Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Сайн мэдээний киноны трейлерүүд. Show all posts
Showing posts with label Сайн мэдээний киноны трейлерүүд. Show all posts

4/25/2020

Сайн мэдээний кино “Бурханд итгэх итгэл 3: Босоцгоо, боол байхаас татгалзагч хүмүүс ээ” Trailer (монгол хэлээр


      Гурван Өөрөө Сүмийн хамтран зүтгэгч Мэн Чанлинь анхандаа Гурван Өөрөө Сүмд Эзэнд итгэснээр ХКН-ын хяхалт хавчлагаас мултарна гэж бодож явжээ. Гэвч Ши Жиньпин засгийн эрхэнд гарсны дараа ХКН шашин шүтлэгийн эсрэг хавчлагаа эрчимжүүлж, тэр ч бүү хэл төрийн мэдлийн Гурван Өөрөө Сүм дарлал, хавчлагад өртөж эхэлнэ. Олон загалмайг нурааж, сүмүүдийг татан буулгаж, тэр ч байтугай ХКН сүмүүдийг албадан төрийн далбаа өлгүүлж, төрийн дуулал дуулуулж, Ши даргын хөрөг зургийг өлгүүлж эхлэв... ХКН-ын ийм хавчлагатай тулгарсан Мэн Чанлиний пастор Бурханы хүслийг эрж хайхад итгэгчдийг чиглүүлэхийн оронд бүх зүйл дээр ХКН-ыг дуулгавартай дагах ажээ. Мэн Чанлинь үүнийг Эзэний замаас бүрэн холдож байна хэмээн үзэж, өөрсдийгөө диаволуудын хаан болох Сатаны боол болтлоо доош орсон гэж бодно. Пастороо Гурван Өөрөө Сүмийг орхин, гэр чуулганы замыг сонго гэж тэрээр шавдуулсан ч пастор нь түүнийг зэмлэн, замд нь хөндөлслөө. Яг энэ үед тэрээр Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгч Шиан Жихэнтэй уулзана. Гурван Өөрөө бодлого бол ердөө л шашин шүтлэгийг бүрэн устгах төлөвлөгөөндөө цаг хожих гэсэн ХКН-ын стратеги болохыг Мэн Чанлинь эрэл хайгуул, нөхөрлөлөөр улам тодорхой ойлгож чадна; пастор, ахлагч нар ХКН-ыг дуулгавартай дагахад итгэгчдийг чиглүүлэх үедээ Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урваж байгаа гэдгийг, тэд бүгд Сатанд үйлчилдэг хуурамч хоньчид болохыг тэр олж харав. Үүний зэрэгцээ Мэн Чанлинь Эзэнд итгэхийн нэг хэсэг болгон хяхалт хавчлага, бэрхшээл туулахын ач холбогдлыг ойлгож авч, ХКН-ын сатанлаг дэглэм дор Бурханд итгэх нь Бурханыг дагахын тулд амиараа дэнчин тавихыг шаарддаг гэдгийг тодорхой харна. Бурханд итгэхдээ Бурханы үгийг сонсож, Бурханыг дуулгавартай дагах шаардлагатай, Бурханы оронд хүний үгэнд орж, хүмүүсийг дуулгавартай дагаж болохгүй гэдгийг тэрээр ойлгож авав. Төгс Хүчит Бурханы үг бүгд үнэн агаад Бурханы дуу хоолой мөн, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг Мэн Чанлинь бусдын хамт эрж хайж, судалснаар олж харна! Тэд магнай хагартал баярлаж, ХКН-ын сатанлаг дэглэм, шашны ертөнц дэх хуурамч хоньчид, антихристүүдийн хүлээс, хязгаарлалтыг эцэст нь сэтэлдэг. Тэгээд тэд Бурханы сэнтийн өмнө эргэн очно.

9/26/2019

Христийн гэр бүлийн кино 2019 “Эхийн хайр” Хүүхдэд жинхэнэ хайрыг хэрхэн өгөх тухай (Трейлер)



