“Алдагдсан цаг хугацаа ахин хэзээ ч ирэхгүй” Христийн сүмийн дуу MV
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.
!doctype>
Showing posts with label Христ. Show all posts
Showing posts with label Христ. Show all posts
6/27/2020
6/22/2020
Өдөр тутмын Бурханы үг | “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн” | Эшлэл 70
Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр сууж эргэн ирсэн (Эшлэл)
Хэдэн мянган жилийн туршид хүн Аврагчийн ирэхийг нүдээр харж чадах юмсан хэмээн эгээрэн хүссэн. Түүнийг мянга мянган жилийн турш мөрөөдөн халаглан хүссэн хүмүүсийн дунд Аврагч Есүс биеэрээ цагаан үүлэн дээр залран биечлэн бууж ирэхийг хүн харахыг хүссэн. Аврагч эргэн ирж, хүмүүстэй дахин нэгдэхийг өөрөөр хэлбэл Аврагч Есүс яваад хэдэн мянган жилийн туршид хол байсан тэр хүмүүс рүүгээ буцаж ирэхийг хүн хүсэн хүлээсэн. Иудейчүүдийн дунд хийсэн золин аврах ажлаа Тэр дахин нэг удаа хэрэгжүүлж, хүнд энэрэнгүй, элэгсэг хандаж, хүний нүглийг уучилж, хүний нүглийг үүрч, тэр ч бүү хэл хүний бүх гэм бурууг үүрч, хүнийг нүглээс гэтэлгэх болно хэмээн хүн найддаг. Тэд Аврагч Есүсийг өмнөхтэйгөө адил буюу сэтгэл татам, нөхөрсөг, эрхэм бөгөөд хэзээ ч хүнд хилэгнэдэггүй, хэзээ ч хүнийг зэмлэдэггүй Аврагч байгаасай гэж хүсэн хүлээдэг. Энэ Аврагч нь хүний бүх нүглийг уучилж, үүрч, бүр дахин нэг удаа хүний төлөө загалмай дээр нас эцэслэдэг. Есүсийг явснаас хойш Түүнийг дагаж байсан шавь нар болоод Түүний нэрийн ачаар аврагдсан ариун хүмүүс бүгд цөхрөлтгүйгээр Түүнийг мөрөөдөж, Түүнийг хүлээсээр байгаа. Нигүүлслийн эрин үед Есүс Христийн нигүүлслээр аврагдсан бүх хүмүүс Есүс Христ цагаан үүлэн дээр суун ирж, хүмүүсийн дунд үзэгдэх эцсийн өдрүүдэд болох тэрхүү баярт өдрийг хүлээсээр байна. Мэдээж энэ нь мөн өнөөдөр Аврагч Есүсийн нэрийг хүлээн зөвшөөрч байгаа тэр бүх хүмүүсийн хамтын хүсэл юм. Орчлон ертөнц даяар Аврагч Есүсийн авралыг мэддэг бүх хүмүүс газар дэлхий дээр байхдаа “Би яг л явсан шигээ ирнэ” гэж хэлсэн үгээ биелүүлэхээр Есүс Христийн гэнэт ирэхийг нь эгээрэн хүсэж байна. Цовдлогдож, амилсныхаа дараа Есүс цагаан үүлэн дээр тэнгэр өөд буцан явж, Хамгийн Дээд Нэгэний баруун талд Өөрийн байрыг эзэлсэн гэж хүн итгэдэг. Үүний адилаар, Түүнийг хэдэн мянган жилийн турш эгээрэн хүссэн хүмүүсийн дунд Есүс дахин цагаан үүлэн дээр суун бууж ирэх ба Тэр Иудейчүүдын дүр төрх болон хувцастай байна гэж хүн төсөөлдөг (энэ үүл нь Есүс тэнгэрт буцахдаа хөлөглөсөн үүлийг хэлж байна). Хүнд харагдсаныхаа дараа Тэр тэдэнд хоол хайрлаж, тэдний төлөө