Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label бурханы үг. Show all posts
Showing posts with label бурханы үг. Show all posts

6/21/2020

“Бурханы үгээр бүх зүйл биелдэг” Христийн сүмийн дуу MV


Бурханы үгээр бүх зүйл биелдэг” Христийн сүмийн дуу MV
Бүхнийг Бурхан үгээрээ гүйцэлдүүлнэ;
Бурханы гүйцэтгэх ажилд ямар ч хүн оролцож болохгүй,
үүнийг ямар ч хүн хийж чадахгүй.
Бурхан бүх газар нутгийн агаарыг цэвэрлэж,
дэлхий дээрх чөтгөрүүдийн ул мөрийг үндсээр нь устгана.
Бурхан аль хэдийн ажиллаж эхэлсэн,
агуу улаан лууны оршин суугаа газарт
гэсгээлтийн ажлынхаа анхны алхмыг эхлүүлнэ.
Ингэснээр Бурханы гэсгээлт
бүх орчлон ертөнц дээр буусан бөгөөд 
Бурхан бүх газрыг нарийн шалгаж үзэх тул 
агуу улаан луу болоод бүх төрлийн бузар чөтгөрүүд 
Бурханы гэсгээлтээс зугтах хүчгүй байхыг харж болно.

Газар дээрх Бурханы ажил дуусах үед, 
өөрөөр хэлбэл, шүүлтийн эрин төгсгөл болоход 
Бурхан албан ёсоор агуу улаан лууг гэсгээнэ.
Бурханы ардууд 
агуу улаан лууд оноосон зөвт гэсгээлтийг харж,
Түүний зөвт байдлын улмаас магтаал урсгаж,
Түүний ариун нэрийг үүрд шагшин магтана.
Түүний ариун нэрийг үүрд шагшин магтана.
Ингэснээр та нар албан ёсоор үүргээ биелүүлж,
Бурханыг газар нутаг даяар албан ёсоор
үүрдийн үүрд магтах болно!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

6/08/2020

Гоё магтан дуу “Алдагдсан цаг хугацаа ахин хэзээ ч ирэхгүй” (үгтэй)


 Гоё магтан дуу “Алдагдсан цаг хугацаа ахин хэзээ ч ирэхгүй” (үгтэй) 
Сэрцгээ, ах дүүс ээ! Сэрцгээ, эгч дүүс ээ!
Бурханы өдөр хойшлогдохгүй.
Цаг бол амь, цаг ашиглах нь амийг авардаг.
Цаг хугацаа холгүй байна!
Хэрэв чи шалгалт өгөөд тэнцэхгүй бол,
дахиад оролдож, цээжилж болдог.
Харин Бурханы өдөр хойшлохгүй гэдгийг
чи мэдэх ёстой.
Бурханд, Аврагчдаа итгэ! Тэр бол чиний Төгс Хүчит!
Сэрэмжтэй бай! Алдсан цаг хугацаа эргэж ирэхгүй.
Харууслыг анагаах зүйл үгүй.
Бурхан үүнийг чамд хэрхэн хэлэх вэ?
Түүний үгийг эргэцүүлж,
тунгаан үзэх нь зохисгүй гэж үү?

6/01/2020

“Хүлдэг хүлээсийг султгах нь” Христэд итгэгчдийн үнэн түүх (Mонгол хэлээр)


