Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

1/30/2019

Би Бурхан руу хэрхэн буцаж очсон тухай—Мөхлийн ирмэгээс буцсан нь


Мөхлийн ирмэгээс буцсан нь
Жао Гуанмин, Хятад

1980-аад оны эхээр би 30-аад насандаа архитектурын зураг төслийн компанид ажилладаг байлаа. Би өөрийгөө идэр залуу, эрүүл чийрэг, хүмүүст үнэнч байдлаар хүндэтгэлтэй хандаж, ажлаа хариуцлагатай хийдэг хүн гэж боддог байв. Архитектурчийн авьяас чадвар маань ч өндөр зэрэглэлийнх байсан бөгөөд компанидаа амжилтад хүрч, карьер маань үнэхээр эхэлсний дараа ханхүү шиг амьдрах болно гэдэгт итгэлтэй байв. Ийм зорилготой байсан учраас би компанидаа үлдэж, олон жил шаргуу ажилласан. Гэвч зан авир, ажлын чадвар аль алины хувьд өөлөх юмгүй хэв чанартайг минь үл харгалзан миний хүчин чармайлтыг компани хэзээ ч үнэлэхгүй байх шиг санагддаг байсан бөгөөд үүнийг би хэзээ ч ойлгодоггүй байв. Манай компанийн хамгийн дээд цалингийн ангилал нь 6-р ангилал байсан боловч миний цалин хэзээ ч 3-р ангиллаас давж байсангүй. Над шиг чадваргүй, компанид над шиг удаан ажиллаагүй хэд хэдэн хамтран зүтгэгч маань цалингаа нэмүүлэхийг харж байсан ч, ийм зүйл надад хэзээ ч тохиолдоогүй. Яагаад тэдний цалинг нэмж, минийхийг нэмдэггүй тухайд би гайхаж, эгдүүцдэг байлаа. Эцэст нь надтай нэлээд нийцтэй байдаг нэг хамтран зүтгэгч маань надад зөвлөгөө өгөв: “Энэ компанид хамгийн чухал зүйл гэвэл Хятадын цагаан сар болон бусад баяраар менежерт бэлэг сэлт өгөн, тал засан явдал юм.” Үүнийг сонсоод компани намайг яагаад үл ойшоож байсан үнэн учрыг би эцэст нь ойлгосон бөгөөд энэ шударга бус байдалд уур минь ихэд хүрлээ. Би компанийн тэр бөгс долоогчдыг үзэн яддаг, ажилд муу юм байж башир аргаар хожоо хийдэг хамтран ажиллагчдыг бол бүр ч үл ойшоодог байсан боловч өөрийнхөө байр суурийг бэхжүүлэх ёстой байсан болохоор эдгээр бичигдээгүй дүрэмд дасан зохицохоос аргагүй боллоо. Иймээс дараагийн Хятадын цагаан сар болоход би менежерт “чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсдэгээ илэрхийлж”, тэр дороо багийн ахлагч болж тушаал дэвшлээ.

Багийн ахлагч хувьд би улам ч хичээнгүй, ухамсартайгаар ажилладаг байв. Барилгын талбай руу явж, ажлыг нарийн хянаж, чиглүүлэн, төслийн зорилт биелсэн эсэхийг баталгаажуулна. Мөн би ажилчдын аюулгүй байдлыг эн тэргүүний анхаарах асуудал болгон, багийн маань ажилчид бүгд миний ажлын хандлага, мэргэжлийн удирдамжийг магтдаг байлаа. Гэвч эдгээрийн аль нь ч багийн ахлагчдыг халж солиход хамаагүй байв – багийн ахлагч бүрийн менежерт өгсөн бэлгийн үнэ цэн л хамгийн чухал байв. Компанидаа үлдэхийн тулд би энэ соёлын нэг хэсэг байхаас өөр сонголт үлдээгүй бөгөөд "Хүчтэй нь хүчгүйгээ” гэх байгалийн хуулиар биеллээ олсон харгис, арга мухардсан байдлыг өөрийн биеэр мэдэрсэн юм.

