Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

7/28/2018

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Ариун Сүнс зарчмын дагуу ажилладаг


Ариун Сүнс зарчмын дагуу ажилладаг

Чинь Шутин  Линьи хот, Шаньдун муж
Хэсэг хугацааны турш би Бурханы үгийг идэж, уухаа зогсоогоогүй ч надад гэрэл огт мэдрэгдэхгүй байв. Би энэ талаар Бурханд залбирсан боловч тодорхой хугацааны турш намайг гэгээрүүлээгүй юм. Тиймээс би “Би идэж уух ёстойгоо идэж уусан хэдий ч Бурхан намайг гэгээрүүлэхгүй байна. Надад өөр хийж чадах зүйл алга. Надад Бурханы үгийг хүлээн авах авьяас билэг алга. Бурханд хүн бүрийг гэгээрүүлэх цаг гэж байдаг тул яаруулах шаардлага байхгүй” гэж бодов. Үүний дараа би бухимдалгүйгээр дүрмүүдээ даган мөрдөж, Бурханы үгийг идэж уусан хэвээр байж, Бурханы гэгээрлийг “тэвчээртэй” хүлээх болов.
Нэгэн өдөр Бурханы эдгээр үгийг олж унших хүртэл шүү дээ: “Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө амгалан байснаар л үнэнийг хайх болон зан чанараа өөрчлөх эрэл хайгуул чинь үр жимсээ өгнө. Чи Бурханы өмнө ачаа үүрсэн бөгөөд чамд хэтэрхий их зүйл дутагддаг, чиний мэдэх хэрэгтэй олон үнэн, мэдрэх хэрэгтэй ихээхэн бодит байдал байгаа, мөн Бурханы хүсэлд бүхий л анхаарал халамжаа өгөх ёстой гэдгийг үргэлж мэдэрдэг учраас—эдгээр зүйл үргэлж бодол санаанд чинь байж, амьсгалж чадахааргүй болтол чинь чангаар дээрээс чинь дарж байгаа мэт байдаг, тиймээс зүрх сэтгэлд чинь хэцүү санагддаг (гэхдээ сөрөг байдлаар биш). Зөвхөн иймэрхүү хүмүүс л Бурханы үгсийн гэгээрлийг хүлээн авахад тохирох бөгөөд Бурханы Сүнсээр хөдөлгөгддөг. Өөрсдийн ачаанаас болж, сэтгэлийн хүнд байдлаасаа болж, мөн Бурханы өмнө төлсөн төлөөс, амссан тарчлаанаасаа болж тэд Түүний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авдаг гэж хэлж болно, учир нь Бурхан хэнд ч тусгайлан ханддаггүй. Тэр хүмүүст хандахдаа үргэлж шударга байдаг, гэвч Тэр бас хүмүүсийг дур зоргоороо хангадаггүй бөгөөд тэдэнд болзолгүйгээр өгдөггүй. Энэ бол Түүний зөвт зан чанарын нэг тал юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай зүй зохистой харилцаа тогтоох нь маш чухал”-аас). Бурханы хэлсэн эдгээр үгийг эргэцүүлэн бодож байхдаа “Бурхан бол зөвт Бурхан юм” гэдгийг би ойлгов. Тэр хүнийг дур зоргоороо хангадаггүй, хүнд ямар ч болзолгүйгээр өгдөггүй. Хүмүүс Бурханы гэгээрэл, гэрэлтүүлгийг авахын тулд Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван болгож, Бурханы үгийг хүсэж, эрэлхийлдэг зүрхтэй байх ёстой юм. Тэд амийхаа ачааг өөрсдөө үүрч, дутагдаж буй зүйлээ Бурханы үгээс хайх ёстой юм. Хүнд ачаагаа үүрч байхдаа тэд Бурханы үгийг зорилготойгоор ууж идэн, Түүний хүсэлд бүхий л сэтгэлээ зориулж, үнэн рүү илүү гүн орох ёстой юм. Бурхантай хамт ажиллахын тулд зөвхөн ийм үнэ төлж байж л Бурханы гэгээрлийг авч чадна. Өнгөрснөө санан дурсахад би ямар ч ачаа үүрч байгаагүй, бас Бурханы үгийг идэж уухыг хүсдэг зүрхтэй байгаагүй ажээ. Бурханы үгийн номыг авах тоолондоо би хуудсуудыг нь гүйлгэж, энэ ч хэсгийг уншсан юм байна, тэр ч хэсгийг уншсан юм байна гэж боддог байв. Би хэсэг тус бүрийн талаар баримжаатай байдаг байв. Тэгж байтал нэг хуучин хэсэг олдож, түүнийг өнгөцхөн уншаад болчихдог байв. Бурханы үгийг идэж ууж байх үед цөөн хэдэн дүрэм, ажиллагаан дээр анхаарлаа төвлөрүүлж, тэдгээр үгийн шууд утгыг ойлгоход л хангалттай байдаг байв. Би мэдээж өөрийн орох шаардлагатай үнэнийг их олж хараагүй бөгөөд Бурханы зүрх сэтгэлийг ч баярлуулдаггүй байсан. Би өөрийнхөө амийн ачааг огтхон ч үүрдэггүй байсны хажуугаар өөрийгөө хангалттай үнэнээр зэвсэглээгүй байгаадаа санаа зовдоггүй байсан. Би Бурханы үгийг идэж уух асуудалд зүгээр л ямар ч хайхрамжгүй ханддаг байжээ. Бурханы үгэнд ийм ёс журамгүй хандаж байсан байж би Түүний гэгээрэл, гэрэлтүүлгийг яасан гэж авах билээ дээ? Би үнэндээ Бурхантай хамт ажиллаагүй, “Бурханд хүн бүрийг гэгээрүүлэх цаг гэж байдаг” гэсэн шалтаг хэлж, Бурханы гэгээрлийг сохроор хүлээдэг байжээ. Би үнэхээр харанхуй бүдүүлэг байжээ! Бурханд үнэхээр хүн бүрийг гэгээрүүлэх цаг байдаг ч хүн дээр хийгддэг Ариун Сүнсний ажлын ард зарчим байдгийг би одоо л ухаарч байна. Хүн Бурхантай өөдрөг, идэвхтэй байдлаар хамт ажиллах боломжтой байхын тулд өөрөө хүсэл эрмэлзэл, эрэлхийллээр дүүрэн зүрхтэй байх ёстой. Зөвхөн ингэсэн тохиолдолд л Ариун Сүнс хүн дээр ажиллаж, Бурханы хүслийн талаарх ойлголтыг нь гэгээрүүлэн гэрэлтүүлж, Түүний үгэнд буй үнэнийг ойлгуулах боломжтой байна.
Ээ Бурхан минь! Амьдралын туршлагад минь үүссэн гажилтыг олж харах боломж олгож, зөв цагт намайг гэгээрүүлсэнд Танд талархъя. Одоо би дахин Тантай хамт итгэлтэйгээр, идэвхтэй ажиллаж, зүрхээ хүсэл эрмэлзэл, эрэлхийллээр дүүрэн байлгаж, Таны үгийг идэж уух ачаагаа үүрч, Таны үгээр дамжуулж авах гэгээрлийг улам эрэлхийлж, өөрийгөө үнэн рүү нэвтрэн оруулж, амиа илүү агуу болгож өсгөн хөгжүүлэхийг хүсэж байна.

Анхны өгүүлэл линк: Ариун Сүнс зарчмын дагуу ажилладаг

No comments:

Post a Comment