Амьдралын гэрэл гэгээтэй замаар алхах нь
Шиели, Америк
Би дэлхийн чиг хандлагын араас хөөцөлддөг нэгэн байсан ба зугаа цэнгэлийн амьдралаар амьдрахыг хүссэн, мөн би бие махбодын таашаалыг л анхаардаг байв. Би үргэлж найзуудтайгаа хамт караоке руу шөнөжин явж, шөнө дунд зугаацан давхиж, далайд загасчилж, эсвэл сайхан хоол хайн хаа сайгүй аялдаг байв. Миний эргэн тойронд байгаа бусад хүмүүс ч бас сайн идэж, сайхан зүйлс өмсөж, сайхан зүйл эдлэх гэж хичээж байхыг хардаг байлаа. Хүн амьдралдаа эдгээр зүйлийг олохын төлөө ажиллах ёстой ба ийм учраас хүн мөнгө олохын тулд шаргуу ажиллах ёстой, энэ нь хүн болгоны амьдралд байх ёстой зорилго гэж надад санагддаг байв. Зөвхөн эдгээр зүйл байснаар л амьдрал хий дэмий болохгүй. Эдгээр зүйлийг олж авахын тулд ямар зай туулах нь надад хамаагүй байсан, тиймээс би далай гатлан Америкт ирсэн ба хэдэн жил хүчин чармайлт гаргасны дараа өөрийн бизнесийг нээв. Надад өөрийн гэсэн машин болон байр байлаа. Би мөрөөдөж байсан ерөөгдсөн амьдралаар амьдарч байв. Өдөр бүр би ханатлаа идэж, ууж, зугаа цэнгэл хөөдөг байсан бөгөөд зүрх сэтгэл минь хангалуун байв. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авах хүртлээ, ийм маягаар амьдарч байж л амьдрал утга учиртай байна гэж би бодож байлаа. Бурханы шүүлт болон гэсгээлтийг туулсны дараа л би үнэхээр ач холбогдолтой амьдрал гэж юу болохыг мэдсэн бөгөөд дараа нь амьдралын гэрэл гэгээтэй замаар алхах болсон юм.