын Ажлын Албыг (НФАА) дуулгавартай дагах шаардлагатай байв. НФАА олон нийтийн сэтгэл санааг үймүүлэх вий гэхээс айн Илчлэлийн Номыг хэлэлцэхийг тэдэнд зөвшөөрдөггүй учраас пасторууд үүнийг номлодоггүй байлаа. Пасторууд ихэнхдээ хандивын талаар номлон, хүн ихийг хандивлах тусам, Бурханаас илүү их ерөөл хүлээн авна хэмээн хэлдэг байлаа... Иймээс сүмд нөхцөл байдал ийм байхыг хараад би нэлээд будилав: Яагаад сүм одоогийн ийм байдал руу өөрчлөгдөв? Пасторууд Эзэнд итгэдэггүй гэж үү? Яагаад тэд Эзэний үгийг дагадаггүй билээ? Яагаад тэдэнд Эзэнийг хүндэтгэх зүрх сэтгэл байдаггүй вэ? Тэд Бурханд үнэн сэтгэлээсээ итгэдэггүй, ах эгч нарын зовж олсон мөнгийг олж авах үүднээс Бурханд итгэдэг нэрийн доор жүжиглэсэн хуурамч хоньчид хэмээн бодсон учир тэр үеэс хойш би Гурван-Өөрөө сүмийн цуглаан руу явахыг хүсэхээ болив.

  1995 оны хоёр дахь хагаст би ямар ч эргэлзээгүйгээр сүмийг орхиж, гэр чуулганд (дан ганц итгэлийн тал баригчид) нэгдсэн юм. Эхэндээ надад тэдний номлолуудыг улсын засгийн газар хязгаарлаагүй гэж санагдсан бөгөөд тэд Илчлэлийн номыг хүртэл багтааж, эцсийн өдрүүд, Эзэний эргэн ирэлт гэх мэт бүгдийг хэлэлцдэг байв. Тэдний номлол Гурван-Өөрөө сүмийн пасторуудынхаас хавьгүй дээр байсан ба Гурван-Өөрөө сүм дэх цуглаантай харьцуулахад эндхийн цуглаан илүү таатай санагдсан нь намайг машид баяр хөөртэй болгов. Гэвч хэсэг хугацааны дараа, энд ч бас, атаархаж, аливаа зүйл дээр маргаж, бүлгийг тараахыг хүсдэг зарим хүн хамтран зүтгэгчдийн дунд байгааг би олж мэдэв. Ах, эгч нарын хэн нь ч Эзэний шаардлагуудыг амьдран харуулахгүй байсан бөгөөд өмнө нь байсан хайр тэдэнд үгүй байлаа... Энэ чуулган Гурван-Өөрөө сүмээс ямар ч бодит ялгаагүй байсан тул би ихэд сэтгэлээр унаж, бас Ариун Сүнсний ажилтай чуулганыг олж нээхээр хаашаа явж болохоо мэдэхгүй байв. Илүү дээр сонголт байхгүйн улмаас би энэхүү дан ганц итгэлийн тал баригчидтай үлдэхээс өөрийг хийж чадсангүй. Урьдын адил, би цуглаануудад хүчлэн оролцсоор байлаа. Пастор болон номлогчид бүгд “нэг удаа аврагдах гэдэг нь үүрд аврагдах юм”, мөн “эцсийг нь хүртэл тэвчээртэй байж, Бурханы төлөө хөдөлмөрлөж, Эзэний замыг хамгаалж байгаа цагт чи тэнгэрийн хаанчлалд орох боломжтой болно” гэдэг байв. Иймээс тэр үед би дотроо ингэж бодсоор байлаа: Бусад хүмүүс ямар ч байлаа гэсэн, Эзэн Есүст итгэх итгэлээ үргэлжлүүлж, Эзэний замаас холдохгүй байсан цагт, Эзэнийг эргэн ирэхэд би тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх боломжтой болно.

  Нүд ирмэх зуур хэдийнээ 1997 оны хоёр дахь хагас болж, Бурханы хаанчалын сайн мэдээ хэдийнээ бидний байсан газарт хүрч, чуулган эмх замбараагүй газар болж хувирав. Удирдагч Ли бидэнд хэлэхдээ: “Өнөө үед, Зүүний Аянгыг түгээж буй бүлэг гарч ирсэн, тэд янз бүрийн бүлэглэлээс хоньдыг хулгайлж, Эзэн Есүс хэдийнээ эргэн ирсэн бөгөөд ажлын шинэ үе шатыг хэрэгжүүлж байгаа хэмээн ярьж байна. Эзэн Есүс бидний төлөө загалмайд цовдлогдож, биднийг золин аврах үүднээс хэдийнээ Өөрийн амиар төлөөс төлсөн. Би хэдийнээ аврагдсан, бид ердөө тэвчээртэйгээр эцсийг хүртэл хүлээх шаардлагатай бөгөөд Эзэнийг эргэн ирэх үед, бид гарцаагүй тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх болно. Иймд, бид анхааралтай байж, Зүүний Аянгын энэ хүмүүсийг огт хүлээж авч болохгүй. Тэднийг хүлээж авсан хэн ч бай чуулганаас хөөгдөх болно! Мөн, тэдний хэлж байгааг яасан ч сонсохгүй, тэдний номыг яасан ч уншихгүй байх ёстой…” гэлээ. Бүх түвшний хамтран зүтгэгчид эдгээрийн талаар бараг бүх цуглаан дээр ярьж байв. Тэднийг сонссоны дараа, Зүүний Аянгын талаарх зөрчилдсөн санаанууд өөрийн эрхгүй миний дотор бий болохыг мэдрэв. Би Зүүний Аянгад хулгайлагдаж, тэнгэрийн хаанчлалд орох боломжоо алдах вий гэдгээс айн, тэднээс өөрийгөө хамгаалж, асар сэрэмжтэй байх шаардлагатай мэт санагдлаа.

