Дараа нь, Иов хоёр дахь удаагаа соригдсон талаар Библиэс уншицгаая.
a. Бурханы хэлсэн үгс
(Иов 2:3) Ехова Сатанд хандан “Миний зарц Иовын талаар чи бодож үзэв үү? Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй. Түүнийг шалтгаангүйгээр устгахын тулд чи Намайг түүний эсрэг түлхсэн ч тэр үнэнч шударга байдлаа гуйвалтгүй хадгалж байна” хэмээв.
(Иов 2:6) Тэгээд Ехова, Сатанд “Харагтун, тэр чиний гарт байна; харин түүний амийг хэлтрүүл” гэв.
b. Сатаны хэлсэн үгс
(Иов 2:4-5) Мөн Сатан Еховад хариулж,“Арьсыг арьсаар, тийм ээ, хүн өөртөө байгаа бүхнийг амийнхаа төлөө өгөх л болно. Харин Та одоо гараа сунгаад түүний яс, маханд нь хүр, тэр Таны өөдөөс хараах болно” гэв.
c. Иов шалгалтыг хэрхэн туулсан талаар
(Иов 2:9-10) Тэгэхэд эхнэр нь түүнд “Чи одоо ч гэсэн үнэнч шударга байдлаа хадгалж байна уу? Бурханыг хараа, тэгээд үх” гэв. Харин тэр түүнд “Чи мунхаг эм шиг ярьж байна. Юу гэнэ ээ? Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэв. Энэ бүгдэд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй.
(Иов 3:3) Миний төрсөн тэр өдөр, мөн нэгэн хөвгүүн хэвлийд бүрэлдлээ гэсэн тэр шөнө ч сөнөг.
Бурханы замыг хайрлах Иовын хайр бүхнийг ялан дийлсэн
Библид Бурхан болон Сатаны хоорондын дараах яриаг тэмдэглэжээ: Ехова Сатанд хандан “Миний зарц Иовын талаар чи бодож үзэв үү? Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй. Түүнийг шалтгаангүйгээр устгахын тулд чи Намайг түүний эсрэг түлхсэн ч тэр үнэнч шударга байдлаа гуйвалтгүй хадгалж байна” хэмээв (Иов 2:3). Энэхүү ярианд Бурхан Сатанд адилхан асуулт дахин тавьсан. Энэ нь, эхний шалгалтын үеэр Иовын харуулж, амьдран харуулсан зүйлийн талаарх Ехова Бурханы нааштай үнэлгээг бидэнд үзүүлсэн асуулт бөгөөд Сатаны сорилтыг туулахаас өмнөх Иовын тухай Бурханы үнэлгээнээс огтхон ч өөр байгаагүй. Өөрөөр хэлбэл, түүнд сорилт ирэхээс өмнө Бурханы нүдэнд Иов бол төгс байсан, тиймээс Бурхан түүнийг болон түүний гэр бүлийг хамгаалж, түүнийг ерөөсөн; Бурханы нүдэнд тэр ерөөгдөхүйц үнэ цэнэтэй байсан. Сорилтын дараа Иов эд хөрөнгө, үр хүүхдээ алдсанаас болж уруулаараа нүгэл үйлдээгүй, харин Еховагийн нэрийг магтсаар байсан. Түүний жинхэнэ зан төлвийг хараад Бурхан түүнийг магтаж, түүнд онц дүн өгсөн юм. Учир нь Иовын бодлоор бол түүний үр хүүхэд, эсвэл эд хөрөнгө нь түүнийг Бурханаас татгалзуулахад хангалтгүй байсан. Өөрөөр хэлбэл, түүний зүрх сэтгэл дэх Бурханы байрыг түүний хүүхдүүд эсвэл, ямар ч эд хөрөнгөөр орлуулж чадахгүй байв. Иовын эхний сорилтын үеэр Бурханыг хайрлах түүний хайр болон Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хайрлах хайр нь бүхнийг ялан дийлдэг гэдгийг тэр Бурханд харуулсан. Энэ шалгалт нь Ехова Бурханаас шагнал хүлээж авах болон эд хөрөнгө, үр хүүхдүүдээ Түүнд булаалгах тохиолдлыг Иовд амсуулсан төдий байв.