амийн ус ундруулах ба тэгээд хүмүүсийн дунд хайр, нигүүлслээр дүүрэн, амьд бодитойгоор амьдрах болно. Энэ мэтчилэн төсөөлдөг. Гэвч Аврагч Есүс үүнийг хийгээгүй; Тэр хүний төсөөлж байсны эсрэг зүйлийг хийсэн. Түүний эргэн ирэхийг хүсэж байсан хүмүүсийн дунд Тэр ирээгүй ба цагаан үүл хөлөглөж бүх хүмүүст харагдаагүй. Тэр аль хэдийн ирчихсэн боловч хүн Түүнийг таньдаггүй бөгөөд Түүний ирсэн талаар мэдэхгүй хэвээр үлдсэн. Хүн зүгээр л зорилгогүйгээр Түүнийг хүлээж байгаа бөгөөд Тэр аль хэдийн цагаан үүл хөлөглөн бууж ирсэн ба эцсийн өдрүүдэд Өөрийн бий болгох ялагчдын бүлэг дунд одоо байгаа гэдгийг мэддэггүй (энэ үүл бол Түүний Сүнс, Түүний үг, Түүний бүхий л зан чанар болоод Тэр бүхэлдээ юу болох). Хүн үүнийг мэдэхгүй: Хэдийгээр ариун Аврагч Есүс нь хүнийг гэсэн хайр, энхрийллээр дүүрэн байдаг ч бохир заваан, бохир сүнснүүд оршдог “сүмүүдэд” ажиллаж яаж чадах юм бэ? Хэдийгээр хүн Түүний ирэхийг хүлээсээр байгаа боловч зөвт бусын махыг идэж, зөвт бусын цусыг ууж, зөвт бусын хувцас өмсдөг тэдэнд, Түүнд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй, Түүнийг үргэлж шулдаг хүмүүст Тэр яаж харагдаж чадах юм бэ? Аврагч Есүс нь хайр, энэрлээр дүүрэн бөгөөд авралаар дүүрсэн нүглийн өргөл юм гэдгийг л хүн мэддэг. Харин Тэр бол зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн, шүүлтээр бялхсан, эрх мэдлийг эзэмшсэн бөгөөд эрхэм чанараар дүүрэн Бурхан Өөрөө бас мөн гэдгийг хүн огт мэддэггүй. Иймээс хүн хэдийгээр Золин аврагчийн эргэж ирэхийг эгээрэн хүсэж, халаглаж байвч, Тэнгэр хүртэл хүний залбиралд уярсан ч гэсэн, Түүнд итгэдэг ч Түүнийг мэддэггүй хүмүүст Аврагч Есүс харагдахгүй.
“Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс эш татав
6/21/2020
“Бурханы үгээр бүх зүйл биелдэг” Христийн сүмийн дуу MV
“Бурханы үгээр бүх зүйл биелдэг” Христийн сүмийн дуу MV
Бүхнийг Бурхан үгээрээ гүйцэлдүүлнэ;
Бурханы гүйцэтгэх ажилд ямар ч хүн оролцож болохгүй,
үүнийг ямар ч хүн хийж чадахгүй.
Бурхан бүх газар нутгийн агаарыг цэвэрлэж,
дэлхий дээрх чөтгөрүүдийн ул мөрийг үндсээр нь устгана.
Бурхан аль хэдийн ажиллаж эхэлсэн,
агуу улаан лууны оршин суугаа газарт
гэсгээлтийн ажлынхаа анхны алхмыг эхлүүлнэ.
Ингэснээр Бурханы гэсгээлт
бүх орчлон ертөнц дээр буусан бөгөөд
Бурхан бүх газрыг нарийн шалгаж үзэх тул
агуу улаан луу болоод бүх төрлийн бузар чөтгөрүүд
Бурханы гэсгээлтээс зугтах хүчгүй байхыг харж болно.
Газар дээрх Бурханы ажил дуусах үед,
өөрөөр хэлбэл, шүүлтийн эрин төгсгөл болоход
Бурхан албан ёсоор агуу улаан лууг гэсгээнэ.
