Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2/01/2019

Тэнэг охин болох шахсан минь


Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурханы Чуулган, Зүүний Аянга,  Христ, үнэн,

Тэнэг охин болох шахсан минь
Ли Фан, Хятад

2002 оны намар, манай Үнэний Чуулган салбарын эгч Жао Эзэн эргэн ирсэн тухай гайхамшигт мэдээг дуулгахаар өөрийн үеэл Ван эгчийг манай гэрт авчирсан юм. Хэдэн өдөр Төгс Хүчит Бурханы үгсийг уншиж, эгчийн дэлгэрэнгүй нөхөрлөлийг сонсоод дэлхийг бүтээснээс өнөөг хүртэл Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд гурван шаттай ажил хийснийг би ойлгосон юм. Би мөн Бурхан ажлын шат бүртээ өөр нэр авсан явдал, үе бүр дэх Бурханы нэрний ач холбогдол, бие махбодтой болсон Бурханы нууц гэх мэт бусад үнэнийг мэдэж авлаа. Эдгээр үнэн үнэхээр намайг нүдээ том нээж, чадах бүхнээ харах боломж олгосон юм. “Энэ бүхэн тов тодорхой сонсогдож байна, бас Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс байж тун магад учир энэ боломжийг ашиглаж, Төгс Хүчит Бурханы үгсийг илүү унших хэрэгтэй” гэж би өөртөө хэлэв. Явахынхаа өмнө Ван эгч Бурханы үгстэй зарим ном надад үлдээлээ. Өдөр цаг гарах бүрт би Бурханы үгсийг уншдаг байв. Унших тусмаа тэднийг унших улам дуртай болж, тэдгээр нь Бурханы үгс болохыг би улам бүр мэдэрсэн юм. Гурван өдрийн дараа миний сэтгэл түгшив. Би “хүү минь бас итгэгч, бас манай чуулганы олон ах эгч нар Эзэн эргэн ирсэн тухай энэ гайхамшигт мэдээг мэдээгүй хэвээр байгаа. Би яаравчилж, тэдэнд хэлэх хэрэгтэй” хэмээн бодсон билээ.

Дараа өдөр нь өглөө эрт би хүүгийнхээ гэрт очлоо. Би түүнд баяртайгаар “Энэ үнэхээр гайхалтай ном. Чи үүнийг аль болох түргэн унших хэрэгтэй” гэж хэлэв. Хүү минь над руу зэрвэс хараад “Ямар ном бэ? Та тун баяртай байх шиг байна. Наанаа орхичих доо, би дараа нь цаг гарахаар харъя” гэлээ. Бүх итгэгчид Эзний эргэн ирэлтийг хүлээж байсан учраас Эзэн аль хэдийн эргэн ирснийг хүү минь мэдээд баярлана гэж би бодсон юм.

Гэвч гурван өдрийн дараа манай хүү шашны зургаан хүнтэй хамт гэрт маань хүрч ирнэ гэж би зүүдэндээ ч төсөөлсөнгүй. Тэдний нэг нь манай салбарын пастор Шиа, харин бусад нь манай хүүгийн салбарын пасторууд, номлогчид байсан юм. Юу болсон, яагаад ийм олон хүн надтай уулзахаар ирснийг би ойлгохгүй байсан тул тэднийг хараад жаахан гайхав. Ли овогтой пастор над руу ойртон хэсэг харснаа царайдаа зовнил тодруулан “Эгч ээ, бид бүгд Эзэнд итгэгчид, нэгэн том гэр бүл билээ. Нэг хүн танд ном өгсөн гэж хүү тань надад хэллээ, та үүнийг уншаад ер хэрэггүй. Одоо бол эцсийн өдрүүд, Эзэн Есүс хэлсэнчлэн: ‘Дараа нь хэн нэгэн хүн танд Христийг энд, эсвэл тэнд байна гэж хэлэх аваас түүнд бүү итгэ. Хуурамч христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг тунхаглах ба, ийм зүйл тохиолдвол та бүхэн хууран мэхлэгдэх болно’ (Матай 24: 23-24). Эзэн Есүсийн эдгээр үгс нь Эзэн ирсэн гэж хэлсэн хэн боловч хууран мэхлэгч бөгөөд бид тэднээс сэрэмжилж, сонсохоос татгалзах хэрэгтэй гэсэн утгатай гэж бид бодож байна. Яг одоо шашны бүх л ертөнцөд Зүүний Аянга л олон нийтийн дунд Эзэний эргэн ирэлтэд гэрчлэл хийж байгаа учраас та юу ч хийлээ гэсэн тэдэнтэй бүү холбогд. Зүүний Аянгын номнуудын алийг ч бүү унш. Тэдний зам бидний сүсэг бишрэлээс өөр учир тэднийг бүү сонс. Та Библийг сайн ойлгодоггүй, биеийн хэмжээ жижигтэй учир амархан хууртаж байгаа юм. Бид олон жил номлол хийсэн бөгөөд Библийг сайн ойлгодог. Бид Хятад даяар аялж, олон зүйл үзсэн бөгөөд бидний амь илүү том юм. Өнөөдөр бид таныг аврах гэж тусгайлан ирлээ, тиймээс та бидэнд итгэж, өөрийнхөөрөө зүтгэхгүй байхыг хичээх хэрэгтэй.” гэв. Үүнийг сонсоод би “Энэ пастор надад санаа зовсон болтой, бас түүний хэлсэн буруу биш. Би хөгшин, боловсрол төдий л сайн биш, Библийг тийм сайн ойлгодоггүй. Би тэдэн шиг гаргууд ажигч байж мэдээж чадахгүй.” гэж дотроо бодсон юм. Энэ үед Шиа пастор “Би бол бастор, Эзэн надад удирдуулахаар Өөрийн сүргийг өгсөн юм. Иймээс таныг үнэн замаас гажуудуулахгүй байх нь миний үүрэг билээ. Хэрэв Эзэний сүргийг харж хандахгүй бол би Эзэнд өрөө төлөх боломжгүй болно. Эгч ээ, бусад бүлэг рүү ингэж гүйхээ боль. Хэрэв таныг Зүүний Аянга биднээс хулгайлчихвал энэ олон жил Бурханд итгэсэн тань талаар болно!” гэлээ. Тэдний түгшүүртэй царай руу харж, надтай ярьж байсан ноцтой өнгийг нь сонсоод би жаахан айсан юм. “Тэр зөв өө. Хэрэв би буруу итгэж эхэлбэл энэ олон жилийн итгэл минь талаар болохгүй гэж үү?” хэмээн би бодов. Гэхдээ дараа нь би “Тэр номон дахь үгс маш сайхан, маш зөв санагдан. Эдгээр пасторууд, номлогчид Төгс Хүчит Бурханы үгсийг уншаагүй байж энэ нь үнэн зам биш гэж яаж хэлж чаддаг билээ?” гэж бодлоо. Тэгээд би тэдэнд “Та нарын хэлж байгаа байдлаар бол үнэхээр тийм мэт санагдаж байна, гэвч миний тэднээс сонссон зүйл Библи дэх Эзэний үгстэй бүрэн нийцэж байгаа шүү дээ!” гэж хэлэв. Миний хэлэхийг сонсоод тэд бүгд нэгэн зэрэг ярьж эхлэн, намайг айлгах олон зүйл хэлснээс ухаан минь балартаж, төөрөлдөн, сэтгэлийн их хямралд орсон билээ. Би тэнд нэг ч зүйл хэлж чадахгүй тэнэг мэт сууж байв. Тэгтэл тэд намайг өөрсөдтэй нь залбирч, жаал хараал тавихыг хүссэн ч би хэлснээр нь хийгээгүй учраас намайг дахин айлгаж эхэлсэн юм. Эцэст нь хүү маань “Ээжийнхээ асуудлыг би өөрөө шийдье” гэж хэлэв. Тэгснээ тэр “Хургыг дагаж шинэ дуунууд дуул” нэртэй магтан дууны хоёр ном, магтан дуутай хуурцагнууд болон “Бурханы гэрээс эхлэх Шүүлт” нэртэй Бурханы үгсийн номыг аяганы шүүгээнээс гарган, аваад яв гэж пасторт өглөө.