  Гэтэл, 1998 оны шинэ жил дөнгөж эхэлж байтал нэгэн өдөр би Төгс Хүчит Бурханы Чуулганы хүнтэй санамсаргүйгээр таарч, Зүүний Аянгын замыг анх удаа сонсох хувь тохиов. Тэр өдөр, эгч минь над руу залган, гэртээ урьсан юм. Эгч мөн өөрийн тосгоны Ху эгчийг ч бас хүрч ирэхийг урьсан ба тэр намайг хараад инээмсэглэн: “Өө ашгүй чи ирээ юу, миний холын итгэгч хамаатан бас ирж байгаа, алив, бүгдээрээ цуглая” гэж хэллээ. Би баяртай зөвшөөрөв. Удалгүй, Ху эгч хамаатантайгаа буцаж ирэв. Тэр эгч биднийг хараад урам зоригтой мэндчилэв. Хэдийгээр би түүнтэй өмнө уулзаж байгаагүй ч, надад нэг л дотно санагдлаа. Тэрээр ингэж хэлэв: “Ойрын өдрүүдэд чуулганы эзгүйрэл өргөн тархаад байна. Номлогчид номлох ямар ч шинэ зүйл байхгүй болж, цуглаан бүрд Зүүний Аянгыг хэрхэн эсэргүүцэх талаар хэлэлцэхээс бусад үед бичлэг сонсож, дуу л дуулж байна. Цуглаанууд ийм л байна. Хамтран зүтгэгчид нэг нэгэндээ атаархаж, маргалдаж, сүлбэлдэж, хуйвалдаж, бүгд өөрсдийгөө туйлын их зөвтгөдөг болж, хүн бүр бусдадаа дуулгавартай байхаас татгалздаг; ах, эгч нар сөрөг, сул дорой ба тэдэнд итгэл болоод хайр үгүй. Олон хүн мөнгө олохын тулд дэлхий рүү буцахаар Эзэнийг орхисон.” Миний дотор ч бас адилхан санагдаж, толгой дохингоо би эгчид: “Миний оролцож байгаа газар ч яг ийм. Урьд нь сар бүрийн цуглаан дээрээ бид 20 - 30 хүнтэй байдаг байсан ч, харин одоо тэнд цөөхөн хэдэн ахлагч л байдаг бөгөөд номлогч нар хүртэл мөнгө олохоор дэлхий рүү явчихсан! Цуглаануудаас авах таашаал огт байхгүй болсон” гэлээ. Эгч толгой дохин, ингэж хэллээ: “Энэ төрлийн нөхцөл байдал нь хэдхэн чуулганд л байгаа юм биш ээ, энэ бол шашны ертөнц даяар тархсан түгээмэл үзэгдэл. Энэ нь Ариун Сүнсний ажил чуулган дотроос олдохоо больсон, иймээс хууль бус үйл хэрэг байнга үргэлжлэн гарсаар байх болно гэдгийг харуулдаг. Энэ бол Эзэний эргэн ирэлтийн дохио юм. Хуулийн эрин үеийн төгсгөлд сүм нь мал зарж, мөнгө сольдог газар болсон байсантай энэ нь яг ижилхэн. Энэ нь Бурхан Өөрийн ажлыг сүмд хэрэгжүүлэхээ хэдийнээ больсон байснаас болсон. Оронд нь, Бурхан сүмийн гадна ажлынхаа шинэ үе шатыг хэрэгжүүлэхээр Эзэн Есүсийн бие махбодтой болсон байсан.” Би анхааралтай сонсож, байн байн толгой дохиж байлаа. Эгч үргэлжлүүлэн: “Эгч ээ, Лукийн 17:24-26 - д: “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно,Ноагийн өдрүүдэд ямар байсан шиг Хүний Хүүгийн өдрүүдэд ч бас тийм байх болно. " (Лук 17:24-26) гэж байдаг. Бичвэрийн эдгээр мөрийг та хэрхэн тайлбарлах вэ?” гэв. Би эдгээрийн талаар хэсэг ноцтойгоор бодоод, эв хавгүй инээмсэглэн: “Эгч ээ, Бичвэрийн энэ мөрүүд Эзэний ирэлтийн талаар ярьж байгаа юм биш үү?” гэлээ. Эгч ингэж хариуллаа: “Бичвэрийн эдгээр мөр Эзэний ирэлтийн тухай хэлж байгаа хэдий ч тэр үед ирсэн Эзэн Есүсийн ирэлтийн талаар яриагүй. Харин ч эдгээр нь эцсийн өдрүүдийн Эзэний ирэлтийг хэлж байгаа юм. ‘Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно’ гэж хэлсний “бөгөөд” гэдэг нь энэ бол Эзэн эргэн ирж байгаа хэрэг гэдгийг баталдаг. Эгч ээ, яг одоо чуулган дахь итгэгчдийн итгэл нь хөрч, тэд сөрөг агаад сул дорой болсон. Үүний учир нь ажлын шинэ үе шатыг хэрэгжүүлэхээр Бурхан дахин нэг удаа махбод болсон юм. Бурханы ажил урагшилж байгаа ба Бурханы шинэ ажлыг дагадаггүй хүн бүр Ариун Сүнсний ажлыг алдах болно…” Эзэн Есүс хэдийнээ эргэж ирсэн гэж эгчийн хэлэхийг сонсмогцоо би тэр даруй түүнийг Зүүний Аянгад харьяалагддаг гэдгийг таамагласан бөгөөд зүрх сэтгэл минь тэр дороо гуниглав. Нүүрэн дээрх инээмсэглэл минь алга болохын зэрэгцээ, чуулганыг битүүмжилсэн удирдагчдын минь үг даруй толгойд минь эргэлдэж эхлэв: “Есүст итгэх гэдэг нь аврагдах юм, нэгэнт аврагдах нь үүрд аврагдах юм!... Зүүний Аянгын хүмүүсийг бүү хүлээж ав!...” Удирдагчдынхаа эдгээр үгийг бодоод би гэртээ хурдан харихыг хүсэв. Гэвч оюун ухаанд минь энэ санаа орж ирэх үед Эзэн надад дууны энэ бадгийг сануулж, намайг гэгээрүүллээ: “Есүс бол бидний хоргодох газар, асуудалтай байх үедээ Түүнд нуугд, Эзэн, та хоёр цуг байхад чамд айх зүйл юу байх юм бэ?” Тийм шүү дээ! Хэрвээ Эзэн хажууд минь байвал надад айх зүйл юу байх билээ? Миний айдаг зүйлс Бурханаас ирдэггүй, тэд Сатанаас ирдэг. Энэ үед эгч: “Хэрвээ хэн нэгэнд ямар нэг асуулт байвал, алив, хуваалц, бидэнд байгаа бүх асуудал, бэрхшээлийг бүгдийг нь Бурханы үг шийдвэрлэж чадна” гэж хэллээ. Би эгчийн ингэж хэлэхийг сонсоод: “Таныг миний асуултууд мухардалд оруулахгүй гэж найдъя! Олон “сайн хонийг” хулгайлах чадвартай Зүүний Аянгад үнэндээ юу номлодгийг би өнөөдөр сонсмоор байна” гэж дотрооо бодлоо.

