Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

3/06/2019

Охиныхоо төлөө өөрийгөө гаргуунд хаясан он жилүүд

Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурханы Чуулган, сайн мэдээ,

Би Хятад улсад нэгэн жижиг тосгонд төрж, тэндээ энгийн нэгэн жирийн амьдралаар өсөж торнисон юм. Гэр бүл маань ядуу байсан тул би 16 нас хүрч, дунд сургуулиа дүүргэнгүүтээ ажил олж хийхээр том хот руу явах шаардлагатай болсон юм. 17 нас хүрэх үедээ би салсан нөхөртэйгээ танилцаж билээ. Тэрээр надаас 12 насаар ах байсан юм. Тухайн үед надад тавьж байсан анхаарал, халамж нь миний хувьд яг л аавын минь халхавч хамгаалалт, ахын минь хайр шиг санагддаг байлаа. Түүнтэй учирсан маань үнэхээр азтай хэрэг боллоо гэж би боддог байсан бөгөөд өдөр бүр ерөөлөө тоолдог байв. Нэгэн өдөр түүний ээж тусгайлан намайг харахаар ирж билээ. Намайг хараад баярлана гэж бодож байсан тул надтай уулзаад маш царайлаг, хүүгээс нь олон насаар дүү болохыг минь хараад надад хүүтэй нь болзох өөр далд санаа байгаа хэмээн шууд сэжиглэж эхлэв. Яг миний өмнө тэрээр хүүдээ хандан: “Энэ бүсгүй сайн зүйлд хүргэхгүй гэж чи айхгүй байна уу?” гэж асуув. Түүнийг ингэж хэлэхэд би маш их гуниглаж, сэтгэл санаагаар унаж, яахаа мэдэхгүй байв. Салсан нөхөр маань уурласан өнгө аястайгаар: “Ээж ээ, хэрэв та бид хоёрыг салгана гэж бодож байгаа бол явсан нь дээр шүү!” гэж хэлэв. Түүнийг ийм зүйл хэлсэнд нь би цочирдож орхив. Тэрээр үргэлж маш аядуу зөөлөн залуу шиг харагддаг байсан бөгөөд одоо харин бидний харилцааг хамгаалахын тулд ээжтэйгээ хэрэлдэн муудалцаж байв. Энэ нь миний зүрх сэтгэлд хүрч, түүний намайг гэсэн хайр сэтгэл үнэхээр жинхэнэ бөгөөд би жинхэнэ хайраа олжээ гэж бодсон юм. Хожим нь хэдийгээр манай ээж, аав хоёр эсэргүүцэж байсан ч бид хоёр охинтой болж билээ. Гэтэл намайг үнэхээр гайхшруулсан зүйл бол нөхөр маань хэдхэн жилийн дотор огт өөр хүн болж хувирсан явдал юм. Тэрээр архи ууж, биеэ үнэлэгч нартай явалдаж, мөрийтэй тоглоом тоглож, төд удалгүй бидний хадгалан хуримтлуулж байсан бүх мөнгийг үрэн таран хийж, өөрөө ч өрөнд орж хоцров. Би хурц ухаан гарган хадам ээждээ охиноо асруулахаад өгч, өрийг нь дарахаар ажиллахаар явсан юм. Гэсэн ч хичнээн их ажилласан ч, хичнээн их мөнгө олсон ч, нөхөр маань бүгдийг нь авч, мөрийтэй тоглоомд алдчихдаг байлаа. Бид хоёр өдөр бүр хэрэлдэж, эцэст нь би тэвчихээ болж, хамт амьдрахаа больсон юм. Эхэндээ би охиноо өөр дээрээ авч, зүрх сэтгэлийн маш их зовлон шаналал амссан тэр газраас явахыг хүсэж байсан ч нөхөр маань зөвшөөрөхгүй байв. Хэрэв би түүнд 200,000 юань өгөх л юм бол охиноо надад өгнө гэдэг байлаа.