Тэднийг явсны дараа сэтгэл минь ихэд хямарч оройн хоолоо ч идэж чадаагүй тул Эзэний өмнө очин, ийнхүү залбирлаа: “Эзэн Есүс минь, эдгээр пасторуудын хэлсэн үнэн үү, үгүй юу? Тэд үнэхээр миний аминд санаа зовсон мэт санагдаж байна. Хэрэв би тэднийг сонсохгүй бол сүсэг бишрэлээ буруу газарт аваачих уу? Ээ Эзэн минь, хэрэв Та үнэхээр Төгс Хүчит Бурхан болж эргэн ирээд би Таныг хүлээн зөвшөөрөхгүй бол Танд би хаалгаа хааж байгаа хэрэг биш үү? Би яг л мунхаг охидын нэг шиг болох биш гэж үү? Ээ Эзэн минь, өнгөрсөн хэдэн өдөр Төгс Хүчит Бурханы үгсийг уншсанаар би сэтгэлийн их хангамж олж авсан мэт санагдаж байна. Би үнэхээр чин үнэнээр үүнийг мэдэрсэн, гэтэл миний буруу байж болох гэж үү? Тэд магтан дууны номнууд, хуурцгуудыг минь авч явсан тул одоо би үнэхээр гунигтай байна. Яахаа мэдэхгүй байна, тиймээс надад замыг үзүүлээч дээ ...” Ван эгчийн надад өгсөн бас нэг ном болох Төгс Хүчит Бурханы үгсийг аяганы шүүгээний гүнд нууснаа би залбирсныхаа дараа гэнэтхэн санасан юм. Надад энэ ном бийг ойлгоод сэтгэл арай дээрдэв. Гэхдээ дараа нь тэдгээр пасторууд юу гэж хэлснийг бодоод юу хийх хэрэгтэйгээ мэдэхгүй л байлаа. Би тэр номыг унших хэрэгтэй юу, үгүй юу? Тэр шөнө сэтгэл минь үймрэн бараг унтаж чадсангүй. Би нулимс унаган Бурханд дахин дахин залбирч байлаа...

Дараа өдөр нь эрт манай хүү намайг хуучин чуулганы минь уулзалтад аваачихаар ирсэн юм. Би шийдвэрт ер хүрч чадахгүй байсан ч хүү минь уулзалтын газар луу намайг хүчээр аваачиж, бүр Зүүний Аянга намайг хулгайлах шахсан гэж номлогчид хэлээд, намайг үлдэхэд ятгахын тулд чадах чинээгээрээ хичээхийг түүнд захисан юм. Тэр мөчид номлогчид болон бүх ах эгч нар намайг хүрээлэв. Номлогч миний гарыг атгаад “Эгч ээ, та юу ч хийсэн бусдын номлолыг бүү сонс. Хэрэв та буруугаар итгэж эхэлбэл Эзэн цуглааныг өргөхөөр ирэхэд та үлдэж хоцорно, тийм биз дээ? Та биеийн хэмжээ жижигтэй учир хэн нэгэн танд уншуулахаар ном өгвөл эхлээд биднээс асуусан нь дээр. Тэрийг бид танд шалгаж өгье ...” гэж намуухан дуугаар хэлэв. Ах эгч нар мөн намайг үлдэхийг хэрсүү ятгаж, би тэдний “хайр”-анд сэтгэл хөдлөн нулимс унагасан юм. Тэд миний сэтгэл хэчнээн хөдөлснийг хараад санаагаа дахин нэг хэлж “Хэрэв Зүүний Аянгын хэн боловч танайд дахин зочлохоор ирвэл тэднийг бүү оруулаарай. Тэдэнтэй холбогдож огт болохгүй!” гэлээ. Би дэмжин толгой дохив.