Иовын хувьд энэ нь түүний сүнсийг цэвэрлэж угаасан жинхэнэ туршлага болсон, энэ нь түүний оршин тогтнолыг гүйцээсэн амийн ариун баптисм байсан, үүнээс чухал нь, тэр бол түүний дуулгавартай байдал болоод Бурханаас эмээх байдлыг шалгасан тансаг найр байсан юм. Энэ сорилт нь Иовын байр суурийг баян хүнээс юу ч үгүй нэгэн болгон хувиргасан ба энэ нь мөн хүн төрөлхтөнд чиглэсэн Сатаны хүчирхийллийг түүнд амсуулсан. Түүний гачигдал түүнийг Сатаныг жигшихэд хүргээгүй; харин ч Сатаны зэвүүн үйлдлээс тэр Сатаны бузар муухайг болон жигшүүрт байдлыг, түүнчлэн Бурханд хандах Сатаны дайсагнал, эсэргүүцлийг харсан бөгөөд энэ нь Бурханаас эмээж, муугаас зайлах замыг мөнхөд тууштай баримтлахад түүнийг улам зоригжуулсан юм. Тэрээр эд хөрөнгө, хүүхдүүд, хамаатан садан зэрэг гадны хүчин зүйлсээс болж хэзээ ч Бурханыг хаяхгүй ба Бурханы замаас буруулахгүй, мөн хэзээ ч Сатан, эд хөрөнгө, эсвэл ямар нэг хүний боол болохгүй; Ехова Бурханаас өөр хэн ч түүний Ехова буюу түүний Бурхан байж чадахгүй гэж тангарагласан. Иовын хүсэл эрмэлзлэл ийм байсан юм. Сорилтын нөгөө талаас Иов мөн ямар нэг зүйлийг олж авсан: Бурханаас түүнд өгсөн шалгалтуудын дундаас тэр асар их баялгийг олж авсан.
Амьдралынхаа өмнөх хэдэн арван жилийн турш Иов Еховагийн үйлийг харж, Ехова Бурханы ерөөлийг өөртөө олж авсан. Тэдгээр ерөөл нь түүнийг ихэд тавгүйтүүлж, өртэй гэж санагдуулдаг болсон, учир нь тэр Бурханы төлөө юу ч хийгээгүй мөртлөө тийм агуу ерөөлийг хүртэж, маш их нигүүлслийг эдэллээ гэж итгэдэг байсан юм. Энэ шалтгаанаас болж Бурханы ачийг хариулж чадна хэмээн найдаж, Бурханы үйл хэрэг, агуу байдлыг гэрчлэх боломжтой болно хэмээн найдаж, Бурхан түүний дуулгавартай байдлыг шалгана, цаашлаад түүний дуулгавартай байдал болон түүний итгэл Бурханы зөвшөөрлийг олж авах хүртлээ түүний итгэл ариусах болно гэж найдан тэр зүрх сэтгэлдээ дандаа залбирдаг байсан. Тэгээд Иов дээр шалгалт ирэхэд Бурхан түүний залбирлыг сонсчээ гэдэгт тэр итгэсэн. Иов энэ боломжийг бусад бүх юмнаас илүүгээр нандигнан хайрласан ба тийнхүү түүний насан туршийн хамгийн агуу хүсэл биелж байсан учраас тэр үүнд хуумгай хандаж зүрхлээгүй. Энэ боломж ирсэн нь түүний дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдал шалгагдаж болзошгүй ба улам ариусаж болзошгүй гэсэн үг байсан юм. Цаашлаад, Иов Бурханы зөвшөөрлийг олж авах боломжтой болсон, тийнхүү түүнийг Бурханд илүү ойртуулна гэсэн үг байсан. Шалгалтын явцад тийм итгэл, мэрийлт нь, илүү төгс болж, Бурханы хүслийн талаар илүү их ойлголт олж авах боломжийг түүнд олгосон юм. Түүнчлэн Иов Бурханы ерөөл болон нигүүлсэлд улам их талархдаг болсон ба