Намайг явсны дараа нөхөр маань өөр эхнэртэй болж, охиныг минь дээрэлхэх байх гэж санаа зовдог байв. Бас охиноо авч, сайн сургуульд оруулж, сайн боловсрол эзэмшүүлж, гэрэл гэгээтэй ирээдүйг нь хангахыг хүсдэг байлаа. Тэгээд би түүнд 200,000 юань төлөхийг зөвшөөрсөн юм. Гэвч ийм их хэмжээний мөнгийг богино хугацаанд бүрдүүлэх ямар ч боломж надад байгаагүй тул би мөнгө олохын тулд маш их ажиллаж эхлэв. Энэ үед л ээж болон том эгч маань хоёулаа Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч билээ. Тэд бас намайг Бурханд итгэж, Бурханд найддаг болохыг надаас шаарддаг байсан ч би зөвхөн охиноо буцааж авахын тулд аль болох хурдан 200,000 юань бүрдүүлэхийг л хүсэж байсан тул надад итгэх санаа ч төрдөггүй байлаа. Тэгээд би сайн мэдээг сонсохоос удаа дараа татгалзаж, мөнгө хийх тал дээр бүх анхаарлаа хандуулсан хэвээр байв. Гэвч миний хэзээ ч төсөөлж байгаагүй зүйл бол 200,000 юанийг нь нөхөртөө өгөхөд тэрээр охиныг минь надад өгөхөөс татгалзсан хэвээр байж, 500,000 юань нэмж өгөхийг шаардаж, тэрхүү шуналаа бүхий л байдлаар учирлан тайлбарлах гэж оролдсон явдал байлаа.
Охиноо буцааж авч чадаагүй болохоороо би өдөр бүр архи ууж, гунил шаналлаа мартахыг хүсэж, зомби шиг л болж билээ. Гэхдээ охиндоо сайн ирээдүй өгөхийн тулд би нөхрийнхөө тавьсан ухаангүй нөхцөлүүдийг дахин зөвшөөрч, 500,000 юань олохын тулд тэмцэж эхлэв. Би яг л мөнгөний боол болж, өдөр шөнөгүй ажилладаг байлаа. Энэ үед би нэгэн Япон ресторанд ажилд орж, тэндээ одоогийнхоо нөхөртэй танилцсан юм. Өмнөх нөхөр маань намайг зовоосон тул би дахин хүнтэй гэрлэх бүх найдвараа алдсан байсан. Гэвч шинэ залуу маань сайхан сэтгэлтэй, зөөлөн хүн байсан бөгөөд намайг охинтой гэдэгт дургүйцдэггүй байсан тул би түүнтэй гэрлэж, Япон улсад амьдрахаар ирсэн юм. Японд ирсний дараагаар охин маань намайг түүнтэй хамт байхыг хүсэхгүй байна гэж бодон над руу өдөр болгон утсаар залгадаг байлаа. Тэрээр утсаар ярихдаа уйлж, намайг үзэн ядаж байгаагаа хэлж, намайг муу ээж гэдэг байв. Охины минь үгс зүрх сэтгэлийг минь зүсэж байгаа мэт санагддаг байв. Миний хэлэхийг хүсэж байсан зүйл бол: “Надад ямар байгааг чи яагаад ойлгодоггүй юм бэ? Би чамтай хамт байхыг хүсэхгүй байгаа юм биш шүү дээ. Аав чинь надад чамайг авахыг зөвшөөрөхгүй байна.” Тэр үед би охиноо заавал буцааж авна гэж өөртөө тангарагласан юм. Охиноо Японд авчирч амьдруулахын тулд би 500,000 юань л хийх хэрэгтэй байв. Гэвч би тэрхүү мөнгийг цуглуулж бүрдүүлээд салсан нөхрөөсөө банкныхаа дансны мэдээллийг ирүүлэхийг хүсэхэд тэрээр 1 сая юань өгөхийг шаардав. Хуучин нөхөр маань байнга намайг ингэж хуурч байгаа нь намайг үнэхээр гуниглуулав. Би охиноо буцааж авахын тулд сүүлийн хэдэн жилийн турш хичнээн их ажиллаж байснаа бодож, хариуд нь худал хуурмаг, зовлон шаналлаас өөр юу ч олж авч чадаагүй болохоо бодов. Чухамдаа би өөрийгөө дэндүү ядрааж, ямар ч тамир тэнхэлгүй болж, улмаар гэртээ байж, биеэ тэнхрүүлэхээс өөр ямар ч аргагүй болов. Энэ тухай бодох тусам би илүү их сэтгэлээр унаж байлаа. Би гомдлоор дүүрч, амьдрал бол гашуун, хамаг тамир тэнхээ барсан зүйл мэт санагддаг болов...