        Гол дүр болох чуулганы удирдагч, бусад ах эгч нар Ли эгчийг үүрэгтээ байнга хайхрамжгүй ханддаг гэж мэдээлснийг чуулганы санал асуулгаас олж мэджээ; Ли эгч үнэнийг хүлээн авдаггүй, хүмүүст ихэмсгээр сургаж, хязгаарлан боогдуулдаг гэж тэд мэдээлнэ. Үнэний зарчмын дагуу Ли эгчийг ажлаас чөлөөлөх ёстойг чуулганы удирдагч маш сайн мэдэж байсан ч “Цус уснаас өтгөн”, “Хүн амьгүй биш; тэр яаж сэтгэл хөдлөлөөс ангид байж чадах билээ?” гэх мэтийн сатанлаг гүн ухаанд завхарч, нөлөөнд нь орсон байлаа. Тэд нэг нутгийнх, үргэлж ойр дотно байсан гэдгээ бодолцон үзээд сэтгэл хөдлөлөөрөө үйлдэж, Ли эгчийг цаг үргэлж ахин дахин хаацайлж, хамгаалжээ. Хожим нь Бурханы үгийн шүүлт, илчлэлээс үүдэн тэрээр сэтгэл хөдлөлд найдан үйлдэхийн уг чанар, үр дагаврыг олж харж чадсан юм. Тэр эдгээр сатанлаг гүн ухааныг бага зэрэг ялган таньдаг болж, асуудалтай тулгарах үедээ мэдрэмждээ найдахаа больж, харин оронд нь үнэний зарчмын дагуу ухамсартайгаар хэрэгжүүлдэг болно.

5/28/2020

“Бурханы аврал”Христэд итгэгчдийн гэрчлэлийн видео (Mонгол хэлээр)


Бурханы аврал”Христэд итгэгчдийн гэрчлэлийн видео (Mонгол хэлээр)
       Гол дүрийн баатар Бурханд итгэдэг болсныхоо дараа үүргээ биелүүлж, өөрийгөө зарлагадах хүсэл тэмүүлэлтэй болно. Гэвч “Өөрөө онцгойрч, өвөг дээдэстээ алдар нэр авчир”, “Ухаан зарвал бусдыг захирна, хүч зарвал бусдад захирагдана” гэх зэрэг сатанлаг хор түүнийг төөрөгдүүлж, завхруулжээ. Тэгээд өөрийн эрхгүй алдар нэр, байр суурь хөөцөлдөж, нэг л мэдэхэд биеэ тоосон зан чанартаа захирагдсан байлаа. Эрх мэдэл, ашиг хонжооны төлөө хамтран зүтгэгчидтэйгээ өрсөлдөж, ах эгч нарт сургамжлан, тэднийг боогдуулж, бүх зүйл дээр эцсийн шийдвэр гаргахыг хүснэ. Гэвч тэр Бурханы үгийн шүүлт, илчлэлээр дамжуулан өөрийн буруу эрэл хайгуул, завхарсан зан чанарын талаар зарим ойлголттой болжээ. Дараа нь түүнийг цагдаа нар баривчилж, ХКН-ын харгис хавчлага, албадан суртал ухуулгад хамруулна. Үүгээр тэр ХКН-ын ёрын муу мөн чанарыг ялган таньж чаддаг болох бөгөөд өөрийнхөө доторх агуу улаан лууны хорыг гүнээ эргэцүүлж, ойлгож аваад улмаар харамсаж, өөрийгөө жигшиж, Бурханд гэмшиж эхэлжээ…

5/05/2020

Христийн сүмийн дуу “Бурханы үгийг хэрэгжүүлдэггүй хүмүүс таягдуулах болно” (дууны үг)


Христийн сүмийн дуу “Бурханы үгийг хэрэгжүүлдэггүй хүмүүс таягдуулах болно”
Бурханы ажил, үг нь та нарын
зан чанарыг өөрчлөх учиртай.
Тэр үүнийг зүгээр л
та нарт ойлгуулж, таниулах зорилгогүй.
Энэ нь хангалтгүй, ингээд л гүйцэхгүй.
Хэрэв та нар хүлээн авах чадвартай бол,
Бурханы үгийг ойлгоход амархан.
Ихэнх нь хүний хэлээр бичигдсэн байдаг.
Бурхан хэвийн хүний ойлгож чадах зүйлсийг л
чамайг мэдээсэй, хийгээсэй гэж хүсдэг.
Бурханы үгэн дэх бүх үнэнийг хүн туулах ёстой.
Тэд илүү нарийвчлан эрж хайж, судлах ёстой.
Тэд өгснийг л авч хүлээх ёсгүй,
тэгвэл тэд бэлэн хоол горьдогчид болно.
Мэддэг мөртлөө Бурханы үгэн дэх
үнэнийг хэрэгжүүлдэггүй бол
тэд үгэнд хайргүй бөгөөд эцэстээ таягдуулна.