өөрийн зүрх сэтгэлийг Бурханы үйл хэргийн талаар улам их магтаалаар дүүргэсэн бас Бурханаас илүү их эмээж, хүндэтгэдэг болсон бөгөөд Бурханы хайр татам байдал, агуу байдал, ариун байдлыг илүү ихээр эгээрэн хүссэн. Энэ үед хэдийгээр Иов Бурханы бодлоор бол мөн л Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байсан боловч амссан туршлагынх нь хувьд гэвэл, Иовын итгэл үнэмшил болон мэдлэг нь гайхмаар хурдассан: Түүний итгэл үнэмшил ихэссэн, түүний дуулгавартай байдал бат бөх болсон ба түүний Бурханаас эмээх нь илүү гүнзгийрсэн. Хэдийгээр энэхүү шалгалт Иовын сүнс болон амийг өөрчилсөн боловч энэ өөрчлөлтөд Иов сэтгэл хангалуун байгаагүй, мөн энэ нь түүний ахиц дэвшлийг удаашруулаагүй. Энэ шалгалтаас юу олж авснаа тооцоолж, өөрийн дутагдлыг эргэцүүлж бодонгоо тэр дараагийн шалгалт ирэхийг хүлээн чимээгүйхэн залбирсан, учир нь тэр Бурханы дараагийн шалгалтын явцад түүний итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдал дээшлэхийг хүсэн хүлээж байсан юм.
Бурхан хүний сэтгэлийн хамгийн гүнд байгаа бодлуудыг болон хүний хэлж, хийж байгаа бүхнийг ажигладаг. Иовын бодол нь Ехова Бурханы чихэнд хүрсэн ба Бурхан түүний залбирлыг сонссон, ийм байдлаар хүлээж байсных нь дагуу Бурханы дараагийн шалгалт Иовд ирсэн.
Асар их зовлон дунд Иов хүн төрөлхтний төлөөх Бурханы анхаарал халамжийг үнэхээр ойлгосон
Ехова Бурханы Сатанд тавьсан асуултын дараа Сатан нууцхан баярласан. Яагаад гэвэл, Бурханы нүдэнд төгс байсан хүн рүү дайрахыг дахин зөвшөөрнө гэдгийг Сатан мэдэж байсан—энэ нь Сатаны хувьд ховор боломж байсан билээ. Сатан энэ боломжийг ашиглан Иовын итгэл үнэмшлийг бүрмөсөн бусниулж, түүний Бурханд итгэх итгэлийг алдуулж, тэгснээр цаашид Бурханаас эмээдэггүй, эсвэл Еховагийн нэрийг алдаршуулдаггүй болгохыг хүссэн. Энэ нь Сатанд боломж олгох байсан: Ямар ч газар нутаг юм уу, ямар ч цаг хугацаанд байсан Сатан Иовыг өөрийн тушаалын доор тоглоом болгож чадах байсан. Сатан өөрийн хорон төлөвлөгөөг ор мөргүй нууж байсан боловч өөрийн хар хортой уг чанарыг хянаж дийлээгүй. Энэ үнэн нь Ехова Бурханы үгэнд өгсөн хариултанд нь цухалздаг ба Библид бичсэнээр: Мөн Сатан Еховад хариулж, “Арьсыг арьсаар, тийм ээ, хүн өөртөө байгаа бүхнийг амийнхаа төлөө өгөх л болно. Харин Та одоо гараа сунгаад түүний яс, маханд нь хүр, тэр Таны өөдөөс хараах болно” гэв (Иов 2:4-5). Бурхан, Сатан хоёрын энэ ярианаас Сатаны хорон муу санааны талаар бодит мэдлэг, мэдрэмжийг олж авах боломжгүй юм. Сатаны эдгээр төөрөгдлийг сонсоод үнэнийг хайрлаж, мууг жигшдэг бүх хүмүүс Сатаны өөдгүй явдал болон ичгүүргүй байдлыг улам их үзэн ядах нь эргэлзээгүй ба Сатаны