  "Эхийн хайр" бол хүүхдүүдийг хэрхэн өсгөх тухай сэдвийг авч үздэг Христийн гэр бүлийн кино юм. "Эрдэм мэдлэг хувь заяаг чинь өөрчилж чадна" болон "Хүү луу болж, охин галт шувуу болдог" зэрэг нь бараг бүх эцэг эхийн хүүхдүүддээ тавьдаг итгэл найдвар юм. Охин Жиаруйгаа их сургуулийн элсэлтийн шалгалтыг амжилттай өгч, сайн их сургуульд элсээсэй гэсэндээ Шу Вэнхуй нэгэн компанийн борлуулалтын захирлын ажлаас гарч, охиноо дахин шалгалт өгөхөд нь туслахаар шийддэг. Шу Вэнхуйгийн дарамт ихтэй заах арга болон коллежийн элсэлтийн шалгалтын өрсөлдөөний стресс зэргээс үүдэн охин нь сэтгэлээр унаж, бараг амиа алдахад хүржээ. Шу Вэнхуй үүнд гүнээ харамсав: Хийсэн бүхэн нь охиных нь төлөө байсан тэрээр бодож байлаа, гэтэл харин ч охиноо шаналгаж, шархлуулж байжээ... Энэ үед ангийнх нь найз Фэнг Шиньпин Бурханы сайн мэдээг түүнд номлодог. Бурханы үгийн уншсанаар, “Эрдэм мэдлэг хувь заяаг чинь өөрчилж чаддаг” зэрэг санаануудаар хөөцөлдөх нь яагаад түүнийг болон үр хүүхдийг нь зовоох вэ гэдгийг Шу Вэнхуй эцэстээ ойлгож, жинхэнэ хайрыг илэрхийлдэг байдлаар охиноо хэрхэн хүмүүжүүлэхийг ойлгож авдаг...

8/24/2019

Монгол кино 2019 “Галын баптисм”Христэд итгэгчдийн жинхэнэ гэрчлэл (Trailer)


Монгол кино 2019 “Галын баптисм”Христэд итгэгчдийн жинхэнэ гэрчлэл (Trailer)

  Эзэн Есүс хэлсэн нь, “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21). хэмээн Эзэн Есүс хэлсэн билээ. Бид тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлдэг, Бурханд дуулгавартай хүмүүс болж, улмаар Бурханаар тэнгэрийн хаанчлалд хүргүүлэхийн тулд яг хэрхэн эрэлхийлэх ёстой вэ? Христэд итгэгч Сон Эньжэ Бурханд итгэн, Бурханы сайн мэдээг номлосон учраас Хятадын Коммунист Намд баривчлагдаж, долоон жил хоригдсон юм. Тэгээд суллагдсаныхаа дараа сайн мэдээ түгээснээр Бурханы төлөө үргэлжлүүлэн зарлагадна хэмээн зүтгэжээ. Тэрээр, гэр орон, ажил албаа орхиж, ажиллаж, хөдөлмөрлөх нь Бурханы хүслийг биелүүлж байгаа хэрэг бөгөөд Бурханы сайшаалыг гарцаагүй хүртэж, Бурханаар тэнгэрийн хаанчлалд хүргэгдэнэ хэмээн боддог. Үүний дараа хүү нь хүндээр өвдөж, амь нас нь аюулд орсноос үүдэн Сон Эньжэ Бурханд өш санаж, Бурхантай маргахаар оролдон, тэр ч бүү хэл үүргээ биелүүлэх хүсэлгүй болов. Тэгээд олон жил Бурханы төлөө орхиж, зарлагадсан нь угтаа Бурханы нигүүлсэл, ерөөлийг наймаацах гэсэн оролдлого байсан бөгөөд өөрөө Бурханд дуулгавартай хүн биш гэдгээ Сон Эньжэ өөрийн нөхцөл байдлын талаарх баримт, Бурханы үгийн илчлэлээс харсан зүйлээрээ дамжуулан ухаарна. Эцэст нь эрж хайснаар дамжуулан тэрээр, завхарсан зан чанараасаа ангижрах, Бурханд үнэхээр дуулгавартай болох, Бурханаар авруулахын тулд хэрхэн эрэлхийлэх ёстойг сурчээ.