Хэдхэн хоногийн дараа Ван эгч дахин надтай уулзахаар ирсэн юм. Би түүнд “Пастор надад Библиэс энэ мөрийг уншиж өглөө: ‘Дараа нь хэн нэгэн хүн танд Христийг энд, эсвэл тэнд байна гэж хэлэх аваас түүнд бүү итгэ. Хуурамч христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг тунхаглах ба, ийм зүйл тохиолдвол та бүхэн хууран мэхлэгдэх болно’ (Матай 24 : 23-24). Эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд илрэх бөгөөд Эзэн эргэн ирлээ гэж хэлсэн хэн боловч хууран мэхлэгч байх болно. Би Библийг ойлгодоггүй, биеийн хэмжээ минь жижиг тул төөрөгдүүлэхэд амархан хүн юм. Би өөр сургаал сонсож зүрхлэхгүй учраас чамайг оруулахгүй. Дахиж битгий ирээрэй” гэж хэлэв. Ван эгч машид чин сэтгэлээсээ “Биднийг эцсийн өдрүүдэд хуурамч Христүүдээс сэрэмжлүүлэхийн тулд Эзэн Есүс үүнийг хэлсэн боловч Тэр биднийг Христээс бас нүүр буруулуулах гэсэн юм биш. Хуурамч Христүүд байгаа бол жинхэнэ Христ аль хэдийн илэрсэн болохоор тэр юм, учир нь жинхэнэ Христгүйгээр дүр эсгэгчдэд дуурайх зүйл үгүй шүү дээ. Эзэн Есүсийн эдгээр үгс бидэнд гярхай байж сурах ёстойг хэлж байгаа болохоос эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирлээ гээд Эзэний эргэн ирэлтийн тухай сайн мэдээг сонсохоос татгалзах хэрэгтэй гэж хэлээгүй юм. Эс бөгөөс бид Эзэн эргэн ирэхэд хэрхэн угтаж чадах билээ? Үнэндээ Эзэн Есүс хуурамч Христүүдийн шинжийг аль хэдийн ойлгомжтой тодорхойлсон шүү дээ. Гол шинжүүдэд нь хүмүүсийг хуурахын тулд дохио үзүүлэх, гайхамшиг бүтээх, өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөх, Эзэн Есүсийн аль хэдийн хийсэн ажлыг дуурайх зэрэг багтана. Тиймээс эцсийн өдрүүдэд наманчлалын замыг номлоход Эзэн Есүсийг дуурайдаг, энгийн хэдэн тэмдэг үзүүлж, эсвэл өвчтэйг анагааж, чөтгөрүүдийг хөөж чаддаг хэн боловч хуурамч Христ юм. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болж эргэн ирсэн Эзэн Есүс болох Төгс Хүчит Бурхан нь Эзэн Есүсийн аль хэдийн хийсэн ажлыг давталгүй, харин Эзэн Есүсийн золин аврах ажил дээр суурилан шинэ ажил хийдэг юм. Төгс Хүчит Бурхан Нигүүслийн Эринийг эцэслэн, хүн төрөлхтнийг шүүж, ариусгах шатны ажлыг хийхийн тулд үнэнийг илэрхийлснээр Хаанчлалын Эринийг нээгээд байна. Төгс Хүчит Бурхан наманчилсан боловч нүгэлд амьдарсаар байгаа тэдгээр бүх хүмүүсийг нүгэлт зан чанарынх нь хүлээснээс чөлөөж, Сатаны харанхуйн нөлөөнөөс холдуулах замаар бүрэн аврах болно. Хүн төрөлхтнийг ийнхүү гайхамшигт сүүлийн хүрэх газарт нь аваачих болно. Бурхан зөвхөн Өөрөө энэ ажлыг хийж чадах бөгөөд хуурамч Христүүдийн аль нь ч чадахгүй.” Хэдийгээр эгчийн хэлсэн үндэслэлтэй санагдсан ч пасторуудын хэлсэн үгс толгойд минь эргэлдсээр байлаа. Миний ой ухаан үймж, төвлөрч чадахгүй байсан бөгөөд түүний нөхөрлөлөөс нэмж сонсохыг би хүссэнгүй. Тиймээс би түүнээс зайлсхийхийн тулд хөршийндөө хийх зүйл байна гэж худал хэлсэн юм. Ван эгч үүнээс хойш манай гэрт олон удаа эргэж ирсэн ч, би түүнээс үргэлж зайлсхийдэг байлаа. Хөрш минь надад “Тэр муу хүн шиг харагдахгүй байхад чи юунаас айгаа вэ?” гэсэн юм. Зүрхэндээ би Ван эгч сайн хүн гэдгийг мэдэж байсан ч биеийн хэмжээ жижигтэй учир итгэлээ буруу болгох вий гэхээс би эмээсэн юм.

Би хуучин чуулганыхаа уулзалтад эргэн очсоны дараа номлогчид номлолдоо өмнө нь хэлсэн зүйлээ хэлж байхыг сонсов. Тэд үргэлж Зүүний Аянгаас хэрхэн сэрэмжлэх, эсвэл чуулганд хандив өргөх тухай ярьж, эс бөгөөс Эзэний төлөө тэд хэчнээн их ажиллаж, зовсон, Бурханаас хэчнээн их нигүүлсэл хүртсэн тухай уйдмаар хуучин зүйлсээ давтаж байв... Тэд жаахан ч гэсэн шинэ, гэгээлэг зүйл хэлж чадсангүй. Би тэднийг сонсохоос хурдан залхаж, зүүрмэглэж эхэлсэн юм. Бас нэг удаад, өөр чуулганы ах номлол хийхээр ирсэн боловч Эзэний ажлыг хийхийн тулд тэр хэрхэн уул даван явж, хэчнээн их зовсон, сайн мэдээг түгээснээр тэр хэчнээн олон хүнийг хувиргаж, хэчнээн олон чуулган байгуулсан тухайгаа нэгэн ижил юм ярьж байлаа. Тэрээр номлолыг өөрийгөө магтахад ашигласан юм. Надад түүнийг сонсох маш эвгүй санагдаж, тэр Эзэнд гэрчлэл хийж байгаа бус, өөртөө гэрчлэл хийж байгаа гэсэн бодол төрсөн билээ. Өөр нэг өдөр би уулзалтын газарт дөнгөж ирэхэд эгч нарын нэг надад “Өнөөдөр бидэнд хорин хэдэн настай шашин судлалын эмэгтэй оюутан номлол уншина” гэж хэлэв. Би үүнийг сонсоод ихэд баярлаж, тэр манай номлогчдоос сайн номлол хийх нь лавтай учир онцгой анхаарал хандуулна гэж өөртөө хэллээ. Гэтэл оюутан номлолоо Зүүний Аянгаас хэрхэн сэрэмжлэх тухай эхэлж, цааш нь 16 насандаа жирийн хичээл номоо орхиж, шашин судлахаар хэрхэн шашны сургуульд орсон, хэрхэн ажиллаж, гадуур бороог үл ажран яаж зовсон, хэр олон газраар явсан тухайгаа ярьж эхэлсэн юм.... Сонсох тусам би улам залхав. Би дотроо “Энэ чинь ердөө шинэ саванд хийсэн хуучин дарс л байна шүү дээ! Тэд яагаад нэгэн ижил хуучирсан уйтгартай юмаа давтсан хэвээр байна вэ? Үүний аль нь ч Эзэний үгсийн тухай тэдний туршлага, мэдлэгтэй холбогдолгүй, бас Эзэний замыг дагах, Түүний үгсийг хэрэгжүүлж, эдгээрт ороход биднийг хөтлөхгүй байна шүү дээ.” гэж бодлоо. Уулзалтуудад би аль хэдийн нэг сар гаруй явсан ч тэднээс юу ч олж авсангүй. Эдгээр сургаалыг сонсох тусам сүнс минь улам хатсан мэт болж, энэ маягаар итгэхээ үргэлжлүүлбэл сэтгэлийн цангаанаас болж үхнэ гэж бодсон юм. Энэ тухай бодох тусам сэтгэл улам гундаж байлаа.