Энэ хугацаанд ээж болон том эгч минь надаас Бурханд итгэж, Бурханд найдахыг дахин шаардаж эхэлсэн ч би охиносоо өөр зүйл бодох сөхөөгүй байсан тул итгэх хандлага надад бас л байгаагүй юм. 2015 он ирж би охиноо аваагүй хэвээрээ л байв. Тэр жил Хятад руу очиход ээж минь чин сэтгэлээсээ, тууштай нь аргагүй Бурханд итгэж, найдахыг надаас хүсэж, хувь тавилангийнхаа эсрэг тэмцэхгүй байхыг хүсэв. Ээж минь ингэж хэлэв: “Амьд хүн бүрийн хувь тавилан Бурханы гарт байдаг. Чи Бурханы эсрэг босож, Бурханы авралыг авахаас татгалзсан хэвээр байна. Чи өөрийн хувь тавиланг өөр хянахыг хүсэж байгаа ч энэ нь чамайг илүү их зовлон шаналалд унагаах болно. Гэр бүл чинь зовлонтойгоор салан сарниснаас хойш Бурханы аврал чамайг хүлээсээр ирсэн ч чи бүх зүйлийг өөрийнхөөрөө хийх гэж зүтгээд байна. Охиноо буцааж авахад чамд мөнгө л хэрэгтэй гэж чи бодоод байна, гэтэл чи үүнийгээ биелүүлж чадав уу? Чи энэ олон жилийн турш зовж шаналж, зүтгэсээр ирсэн ч ямар үр дүнд хүрсэн билээ? Чиний хүсэл биелсэн үү? Чи үнэхээр бидний хувь тавилан бидний гарт байдаг эсэх талаар бодолцож үзэх ёстой? Бурханд итгэж, найд! Зөвхөн Бурхан л чамайг аварч чадна!” Ингэж хэлснийхээ дараа ээж маань Төгс Хүчит Бурханы үгсийн дараах ишлэлийг надад уншиж өгөв: “Хэрвээ хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхэнд хандах хүний хандлага идэвхтэй бол хүн өөрийн амьдралын аянаа эргэн харах үедээ, Бурханы дээд эрхийг үнэхээр ухан ойлгох үедээ Бурханы зохицуулсан бүх зүйлд захирагдахыг чин сэтгэлээсээ хүсэх бөгөөд хувь заяаг нь зохион байгуулахыг Бурханд зөвшөөрөх илүү их шийдвэртэй, итгэлтэй болж, Бурханы эсрэг тэрслэхээ болино. Яагаад гэвэл хүн, хувь заяаг ухаарахгүй, Бурханы дээд эрхийг ойлгохгүй, манан дундуур гуйвж дайван зоргоороо урагшаа тэмтчин явахад уг аян хэтэрхий хэцүү, хэтэрхий зүрх зүсэм байдгийг ойлгодог. Иймээс хүмүүс хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийг танин мэдэхээрээ ухаалаг хүмүүс хувь заяаны эсрэг үргэлжлүүлэн тэмцэж, өөрсдийн амьдралын зорилго гэж нэрлэдэг зүйлстэй өөрсдийнхөө арга барилаар хөөцөлдөхийн оронд үүнийг мэдэж, хүлээн зөвшөөрөх, мөн өөрсдийн гараар сайхан амьдрал бүтээх гэж оролдож байсан шаналалт өдрүүдтэйгээ салах ёс хийх замыг сонгодог юм. Хүнд Бурхан байхгүй үед, хүн Түүнийг харж