8/16/2019

Сайн мэдээний кино “Бурханд итгэх итгэл 2 - Сүм нурсны дараа” Trailer


  Хятадын Коммунист Нам төрийн эрхэнд гарснаасаа хойш бүх шашин шүтлэгийг устгаж, Хятадыг бурхангүй үзэлтэй бүс болгохын тулд Христийн шашин болон Католик шашныг ямагт дарлан, хяхаж хавчсаар иржээ. Ялангуяа Ши Жиньпинийг ерөнхийлөгч болсноос хойш итгэл бишрэлийн эсрэг ХКН-ын дайралт оргилдоо хүрч, албан ёсоор зөвшөөрөгдсөн Гурван-Өөрөө сүмийг хүртэл устган, загалмайг нурааж байгаа юм. Юү Конгуан нь сайн мэдээ номлогч бөгөөд ХКН-ын хоморголсон баривчилгаанаас арай хийн зугтжээ. Тэгээд дараа нь Гурван-Өөрөө Эх Оронч Хөдөлгөөний Христэд итгэгч Чэнь Сон'эний гэрт очив. Чэнь Сон'эний Гурван-Өөрөө Эх Оронч Хөдөлгөөний чуулганыг ХКН татан буулгасан бөгөөд чуулганых нь зарим хүн пастор, ахлагчдынхаа сургаалыг сонссоныхоо дараа Эзэн Есүсийн “Гэхдээ Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир.” (Матай 5: 44) гэх үгийг баримталж байна гэж итгэн, ХКН-ын дэглэмийн төлөө залбирна. Гэвч ХКН-ын төлөө маш олон жил залбирсан ч, ХКН гэмшээгүй төдийгүй бүр чуулганыг нь татан буулгасан тул олон итгэгч төөрөлдсөн байв. ХКН-ын төлөө залбирах нь үнэндээ Бурханы хүсэлд нийцдэг юм уу хэмээн тэд гайхширна. Цуглааныхан энэ асуудлаар маргалдах боловч шийдвэрт хүрч чадсангүй. Дараа нь Чэнь Сон'энь бусадтайгаа хамт Бурханы үгийг уншиж, Юү Конгуан болон түүний хамтрагчийг сонссоноор “дайснуудаа хайрла” хэмээх Эзэн Есүсийн сургаалын үнэн утга учрыг мэдэж авчээ. Мөн Бурханыг эсэргүүцэж, үнэнийг үзэн яддаг ХКН-ын сатанлаг мөн чанарыг ялган таньсан бөгөөд пастор, ахлагчдыг даган Гурван-Өөрөө замаар орох, сатанлаг эрх баригч хүчний хамгаалалтад найдахын аюултай үр дагаврыг тодорхой харна...

5/14/2019

Христийн чуулганы кино “Тэнгэрийн хаанчлалын хүмүүс” Трейлер


  Эзэн Есүс, “Үнэнээр Би та нарт хэлье, та нар өөрчлөгдөж, жаахан хүүхдүүдтэй адил болохгүй бол тэнгэрийн хаанчлалд орохгүй” (Матай 18:3) хэмээн хэлсэн. Үнэнч хүмүүс л тэнгэрийн хаанчлалд орж чадна; үнэнч хүмүүс л хаанчлалын ардууд байж чадна гэж Эзэн Есүс бидэнд хэлсэн юм. Энэхүү кино нь Христэд итгэгч Чэн Нуогийн Бурханы ажлыг туулсан туршлага болон үнэнч хүн болох гэсэн эрэл хайгуулынх нь амийн замналыг өгүүлнэ. Чэн Нуо эмч байлаа. Бурханд итгэснийхээ дараа ч гэсэн, өдөр тутмынхаа амьдралд өөрийнх нь ашиг сонирхол, нэр нүүрийг хөөдөх зүйлстэй тулгарах үедээ өөрийн мэдэлгүйгээр худлаа ярьж, хуурдаг байв. Шалгалт, гай зовлонтой тулгараад түүнд бүр Бурханы тухай буруу ойлголт, гомдол төрдөг боловч дараа нь үнэнийг ахин дахин эрж хайснаар дамжуулан худлаа хэлдэг эх үндсийг болон аминчхан, арга зальтай сатанлаг уг чанараа ойлгож авсан ба тэрээр худлаа хэлэх болон зүрх сэтгэл дэх зальжин зангаа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрэлхийлэхэд анхаарлаа төвлөрүүлж эхэлжээ. Хожим нь үүргээ биелүүлж байх зуураа Хятадын Коммунист Намын засгийн газарт баривчлагдаж, асар их тамлал амсаж байхдаа тэрээр үхэн үхтлээ худлаа хэлж, Бурханыг үгүйсгэхээс татгалзаж, Бурханд гайхалтай сайхан, цангинасан гэрчлэл хийсэн билээ. Чэн Нуо аажмаар үнэнч хүн болж, Бурханыг үнэхээр хайрлаж, дуулгавартай дагаж чадах болсон. Тэгвэл түүний үнэн түүх юу вэ?

1/16/2019

Христийн сүмийн кино “Сайн мэдээний элч” Эцсийн өдрүүдийн сайн мэдээг түгээх |Трейлер(Монгол хэлээр)


Христийн сүмийн кино “Сайн мэдээний элч” Эцсийн өдрүүдийн сайн мэдээг түгээх | Трейлер (Монгол хэлээр)

