Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label шударга хүн. Show all posts
Showing posts with label шударга хүн. Show all posts

1/10/2020

“Сайн нь шагналаа, муу нь шийтгэлээ хүртэнэ” гэж хүмүүс үргэлж хэлдэг, тэгвэл Бурхан яагаад одоо бүх муу хүнийг устгадаггүй юм бэ?


Библийн холбогдох эшлэлүүд:

“Тэнгэрийн доорх бүхэн тохиромжит цагтай бөгөөд бүх хэрэг явдал цаг хугацаатай” (Номлогчийн үг 3:1).

“Ноагийн өдрүүдэд ямар байсан шиг Хүний Хүүгийн өдрүүдэд ч бас тийм байх болно. Ноа бүхээгт орох өдрийг хүртэл тэд идэж, ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байсан ба үер болж, тэднийг бүгдийг нь устгажээ. Лотын өдрүүдэд ч мөн үүнтэй адил байсан: тэд идэж, ууж, худалдан авч, худалдаж, тарьж, барьж байгуулж байсан. Харин Лотыг Содомоос гарсан тэр өдөр тэнгэрээс гал, хүхэр бууж, тэднийг бүгдийг нь устгав. Хүний Хүү илчлэгдэх өдөр ч гэсэн ийм байх болно” (Лук 17:26-30).

“Учир нь хүний Хүү тэнгэрэлч нарынхаа хамт Эцэгийнхээ алдраар ирнэ; тэгээд Тэр хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу барина” (Матай 16:27).

“Харагтун, Би удахгүй ирнэ; хийсэн үйлдлийнх нь дагуу хүн бүрд өгөхийн тулд Миний шагнал Надад байгаа” (Илчлэл 22:12).

“Учир нь харагтун, зуух мэт шатах өдөр ирлээ; бардам бүх хүн, бас хорон мууг үйлддэг бүх хүн сүрэл шиг болно: ирж буй өдөр тэднийг шатааж, тэднээс үндэс ч, мөчир ч үлдэхгүй. … Та нар хорон муу хүмүүсийг гишгэлнэ; учир нь Миний товлосон өдөр тэд та нарын хөлийн улан дор үнс нурам болно хэмээн түмэн цэргийн Ехова айлдлаа” (Малахи 4:1-3).

Холбогдолтой Бурханы үг:

1/01/2020

Сатан Иовыг анх удаа уруу татсан нь


a. Бурханы хэлсэн үгс

  (Иов 1:8) Тэгээд Ехова Сатанд: “Миний зарц Иовын талаар чи бодож үзэв үү? Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” хэмээв.

  (Иов 1:12) Тэгээд Ехова Сатанд, “Харагтун, түүнд буй бүхэн чиний мэдэлд байна; харин чи түүнд л битгий хүр гэв. Тэгэхэд нь Сатан Еховагийн дэргэдээс явав.

b. Сатаны хариу

  (Иов 1:9-11) Дараа нь Сатан Еховад хариулж, “Иов Бурханаас дэмий эмээдэг гэж үү? Та түүнийг, түүний байшинг тойруулж, түүнд буй бүхнийг нь тойруулж хашаалаагүй гэж үү? Та түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон. Харин одоо гараа сунган түүнд буй бүхэнд хүр, тэгээд тэр Таны өөдөөс хараах болно” гэв.

