Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Эцсийн өдрүүдийн шүүлт. Show all posts
Showing posts with label Эцсийн өдрүүдийн шүүлт. Show all posts

1/21/2019

Киноны хэсэг: Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил бүлэг ялагчдыг бий болгосон (Монгол хэлээр)


Киноны хэсэг: Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил бүлэг ялагчдыг бий болгосон (Монгол хэлээр)

Илчлэлийн номонд ийнхүү зөгнөсөн, “Филаделфи дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн ... Миний тэвчээрийн үгийг чи сахьсан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр суурьшигчдыг сорихын тулд бүх дэлхий дээр ирэх тэр цагаас хамгаалах болно. Харагтун, Би хурдан очно: хэнд ч титмээ алдахгүйн тулд өөртөө байгааг бат сахь. Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: …” (Илчлэл 3: 7,10-12). Гай гамшгийн өмнө бүлэг ялагчдыг бүрэн төгс болгоно гэж Илчлэлийн номонд зөгнөдөг. Ялагчдыг төгс болгох энэ ажил нь Бурханы ажил юм. Энэ нь хүний хийж чадах зүйл мөн үү? Эцсийн өдрүүд дэх Өөрийн ажлаараа Бурхан яаж энэ бүлэг ялагчдыг төгс болгодог вэ?

Санал болгож буй видео: 
Сайн мэдээний кино “Сэхээрэл” киноны клип: Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил эхэллээ 

1/18/2019

“Ялалтын Дуу” киноны хэсэг: Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт ялагчдыг бий болгодог (Монгол хэлээр)


   Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт ялагчдыг бий болгодог 

  Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нар Хятадын Коммунист Нам ба шашны ертөнцийн хатуу ширүүн хавчилт, дарамтыг туулж байна. Тэд яагаад үргэлжлүүлэн сайн мэдээ номлож, Бурханыг гэрчлэн, бууж өгөхөөс татгалздаг вэ? Ариусгалт олж авч, ялагч болохын тулд Бурханы шүүлт, гай зовлонг туулахад нь Төгс Хүчит Бурхан тэднийг яаж хөтөлдөг вэ? Энэхүү видеог үзнэ үү! 

1/17/2019

“Ялалтын Дуу” киноны хэсэг: Эзэн яагаад эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхээр буцаж ирдэг вэ?



  “Ялалтын Дуу” киноны хэсэг: Эзэн яагаад эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхээр буцаж ирдэг вэ?

  Эзэнд итгэдэг тул нүгэл маань аль хэдийн өршөөгдөж, бид аврал хүртсэн, тэгвэл яагаад Эзэн биднийг шууд тэнгэрийн хаанчлалд аваачихаар ирдэггүй юм бэ? гэж олон хүн боддог. Тэр яагаад тэднийг шүүж, ариусгах ёстой вэ? Эцсийн өдрүүдийн үеэр хүн төрөлхтнийг шүүх Бурханы шүүлт нь ариусгалт аврал юм уу эсвэл хүн төрөлхтнийг яллаж, устгах юм уу? Энэхүү хэсэг танд эдгээр нууцыг тайлж өгөх болно. 

  Санал болгож буй видео: Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил эхэллээ 

1/15/2019

Сайн мэдээний кино “Сэхээрэл” киноны клип: Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил эхэллээ


Сайн мэдээний кино “Сэхээрэл” киноны клип: Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил эхэллээ 

Эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурхан Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүллээ. Тэрээр үнэнийг илэрхийлж, Бурханы гэр бүлээс эхлэн шүүлтийн ажлаа хийдэг. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил хүнийг хэрхэн ариусгаж, авардаг вэ? Хэрэв бид эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг голбол төгсгөл маань ямар байх вэ? Энэ видео хариултыг илчлэх болно. 

1/10/2019

Киноны онцлох хэсэг: Бурхан яагаад эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил гүйцэтгэдэг вэ? (Монгол хэлээр)


Киноны онцлох хэсэг: Бурхан яагаад эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил гүйцэтгэдэг вэ? (Монгол хэлээр)

Эзэнд итгэснийхээ дараа хэдийгээр нүгэл маань өршөөгдсөн ч гэсэн байнга нүгэл үйлдсээр л байдаг. Энэ нь бүх итгэгчдийг төөрөлдүүлдэг асуудал юм. Эзэнд хэдэн жил итгэсэн, Эзэний үгийг яаж хэрэгжүүлдэг, эсвэл өөрийгөө хянахын тулд сэтгэлийн тэнхээндээ яаж найдсан зэргээс үл хамаарч, бид нүгэлт уг чанарынхаа хяналтаас чөлөөлөгдөж чадахгүй л байна. Зүрх сэтгэлдээ бид бүгд гүн гүнзгий зовж байгаа. Сатанлаг уг чанарынхаа хяналтаас бид эцэстээ яаж чөлөөлөгдөж, жинхэнэ авралыг олж авах вэ? Энэхүү богино видео энэ асуултад хариулахад танд туслах болно. 

