“Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” Христийн сүмийн дуу MV
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.
!doctype>
Showing posts with label хувь заяа. Show all posts
Showing posts with label хувь заяа. Show all posts
6/24/2020
5/21/2020
Гоё магтан дуу “Хүн төрөлхтөн Бурханы удирдамжийг алдсаны үр дагавар” гоцлол дуу
Гоё магтан дуу “Хүн төрөлхтөн Бурханы удирдамжийг алдсаны үр дагавар” гоцлол дуу
Хүн анх нийгмийн шинжлэх ухаантай болсон цагаас
оюун санаа нь шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм.
Тэгээд шинжлэх ухаан, мэдлэг нь
хүн төрөлхтнийг удирдах хэрэгсэл болсон ба
Бурханыг шүтэн мөргөх хангалттай зай хүнд байхаа больж,
Бурханыг шүтэн мөргөх таатай нөхцөл байхаа больсон.
Хүний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь улам доошилжээ.
Хүний зүрх сэтгэлд Бурханыг багтаах орон зайгүй ертөнц харанхуй,
итгэл найдваргүй агаад хоосон.
Иймээс ч хүний оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэхийн тулд
нийгмийн ухааны эрдэмтэд, түүхчид, улс төрчид
Бурхан хүнийг бүтээсэн гэдэг үнэнээс зөрсөн
нийгмийн шинжлэх ухааны онолууд, хүний хувьслын онол болон
бусад онолыг илэрхийлэхээр гарч ирсэн билээ.
4/14/2020
Ѳдѳр тутмын Бурханы үг “Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна” (Эшлэл 2)
Ѳдѳр тутмын Бурханы үг “Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна” (Эшлэл 2)
Орчлон ертөнцийн өргөн уудам чөлөөнд хэчнээн хүн амьтан амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийг дахин дахин дагаж, тууштай нэгэн дүрмийг мөрддөг билээ. Нас барсан хүмүүс амьдарч буй хүмүүсийн түүхийг аван одож, амьдарч буй хүмүүс нь нас барсан тэдгээр хүмүүсийн яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүмүүс өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг вэ? Яагаад бид үхэх ёстой вэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтөн үнэхээр Байгаль Эхээр бүтээгдсэн үү? Хүн төрөлхтөн өөрсдийн хувь заяаг үнэхээр хянадаг уу? …
4/03/2020
Үхлийн ирмэгээс буцсан минь
Үхлийн ирмэгээс буцсан минь
Жао Гуанмин, Хятад
1980-аад оны эхээр би 30-аад настай байсан бөгөөд барилгын компанид ажилладаг байлаа. Би өөрийгөө идэр залуу, эрүүл чийрэг, хүмүүст үнэнчээр, хүндэтгэлтэй хандаж, ажлаа хариуцлагатай хийдэг хүн гэж боддог байв. Барилгын авьяас чадвар маань ч өндөр зэрэглэлийнх байсан бөгөөд компанидаа амжилтад хүрч, ажил мэргэжил маань үнэхээр хөгжин цэцэглэсний дараа ханхүү шиг амьдрах болно гэдэгтээ итгэлтэй байв. Ийм зорилготой байсан учраас би компанидаа үлдэж, олон жил шаргуу ажилласан юм. Гэвч өөлөх юмгүй зан авир, мэргэжлийн ур чадварыг минь үл харгалзан миний хүчин чармайлтыг компани хэзээ ч үнэлэхгүй байх шиг санагддаг байсан бөгөөд үүнийг би хэзээ ч ойлгодоггүй байв. Манай компанийн хамгийн дээд цалингийн зэрэглэл нь 6-р зэрэглэл байсан боловч миний цалин хэзээ ч 3-р зэрэглэлээс давж байсангүй. Над шиг чадвартай биш, компанид над шиг удаан ч ажиллаагүй хэд хэдэн хамтран ажиллагч маань цалингаа нэмүүлэхийг би харж байсан боловч ийм зүйл надад хэзээ ч тохиолдоогүй юм. Яагаад тэдний цалинг нэмж, минийхийг нэмдэггүй тухайд би гайхаж, эгдүүцдэг байлаа. Эцэст нь надтай нэлээд эвтэй байдаг нэг хамтран ажиллагч маань надад зөвлөгөө өгөв: “Энэ компанид хамгийн чухал зүйл гэвэл менежерт долигонож, Хятадын цагаан сар болон бусад баяраар ч бэлэг сэлт өгөх явдал юм.” Үүнийг сонсоод компани намайг яагаад үл анзаарч байсны үнэн учрыг би эцэст нь ойлгосон бөгөөд энэ шударга бус байдалд уур минь ихэд хүрлээ. Гэхдээ би, компани дахь тэр бялдуучдыг үзэн яддаг, багахан ажил хийдэг ч башир арга ашиглан цалингаа мөн л нэмүүлж, тушаал ахидаг хүмүүсийг бүр үл ойшоодог байсан хэдий ч компани доторх байр сууриа батжуулах хэрэгтэй байсан тул эдгээр бичигдээгүй дүрэмд дасан зохицох ёстой болсон юм. Иймээс дараагийн Хятадын цагаан сар болоход би менежерт “чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсдэгээ илэрхийлж”, тэр даруй багийн ахлагч болж тушаал дэвшлээ.
3/28/2020
“Бурхангүй өдрүүдийг зовлон дүүргэдэг” Христийн сүмийн дуу
“Бурхангүй өдрүүдийг зовлон дүүргэдэг” Христийн сүмийн дуу
Хүн хувь заяаг ухаарахгүй,
Бурханы дээд эрхийг ч ойлгохгүй,
манан дунд тээнэгэлзэн,
зоргоороо урагшаа тэмтчин явахуйд,
энэ аяныг хийх
туйлын хэцүү,
энэ аян
зүрхийг нь зүсэх болно.
Бурхангүй өдрүүдийг зовлон дүүргэдэг.
Хүн Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч,
зохицуулалт бүрд нь захирагдаж,
жинхэнэ хүний амьдралыг
олж авахаар эрэлхийлбэл
сэтгэлийн шаналал,
бүх зовлонгоосоо ангижирч,
хоосон амьдралаас салж чадна,
хоосон амьдралаас салж чадна.
