Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

4/23/2019

Төгс Хүчит Бурханы Чуулган, Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан,

   Улаан өндөгний баяр гэж юу вэ? Улаан өндөгний баярын үүсэл

  Амиллын ням гараг ч гэж бас нэрлэгддэг Улаан өндөгний баяр бол загалмайд цовдлогдсоноос нь хойш гурав хоногийн дараа тохиолдсон Эзэн Есүсийн амиллыг тэмдэглэдэг баяр юм. Яг нарийн хугацаа нь жил бүрийн хавар өдөр, шөнө тэнцсэний дараах анхны тэргэл сарын дараагийн эхний ням гарагт болдог. Есүсийн амиллыг тэмдэглэж, хүн төрөлхтөнд Есүсийн авчирсан аврал болон найдварыг санахын тулд жил бүрийн 3 дугаар сараас 4 дүгээр сарын хооронд дэлхий дахины Христэд итгэгчид Улаан өндөгний баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл Христэд итгэгчид бид Есүсийн амиллыг тэмдэглэж байх зуураа, Тэр золин авралын ажлаа аль хэдийн дуусгасан ч гэсэн яагаад үхлээс эргэн ирж, хүнд харагдсан юм бол гэдгийг мэддэг үү? Түүний амилал болон хүнд харагдсаны цаад утга учир юу вэ?

  Бурханы үгэнд ингэж хэлдэг: “Иймээс Өөрийн амиллын дараа Эзэн Есүсийн хийсэн эхний зүйл нь хүн бүхэнд, Түүнийг харж, Тэр оршин байгаа гэдгийг нотолж, Түүний эргэж амилсан бодит баримтыг нотлох боломжийг олгосон. Түүнээс гадна, энэ нь хүмүүстэй харилцах Түүний харилцааг Түүний махан биетэйгээр ажиллаж байх үеийнхтэй нь адил болгож сэргээсэн ба Тэрээр тэдний харж, хүрч чадах Христ байв. Ингэснээр гарсан нэг үр дүн бол Эзэн Есүс загалмайд цовдлогдсоны дараа үхлээс эргэж амилсан гэдэгт хүмүүс эргэлзээгүй ба хүн төрөлхтнийг золин аврах Эзэн Есүсийн ажилд эргэлзэхгүй байсан. Өөр нэг үр дүн нь бол Эзэн Есүс эргэж амилсныхаа дараа хүмүүст харагдаж, Түүнийг харж, Түүнд хүрэх боломжийг хүмүүст олгосон нь хүн төрөлхтнийг Нигүүлслийн эрин үед баттай бэхэлсэн явдал байв. Энэ цагаас эхлэн Эзэн Есүсийн ‘алга болсон’, эсвэл ‘орхиж явсны’ улмаас хүмүүс өмнөх эрин үе буюу Хуулийн эрин үед буцаж очихгүй, харин тэд Эзэн Есүсийн сургаалыг болон Түүний хийсэн ажлыг даган урагшилсаар байх болсон. Тиймээс Нигүүлслийн эрин үе дэх ажлын шинэ үе шат албан ёсоор нээгдэж, хуульд захирагдаж байсан хүмүүс албан ёсоор хуулиас гарч, шинэ эрин рүү шинэ эхлэлтэйгээр орсон. Эдгээр нь эргэж амилсныхаа дараа Эзэн Есүс хүн төрөлхтөнд харагдсаны олон төрлийн утга учир юм.” (“Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас). “Эзэн Есүс эргэж амилсныхаа дараа шаардлагатай гэж үзсэн хүмүүстээ харагдаж, тэдэнтэй ярилцаж, тэдэнд шаардлага тавьж, Өөрийн санаа болон хүмүүсээс юу хүлээж буйгаа ардаа орхисон. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан болохын хувьд махан биед байх үед байна уу, эсвэл загалмайд цовдлогдож, эргэж амилсны дараа сүнслэг биед байх үед ч байна уу хамаагүй—хүн төрөлхтний төлөөх Түүний зовнил болон хүмүүст тавих шаардлага нь өөрчлөгдөөгүй. Загалмайд цовдлогдохоосоо өмнө ч Тэр эдгээр шавь нарынхаа төлөө санаа зовж байсан; Тэр хүн нэг бүрийн байдлыг зүрх сэтгэлдээ сайн мэдэж байсан, Тэр хүн бүрийн дутагдлыг ойлгож байсан ба мэдээж нас барж, амилан босож, сүнслэг бие болсныхоо дараа ч гэсэн хүн бүрийн талаарх Түүний ойлголт бие махбодтой байх үеийнхтэй нь адил байсан. Хүмүүс Түүний ялгамж чанар бол Христ гэдэгт бүрэн итгээгүй байгааг Тэр мэдэж байсан, харин бие махбодтой байх хугацаандаа Тэр хүмүүст хатуу чанд шаардлага тавиагүй. Гэхдээ Тэр эргэж амилсныхаа дараа тэдэнд үзэгдэж, Эзэн Есүс бол Бурханаас гарсан, Тэр бол бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийг тэдэнд төгс итгүүлсэн бөгөөд Өөрийн илрэлт болон Өөрийн эргэж амилсан баримтыг хүн төрөлхтний насан туршийн эрэл хайгуулын хамгийн агуу үзэгдэл, сэдэл болгон ашигласан. Түүний үхлээс амилан боссон нь Түүнийг дагасан бүх хүмүүсийг батжуулаад зогсоогүй, мөн Нигүүслийн эрин үе дэх Түүний ажлыг хүн төрөлхтний дунд үр нөлөөтэй болгосон тэгснээр Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн авралын сайн мэдээ нь хүн төрөлхтний дунд өнцөг булан бүрд аажмаар тархсан юм. Эзэн Есүс эргэж амилсныхаа дараа илэрсэн нь ямар нэгэн ач холбогдолтой байсан гэх үү? … Түүний илрэлт нь хүмүүст Бурханы анхаарал болон халамжийг дахин үзэж, мэдрэх боломж олгосон ба мөн түүнчлэн Бурхан бол эрин үеийг нээж, эрин үеийг өрнүүлдэг Нэгэн бөгөөд Тэр бол эрин үеийг төгсгөдөг Нэгэн гэдгийг хүчирхэгээр баталж өгсөн юм. Өөрийн илрэлтээр дамжуулан Тэр бүх хүмүүсийн итгэлийг батжуулж, Өөрийн илрэлтээр дамжуулан Тэр бол Бурхан Өөрөө мөн гэсэн баримтыг дэлхий ертөнцөд баталсан билээ. Энэ нь Түүний дагагчдад мөнхийн баталгаа өгсөн ба Өөрийн илрэлтээр дамжуулан Тэр шинэ эрин үе дэх Өөрийн ажлын үе шатыг бас нээсэн юм.” (“Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” -аас).