  Энэ тухай бодонгоо би асууж эхэллээ: “Эзэн Есүс бидний төлөө загалмайд цовдлогдсон, мөн Тэр биднийг золин аврах үүднээс хэдийн Өөрийн амиар төлөөс төлсөн, иймд бид аврагдсан гэж манай удирдагчид байнга хэлж байгаа. Бичвэрт хүртэл: ‘Учир нь хүн зүрх сэтгэлдээ итгэн зөвт байдалд хүрдэг; мөн амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрдэг. ’(Ром 10:10) гэж тэмдэглэгдсэн. Бид нэгэнт аврагдсан л бол үүрд аврагдсан, иймээс эцсийг нь хүртэл тэвчээртэй байж, Эзэний эргэн ирэлтийг хүлээсээр байгаа цагт бид гарцаагүй тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх болно. Энэ бол Эзэний бидэнд өгсөн амлалт. Тиймээс, Бурханы хэрэгжүүлж байгаа ямар ч шинэ ажлыг бид хүлээн зөвшөөрөх шаардлагагүй.”

  Намайг ингэж хэлэхийг сонссоны дараа эгч инээмсэглэн, надад ийнхүү хэллээ: “Эзэн Есүс аль хэдийн өөрсдийнх нь төлөө загалмайд цовдлогдсон, иймд нэгэнт Тэр төлөөс төлсөн учраас тэд золин аврагдаж, аврагдсан гэж олон итгэгч боддог. Нэгэнт аврагдах нь үүрд аврагдсан хэрэг бөгөөд тэдний хийх шаардлагатай зүйл нь ердөө эцсийг нь хүртэл тэвчээртэй байж, тэнгэрийн хаанчлал руу гарцаагүй өргөгдөх хүртлээ Эзэний эргэн ирэхийг хүлээх явдал юм, харин Бурханы хэрэгжүүлдэг аливаа шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх шаардлагагүй гэж тэд боддог. Гэхдээ ингэж бодох нь үнэхээр зөв үү, эсвэл буруу юу? Энэ нь Эзэний хүсэлтэй үнэхээр нийцдэг үү? Үнэндээ, ‘нэгэнт аврагдах гэдэг нь үүрд аврагдах явдал бөгөөд Эзэнийг эргэн ирэхэд бид тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх болно’ гэх санаа нь ердөө л хүний үзэл, төсөөлөл бөгөөд энэ нь Эзэний үгтэй огтхон ч нийцдэггүй. Эзэн Есүс ‘итгэлээрээ аврагдсан хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж болно’ гэж хэзээ ч хэлсэн удаагүй, оронд нь Тэр, ‘харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно’ (Матай 7:21). хэмээн хэлсэн. ‘Аврагдах’ болон ‘тэнгэр дэх Эцгийн хүслийг биелүүлэх’ гэдэг нь ижил зүйл биш. Бид ‘итгэлийнхээ төлөө аврагдах’ тухай ярихад энэ ‘аврагдах’ гэдэг нь нүглээ өршөөлгөхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, хэрвээ хэн нэгэн хуулийн дагуу цаазаар авхуулах ёстой байтал тэд Эзэний өмнө ирж, Эзэний нигүүлслийг хүлээн авч, Эзэнээр нүглээ өршөөлгөн гэмшвэл тухайн хүн хуулийн ял шийтгэлээс ангижирч чадах бөгөөд хуулийн дагуу цаазын ял авахаа болино. Энэ бол ‘аврагдах’ гэдгийг жинхэнэ утга учир юм. Харин аврагдах гэдэг нь тухайн хүн нүглээсээ салж, цэвэрлэгдсэн гэсэн үг биш. Энэ нь үнэхээр үнэн гэдгийг бид туршлагаараа мэддэг. Хэдийгээр бид Эзэнд олон жилийн турш итгэж, Эзэнд өөрсдийн нүглийг үргэлж зөвшөөрч, гэмшиж, нүглээ өршөөлгөсөн баяр хөөр болон аюулгүй байдлыг эдэлдэг ч, бид үргэлж өөрийн эрхгүй нүгэл үйлдэж, нүгэлдээ хүлэгддэг. Энэ бол баримт. Жишээ нь, бидний ихэрхүү зан, овжин байдал, аминч зан, шунал, хорон муу байдал болон ялзарсан зан чанарын маань бусад хэсэг оршин байсаар байдаг; бид дэлхийн чиг хандлага, эд хөрөнгө болон нэр хүнд, махан биеийн зугаа цэнгэлийг эрэлхийлэх дуртай байж, нүгэлт таашаалуудтай зууралддаг. Хувийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд бид үргэлж худал хэлж, бусдыг хууран мэхлэх чадвартай байдаг. Иймд, “аврагдах” гэдэг нь хүн бүрэн авралыг олж авсан гэсэн үг биш. Энэ бол бодит баримт. Бичвэрт: “…Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ” (Леви 11:45). гэж тэмдэглэгдсэн байдаг. Бурхан ариун атлаа үргэлж нүгэл үйлддэг, Бурханыг эсэргүүцдэг хүмүүсийг тэнгэрийн хаанчлалд оруулж чадна гэж үү? Хэрвээ чи, итгэлээрээ аврагдсан хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж болно гэж итгэдэг бол яагаад Эзэн Есүс бас дараах үгсийг хэлсэн юм бэ? “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ.” (Mатай 7: 21-23). Эзэн эргэн ирэх үедээ ямааг хониноос, буудайг үрийн сүүлнээс салгах болно гэж яагаад хэлдэг вэ? ‘Итгэлээрээ аврагдсан хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж болно’ гэж хэлэх нь бүхэлдээ үндэслэлгүй гэж бид итгэдэг. Энэ нь Эзэн Есүсийн үгээс бүрэн гаждаг! Энэ нь Эзэн үгийг эсэргүүцдэг үг юм! Иймд, хэрвээ бид нар Эзэний үгийг хүлээж авдаггүй, үүнд итгэдэггүй, харин ч пастор болон ахлагчдын тараасан төөрөгдөлтэй зууралддаг бол, хэрвээ Бурханд итгэхдээ өөрсдийн үзэл, төсөөлөлд найддаг бол бид хэзээ ч Бурханы шаардлагад хүрэх чадваргүй байх бөгөөд тэнгэрийн хаанчлал руу хэзээ ч өргөгдөж чадахгүй.”