Чен Ишин Эзэнд хорь гаруй жил итгэсэн бөгөөд урам зоригтойгоор Эзэний төлөө ажиллаж, номлодог. Тэр Хятадын Коммунист засгийн газарт баривчлагдаж, дөрвөн жилийг шоронд өнгөрөөсөн юм. Тэр Эзэний төлөө гэрчлэлд зогсчээ. Гэвч чуулган улам бүр эзгүйрч байгаа гунигтай нөхцөл байдал түүнийг төөрөгдөл, шаналалд оруулдаг. Дараа нь тэр эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы сайн мэдээг азаар сонсдог бөгөөд эцэст нь Эзэнтэй дахин нэгддэг. Баяр баясгалангаар дүүрэн тэрээр Эзэний эргэн ирэлтийн сайн мэдээг чуулганыхаа бусад ах эгч нартай хуваалцсан ч хариуд нь гүтгэлэг, доромжлол, хөөгдөлт, цохилт амсана чинээ санасангүй... Чен Ишин хүн төрөлхтнийг аврах Бурханы яаралтай хүслийг Төгс Хүчит Бурханы үгээс хардаг бөгөөд хаанчлалын сайн мэдээг түгээх нь Бурханы даалгавар, ялангуяа бүтээл нэг бүрийн хариуцлага, хүлээсэн үүрэг гэдгийг ухаардаг... Сүүлийн жилүүдэд тэр сайн мэдээ түгээж, Бурханд гэрчлэл хийхийн тулд мужаас муж, хотоос хот руу явсан бөгөөд энэ хугацаандаа шашны хүрээний байнгын дарамт, гололт, түүнчлэн сатанч Хятадын Коммунист дэглэмийн мөрдлөг, дарангуйллыг амсчээ. Хэдийгээр сул дорой байсан ч гашуун туршлагаараа дамжуулан тэр, шашны ертөнцийг антихристүүд болон хуурамч хоньчид хянадаг гэсэн үнэнийг олж хардаг.Тэрээр бас, Бурханд итгэх зуураа Бурханыг эсэргүүцдэг шашны хүрээний мөн чанар болон хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайр, авралыг хардаг. Төгс Хүчит Бурханы үгийн заавар болон Бурханы хайрын дэмжлэгтэйгээр тэр Бурханы даалгаврыг үүрч, аюулаас айхгүйгээр зоригтойгоор урагш тэмүүлдэг...


1/14/2019

Библийн кино “Библийн тухай нууцыг задлах нь” Есүсийн хоёр дахь ирэлт (Трейлер) (Монгол хэлээр)


Библийн кино “Библийн тухай нууцыг задлах нь” Есүсийн хоёр дахь ирэлт (Трейлер) (Монгол хэлээр)

Фэн Жиахуй эцэг эхийнхээ хамтаар бага залуугаасаа Эзэнд итгэжээ. 18 настай байхдаа тэр шашны сургуульд орсон бөгөөд 30-аад насандаа тэр Хятадын Шаньси дахь гэр чуулганы номлогч болсон юм. Олон жилийн турш Фэн Жиахуй, Библи бол Бурханы онгодыг хүртсэн, бид Библийн дагуу Бурханд итгэх ёстой хэмээх бат итгэлээ хадгалсаар иржээ. Библиэс гадна Бурханы хэлсэн өөр үг байхгүй бөгөөд Библиэс холдох нь тэрс үзэл гэж тэр итгэсэн юм. Түүний зүрх сэтгэл дэх ариун нандин газрыг, дээд зэргийн, харьцуулшгүй эрх мэдэлтэй газрыг Библи үргэлж эзэлдэг байв. Гэсэн хэдий ч, сүүлийн хэдэн жилийн турш түүний чуулган өдөр ирэх тусам эзгүйрч, Фэн Жиахуй болон түүний хамтран зүтгэгчид сүнс рүү нь гэтэх харанхуйг мэдэрч эхэлсэн бөгөөд өөрсдийнх нь дунд Эзэн байгааг мэдэрч чадахгүй байлаа... Тэр чуулганаа сэргээхийн тулд өөр чуулганаас номлогчид урьсан боловч нэмэр болсонгүй...

12/31/2018

Сайн мэдээний кино “Сэхээрэл” Бурхан миний сүнсийг сэргээсэн нь Трейлер Монгол хэлээр


  Лу Шиу’энь Хятад дахь гэр чуулганы номлогч байлаа. Тэрээр шашны пасторууд, ахлагчдын түгээсэн буруу ойлголтод итгэн, “Эзэн Есүс хүний нүглийг аль хэдийн уучилсан, Эзэнд итгэдэг хүмүүс үргэлж аврагдах болно. Тэд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөх хэрэггүй” хэмээн зүтгэсэн хэвээр байв. Тэрээр Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг ахин дахин эсэргүүцэж, голсоор байлаа...