3/22/2020
Сайн мэдээний магтан дуу “Бурханы ажил урагшилсаар байна” (дууны үг)
Христийн сүмийн дуу “Хүний амьдрал бүхэлдээ Бурханы дээд эрхийн дор байдаг”
Хэрэв хүн хувь заяанд л итгээд,
харин мэдэж чадахгүй байвал,
хэрэв хүн хувь заяанд л итгээд,
харин таньж чадахгүй байвал,
хэрэв хүн хувь заяанд л итгээд,
харин захирагдаж чадахгүй бол,
хүний хувь заяаг захирах
дээд эрхийг хүлээн зөвшөөрөхгүй бол,
тэдний амьдрал эмгэнэл болно,
тэд дэмий амьдарсан байх болно,
тэдний амьдрал хоосон байна,
Түүний ноёрхолд тэд захирагдаж чадахгүй,
үгийг жинхэнэ утгаар нь гаргах
бүтээгдсэн хүн болж чадахгүй,
Бүтээгчийн зөвшөөрлийг эдэлж,
өдөр бүр таашааж чадахгүй.
Бурханы дээд эрхийг мэддэг хүн
идэвхтэй байдалд байх ёстой.
Бурханы дээд эрхийг хардаг хүн
идэвхгүй байдалд байх ёсгүй.
Бүх зүйл заяагдсан гэдгийг хүлээн зөвшөөрснөөр,
хувь заяаны талаар зөв тодорхойлолттой болно:
Хүний амьдрал бүхэлдээ
Бурханы дээд эрхийн дор байдаг.
3/01/2020
Би амьдралын зөв замаар дөнгөж алхаж эхлээд байна
Ши Хан Хэбэй Муж
Би ядуу хамтралчны гэр бүлд төрсөн. Хүүхэд байхаасаа л би маш эмзэг байсан бөгөөд бусад хүүхдүүдтэй зодолдохгүй, эцэг эхийнхээ үгэнд ордог байсан нь томчуудын нүдэнд намайг ердийн “сайн охин” гэж харагдуулдаг байв. Бусад эцэг эхчүүд миний аав ээжийг тийм сайн охинтой азтай хүмүүс гэж бүгдих атаархдаг байсан. Үүнтэй адилаар би эргэн тойрны хүмүүсээсээ өдөр бүр байнга магтаалын үг сонсож өссөн. Би бага сургуульд сурч байхад ялангуяа дүнгүүд маань маш сайн, шалгалтууд дээр дандаа л эхний байрыг эзэлдэг байсан. Нэг удаа манай хотоос зохион байгуулсан эсээ бичлэгийн тэмцээн дээр би бүрэн үнэлгээ авч сургуульдаа өргөмжлөл авчирсан. Захирал надад шагнал, гэрчилгээ өгсөн төдийгүй сургуулийн бүх хамт олны өмнө надад сайшаал магтаалын үг хэлж, сурагчдыг надаас суралцахыг уриалсан. Би гэнэтхэн сургуулийн “алдартай од” болсон ба ангийнхан намайг ялагч генерал” гэж хочилсон. Багш нарын магтаал, сайшаал, ангийнхны атаархал,эцэг эхийн маань хэт хайрласан сэтгэл миний зүрх сэтгэлд дээд зэргийн байдлын тухай мэдрэмжийг өгч би бусад хүмүүсээр гайхагдан шагшигдах мэдрэмжийг маш их таашаан баярласан. Тиймд, амьдрал дахь хамгийн гайхамшигтай баяр хөөр бол бусдын бахархал сайшаалыг хүртэх явдал, бусдын магтаалаас төрсөн аз жаргалын мэдрэмж гэж би хатуу итгэсэн. Би өөртөө:“Хэчнээн хэцүү, ядаргаатай байсан ч би нэр алдар, байр суурьтай, бусдад хэзээ ч дорд үзэгддэггүй нэгэн болох ёстой.” гэжнууцаар хэлсэн: Тэр үеэс эхлээд, “Хүн явсан газар бүхэндээ нэрээ үлдээдэг, галуу ниссэн газар бүртээ ганганадаг”, “Хүн үе тэнгийнхнээсээ илүү байхын тулд байнга хичээх хэрэгтэй” зэрэг мэргэн үгс миний амьдралын уриа болсон.
2/23/2020
Ѳдѳр тутмын Бурханы үг “Цор ганц Бурхан Өөрөө III” (Эшлэл 2)
“Хүний ур чадвар хэчнээн агуу байх нь хамаагүй, хүн бусдын хувь заяанд нөлөөлж, тэр ч бүү хэл зохион байгуулж, зохицуулж, хянаж, эсвэл өөрчилж чадахгүй. Зөвхөн цор ганц Бурхан Өөрөө л хүнд зориулж бүх зүйлийг тушааж чадна, учир нь зөвхөн Тэр л хүний хувь заяаг захирах дээд эрхийг агуулсан цор ганц эрх мэдлийг эзэмшдэг билээ; иймээс Бүтээгч л хүний цор ганц Эзэн юм. Бурханы эрх мэдэл нь зөвхөн бүтээгдсэн хүн төрөлхтнөөр зогсохгүй, мөн ямар ч хүний харж чадахгүй бүтээгдээгүй зүйлс, одод болон сансар огторгуйг захирах дээд эрхийг атгадаг.
2/13/2020
Христийн магтаалын дуу “Бурхан л хүнийг хамгаас их хайрладаг” (дууны үг)
Христийн магтаалын дуу “Бурхан л хүнийг хамгаас их хайрладаг” (дууны үг)
Хүнд хайртай учраас аврахын тулд
Бурхан эцсийн өдрүүдэд махбод болдог.
Хайрандаа хөтлөгдөн Тэр өнөөдрийн ажлыг хийдэг.
Энэ нь хайрын үндсэн дээр хийгддэг.
Эвдэрч, завхарсан хүмүүсийг аврахаар
Бурхан махбодтой болж, гутамшиг амсдаг.
Энэ их шаналлыг Тэр тэсвэрлэдэг.
Ахин дахин, Тэр хэмжээлшгүй их хайраа харуулдаг.
Бурхан ямар ч сүнс бүү төөрөөсэй гэж хүсдэг.
Хувь заяа нь ямар байхыг хүн тоодоггүй.
Амиа хэрхэн эрхэмлэхээ хүн мэддэггүй.
Гэвч Бурхан мэддэг.
Зөвхөн Тэр л хүнийг хайрладаг. Өө… өө…
2/12/2020
Христийн магтан дуу “Бурхан бол хүний хувь заяаны цорын ганц эзэн” (Дууны үгтэй)
Христийн магтан дуу “Бурхан бол хүний хувь заяаны цорын ганц эзэн” (Дууны үгтэй)
Амьдралдаа хэр хол алхсан чинь хамаагүй,
хэдэн настай байх чинь ч хамаагүй,
нэг үе дээрээ хэр удаан гацах чинь ч хамаагүй,
чи Бурханы эрх мэдлийг танин мэдэж,
Тэр бол чиний цор ганц Эзэн гэдгийг мэдэх ёстой.