Дараагийн жилүүдэд нь засгийн газраас эдийн засгийг шинэчилж, хязгаарлалтыг сулруулснаас үүдэн Хятад даяар барилгын томоохон төслүүд хэрэгжлээ. Иймээс манай компани хүмүүст төсөл хуваарилж эхэлсэн бөгөөд багийн ахлагчид гэрээний төлөө өрсөлдөх ёстой гэсэн үг байв. Энэ нь улам их бэлэг сэлт өгч, харилцаа холбоо тогтооно гэсэн утгатай байсан бөгөөд засгийн газрын нэгж тендерт оролцуулах төсөл байгааг багийн ахлагч бид сонсмогцоо хариуцсан албаныханд нь аль болох түргэн бэлэг сэлтээ хүргэхээр тэмцэлдэнэ. Эдгээр дээгүүр албаныхныг эвгүй байдалд оруулахгүйн тулд бэлэг өгч байгаа бид тэдний юу хүссэн, хэрхэн хүргүүлмээр байгааг олж мэдэхийн тулд ихээхэн чармайлт гаргадаг байв. Заримдаа бид загас, тахиан дотор алт хийнэ; заримдаа бэлэн мөнгө өгнө; заримдаа алтан эдлэл юм уу, алмаазан бөгж өгдөг байв. Би бас энэ хахуулийн соёлд нэгдэж, эдгээр албаныханд нэр олохын тулд ямар бэлэг өгөхөө бодон олон цаг толгойгоо гашилгадаг байв. Эцэст нь би ихээхэн зардал чирэгдэл болж байж нэг гэрээ авсан боловч ажлаа дөнгөж эхлээд байхад маань Барилгын товчоо, Барилгын зураг төслийн хүрээлэн болон Чанарыг хянах төв захиргаа болон орон нутгийн засаг захиргааны албаныхан бүгд ажлыг “хянахаар” боллоо. Тэд талбай дээр ийм ч асуудал байна, тийм ч асуудал байна, энэ ч, тэр ч стандартад нийцээгүй байна гэцгээн, өглөөжин үргэлжилсэн шалгалтын дараа ч бид ажлаа эхэлж чадсангүй. Би тэднийг даруйхан тансаг зоогийн газарт архи дарстай үдийн зоогт урьсан бөгөөд хоолонд олон мянган юань зарлагадлаа. Хооллож дуусаад би тэдэнд нэг бүрчлэн хахууль өгөв: доогуур албаныханд 2,000 юань, дээгүүр албаныханд 5-10,000 юань өглөө. Ажлаа үргэлжлүүлэхэд тэдний зөвшөөрлийг авах цорын ганц арга энэ байв. Гэвч ажил эхэлсний дараа ч гэсэн эдгээр хяналтын байгууллагууд байнга байцаагч явуулж, төслийг шалгуулсаар байлаа. Тэд эдгээр шалгалтыг “тогтсон журам” гэж байсан ч, үнэндээ энэ нь нэмж мөнгө салгах бас нэгэн шалтаг байв. Тэднийг талбай дээр очих бүрд нь би хөгжөөх гэж хоол унд зохицуулаад зав муутай байсан бөгөөд хяналтын байгууллагуудын эдгээр албан хаагчид бүр их дэлгүүр орохдоо намайг дагуулан явах шалтаг олж, загварын хувцас аваад надаар төлбөрийг нь төлүүлнэ гэдэг байв. Заримдаа тэд бүр цагаандаа гарч, мөнгөгүй байна гээд надаас шууд бэлэн мөнгө нэхдэг байв. Төслөө төлөвлөгөөний дагуу явуулахын тулд би шүдээ зууж, уураа дараад, тэдэнд сайхан хандахаас өөр аргагүй байлаа. Бүр долоон дор зүйл нь гэвэл би удаан хугацаанд эдгээр хүмүүстэй улаан дэнлүүний гудамжинд архидаж явах ёстой болсон учир үргэлж хангалттай амарч чадалгүй явсаар ходоодны өвчин, цусны өндөр даралттай болж, үргэлж ядарч туйлддаг байв. Төсөл эцэст нь дуусаж, би хөлсөө аваад бараг мөнгө олж чадаагүй гэдгээ олж мэдлээ. Тухайн үед би үнэхээр уйлмаар байсан. Амь амьжиргаагаа залгуулах ийм хэцүү арга замтай тулаад: “Яагаад өөрийнхөө чадварт түшиглэж мөнгө олно гэдэг надад ийм хэцүү байдаг юм бэ? Яахаараа энэ үндэсний засгийн газрын нэг хэсэг болсон хэлтсийн дарга нар ийм авлигад идэгдсэн байдаг юм бэ?” Эдгээр асуудалтай тулгараад би үнэхээр арга мухардаж, мөнгө олох бүх найдвараа эдгээр албаныханд даатгахаас өөр сонголт байсангүй. Би анх тэдэнтэй сайн харилцаа тогтоосноор карьераа хөгжүүлэх сууриа бас тавина гэж би анх бодсон бөгөөд хийж байсан бүхэн минь ёрын муугийн ой гутмаар нүхэнд улам гүн живж, өөрийнхөө уналтыг авчирч байна гэж надад хэзээ ч бодогдоогүй юм.