12/23/2018

Христийн сүмийн кино монгол хэлээр бүтэн шууд үзэх “Ялалтын дуу” Бурхан бол бидний найдвар | Трейлер


  Христийн сүмийн кино монгол хэлээр бүтэн шууд үзэх “Ялалтын дуу” Бурхан бол бидний найдвар | Трейлер

  Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил бүх урсгал, бүлэглэл даяар цууриатсан юм. Хаанчлалын сайн мэдээ түгсэний дараа Төгс Хүчит Бурханы үгийг улам олон хүн хүлээн авч, түгээж, Бурханы илрэлтээр цанган байсан үнэнч итгэгчид Бурханы сэнтийн өмнө нэг нэгээрээ эргэн ирсэн билээ. Энэ хооронд Хятадын засгийн газар, шашны пасторууд, ахлагч нар Төгс Хүчит Бурханы Чуулганыг эхнээсээ эцсийг хүртэл зогсолтгүй дарж, хавчсаар ирлээ. Энэ киноны баатар Жэнг Шинжи бол сайн мэдээ түгээгч, Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүн юм. Тэр Хятадын Коммунист засгийн газар, шашны удирдагчдын увайгүй дарамт, дайралттай тулгарчээ. Ах эгч нартайгаа хамт Бурханд найдан ялалтын дуу дуулахын тулд тэр энэхүү хар, сатаны хүчийг хэрхэн ялах бол? ...


11/30/2018

Христийн сүмийн кино “ямар сайхан дуу хоолой вэ” Ухаалаг охид Бурханы дуу хоолойг сонсдог | Трейлер


Христийн сүмийн кино “ямар сайхан дуу хоолой вэ” Ухаалаг охид Бурханы дуу хоолойг сонсдог | Трейлер

Дун Жиншинь бол Хятадын нэгэн гэр чуулганы номлогч. Тэр Эзэнд гучин жилийн турш итгэсэн бөгөөд үнэнийг хайрладаг; тэр Эзэний үгийг байнга уншиж, түүгээр хөтлөгддөг. Тэр өөрийгөө Эзэний төлөө бахдалтайгаар зарцуулдаг. Номлолын ажлаасаа болж тэр Хятадын коммунист засгийн газрын цагдаад баригдаж, шоронд хоригдон, тэнд хэрцгийлэл, эрүү шүүлтийг туулжээ. Хүнлэг бус шоронгийн амьдралын долоон жилийг туулан гарахад түүнийг залж чиглүүлсэн зүйл нь Эзэний үг байлаа. 

11/29/2018

Христийн сүмийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Үнэний Сүнс ирсэн | Трейлер (Монгол хэлээр)


Христийн сүмийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Үнэний Сүнс ирсэн | Трейлер (Монгол хэлээр)

  Тао Уэй бол гэр чуулганы номлогч. Чуулган нь өдөр өдрөөр эзгүйрэхийн хэрээр дагагчид нь бүгд идэвхгүй, сул дорой сүнстэй болж, өөрийнх нь ч сүнс харанхуй болжээ. Тэр Эзэний байгааг мэдрэхээ больж, төөрөлдөж, яахаа мэдэхгүй болдог. Шашны ертөнц Ариун Сүнсний ажлыг яаж алдсан бэ? Эзэн аль хэдийн эргэж ирээд, ажлаа хийхээр хаа нэгтээ илэрсэн юм биш биз? ... Тао Уэй эдгээр асуултад яаралтай хариу хайж, Бурханы амийн амьд усны хангалт авахыг улам ихээр хүсэх болжээ. Тэр ах эгч нартайгаа хамт Бурханы ажил болон илрэлтийг хайж, эцэст нь Төгс Хүчит Бурханы Чуулганд ирж, тэндээ Төгс Хүчит Бурханы Чуулганы номлогчидтой ярилцаж, мэтгэлцэж эхэлдэг... Төгс Хүчит Бурханы Чуулганаас тэд амийн амьд усны эх сурвалжийг олж чадах болов уу? Сэнтийнээс урсдаг голоос тэд амийн усыг олж чадах болов уу? 

11/28/2018

Христийн сүмийн шинэ кино “Сүнсэндээ ядуу хүмүүс ерөөлтэй еэ” | Трейлер (Монгол хэлээр)



  Чо Ёнхань нь Өмнөд Солонгосын чуулганы пастор юм. Тэрээр олон арван жил Эзэнд идэвхийлэн үйлчилсэн бөгөөд итгэгчдээсээ гүн хүндлэл хүлээжээ. Сүүлийн жилүүдэд түүний чуулган өдөр ирэх тусам улам эзгүй хоосон болов. Муу үйлс улам бүр түгээмэл болж, бүр тэрээр өөрийгөө нүгэлд хутгалдсан байгааг үргэлж анзаарах болжээ. Үүнээс үүдэн тэрээр туйлаас гутран, ихэд будилсан мэт санагджээ ... Ихээхэн эргэцүүлсний дараа тэрээр нүглээсээ салах зам олж чадна гэж найдаад Ариун Сүнсний ажилтай чуулганыг хайн, пасторын албан тушаалаа шийдвэртэйгээр өгч, өөрийн урсгалыг орхижээ. Тэрээр хэд хэдэн бүлэглэлд зочилсон боловч тэдний хоосрол, доройтол түүнийг улам төөрч будилан, аргаа барахад хүргэнэ. Тэрээр Эзэнд хандан: “Эзэн минь! Та хаана байна вэ?” хэмээн хашхирчээ. Чон Ёнхань эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг судалж эхлээд, Төгс Хүчит Бурханы үгс эрх мэдэл, хүч чадлаар дүүрэн ба үнэн гэдгийг олж мэдэн, баярлан гайхширлаа.