Хүний ур чадвар хэчнээн агуу байсан ч
хүн бусдын хувь заяанд нөлөөлж,
зохион байгуулж, өөрчилж, удирдаж чадахгүй.
Цор ганц Бурхан хүний бүх зүйлийг захирдаг,
Түүнд л хүний хувь заяаг захирах дээд эрх бий,
тиймээс зөвхөн Бүтээгч л хүний Эзэн.
2/03/2020
Христийн магтаалын дуу “Бурхан хүний хувь заяаг аль эрт шийдсэн” (Lyrics)
Христийн магтаалын дуу “Бурхан хүний хувь заяаг аль эрт шийдсэн” (Lyrics)
Хувь заяаны тухайд гэвэл хүн бүхэн биеэ даасан байдаг.
Хувь заяаны тухайд бол
хүн бүрд өөрийн гэсэн хувь заяа бий.
Тиймээс хэний ч эцэг эх
амьдралын хувь заяанд нь саад болж,
гүйцэтгэх үүрэгт нь өчүүхэн төдий ч нөлөөлж чадахгүй.
Бүтээгчийн шийдсэн төөргөөс өөр юу ч
хүний хувь заяанд нөлөөлдөггүй.
Ирээдүй нь ямар байхыг хэн ч захирч чадахгүй,
энэ нь аль хэдийн шийдэгдсэн,
эцэг эх нь ч нөлөөлж чадахгүй.
1/25/2020
Шинжилгээгээр гепатит В-тэй гэж гарсны дараа үүнтэй хэрхэн нүүр тулах хэрэгтэй вэ?
Чэнь Лу, Өмнөд Солонгос
Би гэнэтийн өвчинд нэрвэгдээд нүд ирмэхийн зуур шаналал, цөхрөлд автаж, амьдрах бүх итгэл найдвараа алдсан юм. Гэсэн хэдий ч өвчний минь цаана Бурханы хүсэл байгааг гайхалтай авралаар нь дамжуулан ойлгож, Бурханы гайхалтай үйл хэргийг харсан билээ. Тэр үеийн явдал өнөөдөр болсон юм шиг л тодхон санагдаж байна.
1/06/2020
“Бурханы эрх мэдлийг мэдэх зам” Христийн сүмийн шинэ дуу
“Бурханы эрх мэдлийг мэдэх зам” Христийн сүмийн шинэ дуу (lyrics)
I
Бурханы эрх мэдэл, хүч чадал,
Түүний ялгамж чанар, мөн чанарын тухай мэдлэгийг
чи төсөөллөөсөө олж авч чадахгүй.
төсөөлөхгүй байх гэдэг нь юу ч хийхгүй,
зүгээр суугаад сүйрлээ хүлээхийг хэлэхгүй.
Харин логик ашиглан бодож дүгнэхгүй,
мэдлэг, шинжлэх ухаанаар судлахгүй байхыг хэлдэг.
Бурханы үгийг идэж уун,
Бурханы үг, нөхөрлөлийг мэдэрснээр чи
Бурханы эрх мэдлийг мэдэрч, баталгаажуулан,
шат дараатай ойлголт, мэдлэгтэй болно.
Энэ бол цор ганц зам, ямар ч дөт зам үгүй.
II
Түүний үгээр, үнэнээр,
амьдралд тулгарч байгаа бүхнээр дамжуулан
чиний итгэдэг Бурхан хувь заяаг чинь захирах
дээд эрх мэдэлтэй гэдгийг
ойлгон бататгаж, баталгаажуулан,
Түүний хүч чадал үргэлжид
жинхэнэ Бурхан Өөрөө гэдгийг нь баталдаг гэдгийг мэд.
Энэ нь Бурханыг мэдэх цор ганц зам,
Бурханыг мэдэх цор ганц зам билээ.
Бурханы үгийг идэж уун,
Бурханы үг, нөхөрлөлийг мэдэрснээр чи
Бурханы эрх мэдлийг мэдэрч, баталгаажуулан,
шат дараатай ойлголт, мэдлэгтэй болно.
Энэ бол цор ганц зам, ямар ч дөт зам үгүй.
Энэ бол цор ганц зам, ямар ч дөт зам үгүй.
Энэ бол цор ганц зам, ямар ч дөт зам үгүй.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
12/13/2019
Бурхан мөн төрөл зүйлийн жигүүртэн шувууд, зэрлэг амьтад, загас, хорхой шавж хийгээд бүх ургамалд хил хязгаар тогтоосон
… Бурхан эдгээр хил хязгаарыг тогтоосон учраас төрөл бүрийн газрын тогтоц нь амьд орших өөр өөр орчныг бий болгосон. Амьд орших эдгээр орчин нь төрөл зүйлийн шувууд, зэрлэг амьтдад таарч тохирсон байх бөгөөд түүнчлэн амьд орших орон зайг өгсөн. Үүнээс үүдэн төрөл бүрийн амьд зүйлсийн амьд орших өөр өөр орчны хил хязгаарууд гарч ирсэн. Бид дараагийн сэдвээр энэ тухай ярих гэж байна.