1992 онд ээдрээтэй, хүнд хэцүү үйл явцын дүнд би хотод барилгын төслийн гэрээ авсан бөгөөд энэ төслөөр жаахан мөнгө олно гэх хүлээлттэй байлаа. Ажлаа эхлэх бэлтгэлдээ урамтайгаар бүх чармайлтаа гаргаж байх яг тэр үед менежер маань надад эхлээд хотын дөрвөн албан хаагчид тус бүрд байшин барьж өгөх ёстой гэлээ. Энэ нь надад карьераа хөгжүүлэх сайхан боломж бөгөөд хотын эрх баригчдад тус хүргэх нь ирээдүйд төслөөр хэзээ ч дутахгүй байх баталгаа болж, намайг удахгүй сайхан амьдарна гэж менежер маань хэлсэн юм. Сэтгэл минь итгэл найдвараар бялхан, дөрвөн байшин барихад хүрэхүйц мөнгө босгохын тулд би банкнаас зээл авч, найз нөхөд, хамаатан саднаасаа болон бусад эх сурвалжаас зээлсэн юм. Гэвч барилгын ажил дуусах яг дөхөж байх үеэр Сахилга батыг шалгах хорооноос албаныхан ирж, би асуудлыг зохицуулан, хотын дөрвөн албан хаагчийг хамгаалахын тулд нэмж мөнгө үрэх ёстой боллоо. Эцэст нь миний энэ бүх хүчин чармайлт хуулийн төмөр нударганаас тэднийг хамгаалж чадаагүй юм: Тэд хахууль авсан учраас прокурорын газар шалгагдаж байв. Ингээд миний бүх сайхан төлөвлөгөө бүтэлгүйтэж, барьж дуусаагүй дөрвөн байшинг эрх баригчид хураан авлаа. Би хэдэн зуун мянган юань алдаж, үгээр илэрхийлшгүй их хорсол дотор минь хүнд ачаа болж байв.

Арга мухардахдаа би бас нэгэн барилгын төсөлд найдахаас өөр аргагүй байлаа. Би өрөө төлөхийн тулд бүхий л карьерынхаа турш хэзээ ч хийж үзээгүй, хийх хамгийн дургүй зүйлээ хийж, хэмнэлт хийн, муу материал ашиглаж эхэллээ. Үндэсний стандартад нийцсэн ган ашиглахын оронд хоёрдугаар зэрэглэлийн материал ашиглаж, бетонд зургаан багц бэхлэгч ган тор ашиглахын оронд дөрвөн багцыг ашиглаж эхлэн, гангийн зардлаа 30 гаруй хувь буурууллаа. Түүнчлэн нийт зардлаа улам бууруулахын тулд муу бетон хольдог байлаа. Үнэнийг хэлэхэд, барьж дууссан барилгын чанарт ноцтойгоор нөлөөлөх вий гэж би үхтлээ айдаг учраас ийм зүйл хийх бүрд зүрх амаар гарах шахдаг байсан юм. Мөн Хятадын хаа сайгүй чанаргүй барилга нурж, маш олон энгийн иргэнийг үхэл, гэмтэл бэртэл, дампууралд хүргэсэн талаар мэдээ сонсохоороо би тэр тусмаа их санаа зовж, хар дарж зүүдэлдэг байв. Бүр аянга нүргэлэх чимээ хүртэл магад аянгад ниргүүлэх ч юм уу байдлаар ирж яваа сүйрлийг минь тунхаглах мэт санагддаг болсон юм. Айдас намайг өдөр бүр дагадаг байв. Энэ байдлаас үүдэн би удалгүй өвдөж, цусны өндөр даралтаас болж байнга толгой эргэж, толгой өвдөн, нойргүйдэх боллоо. Би Би өөрийгөө бие, сүнс аль алины хувьд тамлаж байсан бөгөөд амьдрал надад амьдын там боллоо. Би ертөнцийн хандлагад өөрийгөө ийнхүү алдаж, ёрын муугийн балчигт нүхэнд улам гүнзгий живсэн юм. Гэхдээ төслийн тал нь дуусчхаад байх үед миний ажиллаж байсан нэгж гэрээнд заасан ёсоор надад төлбөрөө төлөхөөс татгалзана гэж би хэзээ ч санасангүй. Банкнаас авсан зээл маань ажилчдын цалинг төлөхөд хүрэлцэхгүй байсан учраас мөнгө хүүлэгчээс өндөр хүүтэй зээл авахаас өөр сонголтгүй боллоо. Санаанд оромгүй олон өөрчлөлтийн дараа би гэрээ байгуулсан нэгж маань аль хэдийн өрөнд баригдчихаад барилгын төслийг санхүүжүүлэх ямар ч аргагүй болсныг эцэст нь олж мэдлээ. Ийнхүү бас нэг төсөл маань бүтэлгүйтэж, эндээс сайн сайхныг бий болгохын тулд би тархиа гашилгалаа. Би бүр туйлдаж гүйцээд, хэмжээлшгүй их цөхрөл дунд амьдарч байлаа. Дараа нь би сар их зээл аваад, үүнийгээ барагдуулж чадалгүй өөрийгөө дүүжилсэн өөр нэг компанийн багийн ахлагчийн талаарх мэдээг сонслоо. Үүний дараа зээлдүүлэгчид маань өрөө авахын тулд манай гэрт ирж эхэллээ: Зарим нь орон дээр минь хэвтээд, явахгүй гэнэ; зарим нь сүржигнэж, намайг сүрдүүлдэг байлаа. Би тэдэнд чадах чинээгээрээ эелдэг даруу ханддаг байсан бөгөөд бүрэн шившиглэгдсэн мэт санагдаж байв. Хамгийн ойрын хамаатнууд маань хүртэл намайг өрөө төлөхгүй нь гэж бодоод, хүйтэн хөндий харьцаж эхлэв. Тэр өдрүүдэд л би нийгэм ямар хүйтэн хөндий байж болдгийг үнэхээр мэдэрсэн юм. Тэр олон жилийн нөр их хөдөлмөр намайг сохор ч зоосгүй болгосон төдийгүй бие, сэтгэлийн хувьд туйлдсан, төлөх хэдэн зуун мянган юанийн өртэй болгосон билээ. Би тэнгэр лүү хараад: “Тэнгэр дэх Өвгөн минь, энэ хэтэрхий хэцүү юм. Надад цааш амьдрах хүсэл үнэхээр алга!”