Уулзалтын дараа би гунигтайгаар гэртээ харив. Ван эгч надад өгсөн “Бурханы гэрээс эхлэх шүүлт” гэдэг номонд Хүмүүс биеэ тоож, өөрсдийгөө өргөмжлөлгүй Бурханыг агуу хэмээн дээдэлж, Бурханыг өргөмжлөх хэрэгтэй гэж бичсэн байдгийг би бодов. Гэвч эдгээр номлогчид бүгд өөртөө гэрчлэл хийж, өөрсдийгөө бүхнээс дээдэлж, бусдаар өөрсдийгөө хүндлүүлж байсан юм. Тэр номонд бичсэн зүйл надад зөв мэт санагдав! Тиймээс би тэр орой гэртээ ганцаар байхдаа “Бурханы гэрээс эхлэх шүүлт” номыг гарган, зарим хэсгээс нь уншив. Унших тусам зүрх минь баясч, эдгээр үгс аминд минь хүнс болж болохыг би үнэхээр мэдрэв. Манай номлогч надад ийм сайн номыг яагаад уншуулахгүй гэснийг би гайхаж байлаа. Манай пастор өөрийгөө миний аминд хариуцлага хүлээсэн гэж үргэлж хэлдэг атлаа номлол хийхдээ өөртөө хэрхэн гэрчлэл хийхийг л мэддэг мэт санагдсан шүү дээ. Тэр надад хэрхэн амь олж авахыг хэзээ ч хэлээгүй. Би маш сул дорой байж, уулзалтад явахыг хүсэхгүй байсан үеэ санав. Пастор над дээр хэзээ ч зочилж, дэмжлэг үзүүлэх гэж ирээгүй. Гэтэл тэр яахаараа намайг Төгс Хүчит Бурханы үгсийг уншиж, сэтгэлийн тэжээл авч эхэлмэгц гарч ирж, нэг янзын хуучин зүйлээ тэд давтахыг сонсоход намайг хүчилдэг билээ? Энэ чинь миний амьдралд хариуцлага хүлээж байгаа хэрэг биш! Гэнэт би хэр их буруутсанаа ойлгож, өөрийгөө гашуунаар буруутгасан юм: Төгс Хүчит Бурханы үгс миний аминд хангалт өгч чадсан бөгөөд тэд Бурханаас ирсэн нь магад. Би яахаараа пасторын хэлсэнд итгэж, үнэн замыг судлахаас бууж өгөхүйц тийм тэнэг, сохор байдаг билээ? Ван эгч надад үргэлж элэгсэг дэмжлэг үзүүлж, эцсийн өдрүүдийн Бурханы авралыг хүртэх боломж олгохын тулд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын тухай надад гэрчлэл хийснийг би бас бодов. Гэтэл би Ван эгчид ердөө сайхан хандалгүй, бүр хэд хэдэн удаа түүнтэй уулзахаас зайлсхийсэн шүү дээ. Би түүнд дайснаа мэт хандах ёсгүй байж. Энэ тухай бодоод би асар их гуниглав. Тиймээс би Эзэний өмнө очиж, нулимс цийлэгнүүлэн наминчлалын залбирал хэлэв: “Эзэн минь, Бурханы үгсийн номыг надад авчирсан эгчид би өстөн дайсан мэт хандаж, түүнээс нүүр буруулжээ. Энэ бол хэн нэгнийг орхисон хэрэг биш, үнэндээ Таны авралаас татгалзсан хэрэг билээ. Эзэн минь, тэдгээр пасторуудыг сонсож, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг судлахаа болих ёсгүй байж гэдгийг одоо би мэдлээ. Би Танд гэмээ хүлээхийг хүсэвч Ван эгчийг яаж олохоо мэдэхгүй байна. Та надад эгчийг олоход туслаач.” Залбирсныхаа дараа би номоо дахин авч, шөнө дөл болтол уншив. Унших тусам надад агуулга нь сайн санагдаж, Төгс Хүчит Бурханы үгсийг уншихаас намайг сэргийлсэн пасторуудад би хорсох болов.