4/25/2020

Сайн мэдээний кино “Бурханд итгэх итгэл 3: Босоцгоо, боол байхаас татгалзагч хүмүүс ээ” Trailer (монгол хэлээр


      Гурван Өөрөө Сүмийн хамтран зүтгэгч Мэн Чанлинь анхандаа Гурван Өөрөө Сүмд Эзэнд итгэснээр ХКН-ын хяхалт хавчлагаас мултарна гэж бодож явжээ. Гэвч Ши Жиньпин засгийн эрхэнд гарсны дараа ХКН шашин шүтлэгийн эсрэг хавчлагаа эрчимжүүлж, тэр ч бүү хэл төрийн мэдлийн Гурван Өөрөө Сүм дарлал, хавчлагад өртөж эхэлнэ. Олон загалмайг нурааж, сүмүүдийг татан буулгаж, тэр ч байтугай ХКН сүмүүдийг албадан төрийн далбаа өлгүүлж, төрийн дуулал дуулуулж, Ши даргын хөрөг зургийг өлгүүлж эхлэв... ХКН-ын ийм хавчлагатай тулгарсан Мэн Чанлиний пастор Бурханы хүслийг эрж хайхад итгэгчдийг чиглүүлэхийн оронд бүх зүйл дээр ХКН-ыг дуулгавартай дагах ажээ. Мэн Чанлинь үүнийг Эзэний замаас бүрэн холдож байна хэмээн үзэж, өөрсдийгөө диаволуудын хаан болох Сатаны боол болтлоо доош орсон гэж бодно. Пастороо Гурван Өөрөө Сүмийг орхин, гэр чуулганы замыг сонго гэж тэрээр шавдуулсан ч пастор нь түүнийг зэмлэн, замд нь хөндөлслөө. Яг энэ үед тэрээр Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгч Шиан Жихэнтэй уулзана. Гурван Өөрөө бодлого бол ердөө л шашин шүтлэгийг бүрэн устгах төлөвлөгөөндөө цаг хожих гэсэн ХКН-ын стратеги болохыг Мэн Чанлинь эрэл хайгуул, нөхөрлөлөөр улам тодорхой ойлгож чадна; пастор, ахлагч нар ХКН-ыг дуулгавартай дагахад итгэгчдийг чиглүүлэх үедээ Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урваж байгаа гэдгийг, тэд бүгд Сатанд үйлчилдэг хуурамч хоньчид болохыг тэр олж харав. Үүний зэрэгцээ Мэн Чанлинь Эзэнд итгэхийн нэг хэсэг болгон хяхалт хавчлага, бэрхшээл туулахын ач холбогдлыг ойлгож авч, ХКН-ын сатанлаг дэглэм дор Бурханд итгэх нь Бурханыг дагахын тулд амиараа дэнчин тавихыг шаарддаг гэдгийг тодорхой харна. Бурханд итгэхдээ Бурханы үгийг сонсож, Бурханыг дуулгавартай дагах шаардлагатай, Бурханы оронд хүний үгэнд орж, хүмүүсийг дуулгавартай дагаж болохгүй гэдгийг тэрээр ойлгож авав. Төгс Хүчит Бурханы үг бүгд үнэн агаад Бурханы дуу хоолой мөн, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг Мэн Чанлинь бусдын хамт эрж хайж, судалснаар олж харна! Тэд магнай хагартал баярлаж, ХКН-ын сатанлаг дэглэм, шашны ертөнц дэх хуурамч хоньчид, антихристүүдийн хүлээс, хязгаарлалтыг эцэст нь сэтэлдэг. Тэгээд тэд Бурханы сэнтийн өмнө эргэн очно.