11/25/2018

Христийн сүмийн шинэ кино “Миний хэрэгт бүү оролц” Христэд итгэгчийн оюун ухааны сэрэлт (Трейлер)


  Христийн сүмийн шинэ кино “Миний хэрэгт бүү оролц” Христэд итгэгчийн оюун ухааны сэрэлт (Трейлер)

  Ли Чиншин бол олон жилийн турш Эзэнд итгэсэн Хятад дахь гэр чуулганы номлогч. Тэрээр, Эзэн ирж өөрийг нь тэнгэрийн хаанчлал руу аваачихыг соргогоор хүлээн, сайн мэдээ түгээх Эзэний ажлыг үргэлж урам зоригтойгоор хийдэг. Сүүлийн жилүүдэд, Ли Чиншин өөр өөр төрлийн бүлэглэл, чуулганууд улам эзгүйрч байгааг олж харжээ. Гэсэн хэдий ч Зүүний Аянга нь Хятадын Коммунист засгийн газар болон шашны хүрээллийн ширүүн яллалт, хавчлагаас үл хамааран улам бүр эрч хүчтэй болсон. Янз бүрийн бүлэглэл, урсгалуудын улам олон сайн ба тэргүүлэгч хонинууд Зүүний Аянгыг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь Ли Чиншинийг хэсэг эргэцүүлэл хийхэд хүргэжээ. Ялангуяа, шашны хүрээний пасторууд, ахлагч нар Төгс Хүчит Бурханы Чуулганы нэрийг яллаж, харлуулахын тулд төрөл бүрийн цуу яриа, утгагүй үг зохиохоос ч татгалздаггүй болохыг тэр харсан юм. Тэр ч бүү хэл тэд Зүүний Аянгын номлогчдыг баривчлуулахаар Хятадын Коммунист засгийн газартай хамтран ажиллана. Тэр пастор ба ахлагч нарын үйлдэл, үйл хэрэг нь Эзэний замаас хазайсныг мэдэрч, мөн Хятадын Коммунист Нам болон шашны хүрээллийн улайран эсэргүүцэж, яллаад байгаа зүйл нь үнэн зам байх магадлалтай бөгөөд Эзэний илрэл ба ажил байх боломжтойг ухаарна. Үүний дараа тэрээр зарим хамтрагчтайгаа Зүүний Аянгыг эрж хайж, судлахаар шийдэцгээсэн боловч пастор болон ахлагчийн зүгээс ирсэн бүхий л төрлийн саад, бэрхшээлтэй тулгарлаа. Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Төгс Хүчит Бурханы Чуулганы номлогчдын гэрчлэлийг сонссоноор дамжуулан Ли Чиншин болон бусад хүмүүс, пастор, ахлагчийн цуу яриа, төөрөгдлийг ялгаж таних чадвартай болсон. Энэ нь, үнэн замыг судлахад дагагчдад саад болдог өөдгүй зорилго, хорон арга мэхийг нь ойлгох боломжийг тэдэнд олгодог бөгөөд тэд пастор, ахлагч хоёрын хоёр нүүрт үнэн төрхийг тодорхой олж хардаг. Ли Чиншин болон бусад хүмүүс нэгэн дуугаар "Бидний хэрэгт бүү оролц!" хэмээн шашны пастор, ахлагч хоёрт хэлжээ. Тэд эцэст нь пастор болон ахлагчийн урхидалт, хүлээсийг хаяж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж чаддаг. 


11/15/2018

Христийн сүмийн шилдэг кино “Аюул дунд өргөгдсөн нь” Трейлер (монгол хэлээр)



  Христийн сүмийн шилдэг кино “Аюул дунд өргөгдсөн нь” Трейлер (монгол хэлээр)

  Жао Жиган бол Хятад дахь орон нутгийн чуулганы ахлагч юм. Олон Христэд итгэгчдийн адилаар, Эзэнд итгэгч болохын хувьд түүний хамгийн агуу найдвар нь амьд байхдаа өргөгдөж, Эзэнтэй уулзаж, Түүнтэй хамт захирах явдал юм. 1999 онд чуулганы удирдагч “2000 онд Эзэн дахин ирнэ, Түүний итгэгчид амьдаараа өргөгдөх болно” хэмээх мэдээ гаргасны дараа түүний сэтгэл урьдныхаасаа илүүтэй хөдөлж, урам зоригтой боллоо. Итгэл, үнэмшлээр бялхсан тэрбээр ирээдүйг найдлага, горьдлоготойгоор харжээ... Гэсэн хэдий ч, 2000 он болж өнгөрсний дараа түүний найдвар бүхэлдээ талаар болов. Түүний урсгалд урьд өмнө үзэгдээгүй итгэлийн хямрал үүсэж, зөв зам сонгосон эсэхдээ гайхан эргэлзэхгүй байж тэр чадсангүй. 