Эзэн залбирлыг минь сонссонд би маш их талархаж байна! Дараа өдрийн үдэд намайг үдийн хоолоо идэж байхад Ван эгч манай гэрт ирэв. Би сүүлд уулзсанаасаа хойш тохиолдсон бүх явдлын тухай түүнд ярив. Тэрээр шашны чуулганаас нөөц авч чадахгүй байсныг минь сонсоод Төгс Хүчит Бурханы үгсээс нэг мөрийг уншиж өгөв: “Бурхан энэ баримтыг биелүүлэх болно: Тэр орчлон ертөнц даяарх хүмүүсийг Өөрийнхөө өмнө ирүүлж, газар дээрх Бурханыг шүтүүлэх ба өөр газрууд дахь Түүний ажил зогсож, жинхэнэ замыг эрж хайхад хүмүүсийг албадах болно. Энэ нь яг л Иосеф шиг байх болно: Түүнд идэх юм байсан учраас хүн бүр хоол хүнсний төлөө түүн дээр ирж, түүнд мэхийн ёсолсон. Өлсгөлөнгөөс зайлсхийхийн тулд хүмүүс жинхэнэ замыг эрж хайхаас өөр аргагүй болно. Бүх шашны нийгэмлэгүүд асар их өлсгөлөнд нэрвэгдэж байгаа ба зөвхөн өнөөдрийн Бурхан л хүний таашаалыг хангах тасралтгүй урсах булгийг эзэмшсэн, амийн усны ширгэшгүй булаг бөгөөд хүмүүс Түүн дээр ирж Түүнд найдах болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Мянган жилийн хаанчлал ирсэн”-ээс). Тэгээд эгч надад үүнийг нөхөрлөсөн юм: “Бурхан бол амийн усны шавхагдашгүй булаг бөгөөд Бурхан л хүмүүсийг амиар хангаж чадна. Хүмүүс Бурханыг орхивол модноосоо тасарсан мөчир шиг харанхуйд байж, хувхайран үхнэ. Бид Бурханд сүсэглэхдээ Хурганы мөрийг чанд дагаж, Бурханы ажлыг одоо илэрч байгаагаар нь хүлээн зөвшөөрч, Ариун Сүнсний ажил болон Бурханы амийн усны тэжээл, хангамжийг олж авах боломжтой болохын тулд Бурханы өмнө очих ёстой. Бид яагаад шашны тэдгээр пасторууд, ахмадуудыг сонсоод хүнс авч чадахгүй байна вэ? Үүнд хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, тэдгээр пасторууд, ахмадууд Эзэний тушаалыг дагадаггүй, мөн Эзэний үгсийг хэрэгжүүлдэггүй. Тэд Бурханы тухай амьдралын жинхэнэ туршлага, жинхэнэ мэдлэг огт байхгүй бөгөөд Бурханаас айдаг зүрх огт байхгүй гэдэг нь тэд Бурханыг өргөмжилж, эсвэл Түүний ажил, номлолд гэрчлэл огт хийдэггүй болохыг харуулж байна. Тэд ердөө өөрсдөдөө цаасан малгай өмсгөж, өөрсдөдөө гэрчлэл хийдэг. Эзэний замаас бүрэн гажсанаараа тэд хүмүүсийг хуурдаг, байдаг л хуурамч хоньчид болж хувирсан юм. Иймээс тэд Ариун Сүнсэнд жигшигдэж, гологдсон бөгөөд хэзээ ч Түүний гэгээрэл, замчлалыг хүртэхгүй. Шашны нийгэмлэг яагаад тийм хоосон байдгийн гол шалтгаан нь энэ юм. Нөгөө шалтгаан нь гэвэл Эзэн шинэ эриний ажлыг хийхээр аль хэдийн эргэн ирээд байна. Нигүүслийн эриний хүмүүст хийх Ариун сүнсний ажил аль хэдийн эцэс болж, Бурханы шинэ ажлыг түргэвчлэхээр явж байгаа бүлэг хүмүүст одоо хийгдэж байна. Гэхдээ пасторууд болон ахмадууд Бурханы шинэ ажлыг огт судлалгүй, Бурханы мөрийг дагаж, Түүний удирдлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэдний хийж байгаа зүйл гэвэл ердөө Бурханыг галзуу мэт эсэргүүцэж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг буруушаан, эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханыг гутаан, нэр хүндэд нь халдаж байгаа юм. Тэд итгэгчдийг үнэн замыг судлан, Бурханд эргэн очихоос сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийж байгаа учраас Эзэнийг загалмайд цовдолсон Фарисайчуудтай яг адил болсон байна. Бурхан тэднийг аль хэдийн буруушааж, устгасан учраас Ариун Сүнс тэдэн дээр ажиллах боломж байгаагүй юм. Тиймээс хэрэв бид амийн хүнс авахыг хүсвэл өөрсдийгөө Ариун Сүнсний одоогийн ажилтай нийцүүлж, Бурханы одоо илэрхийлж байгаа зүйлсийг хүлээн зөвшөөрч, эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханы удирдлага, хангамж, хариулгыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ бол бид үнэн болон амьдралыг олж авах цор ганц зам мөн. Энэ нь Эзэн Есүсийн хэлснийг баталж байна: “Би бол зам, үнэн, амь юм” (Иохан 14:6). “Гэхдээ өөрт нь Миний өгөх уснаас уух хэн боловч хэзээ ч цангахгүй; харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь руу оргилох булаг болно” (Иохан 4:14).

