“Та нар Библийг ойлгох ёстой, энэ ажил зайлшгүй шаардлагатай байна! Өнөөдөр чи Библи унших хэрэггүй, учир нь үүнд ямар ч шинэ зүйл байхгүй; энэ нь бүхэлдээ хуучирсан. Библи бол түүхэн ном бөгөөд хэрвээ чи Нигүүлслийн эрин үед Хуучин Гэрээг идэж, уусан бол, хэрвээ чи Хуучин Гэрээний үед шаардагдаж байсан зүйлсийг Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлсэн бол Есүс чамайг голж, чамайг яллах байсан; хэрвээ чи Есүсийн ажилд Хуучин Гэрээг хэрэглэсэн бол чи Фарисай хүн байх байсан. Хэрвээ өнөөдөр чи идэж ууж, хэрэгжүүлэхдээ Хуучин ба Шинэ Гэрээг нийлүүлбэл өнөөдрийн Бурхан чамайг яллах болно; чи Ариун Сүнсний өнөөдрийн ажлаас хоцрох болно! Хэрвээ чи Хуучин болон Шинэ Гэрээг идэж уудаг бол Ариун Сүнсний урсгалын гадна байх болно!
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.
!doctype>
Showing posts with label Төгс Xүчит Бурханы Чуулган. Show all posts
Showing posts with label Төгс Xүчит Бурханы Чуулган. Show all posts
3/06/2020
3/03/2020
Христийн сүмийн дуу “Эрмэлзэж, эрж хайдаг хүмүүст өнөөдрийн үнэн өгөгддөг” (дууны үг)
Христийн сүмийн дуу “Эрмэлзэж, эрж хайдаг хүмүүст өнөөдрийн үнэн өгөгддөг”
Бурханы их ажлыг туулсан ч
чи өөрчлөгдөж, цэвэрлэгдээгүй.
Сатаны ноёрхол дор амьдарсаар,
Бурханд үл захирагддаг.
Чи байлдан дагуулагдсан ч төгс болгуулаагүй.
Бурханы ажлын мэдлэг ба амийг чи эрэлхийлдэггүй,
зугаа цэнгэл, тав тухыг л хайдаг.
Тиймээс зан чанар чинь өөрчлөгдөөгүй.
Бурханы бүтээсэн хүний төрхийг
чи буцаан олж аваагүй.
Чи бол сүнсгүй, амьд үхдэл.
Төгс болгуулахаар эрэлхийлдэг
Петр шиг хүмүүсийг Бурхан хүсдэг.
Эрмэлздэг, эрж хайдаг хүмүүст
өнөөдрийн үнэн өгөгддөг.
Аврагдахыг хүсдэг хүмүүст аврал өгдөг,
та нар үүнийг олж аваад зогсохгүй,
Бурхан та нарыг олж авдаг.
Бурханыг олж авснаар Бурханаар авхуулна!
2/07/2020
Христийн сүмийн дуу “Бурханы дээд эрхгүйгээр хүний амь оршин тогтнохгүй” (үгтэй)
Христийн сүмийн дуу “Бурханы дээд эрхгүйгээр хүний амь оршин тогтнохгүй” (үгтэй)
Бурхан хүн төрөлхтнийг амьд үлдээн,
өсгөж үржүүлэхийн төлөө хийдэг бүхэн чухал.
Бүх зүйлийн дунд Бурханы хийдэг бүхэн,
хүний оршин тогтнолтой нэн салшгүй юм.
Үндэс угсаа чинь ямар ч бай,
Өрнө, Дорнын хаа ч аж төрдөг бай,
бүх хүн төрөлхтнийг амьд яваг гэж
бүтээсэн орчноос чи хагацах аргагүй.
Бурханы дээд эрх, захиралтгүйгээр
ямар ч хүн, ямар ч зүйл байж чадахгүй.
Бурханы захиралт, хангалтгүйгээр
хүний амь, махан бие дэх амь гэж үгүй.
Хүний амьдрах орчныг
Бурхан байгуулсны ач холбогдол энэ юм.
1/28/2020
Ѳдѳр тутмын Бурханы үг “Цор ганц Бурхан Өөрөө I” (Эшлэл 11)
Сатаны онцгой ялгамж чанар нь, маш олон хүнийг түүний янз бүрийн талын илэрхийллүүдийг хүчтэй сонирхоход хүргэсэн. Сатан ч гэсэн бас Бурхан шиг эрх мэдэл эзэмшдэг, учир нь Сатан гайхамшгийг үзүүлж, хүн төрөлхтөнд боломжгүй зүйлсийг хийх чадвартай гэж итгэдэг олон мунхаг хүмүүс хүртэл байдаг. Иймээс хүн төрөлхтөн Бурханыг шүтэхийнхээ сацуу зүрх сэтгэлдээ Сатанд ч бас орон зай үлдээж, тэр ч бүү хэл Сатаныг Бурхан хэмээн шүтдэг. Эдгээр хүмүүс өрөвдөлтэй агаад жигшмээр. Тэд мунхаг учраас өрөвдөлтэй ба тэд тэрслүү, төрөлхийн ёрын муу мөн чанартай учраас жигшмээр. Энэ үед Би, эрх мэдэл гэж юу вэ, энэ нь юуг бэлгэддэг, юуг төлөөлдөг вэ гэдгийг та нарт хэлэх нь чухал хэмээн бодлоо.