Тамын хаалган дээр намайг хэсүүчилж байх яг энэ үеэр Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ чихэнд минь хүрлээ. Төгс Хүчит Бурханы дараах үгийг хараад би бүрмөсөн үнэмшсэн юм: “Өнөөдөр нэгэнт та нарыг энэ мөч хүртэл удирдсан учраас Би тохирсон зохицуулалтыг хийсэн бөгөөд Надад өөрийн зорилгууд байгаа. Хэрвээ Би түүнийгээ та нарт өнөөдөр хэлэх юм бол, та нар үнэхээр тэдгээрийг мэдэж чадна гэж үү? Би хүний оюун ухаан дахь бодол болон хүний зүрх сэтгэлийн хүслийг нэлээд сайн мэддэг: Өөрсдөдөө гарах зам хэзээ ч хайж байгаагүй хэн байна вэ? Өөрсдийн ирээдүйг хэзээ ч бодож байгаагүй хэн байна вэ? Хүн баялаг, гялалзсан оюуны чадавхтай хэдий ч, өмнөх эрин үеүдийн дараа өнөө үе нь ийм болох болно гэдгийг хэн урьдчилан таамаглаж чадсан бэ? Энэ нь үнэхээр чиний бодит хичээл чармайлтын үр дүн гэж үү? Энэ нь чиний цуцашгүй зүтгэлийн төлбөр гэж үү? Энэ нь чиний оюун ухаандаа ургуулан бодсон үзэсгэлэнт дүр зураг гэж үү? Хэрвээ Би бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлээгүй бол, хэн өөрсдийгөө Миний зохицуулалтаас тусгаарлаж, өөр гарц олж чадах юм бэ? Хүнийг өнөөдрийн ийм байдалд аваачсан зүйл нь түүний үзэл бодол, хүсэл гэж үү? Олон хүн өөрсдийн хүслийг биелүүлж чадалгүйгээр бүх амьдралаа өнгөрүүлдэг. Энэ нь үнэхээр тэдний сэтгэхүй дэх алдаанаас болсон гэж үү? Олон хүний амьдрал гэнэтийн аз жаргал, сэтгэл ханамжаар дүүрэн байдаг. Энэ нь, үнэхээр тэд хэтэрхий багыг хүлээдгээс болдог гэж үү? Бүх хүн төрөлхтнөөс хэн нь Төгс Хүчитийн нүдэнд анзаарагддаггүй вэ? Хэн Төгс Хүчитийн урьдаас тогтоосон тавилангаар амьдардаггүй вэ? Хэний төрөлт ба үхэл өөрсдийнх нь сонголтоос болдог вэ? Хүн өөрийн хувь заяаг хянадаг уу?”( Үг нь махбодоор илэрсэн номын “АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ”-ээс) Хувь заяа маань үнэхээр өөрсдийн маань гарт байдаггүйг би үнэхээр мэдэрсэн. Өнгөрсөн жилүүдийг болон өөрийнхөө карьерыг яаж ч төлөвлөж тооцоолсон гэсэн аль нь ч бүтээгүйг эргэн санав. Би их мөнгө олж, давуу амьдралын хэв маягаар амьдрахын төлөө зүтгэж байсан боловч сохор зоосгүй болоод зогсохгүй өчнөөн их мөнгө үрсэн. Нэгэн цагт чухал хүн явсан би ийм хөөрхийлөлтэй дампуурлын байдалд орж дуусна гэж хэзээ ч төсөөлөөгүй. Яагаад би ирээдүйнхээ төлөө тэгтлээ шаргуу ажилласан атлаа шил дараалан бүтэлгүйтэлтэй учирсан юм бэ? Учир нь хүн бүрийн хувь заяа өөрсдийнх нь гарт бус, Бурханы гарт байдаг. Бүх зүйлийг Бурхан удирдаж, урьдчилан тогтоодог; зол завшаан, золгүйтэл бүгдийг Бурхан хянадаг. Энэ нь бүгдээрээ Бурханы үг гэдгийг би зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрч чадсан бөгөөд Төгс Хүчит Бурханд ингэж дуу алдахаас аргагүй байв: “Өө Бурхан минь! Өмнө нь би Таныг мэддэггүй байсан. Өөртөө болон өөрийнхөө нөлөөлөлд түшиглэх гэж оролдсон боловч авах юмгүй байдалд орж дууслаа. Өнөөдөр би хүн бүрийн хувь заяа, амьдрал үхэл нь Таны гарт байдгийг эцэст нь ойлголоо. Амьдралдаа ийм үед хүрч чадсан минь бас л Таны захиргаа, урьдчилан тогтоолтын нэг хэсэг юм, учир нь энэ байдалгүйгээр би Таны өмнө ирэхгүй байсан. Өө Бурхан минь! Намайг үхлийн ирмэгээс аварч, амьдралтай шинээр нүүр тулах зүрх зориг хайрласанд тань талархъя. Хойшид би дагах ёстой амьдралын замдаа Таны зохицуулалтад захирагдах болно.”