төөрөгдөлд хирдхийн зэвүүцэхийн зэрэгцээ тэд энэ зөв шударга хүн төгс төгөлдөрт хүрээсэй хэмээн залбирч, Бурханаас эмээж, муугаас зайлдаг энэ хүн Сатаны сорилтыг мөнхөд даван гарч, гэрэлд амьдарч, Бурханы удирдамж, ерөөл дунд амьдраасай гэж хүсэн Иовын төлөө гүн гүнзгий залбирал, чин сэтгэлийн хүслээ өргөн барих болно; иймээс тэд мөн Иовын шударга үйл хэрэг нь Бурханаас эмээж, муугаас зайлах замаар замнаж байгаа тэдгээр бүх хүмүүсийг мөнхөд зоригжуулж, урам хайрлаж чадаасай гэж хүсэх болно. Хэдийгээр Сатаны хорон санааг энэ тунхаглалаас харж болох боловч Бурхан Сатаны “хүсэлтийг” амархан зөвшөөрсөн—гэхдээ Түүнд мөн л “тэр чиний гарт байна; харин түүний амийг хэлтрүүл” (Иов 2:6) гэсэн болзол байсан. Учир нь, энэ удаа Сатан Иовын яс махыг гэмтээхийн тулд гараа урагш сунгая гэж гуйсан, Бурхан “харин түүний амийг хэлтрүүл” гэж хэлсэн. Эдгээр үг нь Тэр Иовын махан биеийг Сатанд өгсөн боловч түүний амийг хадгалж үлдсэн гэсэн утгатай юм. Сатан Иовын амийг авч чадаагүй, гэхдээ үүнээс бусдаар бол Сатан Иовын эсрэг ямар ч арга, хэрэгсэл ашиглаж болох байсан.
Бурханы зөвшөөрлийг авсныхаа дараа Сатан Иов руу яаран очиж, түүний арьсыг өвтгөхөөр гараа сунгаж, бүх биеэр нь яр хатиг гаргасан ба Иов арьсан дээрх өвчнөө мэдэрсэн. Иов Ехова Бурханы гайхалтай байдал болон ариун байдлыг магтсан нь Сатаныг улам илүү ичгүүргүйгээр эгдүүцэхэд хүргэсэн юм. Хүнийг өвтгөхдөө баяр баясгалан мэдэрсэн учраас Сатан гараа сунгаж, Иовын бие махбодыг сийчин яр хатигийг нь идээлүүлсэн. Иов тэр даруй бие махбоддоо юутай ч зүйрлэшгүй их өвчин, тарчлааныг мэдэрсэн бөгөөд махбодын энэ өвчний улмаас сүнсэнд нь ирсэн цохилтыг намжааж болох юм шиг л толгойноосоо хөлөө хүртэл гараараа нухлахаас өөр яаж ч чадаагүй. Бурхан түүнийг харан дэргэд нь байгааг тэр ухаарсан бөгөөд өөрийгөө хатуужуулах гэж чадлынхаа хэрээр хичээсэн. Тэрээр дахин нэг удаа газар сөхөрч ийнхүү хэлсэн: Та хүний зүрх сэтгэл доторхыг хардаг, Та түүний гаслан зовлонг ажигладаг; түүний сул дорой байдал яагаад Таны санааг зовооно вэ? Ехова Бурханы нэр магтагдах болтугай. Сатан Иовын тэсэшгүй бэрх өвчин шаналлыг харсан боловч Иов Еховагийн нэрийг орхиж байхыг хараагүй. Тиймээс тэр Иовыг мөч мөчөөр нь салгах гэж байж ядан ясыг нь өвтгөхөөр гараа яаран сунгажээ. Төдхөн Иов урьд өмнө үзээгүйгээр тарчилсан; түүний махыг яснаас нь ханзлан салгаж байгаа мэт, яснууд нь бага багаар бяцлагдаж байгаа мэт байсан. Энэхүү шаналгаат тарчлаан түүнийг ингэснээс үхсэн нь дээр гэж бодоход хүргэсэн… Түүний тэвчих чадвар хязгаартаа хүрсэн… Тэр хашхирахыг хүссэн, тэр өвдөлтөө намдаахын тулд биеийнхээ арьсыг урж тасдахыг