Бурханы ардууд
агуу улаан лууд оноосон зөвт гэсгээлтийг харж,
Түүний зөвт байдлын улмаас магтаал урсгаж,
Түүний ариун нэрийг үүрд шагшин магтана.
Түүний ариун нэрийг үүрд шагшин магтана.
Ингэснээр та нар албан ёсоор үүргээ биелүүлж,
Бурханыг газар нутаг даяар албан ёсоор
үүрдийн үүрд магтах болно!
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
6/19/2020
Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” | Эшлэл 75
Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” | Эшлэл 75
Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III (Эшлэл) Есүс таван мянган хүнийг хооллосон нь (Иохан 6:8–13) Шавь нарын нэг болох Симон Петрийн дүү Андрей Түүнд, энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна: гэвч энэ нь тэр олон хүнд юу болох вэ? гэсэнд Есүс хүмүүсийг суулга гэв. Тэр газарт зүлэг их байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа. Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөөд, шавь нартаа өгч, шавь нар нь суугсдад тарааж өгөв. Мөн загасыг ч хүссэнээр нь өгчээ. Хүмүүс цадсаны дараа, Тэр шавь нартаа, “юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул” гэв. Тиймээс хүмүүсийг хооллоод илүү гарсан таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.
6/17/2020
Сайн мэдээний гэрчлэлүүд "Хүлээс дөнгөнөөс ангижрах нь" Христэд итгэгчдийн үнэн түүх
Сайн мэдээний гэрчлэлүүд "Хүлээс дөнгөнөөс ангижрах нь" Христэд итгэгчдийн үнэн түүх
Гол дүрийн баатрын аав олон жил итгэгч явжээ. Тэрээр сайн мэдээ гүйцэтгэх үүргээ тууштай гүйцэтгэхийн зэрэгцээ зовж, төлөөс төлж чадсан боловч үнэнийг эрэлхийлэхийн оронд алдар нэр, ашиг хонжоо, байр суурь эрэлхийлсэн ажээ. Мөн ах эгч нарын дунд хагарал үүсгэж, тэр ч бүү хэл бусдыг гадуурхан дайрч давшлахдаа тулж, улмаар чуулганы амьдрал, ах эгч нарын амийн оролтод ноцтой саад учруулсан юм. Нөхөрлөл, тусламж олон удаа авсан ч тэрээр хэзээ ч гэмшиж байсангүй. Аав нь үнэнээс залхсан, үнэнийг үзэн яддаг хүн бөгөөд чуулганаас хөөгдөх ёстой гэдгийг гол дүрийн баатар Бурханы үгээр дамжуулан ялган таньдаг болно. Гэсэн хэдий ч сэтгэл хөдлөлдөө автан аавыгаа илчилж, мэдэгдэж зүрхэлсэнгүй. Тэгээд Бурханы үгийг унших замаар үнэнийг эрж хайгаад, сэтгэл хөдлөлдөө автахын шинж чанар, аюул уршиг, үр дагаврыг олж харав. Тэрээр хувийн мэдрэмжийнхээ хүлээснээс мултарч, Бурханы хайрладаг зүйлийг хайрлан, Бурханы үзэн яддаг зүйлийг үзэн ядах явдлыг хэрэгжүүлэх чадвартай болж, аавынхаа ёрын муу зан авирыг илчилнэ. Аавыг нь хөөсний дараа чуулганы амьдрал сайжирч, ёрын муу хүний саад тотгороос ангижирсан билээ.
6/15/2020
“Үнэнийг эрэлхийлснээр бүх асуудлыг шийдэж болно” Христийн сүмийн дуу MV
“Үнэнийг эрэлхийлснээр бүх асуудлыг шийдэж болно” Христийн сүмийн дуу MV
Тэгвэл, бодит байдал гэдэг нь үнэнийг эрэлхийлж,
завхарсан уг чанараа мэдэж,
завхарсан зан чанараасаа салахын тулд үнэнийг ойлгож,
Бурханыг хангалуун байлгахаар үүргээ биелүүлж чаддаг байх явдал юм.