Үүний дараа би чуулганы амьдралаа эхэлсэн. Төгс Хүчит Бурханы Чуулган дахь орчин нь гадаад ертөнцөөс тэс өөр байлаа: Ах эгч нар бие биетэйгээ энгийн, шулуухан харилцаатай бөгөөд ямар ч дүр эсгэж, хоорондоо тэмцэж, явуулга хийх шинжгүй, нэг нэгэндээ шударгаар ханддаг байв. Цуглааны үеэр бүх ах эгч Бурханы үгийг уншина; Бурханы магтаалд магтан дуу дуулна; өөрсдийн туршлага, дутагдал, хүндрэл бэрхшээлийг нээлттэйгээр нөхөрлөнө; түүнчлэн Бурханы үгийн талаарх өөрсдийн ойлголтыг хуваалцдаг байв. Оролцсон цуглаан бүр минь надад шинэ сонин, амин чанараар дүүрэн санагддаг байсан. Ах эгч нарын хооронд ямар ч талцалт, сэжиг байгаагүй бөгөөд хүн бүр нэг нэгнээ ойлгож, бие биеэ сайн мэддэг байлаа. Тэнд би урьд өмнө байгаагүй тайвшралыг мэдэрч, тэдэнтэй хамт байхдаа үргэлж тайван, аз жаргалтай байдаг байв. Үүний зэрэгцээ Бурхан намайг өнгөрсөн жилүүдэд яагаад ийм зовлон дунд амьдарсныг минь ойлгоход бас замчилсан юм. Би Төгс Хүчит Бурханы эдгээр үгийг уншсан: “Чиний зүрх сэтгэлд асар их нууц бий. Гэрэл гардаггүй дэлхийд амьдарсаар ирсэн учраас чи тэнд байдгийг нь мэддэггүй. Чиний зүрх сэтгэл болоод чиний сүнсийг ёрын муу нэгэн хулгайлан одсон. Харанхуй чиний нүдийг халхалсан; чи тэнгэрт байгаа нарыг мөн шөнө гялалзах оддыг харж эс чадна. Чиний чих хуурмаг үгсээр дүүрсэн бөгөөд Еховагийн нижигнэсэн дуу хоолой, сэнтийгээс цутгах усны чимээг ч эс сонсоно. Чи Төгс Хүчит Бурханы өгсөн бүхнийг болон өөрт харьяалагдах ёстой байсан бүхнээ алдсан. Чи ямар ч авралгүй, амьд үлдэх ямар ч найдлагагүй, тэмцэлдэн самгардахаас өөр аргагүй зах хязгааргүй гашуун далайд орсон. ... Тэр мөчөөс хойш чи ёрын муу нэгэнд хорлогдож, Төгс Хүчит Бурханы ерөөлийг хүртэлгүй, Төгс Хүчит Бурханы хангалт үгүй, буцах аргагүй замд орсон. … Чи, ямар ч чиглэлгүй, ямар ч замын тэмдэглэгээгүй хязгааргүй ертөнцөд чамайг хуурч аваачсан ёрын муу нэгний гарт гүн нойрсож байгаа. Энэ үеэс, чи өөрийн ариун байдал, гэнэн цайлган байдлаа алдаж, Төгс Хүчит Бурханы хайр энэрлээс нуугдаж эхэлсэн. Бүх хэрэг явдал дээр ёрын муу нэгэн зүрх сэтгэлийг чинь удирддаг ба чиний амь болсон. Чи түүнээс айж, зугтахаа, түүнд эргэлзэхээ больсон. Үүний оронд чи зүрх сэтгэлдээ түүнтэй Бурхан мэт харьцсан. Чи түүнийг сүсэглэж шүтэж эхэлсэн ба түүний сүүдэр мэт салшгүй болж үхэл амьдралынхаа туршид түүнтэй хамт байх болсон. Чи хаанаас гаралтай, яагаад оршин тогтнодог эсвэл яагаад үхдэгээ мэдэхээ больсон.” ( Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс Хүчит Бурханы санаа алдалт”-аас) “Улс орны засгийн газар болон алдартай, агуу хүмүүсийн нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний худал хуурмаг болон утгагүй үг нь хүний амь, уг чанар болсон юм. “Хүн бүхэн өөрийхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх” гэдэг нь хүн бүхэнд шингэж, хүний амь болсон сатаны алдартай онч үгс юм. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үгс бас байдаг. Сатан хүмүүсийг улс орон бүрийн уламжлалт соёлоор дамжуулан боловсруулдаг бөгөөд хүмүүсийг сүйрлийн өргөн уудам ангал руу унаж, залгигдахад хүргэсэн, эцэстээ хүмүүс Сатанд үйлчилж, Бурханыг эсэргүүцдэг учраас Бурханаар устгагддаг.” (Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс). Иймээс би өнгөрсөн жилүүдэд харанхуйд тэмтчиж явах зуураа өөрийгөө туйлдуулж, хорсолд автсан явдал нь “Хүн хувь тавилангаа өөрөө атгадаг,” “Дэлхий мөнгөн дээр тогтдог,” “Хувь хувиа бодож, сүүлд хоцорсон нь диаволд залгиулдаг,” “Бялдуучлал чамайг хаа ч хүргэнэ,” гэх мэт Сатаны амьдралын дүрмээр амьдарч байснаас үүдэлтэй. Эдгээр сатанлаг гүн ухаанаар амьдарснаар би Бурханы оршин тогтнолын талаар огт мэдэхгүй явсан бөгөөд Бурхан хүн бүрийн хувь заяаг захирч, зохицуулдаг гэдгийг мэдээгүй юм. Би энэ харанхуй ертөнцийн түрлэгийг даган хөвж, амьдралд минь чиглэл, зан авирын зарчим гэж байгаагүй. Энэхүү харанхуй ертөнц нь Сатаны эзэмшлийн нэг хэсэг гэдгийг, хүний нийгэм бол Сатаны сорилт, урхидалт болон заль мэхээр дүүрэн гэдгийг би үнэхээр харж чадаагүй. Энэ харанхуй, муу ёрын ертөнцөд мөнгө олохын тулд би эрх мэдэлтэй хүмүүст бялдуучилж, тал засаж сурсан төдийгүй барилгын төсөлдөө бүр чанаргүй материал хүртэл ашигласан. Мөс чанар минь бага багаар алга болж, надад өчүүхэн төдий ч шударга зан үлдээгүй. Тэдгээр ёрын муу замд улам гүн гүнзгий шигдэх тусмаа улам хүн биш юм шиг мэдрэх болсон. Эцэстээ би ямар ч мөнгө хийлгүй овоорсон их өртэй үлдсэн бөгөөд бараг амиа хорлохдоо тултлаа аргаа бараад байсан юм. Асар их өрнөөсөө болж амиа хорлосон багийн ахлагчийг би саналаа – тэрээр Сатанд өргөсөн тахил байсан биш үү? Жил бүрийн өдөр хоног болгонд үүнтэй адил хэчнээн эмгэнэлт явдал болж байгаа бол? Хүмүүс ийм нөхцөлд ордгийн шалтгаан нь Сатаны хорны үүсгэсэн хор хөнөөл болон Сатаны дүрмээс үүддэг ертөнцийн хандлагаас үүдэлтэй гэдгийг би тухайн үед ойлгосон юм. Энэ бүгдийг бодох үед зүрх сэтгэл минь Бурханд талархах талархлаар бялхаж, Бурханы өршөөл, авралд би үнэхээр их талархаж байв. Бурхан намайг харанхуй ертөнцөөс аварч, халамж, хамгааллыг нь эдэлж болох Бурханы гэрт намайг эргүүлэн авчирсан юм.

