Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Магтан дууны видео. Show all posts
Showing posts with label Магтан дууны видео. Show all posts

6/13/2020

“Бурхан чиний хэлдэг шиг энгийн гэж үү?” Христийн сүмийн дуу MV


“Бурхан чиний хэлдэг шиг энгийн гэж үү?” Христийн сүмийн дуу MV
Энэ олон жилд хүмүүсийн харсан зүйл нь зөвхөн Сүнс, 
зөвхөн хүн, эрэгтэй хүн төдийгүй, 
харин бас хүний үзэлтэй нийцэхгүй олон зүйл байсан,
иймээс хүмүүс Намайг хэзээ ч бүрэн ойлгож чаддаггүй.
Би оршин байдаг хэрнээ хий хоосон мөрөөдөл мэт 
тэд Надад хагас итгэж, хагас эргэлзсээр байдаг, 
тийм учраас энэ өдрийг хүртэл хүмүүс
Бурхан юу болохыг бас л мэдэхгүй хэвээр байгаа юм.
Чи Намайг ганц энгийн өгүүлбэрээр товч дүгнэж үнэхээр чадах уу?
Есүс бол Бурханаас өөр хэн ч биш,
Бурхан бол Есүсээс өөр хэн ч биш” гэж чи хэлж үнэхээр зүрхлэх үү?
“Бурхан бол Сүнснээс өөр юу ч биш,
Сүнс бол Бурханаас өөр юу ч биш” гэж хэлэх зориг чамд үнэхээр бий юү?
“Бурхан бол ердөө
махбодоор хувцасласан хүн” гэж чи хэлж зүрхлэх үү?
“Есүсийн дүр бол Бурханы агуу дүр мөн” гэж
 чи үнэхээр хэлж зүрхлэх үү?
Чи Бурханы зан чанар болон дүрийг 
хэл ярианы чадвараараа нэгд нэггүй тайлбарлаж чадах уу?
Чи Бурханы зан чанар болон дүрийг 
хэл ярианы чадвараараа нэгд нэггүй тайлбарлаж чадах уу?

6/12/2020

Magtan duu 2020 “Дэлхий нуран унаж, хаанчлал хэлбэрээ олж байна” (үгтэй)


Та нар Миний үг зөөлрөхийг хүлээдэг,
гэвч дахин бод!
Миний үг хэнтэй харьцаж буйгаас шалтгаалдаг.
Хайртай хүмүүстээ Миний дуу
зөөлөн хүрч, тайтгаруулдаг.
Харин та нарт бол хатуу, шүүлт,
бас гэсгээлт, уур хилэн юм.
Өдөр өдрөөр дэлхий нурж,
өдөр тутам хүн үхдэг.
Өдөр өдрөөр Миний хаанчлал бүрдэж,
ууган хөвгүүд минь өсөж байна.
Өдөр бүр уур хилэн минь ихсэж,
Миний гэсгээлт хатуу болдог.
Өдөр өдрөөр Миний үг хатуу болж байна.

6/08/2020

Гоё магтан дуу “Алдагдсан цаг хугацаа ахин хэзээ ч ирэхгүй” (үгтэй)


 Гоё магтан дуу “Алдагдсан цаг хугацаа ахин хэзээ ч ирэхгүй” (үгтэй) 
Сэрцгээ, ах дүүс ээ! Сэрцгээ, эгч дүүс ээ!
Бурханы өдөр хойшлогдохгүй.
Цаг бол амь, цаг ашиглах нь амийг авардаг.
Цаг хугацаа холгүй байна!
Хэрэв чи шалгалт өгөөд тэнцэхгүй бол,
дахиад оролдож, цээжилж болдог.
Харин Бурханы өдөр хойшлохгүй гэдгийг
чи мэдэх ёстой.
Бурханд, Аврагчдаа итгэ! Тэр бол чиний Төгс Хүчит!
Сэрэмжтэй бай! Алдсан цаг хугацаа эргэж ирэхгүй.
Харууслыг анагаах зүйл үгүй.
Бурхан үүнийг чамд хэрхэн хэлэх вэ?
Түүний үгийг эргэцүүлж,
тунгаан үзэх нь зохисгүй гэж үү?