Хоёрт гэвэл жигүүртэн шувууд, зэрлэг амьтад, шавж хорхойнууд ямар орчинд амьдардаг вэ? Газарзүйн өөр өөр орчинд хил хязгаар тогтоохоос гадна Бурхан мөн төрөл зүйлийн жигүүртэн шувууд, зэрлэг амьтад, загас, хорхой шавж хийгээд бүх ургамалд хил хязгаар тогтоосон. Тэр мөн хуулийг тогтоосон. Газарзүйн өөр өөр орчны хоорондын ялгаа болон янз бүрийн газарзүйн орчин оршин буйгаас шалтгаалж жигүүртэн шувууд, зэрлэг амьтад, загас, хорхой шавж, ургамлын төрлүүдийн амьд орших орчин өөр өөр байдаг. Жигүүртэн шувууд, зэрлэг амьтад, хорхой шавжнууд янз бүрийн ургамлын дунд амьдардаг. Загас усанд амьдардаг бөгөөд ургамал эх газарт ургадаг. Эх газарт юу багтдаг вэ? Янз бүрийн газрууд, тухайлбал уул, тал газар, толгодууд гэх мэт. Тиймээс жигүүртэн шувууд болон зэрлэг амьтад өөрийн гэсэн тогтсон төрөлх нутагтай байх бөгөөд хаа сайгүй хэсч тэнүүчлэхгүй. Тэдний төрөлх нутаг бол ой мод хийгээд уулс. Хэрэв нэг өдөр тэдний төрөлх нутаг устаж үгүй болбол дэг журам эмх замбараагүй болно. Дэг журам эмх замбараагүйд орох төдийд үр дүн нь юу болох вэ? Хэн хамгийн түрүүнд хохирох вэ? (Хүн төрөлхтөн.) Хүн төрөлхтөн хохирох болно! Бурханы тогтоосон энэ хууль, хязгаарын дотор та нар ямар нэгэн жигтэй үзэгдлийг олж харсан уу? Тухайлбал заан санаандгүй элсэн цөлийн дунд зүгээр л хэсүүчилж байхыг та нар харж байсан уу? Хэрэв ийм зүйл тохиосон бол үнэхээр хачин үзэгдэл байх байсан. Учир нь зааны амьдардаг орчин бол ой мод. Ой шугуй бол Бурханы тэдэнд зориулан бэлтгэсэн амьдрах, амьд орших орчин. Түүнд өөрийн гэсэн амьд орших орчин, өөрийн гэсэн тогтсон гэр байхад тэр яах гэж хаа хамаагүй хэсүүчлэх билээ? Арслан эсвэл барыг далай дотор хэсүүчлэн явахыг харсан хүн байна уу? Арслан, барын төрөлх нутаг нь ой шугуй болоод уулс. Далай тэнгисийн халим, аварга загасыг элсэн цөлд дэмий сэлгүүцэхийг харсан хүн байна уу? Халим, аварга загасны төрөлх гэр нь далай бөгөөд тэд яагаад ч эх газар дээр амьдарна гэж үгүй. Хүний амьдрах орчны тухайд гэвэл хүрэн баавгайтай зэрэгцэн амьдардаг хүмүүс байдаг уу? Гэрийнхээ гадна ч, дотор ч тогос юмуу эсвэл бусад жигүүртэн шувуудаар байнга хүрээлэгдсэн хүмүүс гэж байдаг уу? Ой шугуй дотор үхэр, хонь явж байхыг харсан хүн байна уу? Бүргэд эсвэл зэрлэг галууг сармагчинтай тоглож байхыг харсан хүн байна уу? Хэрэв тийм бол энэ нь жигтэй үзэгдэл байх болно. Та нарын хувьд жигтэй сонин үзэгдэл болж харагдах зүйлсийг Би ярьж байгаагийн шалтгаан нь Бурханы бүтээсэн бүх зүйл—нэг газар тогтсон байршилтай бөгөөд амьсгалдаг эсвэл алхаж чаддаг эсэхээс үл хамааран—тэд бүгд өөрийн гэсэн амьд орших хуультай гэдгийг та нарт ойлгуулахын төлөө юм. Бурхан эдгээр амьд зүйлийг бүтээхээсээ хамаагүй өмнө тэдэнд зориулан төрөлх нутгийг нь, амьд орших орчныг бэлтгэсэн. Эдгээр амьтан нь амьд орших өөрийн гэсэн тогтсон орчин, өөрийн гэсэн хоол хүнс, өөрийн гэсэн тогтсон төрөлх нутаг, амьд оршиход нь тохиромжтой өөрийн гэсэн тогтсон газар, амьд оршиход нь тохирсон цаг агаар бүхий газартай байдаг. Ингэж л тэд хаа сайгүй хэсүүчлэхгүй эсвэл хүн төрөлхтнийг амьд оршиход нь хор хөнөөл учруулахгүй, амьдралд нь нөлөөлөхгүй байдаг. Бурхан ингэж бүх зүйлийг удирддаг. Ингэж хүн төрөлхтнийг амьд орших хамгийн сайхан орчноор хангадаг. Бүх зүйлсийн дунд орших амьтан бүр нь амьд орших өөрийн орчинд амийг тэтгэх хоол хүнстэй байдаг. Тухайн хоол хүнсээрээ тэд амьд орших өөрийн уугуул орчиндоо суурин байдаг. Тэд тухайн орчиндоо тогтвортой байдаг. Ийм орчинд тэд Бурханы өөрсдөд нь зориулан тогтоосон хуулийн дагуу амьд оршсоор, үржиж өссөөр, үргэлжлэн оршсоор байдаг. Ийм хууль байгаа учраас, Бурхан урьдаас тогтоосон учраас бүх зүйл хүн төрөлхтөнтэй эв нийцэлтэйгээр харилцан үйлчилдэг ба хүн төрөлхтөн болон бүх зүйл харилцан хамааралтай оршдог.

“Үг нь махбодоор илэрсэн”-өөс
Анхны өгүүлэл линк:
11/28/2019
Христэд итгэгчид яагаад өвддөг вэ? Бид өвчнийг хэрхэн туулах ёстой вэ?
–гарчиг
1. Өвчний гарал үүслийг ойлго, Бурханд бүү гомдолло
2. Бурханы тогтоосон амьдралын хуулийг дагаснаар өвчний тохиолдлыг бууруулж болно
3. Бурханы өмнө тайван байж, өөртөө дүн шинжилгээ хийн, Бурханд нүглээ улайж, гэмш
4. Өвчний цэвэршүүлэлтийн үеэр Бурханд итгэж, Түүний төлөө гэрчлэлд зогс
“Өвчин тусахаараа эмч олох гэж сандарна” гэх хэлц нь өвчин тусах үедээ хүмүүсийн мэдэрдэг түгшүүр, арга мөхөс байдал, сандралыг шууд тусгадаг. Бурхан бүх зүйлийг бүтээж, бидэнд амьсгалыг маань хайрласан бөгөөд хүний амьдрал, үхлийг Бурхан захирч, зохицуулдаг гэдгийг Христэд итгэгчид болохынхоо хувьд бид мэддэг боловч өвчин тусах үедээ мөн л яах ёстойгоо мэдэхгүй болдог. Иймээс би энэ асуудлын тухайд будилж явсан билээ: Бид өвчин тусах үедээ үүнтэй тайвнаар нүүр тулж, Бурханд жинхэнэ итгэлтэй байхын тулд өвчнөө хэрхэн туулах ёстой вэ? Би байнга залбирч, Бурханаас энэ тухай эрж хайсан бөгөөд ах эгч нартайгаа хамт эрж хайж, нөхөрлөөд хэсэг хугацааны дараа үүнийг ойлгож авсан юм: Бид өвчин тусах үедээ өвчин туссаны маань ар дахь Бурханы санаа зорилго юу болохыг ойлгон, хэрэгжүүлэлтийн дөрвөн зарчмыг эзэмших замаар л тайван бус байдал, сандрал, арга мөхөс байдлын мэдрэмжээ шийдвэрлэж, Бурханд итгэх жинхэнэ итгэлийг бий болгож чадна. Та бүхэнд жаахан тус болог хэмээн найдаад би өөрийн багахан, энгийн ойлголтыг ах эгч нартайгаа энд хуваалцъя.
