Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Төгс Хөчит Бурхан. Show all posts
Showing posts with label Төгс Хөчит Бурхан. Show all posts

3/03/2020

Христийн сүмийн дуу “Эрмэлзэж, эрж хайдаг хүмүүст өнөөдрийн үнэн өгөгддөг” (дууны үг)


Христийн сүмийн дуу “Эрмэлзэж, эрж хайдаг хүмүүст өнөөдрийн үнэн өгөгддөг” 
Бурханы их ажлыг туулсан ч
чи өөрчлөгдөж, цэвэрлэгдээгүй.
Сатаны ноёрхол дор амьдарсаар,
Бурханд үл захирагддаг.
Чи байлдан дагуулагдсан ч төгс болгуулаагүй.
Бурханы ажлын мэдлэг ба амийг чи эрэлхийлдэггүй,
зугаа цэнгэл, тав тухыг л хайдаг.
Тиймээс зан чанар чинь өөрчлөгдөөгүй.
Бурханы бүтээсэн хүний төрхийг
чи буцаан олж аваагүй.
Чи бол сүнсгүй, амьд үхдэл.
Төгс болгуулахаар эрэлхийлдэг
Петр шиг хүмүүсийг Бурхан хүсдэг.
Эрмэлздэг, эрж хайдаг хүмүүст
өнөөдрийн үнэн өгөгддөг.
Аврагдахыг хүсдэг хүмүүст аврал өгдөг,
та нар үүнийг олж аваад зогсохгүй,
Бурхан та нарыг олж авдаг.
Бурханыг олж авснаар Бурханаар авхуулна!

3/02/2020

Христийн сүмийн дуу “Чи мөнх амийн эх сурвалжийг мэдэх үү?” (үгтэй)


Христийн сүмийн дуу “Чи мөнх амийн эх сурвалжийг мэдэх үү?” 
Бурхан бол хүний амийн эх,
тэнгэр, газар Түүний амийн хүчээр оршдог.
Амьтай ямар ч зүйл
Бурханы захиралт, эрх мэдлээс@ангижирч чадахгүй.
Хэн байх чинь хамаагүй,
бүгд Бурханд дуулгавартай байж,
Түүний ноёрхол, хяналт,
тушаалуудад захирагдах ёстой.
Магадгүй чи амийг, үнэнийг олж,
мөнх амийг авахын тулд
итгэдэг Бурханаа олохыг хүсэж болно.
Мөнх амийг авахыг хүсвэл
түүний эх сурвалжийг,
Бурханы хаа байгааг олоорой.
Бурхан бол хувиршгүй амь,
зөвхөн Түүнд амийн зам бий.
Бурхан амийн зам тул Бурхан мөнх амийн зам билээ.

2/21/2020

Чуулганы магтан дуу “Би бүх зүйл дээр Бурханы зохион байгуулалтад захирагдана” (Lyrics)


Чуулганы магтан дуу “Би бүх зүйл дээр Бурханы зохион байгуулалтад захирагдана” (Lyrics)
Өө Бурхан минь, Та эцсийн өдрүүдэд
хүн төрөлхтнийг аврах гэж үнэнийг илэрхийлдэг.
Таны дуу хоолойг сонсож,
Таны сэнтийн өмнө хүргэгдлээ.
Таны шүүлт, Таны ариусгалтаас би
жинхэнэ хайрыг тань тодорхой харж чаддаг.
Таны хийдэг бүхэн цэвэрлэж, аврахын төлөө байдаг.
Зовж, зүдэрсэн ч, Таны сайхан хүслийг би ойлгодог.
Таны шүүлт бол хайр бөгөөд ерөөл,
Таны бүх зохион байгуулалтад би
Таныг дуулгавартай дагахыг хүсдэг.
Өө Бурхан минь, Таны хүслийг би ойлгодог.
Та шүүлт, гэсгээлт оноосон ч,
нигүүлслээ хайрласан ч,
хийдэг бүхэн, хийдэг бүхэн тань
хүнийг аврахын төлөө байдаг.
Өө Бурхан минь, Та үнэхээр хайр татам,
Таныг үнэнчээр дагахаар би сэтгэл шулуудсан.
Юутай ч тулгарч, зовж зүдэрсэн хамаагүй ээ
үнэн, амийг олж авахын төлөө л би амьдардаг.