6/03/2020

Magtan duu 2020 “Бодитой Бурханд итгэхийн ашиг тус нь агуу” (үгтэй)


Magtan duu 2020 “Бодитой Бурханд итгэхийн ашиг тус нь агуу” (үгтэй)
Хүний Хүү үргэлжлүүлэн ярьдаг.
Энэ өчүүхэн хүн алхам тутам биднийг
Бурханы ажилд чиглүүлдэг.
Бид олон шалгалт, гэсгээлтийг туулж,
мөн үхлээр туршигдсан.
Бид Бурханы зөвт байдал
сүр жавхлангийн тухай суралцдаг.
Бид Бурханы энэрэл, хайрыг эдэлдэг.
Бид Түүний мэргэн ухаан, хүч чадалд талархаж,
хайр татам байдал,  хүнийг аврах хүслийг нь хардаг.
Энэ жирийн хүний үгээс бид
Бурханы мөн чанар, хүсэл, зан чанарыг мэдэж,
хүний уг чанар ба мөн чанарыг мэдэж,
аврал ба төгс болгуулах замыг хардаг.

6/02/2020

Magtan duu 2020 “Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал вэ” (үгтэй)


Magtan duu 2020 “Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал вэ” (үгтэй)
Бурханы Адамд тушаал өгч байгаа Библи дээрх зураглал
сэтгэл хөдлөм халуун дулаанаар дүрслэгдсэн байдаг.
Энд зөвхөн Бурхан хүн хоёр гардаг ч
тэдний хоорондын харилцаа нь үнэхээр ойр дотно байдагт
бид гайхаж биширч эхэлдэг.

5/29/2020

Гоё магтан дуу “Бүх хүн төрөлхтөн Бурханыг шүтэн мөргөх ёстой” (үгтэй)


Гоё магтан дуу “Бүх хүн төрөлхтөн Бурханыг шүтэн мөргөх ёстой” (үгтэй)
Бурханд итгэх жинхэнэ итгэл нь  аврагдахын төлөө,
сайн хүн байхын төлөө, эсвэл
хүний төрхийг олохын төлөө биш.
Зөвхөн Бурхан байдагт итгэх биш.
Бурхан л үнэн, зам, амь мөн гэж
итгэх төдийгөөс хавьгүй илүү юм.

Энэ бол Бурханыг хүлээн зөвшөөрч,
Бурхан бол бүх зүйлийн Захирагч, төгс хүчит,
Бүтээгч, цор ганц, дээдийн дээд гэдгийг
мэдэх явдал ч биш.
Жинхэнэ итгэл нь үүнээс илүү юм.
Бүх оршихуй, зүрх сэтгэлээ
Өөрт нь өгч, захирагдаж,
дагаасай гэж Бурхан чамаас хүсдэг.
Чамайг ашиглахыг чи Бурханд зөвшөөрч,
Түүний төлөө үйлчлэх ёстой.
Чи Түүний төлөө юуг ч хийх ёстой.

5/27/2020

“Бурханы хөлийн мөрийг яаж хайх вэ” Христийн сүмийн дуу MV


“Бурханы хөлийн мөрийг яаж хайх вэ” Христийн сүмийн дуу MV
Бурханы хөлийн мөрийг хайх зуураа та нар,
“Бурхан бол үнэн, зам ба амь” гэсэн үгийг үл ойшоосон.
Тиймээс олон хүн үнэнийг хүлээн авах үедээ
Бурханы илрэлтийг хүлээн зөвшөөрөх байтугай,
Бурханы хөлийн мөрийг олсондоо ч итгэдэггүй.
Ямар ноцтой алдаа вэ!
Бурханы илрэлтийг хүний үзэлд нийцүүлж болохгүй,
тэр ч байтугай Бурхан хүний хүслээр илрэхгүй.
Бурхан Өөрийн ажлаа хийх үедээ сонголтоо хийдэг,
Өөрөө төлөвлөгөөтэй байдаг.
Түүнд Өөрийн гэсэн зорилгууд,
бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа учраас
Бурханы хүсэл, Бурханы үгийг хайх ёстой.
Учир нь Бурханы шинэ үг хаана байна,
тэнд Бурханы дуу хоолой байдаг,
Бурханы хөлийн мөр хаана байна,
тэнд Бурханы үйл хэрэг байдаг.
Бурханы илэрхийлэл хаана байна,
тэнд Бурханы илрэлт байдаг.
Тэнд Бурханы илрэлт байдаг,
тэнд үнэн, зам ба амь оршин байдаг.
Бурханы хувьд Өөрийн хийж буй ажлаа хүнтэй хэлэлцэх,
хүн бүрт мэдэгдэх албагүй.
Энэ бол Бурханы зан чанар, үүнийг хүн бүр ухаарах хэрэгтэй.
Хэрэв та нар Бурханы илрэлтийг харахыг хүсвэл,
хэрэв та нар Бурханы хөлийн мөрийг дагахыг хүсвэл,
эхлээд өөрсдийн төсөөллөө давах ёстой.
Та нар Бурханыг энийг хий, тэрийг хий гэж шаардах ёсгүй.
Өөрсдийн үзэл төсөөллөөрөө Түүнийг хязгаарлах ёсгүй.