Өвчний гарал үүслийг ойлго, Бурханд бүү гомдолло

11/19/2019
Бурхан Өөрийн төгс хүч болоод мрргэн ухааныг ашиглан бүх зүйлсийг хангаж, хүн төрөлхтөний оршин тогтнолыг хадгалдаг
Эхэндээ бид хүн төрөлхтний амьдрах орчин болон Бурханы энэ орчны төлөө хийж, бэлдэж, хариуцсан зүйлийн талаар ярилцсан бөгөөд мөн Бурханы хүн төрөлхтөнд зориулж бэлдсэн бүх зүйлийн хоорондох харилцаа хийгээд Бурхан эдгээр зүйл хүнд хор хөнөөл учруулахаас сэргийлэн хэрхэн энэ харилцаанд хандаж ирсэн талаар ярилцсан. Бурхан мөн бүх зүйлээс үүдэлтэй янз бүрийн элементүүд хийгээд хүн төрөлхтний хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх зүйлсийг шийдвэрлэж, бүх зүйл бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжийг олгохын сацуу, хүн төрөлхтөнд таатай орчинг бүрдүүлж, бүх элементийг ашигтай болгон, хүн төрөлхтнийг ийм орчинд дасан зохицож, нөхөн үржиж, амьдралын мөчлөгийг хэвийн үргэлжлүүлэх боломжтой болгосон. Дараагийн зүйл бол хүний биед хэрэгтэй хоол хүнс—өдөр тутмын хоол хүнс ундаа юм. Энэ нь мөн хүн төрөлхтөн амьд оршиход зайлшгүй чухал нөхцөл билээ. Өөрөөр хэлбэл, хүний бие ердөө л амьсгалснаар, эсвэл ердөө л нарны гэрэл салхины тусламжтайгаар эсвэл тохирсон температурт байснаар амьдарч чадахгүй. Тэд мөн өөрсдийн гэдсийг дүүргэх хэрэгтэй. Тэдний гэдсийг дүүргэх эдгээр зүйлийг ч бас Бурхан хүн төрөлхтөнд зориулан бэлдсэн байдаг—энэ бол хүн төрөлхтний хүнсний эх сурвалж юм. Хүн төрөлхтний хоол хүнс унд болох эдгээр баялаг, элбэг дэлбэг бүтээгдэхүүнийг харсаны дараа чи Бурхан бол хүн төрөлхтөн болоод бүх зүйлийг тэтгэх эх сурвалж хэмээн хэлж чадах уу? Чи үнэхээр тэгж хэлж болно. Хэрвээ Бурхан бүх зүйлийг бүтээхдээ зөвхөн мод, өвс буюу бусад амьд зүйлийг бүтээж, хүн төрөлхтөн тэдгээрийн алийг нь ч идэж чадахгүй байсан бол хүн төрөлхтөн өдийг хүртэл оршин тогтнож чадах байсан уу? Хэрвээ Бурханы бүтээсэн бүх зүйлийн дундах янз бүрийн амьд зүйл болон ургамал нь бүгд зөвхөн үхэр, хонь, тахь буга зэрэг янз бүрийн амьтдын төлөө байсан бол—жишээлбэл арслан, тахь ба бугаар, бар хурга болон гахайгаар хооллодог хэрнээ—хүн идэхэд тохирох нэг ч зүйл байхгуй байсан бол яах вэ? Ийм байвал болох уу? Энэ нь болохгүй. Хэрвээ тийм байсан бол хүн төрөлхтөн амьд үлдэж чадахгүй байх байсан юм. Хэрвээ хүн зөвхөн модны навчаар хооллодог байсан бол яах вэ? Ийм байж болох уу? Хүний ходоод хүлээж авч чадахгүй байх байсан. Хэрэв чи оролдож үзэхгүй бол үүнийг мэдэхгүй, харин ганц удаа ч болов оролдвол маш сайн мэдэх болно. Тэгвэл чи үхэр болон хонинд бэлтгэсэн өвс ногоог идэж чадах уу? Хэрэв чи бага зэргийг идэж үзвэл зүгээр байж болох ч удаан хугацаагаар идвэл удаан тэсэж чадахгүй. Зарим зүйлсийг амьтад идэж болох ч, хүн идвэл хордох болно. Өөрсдөд нь нөлөөлөхгүй зарим хортой зүйлсийг амьтад иддэг ч хүн бол тэгж чадахгүй. Бурхан хүнийг бүтээсэн болохоор Бурхан л хүний биеийн бүтэц, зарчим болон хүнд яг юу хэрэгтэйг хамгийн сайн мэднэ. Бурхан биеийн бүрэлдэхүүн хэсэг, агуулга болоод үүнд юу хэрэгтэйг мөн түүнчлэн хүний биеийн дотоод эрхтэн хэрхэн ажиллаж, шингээж, задалж, бодисын солилцоо явагддагийг сайн мэддэг. Хүмүүс энэ талаар тодорхой мэддэггүй бөгөөд заримдаа сохроор хоол хүнс, нэмэлт тэжээл хэрэглэдэг. Тэд нэмэлт бодис ихээр хэрэглэж, эцэст нь биед тэнцвэргүй байдал үүсгэдэг. Хэрэв чи Бурханы чамд бэлдсэн эдгээр зүйлийг идэж, тэдгээрийг энгийнээр хүртэж таашаах аваас чамд ямар ч муу зүйл болохгүй. Заримдаа чиний сэтгэл санаа тавгүй, мөн чи цусны зогсонгишилтой байсан ч хамаагүй. Чи зөвхөн өөрт тохирох ногоо идвэл цусны зогсонгишил алга болно. Бурхан энэ бүх зүйлийг бэлдсэн байгаа. Бурханы нүдээр хүн төрөлхтөн нь ямар ч амьд амьтнаас хамаагүй дээгүүрт байдаг. Бурхан бүх төрлийн ургамал болон ан амьтны хоол хүнс, амьдрах орчинг бүрдүүлж өгсөн, гэхдээ зөвхөн хүн төрөлхтний амьдрах орчинд тавигдах шаардлага хамгийн хатуу бөгөөд үл тоомсорлосон байдлыг хамгийн ихээр үл хүлцэнэ. Эс бөгөөс, хүн төрөлхтөн үргэлжлүүлэн хөгжиж, нөхөн үржиж, хэвийн амьдарч чадахгүй байх