Иовыг уруу татахыг Бурхан Сатанд зөвшөөрснөөр Иовын итгэл төгс болно
  Иов 1:8 бол Ехова Бурхан, Сатан хоёрын яриаг Библиэс харж болох хамгийн эхний тэмдэглэл юм. Бурхан юу гэж хэлсэн бэ? Эх бичигт дараах зүйлийг дурджээ: Тэгээд Ехова Сатанд, Миний зарц Иовын талаар чи бодож үзэв үү? Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй гэв. Энэ бол Иовын талаар Сатанд хэлсэн Бурханы үнэлгээ байсан; тэр бол төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн гэж Бурхан хэлсэн. Бурхан, Сатан хоёрын хоорондоо сольсон эдгээр үгээс өмнө Иовыг уруу татахын тулд Сатаныг ашиглана—Иовыг Сатаны гарт өгнө гэдгээ Бурхан шийдчихсэн байсан. Нэг талаараа энэ нь Иовын талаарх Бурханы ажиглалт болон үнэлгээ ямар ч алдаагүй зөв байсныг батлах байсан бөгөөд Иовын гэрчлэлээр дамжуулан Сатаныг ичихэд хүргэх байсан; нөгөө талаараа энэ нь, Иовын Бурханд итгэхийг нь, Бурханаас эмээхийг төгс болгох байсан юм. Тиймээс Сатаныг Бурханы өмнө ирэхэд Бурхан хоёрдмол утгаар яриагүй. Тэр шууд гол зүйлдээ орж, Сатанаас “Миний зарц Иовын талаар чи бодож үзэв үү? Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй гэсэн. Бурханы асуултанд дараах утга байсан: Сатан хаа сайгүй хэсүүчлэн явсан бөгөөд Бурханы зарц байсан Иовыг дандаа тагнадаг байсныг Бурхан мэдэж байв. Иовын Бурханд итгэж, Бурханаас эмээдэг нь баттай байж чадахгүй гэдгийг батлахын тулд Сатан Иовд сүйрэл авчрах арга зам олох гэж оролдон Иовыг дандаа өдөж, дайран довтолж байсан. Түүнчлэн Иов Бурханаас татгалзаж, Сатан түүнийг Бурханы гараас түүнийг булааж авахыг зөвшөөрч магадгүй гэж Сатан Иовыг баллах боломжуудыг яаралтай хайж байсан юм. Гэсэн ч Бурхан Иовын сэтгэл доторхыг ажиглаж, тэр бол төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн гэдгийг харсан. Иов бол Бурханаас эмээж, муугаас зайлдаг, төгс, шулуун шударга хүн бөгөөд Иов бол хэзээ ч Бурханаас татгалзаж, Сатаныг дагахгүй гэдгийг Сатанд хэлэхийн тулд Бурхан асуулт ашигласан. Иовын талаарх Бурханы үнэлгээг сонсоод доромжлогдсондоо Сатаны уур хүрсэн ба Иовыг булаан авах гэж улам их уурлаж, улам их тэвчээргүй болсон, учир нь хэн нэгэн хүн төгс, шулуун шударга байж чадна, эсвэл Бурханаас эмээж, муугаас зайлж чадна гэдэгт Сатан хэзээ ч итгээгүй юм. Түүний зэрэгцээ Сатан мөн хүний төгс байдал болон шударга занг жигшсэн бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг хүмүүсийг үзэн ядсан. Иймээс Иов 1:9-11-т ийн бичжээ: Дараа нь Сатан Еховад хариулж, “Иов Бурханаас дэмий эмээдэг гэж үү? Та түүнийг, түүний байшинг тойруулж, түүнд буй бүхнийг нь тойруулж хашаалаагүй гэж үү? Та түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон. Харин одоо гараа сунган түүнд буй бүхэнд хүр, тэгээд тэр Таны өөдөөс хараах болно” гэв. Бурхан Сатаны хорлонтой уг чанарыг сайн мэдэж авсан ба Сатан Иовд сүйрэл авчрахаар аль хэдийн төлөвлөсөн гэдгийг тун сайн мэдэж байсан, иймээс Иов бол төгс, шулуун шударга