  Би эгчийн үгийг эргэцүүлэн бодож, хэлсэн зүйл нь ихээхэн утга учиртай санагдсан учир чимээгүйхэн сонсож суулаа...

  Эгч үргэлжлүүлэн ингэж ярив: “Төгс Хүчит Бурханы үг ‘аврагдах’ болон ‘бүрэн аврал хүртэх’ - ийн нууцыг аль хэдийн тайлсан, иймээс Төгс Хүчит Бурханы үгийг харж, энэ тухай юу гэж хэлэхийг нь үзэцгээе. Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: “Тэр үед Есүсийн ажил нь бүх хүн төрөлхтнийг золин аврах байв. Түүнд итгэсэн бүх хүмүүсийн нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэсээр байгаа цагт Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи цаашид нүгэлтэн биш болж, өөрийн нүглээс чөлөөлөгдөх юм. Энэ нь аврагдах, мөн итгэлээр зөвтгөгдөх гэсэн үг. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцсэн, тэрслүү зан үлдсэн бөгөөд үүнийг ч гэсэн аажмаар арилгах хэрэгтэй болсон. Аврал нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн цаашид нүгэлтэн биш болсон, түүний нүгэл өршөөгдсөн: Чи итгэх л юм бол цаашид хэзээ ч нүгэлтэн гэж тооцогдохгүй юм.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-оос) “Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суулгагдчихсан бөгөөд Сатанаар хэдэн мянган жил завхруулагдсаны дараа түүний дотор Бурханыг эсэргүүцэх угийн чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах үед энэ нь хүнийг өндөр үнэхээр буцаан авсан золин аврал төдий байсан боловч түүний доторх хорт угийн чанарыг авч хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт болон гэсгээлтийн ажлаар дамжуулан өөрийнх нь дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна… Хүнийг золин аварч, нүглийг нь өршөөсөн тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч хүн махан биед амьдарч нүглээс чөлөөлөгдөөгүй учраас үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, сатаны ялзарсан зан чанараа илчлэн, л чадна. Энэ бол хүний эцэс төгсгөлгүй нүгэл үйлдэж, уучлуулдаг амьдрал юм. Ихэнх хүмүүс өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар, нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч гэсэн энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн ялзарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн… энэ нь нүглээс илүү гүн нэвчсэн ба Сатаны суулгасан, хүний дотор гүнзгий үндэслэсэн зүйл юм. Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болох нь маш амаргүй; тэр өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй бөгөөд энэ үр дүнд хүрэхийн тулд үгийн шүүлтэд найдах ёстой.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-ѳѳс) “Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Тэр яг хэрхэн бууж ирэх вэ? Дөнгөж золин аврагдсан боловч өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан бөгөөд Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа чинь үнэн боловч чи нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг энэ нь батлахгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн агаад өөдгүй, гэсэн ч чи Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байх уу! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгаар л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, ариусгах ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; эс бөгөөс чи зөвхөн золин аврагдах боловч ариун байдалд хүрэх боломжгүй байх болно. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Иймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авах чадваргүй.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас)

