Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Залбирч сурах нь. Show all posts
Showing posts with label Залбирч сурах нь. Show all posts

9/24/2019

Залбирч сурах нь: Гурван асуудлыг шийдвэрлэснээр бид хэрхэн залбирахыг сурдаг



  Христэд итгэгч бидний хувьд залбирал бол өдөр тутмын амьдралын маань салшгүй нэг хэсэг бөгөөд Бурхантай ойртох хамгийн дөт арга зам юм. Залбирлыг маань Эзэн сонсох байх гэж бид бүгд найддаг хэдий ч ихэнхдээ Бурханы хариуг хүлээн авдаггүй, Түүнийг дэргэдээ мэдэрдэггүй бөгөөд яах учраа олохоо байдаг: Яагаад ингэнэ вэ? Яагаад Бурхан залбирлыг маань сонсохгүй байна вэ? Ямар төрлийн залбирал нь Бурханы хүсэлтэй нийцдэг юм бэ? Өнөөдөр энэ талаар нөхөрлөл хийцгээе, энэ гурван асуудлыг шийдвэрлэснээр залбирлыг маань Бурхан сонсож болох юм.

1. Залбирахдаа чи Бурхантай илэн далангүй ярьж, үнэн бодлоо Түүнд дэлгэдэг үү?
  Ихэнх үед бид залбирлынхаа үргэлжлэх хугацаа, үг хэллэг зэрэг нарийн ширийнд анхаарал хандуулж, тэр ч бүү хэл чихэнд чимэгтэй үгээр дамжуулан шийдэмгий байдлаа Бурханд харуулахаар оролддог боловч Бурханд зүрх сэтгэлээ уудлах нь ховор юм. Жишээлбэл, “Бурхан минь, би Танд хайртай, би Таны төлөө өөрийгөө зарлагаддаг, бас ямар ч их аюул, саад бэрхшээлийг тууллаа ч гэсэн бууж өгөхгүй. Таныг би насан туршдаа дагана!” гэж бид ихэвчлэн хэлдэг. Эсвэл, “Бурхан минь, Таны үг бол миний өмнөх дэнлүү, миний зам дээрх гэрэл билээ, би хийдэг бүхэндээ Таны үгийг дагаж, Таны хүслийг биелүүлэх болно!” гэдэг. Гэвч саад бэрхшээл, ухралт бууралттай тулгарч, эсвэл гэнэтхэн гэр оронд хүндрэл тулгарвал бид ихэнхдээ Бурханы үгийг хэрэгжүүлж чаддаггүй бөгөөд Түүний хүслийг биелүүлэх эрмэлзэл бидэнд дутдаг. Тэр ч бүү хэл бид Бурханыг буруугаар ойлгож, Бурханы талаар гомдоллож, урам зоригоо алдаж, Түүнээс урван холддог. Бодитой нөхцөлд бид ийм маягаар авирладаг нь Бурханд залбирахад маань чин сэтгэл дутагддаг, оронд нь бид зүгээр л Бурханд таалагдахын тулд хий хоосон, чихэнд чимэгтэй үг хэлдгийг гэрчилдэг. Түүнчлэн энэ нь бусдад өөрсдийгөө өндрөөр үнэлүүлэх, Бурханд хайртай, Түүнд үнэнч гэдгээ Бурханд болон бусдад харуулахын төлөө байдаг, харин бодит байдал дээр бидний залбирал хоёр нүүрт байдал, худал хуурмагаар дүүрэн байдаг билээ. Тэдгээр нь мөн чанартаа Бурханыг хуурч, мэхлэх оролдлого юм. Ийм төрлийн залбирлыг Бурхан сонсоно гэж горьдож яаж болох билээ? Есүс нэгэнтээ дараах сургаалт зүйрлэлийг хэлсэн юм: “Хоёр хүн залбирахын тулд сүмд оржээ; нэг нь фарисай, нөгөө нь татвар хураагч байв. Фарисай нь зогсоод өөртөө ингэж залбирчээ ‘Бурхан минь, би Танд талархаж байна, учир нь би бусад хүн шиг зальхай, шударга бус, завхай биш, бүр энэ татвар хураагч шиг ч биш. Би долоо хоногт хоёр удаа мацаг барьж, олсон бүх юмныхаа аравны нэгийг өргөдөг.’ Татвар хураагч хол зогсоод тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, цээжээ цохин, ‘Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч’ гэлээ. Би та нарт хэлье, нөгөөх нь биш, харин энэ хүн зөвтгөгдөөд гэртээ харьжээ: учир нь өөрийгөө өргөмжилдөг хүн бүр номхруулагдана; өөрийгөө даруу байлгадаг хүн өргөмжлөгдөнө” (Лук 18:10-14). Фарисай өөрийнхөө нүглийг мэдэхгүй мэт эрээ цээргүй залбирч, хуурмаг сайхан зан авиртаа үндэслэн өөрийгөө гайхуулдаг байсан гэдгийг харахад амархан юм. Тэрээр Бурханд үнэнч гэдгээ хувьдаа ашигтай байдлаар гайхуулж, Бурханд сайхан сонсогдох үг хэлж, татвар хураагчийг дорд үзэнгээ Бурханы өмнө өөрийгөө гайхуулж байсан юм. Ийм хоёр нүүртэй залбирлыг Бурхан хэзээ ч сайшаахгүй. Татвар хураагчийн залбирал чин сэтгэлийнх байсан бөгөөд Бурханд нүглээ ил тод хүлээн, нүгэлтэн гэдгээ хүлээн зөвшөөрч, гэмшлээ илэрхийлсэн билээ. Түүнчлэн Бурханд гэмших хүслээ харуулж, Бурханы өршөөлийг гуйсан юм. Үүнээс чин сэтгэлийг нь олж хараад, татвар хураагчийн залбирлыг Есүс сайшаажээ.