5/22/2020

“Бурханд итгэх итгэлийн нэн тэргүүний зүйл” Бурханы үгийн магтан дуу (Дууны үгтэй)


“Бурханд итгэх итгэлийн нэн тэргүүний зүйл” Бурханы үгийн магтан дуу (Дууны үгтэй)
Бурханы хийдэг зүйлийг ойлго,
Бурханы хажууд зогсон
түүний үгээр аливааг хар.
Ингэснээр үзэл бодол чинь зөв болно.

Бурхантай хэвийн харилцаатай байгаагаар
хийдэг бүхэн чинь дэнслэгдэх ёстой.
Бурхантай хэвийн харилцаатай,
бас санаа чинь зөв бол түүнийгээ хий.
Бурхантай хэвийн харилцаагаа хадгалахын тулд
аливааг алдахаас бүү ай.
Бурхантай сайн харилцаа тогтоох нь
Түүнд итгэгчийн эн тэргүүний зүйл байх ёстой.
Үүнийг бүгд хамгийн чухал үүрэг,
амьдралынх нь хамгийн чухал зүйл гэж үзэх ёстой.

5/17/2020

“Хүмүүсийг яллах Бурханы үндэслэл” Христийн сүмийн дуу


“Хүмүүсийг яллах Бурханы үндэслэл” Христийн сүмийн дуу
Бурхан махбод болоогүй байх үед
хүн Бурханыг эсэргүүцдэг эсэх нь
тэнгэр дэх үл үзэгдэх Бурханд
шүтэн мөргөж, хүндэлдэг эсэхэд нь үндэслэн
хэмжигддэг байлаа.
Бурханыг эсэргүүцэх гэдэг тодорхойлолт 
тэр үед тийм ч бодитой байгаагүй,
Бурханыг эсэргүүцэх гэдэг тодорхойлолт
тэр үед тийм ч бодитой байгаагүй,
учир нь тэр үед хүн Бурханыг харж чадаагүй,
Бурханы дүрийг ч, мөн хэрхэн ажиллаж,
ярьдгийг нь ч мэдээгүй байсан юм.
Бурхан хүнд харагдаагүй байсан учраас хүнд
Бурханы талаар ямар ч үзэл байгаагүй ба
тодорхойгүй байдлаар Түүнд итгэж байлаа.
Тиймээс, хүн төсөөлөлдөө
Бурханд яаж ч итгэж байсан бай,
Бурхан хүнийг яллаагүй,
хүнээс ихийг ч шаардаагүй,
учир нь хүн Бурханыг огтхон ч харж чадахгүй байв.

5/16/2020

Бурханы үгийн магтан дуу “Христэд итгэх жинхэнэ итгэл хүнд байхгүй” (дууны үг)


Бурханы үгийн магтан дуу “Христэд итгэх жинхэнэ итгэл хүнд байхгүй” 
Чи Христийн даруу занг бишрэхийн оронд
алдар нэртэй хуурамч хоньчдыг биширдэг.
Чи Христийн хайр татам байдал, мэргэн ухаанд дургүй,
харин бузар ертөнцийн завхай хүмүүст дуртай.
Одоо ч зүрх сэтгэл чинь тэдэн рүү эргэж,
тэдний нэр хүнд, байр суурь,
нөлөөнд автсаар байдаг.
Чи Христийн ажлаас татгалзаж, эсэргүүцдэг.
Христийг хүлээн зөвшөөрөх итгэл
чамд дутагддаг гэж Бурхан хэлдэг.