байсан. Бурхан үүнийг зүрх сэтгэлдээ маш сайн мэднэ. Бурхан энэ зүйлийг хийхдээ юу юунаас илүүтэй их ач холбогдол өгсөн. Магадгүй чи өөрийн харж буй өчүүхэн зүйлсийн чухлын ач холбогдлыг олж харж, таашааж чадахгүй, эсвэл танд төрөлхөөс заяагдсан зүйл байгаад түүнийгээ таашааж чаддаг байлаа ч Бурхан үүнийг чиний төлөө аль хэдийн эртнээс бэлдсэн байдаг. Бурхан хүн төрөлхтөнд болон хүний бие махбодод учирч болох тааламжгүй бүхий л сөрөг нөлөөг хамгийн боломжит хэмжээгээр арилгаж шийдвэрлэж өгсөн байдаг. Энэ нь юуг тодорхой болгож байна вэ? Энэ нь, хүн төрөлхтнийг анх бүтээх үеийн тэдэнд хандах Бурханы хандлагыг тодорхой болгож байна уу? Тэр хандлага яг юу байсан бэ? Бурханы хандлага бол маш нарийн, нухацтай бөгөөд Бурханаас өөр хүн төрөлхтөнд учирч болох хөндлөнгийн ямарваа нэгэн хүчин зүйл, нөхцөл байдал болон дайсны хүчийг Тэр тэвчихгүй байсан. Үүнээс чи, хүн төрөлхтнийг бий болгож, энэ удаа хүн төрөлхтнийг удирдаж байх үеийн Бурханы хандлагыг харж болох юм. Бурханы хандлага юу вэ? Амьдрах орчин ба амьдрах чадвараар хүн төрөлхтөн өдөр тутмын хоол хүнс, хэрэгцээгээ хангаж байгаагаар дамжуулан бид, хүн төрөлхтний нөхөн үржихүй ба амьдралыг хэвээр хадгалах Бурханы хандлага болон тэдэнд хандах Түүний хариуцлага, түүнчлэн энэ удаа хүн төрөлхтнийг аврах Бурханы шийдэмгий байдлыг харж чадна. Энэ бүгдээс бид Бурханы үнэн байдлыг олж харж чадах уу? Бид Бурханы гайхалтай байдлыг харж чадах уу? Бид Бурханы хэмжээлшгүй байдлыг олж харж чадах уу? Бурханы бүхнийг чадагч байдлыг бид олж харж чадах уу? Бурхан зүгээр л Өөрийн төгс хүчит байдал болоод мэргэн аргыг ашиглан хүн төрөлхтнийг болон бүх зүйлийг тэжээж тэтгэж байдаг.
11/08/2019
Хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьдрах үндсэн орчин——Агаарын урсгал
Тав дахь зүйл нь юу вэ? Энэ зүйл нь хүн бүрийн амьдралтай маш нарийн холбоотой бөгөөд үүнгүйгээр хүний бие энэ материаллаг ертөнц дээр амьдарч чадахгүй. Энэ зүйл бол агаарын урсгал. “Агаарын урсгал” гэдэг үгийг магадгүй бүх хүн ойлгож байгаа байх. Тэгвэл агаарын урсгал гэж юу вэ? Та нар өөрсдийнхөө үгээр тайлбарлах гээд үз дээ. (Агаарын урсгал бол урсаж буй агаар.) Та нар тэгж хэлж болох юм. Урсаж буй агаарыг “агаарын урсгал” гэдэг. Өөр ямар нэгэн тайлбар байна уу? “Агаарын урсгал” гэж юу гэсэн үг вэ? Агаарын урсгал бол хүний нүд харж чадахааргүй салхи юм. Энэ нь мөн хий шилжих байдал мөн. Тэр ч бас зөв. Гэхдээ ямар агаарын урсгалын талаар бид энд голчлон ярьж байна вэ? Та нар Намайг хэлэнгүүт ойлгох болно. Газар дэлхий нь уулс, далай тэнгис, хийгээд бүх зүйлийг эргэх явцдаа тээн явдаг ба ийн эргэхэд хурд бий. Хэдийгээр чи эргэлдэж байгааг нь мэдрэхгүй байлаа ч энэ нь үнэндээ эргэлдэж байгаа. Үүний эргэлт нь юу авчирдаг вэ? Хүн гүйхэд юу болдог вэ? Чамайг гүйхэд салхи мэдрэгддэг үү? (Тийм.) Тийм шүү дээ. Хэрвээ чамайг гүйхэд салхи үүсэж байгаа бол дэлхий эргэх үед салхины хүч байхгүй байж яаж болох юм бэ? Дэлхий эргэлдэх үед бүх зүйл хөдөлгөөнд оршдог. Юмс хөдөлгөөнд оршин, тодорхой хурдаар эргэлдэх ба дэлхий дээрх бүх зүйл ч байнга өсөн үржиж, хөгжиж байдаг. Тийм учраас тодорхой хурдаар хөдлөх нь аяндаа агаарын урсгалыг бий болгодог. Энэ бол агаарын урсгал юм. Энэ агаарын урсгал хүний биед тодорхой хэмжээгээр нөлөөлөх үү? (Тийм.) Тэгнэ. Хэрэв газар дэлхий бүхэлдээ хавтгай бол, дэлхий болоод бүх зүйл тодорхой хурдаар эргэлдэх үед хүний бие салхины хүчийг тэсэж чадахгүй байх байсан. Тайвань, Хонконгд хоёуланд нь хуй салхи байдаг. Тэдгээр хуй салхи тийм ч хүчтэй биш боловч дайрсан тохиолдолд хүмүүс тогтвортой зогсох аргагүй ба салхинд алхахад хэцүү байх болно. Нэг алхах хүртэл төвөгтэй байна. Энэ бол салхины урсгалын хүн төрөлхтөнд нөлөөлөх аргуудын нэг юм. Хэрэв газар дэлхий тал газраар дүүрэн бол, дэлхий эргэлдэх үед үүсэх агаарын урсгал нь хүний биеийн тэсэж чадахааргүй зүйл юм. Үүнд дасан зохицох нь туйлын хэцүү байх болно. Тийм байсан бол агаарын урсгал хүн төрөлхтөнд хөнөөл учруулаад зогсохгүй сүйрүүлэх байсан. Ийм орчинд