чадахгүй үед, хүн Бурханы дээд эрхийг тодорхой танин мэдэж чадахгүй үед өдөр бүр нь утга учиргүй, үнэ цэнэгүй, хөөрхийлөлтэй байдаг. Хүн хаана ч байсан, ажил нь ямар ч байсан хүний амьдрах арга зам болон зорилгоо хөөцөлдөх явдал нь хүн үүнийгээ эргэн дурсаж ч чадашгүй их эцэс төгсгөлгүй уй гашуу, хөнгөвчлөхийн аргагүй зовлон шаналлаас өөр юуг ч авчрахгүй. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний зохион байгуулалт болон зохицуулалтанд захирагдаж, жинхэнэ хүмүүний амьдралыг эрж хайх үед л хүн бүх уй гашуу, зовлон шаналлаас аажмаар ангижирч, амьдралын бүхий л утгагүй хоосон байдлаас салж чадна” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас). Бурханы эдгээр үг үнэхээр зүрх сэтгэлд минь хүрч, охиныхоо төлөө өөрийгөө бүрэн дайчилж байсан маань нүдэнд минь харагдав. Энэ бүх жилийн туршид би өөрийн зан аашаа чөлөөтэй тавьж, “өөрийн хүслээр урагш тэмүүлж” байжээ. Охиныхоо сайн сайхны төлөө би өөрт байсан бүх мөнгөө өгч, хэзээ ч амарч байгаагүй. Би дэндүү их ажиллаж, нөхрийнхөө ухаангүй дээрэлхэлтэд өртөж, охиндоо буруугаар ойлгогдож, түүнийг санан бэтгэрч, түүнд санаа зовсноосоо болж сэтгэлийн хямралд орсон байлаа. Энэ бүх зүйл намайг сэтгэл зүйн хувьд ч тэр, бие махбодын хувьд ч тэр үнэхээр туйлдуулж, энэхүү гуниглал, шаналал, зовлон нь хичнээн гүн гүнзгий явагдсаныг зөвхөн би л мэдэж байсан. Одоо Төгс Хүчит Бурхан миний өвдөлт шаналлын эх үүсвэр, байдлыг илүү тодорхой дүрсэлж өгсөн бөгөөд би эцэстээ нэг юм бухимдал, зовлон шаналлын минь учир шалтгаан нь амьд хүн бүрийн хувь тавиланг хэн хянаж удирддагийг ойлгодоггүй байсан явдал гэдгийг дөнгөж ухааран ойлгож эхэлж байна. Би охиныхоо хувь тавиланг сайжруулахын тулд үргэлж өөрийнхөө хүчин чармайлтад найдахыг хүсдэг байсан ч хичнээн их хичээсэн ч ямар ч үр дүнд хүрдэггүй байсан. Ганцхан өөрийгөө зовлон шаналалт унагахаас өөр зүйл хийгээгүй байдаг. Би өөрийгөө л хөхөртлөө нүдүүлж хоцорсон. Тэр мөчид би ингэж бодов: “Ер нь би хэсэг хугацаанд түр амсхийж, өнөөг хүртэлх амьдралаа нэг эргэцүүлж үзвэл яасан юм бэ? Би хувь тавингаа Бурханы гарт даатгаж, Түүний надад зориулсан бүх зүйлд дуулгавартай хандвал яасан юм бэ? Одоо эндээс би хаачих ёстой юм бол? Сүнс минь эцэстээ нэг юм халхавчлагдаж, амарч чадах аюулгүй эргийг хаанаас олох бол?”