  Эгч нөхөрлөлөө үргэлжлүүллээ: “Төгс Хүчит Бурханы үгнээс бид Бурханы гүйцэтгэдэг ажлын үе шат бүр нь завхарсан хүн төрөлхтний хэрэгцээний дагуу явагддаг болохыг харж байна. Хуулийн эрин үеийн төгсгөлд, Сатаны сорилт, завхралаас үүдэн хүнд нүглийн хүлээснээс мултрах хүч чадал байхаа больсон. Хүн Еховагийн хуулийг зөрчиж, чулуу шидүүлж үхэх, тэнгэрийн галд шатаагдах аюултай тулгарсан. Бурхан хүн төрөлхтөнд хайртай. Тэрээр нүгэлт махан биеийн төрхтэй болох гэж Өөрөө бие махбодтой болж, хүн төрөлхтнийг нүглээс аврахын тулд загалмайд цовдлогдсон. Тиймээс бид Эзэн Есүст л итгэж байвал аврагдах болно. Эзэн бидний нүглийг санахаа больсон. Бид Бурханы өмнө шууд очиж, Түүнд залбирч, Түүний хайрласан арвин нигүүлслийг эдэлж болно. Гэхдээ бид аврагдсан боловч, энэ нь нүгэлгүй гэдгийг маань нотолдоггүй. Хүн төрөлхтөн биднийг Сатан олон мянган жил завхруулсан. Сатаны хор бидний дотор гүн үндэслэж, бидний амь болсон; энэ нь бидний уг чанар болсон. Биднийг Сатаны уг чанарын биеэ тоосон, ихэрхүү байдал, заль мэх, шударга бус зан, хувиа хичээсэн байдал, үзэн ядалт, шунал болон ёрын муу хянадаг. Бид одоо ч Бурханыг эсэргүүцэн үргэлж худал хэлж, хууран мэхэлж, нүгэл үйлдэх чадвартай. Энэ бол тогтмол нүгэл үйлдэн, дараа нь буруугаа хүлээдэг мөчлөгтөй амьдралын маань уг үндэс юм. Тиймээс Бурхан завхарсан хүн төрөлхтний хэрэгцээнд болон хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөнд тулгуурлан, хүнийг цэвэрлэж, завхарсан зан чанарыг нь өөрчлөхийн тулд түүнийг шүүж, гэсгээхээр эцсийн өдрүүдэд ажлын шинэ үе шатыг гүйцэтгэх гэж ирсэн, ингэснээр аврал хүртэж, төгс болгуулсан хүмүүс эцэст нь Бурханы хаанчлалд орж болох юм. Хэрэв бид одоо ч ‘нэг аврагдана гэдэг үүрд аврагдана гэсэн үг’ хэмээх үзэлтэй зууралдсаар байвал, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа хэрэг. Хэрэв тийм бол, цусанд маань байгаа Сатаны хор хэзээ ч цэвэрлэгдэхгүй, тэгээд бид тэнгэрийн хаанчлалд хүргэгдэх нь битгий хэл Бурханы авралыг хүртэж хэзээ ч чадахгүй. Эдгээр үр дагавар маш ноцтой. Тиймээс одоо, эцсийн өдрүүдэд Нигүүлслийн эрин үеийг орхиж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрснөөр л хүн бүрэн цэвэрлэгдэж, Бурханы авралыг хүртэж, сайн хүрэх газар луу явах болно.”

  Эгчийн нөхөрлөхийг сонсонгоо би дотроо ингэж бодов: “Тийм ээ, Төгс Хүчит Бурхан үгээ маш практик байдлаар хэлдэг. Сүүлийн энэ хэдэн жилд би өдөр нь нүгэл үйлдэж, шөнө нь буруугаа хүлээдэг амьдралаар амьдарч ирсэн биш үү? Бид үнэхээр Эзэнд итгэх итгэлийнхээ ачаар зөвхөн нүглээ уучлуулсан, харин бидний нүглийн уг чанар оршсон хэвээр байна. Бид бас л нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж чадна. Эзэн бол ариун. Үргэлж нүгэл үйлдэж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс яаж тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадах билээ? Миний оюун санаанд олон жил хүнд ачаа болж явсан эдгээр асуудлыг Төгс Хүчит Бурханы үг тайлж өглөө. Төгс Хүчит Бурханы үгэнд эрж хайж болох үнэн үнэхээр байна. Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэн ирсэн Эзэн мөн юм гэж үү? Би үнэхээр энэ талаар зохих ёсоор судлах хэрэгтэй юм байна…”

  Би аажмаар эгчээс болгоомжлохоо больж эхэлсэн ч, өөрсдийн хэлэлцсэн асуудлын тухайд судалъя гэж намайг дөнгөж бодож суутал хаалгыг чанга, яаруу байдалтай тогшлоо. Ху эгч яаран хаалга тайлахад, нэгэн пастор өрөө рүү дайран орж ирлээ. Тэрээр над руу харснаа, дараа нь Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээж байсан эгч рүү хараад, дараа нь надад гайхширч, уурласан өнгөөр: “Энд та юу хийж яваа юм бэ? Би танд энд тэнд танихгүй хүмүүсийн номлохыг битгий сонсоорой гэж хэлээгүй юу? Тэгсээр байтал энд гүйж ирж, эднийг сонсож яаж чадаж байна аа? Даруйхан гэртээ харь, эднийг дахиж бүү сонс, эс тэгвэл та хууртаад, гэмшихэд хэтэрхий оройтсон байх болно шүү!” Пастор намайг зэмлэж дуусаад, эгчийг сүрдүүлж эхэллээ: “Тэгээд Зүүний Аянгыг түгээж байгаа та нар, манай чуулганд ирж, хургануудыг хулгайлахаас өөр юу ч хийдэггүй. Даруйхан явж үз, хэрэв явахгүй бол би найр тавихгүй шүү!” Пасторын эгчид ингэж хандахыг нүдээр хараад эгдүүцсэн тул би түүнд ингэж хэллээ: “Пастор аа, энэ эгч ердөө маш сайхан зүйлс хэллээ, тэгээд энэ нь Библитэй нийцэж байна. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн байж тун магадгүй гэж би бодож байна. Та яагаад зүгээр л сонсоод үзэж болохгүй гэж, дараа нь бид шийдэж болно шүү дээ. Тэгээд ч, Библид “Танихгүй хүмүүсийг дайлахаа бүү март: учир нь үүгээрээ зарим хүн өөрийн мэдэлгүйгээр тэнгэрэлчүүдийг дайлсан юм”(Еврей 13:2). 