4/21/2020

Би Бурханы авралыг мэдэрсэн


Чэн Хау   Юнжоу хот, Хунань Муж

     Бурханы нигүүлслээр, миний эхнэр бид хоёр хоёрдугаар шугамын сайн мэдээний багт үүрэг гүйцэтгэхээр тушаал дэвшсэн. Түүнээс хэсэгхэн хугацааны өмнө эхнэр маань багийн захирлаар дэвшин томилогдсон бөгөөд би ихэмсэг зан, завхай байдлаасаа болж Ариун Сүнсний ажлыг алдан өөрийн үйлдлээ эргэцүүлэхээр гэр лүүгээ илгээгдсэн. Эхнэр бид хоёр эдгээр үүргээ нэгэн зэрэг биелүүлж эхлэх үед, би үүргээсээ халагдсан байхад түүнийг ажилдаа дэвшин томилогдсоныг харахад хүнд боловч зайлсхийх аргагүй зүйл байсан. Нүдэнд нулимс хурахтай зэрэгцэн ингэж бодогдлоо: “Миний хувьд дууслаа. Бурхан юмсыг төрөл зүйлээр нь тусгаарлан би халагдаж, би илчлэгдэж, арчигдан хаягдаж байгаа нь тодорхой боллоо. Өх! Энэ олон жилийн дараа итгэгчийн амьдрал маань ийм дүүрчихсэн уналтаар төгсөнө гэж хэн бодох билээ. Одоо миний хийж чадах зүйл бол шийтгэлээ хүлээх явдал.” Тэгээд би гэр лүүгээ зүглэхэд сэтгэл маш хүнд байв. Тэр үеэс эхлээд би ялагдалд автаж, Бурханы тухай буруу ойлголт, буруутгалаар дүүрсэн. Би ямар ч найдваргүйгээр харанхуйд живсэн.

4/19/2020

“Хүнд өгөх Бурханы зөвлөгөө” Христийн сүмийн дуу (үгтэй)


“Хүнд өгөх Бурханы зөвлөгөө” Христийн сүмийн дуу 
Бурхан чамаас онол биш, жинхэнэ,
бодит, үнэн зүйл ярихыг шаарддаг.
“Орчин үеийн урлагийг” сур, өөрийгөө зориул.
Бодит зүйл ярьж, хувь нэмэр оруул.
Ярихдаа бодит байдалтай нүүр тул.
Бусдыг хөгжөөж, өөрийгөө өөр харуулах
бодит бус, хэтрүүлэгтэй ярианд бүү авт.
Үнэ цэн нь юу вэ,
бусдын урмыг өөрийн төлөө өдөөж яана вэ?
Үйлдэл бүрээрээ Бурханы гэрт тус болохыг хичээ.
Уран ярьж, шударгаар үйлд.
Сэтгэл хөдлөлөө мөс чанараараа удирдуул.
Ухаалаг ажиллаж, бодитой ярь.
Сайхан сэтгэлийг үзэн ядалтаар бүү хариул.
Сайхан сэтгэлд үргэлж таларх.
Хоёр нүүртэй байх гэж бүү оролд,
чи муу нөлөө үзүүлэх вий.

4/17/2020

Христийн сүмийн дуу “Бурханд хамгийн эрхэм тахилаа өргөх нь”


Христийн сүмийн дуу “Бурханд хамгийн эрхэм тахилаа өргөх нь” 
Олон жил өнгөрсний дараа
хүн цэвэршүүлэлт, гэсгээлтийн бэрхшээлийг туулаад
хашир болсон, хашир болсон.
Хэдийгээр хүн өнгөрсөн үеийн
“алдар суу” болон “романтик байдлаа” алдсан ч
хүний биеэ авч явах зарчмыг ойлгож эхэлсэн. 
өөрийн мэдэлгүй ойлгож эхэлсэн,
хүн төрөлхтнийг аврахын төлөөх 
Бурханы олон жилийн зориулалтыг 
Бурханы олон жилийн зориулалтыг ойлгож эхэлсэн. 