агаад тэр Бурханаас эмээж, муугаас зайлдаг гэдгийг Сатанд дахин нэг удаа хэлснээрээ Бурхан Сатаныг Өөртэйгээ санал нэгтэй болгож, Сатаныг үнэн нүүр царайгаа илчилж, Иовыг дайрч, уруу татахад хүргэхийг хүссэн юм. Өөрөөр хэлбэл, Иов бол төгс, шулуун шударга агаад тэр Бурханаас эмээж муугаас зайлсан нэгэн гэдгийг Бурхан зориуд онцолсон бөгөөд энэ аргаар Тэр Сатаныг Иов руу дайрахад хүргэсэн, Иов зөв, шударга хүн бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байсан болохоор Сатан үзэн ядаж, уурладаг байв. Үүний үр дүнд Иов төгс, шулуун шударга хүн бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн гэдэг бодит баримтаар Бурхан Сатаныг ичгүүртэй байдалд оруулах байсан ба Сатан бүрмөсөн доромжлуулж, ялагдах байсан юм. Түүний дараа Сатан, Иовын төгс, чигч зан, Бурханаас эмээдэг, эсвэл муугаас зайлдагт нь дахиж эргэлзэхгүй, эсвэл буруушаан чичлэхээ болих байсан. Ийм байдлаар Бурханы сорилт болон Сатаны өдлөг нь бараг зайлшгүй байсан билээ. Бурханы сорилт болон Сатаны өдлөгийг даван гарч чадах цорын ганц хүн нь Иов байв. Энэ ярианы дараа Иовыг уруу татах зөвшөөрөл Сатанд өгөгдсөн. Тиймээс Сатаны дайралтуудын эхний үе эхэлсэн. Энэ дайралтуудын бай нь Иовын эд хөрөнгө байсан ба учир нь Сатан дараах буруушаалтыг Иовын эсрэг хийсэн билээ: “Иов Бурханаас дэмий эмээдэг гэж үү? Та түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон.” Үүний үр дүнд Бурхан Иовд байгаа бүхнийг авахыг Сатанд зөвшөөрсөн—энэ нь Бурхан яагаад Сатантай ярьсны гол зорилго байсан юм. Гэсэн хэдий ч Бурхан Сатанд: “Харагтун, түүнд буй бүхэн чиний мэдэлд байна; харин чи түүнд л битгий хүр” (Иов 1:12) гэсэн нэг шаардлага тавьсан. Энэ бол Иовыг уруу татахыг Сатанд зөвшөөрч, Иовыг Сатаны гарт өгснийхөө дараа Бурханы Сатанд тавьсан нэг болзол байсан бөгөөд Түүний Сатанд тогтоосон хязгаар байсан: Тэр Иовыг хорлож хөнөөхгүй байхыг Сатанд тушаасан. Яагаад гэвэл, Иов бол төгс, шулуун шударга хүн байсан гэдгийг Бурхан хүлээн зөвшөөрсөн бөгөөд Түүний өмнө гаргадаг Иовын төгс байдал, шударга занд эргэлзэхийн аргагүй, тэр шалгалтыг давж чадна гэдэгт Тэр итгэлтэй байсан; тиймээс Бурхан Иовыг уруу татахыг Сатанд зөвшөөрсөн боловч Сатанд хязгаарлалт тавьсан: Сатан Иовын бүх эд хөрөнгийг авах зөвшөөрөлтэй боловч түүнд хуруугаа ч хүргэж болохгүй байсан. Энэ юу гэсэн үг вэ? Тэр үед Бурхан Иовыг Сатанд бүрэн өгөөгүй гэсэн үг юм. Сатан өөрийн хүссэн ямар ч аргаар Иовыг уруу татаж болох байсан боловч Иовыг өөрийг нь, толгойнх нэг үсийг ч хүртэл гэмтээж болохгүй байсан, яагаад гэвэл, хүний бүх юмыг Бурхан хянадаг, хүн амьдрах уу, үхэх үү гэдгийг Бурхан шийддэг бөгөөд Сатанд тийм эрх байхгүй. Бурхан эдгээр үгийг Сатанд хэлсний дараа Сатан хүлээж ч тэсэлгүй эхэлсэн. Тэр Иовыг уруу татахын тулд бүх аргыг ашигласан ба тун удалгүй Иов үй олон хонь, үхэр болон Бурханы түүнд өгсөн бүх эд хөрөнгийг алдсан… Тийнхүү Бурханы шалгалт түүн дээр ирсэн юм.