хэн ч амьд үлдэж чадахгүй байх байсан. Тийм учраас ийм агаарын урсгалыг шийдвэрлэхийн тулд, өөр хоорондоо адилгүй газарзүйн орчныг ашиглан Бурхан тэдний хурд, чиглэл, мөн хүчийг өөрчилснөөр ийм агаарын урсгалыг сулруулж байдаг. Тийм учраас хүмүүс янз бүрийн газарзүйн орчин болох уул нурууд, хээр тал, толгод, сав газар, хөндий, өндөрлөг газар, гол мөрнийг хардаг билээ. Бурхан эдгээр янз бүрийн газарзүйн орчныг ашиглан агаарын урсгалын хурд, чиглэл, хүчийг өөрчилдөг, мөн ийм арга ашиглан салхины хурд, чиглэлд нөлөөлж бууруулдаг ба ингэснээр хүмүүс энгийн амьдрах орчинтой байж чадах юм. Ийм зүйл хийнэ гэдэг хүмүүст хэцүү мэт санагдавч харин Бурханы хувьд Тэр бүхий л зүйлсийг ажиглаж байдаг тул энэ нь хялбар билээ. Түүний хувьд, хүн төрөлхтөнд тохирсон агаарын урсгал бүхий орчныг бүтээх нь хэтэрхий энгийн, хэтэрхий хялбар юм. Тийм учраас Бурханы бүтээсэн ийм орчинд, бүх зүйлийн дундах зүйл нэг бүр зайлшгүй чухал билээ. Тэдний бүх оршин тогтнолд үнэ цэнэ, хэрэгцээ шаардлага бий. Гэсэн хэдий ч Сатан болон ялзарсан хүн төрөлхтөнд ийм гүн ухаан байдаггүй. Тэд үргэлжлүүлэн сүйтгэж хөгжсөөр, уулсыг ч газартай тэгшлэхээр хоосон мөрөөдөж, хавцлыг дүүргэж, тэгш газар дээр барьсан тэнгэр баганадсан барилгаараа бетонон ширэнгэн ойг үүсгэсээр байдаг. Хүн төрөлхтөн Өөрийнх нь тэдэнд зориулан бэлдсэн хамгийн зохимжтой орчинд аз жаргалтай амьдарч, өсөж үржин, өдөр бүрийг баяр баясалтайгаар өнгөрүүлэх нь Бурханы итгэл найдвар юм. Тийм учраас хүний амьдрах орчны тал дээр Бурхан хэзээ ч хайхрамжгүй хандаж байгаагүй. Температураас агаар, дуу чимээнээс гэрэл хүртэл Бурхан нарийн төлөвлөгөө, зохицуулалтыг хийсэн байдаг, ийм болохоор хүн төрөлхтний амьдрах орчин болоод тэдний бие байгалийн нөхцөл байдлын саад бартаанд автахгүйгээр, харин ч бүх зүйлтэй эв зохицолтойгоор хамтран оршиж, ердийнхөөрөө амьдарч, өсөн үржих боломжтой болно. Энэ бүгдийг Бурхан бүх зүйл болоод хүн төрөлхтөнд өгдөг.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө VIII”-аас
Дэлгэрэнгүй Агуулга:
10/27/2019
Бурханы үгийн магтан дуу “Бурхан хүнийг аврахдаа бүрэн төгс аврах болно” Бурханы жинхэнэ хайр
Бурхан хүнийг бүтээсэн тул, хүнийг удирддаг,
Тэр хүний хувь заяанд хариуцлага хүлээх ёстой,
Энэ бол Бүтээгч Эзэний хийдэг ажил билээ.
Байлдан дагуулах ажил нь
Хүнийг хэтийн ирээдүйгээс нь салгаснаар хийгддэг ч
Эцэстээ Бурханы хүнд бэлтгэсэн
зохист газар нь аваачина.
Бурхан хүний төлөө ажилладаг учир
хүн хүрэх газартай болж,
Хувь тавилан нь баталгааждаг,
хувь тавилан нь баталгааждаг.
Бурхан хүнийг бүтээсэн тул түүнийг хөтлөх болно;
Тэр хүнийг аврахдаа бүрэн төгс аварч, олж авах болно;
Тэр хүнийг хөтөлдөг тул
түүнийг хүрэх газар нь аваачна.
Тэр хүнийг аврахдаа бүрэн төгс аварч, олж авах болно.
10/19/2019
Хэдийгээр Бурханы уур хилэн нуугдмал, хүнд мэдэгдэхгүй байдаг ч, энэ нь ямар ч доромжлолыг тэвчдэггүй
Бүхий л мунхаг, мэдлэггүй хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлага нь үндсэндээ өршөөл энэрэл, хүлээцтэй байдалд суурилдаг. Нөгөө талаар, Түүний уур хилэн нь асар урт хугацаанд, аливаа зүйлсэд далдлагдаж байдаг; энэ нь хүнд мэдэгддэггүй. Үүний үр дүнд Бурхан Өөрийн уур хилэнг үзүүлж байгааг харах нь хүний хувьд хэцүү байдаг бөгөөд мөн Түүний уур хилэнг ойлгох нь ч хэцүү байдаг. Ингэснээр хүн Бурханы уур хилэнг үл тоодог. Хүн Бурханы сүүлчийн ажил болон хүнийг тэвчиж, уучлах алхамтай нүүр тулах үедээ–өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн өршөөл энэрэл, Түүний сүүлчийн анхааруулга тэдэнд хүрэх үед–хэрвээ тэд Бурханыг эсэргүүцэх өмнөх аргаа хэрэглэсээр, гэмшихийн тулд ямар ч хичээл чармайлт гаргахгүй, өөрийгөө засахгүй, Түүний өршөөлийг хүлээн авахгүй бол Бурхан цаашид тэдэнд хүлээцтэй, тэвчээртэйгээр хандахгүй. Эсрэгээрээ, энэ үед Бурхан Өөрийн өршөөлийг үзүүлэхээ болих болно. Үүний дараа Тэр зөвхөн Өөрийн уур хилэнг л илгээх болно. Хүмүүсийг шийтгэж, устгахдаа Тэр өөр өөр арга хэрэглэдгийн адилаар Тэр Өөрийн уур хилэнг өөр өөр арга замаар илэрхийлж чадна.