Бурханы үгсийн тухай Ван эгчийн нөхөрлөлийг сонссоны дараа би пасторууд, ахмадууд болон шашин судлаач оюутнуудад яагаад номлохуйц үнэ цэнэтэй зүйл ер байдаггүйг гэнэт ойлгов: Тэдэнд үнэн байхгүй! Тэд Бурханыг эсэргүүцдэг, тиймээс Ариун Сүнс тэднийг аль эрт орхисон юм. Тэд номлохдоо оюуны мэдлэгт л найддаг, гэвч тэдэнд Ариун Сүнсний гэгээрэл байхгүй учраас тэдний номлол хүмүүст тус болдоггүй. Гэхдээ би нэг зүйлийг ойлгоогүй хэвээр байсан тул Ван эгчээс асуулаа: “Тэдгээр пасторууд, ахмадууд бүгд Библийг тун сайн мэддэг, шашны сургуульд суралцсан, амь ихтэй хэмээн ярьдаг. Би Библийг тийм сайн ойлгодоггүй, тэд амьдралд үнэхээр надаас илүү боловсорсон гэдэгт итгэсэн учраас тэднийг сонссон юм. Харин одоо би тэдэнд их амь бий эсэхийг мэдэхгүй байна. Эгч ээ, та тэдэнд үнэхээр их амь бий гэж бодож байна уу?” Ван эгч хариулахдаа: “Хэн ч өөрийгөө амьтай гэж хэлж болохгүй. Энэ бүхэн Бурханы үгсийн дагуу шийдэгддэг юм. Амьтай байна гэдэг юу гэсэн үг вэ? Ямар зүйлс тухайлан биелэгдсэн байх хэрэгтэй вэ? Эзэн Есүс хэлэхдээ: ‘Би бол зам, үнэн, амь юм’ (Иохан 14:6). Бас Төгс Хүчит Бурхан хэлэхдээ: ‘Чи бодит байдлыг эзэмшиж байна уу үгүй юу гэдэг нь юу хэлж байгаагаас чинь шалтгаалахгүй харин хэрхэн амьдран харуулахаас чинь шалтгаалдаг. Бурханы үгс чиний амь хийгээд төрөлх илэрхийлэл болох нь л бодит байдалд тооцогдох ба зөвхөн энэ нь л чи, ойлголт болон бодит биеийн хэмжээг эзэмшсэнийг илтгэнэ. Чи удаан хугацааны турш шалгалтыг давж гарч чаддаг байх, мөн Бурханы чамаас шаарддаг тэр маягаар амьдаран харуулах ёстой. Энэ нь хэлбэрдэх төдий байж болохгүй, харин чамаас жам ёсоороо илэрч байх ёстой. Зөвхөн тэр үед л чи бодит байдлыг жинхэнээр нь өөрийн болгож, мөн тэр л үед амийг олно.’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн үнэнийг хэрэгжүүлэх нь бодит байдалтай байх явдал юм”-аас) ‘Олон хүмүүс амьгүй байдаг гэж яагаад хэлдэг вэ? Учир нь тэд Бурханыг мэддэггүй ба тиймээс тэдэнд Бурхан үгүй, мөн амь үгүй гэж хэлдэг’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна”-аас). Бурханы үгсээс бид Христ бол үнэн, зам болон амь гэдгийг харж чадахаар байна. Үнэн нь хүмүүсийн амь болдог учир үнэнийг олж авах нь амь олж авч байгаатай адил бөгөөд амьтай байна гэдэг нь тухай хүн үнэнийг олж, Бурханыг мэдсэн болохыг илтгэж байна. Үнэнийг ойлгодоггүй, Бурханыг мэддэггүй хүн Бурханаас айх зүрхгүй бөгөөд Бурханы үгийн бодит байдлыг хэрэгжүүлэх чадваргүй байна. Энэ нь тэд амьгүй гэсэн үг. Хэрэв хүн Бурханы үгсийг амиа болгоогүй бол Сатаны хороор амьдарсан хэвээр байдаг. Тэд ихэвчлэн ихэрхэл, бардам зан, хувиа хичээлт, жигшүүртэй байдал, шударга бус зан, зальхай зан болон бусад байдлаар завхарсан зан чанараа илчилдэг. Мөн тэд Бурханд итгэлээ ч Бурханаас айж, муугаас зайлсхийх чадваргүй хэвээр байдаг. Тэд ихэвчлэн худал хэлж, хууран, нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг. Тэднийг яаж амьтай хүмүүс гэж дуудаж болох вэ? Хэрэв тэд өөрсдийгөө амьтай гэж хэлбэл энэ нь Бурханы эсрэг завхарсан зан чанараар дүүрэн бие махбодын амь, Сатаны амьтай адил бөгөөд Бурханы үгийг мэдэрч, үнэнийг олж авснаар ирдэг шинэ амь биш юм. Тиймээс пасторууд болон ахмадууд хэдий Библитэй танил, Библи болон шашны онолуудын тухай мэдлэг эзэмшсэн байж болох ч, энэ нь тэд Бурханыг мэддэг, Бурханаас айдаг, үнэнийг ойлгодог, Ариун сүнсний ажилтай гэсэн үг биш юм. Бас энэ нь тэд Эзэний үгсийг хэрэгжүүлж, Түүнийг дагадаг гэсэн үг яавч биш. Оронд нь, тэд үргэлж өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэл хийдэг бөгөөд, ихэвчлэн итгэгчдээр өөрсдийгөө шүтүүлэх гэж хичээдгийг бид хардаг. Тэдний илчилж байгаа зүйл нь ихэрхүү, бардам байж, Бурханаас айх айдсаар дутмаг, хүмүүсийг хуурахын тулд үргэлж сайн дүр эсгэдэг Сатантай төстэй байдал. Тэд ажил, номлолын алинд нь ч Эзэний үгсийн жинхэнэ мэдлэг, эсвэл бусад хүмүүст тустай практик туршлагын талаар огт ярьж чадахгүй. Та хэчнээн олон жил тэднийг сонслоо ч үнэнийг хэзээ ч ойлгохгүй, амь тань хэзээ ч өсөхгүй. Тэд Бурхан, эсвэл Түүний ажлын тухай огт мэдлэггүй бөгөөд эцсийн өдрүүдэд Бурхан үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлаа хийхээр бие махбодтой болж эргэн ирээд байхад тэд зүрхэндээ өчүүхэн ч айдасгүйгээр Түүнийг солиорсон мэт эсэргүүцэн, буруушааж, нэр төрийг нь гутаадаг. Тэдэнд ямар гээч амь байгаа вэ? Тэдэнд тэр чигтээ Сатаны амь бий. Тэд бол Библийг сайн мэддэг, өөрсдийгөө Бурханд чин сүсэг бишрэлтэй, амьтай гэж боддог ч Бурханыг мэдээгүй, тэр бүү хэл Эзэнийг эсэргүүцэж, буруушаан, Түүнийг загалмайд цовдолсон Фарисайчуудтай яг ижил юм. Энэ нь Библи мэддэг байлаа гээд тэдэнд үнэн, амь бий гэсэн үг биш болохыг бидэнд хэлж байна. Амьтай хүмүүс бол зөвхөн үнэнийг ойлгож, хэрэгжүүлдэг, Бурханыг мэдэж, Түүнээс айдаг зүрхтэй, Бурханы үгээр амьдарч чадах хүмүүс юм. Тэдгээр пасторууд болон ахмадууд их амьтай гэдэг ч, энэ нь ердөө итгэгчдийг мэхэлж, өөрсдийгөө хуурч байгаа хэрэг юм.”