Үнэний бодит байдалд орж,
жинхэнэ хүний төрхийг амьдран харуулах нь бодит байдал билээ.
Бодит байдал нь Бурханыг хайрлаж, Бурханд захирагдаж,
Бурханд гэрчлэл хийх явдал юм.
Эдгээр нь Бурханы хүсдэг үр дүн мөн.
Харж, барьж болохгүй зүйлсийг судлаад нэмэргүй.
Тэдгээр нь бодит байдалтай ямар ч хамаагүй бөгөөд
Бурханы ажлын үр нөлөөтэй ч бас огт хамаагүй.
6/13/2020
“Бурхан чиний хэлдэг шиг энгийн гэж үү?” Христийн сүмийн дуу MV
“Бурхан чиний хэлдэг шиг энгийн гэж үү?” Христийн сүмийн дуу MV
Энэ олон жилд хүмүүсийн харсан зүйл нь зөвхөн Сүнс,
зөвхөн хүн, эрэгтэй хүн төдийгүй,
харин бас хүний үзэлтэй нийцэхгүй олон зүйл байсан,
иймээс хүмүүс Намайг хэзээ ч бүрэн ойлгож чаддаггүй.
Би оршин байдаг хэрнээ хий хоосон мөрөөдөл мэт
тэд Надад хагас итгэж, хагас эргэлзсээр байдаг,
тийм учраас энэ өдрийг хүртэл хүмүүс
Бурхан юу болохыг бас л мэдэхгүй хэвээр байгаа юм.
Чи Намайг ганц энгийн өгүүлбэрээр товч дүгнэж үнэхээр чадах уу?
“Есүс бол Бурханаас өөр хэн ч биш,
Бурхан бол Есүсээс өөр хэн ч биш” гэж чи хэлж үнэхээр зүрхлэх үү?
“Бурхан бол Сүнснээс өөр юу ч биш,
Сүнс бол Бурханаас өөр юу ч биш” гэж хэлэх зориг чамд үнэхээр бий юү?
“Бурхан бол ердөө
махбодоор хувцасласан хүн” гэж чи хэлж зүрхлэх үү?
“Есүсийн дүр бол Бурханы агуу дүр мөн” гэж
чи үнэхээр хэлж зүрхлэх үү?
Чи Бурханы зан чанар болон дүрийг
хэл ярианы чадвараараа нэгд нэггүй тайлбарлаж чадах уу?
Чи Бурханы зан чанар болон дүрийг
хэл ярианы чадвараараа нэгд нэггүй тайлбарлаж чадах уу?
6/11/2020
Сайн мэдээний гэрчлэлүүд "Худал хуурмагийн дараа" Христэд итгэгчдийн үнэн түүх
“Худал хуурмагийн дараа” нь Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулж буй Христэд итгэгчийн гэрчлэл юм. Бурхан үнэнч хүмүүсийг хайрлаж, ов мэхтнүүдийг жигшдэг, мөн үнэнч хүмүүс л бүрэн аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орж чадна гэдгийг гол дүрийн баатар Бурханы үгийг уншаад ойлгож авч, улмаар үнэнч хүн болохоор эрэлхийлж эхэлнэ. Гэвч өдөр тутмын амьдралдаа нэр төр, байр сууринд нь нөлөөлж болох зүйлстэй тулгараад өөрийн эрхгүй худал хэлж, хууран мэхэлж, заримдаа худал хуурмагаа нуун дарагдуулдаг байжээ. Тэгээд маш их сэтгэл түгшиж, ингэж амьдрах хүнд хэцүү, ядаргаатайг олж мэдсэн аж. Дараа нь, Бурханы үгийн шүүлт, илчлэлээр дамжуулан тэрээр худал хэлж, хууран мэхлэхэд хүргэдэг сатанлаг зан чанарынхаа талаар бага зэрэг ойлголттой болоод, худал хэлэхийн үндэс, уг чанар, үр дагаврыг ойлгож, харамсаж эхлэн, Бурханд гэмшинэ. Тэгээд үнэнч хүн байхаар хэрэгжүүлж, ах эгч нарт сэтгэлээ уудлан, ов мэхтэй сэдлээ илчилсэн бөгөөд үнэнийг хэлж, үнэнч байхын баяр баяслыг амссан билээ.