4/14/2020

Ѳдѳр тутмын Бурханы үг “Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна” (Эшлэл 2)


Ѳдѳр тутмын Бурханы үг “Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна” (Эшлэл 2)
       Орчлон ертөнцийн өргөн уудам чөлөөнд хэчнээн хүн амьтан амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийг дахин дахин дагаж, тууштай нэгэн дүрмийг мөрддөг билээ. Нас барсан хүмүүс амьдарч буй хүмүүсийн түүхийг аван одож, амьдарч буй хүмүүс нь нас барсан тэдгээр хүмүүсийн яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүмүүс өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг вэ? Яагаад бид үхэх ёстой вэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтөн үнэхээр Байгаль Эхээр бүтээгдсэн үү? Хүн төрөлхтөн өөрсдийн хувь заяаг үнэхээр хянадаг уу? …

4/13/2020

Хамгийн агуу мэргэн ухаан бол Бурханыг өргөмжлөж, Түүнийг бусдаас онцгойлон үзэх юм


Хамгийн агуу мэргэн ухаан бол Бурханыг өргөмжлөж, Түүнийг бусдаас онцгойлон үзэх юм

Линшин   Шижиацуан хот, Хэбэй аймаг

         Хэдэн хоногийн өмнө би Нөхөрлөл болон Амийн оролтын IV номлолд байдаг “Бодит үнэнд орох арга зам” хэсгээс уншихад: “Тухайлбал, одоо буруу замаар эргэсэн хэн нэгэн байгаа бол. Үүнийг ашиглан та үнэний тухай ярилцахдаа хэрхэн ярианы сэдвээ болгох вэ? … Эхлээд, та Бурханы ажил, Бурхан хэрхэн хүн төрөлхтнийг авардаг тухай гэрчлэл өгөх хэрэгтэй. Тэгээд, та тухайн хүний зам нь Бурханы авралд хүргэх эсэх, тэрээр Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадах эсэх, мөн энэ нь Бурханы баталсан зам мөн эсэхийн тухай ярьж болно. Тиймээс, эхлээд та Бурханы ажлыг гэрчлээд, дараа нь Бурханы замчилж буй зам нь авралын зам болох тухай гэрчлэл өгнө. Түүнийг Бурханы хайр болон Түүний авралыг харахад тусал, зөвхөн ингэж байж л тэрээр зөв замаар явж чадна. Энэ асуудлыг шийдэхийн тулд та Бурханд гэрчлэл өгөхгүй эсвэл Бурханыг өргөмжлөхгүй байх нь зүгээр гэж үү? Хэрэв та зөвхөн аль зам авралд хүргэж, аль зам нь авралд хүргэхгүйг яриад, харин Бурханы ажлыг гэрчлэхгүй бол та ердөө номлол ярьсаар байх болно. Гэсэн хэдий ч, хэрэв та эхлээд Бурханы ажлыг гэрчлээд, дараа нь эдгээр хоёр замын тухай яривал та ахин номлолын тухай ярихгүй болно.” Эдгээр үгсийг уншаад дотор минь самуурлаа. Зүрхэндээ би: Хоёр зам нь хоёулаа хүн үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай ярьдаг гэж бодож байлаа. Яагаад Бурханы ажлыг авчраагүй хүн номлолын тухай яриад, Бурханы ажлын тухай ярьж, дараа нь эдгээр зүйлсийг авчирч байгаа хүн номлолын тухай яриагүй гэж? Энэ талаар нарийвчлан үзэх зуур би Филистин аварга биет Голиатыг ялсан Библийн Давидын түүхийг бодлоо. Тэр үед Давид эхлээд Еховаг өргөмжлөөд, дараа нь олстой дүүгүүр чулууг шидэж, эцэст нь Голиатыг ялсан. Хэрэв Давид тэр үед Еховаг өргөмжлөлгүй, зүгээр л очоод олстой чулуугаар шууд цохисон бол, тэр Голиатыг ялах байсан болов уу?

4/09/2020

Христийн сүмийн дуу“Хэдий чинээ үнэнийг хэрэгжүүлнэ амийн ахиц чинь төдий чинээ хурдан байна”(үгтэй)


Христийн сүмийн дуу“Хэдий чинээ үнэнийг хэрэгжүүлнэ амийн ахиц чинь төдий чинээ хурдан байна”(үгтэй)
Хүний эзэмших хэрэгтэй үнэн Бурханы үгэнд байдаг.
Үнэн бол хүн төрөлхтөнд хамгийн ашиг тустай.
Та нарын биед шаардлагатай тэжээл,
хүний зэвсэглэх ёстой үнэн.
Энэ нь хэвийн хүн чанараа сэргээхэд тусладаг.
Хэдий чинээ Бурханы үгийг хэрэгжүүлнэ,
төдий чинээ хурдан амь чинь цэцэглэнэ.
Хэдий чинээ Бурханы үгийг хэрэгжүүлнэ,
үнэн улам тодорхой болдог.