2/09/2020

Христийн магтан дуу “Бие махбодтой Бурхан хүн төрөлхтөнд маш чухал” (Дууны үгтэй)


Христийн магтан дуу “Бие махбодтой Бурхан хүн төрөлхтөнд маш чухал” 
Энэ махбод хүн төрөлхтөнд маш чухал,
учир нь Тэр хүн төдийгүй, юун түрүүнд Бурхан билээ.
Учир нь Тэр ямар ч махан биетэй хүний
чадахгүй ажлыг хийж,
энэ газар дээр Өөртэй нь хамт амьдрах
ялзарсан хүнийг аварч чадна.
Бие махбодтой Бурхан
хүний чадахгүй ажлыг хийж чаддаг.
Учир нь Түүний дотоод мөн чанар хүнийхтэй адилгүй.
Ялгамж чанар нь хүнийхээс өөр тул
Тэр хүнийг авардаг.
Энэ махбод хүн төрөлхтөнд маш чухал,
учир нь Тэр хүн төдийгүй, юун түрүүнд Бурхан билээ.
Учир нь Тэр ямар ч махан биетэй хүний
чадахгүй ажлыг хийж,
энэ газар дээр Өөртэй нь хамт амьдрах
ялзарсан хүнийг аварна.

1/31/2020

Христийн магтан дуу “Залуусын мөрдөх ёстой зүйл” (үгтэй)


Христийн магтан дуу “Залуусын мөрдөх ёстой зүйл”  (үгтэй)
Ялгаварлан гадуурхах нүд ба хууралт
залуу хүнд байх ёсгүй.
Аймшигтай, хор хөнөөлтэй арга нь
залуу хүний хийх ёстой зүйл биш.
Тэд хүсэл тэмүүлэлтэй,
урагш ахих эрмэлзэлтэй байж,
ирээдүйн талаар зүрх алдахгүй,
амьдрал ба ирээдүйдээ итгэлтэй байх ёстой.
Залуу хүн асуудлыг танин мэдэж,
шударга, үнэнийг эрж хайх ёстой.
Сайхан бүхнийг эрэлхийлэн
эерэг зүйлсийн бодит байдлыг олж ав.
Амьдралдаа хариуцлагатай бай.
Үүнд хөнгөн хандах ёсгүй.
Үүнд хөнгөн хандах ёсгүй.

1/29/2020

Христийн магтаалын дуу “Жинхэнэ итгэгчдийн хариуцлага” (Дууны үгтэй)


Христийн магтаалын дуу “Жинхэнэ итгэгчдийн хариуцлага” 

Үнэхээр чи мөс чанартай бол
үүрэх ачаа чамд байх ёстой,
хариуцлагын мэдрэмжтэй байх ёстой.
Чи байлдан дагуулагдаж эсвэл
төгс болгуулах нь хамаагүй,
гэрчлэлийн энэ алхмыг зөв хийгээрэй.
Бурханы бүтээлийн хувиар
Түүгээр байлдан дагуулагдаж,
эцэст нь Түүнийг хангалуун болгож,
Бурханы хайрыг хайрын сэтгэлээр хариулж,
Бурханд өөрийгөө зориулах
энэ бол хүний хариуцлага билээ.
Хүний гүйцэтгэх учиртай үүрэг,
түүний үүрэх ёстой ачаа билээ.
Хүн энэ даалгаврыг биелүүлэх ёстой.
Ингэж хүн жинхэнэ итгэгч болдог. 

1/25/2020

Шинжилгээгээр гепатит В-тэй гэж гарсны дараа үүнтэй хэрхэн нүүр тулах хэрэгтэй вэ?

Христийн шашин, үнэн, аврал, хувь заяа, Төгс Хөчит Бурхан, Сайн мэдээний гэрчлэлүүд

Чэнь Лу, Өмнөд Солонгос

      Би гэнэтийн өвчинд нэрвэгдээд нүд ирмэхийн зуур шаналал, цөхрөлд автаж, амьдрах бүх итгэл найдвараа алдсан юм. Гэсэн хэдий ч өвчний минь цаана Бурханы хүсэл байгааг гайхалтай авралаар нь дамжуулан ойлгож, Бурханы гайхалтай үйл хэргийг харсан билээ. Тэр үеийн явдал өнөөдөр болсон юм шиг л тодхон санагдаж байна.

1/23/2020

Ѳдѳр тутмын Бурханы үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” (Эшлэл 13)


          Одоо дараах эшлэлийг авч үзэцгээе: “Гэвч Би та нарт хэлье, энэ газарт сүмээс ч илүү аугаа Нэгэн байна. Хэрэв та нар Би тахилыг бус, өршөөлийг хүсдэг гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй нэгэнийг буруутгахгүй байх байсан. Учир нь хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” (Mатай 12:6-8). Энд “сүм” гэж юуг хэлж байна вэ? Энгийн үгээр хэлбэл, “сүм” гэж сүр жавхлантай, өндөр барилгыг хэлдэг ба Хуулийн эрин үед сүм нь тахилчид Бурханд шүтэн мөргөдөг газар байсан юм. Эзэн Есүс “энэ газарт сүмээс ч илүү агуу нэгэн байна” гэхдээ “нэгэн” гэж хэнийг хэлсэн бэ? Мэдээжээр, “нэгэн” гэдэг нь бие махбодтой Эзэн Есүс байсан, учир нь зөвхөн Тэр л сүмээс илүү агуу байлаа. Тэдгээр үг нь хүмүүст юу хэлсэн бэ? Тэдгээр нь хүмүүсийг сүмээс гар гэж хэлсэн–Бурхан аль хэдийн гарсан бөгөөд тэнд ажиллахаа больсон байсан, тиймээс хүмүүс сүмийн гадна Бурханы мөрийг хайж, Түүний шинэ ажилд Түүний алхмыг дагах ёстой юм. Эзэн Есүс үүнийг хэлсний цаад шалтгаан бол хуулийн доорх хүмүүс сүмийг Бурханаас Өөрөөс нь илүү агуу зүйл гэж үздэг болсон байв. Өөрөөр хэлбэл, хүмүүс Бурханд шүтэн мөргөхөөс илүү сүмд шүтэн мөргөж байсан учраас шүтээнийг шүтэлгүй харин Бурханыг шүт, учир нь Тэр бол дээдийн дээд гэдгийг Эзэн Есүс тэдэнд анхааруулжээ.