6/10/2020
"Сайн мэдээний гэрчлэлүүд ""Алдар нэр, ашиг хонжоо хайсан өдрүүд "" Христэд итгэгчдийн үнэн түүх"
“Алдар нэр, ашиг хонжоо хайсан өдрүүд” гэдэг нь Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж буй Христэд итгэгчийн гэрчлэл юм. Үүргээ биелүүлэнгээ алдар нэр, байр суурийг эрэлхийлэх хүслээсээ болоод гол дүрийн баатар, багийн удирдагчаар өөрийг нь биш, Ли ахыг сонгохыг харах үедээ бухимдаж, түүнтэй сэм тэмцэлдэж эхэлдэг. Анхаарлыг өөртөө татах боломж олж авахын тулд түүнийг оролцуулахгүй байх явуулга хүртэл хийж, ах эгч нараа их зан гарган загнана. Энэ нь тэдэнд дарамт шахалт мэдрүүлж, хор хөнөөл учруулан, үр дүнд нь чуулганы ажил тасалдаж, тэр өөрөө ч зовдог. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулсны дараа л тэр эцэст нь өөрийн завхарсан зан чанарын талаар бага зэрэг ойлгож авна. Тэрээр байр суурь, алдар нэр эрэлхийлэхийн мөн чанар, үр дагаврыг ухаарах үедээ л эцэст нь сэргэж, харуусаж эхэлдэг. Тэгээд эдгээр зүйлийг эрэлхийлэхээ больж, оронд нь үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг сэтгэл хангалуун болгоход төвлөрч эхэлнэ. Эцэст нь тэр өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй амар амгалан, тогтвортой байдлыг мэдрэх болсон билээ.
6/09/2020
“Эцсийн өдрүүдийн Христ Хаанчлалын эрийн үеийг авчирсан” Христийн сүмийн дуу MV
“Эцсийн өдрүүдийн Христ Хаанчлалын эрийн үеийг авчирсан” Христийн сүмийн дуу MV
Есүс хүний ертөнцөд ирэх үедээ
Нигүүлслийн эрин үеийг авчирч, Хуулийн эрин үеийг төгсгөсөн.
Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болсон ба
энэ удаа махбод болохдоо Нигүүлслийн эрин үеийг төгсгөж,
Хаанчлалын эрин үеийг авчирсан.
Хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг бүх хүн
Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөж,
Бурханы удирдамжийг биечлэн хүлээн зөвшөөрч чадна.
Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч,
бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж,
хүний нүглийн тахил болсон юм;
Тэрээр хүнийг бүх ялзарсан зан чанараас нь салгаагүй.
6/07/2020
“Бурхан бол Эхлэл ба Төгсгөл” Христийн сүмийн дуу MV
“Бурхан бол Эхлэл ба Төгсгөл” Христийн сүмийн дуу MV
Би бол Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл, Эхнийх ба Эцсийнх.
Илчлэл 22:13
Шинэ эрин үе нээхээр Бурхан махбод болоход
хуучин эрин төгссөн гэсэн үг.
Хүний дунд ажлаа хийхээр ирэх бүрд нь
шинэ тулаан эхэлсэн гэсэн үг.
Шинэ ажил үгүй бол хуучин нь төгсөхгүй.
Хуучин нь төгсдөггүй бол
Сатантай тулалдсаар буйн баталгаа.
Бурхан бол Эхлэл ба Төгсгөл.
Ажлаа Тэр Өөрөө явуулдаг,
бас хуучин эрин үеийг төгсгөхөөр биеэрээ Тэр ирэх ёстой.
Энэ нь Тэр Сатаныг ялдгийн баталгаа,
дэлхийг байлдан дагуулдгийн баталгаа.
Тэр бол Тариалагч бас Хураагч.
Бурхан бол Эхлэл ба Төгсгөл.