3/30/2020

Magtan duu - Бурханы үг үнэн, үүрд мөнхөд хувиршгүй (гоцлол дуу)


Magtan duu - Бурханы үг үнэн, үүрд мөнхөд хувиршгүй 
Бурханы үг үнэн, үүрд мөнхөд хувиршгүй.
Бурхан бол амиар хангагч,
цор ганц хөтөч.
Түүний үгийн утга учир, үнэ цэнэ,
хүн төрөлхтөнд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн эсэхээр бус,
тэднийг хүн хүлээн авч, танин мэдсэн эсэхээс үл хамааран,
Газар дээр хэн ч Түүний үгэнд итгэхгүй ч
Түүний үгийн хүч, үнэ цэнийг хэмжээлшгүй.

3/24/2020

Ѳдѳр тутмын Бурханы үг “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг” (Эшлэл 3)


Ѳдѳр тутмын Бурханы үг “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм” (Эшлэл 4)
         “Бурханыг олон жилийн турш дагаж, Түүний үгийн хангамжийг олон жил эдэлсэн хүний хувьд хэрвээ Бурханы талаарх түүний тодорхойлолт нь мөн чанартаа хуурамч шүтээний өмнө шүтлэгтэйгээр мэхийн ёсолдог хүнийхтэй адил бол тухайн хүн Бурханы үгийн бодит байдлыг олж аваагүй байна гэдгийг энэ нь илэрхийлнэ. Учир нь тэр зүгээр л Бурханы үгийн бодит байдалд ороогүй бөгөөд энэ шалтгааны улмаас Бурханы үгэнд орших бодит байдал, үнэн, цаад санаа, хүн төрөлхтөнд тавьсан шаардлага зэрэг нь бүгд түүнтэй огтхон ч хамаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, тийм хүн Бурханы үгийн өнгөц утгын хувьд хэчнээн шаргуу ажиллавч энэ бүхэн нь хий хоосон юм: Учир нь тэр ердөө үгний хойноос явдаг тул түүний олж авах зүйл нь мөн л энгийн үг байх болно. Бурханы ярьсан үгс нь гадна талдаа ойлгомжтой эсвэл ойлгоход бэрх байсан ч тэдгээр нь амь руу ороход хүнд зайлшгүй хэрэгтэй бүхий л үнэн юм; тэдгээр нь сүнс болон махан биеийн аль алинд амьд үлдэх боломжийг түүнд олгодог амийн усны эх булаг билээ. Тэдгээр нь хүнийг амьд үлдэхэд хэрэгтэй зүйлээр; өдөр тутмын амьдралаа авч явахад нь зориулсан ягшмал сургаал, итгэл үнэмшлээр; аврал хүлээн авахын тулд түүний дамжих ёстой зам, зорилго болон чиглэлээр; Бурханы өмнө бүтээл нь болохын хувьд түүний эзэмших ёстой бүх үнэнээр; хүн Бурханыг хэрхэн дуулгавартай дагаж, шүтэн мөргөх талаарх бүх үнэнээр хангадаг. Тэдгээр нь хүний амьдрах чадварыг хариуцдаг баталгаа, тэдгээр нь хүний өдөр тутмын талх бөгөөд тэдгээр нь мөн хүнийг хүчтэй байж, тэсч гарах боломжтой болгодог бат бөх дэмжлэг юм. Бүтээгдсэн хүн төрөлхтөн үүнийг амьдран харуулах учиртайн улмаас тэдгээр нь энгийн хүн чанарын үнэний бодит байдлаар баялаг, хүн төрөлхтнийг ялзралаас чөлөөлж, Сатаны урхинаас мултлах үнэнээр баялаг, Бүтээгчээс бүтээгдсэн хүн төрөлхтөнд өгсөн цуцашгүй сургаал, сургамж, зоригжуулалт, тайтгарлаар баялаг байдаг.