5/15/2020

Сайн мэдээний магтан дуу “Үнэнийг эзэмшдэг эсэхээс нь хамаарч Бурхан хүний төгсгөлийг шийддэг”


Сайн мэдээний магтан дуу “Үнэнийг эзэмшдэг эсэхээс нь хамаарч Бурхан хүний төгсгөлийг шийддэг”
Бурхан хүн дээр ажиллаж эхэлсэн үе биш,
хүн бүрийн төгсгөлийг тодорхойлох цаг үе юм.
Бурхан хүн бүрийн үг, үйлдлийг, 
Бурханыг дагасан тэдний зам, 
тэдний төрөлх шинж чанар болон 
эцэстээ тэд биеэ хэрхэн авч явсныг 
бүртгэлийн дэвтэртээ нэг бүрчлэн тэмдэглэдэг. 
Ингэснээр ямар ч хүн Бурханы гараас мултрахгүй.
Бүгд Түүний оноосон төрөлтэй байх болно.
Ингэснээр ямар ч хүн Бурханы гараас мултрахгүй.
Бүгд Түүний оноосон төрөлтэй байх болно.

5/13/2020

Христийн сүмийн дуу “Үнэнийг үл хүлээн зөвшөөрөгчид авралд тохирохгүй” (Lyrics)


Үнэнийг болон амийн үгийг сонсоод
тэр мянга мянган үгээс
цорын ганц үг чиний бодолтой,
бас Библитэй нийцэж байна гэж бодож байвал
тэр 10,000-ны нэгийг эрж хай.
Даруухан бай, биеэ хэтэрхий бүү тоо,
өөрийгөө бүү магт гэж Би зөвлөдөг.
Тодорхой хэлсэн үнэнийг
хүлээн зөвшөөрч чадахгүй бол
чи Бурханы авралд үл тохирох бус уу?
Сэнтийдээ заларсан Бурханы өмнө буцаж очих,
сэнтийдээ заларсан Бурханы өмнө буцаж очих
аз чамд дутахгүй гэж үү?

5/12/2020

“Бурханыг хайрлахаар эрэлхийлэхийг би хүснэ” Magtan duu MV 2020


“Бурханыг хайрлахаар эрэлхийлэхийг би хүснэ” Magtan duu MV 2020
Та бол хайр гэдгийг би илэрхийлсэн бүх үнэнээс тань харлаа.
Та ямагт миний сэтгэл татам хайрт мөн,
Тантай хамт амьдрахыг би тун их хүснэ.
Таны энгэрт үргэлж тэврүүлж,
итгэлт хүн тань баймаар байна.
Таны хүслийг анхаарч,
Тантай нэгэн сэтгэлтэй, ойр дотно баймаар байна.
Дуу хоолойг тань анх сонссоноос хойш
би энэ насандаа Таныг мартаж чадаагүй.
Таны дуу хоолой тун сайхан сонстож,
үг тань хүчирхэг, сүр жавхлантай байдаг.
Таны хэлдэг үг болгон үнэн,
миний амьд хэрэгтэй байдаг.
Таны үгэнд зүрх сэтгэл минь татагдан,
Таныг дагахын тулд би бүхнээ орхисон.

5/10/2020

Христийн сүмийн дуу “Хэн Бурхантай нийцдэг вэ” (Lyrics)


Христийн сүмийн дуу “Хэн Бурхантай нийцдэг вэ” (Lyrics)
Бурхан тоо томшгүй үг хэлж,
Өөрийн хүсэл, зан чанарыг илэрхийлсэн ч,
хүмүүс Түүнийг мэдэж,
Түүнд итгэн, захирагдаж чаддаггүй.
Та нар Бурхантай хэрхэн нийцэж,
дайсан нь болохгүй байх тухай биш,
ердөө л ерөөл, шагналын тухай боддог.
Бурхан та нарт маш их урам хугарсан.
Та нарт Тэр маш ихийг өгөөд,
хариуд нь маш өчүүхэн багыг авсан.
Библи, загалмай дээр амьдрагсад,
хууль, сургаалын дагуу амьдрагсад,
эсвэл өнөөдөр Бурханы ажил дунд байгсдын,
хэн нь Бурхантай нийцэлтэй вэ?