Хэсэг хугацааны дараа би дахин зээлдүүлэгчидтэйгээ нүүр тулах ёстой болсон бөгөөд зүрх сэтгэл минь ихэд үймэрч байв. Бүх өрөө бодохоор дахиад барилгын төсөл авахыг хүссэн ч чадал чансаа минь хүсэл тэмүүлэлтэй минь тохирохгүй гэдгийг бас мэдэж байлаа. Өндөр даралт минь дахин сэдэрч, юу хийхээ би огт мэдэхгүй байв. Нэг цуглаан дээр ах нарын нэг нь Бурханы зарим үгийг надад уншиж өглөө:“‘Бурханд итгэх итгэл’ гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх явдал; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Нэмж хэлэхэд, Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно.” (Үг нь махбодоор илэрсэн номын “УДИРТГАЛ”-аас). Ах дараа нь ингэж нөхөрлөлөө: “Бид Бурханд итгэдэг юм хойно Бурханд жинхэнээсээ итгэдэг байх ёстой. Бурханы эрх мэдэл, бүх зүйлийг хянах чадварт нь бид зүрх сэтгэлийнхээ гүнээс итгэх ёстой. Амьдралынхаа бүх зүйлийг Бурханд хариуцуулах ёстой. Хамгийн чухал нь бид өөрсдөө бүгдийг нь хийж чадна гэж бодон, завгүй ийш тийш гүйлгүйгээр Бурханд найдаж, Бурханыг хүндэлж, Бурханы ажлыг туулж, Бурханы удирдлагыг эрж хайж сурах ёстой. Өрөө төлнө гэдэг бол саруул ухаантай, мөс чанартай бүх хүний хийдэг зүйл, иймээс бид энэ асуудалтай эр зоригтойгоор нүүр тулах ёстой. Бүх зүйл Бурханы гарт байгаа гэдэгт бид итгэх ёстой; бидэнд авирч чадахгүй уул гэж үгүй. Та өрнийхөө тухай Бурханд улам их залбирч, Түүний санаа зорилгыг эрж хайх хэрэгтэй.

