Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

3/31/2020

Христийн чуулганы найрал дуу “Өдөр бүр Бурхантай хамт байх юм сан гэж би хүсдэг”


Христийн чуулганы найрал дуу “Өдөр бүр Бурхантай хамт байх юм сан гэж би хүсдэг”
Бурханаас бидний салсан өдөр Түүний царайд инээмсэглэл байсан.
Эргэж хараад Тэр бидэн рүү даллаж,
Түүний явахыг хараад бид чимээгүй нулимс унагасан.
Чуулгануудад Тэр хэрэгтэй байсан болохоор
Түүнийг үлдэхийг би ятгаж чадаагүй.
Түүний алсран одохыг араас нь харсаар үлдээд
би захиасыг нь сэтгэлдээ хадгалсан.
Сул дорой болох бүрдээ би Бурханы төлсөн төлөөсийг боддог.
Бурханы халамжит хайр ба хүчирхэг үг
сэтгэлийг минь сэргээж, дулаацуулдаг,
Бурханд би маш их өртэй санагддаг.
Махан биеэ хэт их анхаардагтаа би өөрийгөө үзэн ядаж,
Түүний өмнө амьдрах эрхгүй мэт санагддаг.


Бурханы хайрыг бодох бүрд сэтгэл минь хоёр дахин их зоригждог.
Бурханы хайрыг хариулахаар үүргээ биелүүлэхийг би хүсдэг ч
биеийн хэмжээ минь тун жаахан санагддаг.
Хэзээ би Бурханд гэрчлэл хийж,
Түүнд үйлчилж чаддаг хүн болж өсөх юм бэ?
Амиа хурдан өсгөхийн тулд би Бурханы үгийг хэрэгжүүлэхээр шийдсэн.
Бурханы дэргэд байж,
маш олон нууцаа Түүнд итгэж ярихыг би ямар их хүсдэг гээч.
Хамт байсан дүр зургуудаа санахаар зүрх сэтгэл минь жаргалаар бялхдаг.
Бурхан хүмүүсийн дунд даруухнаар амьдарч,
үнэн ба амиар биднийг хангадаг.
Сэтгэлдээ бид Түүнийг биширч,
өдөр бүр Түүнтэй хамт байхыг мөрөөсдөг.
Бурханы дэргэд байж,
маш олон нууцаа Түүнд итгэж ярихыг би ямар их хүсдэг гээч.
Хамт байсан дүр зургуудаа санахаар зүрх сэтгэл минь жаргалаар бялхдаг.
Бурхан хүмүүсийн дунд даруухнаар амьдарч,
үнэн ба амиар биднийг хангадаг.
Сэтгэлдээ бид Түүнийг биширч, өдөр бүр Түүнтэй хамт байхыг мөрөөсдөг.
Сэтгэлдээ бид Түүнийг биширч, өдөр бүр Түүнтэй хамт байхыг мөрөөсдөг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

No comments:

Post a Comment