1/21/2020
Бурханы үг бүр зан чанарынх нь илэрхийлэл юм
Бурханы үг бүр зан чанарынх нь илэрхийлэл юм
Ху Кэ, Шаньдун муж
Бурханы хэлсэн эдгээр үгийг харах бүрдээ би түгшдэг байлаа: “Миний хэлсэн өгүүлбэр болгон Бурханы зан чанарыг агуулдаг. Та нар Миний үгийг анхааралтай эргэцүүлсэн нь дээр, тэгвэл асар их ашиг тус хүртэх нь гарцаагүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал”-аас). Бурханы зан чанарыг ойлгох нь Бурханы талаарх хүний ойлголт болон Түүнийг хайрлаж, хангалуун байлгахын төлөөх эрэл хайгуулд маш чухал учраас би түгшдэг байв. Гэхдээ Бурханы үгийг уншиж байхад надад үргэлж Бурханы зан чанар хэтэрхий хийсвэр мэт санагдаж, үүнийг хэрхэн ойлгохоо мэддэггүй байлаа. Дараа нь чуулганы удирдагчийнхаа нөхөрлөлөөр дамжуулан би, Бурхан юунд дуртай болон юуг үзэн яддагийг Бурханы үгээс ойлгож, улмаар Бурханы зан чанарыг ойлгож авах ёстойгоо мэддэг болсон юм. Тэгээд би үүнийг хэрэгжүүлэхээр хэсэг хугацаанд оролдсон бөгөөд зарим нэг үр дүнг олж харав. Гэхдээ л би “Миний хэлсэн өгүүлбэр болгон Бурханы зан чанарыг агуулдаг.” гэх Бурханы үгийн талаар гайхширсаар байсан ба үүнийг яг яаж ойлгохоо мэдээгүй юм.
1/19/2020
Христийн сүмийн шинэ дуу “Завхарсан хүн төрөлхтний уй гашуу” (lyrics)
Христийн сүмийн шинэ дуу “Завхарсан хүн төрөлхтний уй гашуу” (lyrics)
Хүн бүхэн амьдралынхаа турш, Бурхантай цуг алхсан ч
Бурхан бол амьд бүхнийг захирдагийг мэддэггүй,
Бурхан бүх зүйлийг хэрхэн зохицуулж, яаж удирддагийг ч мэддэггүй.
Өнө эрт цагаас өнөөг хүртэл энэ бол хэний ч мэдээгүй зүйл билээ.
Үүнийг хэн ч мэдэхгүй.
Бурханы замыг олоход хэтэрхий хэцүүгээс эсвэл
эсвэл Түүний төлөвлөгөө хараахан биелээгүйгээс бус,
харин хүний (хүний) сэтгэл, сүнс Бурханаас хэтэрхий алс байдаг.
Хүн Бурханыг дагахдаа ч
хүн бүхэн яагаад ч юм Сатанд үйлчлэгчийн дүртэй байдаг.
Хүн хэзээ ч өөрөө үүнийг ойлгож, ухаардаггүй,
түнэр харанхуйг мэдэрдэггүй.
1/16/2020
Магтаал ба мөргөлийн дуу “Бурханы шүүлт бол хайр” (дууны үгтэй)
Эцэстээ хүн ямар гэрчлэл хийдэг вэ?
Тэд Бурхан бол зөвт гэдгийг
Тэр бол уур хилэн, гэсгээлт,шүүлт гэдгийг гэрчилдэг.
Хүн Бурханы зөвт байдлыг гэрчилдэг.
Хүнийг төгс болгохын тулд Бурхан шүүлт хэрэглэдэг.
Тэр хүмүүсийг хайрлаж, аварсаар ирсэн.
Гэвч Түүний хайр хэр ихийг агуулдаг вэ?
Шүүлт, сүр жавхлан, хараал ба уур хилэн.
Тэр Өөрийгөө хайрлуулахын тулд чамайг харааж,
махан биеийн мөн чанарыг мэдүүлдэг.
1/15/2020
Яруу сайхан магтан дуу 2020 “Залбирлын утга учир” (lyrics)
Залбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳн
Бурхантай хамтрах нэг арга билээ.
Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их хөдөлж,
гэгээрч, хүчирхэг оюунтай болно.
Тийм хүмүүс удалгүй төгс болно.
гэгээрч, хүчирхэг оюунтай болно.
Тийм хүмүүс удалгүй төгс болно.