  гэж хэлдэг биш үү? Эзэнд итгэдэг бидэнд хайр байх ёстой, бид хүмүүст ингэж хандаж болохгүй. Энэ эгчийг ингэж дайрах нь Эзэний сургаалаас гажих биш үү?” Пастор ингэж хэлэхийг минь сонсоод: “Та юу ойлгодог юм бэ? Есүст итгэдэг бид аль хэдийн аврагдсан, дахиж аврагдах шаардлагагүй! Тэд энд хурга хулгайлах гэж ирээд байна, тэднийг битгий хүлээж ав!” гэж над руу хашхичлаа. Энэ удаад сайн мэдээ түгээж байсан эгч инээмсэглэн: “Бид бүгд л Эзэний эргэн ирэлтийг хүлээж байж, яагаад суугаад ярилцаж болохгүй гэж? Хэрэв бид Эзэний эргэн ирэлтийг өнгөрөөчихвөл, үүндээ ихээхэн харамсана шүү—” гэж хэллээ. Эгчийг яриулж дуусгалгүй, пастор, “Битгий ярь, чамд хэлэх илүү дээр зүйлс байлаа ч, би тэднийг сонсохгүй! Бушуу яв!” гэж хэлэн, эгчийг гадагш түлхэж эхэллээ. Яг л ийм байдлаар, пастор эгчийг нааш цааш түлхэн, татаж, харааж, гэрээс хөөн гаргалаа. Эгчийг явсны дараа, пастор намайг сүрдүүлэхээр эргэж ирлээ: “Бушуу гэртээ харь. Одооноос таныг Зүүний Аянгын хүмүүстэй холбоотой байхыг зөвшөөрөхгүй. Эс бөгөөс, таныг чуулганаас хөөнө, хэрэв тэгвэл танд Бурханы магтаалыг хүлээн авч, тэнгэрийн хаанчлалд орох боломж хэзээ ч олдохгүй...” Тэр үед би эгчийн нөхөрлөлийг аль хэдийн сонссон байсан бөгөөд Эзэн Есүс биднийг аварсан л болохоос цэвэрлээгүй, харин Эзэн Өөрийн шүүлтийн ажлыг явуулахаар эргэн ирэхэд л хүнийг бүрэн цэвэрлэж, аврах ажил хийгдэнэ гэдгийг ойлгосон байлаа. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн авалгүйгээр, хүний завхарсан зан чанар өөрчлөгдөхгүй бөгөөд Бурханы авралыг хүртэж, тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй юм. Тиймээс пасторын үг надад төдийлөн нөлөөлсөнгүй, харин би ердөө болсон явдалтай зохицуулан толгой дохиж, дараа нь гэртээ харилаа.

  Гэртээ харьсны дараа би эгчийн хийсэн нөхөрлөлийн талаар байн байн бодож, дотроо: Өнөөдрийн тэр жижигхэн эгч үнэхээр элэгсэг, пасторын хэлсэнтэй огт адилгүй хүн байсан. Бас түүний хэлж байсан зүйл бүгд Библид бий. Өмнө нь “нэг аврагдана гэдэг үүрд аврагдана гэсэн үг” гэдэгт итгэдэг байсан минь үнэхээр ул үндэслэлгүй байж гэж бодлоо. Би Бурханд итгэж ирсэн бүхий л жилүүдээ эргэн санаад, нүгэл үйлдэж, дараа нь буруугаа хүлээдэг нөхцөлд үргэлж амьдарч, цаг ямагт үүнийгээ шийдэж чадалгүй, маш их зовлонг биеэр туулснаа ойлгосон юм. Хэрэв би энэ маягаараа итгэсээр байвал эцэстээ Бурханы магтаалыг олж авч чадахгүй мэт санагдлаа. Эгчийн нөхөрлөлийг сонссоны дараа би Эзэнд итгэдэг хүмүүс аврал хүртэж, тэнгэрийн хаанчлал руу орохыг хүсвэл, Эзэн Есүсийн эргэн ирэхдээ хэрэгжүүлдэг хүнийг шүүж, цэвэрлэдэг ажлыг үнэхээр хүлээн авах ёстой гэдэгт улам бүр бат итгэлтэй болсон юм. Тэгвэл, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил гэж үнэндээ юу вэ? Төгс Хүчит Бурхан хүнийг хэрхэн цэвэрлэж, өөрчилдөг вэ? … Эдгээр зүйлийг эргэцүүлэн, Библийн хуудсыг эргүүлж байгаад Эзэн Есүсийн ингэж хэлсэн хэсгийг харав: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13). Бас Библид ингэж хэлдгийг харлаа: “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ (1 Петр 4:17) “Чуулгануудад Сүнс юу хэлж буйг чихтэй нь сонсогтун;” (Илчлэл 2:29). Үүнийг уншаад надад зүүднээсээ бүрмөсөн сэрсэн мэт санагдлаа: Эцсийн өдрүүдэд Бурхан илүү их үнэнийг илэрхийлж, ажлын шинэ үе шатыг гүйцэтгэнэ хэмээн Эзэн Есүс аль эрт зөгнөсөн болж таарч байна. Энэ чинь хүнийг шүүж, цэвэрлэх ажлыг гүйцэтгэхээр Төгс Хүчит Бурхан ирж байгаа явдал биш үү? Халаг гэж! Өнөөдөр пастор орж ирж, надад саад хийгээгүй бол Төгс Хүчит Бурханы замын тухай илүү анхааралтай сонсож чадах байсан юм. Урьд нь би үргэлж пастор, ахлагчдын үгийг сонсож, харин эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хэзээ ч эрж хайж, судлаагүй, ердөө л пастор, ахлагчид юу ч ярьсан сонсдог байлаа. Зүрх сэтгэлд минь Эзэнийг гэх орон зай огт байхгүйг би өнөөдрийг хүртэл ойлгоогүй явж. Эзэний эргэн ирэлтийг судалж байхдаа би Эзэний хүслийг эрж хайлгүй, пастор, ахлагчдын үгийг сонссон. Би үнэхээр тэнэг явж! Эзэнд итгэдэг бид Бурханыг агуу гэж хүндлэх хэрэгтэй, тэгээд Эзэний эргэн ирэлттэй холбогдуулан Бурханы мөрийг идэвхтэй эрж хайх ёстой, тэгж байж л бид Бурханы хүсэлтэй нийцтэй байх болно. Өнөөдөр би пасторын үйлдэл ердөөсөө Бурханы хүсэлтэй нийцдэггүйг харлаа. Би тэдний хэлэхийг цаашид сохроор сонсож болохгүй, харин Төгс Хүчит Бурханы замыг эрж хайн, судлах ёстой.