Энэ тухай эргэцүүлэн бодож байх хооронд минь ээж минь надад хандан: “Сүүлчийн галт тэргэнд суусан нь” нэртэй сайн мэдээний тухай киног хамтдаа үзье. Хонгор минь, бид одоо эцсийн өдрүүдийн эрин үед амьдарч байна. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажил бол Бурханы хүн төрөлхтнийг аврах ажлын эцсийн үе шат юм. Үүнээс ч илүүтэйгээр бид одоо эцсийн урвуу тооллын үед байна. Өөрөөр хэлбэл сүүлийн галт тэрэг зогсоолоосоо яг хөдлөх гэж байна. Тиймээс чи энэ бүхнийг судлах тал дээр хүчин чармайлт үнэхээр гаргах хэрэгтэй. Эгч бид хоёр чинь сүүлийн хэдэн жил чамд сайн мэдээний талаар номлох гэж хичээлээ гэвч чи мөнгө хийх гээд дэндүү завгүй байсан болохоор үнэн замыг эрэлхийлэх, судлахыг завдаагүй билээ. Гэтэл одоо чиний учиргүй зүтгэж байсан зүйл чамд юу авчирсныг хар даа: маш их зовлон шаналлаас өөр юу ч байхгүй. Энэ бүх зүйл бол Бурханы авралыг үл хүлээн авч, Сатаны эзэрхийлэл дор амьдарч, Сатанаар завхруулагдаж байсны гор юм. Зөвхөн Бурханы өмнө очиж, Бурханы авралыг хүлээн авснаар чиний амьдралд жаахан ч гэсэн итгэл найдвар бий болно!” гэв. Үүнийг сонсоны дараа би киног нь яаравчлан үзэж эхлэв. Кинонд Бурханы ажлын талаар маш их ярьж байсан бөгөөд хэдийгээр надад Бурханд итгэх цаг зав хэзээ ч байдаггүй байсан ч би бүгдийг нь ойлгож байв. Бидний сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн зүйл бол гол дүрийн хүний Бурханы ажлыг эсэргүүцдэг байснаасаа сайн мэдээг хүлээн авах хүртэлх үйл явцыг тайлбарлаж байсан хэсэг байлаа. Түүний эргэцүүлэл, мэдлэг нь миний байдалтай үнэхээр ижил санагдаж, намайг харамслын нулимс гаргахад хүргэсэн юм. Би яг л тэрхүү гол дүрийн хүн шиг өөрөө өөртөө үнэхээр босогч хүүхэд шиг санагдаж байлаа. Би Бурханы эцсийн өдрүүдийн авралаас ахин дахин татгалзаж, зөвхөн өөрөө өөртөө найдсаар ирсэн. Яагаад гэвэл хорвоо ертөнцийн надад санал болгож байсан зүйлийн бүх гашууныг амталсан байсан юм. Би хэзээ ч жинхэнэ амар амгалан, баяр баясгаланг мэдэрч байгаагүй бөгөөд одоо харин Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг арай эртхэн хүлээн аваагүйдээ үнэхээр их харамсаж байв. Энэ киног үзсэнээр яг л зүүднээсээ сэрж, үнэнийг мэдэрсэн мэт болж, яг тэр мөчид би сүүлийн галт тэргэнд амжин сууж, Төгс Хүчит Бурханыг дагаж, Түүнд найдаж, замаа олохын тулд зөвхөн өөрийнхөө хоёр гарт найддаг байдлаа орхихоор шийдсэн билээ. Учир нь би бол Бурханы бүтээл бөгөөд Бурхан миний амьдралын бүх зүйлийг хянаж, удирддаг болохыг одоо мэддэг болсон. Зөвхөн Бурхан миний хувь тавиланг өөрчлөх эрх мэдэлтэй бөгөөд одоо би Бурханы өмнө очиж, Төгс Хүчит Бурханыг өөрийн Эзэн, өөрийн Бурхан хэмээн хүлээн авахыг хүсэж байна!
Японд буцаж ирээд удаагүй байхдаа би Төгс Хүчит Бурханы Чуулганы амьдрал руу орсон юм. Чуулганы вэбсайт болон видео бичлэгүүдийг үзэж, Японд болон дэлхийн өнцөг булан бүрт аль хэдийн олон ах эгч байгааг олж мэдээд би үнэхээр гайхшрав. Төгс Хүчит Бурханд итгэдэг тийм олон хүн байдгийг би үнэхээр мэдээгүй юм. Канад, АНУ, Өмнөд Солонгос зэрэг олон улсад Төгс Хүчит Бурханы Чуулганы салбарууд байдаг юм байна. Бурханы хаанчлалын сайн мэдээ дэлхийн бөмбөрцгийн бүх дөрвөн буланд тархсан нь тодорхой харагдаж байсан тул үүнийг олж мэдсэнээр би “сүүлийн галт тэргэнд” амжиж суусан гэдэгтээ илүү их итгэлтэй болсон билээ. Бурхан надад хандахдаа миний дуулгаваргүй байдлыг авч үзэлгүйгээр хандаж, өөрийгөө аврах олон боломжийг надад өгч, намайг Бурханы гэрт эргэн авчруулсан явдалд би үнэхээр талархаж байв. Бурханы нигүүлслийг авах эрх надад яагаад байсныг би мэдэхгүй, гэхдээ би Төгс Хүчит Бурханыг ямар ч эргэлзээгүйгээр дагах эцсийн шийдвэрийг гаргахаар өөрөө өөртөө амласан юм.