12/27/2018

Киноны клип: Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхдээ үг ашигладаг



  Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхдээ үг ашигладаг

  Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үед Бурхан зарим маш хатуу үг хэлсэн бөгөөд үүгээрээ хүмүүсийг зэмлэжээ. Эдгээр үг болон эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа хийхдээ Бурханы илэрхийлсэн шүүлтийн үгийн хоорондох ялгаа юу вэ? Шүүлт гэж яг юу вэ? Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил хэрхэн хүнийг шүүж, ариусгадаг вэ?  

  Санал болгож буй видео: Бурхан, эцсийн өдрүүдэд хүнийг шүүж, ариусгахын тулд үнэнийг ашигладаг (Монгол хэлээр)



12/15/2018

Шашны ертөнц, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг голсны үр дагавар, үр дүн юу вэ?

Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурханы Чуулган, Зүүний Аянга, Шашны ертөнц,


Холбогдолтой Бурханы үгс:

  Цаг үе бүрд Бурхан шинэ ажлыг эхлүүлдэг, цаг үе бүрд хүмүүсийн дунд шинэ эхлэл байх болно. Хэрэв хүн зөвхөн “Ехова бол Бурхан”, “Есүс бол Христ” гэсэн зөвхөн нэг эрин үед хэрэглэгдэх үнэнийг дагах аваас хүн хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Бурхан хэрхэн ажиллахаас үл хамааран хүн өчүүхэн ч эргэлзээгүйгээр дагаж, ингэхдээ бүр ойр дагадаг. Ингэвэл хүн яаж Ариун Сүнсээр таягдан хаягдах юм бэ? Бурхан юу хийхээс үл хамааран, хүн Ариун Сүнсний ажил гэдэгт итгэлтэй байгаад, Ариун Сүнсний ажилд төвөгшөөлгүй хамтран ажиллаж, Бурханы шаардлагад нийцэхээр хичээж байвал тэр яалаа гэж шийтгэгдэх юм бэ? Бурханы ажил хэзээ ч зогсоогүй, Түүний хөлийн мөр хэзээ ч зогсоогүй, удирдлагын ажлаа дуусгахаас өмнө Тэр үргэлж завгүй байсан ба хэзээ ч зогсдоггүй.

12/12/2018

Эцсийн өдрүүд дэх Шүүлт хийгээд Тэнгэрийн хаанчлалд орох хоёрын хоорондох хамаарал (Монгол хэлээр)


  Эзэний нэрийг сахиж, Эзэний амлалтад хөдөлбөргүй итгээд Эзэний төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаа цагт Түүнийг эргэн ирэх үед өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж итгэдэг хүн шашны ертөнцөд маш олон байдаг. Ийм маягаар Эзэнд итгэснээр хүн тэнгэрийн хаанчлалд үнэхээр орж чадах уу? Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөхгүй бол бидэнд чухам юу тохиолдох вэ? Төгс Хүчит Бурхан хэлсэн нь, “Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй өнө удаан мөнхөд үргэлжлэх, үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтэйгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар зөвшөөрөгдөх цорын ганц зам юм. Чи түүхийн хоригдол, утсан хүүхэлдэй учраас эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсээр зөвшөөрөгдөж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. … Христ бол эцсийн өдрүүдэд хаанчлалд хүргэх хүний гарц бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос). Илүү дэлгэрэнгүй ойлголттой болохын тулд тус богино хэмжээний видеог үзнэ үү!

12/11/2018

Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ач холбогдлыг, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын хүрсэн үр дүнгээс харж болно


(1) Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил нь хүнийг ариусгаж, аварч төгс болгож, бүлэг ялагчдыг бий болгохын тулд хийгддэг.

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

  “Миний тэвчээрийн үгийг чи сахьсан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр суурьшигчдыг сорихын тулд бүх дэлхий дээр ирэх тэр цагаас хамгаалах болно. Харагтун, Би хурдан очно: хэнд ч титмээ алдахгүйн тулд өөртөө байгааг бат сахь. Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрийг бичнэ” (Илчлэл 3:10-12).

  “Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс юм; учир нь тэд ариун билээ. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ. Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй: учир нь тэд Бурханы сэнтийн өмнө гэм зэмгүй билээ” (Илчлэл 14:4-5).