5/09/2020

Христийн сүмийн дуу “Бурханы эрх мэдлийн дор Сатан юуг ч өөрчилж чадахгүй” (Дууны үгтэй)


Христийн сүмийн дуу “Бурханы эрх мэдлийн дор Сатан юуг ч өөрчилж чадахгүй” 
Хэчнээн жил, хэдэн мянган жил
Сатан хүн төрөлхтнийг ялзруулан, 
маш их нүгэл үйлдсэн.
Үе удмууд нэг нэгээрээ хууртсаар байна.
Өө хэчнээн гэмт хэрэг, 
аймшигт гэмт хэргийг Сатан дэлхий дээр үйлдсэн билээ.
Хүнийг Бурхантай тэмцэлдүүлж, хүчирхийлж, хууран
Бурханы удирдлагын төлөвлөгөөг сүйрүүлэхийг зорьдог.
Сатан Бурханы бүтээлүүд дундуур алхдаг хэдий ч 
тэр өчүүхэн ч өөрчилж чадахгүй, 
хүмүүс болон бүтээлийг өөрчилж чадахгүй.
Сатан Бурханы бүтээлүүд дундуур алхдаг хэдий ч 
түүний өөрчилж чадах нэг ч зүйл үгүй.
Бурханы тушаал дор юу ч өөрчлөгдөхгүй,
юу ч өөрчлөгдөхгүй.

5/06/2020

Magtan duu 2020 “Хүнд Бурханы өгдөг эцсийн боломж” (үгтэй)


Magtan duu 2020 “Хүнд Бурханы өгдөг эцсийн боломж”
Бурхан хүн төрөлхтнийг устгахад үйл явц байсан.
Энэ нь хүнд замаа өөрчлөх боломж,
Бурханы эцсийн боломжийг өгсөн.
Бурхан сүйрлээс өмнө сануулахаар шийдэж,
ялзарсан хүн төрөлхтнийг аврахын тулд ятгасан.
Бурханы зүрх хэчнээн өвдөж, шимширч байсан ч
жинхэнэ хайраа хүн төрөлхтөнд харуулж,
халамж, анхаарал, өршөөлөө өгсөөр байлаа.
Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр жинхэнэ, мэдэгдэхүйц.
Дүр үзүүлэх төдий биш, бодит, илэрхий.
Бурханы хайр, агуу, ариун, дээдийн дээд байдал,
хүлээцтэй байдал ч бас ажлаар нь илэрдэг.
Мөн чанар, зан чанарын эдгээр тал нь
хүн бүрд тусгагдаж, хүнийг гэх хүсэлд нь илэрдэг.
Чи үүнийг мэдэрсэн эсэхээс үл хамааран
Бурхан хүн бүрийг халамжилдаг.
Чин сэтгэл, мэргэн ухаан, арга замаараа
хүн бүрийн зүрхийг
Тэр сэрээж бас дулаацуулдаг.

5/05/2020

Христийн сүмийн дуу “Бурханы үгийг хэрэгжүүлдэггүй хүмүүс таягдуулах болно” (дууны үг)


Христийн сүмийн дуу “Бурханы үгийг хэрэгжүүлдэггүй хүмүүс таягдуулах болно”
Бурханы ажил, үг нь та нарын
зан чанарыг өөрчлөх учиртай.
Тэр үүнийг зүгээр л
та нарт ойлгуулж, таниулах зорилгогүй.
Энэ нь хангалтгүй, ингээд л гүйцэхгүй.
Хэрэв та нар хүлээн авах чадвартай бол,
Бурханы үгийг ойлгоход амархан.
Ихэнх нь хүний хэлээр бичигдсэн байдаг.
Бурхан хэвийн хүний ойлгож чадах зүйлсийг л
чамайг мэдээсэй, хийгээсэй гэж хүсдэг.
Бурханы үгэн дэх бүх үнэнийг хүн туулах ёстой.
Тэд илүү нарийвчлан эрж хайж, судлах ёстой.
Тэд өгснийг л авч хүлээх ёсгүй,
тэгвэл тэд бэлэн хоол горьдогчид болно.
Мэддэг мөртлөө Бурханы үгэн дэх
үнэнийг хэрэгжүүлдэггүй бол
тэд үгэнд хайргүй бөгөөд эцэстээ таягдуулна.