11/09/2018

Христийн сүмийн кино “Зүүднээсээ сэрсэн нь” Трейлер (монгол хэлээр)


  Христийн сүмийн кино “Зүүднээсээ сэрсэн нь” Трейлер (монгол хэлээр)

  Ю Фан бол Эзэн Есүст итгэдэг бусад олонхүнтэй ижил нэгэн—Эзэн Есүс цовдлуулж байхдаа хүн төрөлхтнийг нүглээс нь хэдийн уучилсан, тэрээр итгэлээрээ дамжуулан зөвтгөгдсөн бөгөөд бүхнийг орхиж, Эзэний төлөө шаргуу ажиллаж байгаа цагт Эзэн Есүсийг эргэн ирэх үед тэнгэрийн хаанчлалд гарцаагүй орох болно гэж тэр боддог. Гэтэл түүний хамтран зүтгэгчид эргэлзэнэ: Бид Эзэнд итгэснээр уучлагдсан бөгөөд золиос гаргаж, Эзэний төлөө өөрсдийгөө зарцуулж чаддаг боловч бид байнга нүгэл үйлдэж, Эзэнийг эсэргүүцдэг. Энэ маягаар бид үнэхээр тэнгэрийн хаанчлалд орж чадах болов уу? ... Ю Фан Төгс Хүчит Бурханы Чуулганы гэрчлэгчидтэй нөхөрлөж, мэтгэлцсэний дараа Эзэний ирэлт болон тэнгэрийн хаанчлалд орох тухай нууцыг ойлгон, эцэст нь өөрийн зүүднээс сэрнэ ...   

11/05/2018

Христийн сүмийн кино “Өөрчлөлтийн агшин” | Трейлер (Монгол хэлээр)


  Христийн сүмийн кино “Өөрчлөлтийн агшин” | Трейлер (Монгол хэлээр)

  Су Мингью бол эх газрын Хятад дахь Христийн гэр чуулганы номлогч юм. Эзэнд итгэх нь аль хэдийн итгэлээр зөвтгөгдсөн, нигүүлслээр аврагдахад хангалттай гэж түүнд үргэлж санагддаг байв. Хэдийгээр бид байнга нүгэл үйлддэг боловч бидний нүглийг Эзэн өршөөсөн бөгөөд Эзэнийг ирэх үед бидний дүр төрх гэнэтхэн өөрчлөгдөж ариун болох ба бид тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх болно. Гэсэн хэдий ч зарим хамтран зүтгэгч эргэлзээний үрийг тарьдаг байв. Бид худал хэлж, нүгэл үйлдсээр байгаа болохоор тэнгэрийн хаанчлал руу үнэхээр өргөгдөж чадах болов уу? Су Мингью зүрх сэтгэлдээ будилж төөрөлдсөн байв. Эцэстээ Төгс Хүчит Бурханы Чуулганы номлогчидтой ярилцаж, мэтгэлцэх замаар Су Мингью тэнгэрийн хаанчлалд орох цорын ганц замыг олсон билээ ...

10/31/2018

Хаанчлалын сайн мэдээ “Урхи зангыг сэт цохь” Трейлер (Монгол хэлээр)


  Хаанчлалын сайн мэдээ “Урхи зангыг сэт цохь” Трейлер (Монгол хэлээр)

  2000 жилийн өмнө, Эзэн Есүс золин авралын ажлыг хийх үедээ Иудейн шашны нийгэмлэгийн асар их гүжир гүтгэлэг, буруутгалыг амссан. Иудейн удирдагчид Ромын засгийн газартай хүчээ нэгтгэн Түүнийг загалмайд цовдолжээ. Эцсийн өдрүүдэд, махбодод эргэн ирсэн Эзэн Есүс—Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажлыг хийхээр Хятадад ирсэн. Тэрээр энэ удаад мөн л Хятадын Коммунист засгийн газар хийгээд шашны ертөнцийн улангассан буруутгал, дарамт, баривчилгаатай нүүр тулж байна. Төгс Хүчит Бурханы Чуулганыг шүүж, гутаан доромжилдог, олны дунд ихээр тархсан цуурхал, буруу ташаа ойлголтууд нь тоймгүй олон итгэгчдийн нүдийг таглаж, тэднийг хянадаг үл үзэгдэгч урхи зангатай адил юм. Эмгэнэлт түүх ийнхүү давтагдаж байна...