Ахын тусламжтайгаар би хэрэгжүүлэх замтай боллоо. Ойролцоох барилгын талбайд би цуглаанд оролцох, үүргээ биелүүлэхэд минь саад болохгүй ажил олсон бөгөөд өрөө төлөхийн тулд мөнгө олж эхлэв. Би урагшлахын тулд зөвхөн өөртөө түшиглэдгээ болилоо. Зээлдүүлэгчид маань мөнгөө авахаар ирэхэд би тэдэнтэй шударга байж, байгаа бүхнээ өгдөг байсан. Бас тариалангийн талбайгаасаа хураасан ургацыг зарж, жаахан мөнгө олж чадсан. Би бүх өрөө заавал төлнө гэх ариун тангаргийг бүх зээлдүүлэгчдээ өгсөн бөгөөд үүний дараа тэд намайг дарамтлахаа болив. Банк намайг өрөө төл гэж дарамтлахаар хүмүүс илгээхэд, би Бурханд залбирч, үүнтэй харьцахыг Түүнд даатгасан юм. Ийм их хэмжээний өрийг төлж чадаагүйгээсээ болж шоронд орох ёстой бол би сайн дураараа орох байсан, учир нь энэ нь Бурханы шийдвэр байх байв. Би Бурханы бүх зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн байлаа. Намайг Бурханы ажлыг туулах явцдаа Түүнд захирагдах үед Түүний үйл хэрэг надад урагшлах зам нээсэн байдлаас би Түүний үйл хэрэг хэчнээн гайхамшигтайг олж харсан билээ: Засгийн газар удалгүй 1993 оноос өмнө банкнаас авсан бүх зээлийг төлөх шаардлагагүй болсныг зарлалаа. Учир нь эдгээрийн аль нь ч компьютер дээр дижитал байдлаар бүртгэгдээгүй бөгөөд бүрэн бус мэдээллээс үүдэн зарим зээл хэзээ ч эргэн төлөгдөж чадахгүй гэсэн үг байв. Би 1993 оноос өмнө зээл авсан учраас олон зуун мянган юанийн өр маань цуцлагдсан бөгөөд би бүх зүрх сэтгэлээрээ Бурханд талархаж, Бурханыг магтлаа. “Ийм их хэмжээний мөнгө олох ёстой байсан бол бүгдийг нь цуглуулж амжихаасаа өмнө туйлдаж үхэх байсан биз.” гэж би бодсон юм. Энэ нь надад, хүн бүрийн хувь заяа үнэхээр Бурханы үгэнд тодорхойлсон байдагчлан Бурханы гарт байдаг гэдгийг биечлэн мэдрэх боломж олгосон юм: “Хүний хувь заяа нь Бурханы гараар зохицуулагддаг. Чи өөрийгөө хянах чадваргүй: Өөрсдийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг хэдий ч хүн өөрийгөө хянах чадваргүй хэвээр үлддэг. … Иймээс Тэр хүнийг хэрхэн гэсгээж, шүүх нь хамаагүй энэ нь бүгд хүний авралын төлөө юм. Хэдий Тэр хүнийг махан биеийн итгэл найдвараас нь салгаж байгаа ч энэ нь хүнийг ариусгахын төлөө бөгөөд хүний ариусал бол өөрийнх нь оршин тогтнолын төлөө билээ. Хүний хүрэх газар нь Бүтээгчийн гарт байдаг, иймд хүн хэрхэн өөрийгөө хянаж чадах юм бэ?”(Үг нь махбодоор илэрсэн номын “ХҮНИЙ ЭНГИЙН АМЬДРАЛЫГ СЭРГЭЭЖ, ТҮҮНИЙГ ГАЙХАЛТАЙ САЙХАН ХҮРЭХ ГАЗАРТ АВААЧИХ НЬ”-аас)