1/20/2020

Ѳдѳр тутмын Бурханы үг “Цор ганц Бурхан Өөрөө I”(Эшлэл 8)


   Бурханыг үгээ хэлмэгц Бурханы эрх мэдэл энэ ажлыг хариуцан авч, Бурханы амаараа амласан баримт нь аажмаар бодит байдал болдог. Үүний үрээр бүх зүйлийн дунд, хавар ирэх, зүлэг ногоорох, цэцэг дэлгэрэх, мод нахиалах, шувууд жиргэх, галуу буцаж ирэх, талбай хүмүүсээр дүүрэх гэх мэтээр юм бүхэнд өөрчлөлт гарч эхэлдэг… Хавар ирснээр бүх зүйл сэргэсэн ба энэ нь Бүтээгчийн гайхалтай үйл хэрэг юм. Бурхан амлалтаа биелүүлэх үед тэнгэр газар дахь бүх зүйл Бурханы бодлын дагуу шинэчлэгдэж, өөрчлөгддөг—юу ч үүнээс ангид байдаггүй. Бурханы амнаас үүрэг, амлалт гарах үед бүх зүйл үүний хэрэгжилтэд үйлчилж, үүний хэрэгжилтийн төлөө жолоодуулж, бүх бүтээл Бүтээгчийн эрх мэдэл дор зохион байгуулагдан, зохицуулагдаж, тус тусын үүргээ биелүүлж, дор бүрнээ чиг үүргээ гүйцэтгэдэг. Энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн илрэл юм. Үүнээс чи юу олж харж байна вэ? Бурханы эрх мэдлийг чи хэрхэн мэддэг вэ? Бурханы эрх мэдэлд цар хүрээ бий юу? Цаг хугацааны хязгаар бий юу?

1/18/2020

Ѳдѳр тутмын Бурханы үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I” (Эшлэл 8)


Ѳдѳр тутмын Бурханы үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I” (Эшлэл 8)

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

1/17/2020

Бурханд тогтсон хүйс гэж байдаггүйг би эцэстээ ойлгосон

Библи, Зүүний Аянга, Төгс Хөчит Бурхан, Христ, Эзэн Есүс,

   Бурхан эрэгтэй юу, эмэгтэй юу? Бурханд тогтсон хүйс гэж бий юу? Энэ бол Христэд итгэгч олон хүнийг будилуулдаг асуулт боловч хэн ч тодорхой тайлбарлаж чаддаггүй. Тэгвэл Бурханы хүйсийн нууцыг энэ өгүүлэл илчлэх болно.

Бурханд тогтсон хүйс гэж байдаггүйг би эцэстээ ойлгосон
Австрали, Шинюань
   Бурхан үнэхээр тогтсон хүйстэй юу? Эзэн Есүс эрэгтэй болж махбодод ирсэн, гэхдээ энэ нь Бурхан эрэгтэй гэдгийг илтгэдэг үү? Энэ бол хэний ч тодорхой тайлбарлаж чаддаггүй асуулт билээ. Бас би Бурханы талаар ямар ч мэдлэггүй, Бурханы хүйсийн тухай үзлээр дүүрэн байсан учраас Эзэнийг угтан авах боломжоо алдах шахсан юм. Иймээс би өөрийн туршлагын тухай доор өгүүлэх бөгөөд энэ тус болно гэж найдаж байна.

4/11/2018

Бурханы үгийн магтуу дуу | Христийн сүмийн магтан дуу | “Бурханд зүрх сэтгэлээ нээх үед” | Эзэний гэрэлд амьдарна


Чи Бурханыг ойлгохгүй бол,
Түүний зан чанарыг мэдээгүй цагт Чин үнэнээр Бурханд зүрх сэтгэлээ нээхгүй Нэгэнт чи Бурханыг ойлгох юм бол Түүний зүрх сэтгэлд юу байгааг ойлгож,