  Дараа өдөр нь хамгийн эхлээд би Ху эгчийн гэрт очиж, Төгс Хүчит Бурханы сайн мэдээг түгээсэн эгчийг хайн, хамтдаа үргэлжлүүлэн нөхөрлөхөөр шийдлээ. Гэрээсээ гарч ч амжаагүй байхад Ху эгч өнөөх эгчийг манай гэрт авчирчихсан байна гэж хэн санах билээ. Энэ үнэхээр Эзэний удирдмж байлаа. Эгч эхлээд санаа зовсон байдалтай, өчигдөр пастор надад түвэг удсан эсэхийг асуулаа. Би ихэд шийдэмгийгээр: “Үгүй ээ, өчигдрийн нөхөрлөлийн дараа би энд эргэж ирээд бүх зүйлийг анхааралтай эргэцүүлэн бодсон, тэгээд бид ердөө л Эзэн Есүст итгэлээ гээд цэвэрлэгдэж үнэхээр чадахгүй, бидний завхарсан уг чанар бас л оршсоор байх бөгөөд үүнтэйгээр бид Бурханы авралыг хүртэж чадахгүй гэдгийг ойлгосон. Түүнчлэн, би эцсийн өдрүүдэд Эзэн Өөрийн шүүлтийн ажлыг хэрэгжүүлэхээр эргэн ирнэ гэж үнэхээр зөгнөсөн Библийн хэсгийг бас уншсан. Одоо миний хамгийн их мэдмээр байгаа зүйл гэвэл: эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы хэрэгжүүлэх шүүлтийн ажил гэдэг нь яг юу вэ? Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил яаж хүнийг цэвэрлэж, бас өөрчлөх вэ?”

  Эгч баяртайгаар ингэж хэллээ: “Бурханд талархъя! Бурханд итгэх итгэл маань бидэнд аврал хүртэж, тэнгэрийн хаанчлалд орох боломжийг яаж үнэхээр олгох тухай чухал сэдвийг хөнддөг учраас таны асуусан энэ асуулт тун чухал. Эхлээд Төгс Хүчит Бурханы үгэнд юу гэж хэлдгийг харъя. Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: “Бурхан энэ удаа махбод болоход Түүний ажил нь үндсэндээ, гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Үүнийг суурь болгон ашигласнаар Тэр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэх илүү олон замыг харуулах ба ингэснээр хүнийг байлдан дагуулж, ялзармал зан чанараас нь аврах Өөрийн зорилгод хүрдэг. Энэ бол Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын дотоод түүх юм.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас) “‘Шүүлт’ гэдэг үгийн тухай ярихад чи Еховагийн газар бүрд ярьсан үгс болон Есүсийн фарисайчуудыг зэмлэсэн үгийн тухай бодох болно. Эдгээр үг нь хатуу байсан ч хүнийг шүүх Бурханы шүүлт биш, Бурханы өөр өөр орчинд буюу өөр өөр байдалд хэлсэн үгс юм; эдгээр үг нь эцсийн өдрүүдэд хүнийг шүүсэн Христийн үгсээс өөр юм. Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургаж, хүний мөн чанарыг ил болгож, түүний үгс болон үйлийг задлан шинжлэхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэсэн. Эдгээр үг нь, хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх, хүн яаж Бурханд үнэнч байх, хүн яаж энгийн хүн чанарыг амьдран харуулах болон Бурханы мэргэн ухаан, зан чанарын талаар гэх мэт төрөл бүрийн үнэнийг агуулж байсан. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар луу болон түүний ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж үл ойшоодгийг илчилсэн үгс нь хүн яаж Сатаны биелэл болон Бурханы эсрэг дайсны хүч болдгийг хамаатуулан хэлэгдсэн. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог биш; Тэрээр удаан хугацаанд үүнийг илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн аргуудыг л шүүлт гэж үздэг; зөвхөн ийм шүүлтээр л дамжуулан хүн захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай итгэх ба цаашлаад Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чадах юм. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл нь Бурханы үнэн царайны тухай хүний ойлголт болон өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд, Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, түүний хувьд ойлгомжгүй байдаг нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон өөрийн ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил юм.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс)