3/05/2020

Христэд итгэгчийн амьдрал: Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж, аз жаргалтай эцэг эх байх вэ

Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж, аз жаргалтай эцэг эх байх вэ
Хуиюань, Малайз
Гарчиг
1.Дүрсгүй хүү минь намайг арга мухардууллаа
2.“Та миний ээж биш” гэсэн үг сэтгэлийг минь шархлуулав
3.Өөрийнхөө асуудлыг ойлгоод, хүүдээ асар их өртэйгөө мэдрэв
4.Хүүгээ Бурханы өмнө аваачсанаар хамгийн сайн боловсрол олгов
        “Сүүлийн хэдэн долоо хоногт танай хүү хичээлээ тун анхааралтай сонслоо, маш ухаалаг хүү шүү. Өмнөхөөсөө шал өөр хүн шиг л байна. Яаж гэнэтхэн ингэж их өөрчлөгдөв өө? Та гэртээ хүүгээ яаж хүмүүжүүлж байна вэ?” Багшийн ингэж хэлэхийг сонсоод би яльгүй инээмсэглэж, зүрх сэтгэл минь Бурханд талархах талархлаар дүүрлээ. Миний хүү ингэж их өөрчлөгдөж чадсан нь Бурханы ажлын үр дүн юм. Бурханд талархъя! Би урьд нь хүүгээ хүмүүжүүлэх гэж хичээхдээ үргэлж бүтэлгүйтдэг байсан ч Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөх зол завшаан тохиож, Бурханы үгийн удирдамж дор хүүгээ хэрхэн хүмүүжүүлэхээ эцэст нь ойлгон, аз жаргалтай эх болсон юм.

3/04/2020

Христийн үг “Ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал хамгийн их хэрэгтэй” (Эшлэл 5)


Бурхан хэлэхдээ, Махбод дахь Түүний ажлын хамгийн сайн тал нь Тэр оновчтой үгс болон сургаалиас гадна хүн төрөлхтний төлөөх Өөрийн оновчтой хүслийг Өөрийг нь дагадаг хүмүүст үлдээх боломжтой, ингэснээр хожим Түүний дагалдагчид махбод дахь Түүний бүх ажлыг болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийг энэ замыг зөвшөөрдөг хүмүүст илүү оновчтой, илүү бодитоор дамжуулж чадна. Хүмүүсийн дундах махбодтой Бурханы ажил л Бурхан хүнтэй хамт амьдарч, оршин байгаагийн бодит баримтыг үнэхээр биелүүлдэг. Зөвхөн энэ ажил л Бурханы царайг харж, Бурханы ажлыг гэрчилж, Бурханы Өөрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан, зөвхөн Еховагийн нуруу хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөлд нь аваачдаг ба мөн тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг дуусгавар болгодог. Ялангуяа сүүлчийн бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит, илүү практик, илүү таатай эрин үед аваачдаг.