Хэсэг хугацаанд чуулганы амьдралаар амьдарч, Бурханы үгийг уншсаны дараа Бурхан хүн тус бүрийг аврахын тулд хичнээн их хүчин чармайлт гаргадаг болохыг ойлгосон юм. Мөн Сатан хүмүүсийг завхруулж байгаагийн хор хөнөөлтэй нөлөөг би илүү сайн ойлгодог болсон. Би Бурханы дараах үгсийг уншив: Ихэнх хүмүүс Сатаны бохир, заваан газарт амьдарч, түүний доог тохуу дунд шаналж байна; энэ нь тэднийг хүний ертөнц дэх бүх муу ёр, бүх зовлон бэрхшээлийг туулж, хагас үхлүүд байдалтай болтол нь ийм маягаар тохуурхдаг. Тэднээр тоглосныхоо дараа Сатан тэдний хувь заяаг төгсгөдөг. Иймээс хүмүүс бүхий л амьдралынхаа турш эргэлзээн дунд төөрч, Бурханы тэдэнд зориулан бэлдсэн сайхан зүйлүүдийг хэзээ ч эдэлдэггүй харин үүний оронд Сатанд хорлогдож, навсайн салбарч үлддэг. Өнөөдөр тэд Бурханы ажлыг анхаарах сөхөөгүй маш сул дорой, үлбэгэр болжээ(Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (1)”-ээс). “Хэний, эсвэл ямар хүчин зүйлийн сургамж болон нөлөөн дор өсөж торнихоо хүн сонгож чадахгүй. Хүн ямар мэдлэг, эсвэл ур чадвар олж авахаа, ямар зуршилтай болохоо сонгож чадахгүй. Хүний эцэг эх, хамаатан садан хэн байхыг, ямар төрлийн орчинд өсөхөө хүн шийдэж чадахгүй; эргэн тойрныхоо хүмүүс, үйл явдал, зүйлстэй харилцах хүний харилцаа болон тэдгээр нь хүний хөгжилд хэрхэн нөлөөлөх нь бүгд хүний хяналтаас гадна байдаг. Тэгвэл эдгээр зүйлийг хэн шийддэг вэ? Хэн тэдгээрийг зохицуулдаг вэ? Энэ зүйл дээр хүмүүст ямар ч сонголт байдаггүй болохоор, тэд эдгээр зүйлийг өөрсдөө шийдэж чаддаггүй болохоор, мөн тэдгээр нь хараажаар аяндаа бүрддэггүй болохоор, энэ бүх зүйлсийн бүрдэл Бүтээгчийн гарт оршдог гэдэг нь илэрхий юм. Бүтээгч нь хүн бүрийн төрөлтийн онцгой нөхцөл байдлыг зохицуулдаг шигээ бас хүний өсөх онцгой нөхцөл байдлыг зохицуулдаг гэдгийг хэлэх нь илүүц юм. Хэрвээ хүний төрөлт нь түүний эргэн тойрны хүмүүс, үйл явдал, зүйлст өөрчлөлт авчирдаг юм бол тухайн хүний өсөлт, хөгжил ч мөн тэдгээрт зайлшгүй нөлөөлөх болно. Жишээлбэл, зарим хүн ядуу гэр бүлд төрдөг боловч эд баялгаар хүрээлүүлэн өсдөг; зарим нь чинээлэг гэр бүлд төрдөг боловч гэр бүлийнхээ хөрөнгийг барж, тэгснээрээ тэд ядуу орчинд өсдөг. Хэний ч төрөлт тогтоосон дүрэм журамд захирагддаггүй бөгөөд зайлшгүй, тогтоосон нөхцөл байдалд өсөж торнидог хэн ч үгүй. Эдгээр нь хүний төсөөлж, эсвэл хянаж чадах зүйлс биш; тэдгээр нь хүний хувь заяаны үр дүн бөгөөд хүний хувь заяагаар тодорхойлогддог. Мэдээж, эцсийн дүндээ тэдгээрийг Бүтээгч хүний хувь заяа болгон урьдаас тогтоосон ба тэдгээр нь Бүтээгчийн дээд эрх болон тухайн хүний хувь заяанд зориулсан Түүний төлөвлөгөөгөөр тодорхойлогддог” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас).