6/05/2020
“Залуусын мөрдөх ёстой зүйл” Христийн сүмийн дуу MV
6/04/2020
“Бүтэлгүйтэлтэй тулгараад өндийн боссон нь” Христэд итгэгчдийн үнэн түүх (Mонгол хэлээр)
“Бүтэлгүйтэлтэй тулгараад өндийн боссон нь” Христэд итгэгчдийн үнэн түүх (Mонгол хэлээр)
“Бүтэлгүйтэлтэй тулгараад өндийн боссон нь” бол Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж байгаа Христэд итгэгчийн гэрчлэл юм. Гол дүрийн баатар нэгэн үе хуульч явсан боловч эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрснийхөө дараа урам зоригтойгоор өөрийгөө зарлагадаж эхлэн, чуулганы удирдагчаар сонгогджээ. Тэрээр өөрийн чадвараар үүрэгтээ зарим амжилт гаргасан ч улам бүр биеэ тоож, өөрийгөө чухалчлан бусдыг үл тоомсорлох болов. Чуулганы ажилд тэрээр өөрийн дураар байх гэж зүтгэн, хамтран зүтгэгчидтэйгээ тун ховорхон хэлэлцэж, эцэстээ чуулганы ажилд хохирол учруулна. Гэвч хатуу засалт, харьцалт, Бурханы үгийн шүүлт, илчлэл дунд бүтэлгүйтэл, уналтынхаа уг шалтгааныг ухаарч, Бурханы өмнө чин сэтгэлээсээ гэмшжээ. Чуулганы цуглаан дээр тэрээр мартагдашгүй энэ туршлагынхаа талаар нөхөрлөх болно...
5/31/2020
“Баяртай, бялдууч аа!” Чуулганы амьдралын гэрчлэлүүд (Mонгол хэлээр)
Баяртай, бялдууч аа! бол Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж буй Христэд итгэгчийн гэрчлэл билээ. Сургуулийн боловсрол, нийгмийн нөлөөний улмаас гол дүр маань “Эв зохицолтой байдал бол үнэт эрдэнэ, хүлцэнгүй байдал бол ариун журам”, “Сайн найзуудынхаа алдааны талаар амаа хамхих нь урт удаан, сайхан нөхөрлөлийг бий болгодог” мөн “Өөрийгөө хамгаалахын тулд чимээгүй бай, буруушаалтаас зугтахаар хичээ” гэх мэт үзэл санааг амьдралынхаа зарчим болгосон байжээ. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрснийхөө дараа тэрээр амь зуух эдгээр дүрэмд үндэслэн ах, эгч нартайгаа харилцсаар байлаа. Чуулган дахь хуурамч удирдагчдыг олж мэдэх үедээ тэднийг гомдоох вий гэж эмээсэндээ илчилж, мэдээлэхээс айж, улмаар чуулганы ажилд хор хөнөөл учруулжээ. Бурханы үгийн шүүлт, илчлэлээр дамжуулан тэр өөрийнх нь эрэлхийлж байсан зүйл сатанлаг амьдралын гүн ухаан байсныг, мөн тэдгээр сатанлаг гүн ухааны дагуу амьдраад гаднаа хэчнээн боловсон, эелдэг харагдлаа ч аминч, ой гутам, туйлбаргүй, зальхай бялдууч хэвээр байхыг ухаарсан юм. Тэгээд тэр Бурханд залбирч, гэмшсэн байна. Үүний дараа үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг ухамсартайгаар хэрэгжүүлж, үнэнч шударга хүн байх болсон юм.