Туршлагынхаа үед би Төгс Хүчит Бурханы ажлын бодит байдлыг нэмж баталгаажуулж чадсан бөгөөд итгэл минь улам бат бэх боллоо. Удаах жилүүдэд нь би цуглаанд явж, үүргээ биелүүлэхийн хажуугаар орон нутгийн барилгын багуудад ажиллан, өрөө төлөх мөнгө олсон хэвээр байлаа. Сайн мэдээг сонсоход тохирохуйц хангалттай хүн чанартай хүнтэй уулзах бүрдээ би энэ тухай ярьдаг байсан бөгөөд өөрийн сайн харилцаатай хүмүүсийн заримыг Бурханы өмнө бас авчирсан билээ. Хэдийгээр би бас л өдөр бүр завгүй байсан ч Сатаны гүн ухаан, дүрэмд найдахаа больсон учраас амьдрал өөр байлаа. Би ертөнцийн муу ёрын хандлагыг дагаж, давуу амьдралын хэв маягтай байхыг эрэлхийлэхээ больсон. Харин Бурханы дүрэмд захирагдан, Түүний шаардлагын дагуу амьдарч, үнэний дагуу биеэ авч явж, шударга, хүнлэг байж, Бурханаас айж, муугаас зайлдаг байв. Ингэж биеэ авч явах нь нээлттэй бөгөөд шулуухан санагдсан бөгөөд би дотроо улам мөн чанартай, гэгээлэг болж эхлэв. Аажмаар би мөс чанар, саруул ухаанаа эргүүлэн авч, өвчилсөн төрөл бүрийн өвчин маань эдгэрч эхэллээ. Энэ жил би 75 нас хүрсэн ч эрүүл, хурц ухаантай байгаа бөгөөд бүх өрөө төлсөн. Намайг сайн мэддэг хүмүүс бүгд намайг хүндэлдэг гэж, бас намайг ерөөлтэй гэж хэлдэг. Гэхдээ энэ бүхэн нь ямар ч эргэлзээгүй Төгс Хүчит Бурханы аврал, сайн санаа билээ. Төгс Хүчит Бурхан л намайг үхлийн ирмэг дээрээс аварч, хэрэгцээтэй үед минь надад амьдралыг минь эргүүлэн өгч, үлдсэн амьдралын минь туршид зөв замыг зааж өгсөн. Энэ бүх туршлагын явцад би, Бурханы удирдлагагүйгээр хүмүүс зайлшгүй Сатанд хорлогдож, залгиулна гэдгийг үнэхээр мэдэрсэн. Төгс Хүчит Бурхан л хүмүүсийг аварч чадна; Төгс Хүчит Бурханы үг л хүмүүсийг нүглийн хүлээснээс холдуулж, хэрхэн жинхэнэ хүн шиг амьдрахыг бидэнд харуулж чадна. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэнийг хүлээн зөвшөөрч, Төгс Хүчит Бурханд захирагдан, Түүнийг шүтэн мөргөснөөр л хүн төрөлхтөн жинхэнэ аз жаргал дунд амьдарч, сайхан ирээдүй, сайн хүрэх газартай болж чадна!

No comments:

Post a Comment