Бурханд баярлалаа! Бурханы үгс үнэхээр практик юмаа. Амьд хүн тус бүрийн хувь тавилан Бурханы гарт байдаг. Бидний төрж, өсөн торних бүх нөхцөл байдал, бидний амьдралын тавилангийн хэсэг бүр бүгд бидний хяналтаас гарсан зүйл юм. Яг л хуучин нөхөртэйгээ танилцаад, жинхэнэ хайраа оллоо, насан туршдаа аз жаргалтайгаар амьдарна гэж бодож байтал цөөн хэдэн жилийн дотор амьдрал минь тэвчихийн аргагүй гашуун зовлон шаналал болж хувирч байсан шиг. Охиноо буцааж авахын тулд би өөрийгөө тэр чигтээ мөнгө олоход зориулж, охиныхоо хувь тавиланг сайжруулахын тулд зөвхөн өөрийнхөө тууштай байдалд л найдах ёстой гэж бодож байсан. Хуучин нөхөр маань архи ууж, биеэ үнэлэгчидтэй явалдаж, мөрийтэй тоглоом тоглох хандлагатай хүн тул охинд минь гарцаагүй нөлөөлөх болохоор би охиндоо илүү сайн амьдрах орчин, илүү сайн боловсрол өгөх нь миний үүрэг гэж би итгэж байсан юм. Би охиноо өндөр боловсролтой, соёлтой боловсон хүн болгохыг хүсэж байсан юм. Ингэснээр охин минь өсөж насанд хүрэх үедээ амжилтанд хүрч чадна гэж боддог байв. Гэхдээ хэдийгээр би хуучин нөхрийнхөө тавьж байсан ухаангүй шаардлагуудыг ахин дахин зөвшөөрч байсан ч би охиноо эргүүлэн авч чадаагүй бөгөөд өсөж бойжин, нас биед хүрэх хүртэл нь байдлыг нь сайжруулж чадаагүй юм. Охин минь одоо настай гэхдээ тэрээр хуучин нөхрийн минь муу зуршлуудын алийг нь ч аваагүй бөгөөд харин ч өдөр ирэх тусам илүү ухаалаг болж байгаа. Бодит амьдрал надад хэн ч өөрийн хувь тавиланг өөрчилж чадахгүй, эцэг эхчүүд үр хүүхдүүдийнхээ хувь тавиланг өөрчилж чадахгүй, бидний амьдардаг нөхцөл байдал алинд нь ч шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэггүй гэдгийг олж мэдэхэд шаардлагатай бүх нотолгоог өгсөн билээ. Амьд хүн бүрийн хувь тавиланг Бурхан зохицуулж, захирдаг. Эдгээр үгсийг уншсан минь зөвхөн өөрөө өөртөө найдаж, өөрийгөө охиныхоо төлөө бүрэн зориулж ирсэн тэр бүх он жилүүд бол ердөө Сатан надаар наадаж, намайг зовоож шаналгаж байсан явдал байжээ. Бурхан хүн төрөлхтний хувь тавиланг зохицуулж, захирдаг гэдгийг ухаарангуут зүрх сэтгэлээс минь бөөн хүнд юм аваад хаячихсан мэт санагдав. Би хуучин нөхрөө үзэн ядахаа больж, охиноо эргүүлэн авах нь, түүний ирээдүй болон Японд ирж амьдарч чадах эсэх нь Бурханы гарт байгаа гэдгийг би ухаарав. Би охиноо Бурханы гарт өгч, охины минь асуудлыг шийдэж өгөхийг Түүнд даатгав.