10/28/2018

Христийн чуулганы кино “Зүрх шархлуулсан дурсамж” Трейлер Монгол хэлээр


  Христийн чуулганы кино “Зүрх шархлуулсан дурсамж”  Трейлер (Монгол хэлээр)

  Фан Гуоеи Хятад дахь гэр чуулганы ахлагч байв. Тэрээр хорь гаруй жил үйлчлэл хийхдээ Паулыг үргэлж дуурайдаг, Эзэний төлөө урам зориг дүүрэн, хичээнгүйлэн ажиллаж бүхнээ зориулдаг байлаа. Мөн тэрээр ийм маягаар итгэлээ дагаж мөрдсөнөөр тэнгэрлэг Эцэгийн хүслийг гүйцэлдүүлж, Эзэнийг эргэн ирэх үед тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх болно гэж бат итгэдэг. Гэвч Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн аврал түүн дээр ирэхэд тэрээр өөрийн үзэлтэй зууралдсаар байдаг. Тэрээр Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг ахин дахин голж, эсэргүүцэж бас ялладаг...

  Хожим нь Фан Гуоеи Төгс Хүчит Бурханы Чуулганы номлогч нартай хэд хэдэн удаа мэтгэлцсэний дараа үнэнийг сэхээрч, тэнгэрлэг Эцэгийн хүслийг хэрэгжүүлэхийн утга учир хийгээд түүнийг авралд хүргэж тэнгэрийн хаанчлалд оруулах итгэлийн арга замыг таньж мэддэг...

  Урьд нь хэн байснаа санаж дурсах бүрд зүрхийг нь зүүгээр хатгах мэт болно...


10/23/2018

Иоханы Илчлэлийн номны биелэл: Вавилон хотын сүйрэл “Тэр хот нуран унана” | Трейлер (Монгол хэлээр)


  Христэд итгэгч Чен Хуйзэ бол Хятад дахь гэр чуулганы хамтран зүтгэгч. Тэрээр чуулган нь үйлдвэр нээж байгааг харах бөгөөд ХКН-ын засгийн газарт бууж өгөхийн тулд Гурван-Өөрөө сүмд нэгдэхийг пастор нь итгэгчдэдээ уриална. Чуулганы пастор, ахлагч хоёр өөрсдийн байр суурь болон нэр алдрын төлөө ил далд тэмцэлдэж, атаа жөтөөнөөсөө болж тэмцэлдэн, чуулганаа хуваан бутаргана. Тэд мөн Зүүний Аянгыг эсэргүүцэж, үүнийг судлахад нь итгэгчдэдээ саад болохын тулд ХКН-ын засгийн газартай хүчээ нэгтгэнэ. Бас тэд хаанчлалын сайн мэдээг номлож байгаа ах эгч нарыг баривчлуулахаар цагдаад идэвх санаачлагатайгаар мэдээлнэ. Чен Хуйзэ ихээр гутран гуниглана; чуулган нь хэдийнээ Ариун Сүнсний ажлыг алдаж, Агуу Вавилоны адил шашны газар болон доройтож, Эзэнээр хараагдсан болохыг тэр ойлгоно. Тэгээд тэр Зүүний Аянгыг судалж, Бурханы ажил болон илрэлтийг эрж хайхаар шийдсэн юм.... Тэр аюул заналын ирмэг дээр шашны Вавилоноос зугтаж чадах болов уу?

10/04/2018

Есүс Христийн эргэн ирэхийг угтан аваарай “Эргэн ирсэн Тэр хэн бэ” | Трейлер (Монгол хэлээр)


  Есүс Христийн эргэн ирэхийг угтан аваарай “Эргэн ирсэн Тэр хэн бэ” | Трейлер (Монгол хэлээр)

  Ким Еонруг нь Солонгосын шашны нийгэмлэг дэх сүсэг бишрэлтэй пастор байсан. Үнэнээр цангасан тэр Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийг тэсэн ядан хүлээсэн. 2013 оны нэг өдөр Чосун Илбод Төгс Хүчит Бурханы үгстэй таарсан. Эрх мэдэл, хүч чадлаар дүүрэн эдгээр үгс түүнд шууд нөлөөлж, түүний сэтгэлд гүн хүрчээ. Төгс Хүчит Бурхан нь түүний удаан хүлээсэн Аврагч болох эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг баталгаажуулахын тулд тэр Төгс  Хүчит Бурханы ажил болон үгсийг эрж хайж, судалж эхэлсэн... Өөрийн зүрх сэтгэл дэх эргэлзээ бүрийг нэг нэгээр нь шийдвэрлэнгээ Ким Еонруг маш их баярласан тул нүүрээрээ газар унан, мөргөж эхлэв: Төгс Хүчит Бурхан бол эцсийн өдрүүд дэх Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт юм. Тэр бидний дунд чимээгүйхэн ирж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг удаан хугацаанд хийж байна.