3/01/2020

Би амьдралын зөв замаар дөнгөж алхаж эхлээд байна


Ши Хан   Хэбэй Муж
     Би ядуу хамтралчны гэр бүлд төрсөн. Хүүхэд байхаасаа л би маш эмзэг байсан бөгөөд бусад хүүхдүүдтэй зодолдохгүй, эцэг эхийнхээ үгэнд ордог байсан нь томчуудын нүдэнд намайг ердийн “сайн охин” гэж харагдуулдаг байв. Бусад эцэг эхчүүд миний аав ээжийг тийм сайн охинтой азтай хүмүүс гэж бүгдих атаархдаг байсан. Үүнтэй адилаар би эргэн тойрны хүмүүсээсээ өдөр бүр байнга магтаалын үг сонсож өссөн. Би бага сургуульд сурч байхад ялангуяа дүнгүүд маань маш сайн, шалгалтууд дээр дандаа л эхний байрыг эзэлдэг байсан. Нэг удаа манай хотоос зохион байгуулсан эсээ бичлэгийн тэмцээн дээр би бүрэн үнэлгээ авч сургуульдаа өргөмжлөл авчирсан. Захирал надад шагнал, гэрчилгээ өгсөн төдийгүй сургуулийн бүх хамт олны өмнө надад сайшаал магтаалын үг хэлж, сурагчдыг надаас суралцахыг уриалсан. Би гэнэтхэн сургуулийн “алдартай од” болсон ба ангийнхан намайг ялагч генерал” гэж хочилсон. Багш нарын магтаал, сайшаал, ангийнхны атаархал,эцэг эхийн маань хэт хайрласан сэтгэл миний зүрх сэтгэлд дээд зэргийн байдлын тухай мэдрэмжийг өгч би бусад хүмүүсээр гайхагдан шагшигдах мэдрэмжийг маш их таашаан баярласан. Тиймд, амьдрал дахь хамгийн гайхамшигтай баяр хөөр бол бусдын бахархал сайшаалыг хүртэх явдал, бусдын магтаалаас төрсөн аз жаргалын мэдрэмж гэж би хатуу итгэсэн. Би өөртөө:“Хэчнээн хэцүү, ядаргаатай байсан ч би нэр алдар, байр суурьтай, бусдад хэзээ ч дорд үзэгддэггүй нэгэн болох ёстой.” гэжнууцаар хэлсэн: Тэр үеэс эхлээд, “Хүн явсан газар бүхэндээ нэрээ үлдээдэг, галуу ниссэн газар бүртээ ганганадаг”, “Хүн үе тэнгийнхнээсээ илүү байхын тулд байнга хичээх хэрэгтэй” зэрэг мэргэн үгс миний амьдралын уриа болсон.

2/22/2020

Гай Гамшиг Дунд Хүнийг Аврахын төлөөх Бурханы Уйгагүй Халамжийг Мэдэрсэн нь Мулин, Бээжин хот

Гай Гамшиг Дунд Хүнийг Аврахын төлөөх Бурханы Уйгагүй Халамжийг Мэдэрсэн нь
Мулин, Бээжин хот

      2012 оны 7-р сарын 21-нд Бээжинд 60 жилийн туршид үзэгдээгүй ширүүн аадар бороо оров. Тэр хүчтэй аадар борооны үеэр би Бурханы үйл хэрэг болон Тэр хүнийг хэрхэн авардаг болохыг харсан.

      Тэр өдрийн үдээс хойш би гурван эгчтэй уулзаж байв. Гадаа бороо үргэлжлэн цутгасаар л байлаа. Оройн 16 цаг 30 минутад итгэгч биш байсан нөхөр маань ирээд тойрог дээр маш их устай болчихсон, хүмүүс дамжин өнгөрч чадахгүй байна гэж бидэнд хэлэв. Тийм байсан ч шөнийн ээлжтэй байсан тул тэр 17:00 цагийн үед яаран явлаа.

2/13/2020

Христийн магтаалын дуу “Бурхан л хүнийг хамгаас их хайрладаг” (дууны үг)


Христийн магтаалын дуу “Бурхан л хүнийг хамгаас их хайрладаг” (дууны үг)
Хүнд хайртай учраас аврахын тулд
Бурхан эцсийн өдрүүдэд махбод болдог.
Хайрандаа хөтлөгдөн Тэр өнөөдрийн ажлыг хийдэг.
Энэ нь хайрын үндсэн дээр хийгддэг.
Эвдэрч, завхарсан хүмүүсийг аврахаар
Бурхан махбодтой болж, гутамшиг амсдаг.
Энэ их шаналлыг Тэр тэсвэрлэдэг.
Ахин дахин, Тэр хэмжээлшгүй их хайраа харуулдаг.
Бурхан ямар ч сүнс бүү төөрөөсэй гэж хүсдэг.
Хувь заяа нь ямар байхыг хүн тоодоггүй.
Амиа хэрхэн эрхэмлэхээ хүн мэддэггүй.
Гэвч Бурхан мэддэг.
Зөвхөн Тэр л хүнийг хайрладаг. Өө… өө…