Төгс Хүчит Бурханы үгс, Ван эгчийн нөхөрлөлийг сонссоны дараа миний оюун ухаанд бүх зүйл илүү тодорхой болсон юм: Библийг сайн мэддэг, Библийг тайлбарлаж чаддаг хүн байлаа гээд энэ нь тэд үнэнийг ойлгодог, Бурханыг мэддэг, амьтай гэсэн үг биш юм байна. Өндөр албан тушаалтай, шашин судалсан, эсвэл Библийн тухай мэдлэгтэй хүмүүс бүгд их амьтай гэж би боддог байлаа. Гэхдээ үзэл бодол минь тэр чигтээ хийсвэр байсныг би одоо ойлгож байна. Үнэн байхгүй хүмүүс гярхай байж чаддаггүй учир амархан мэхлэгддэг мэт санагдаж байна. Тэгээд би Ван эгчээс ийн асуулаа: “Төгс Хүчит Бурхан тун сайн ярих юм. Бидний хийх ёстой зүйл гэвэл ердөө л Түүний үгсийг няхуур унших явдал, тэгвэл бид эдгээр нь Бурханы үгс, Бурханы дуу хоолой болохыг ойлгоно. Тэгвэл яахаараа пасторууд болон ахмадууд үүнийг хүлээн зөвшөөрөлгүй, тэр бүү хэл Түүнийг эсэргүүцэж, буруушаахын тулд чадах бүхнээ хийдэг билээ?” Ван эгч хариулахдаа: “Эцсийн өдрүүдийн үед Төгс Хүчит Бурхан ирж, завхарсан хүн төрөлхтнийг ариусгаж аврах хэрэгтэй гэдэг бүх үнэнийг илэрхийлээд байна. Эдгээр үнэн нь Бурхан бидэнд хайрласан мөнхийн амьдралын зам юм. Хүмүүс ердөө Бурханы үгсийг нухацтай уншихад л эдгээр үгс нь үнэн, амь, зам бөгөөд хүн төрөлхтний эсэн мэнд үлдэх үндэс, заавар гэдгийг хүлээн зөвшөөрнө. Энэ бол баримт. Хэдийгээр ихэнх пасторууд, ахмадууд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг эсэргүүцэн, буруушааж, хүмүүсийг Төгс Хүчит Бурханы үгсийг уншихаас сэргийлэхээр оролддог ч энэ нь Бурханы дуу хоолойг тэдгээрээс сонсож чадахгүй гэсэн үг биш юм. Зарим пасторууд, ахмадууд хэрэгтэй зүйл номлож чадахгүй учраас Төгс Хүчит Бурханы үгсийг хулгайлж, өөрсдөд нь Ариун Сүнсний олгосон гэгээрэл хэмээн цуглаандаа тэднийг номлодог. Тиймээс эдгээр үгс нь үнэний илэрхийлэл гэдгийг тэд бүрэн хэлж чадна гэдгийг бид харж болно. Гэтэл яагаад тэд Төгс Хүчит Бурханыг улайран эсэргүүцэж, буруушаасан хэвээр байна вэ? Энэ нь тэдний үнэнийг үзэн яддаг төрөлх зан, мөн чанартай холбоотой. Хэрэв бид Эзэн Есүс Өөрийн ажлыг хийж эхэлсэн үеийг эргэн санавал Тэр олон гайхамшиг үзүүлж, ялангуяа таван мянган хүнийг таван зүсэм талх, хоёр загасаар хооллосон байдаг. Мөн тэрээр Лазарусыг үхлээс амилуулж, Жудеагийн газар даяарх хүмүүст бүр их гайхаш төрүүлсэн байдаг. Тиймээс олон эгэл хүмүүс Эзэний үгс болон ажлаас Тэр бол ирж буй Мессиа болохыг таньсан юм. Гэвч Еврейчүүдийн удирагчид Эзэн Есүсийг хүлээн зөвшөөрөлгүй, оронд нь Түүнийг эсэргүүцэн буруушааж, эцэст нь Эзэнийг цовдлохоор Ромын засгийн газартай хуйвалдсан юм. Яагаад ийм зүйл болсон бэ? Тэд Эзэн Есүсийн үгс дэх эрх мэдэл, хүч чадлыг сонсож, Бурханаас ирсэн болохыг нь таньж чадаагүй учраас тэр үү? Тэд зарим талаар жирийн Еврейчүүдээс дорд байсан учраас уу? Үгүй ээ! Учир нь тэд Эзэн Есүсийн замыг улам бүр олон хүн хүлээн зөвшөөрч байгааг харсан юм. Хэрэв эгэл ард түмэн бүгд Эзэн Есүст итгэвэл хэн ч тэднийг даган, шүтэхээ байж, тэд өөрсдийн байр суурь, амь амжиргаагаа алдана гэхээс айсан юм. Тэд Эзэн Есүс бол Бурхан гэдгийг тодорхой мэдээж байсан алтаа Түүнийг албаар эсэргүүцсэн юм; Энэ нь Бурханыг эсэргүүцэж, үнэнд хорсдог тэдний антихрист чанарыг илчилсэн байна. Эзэн Есүс тэднийг гашуунаар зэмлэж, ингэж хэлжээ: ‘Гэхдээ одоо та нар Бурханаас үнэнийг сонсоод та нарт хэлсэн хүнийг буюу Намайг алахаар хичээж байна... Яагаад та нар Миний хэлсэн үгийг ойлгодоггүй юм бэ? Та нар Миний үгийг сонсож чаддаггүйгээс болж байгаа юм. Та нар эцэг диаволаасаа гаралтай болохоор эцгийнхээ хүслийг хийх болно. Тэр анхнаасаа алуурчин байсан ба түүнд ямар ч үнэн байхгүй тул үнэн дотор зогсдоггүй’ (Иохан 8: 40, 43-44). Энэ цагт Төгс Хүчит Бурханы үгс шашны нийгэмлэгийн одоогийн удирдагчдын төрөлх зан, мөн чанарыг тов тодорхой илчлээд байна. Төгс Хүчит Бурхан хэлэхдээ: ‘Том сүмд Библи уншдаг хүмүүс Библийг өдөр бүр цээжээр уншдаг хэдий ч нэг ч хүн Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Нэг ч хүн Бурханыг мэдэх чадваргүй; цаашлаад нэг ч хүн Бурханы зүрх сэтгэлтэй зохицолтой байдаггүй. Тэд бүгдээрээ ямар ч үнэ цэнэгүй, өөдгүй хүмүүс бөгөөд бүгд Бурханд заахын тулд өндөрт зогсож байдаг. Хэдий тэд Бурханы нэрийг сурталчилдаг ч, дур зоргоороо Түүнийг эсэргүүцдэг. Хэдий тэд өөрсдийгөө Бурханд итгэгчид гэж нэрлэдэг ч, тэд бол хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Тийм бүх хүмүүс нь хүний сүнсийг залгидаг чөтгөрүүд, зөв замд орохоор хичээж буй хүмүүсийг санаатайгаар үймүүлдэг ад чөтгөр бөгөөд Бурханыг эрж хайж буй хүмүүсийн замд саад болдог бул хар чулуу мөн. Хэдийгээр тэд “эрүүл чийрэг бие махбодтой” ч гэсэн тэд бол Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг удирддаг Христийн эсрэг хүмүүс гэдгийг дагалдагчид нь хэрхэн мэдэх юм бэ? Тэд хүний сүнсийг иддэг амьд чөтгөрүүд гэдгийг тэд хэрхэн мэдэх юм бэ?’ Одоогийн шашны нийгэмлэгийн эдгээр удирдагчид бол хуучны Фарисайчуудтай яг адил: Хэдий тэд Библийг сайн мэддэг ч, Бурханы ажлын талаар бүр огт мэддэггүй. Төгс хүчит Бурханы үгс нь Бурханы илрэлтийг хүсэн хүлээж, эрэлхийлдэг улам бүр олон хүнд хүлээн зөвшөөрөгдөж байгааг тэд хараад итгэгчид бүгд Төгс Хүчит Бурханд итгэвэл хэн ч тэднийг дагаж, мөнгө хандивлахаа болино хэмээн айж байна. Тиймээс өөрсдийн байр суурь, амь амжиргааг хамгаалахын тулд Эзэнд үнэнч байж, Түүний сүргийг хамгаалах нэрийдлээр эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг эсэргүүцэн буруушаахын тулд бүх төрлийн жигшүүрт цуу яриа дэгдээж, итгэгчдийг үнэн замыг эрэлхийлж, судлахаас сэтгийлэхээр чадах бүхнээ хийж байна. Тиймээс бид шашны тэргүүн тар нь үнэндээ үнэнд дургүйцэж, хорсдог Фарисайчууд болохыг харж болохоор байна. Тэд бол хүмүүсийн сүнсийг иддэг амьд чөтгөр; тэд бол эцсийн өдрүүд дэх Бурхаы ажлаар илчлэгдэж байгаа антихристүүд юм.