хүссэн—гэвч тэр Сатанд өөрийн сул талыг харуулахыг хүсээгүй учраас хашгирахаа тэвчиж, биеийнхээ арьсыг урж тасдаагүй билээ. Ингээд тэр дахин сөгдсөн, харин энэ удаад тэр Ехова Бурханы байгааг мэдрээгүй. Тэр үргэлж түүний өмнө, түүний ард болон түүний аль нэг талд байдаг гэдгийг тэр мэддэг байсан. Гэсэн ч түүнийг өвдөж шаналах үед Бурхан хэзээ ч хараагүй; Тэр нүүрээ дараад нуугдаж байсан, яагаад гэвэл, хүнд зовлон шаналал авчрах нь Тэр хүнийг бүтээсний утга учир биш байсан билээ. Энэ удаа Иов мэгшин уйлж, энэхүү бие махбодын тарчлааныг тэвчихийн тулд чадах бүхнээ хийж байхдаа ч гэсэн тэр Бурханд талархал илэрхийлэхгүй байж чадаагүй: Хүн эхний цохилтонд л унадаг, тэр сул дорой агаад хүч чадалгүй, тэр залуу агаад мунхаг—яагаад Та түүнд тийм их халамжтай, эелдэг зөөлөн баймаар байдаг юм бэ? Та намайг цохьдог хэрнээ энэ нь Таныг ч мөн адил өвтгөдөг. Хүний юу нь Таны халамж, анхаарлыг хүртэхүйц юм бэ? Иовын залбирал Бурханы чихэнд хүрсэн бөгөөд Бурхан дуугүй байсан, чимээ гаргалгүйгээр зөвхөн харж л байсан… Сатан есөн шидийн аргаар үзээд бүтэлгүйтээд чимээгүйхэн явж одсон, гэвч Иовыг шалгах Бурханы шалгалт үүгээр төгсөөгүй. Учир нь Иовд илчлэгдсэн Бурханы хүч чадал олон нийтэд ил болоогүй, Иовын түүх Сатаны ухралтаар дуусаагүй. Бусад дүр орж ирснээр илүү сонирхол татам үйл явдлууд гарах гэж байсан.
Иовын Бурханаас эмээж муугаас зайлж байсны өөр нэг илрэл нь тэр бүх зүйлд Бурханы нэрийг дээдлэн магтаж байсан юм
Иов Сатаны хөнөөл сүйтгэлд зовсон, гэвч тэр Ехова Бурханы нэрийг орхиогүй хэвээр байсан. Түүний эхнэр анх эхэлж, Сатаны үүргийг гүйцэтгэснийг Иов руу дайрснаас нь харж болно. Эх бичвэрт үүнийг ингэж дүрсэлсэн байна: “Тэгэхэд эхнэр нь түүнд “Чи одоо ч гэсэн үнэнч шударга байдлаа хадгалж байна уу? Бурханыг хараа, тэгээд үх” гэв (Иов 2:9). Эдгээр нь хүний дүрээр хэлсэн Сатаны үг байсан юм. Тэдгээр нь дайралт, буруушаалт, түүнчлэн өгөөш, сорилт ба гүтгэлэг байсан. Сатан Иовын бие махбод руу дайрч бүтэлгүйтчихээд Иовын зарчимч чанар луу шууд дайрсан ба үүнийг ашиглан Иовын зарчимч чанарыг хаяулж, Бурханаас татгалзуулж, амьдрахыг нь болиулах гэж хүсэж байсан. Иймээс ч Сатан Иовыг уруу татахын тулд тийм үгсийг ашиглахыг хүссэн юм: Хэрвээ Иов Еховагийн нэрийг үгүйсгэвэл ийм зовлон шаналлыг туулах хэрэггүй бөгөөд өөрийгөө махан биеийн өвчин шаналлаас чөлөөлж чадна. Эхнэрийнхээ зөвлөгөөтэй тулгараад Иов “Чи мунхаг эм шиг ярьж байна. Юу гэнэ ээ? Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэж түүнийг загнасан (Иов 2:10). Иов эдгээр үгийг эртнээс мэддэг байсан боловч энэ удаад тэдгээрийн тухай Иовын мэдлэгийн үнэн нь батлагдсан.