12/09/2018

Эцсийн өдрүүдийн Бурханы шүүлтийн ажил хүн төрөлхтнийг хэрхэн ариусгаж, авардаг вэ?

Эцсийн өдрүүдийн Бурханы шүүлтийн ажил хүн төрөлхтнийг хэрхэн ариусгаж, авардаг вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

  “Хэрвээ Миний үгийг сонсоод итгэдэггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно.” (Иохан 12:47-48).

  “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна.” (Иохан 16:12-13).

Холбогдолтой Бурханы үгс:

  Мэдээж Бурхан энэ удаа махан бие болоход Түүний ажил нь үндсэндээ, гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Үүнийг суурь болгон ашигласнаар Тэр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэх илүү олон замыг харуулах ба ингэснээр хүнийг байлдан дагуулж, ялзармал зан чанараас нь хүнийг аврах Өөрийн зорилгодоо хүрнэ. Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын ард оршдог зүйл нь энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

12/08/2018

Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил нь Илчлэлийн номонд зөгнөгдсөн агуу цагаан сэнтийн шүүлт юм

Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил нь Илчлэлийн номонд зөгнөгдсөн агуу цагаан сэнтийн шүүлт юм

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

  “Учир нь шүүлт Бурханы гэр бүлээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17).

  “Агуу цагаан сэнтий болон дээр нь заларсан Нэгнийг би харлаа, Түүний дүр төрхөөс тэнгэр, газар зугтсанба тэдний хувьд байх газар олдсонгүй. Их, бага үхсэн хүмүүс Бурханы өмнө зогсож байгааг би харлаа; номнууд дэлгээстэй байв: өөр нэг ном дэлгээстэй байсан нь амийн ном байлаа: үхэгсэд өөрсдийнхөө ажлын дагуу уг номонд бичигдсэн зүйлсээр шүүгдэв. Дотроо байсан үхэгсдийг тэнгис гаргаж хаяв; Үхэл болоод там өөрсдийнх нь дотор байсан үхэгсдийг гаргаж өглөө: хүн бүр ажлынхаа дагуу шүүгдэв. Үхэл болон там галт нууранд хаягдлаа. Энэ бол хоёр дахь үхэл. Амийн номонд бичигдээгүй хэн боловч галт нууранд хаягдсан байна” (Илчлэл 20:11-15).

12/07/2018

Нигүүлслийн эрин үед Бурхан хүн төрөлхтнийг золин аварсан, тэгвэл Тэр яагаад эцсийн өдрүүдэд Өөрийн шүүлтийн ажлыг мөн л хийх хэрэгтэй байдаг вэ?

Нигүүлслийн эрин үед Бурхан хүн төрөлхтнийг золин аварсан, тэгвэл Тэр яагаад эцсийн өдрүүдэд Өөрийн шүүлтийн ажлыг мөн л хийх хэрэгтэй байдаг вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

  “Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ”(Леви 11:45).

  “Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй” (Еврей 12:14).

  “Хэрвээ Миний үгийг сонсоод итгэдэггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:47-48)

Холбогдолтой Бурханы үгс:

  Тэр үед Есүсийн ажил нь бүх хүн төрөлхтнийг золин аврах байв. Түүнд итгэсэн бүх хүмүүсийн нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэсээр байгаа цагт Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи цаашид нүгэлтэн биш болж, өөрийн нүглээс чөлөөлөгдөх юм. Энэ нь аврагдах, мөн итгэлээр зөвтгөгдөх гэсэн үг. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцсэн, тэрслүү зан үлдсэн бөгөөд үүнийг ч гэсэн аажмаар арилгах хэрэгтэй болсон. Аврал нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн цаашид нүгэлгүй болсон, түүний нүгэл өршөөгдсөн: Чи итгэх л юм бол цаашид хэзээ ч нүгэлтэй байхгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-ээс

10/07/2018

Христийн чуулганы магтан дуу “Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын ач холбогдол”


Христийн чуулганы магтан дуу “Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын ач холбогдол”

Бурхан шүүлтийн ажлаа хийхдээ
Хоёр, гуравхан үгээр 
Хүний уг чанарыг тодорхой болгодоггүй
Харин аажмаар удаан хугацааны турш илчилж, 
харьцаж, засдаг
Энэ төрлийн анагаалтыг энгийн үгээр орлуулж болохгүй, 
Харин хүнд огт байдаггүй үнэнээр орлуулдаг
Зөвхөн ийм ажлыг шүүлт гэж үздэг
Зөвхөн ийм шүүлтээр л хүн Бурханыг
зүрхээрээ болон амаараа дуулгавартай дагаж,
Түүний тухай жинхэнэ мэдлэгийг өгдөг