Содом хотыг устгахдаа Бурхан гал ашигласан нь хүн төрөлхтөн эсвэл ямар нэг зүйлийг бүрмөсөн үгүй хийх хамгийн хурдан арга нь байсан юм. Содомын ард иргэдийг шатаасан нь тэдний махан биеийг устгахаас илүү зүйл байсан; энэ нь тэдний сүнс, тэдний сэтгэл, тэдний биеийг бүхэлд нь устгаж, энэ хотод байсан хүмүүс бодит ертөнц болоод хүнд үл үзэгдэх ертөнцийн аль алинд оршин байхыг болиулсан. Энэ бол Бурхан Өөрийн уур хилэнг илчилж, илэрхийлдэг нэг арга зам юм. Ийм төрлийн илчлэл ба илэрхийлэл нь Бурханы уур хилэнгийн мөн чанарын нэг тал бөгөөд энэ нь мөн Бурханы зөвт зан чанарын мөн чанарын илчлэл билээ. Бурхан Өөрийн уур хилэнг илгээх үедээ, ямар ч өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг илчлэхээ больдог ба Тэр Өөрийн хүлээцтэй байдал эсвэл тэвчээрийг цаашид харуулдаггүй; үргэлжлүүлэн тэвчээртэй байж, Өөрийн өршөөл энэрлийг дахин хүртээж, Өөрийн хүлээцтэй байдлыг дахин нэгэнтээ хайрлахад Түүнийг хүргэх ямар ч хүн, зүйл эсвэл учир шалтгаан байхгүй. Эдгээр зүйлийн оронд, ганц хором ч эргэлзэхгүйгээр Өөрийн хүссэн зүйлээ хийхийн тулд Бурхан Өөрийн уур хилэн, сүр жавхланг илгээх ба Тэр эдгээр зүйлийг Өөрийн хүссэний дагуу хурдан, нямбай байдлаар хийх болно. Энэ нь Өөрийн уур хилэн болон сүр жавхланг илгээдэг Бурханы арга бөгөөд үүнийг хүн доромжлох ёсгүй, мөн энэ нь Түүний зөвт зан чанарын нэг талын илэрхийлэл юм. Бурхан хүний төлөө санаа зовинол, хайрыг харуулж байгааг хүмүүс нүдээр харах үедээ тэд Түүний уур хилэнг илрүүлж, Түүний сүр жавхланг харж эсвэл доромжлолыг тэвчдэггүй Түүний байдлыг мэдэрч чаддаггүй. Эдгээр зүйл нь, Бурханы зөвт зан чанар нь зөвхөн өршөөл энэрэл, хүлээцтэй байдал, хайрынх байдаг гэдэгт итгэхэд хүмүүсийг үргэлж хүргэдэг. Гэсэн хэдий ч, Бурхан хотыг устгаж эсвэл хүн төрөлхтнийг жигшихийг хүн харах үед, хүнийг сүйрүүлэх Түүний уур хилэн болон Түүний сүр жавхлан нь, Түүний зөвт зан чанарын өөр нэг талыг зэрвэс харах боломжийг хүмүүст олгодог. Энэ бол доромжлолыг тэвчдэггүй Бурханы байдал юм. Ямар ч доромжлолыг тэвчдэггүй Бурханы зан чанар нь ямар ч бүтээгдсэн зүйлийн төсөөллийг даван гардаг ба бүтээгдээгүй зүйлсийн дундаас нэг нь ч үүнд хөндлөнгөөс оролцож эсвэл үүнд нөлөөлөх чадваргүй; үүнээс ч илүүгээр үүнийг хуулбарлаж эсвэл дуурайж болохгүй. Тиймээс Бурханы зан чанарын энэ тал нь хүн төрөлхтний хамгийн их мэдэх ёстой зүйл юм. Зөвхөн Бурханд Өөрт нь л ийм зан чанар байдаг ба зөвхөн Бурхан Өөрөө л ийм зан чанарыг эзэмшдэг. Нүгэл хилэнц, харанхуй бүдүүлэг, тэрслүү байдал болон Сатаны хорон муу үйл хэргийг–хүн төрөлхтнийг ялзруулж, цөлмөдөг үйл хэргийг Тэр жигшдэг учраас, Түүнийг эсэргүүцдэг бүх нүгэлт үйл хэргийг Тэр жигшдэг учраас, мөн Өөрийн цэвэр, ариун мөн чанарын улмаас Бурхан ийм зөвт зан чанарыг эзэмшдэг. Үүний улмаас, ямар ч бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй биетүүд Түүнийг илт эсэргүүцэж эсвэл сөрөхийг Тэр тэвчихгүй. Түүний нэгэнтээ өршөөл энэрэл үзүүлж эсвэл сонгож байсан хүн нь Түүний зан чанарыг уурлуулж, Түүний тэвчээр, хүлээцтэй байдлын зарчмыг зөрчих л юм бол Тэр өчүүхэн төдий ч өршөөлгүйгээр эсвэл тээнэгэлзэлгүйгээр Өөрийн зөвт зан чанарыг–ямар ч доромжлолыг тэвчдэггүй зан чанарыг илчилж, ил гаргах болно.

“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл”-ээс
Анхны өгүүлэл линк:
10/07/2019
Magtan duu 2019 “Бурхан л хүнийг хамгаас их хайрладаг” Praise and worship (Lyrics)
Хүнд хайртай учраас аврахын тулд
Бурхан эцсийн өдрүүдэд махбод болдог.
Хайрандаа хөтлөгдөн Тэр өнөөдрийн ажлыг хийдэг.
Энэ нь хайрын үндсэн дээр хийгддэг.
Эвдэрч, завхарсан хүмүүсийг аврахаар
Бурхан махбодтой болж, гутамшиг амсдаг.
Энэ их шаналлыг Тэр тэсвэрлэдэг.
Ахин дахин, Тэр хэмжээлшгүй их хайраа харуулдаг.
Бурхан ямар ч сүнс бүү төөрөөсэй гэж хүсдэг.
Хувь заяа нь ямар байхыг хүн тоодоггүй.
Амиа хэрхэн эрхэмлэхээ хүн мэддэггүй.
Гэвч Бурхан мэддэг.
Зөвхөн Тэр л хүнийг хайрладаг. Өө … өө …
Subscribe to:
Posts (Atom)