Бурханы үгс болон эгчийн нөхөрлөлийг сонссоны дараа би гэнэт ойлгон, толгойгоо хэд дохиод ингэж хэллээ: “Хүмүүс Бурханы эргэн ирэлтэд гэрчлэл хийж байна гэж сонсоод тэдгээр пасторууд болон ахмадууд энэ тухай эрэлхийлж, судлалгүй харин оронд нь Түүнийг тууштайгаар буруушаадгийн учрыг би эцэст нь ойлголоо. Тэдгээр пасторууд болон ахмадууд намайг хамгаалж байна, миний аминд санаа зовж байна гэж хашхирч байгаа мөртлөө үнэндээ намайг Бурханы үгсийг уншиж, Бурханаас амийн хүн хүртэхээс сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийж байсны учрыг би одоо ойлголоо. Учир нь тэдний хийж байгаа бүхэн нь өөрсдийнхөө ашиг сонирхлыг хамгаалахын төлөө юм байна. Хэрэв хүмүүс Төгс Хүчит Бурханыг дагаж эхэлбэл тэдний номлолыг сонсож, тэдэнд мөнгө хандивлахаа болино гэж айсан учраас тэд хүмүүсийг үнэн замыг судлахаас сэргийлж байгаа юм байна. Тэд үнэхээр жигшүүртэй юм, бас тэд миний аврагдах боломжийг алдуулах тун дөхсөн шүү. Одоо би хэрхэн сайтар гярхай байхаа мэддэг болсон учир тэдэнтэй ямар ч байдлаар холбоотой байхаас татгалзах болно. Тэд намайг саатуулах гэж юу ч хийлээ гэсэн би тууштай байж, Төгс Хүчит Бурханыг дагана.” Үүний дараа би хэзээ ч хуучин чуулганыхаа уулзалтад дахин яваагүй юм.

Удалгүй манай хуучин салбарын хоёр номлогч манай гэрт ирсэн юм. Тэдний нэг болох Жан номлогч надад “Эгч ээ, та яагаад уулзалтад ирэхгүй байна вэ? Та дахиад Зүүний Аянгын хүмүүстэй холбогдоо юу? Та юу ч хийлээ гэсэн тэдний сүсэг бишрэлд битгий шилжээрэй. Хэрэв та тэдний сүсэг бишрэлийг дагавал өнгөрлөө л гэсэн үг шүү!” гэж хэлэв. Би чанд дуугаар “Би сүүлийн үед та бүхний уулзалтаас юу ч олж авалгүй, сүнс минь улам харлаж, Эзэний байгааг мэдэрч чадахгүй болоод байлаа. Гэхдээ би Төгс Хүчит Бурханы үгсийг уншиж эхэлснээс хойш сэтгэл минь сэргэж, үнэнийг ойлгож эхэлж байгаа бөгөөд амь минь тэтгэгдээд байна. Бурхан надтай хамт байгаа, Ариун Сүнс над дээр ажиллаж байгаа мэт надад мэдрэгдэж байна. Одоо би Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс бөгөөд Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэн нь амьдралын амийн ус гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн Төгс Хүчит Бурханы үгс л надад хүнс болж чадна, амийг олж байгаа газарт л би явах болно.” гэж хариулсан юм. Тэдний нөгөө нь болох Сон номлогч тэгэхэд “Бид танд санаа зовж байна. Бид таныг зөв замаас гажих вий гэж санаа зовж байгаа юм. Та амьдралд төлөвшөөгүй...” гэлээ. Би түүнд “Би амьдралд төлөвшөөгүй байж болох ч Бурхан намайг ямартай ч хөтлөх болно. Санаа тавьсанд тань баярлалаа, гэхдээ та нар өөрсдийнхөө амьдралын тухай бодох хэрэгтэй. Миний амьдрал Бурханы гарт байгаа...” Тэд миний хэлсэн зүйлийг сонсоод бухимдал дүүрэн буцсан. Тэднийг алслан одохыг хараад би өмнө нь мэдэрч байгаагүй их тайвшралыг мэдэрсэн юм. Дараа нь тэд дахин хоёр удаа ирсэн ч намайг тэдний ухуулгад огт гуйвахгүй байгааг хараад дахин хэзээ ч эргэж ирээгүй юм. Намайг замчилж, тэдгээр шашны тэргүүн нарын үнэн царай, нүгэлт зүрхийг нэвт харан, Сатаны мэхийг ойлгож, төөрөгдлөөс гэтлэн Бурханд эргэн ирэх боломж олгосон Бурхандаа талархъя. Одоо би амьдралын амийн усаар хангагдаж байгаа, мөн би Төгс Хүчит Бурханыг үргэлж дагаж, шүтэн мөргөх болно!

No comments:

Post a Comment