Юмсыг үзэх байдал маань өөрчлөгдөөд удаагүй байтал намайг тойрон хүрээлж байсан нөхцөл байдлууд бас өөрчлөгдөж эхэлсэн юм. Би ингэнэ гэж огт төсөөлөөгүй байсан. Охин бид хоёр илүү ойртож: Тэрээр надаас мөнгө нэхэхээ больж, миний сайн сайханд илүү их анхаарал хандуулдаг болов. Би ч бас охинтойгоо илүү их ярьдаг болж, түүнд үнэхээр юу мэдэрч байгаагаа хэлдэг боллоо. Охиндоо мөнгө өгөх үед тэрээр: “Би одоо хүүхэд хэвээрээ байгаа шүү дээ, тийм болохоор надад тийм их мөнгө битгий өгч бай. Өөрийгөө хянах сахилга бат надад хараахан хангалттай биш байна. Би мөнгөө зарцуулж дуусаад, дахин мөнгө хэрэг болох юм бол би танд хэлж байя. Эрүүл мэндээ бодоорой, миний талаар санаа бүү зов, яагаад гэвэл би өөрийгөө харж хандах хэмжээнд том болсон” гэдэг болов. Надад бол охины минь ойлгож буй хандлага миний олж авч чадах байсан хамгийн азтай зүйл юм. Энэ бүхний ард Бурхан Өөрийн хайраар намайг дулаацуулж байгаа гэдгийг би мэдэж байсан. Миний үргэлж санаа зовдог зүйл бол охин минь гэдгийг Бурхан мэддэг. Бурхан намайг өрөвдөж, надад тусалсанд би талархаж байна. Энэ цаг үе бол би нөхөртөө сайн мэдээний талаар номлосон үе байлаа. Нөхөр минь ч Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг ойлгож, баяртайгаар хүлээн авч, чуулганы амьдралаар амьдрах болсон юм. Одоо Бурханы манлайлал, удирдамж дор бид хоёр аз жаргалтай, азтай амьдралаар амьдарч байна. Би Төгс Хүчит Бурханд намайг аварсанд маш их талархаж байна! Надад хамгийн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн дуулал бол “Ээ Бурхан минь, ээ хамгийн эрхэм Бурхан минь” гэдэг дуулал юм: “Ээ Бурхан минь, ээ хамгийн эрхэм Бурхан минь! Таны тэжээж өгсөн амьдралын үгсээр би өсөж торнисон. Та надад хэрхэн алхаж, Таны үгсийг хэрхэн мэдрэхийг зааж өгсөн. Таны энэрэл, хамгаалалт хаанчлал руу очих замаар алхах боломжийг надад өгдөг. Ээ Бурхан минь, ээ хамгийн эрхэм Бурхан минь! Та намайг гунигт ертөнцөөс аварч, гэрт минь авчирсан, Бурханы гэрт авчирсан. Ээ Бурхан минь, ээ хамгийн эрхэм Бурхан минь! Та миний амьдралд үнэхээр их санаа зовж, намайг хурдан том болж, амьдралын зан чанараа өөрчилж, ингэснээр өөрийн үүргийг үнэнчээр биелүүлж, Таны сэтгэлийг ханамжтай байлгадаг болохыг хүсдэг. Ээ Бурхан минь, ээ хамгийн эрхэм Бурхан минь! Таны хайр намайг Таныг үүрд мөнх дагахад чиглүүлж өгдөг. Ээ Бурхан минь, ээ хамгийн эрхэм Бурхан минь! Таны хайр намайг Таныг үүрд мөнх дагаж, Танд насан туршдаа үйлчилж, Танд насан туршдаа үйлчлэхэд минь чиглүүлж өгдөг.”

No comments:

Post a Comment