5/25/2020
“Офицерын гэмшил” Христэд итгэгчдийн туршлагын тухай гэрчлэл (Mонгол хэлээр)
“Офицерын гэмшил” Христэд итгэгчдийн туршлагын тухай гэрчлэл (Mонгол хэлээр)
“Офицерын гэмшил” дэх гол дүрийн баатар нэгэнтээ эгэл жирийн тариачны хүү байжээ. Цэрэгт элссэнийхээ дараа байр суурь олж, магтаал сонсож, тушаал дэвшихийн тулд ангийнхаа бичигдээгүй дүрмийг даруйхан дагаж эхэлсэн бөгөөд дарга нартаа зусардан бялдуучилж, хоолоор дайлж, бэлэг сэлт өгнө. Тэгээд батальоны захирагч болж тушаал дэвшээд завхралын замаар алхаж эхэлжээ. Бурханд итгэдэг болж, цэргээс гарсныхаа дараа тэрээр амьдралаа шинээр эхэлсэн ч Сатаны гүн ухаан, хуульд баригдсаар байгаагаа олж мэднэ. Чуулганы удирдагч болохын тулд дахин зальхай арга ашиглах боловч эцэст нь түүнийг ах эгч нар илчилж, харьцав. Тэгээд тэр албан тушаалд хүрч чадаагүйдээ гутарч, гуниглан хоцорно. Байр суурь хөөцөлдөхийн мөн чанар, үр дагаврыг тэрээр Бурханы үгийн шүүлт гэсгээлтээр дамжуулан яваандаа ойлгож аваад үнэнийг эрэлхийлж, амьдралын зөв замаар алхаж эхэлсэн ажээ.
5/24/2020
“Фарисайчууд Есүсийг эсэргүүцдэгийн үндэс” Бурханы үгийн магтан дуу гоцлол дуу
Фарисайчууд яагаад Есүсийг эсэргүүцсэнийг та нар мэдмээр байна уу?
Тэдний мөн чанар юу болохыг мэдмээр байна уу?
Тэд Мессиагийн тухай уран сэтгэмжээр дүүрэн байсан,
Түүнийг ирнэ гэж итгэснээс биш амийн үнэнийг хайгаагүй.
Иймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг хүлээсээр л байдаг,
учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй,
мөн үнэний зам гэж юу болохыг мэддэггүй.
Ийм тэнэг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс
Бурханы ерөөлийг хэрхэн хүртэх вэ?
Тэд яаж Мессиаг харах боломжтой байх билээ?
Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг мэдээгүй,
Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй,
цаашлаад Мессиаг ойлгоогүй учраас Есүсийг эсэргүүцсэн.
Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй,
Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор
Мессиагийн нэртэй дэмий зууралдах зуураа
Мессиагийн мөн чанарыг
боломжит бүх аргаар эсэргүүцэх алдаа гаргасан.
5/23/2020
“Бурханд итгэдэг бол зүрх сэтгэлээ Түүнд өг” Христийн сүмийн дуу MV
“Бурханд итгэдэг бол зүрх сэтгэлээ Түүнд өг” Христтийн сүмийн дуу MV
Чи Бурханд итгэдэг учраас
зүрх сэтгэлээ Бурханы өмнө хүлээлгэн өгөх ёстой.
Хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханы өмнө тахил болгон тавивал
цэвэршүүлэлтийн үеэр Бурханыг үгүйсгэх, Бурханыг орхин явах боломжгүй байх болно.
Ийм маягаар Бурхантай харилцах харилцаа чинь
улам ойр дотно, улам бүр хэвийн болж,
Бурхантай хийх яриа чинь бүр ойр ойрхон болно.
Үргэлж ийм маягаар хэрэгжүүлбэл
чи Бурханы гэрэлд, үгийнх нь удирдамж дор
илүү их цагийг өнгөрөөж,
зан чанарт чинь бас улам их өөрчлөлт гарч,
мэдлэг чинь өдөр өдрөөр нэмэгдэнэ.
5/20/2020
Христийн сүмийн дуу “Хүний амийн төлөө Бурхан бүх зовлонг тэвчдэг” гоцлол дуу
Христийн сүмийн дуу “Хүний амийн төлөө Бурхан бүх зовлонг тэвчдэг” гоцлол дуу
Хүний амийн үүсэл ба үргэлжлэлийн нууцуудыг
хэн ч, хэзээ ч судалж үзээгүй.