  Эзэн Есүс үхлээс амилсныхаа дараа шавь нартаа олон удаа харагдсан нь гүн гүнзгий утга учиртай бөгөөд Бурханы уйгагүй халамж болон бодол санаа ч бас үүний цаана нуугдаж байдаг гэдгийг Бурханы үгээс бид харж болно! Тухайн үед Өөрийг нь дагаж байсан хүмүүс хэдийгээр Түүний сургаалаас олныг сонсож, Эзэний үзүүлсэн олон гайхамшгийг харж, Есүс бол өөрсдийнх нь Эзэн, Бурханы Хүү мөн гэж зарлаж байсан ч Есүс бол Христ, бас Тэр бол Бурхан Өөрөө гэдэг баримтын талаар ямар ч жинхэнэ ойлголтгүй байсныг Есүс мэдэж байлаа. Есүсийг Ромын эрх мэдэлтнүүдэд баривчлагдаж, цэргүүдэд ташуурдуулж, дооглуулж байх үед Түүнийг дагаж байсан олон хүн ялгамж чанарынх нь талаар эргэлзэж эхэлсэн бөгөөд Эзэнд итгэх итгэл нь улам бүр сул болжээ. Ялангуяа Эзэн Есүсийг загалмайд цовдлогдсоныхоо дараа насан эцэслэх үед олон хүн Түүнд бүрмөсөн урам хугарсан ба эргэлзээгээр эхэлсэн зүйл нь Эзэн Есүсийг үгүйсгэх үгүйсгэл болсон билээ. Иймэрхүү нөхцөл байдалд Эзэн Есүс амиллынхаа дараа хүнд харагдаагүй бол Өөрийг нь дагаж байсан олон хүн Есүс Христэд итгэхээ больж, Хуулийн эрин үе рүү эргэж буцан, Хуучин Гэрээний хуулийг үргэлжлүүлэн мөрдөх байв. Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг шинжилж, сул талыг нь ойлгосон хэдий ч хүмүүсийн биеийн хэмжээ жаахан гэдгийг мэдэж байлаа. Тиймээс Эзэн Есүс үхлээс амилж, шавь нартаа олон удаа харагджээ; Тэрээр шавь нартайгаа ярьж, амиллын дараах сүнслэг биеэ тэдэнд үзүүлж, тэдэнтэй хамт хооллон, Судрыг тэдэнд тайлбарласан юм. Энэ бүхнийг хийх Түүний зорилго нь, Эзэн Есүс үнэхээр үхлээс эргэн ирсэн, Тэрээр хүнийг хайрлаж, өршөөж байсан Есүс хэвээрээ байгаа, Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан Өөрөө мөн бөгөөд Тэрээр хүн төрөлхтнийг золин аврахаар ирнэ гэж Библид зөгнөсөн Мессиа мөн гэдэгт зүрх сэтгэлийнхээ гүнээс итгэх боломжийг Өөрийг нь дагаж байсан хүмүүст олгохын төлөө байв. Тэд Эзэн Есүст эргэлзэж, Түүнийг үгүйсгэхээ болиод, харин оронд нь Түүнд чин сэтгэлээсээ итгэж, Эзэн Есүсийг өөрсдийн Эзэн хэмээн хүлээн зөвшөөрсөн билээ. Амилж, хүнд харагдсанаараа Есүс, хүмүүсийн Эзэнд итгэж, дагах итгэлийг бэхжүүлж, улмаар хүнийг Бурханд улам ойртуулсан гэдгийг үүнээс бид харж болно. Энэ бол Есүсийн амиллын утга учрын нэг тал юм.