5/22/2018
Христийн сүмийн кино | “Эргэн ирсэн Тэр хэн бэ” | Есүс Христийн эргэн ирэхийг угтан аваарай | Трейлер
Ким Еонруг нь Солонгосын шашны нийгэмлэг дэх сүсэг бишрэлтэй пастор байсан. Үнэнээр цангасан тэр Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийг тэсэн ядан хүлээсэн. 2013 оны нэг өдөр Чосун Илбод Төгс Хүчит Бурханы үгстэй таарсан. Эрх мэдэл, хүч чадлаар дүүрэн эдгээр үгс түүнд шууд нөлөөлж, түүний сэтгэлд гүн хүрчээ. Төгс Хүчит Бурхан нь түүний удаан хүлээсэн Аврагч болох эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг баталгаажуулахын тулд тэр Төгс Хүчит Бурханы ажил болон үгсийг эрж хайж, судалж эхэлсэн... Өөрийн зүрх сэтгэл дэх эргэлзээ бүрийг нэг нэгээр нь шийдвэрлэнгээ Ким Еонруг маш их баярласан тул нүүрээрээ газар унан, мөргөж эхлэв: Төгс Хүчит Бурхан бол эцсийн өдрүүд дэх Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт юм. Тэр бидний дунд чимээгүйхэн ирж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг удаан хугацаанд хийж байна.
5/05/2018
Христийн чуулганы кино | “Хүү минь, гэртээ буцаад ирээч!” | Бурхан онлайн тоглоомын хүүхдийг аварсан
Ли Шингуан бол ахлах сургуулийн сурагч. Тэр балчир байхаасаа хүмүүжил сайтай, ухаалаг хүү байжээ. Эцэг эх, багш нар нь бүгд түүнд хайртай байв. Дунд ангид орох үедээ хүү компьютер тоглоомыг шохоорхож эхэлсэн байна. Интернет кафед тоглохын тулд тэр олон удаа хичээлээ таслах болжээ. Интернетийн донтолтоос хүүдээ туслахаар эцэг эх нь чадах бүхнээ хийж. Гэвч Ли Шингуаны донтолт улам газар авсаар байлаа. Тэр сүнс сүлдгүй юм шиг болж, аажмаар доройтолд орж эхэлсэн юм.... Ли Шингуаны эцэг эх нь аргаа барж байтал Бурхан хүмүүсийг аварч, интернетийн донтолт, Сатаны ялзруулалтаас салахад туслах чадалтайг олж мэджээ. Ингээд тэд Бурханд итгэхээр шийдэж, Бурхан хүүг нь аврахыг тэсгэлгүй хүлээлээ.
9/28/2017
Хаанчлалын магтаaл хөгжимт драм—“Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг”
Одод түгсэн, нам гүм, амгалан шөнийн тэнгэр дор хэсэг Христчүүд Аврагчийн эргэн ирэхийг чин үнэнчээр хүлээж хөгжилтэй аянд дуулж, бүжиглэнэ. “Бурхан эргэн ирсэн”, “Бурхан шинэ үгсийг өгүүлжээ” гэсэн баяртай мэдээг дуулахдаа тэд гайхаж бас хөөрчээ. Тэд: “Бурхан эргээд ирсэн гэв үү?” “Бурхан аль хэдийн гарч ирсэн гэв үү?” гэж бодно.
8/07/2017
Эзэний дахин ирэлт | “Шившлэгээс чөлөөлөгдөх нь” | Трейлер
Фү Жинхуа бол Хятадын гэр чуулганы ахлагч юм.
Бусад Христэд итгэгчдийн нэгэн адил тэрээр өөрийгөө Эзэнд бүрэн зоруулсан бөгөөд Түүний төлөө бүх хүчээ дайчлан ажилласан. Ялангуяа тэр өөртөө итгэлтэй байж өөрийгөө Эзэнийг чин сэтгэлээсээ хайрладаг нэгэн байх ёстой гэж бодсон.
6/22/2017
Төгс Хүчит Бурханы Үг | Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан
Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дуусаж, Бурханы илрэлтийг эрж хайдаг бүх хүмүүст хаант улсын хаалга нээгдсэн. Хүндэт ах эгч нар аа, та нар юу хүлээж байгаа юм бэ? Та нарын эрж хайж байгаа зүйл чинь юу вэ? Та нар Бурхан илрэхийг хүлээдэг үү? Та нар Бурханы хөлийн мөрийг эрж байна уу? Бурханы илрэлтийг ямар их хүсэн хүлээж байна вэ! Бурханы хөлийн мөрийг олох хэчнээн хэцүү вэ! Ийм цаг үед, ийм дэлхийд, Бурханы илрэлтийн өдрийг нүдээр харахын тулд бид юу хийх ёстой вэ? Бурханы хөлийн мөрийг дагахын тулд бид юу хийх ёстой вэ? Бурханы илрэлтийг хүлээж байгаа бүх хүмүүс ийм асуултуудтай тулгардаг. Та нар эдгээрийг нэгээс олон удаа эргэцүүлж үзсэн—гэхдээ ямар үр дүнтэйгээр? Бурхан хаана илрэх вэ? Бурханы хөлийн мөр хаана байна вэ? Та нар хариултуудаа олсон уу?
Subscribe to:
Posts (Atom)