Энэ бүхнийг ойлгодог Бурхан л,
бүх зүйлийг Түүнээс хүлээн авсан мөртөө
ачлалгүй хүний өгдөг шаналал, цохилтыг чимээгүйхэн тэвчдэг.
Амийн авчирдаг бүхнийг хүн зүй ёсны зүйл хэмээн таашаан эдэлдэг ба
үүний адилаар хүн Бурханаас урваж, Бурханыг мартан,
Бурханаас сүрдүүлэн авдаг нь “мэдээжийн хэрэг” билээ.
Бурханы төлөвлөгөө үнэхээр тийм чухал юм гэж үү?
Бурханы гараас гарсан энэхүү амьд биет болох хүн
үнэхээр тийм чухал юм гэж үү?
Бурханы төлөвлөгөө мэдээж чухал;
гэвч Бурханы гараар бүтээгдсэн энэхүү амьд биет
Түүний төлөвлөгөөний төлөө оршин тогтнодог.
Иймд Бурхан энэ хүн төрөлхтнийг үзэн ядсандаа
төлөвлөгөөгөө гаргуунд нь гаргаж чадахгүй.
Бурхан Өөрийн төлөвлөгөө болон Өөрийн гаргасан амьсгалын төлөө,
мөн хүний махан бие бус, хүний амийн төлөө л
бүх зовлон шаналлыг тэвчдэг билээ.
Тэрээр хүний махан биеийг бус,
амьсгалсан амиа буцааж авахын тулд ингэдэг.
Энэ бол Түүний төлөвлөгөө юм.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
5/18/2020
“Найруулагч болох миний мөрөөдөл” Христэд итгэгчдийн туршлагын тухай гэрчлэл (Mонгол хэлээр)
“Найруулагч болох миний мөрөөдөл” гэдэг нь Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж буй Христэд итгэгчийн гэрчлэл юм. Гол дүрийн баатар чуулганд үүргээ гүйцэтгэж байхдаа найруулагч болж, бусдаар бишрүүлэхийг юунаас ч илүүтэй хүснэ. Тэгээд үүнд бүх хүчин чармайлтаа зориулж, хүндрэл бэрхшээл туулан төлөөс төлдөг. Гэвч хоёр удаа бүтэлгүйтэл, азгүйдэл туулсныхаа дараа тэрээр үүргээ биелүүлэхдээ алдар нэр, ашиг хонжоо, байр суурь олж авах сэдэлтэй байснаа Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр л дамжуулан эцэст нь ойлгож, эдгээр зүйлийн араас хөөцөлдөхийн мөн чанар, эцсийн аюулыг ч бас тодорхой олж харжээ. Тэр цагаас хойш тэрээр үүрэгтээ байр сууринд анхаарахаа больж, үнэнийг ул суурьтай эрэлхийлэн, алдар нэр, ашиг хонжооны хүлээс, хязгаарлалтаас аажмаар чөлөөлөгдөнө. Эцэст нь тэрээр Бурханы шүүлт, гэсгээлт бол хүн төрөлхтнийг гэх Түүний хамгийн агуу хайр, хамгаалалт гэдгийг үнэхээр мэдэрсэн билээ.
5/16/2020
Бурханы үгийн магтан дуу “Христэд итгэх жинхэнэ итгэл хүнд байхгүй” (дууны үг)
Бурханы үгийн магтан дуу “Христэд итгэх жинхэнэ итгэл хүнд байхгүй”
Чи Христийн даруу занг бишрэхийн оронд
алдар нэртэй хуурамч хоньчдыг биширдэг.
Чи Христийн хайр татам байдал, мэргэн ухаанд дургүй,
харин бузар ертөнцийн завхай хүмүүст дуртай.
Одоо ч зүрх сэтгэл чинь тэдэн рүү эргэж,
тэдний нэр хүнд, байр суурь,
нөлөөнд автсаар байдаг.
Чи Христийн ажлаас татгалзаж, эсэргүүцдэг.
Христийг хүлээн зөвшөөрөх итгэл
чамд дутагддаг гэж Бурхан хэлдэг.
Subscribe to:
Posts (Atom)