4/28/2020

“Бүх зүйл Бурханы эрх мэдлээс үүдэн амьдарч, мөхдөг” Mагтан дуу (үгтэй)


“Бүх зүйл Бурханы эрх мэдлээс үүдэн амьдарч, мөхдөг” Mагтан дуу (үгтэй)
“Бурханы эрх мэдэл” гэдэг нь
Бурханаас хамаарна гэсэн үг.
Аливаа зүйлийг хэрхэн хийхийг
Бурхан шийдэх эрхтэй,
энэ нь Түүний хүссэнээр л хийгддэг.
Бүх зүйлийн хуулийг Бурхан шийддэг.
Хүн энэ хуулийг шийдэхгүй, өөрчилж ч чадахгүй.
Хүний хүслээр хөдөлдөггүй ч
Бурханы бодол, мэргэн ухаан,
тушаалаар өөрчлөгддөг.
Энэ бол хэний ч үгүйсгэж үл чадах баримт.
Ямар ч хүн, эд зүйл бүх зүйлийн хууль эсвэл
хөдөлгөөний чигийг нь өөрчилж чадахгүй.
Бурханы эрх мэдлээр тэд бий болсон бөгөөд
эрх мэдлээс нь болж мөхдөг.
Бурханы эрх мэдэл гэдэг бол энэ.

4/24/2020

“Хүнийг аврах Бурханы санаа зорилго өөрчлөгдөхгүй” Mагтан дуу (дууны үг)


“Хүнийг аврах Бурханы санаа зорилго өөрчлөгдөхгүй” Mагтан дуу (дууны үг) 
Одоо хүн Бурханы зан чанар,
Бурханд юу байгаа, юу болох,
Түүний хийдэг ажлыг багахан мэддэг.
Тэдний ойлголтын ихэнх нь
цаасан дээрх үг,
оюун санаан дахь онолоос өөр юу ч биш.
Хаягдаж, орхигдсон мэт хүнд санагдаасай гэж
Бурхан хүсдэггүй.
Бурханыг мэдэж, үнэнийг эрж хайх замыг дагах
гуйвшгүй зүрх сэтгэлийг Тэр харахыг хүсдэг.

Хүмүүст дутагддаг зүйл бол жинхэнэ мэдлэг,
бодит туршлагаас гардаг үзэл бодол юм.
Бурхан янз бүрийн аргаар
хүний зүрхийг сэрээхийг хичээдэг ч,
дахин сэргэхээс өмнөх зам нь мөн л урт байдаг.
Хаягдаж, орхигдсон мэт хүнд санагдаасай гэж
Бурхан хүсдэггүй.
Бурханыг мэдэж, үнэнийг эрж хайх замыг дагах
гуйвшгүй зүрх сэтгэлийг Тэр харахыг хүсдэг.
Хүн бүр ямар ч ачаа үүрэлгүй,
эргэлзэлгүй алхаасай гэж Тэр хүсдэг.

4/20/2020

Сайн мэдээний магтан дуу “Эцсийн өдрүүдийн Христийг орхигсод мөнхийн шийтгэл амсана” (Lyrics)


Сайн мэдээний магтан дуу “Эцсийн өдрүүдийн Христийг орхигсод мөнхийн шийтгэл амсана”  (Lyrics)
Бурханы хэлдгийг хүмүүс анхаарахгүй байсан ч
Есүсийг дагадаг ариун гэгдэх хүмүүст
Тэр хэлэхийг хүссээр байдаг.

Есүс үүлэн дээр бууж ирэхийг нүдээрээ харах үе нь,
зөвт байдлын Нар нийтэд үзэгдэх үе байна.
Есүс бууж ирэхийг хараад сэтгэл чинь догдолж болох ч,
энэ чиний тамд шийтгүүлэх мөч гэдгийг мэдээрэй.
Энэ нь Бурханы удирдлагын
төлөвлөгөөний төгсгөлийг зарлана.
Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэнэ.
Учир нь хүн тэмдэг харахаас өмнө
Бурханы шүүлт дуусдаг,
тэр үед үнэний илэрхийлэл л байдаг.