Эхнэр нь түүнд Бурханыг хараа, тэгээд үх гэж зөвлөсөн нь дараах утгатай байлаа: Чиний Бурхан чамтай ингэж харьцаж байхад чи яагаад түүнийг хараахгүй байгаа юм бэ? Чи одоо хүртэл юугаа хийж амьдарч байгаа юм бэ? Чиний Бурхан чамд тийм шударга бус байхад чи одоо ч Еховагийн нэр алдаршиг гэж хэлсээр л байна. Чи Түүний нэрийг алдаршуулж байхад Тэр чамд яаж гай гамшиг авчирч чадаж байна вэ? Хурдал, Бурханы нэрийг үгүйсгэ, тэгээд Түүнийг цаашид бүү дага. Ингэвэл чиний бэрхшээл эцэс болно. Энэ мөчид, Бурханы Иовоос харахыг хүссэн гэрчлэл бий болсон. Ямар ч энгийн хүн тийм гэрчлэл хийж чадаагүй бөгөөд бид ч бас үүнийг Библийн ямар ч түүхээс уншихгүй—гэхдээ Иов эдгээр үгсийг хэлэхээс өмнө Бурхан үүнийг аль хэдийнээ харчихсан байсан. Бурханы зөв гэдгийг бүгдэд батлахыг Иовд зөвшөөрөх гэж л Бурхан энэ боломжийг ашиглахыг хүссэн. Эхнэрийнхээ зөвлөгөөтэй нүүр тулаад Иов өөрийн үнэнч шударга байдлыг орхиж, эсвэл Бурханаас татгалзаагүйгээр үл барам тэр эхнэртээ бас ингэж хэлсэн: “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” Эдгээр нь их жинтэй үг үү? Энд эдгээр үгийн жинг баталж чадах ганцхан баримт байна. Эдгээр үгийн жин юу гэвэл, тэр үгсийг Бурхан зүрх сэтгэлдээ Өөрөө сайшаасан байдаг ба тэдгээр нь Бурханы хүсэмжилсэн зүйл, тэдгээр нь Бурханы сонсохыг хүссэн зүйл бөгөөд тэдгээр нь Бурханы харахыг эгээрэн хүссэн үр дүн юм; эдгээр үг нь бас Иовын гэрчлэлийн мөн чанар юм. Үүгээр Иовын төгс, шударга байдал, Бурханаас эмээдэг ба муугаас зайлдаг байдал нь бүгд нотлогдсон. Тэр соригдож байх үедээ, бүр бүх бие нь яр хатиганд баригдсан байхдаа хүртэл, дээд зэргийн их тарчлаан амсаж байхдаа, түүний эхнэр болон хамаатнууд нь түүнд зөвлөж байх үед ч тэр бас л ийм үгсийг хэрхэн хэлж байсанд Иовын үнэт чанар оршино. Үүнийг өөрөөр хэлэх юм бол, ямар ч сорилт байсан, эсвэл зовлон зүдгүүр, тарчлаан хэчнээн хүнд бэрх байсан ч, үхэл хүртэл ирэх байсан ч хамаагүй, тэр Бурханаас татгалзаж, эсвэл Бурханаас эмээж, муугаас зайлах замыг цааш түлхэхгүй байсан. Тэгэхээр Бурхан түүний зүрх сэтгэлд хамгийн чухал байр суурийг эзэлдэг ба түүний зүрх сэтгэлд зөвхөн Бурхан л байгаа биз дээ? Үүний учир бид Библид түүний тухай ийн дүрсэлснийг уншдаг: “Энэ бүгдэд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй.” Тэр уруулаараа нүгэл үйлдээгүйгээр үл барам зүрх сэтгэлдээ ч Бурханы талаар гомдоллоогүй. Тэр Бурханы талаар гомдоох үг хэлээгүй, Бурханы эсрэг нүгэл ч үйлдээгүй. Тэр амаараа Бурханы нэрийг алдаршуулсан төдийгүй, зүрх сэтгэлдээ ч Бурханы нэрийг алдаршуулсан; түүний ам, зүрх сэтгэл нэг байв. Энэ бол Бурханы харсан жинхэнэ Иов байсан ба Бурхан, Иовыг эрхэмлэн хайрласан чухамхүү шалтгаан нь энэ байсан юм.
“Үг нь махбодоор илэрсэн (үргэлжлэл)” номоос
No comments:
Post a Comment