  Үүнээс гадна, Есүс махбодоор илэрч, ажиллан, Хуулийн эрин үеийг бүрмөсөн төгсгөж, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлсэн билээ. Амилсныхаа дараа Есүс, бие махбодтой болсон Есүс Христ цовдлогдсон хэдий ч нүглийг болон үхлийг даван гарсан, Сатаныг ялсан бөгөөд золин авралын ажлаа гүйцэлдүүлж, алдрыг олж авсан гэдэг баримтыг бүр ч тодорхой харах боломжийг хүмүүст олгожээ. Эзэн Есүс шинэ эринийг эхлүүлж, хүн төрөлхтнийг Хуучин Гэрээний Хуулийн эрин үеэс бүрэн гаргаж, Нигүүлслийн эрин үед баттай тогтоож, улмаар Нигүүлслийн эрин үе дэх Бурханы удирдамж, хариулга, усалгааг хүлээн зөвшөөрөх боломж олгосон юм. Ийм маягаар Есүс амилж, тэнгэр өөд гараад, хүнтэй хамт хооллож, оршин сууж, амьдарч чадахаа больсон ч хүн Есүсийн нэрээр залбирч, Түүнийг дуудаж, сургаалыг нь мөрдөж, бат итгэлээр Есүсийг дагаж, Эзэний сайн мэдээг түгээж чадах болсон билээ. Ялангуяа, Эзэн Есүс амилж, Өөрийг нь дагаж байсан шавь нартаа харагдсаны дараа тэдний итгэл асар их нэмэгдсэн ба Эзэний сайн мэдээг түгээж, үүнд гэрчлэл хийхийн тухайд гэвэл, тэд ямар ч бэрхшээл, аюулаас айлгүй, цуцашгүй шаргуу зантай байж, сайн мэдээг түгээхэд бүхнээ зориулж, тэр ч бүү хэл Эзэний төлөө өөрсдийгөө золиосолсон юм. Эцэст нь Есүсийн сайн мэдээ бүхий л орчлон ертөнц даяар, дэлхий дахинд түгж, айл бүр Түүний сайн мэдээг сонсож, бүгд мэддэг болох хүртэл Эзэн Есүсийг дагагчдын тоо хэмжээ тасралтгүй өссөн билээ.

  Үхлээс амилсныхаа дараа Эзэн Есүс хүнд харагдаж, хүмүүстэй харилцаж, үг хэлж, Судрын тухай тайлбарлаж, тэдэнтэй ярилцаж, хамт хооллох гэх мэтийг хийсэн. Эдгээр үйл хэрэг нь, Эзэн Есүсийг дагаж байсан хүмүүст, хүнийг гэх Түүний халамж, анхаарлыг мэдэрч, Есүс бол үнэхээр Бурхан Өөрөө, бие махбодтой болсон Христ мөн гэдгийг баталгаажуулах боломж олгосон бөгөөд эдгээр үйл хэрэг нь Нигүүлслийн эрин үе дэх Бурханы дагагчдыг баттай байгуулжээ. Түүнчлэн, Есүсийн золин авралын ажил дараа нь бүх орчлон ертөнц даяар, дэлхий дахинд хүртлээ түгэж эхэлсэн юм. Тиймээс Есүсийн амилал болон илрэлтийн ар дахь утга учир маш гүн гүнзгий бөгөөд эдгээр үйл хэрэгт Бурханы уйгагүй халамж, бодол санаа нуугдаад зогсохгүй, мөн Бурханы мэргэн ухаан, төгс хүчин ч бас нуугдаастай байдаг гэдэг нь илэрхий билээ!

  Хүндэт ах, эгч нар аа, Есүсийн амиллын утга учрыг ойлгох боломж олгож, Түүний ажлаас хүн төрөлхтөн биднийг гэсэн Бурханы халамж, анхаарлыг дахин нэгэнтээ ухамсарлах боломж олгосных нь төлөө Бурханы гэгээрэл болон удирдамжид талархал өргөцгөөе. Бурханд талархъя!

No comments:

Post a Comment