  Бурханы үгийг уншсаны дараа эгч үргэлжлүүлэн нөхөрлөлөө: “Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил нь хүнийг илчилж, задлан шинжлэхийн тулд үнэний олон талыг ашигладаг бөгөөд хүний зөрчлийг тэвчдэггүй Түүний зөвт, сүр жавхлант зан чанарыг ашиглан шүүлтийн энэ ажлыг хэрэгжүүлдэг болохыг бид Бурханы үгээр дамжуулан ойлголоо. Хүний завхралын мөн чанар болон үнэнийг илчлэх, мөн Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвадаг сатанлаг уг чанарыг маань шүүхийн тулд Бурхан үг ашигладаг. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулах замаар Бурханы ажлын тухай ихээхэн үзэл, төсөөлөлтэй байх, эсвэл хүссэнээрээ Бурханыг шүүж, Бурханыг яллаж, Бурханыг эсэргүүцэхийн тулд Бурханы ажлыг судлахдаа өөрсдийн үзлийг үнэн гэж авч үзэх зэрэг янз бүрийн завхрал маань цэвэрлэгддэг; бид Бурханд итгэдэг боловч, үл итгэгчдээс ялгаагүй, аль аль нь л алдар нэр, эд хөрөнгө хөөцөлдөж, үүний төлөө ямар ч төлөөс төлөхөд бэлэн байдаг, харин Бурханыг сэтгэл хангалуун байлгахын төлөө амьдарч байгаа ганц ч хүн байдаггүй; түүнчлэн Бурханы хүслийг л дагаснаар л хүн тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж Бурхан үнэндээ хэлдэг байтал бид Эзэнд итгэж л байвал аврагдана, Эзэнийг ирэхэд тэнгэрийн хаанчлал руу өргөгдөнө зэргээр олон зүйлийг Бурхантай нийцэхгүй үзэл бодлоор хардаг. Бурханы шүүлт, гэсгээлтээр дамжуулан эдгээр завхарсан зан чанар, эндүү ташаа бодол, Сатаны амьдралын дүрэм цэвэрлэгдэж, өөрчлөгдөнө, бид Бурханыг улам чин сэтгэлээр дуулгавартай дагаж, үүнтэй зэрэгцэн Бурханы шүүлт, гэсгээлтээр дамжуулан бид бас Бурханы зөвт зан чанар хүний зөрчлийг тэвчдэггүй гэдгийг таньж, Бурхан ямар төрлийн хүнд дуртайг, ямар төрлийн хүнийг жигшдэгийг, мөн хүнийг аврах Бурханы хүслийг мэдэж, Бурханыг хүндлэх болж, Бурханы магтаалыг хүртэхийн тулд үнэнийг хэрхэн эрэлхийлж, үүргээ хэрхэн зүй зохистойгоор биелүүлэхээ мэдэх болно. Бурханы үгийг туулж, хэрэгжүүлэх замаар бид үнэнийг илүү ойлгоно. Тухайлбал: Бид Бурханд итгэх гэж ямар утга учиртай болохыг мэдэх болно; бид үнэхээр аврал хүртэх гэж ямар утгатай болохыг мэдэх болно; бид Бурханыг дуулгавартай дагах, Бурханыг хайрлах гэдэг ямар утгатайг мэдэх болно; бид Бурханы хүслийг дагана гэж юу гэсэн үг болохыг мэдэх болно. Бидний завхарсан зан чанар бүгд янз бүрийн түвшинд өөрчлөгдөж, бидний амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлийн тогтолцоо мөн өөрчлөгдөнө. Энэ бол бидний дунд Бурханы хэрэгжүүлдэг шүүлт, гэсгээлтийн ажил бөгөөд үүнийг бас Бурханы элэгсэг аврал гэж нэрлэж болно. Тэгэхээр, эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханы суудлын өмнө шүүлт хүлээн авснаар л бид үнэнийг хүлээн авч чадах ба, тэгсэн нөхцөлд л бид нүглээс ангижирч, цэвэрлэгдэж, аврал хүртэж чадна. Эгч ээ, та энэ нөхөрлөлийг хүлээн зөвшөөрч чадах уу? ”

  Бурханы үгийг уншиж, эгчийн нөхөрлөлийг сонсоод би Бурханы ажил, Түүний хүслийг ойлгож авлаа. Би толгой дохин, сэтгэл ихэд хөдөлсөндөө ингэж хэлэв: “Бурханд талархъя, Төгс Хүчит Бурханы үгийг сонссоноор би эцсийн өдрүүдэд Бурхан хүнийг шүүх, цэвэрлэх ажлыг хэрэгжүүлэхдээ Өөрийн үгийн үнэнийг ашигладаг болохыг ойлгож авлаа. Миний урьдны эрэл хайгуул маш тодорхойгүй, бодитой бус байж, харин одоо би эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг хүлээн авах замаар л хүн Бурханаар цэвэрлүүлж, аврал хүртэж чадах бөгөөд ингэснээр тэнгэрийн хаанчлалд орж болно гэдгийг ойлголоо. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс юм! Би өөрийн завхарсан зан чанарыг ойрын нэгэн өдөр өөрчлөхийн төлөө эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна.” Намайг ингэж хэлэхийг сонсоод эгч баяртайгаар инээмсэглэн, Бурханд зогсолтгүй талархаж байлаа.

  Төгс Хүчит Бурханы үг намайг оюун ухаанд минь байсан үзлээс чөлөөлж, өөрийн завхарсан зан чанарыг хөсөр хаяж, цэвэрлэгдэх замыг харуулсан юм. Надад аврал хүртэхээр эрэлхийлэн явах тодорхой зам байгаа мэт санагдаж, сүнс минь чөлөөлөгдсөн мэт гэгээлэг, тогтвортой санагдаж байна. Цонхоор гадагш харахад тэр өдрийн тэнгэр тун цэлмэг, нартай байгаа мэт санагдлаа. Би газар сөхрөн унаж, Бурханд ийнхүү залбирлаа: “Өө Бурхан минь, би Танд талархлаа илэрхийлье. Амьдрах хугацаандаа Таны эргэн ирэлтийг угтан авч, Таны илрэлтийг нүдээр харах нь миний хувьд нэр төрийн хэрэг. Энэ бол миний ерөөл! Гэхдээ би бол сохор, мэдлэггүй хүн, учир нь би пастор, ахлагчдын түгээсэн цуу ярианд итгэж, үзэл төсөөлөлтэйгөө зууралдан, мөнхийн авралаа алдах шахсан! Өө Бурхан минь, би үнэхээр мэдлэггүй, мэдрэлгүй юм! Би гэмшихэд бэлэн байна, бас аврал хүртэх энэхүү асар ховор боломжийг нандигнаж байна. Би бас аврал хүртэг гэж Таны өмнө илүү олон ах эгч нарыг авчрахад бэлэн байна! Амен!”

No comments:

Post a Comment