12/02/2019

Сатаны хүлээснээс салснаар эрх чөлөөтэй болно



  Би Бурханд итгэхээсээ өмнө ямар ч зүйл хийж байсан бусдын дор орохыг хүсдэггүй байсан. Бүгдийн дээр л гарч байвал ямар ч зовлон бэрхшээлийг хүлээн авахад бэлэн байв. Би Бурханыг дагасны дараа ч, миний хандлага хэвээрээ үлдсэн юм. Учир нь би “Зовохгүй бол юу ч олохгүй” гэсэн үгсэд бат итгэж байсан бөгөөд миний хандлагаас санаа сэдлийн минь нотолгоо харагдаж байв. Үнэнийг Бурхан надад илчлэх үед л би Сатаны хүлээсэн дор амьдарсаар байгаагаа эцсийн эцэст ойлгож ухаарсан юм.

  Нэг их биш ч дээхэн үед, чуулган миний хамтрагчийг тэргүүлэх албан тушаалд ажиллуулах төлөвлөгөө танилцуулав. Мэдээг сонсоод л би сэтгэлээр маш их унасан. Бид хоёулаа редактороор томилогдох хүртэл тэргүүлэх албан тушаалд ажилладаг байсан. Одоо хамтрагч маань тэргүүлэх албан тушаалдаа эргэн ирж, хязгааргүй өсөж дэвжих боломжтойгоор Бурханд үйлчилж байхад, би ширээн дээрээ суусаар ямар ч нэр хүндгүйгээр ажлаа хийсээр байна. Тэнд ямар ирээдүй байгаа юм бэ? Хоёр дахь бодол дээрээ би “Амжилтанд хүрэх сая сая өөр арга зам бий” гэсэн хуучны үг санаанд оров. Би үүргээ зөв биелүүлж байгаа цагт би ч гэсэн амжилтанд хүрч чадна. Үнэнийг дагахын тулд хүчин чармайлтаа нэмэгдүүлэх хэрэгтэй байсан юм. Би номлолыг засахад анхаарлаа төвлөрүүлээд тэдгээр нь үнэнийг сайн дамжуулж байвал магадгүй нэг өдөр удирдагчид намайг үнэнийг ойлгожээ гэж үнэлэх болно.

8/07/2019

Шударга хүн гэж юу вэ? Яагаад Бурхан шударга хүмүүст дуртай байдаг вэ?


Холбогдолтой Бурханы үгс:

  Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх; ямар ч зүйл дээр Түүнийг хуурахгүй байх; бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байх; үнэнийг хэзээ ч нуухгүй байх; хэзээ ч дээд хүмүүсээ хуурч, доод хүмүүсээ төөрөлдүүлэх зүйл хийхгүй байх; өөрөө Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байх гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйл болон үгэндээ бохир оруулж, Бурханыг ч, хүнийг ч хуурахаас татгалзах явдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас

  та нар Бурхан үнэнч шударга хүнд дуртай гэдгийг мэдэх ёстой. Бурхан үнэнч мөн чанартай болохоор Түүний үгэнд үргэлж итгэж болно. Цаашилбал Түүний үйлдэл нь алдаа мадаггүй агаад эргэлзэхээргүй байдаг. Ийм учраас Бурхан Түүнд туйлын үнэнч шударга байдаг хүмүүст дуртай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас

  Хэрвээ чи нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авахгүйгээр Бурханы гэрт үйлчлэл үзүүлэгч байхдаа маш баяртай байдаг бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал нэхдэггүй, зүгээр л үнэнч шударга хүн юм. Хэрвээ чи илэн далангүй байхад бэлэн бол, хэрвээ чи өөрийн бүх юмыг зарлагадахад бэлэн байгаа бол, хэрвээ чи өөрийн амьдралыг Бурханы төлөө золиослож, гэрчлэлд зогсох чадвартай бол, хэрвээ чи зөвхөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг хэмжээнд үнэнч шударга бөгөөд өөрийгөө боддоггүй эсвэл өөртөө юм авдаггүй бол энэ хүмүүс нь гэрлээр тэтгэгдэн хаант улсад үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ.

7/24/2019

Шударга хүн байх нь амаргүй


  Бурханы үгээр хооллож, ундлан, номлол сонсох замаар шударга хүн байхын ач холбогдлыг би ойлгож, үнэнч шударга хүн болохын төлөө хичээн ажиллаж эхэлсэн. Хэсэг хугацаа өнгөрсний дараа би шударга хүн байх эхлэлээ олж авсан юм. Жишээлбэл: Залбирах эсвэл хэн нэгэнтэй ярилцах үедээ би үнэнийг, чин сэтгэлээсээ ярьж чаддаг байсан; мөн өөрийн үүргийг биелүүлэх явдлыг нухацтайгаар авч үзэж чаддаг, завхралаа илчлэх үедээ бусад хүмүүст өөрийгөө нээж чаддаг байсан. Үүнээс болоод би, үнэнч шударга байх нь хэрэгжүүлэхэд нэлээд амархан бөгөөд энэ нь огтхон ч, “Олон хүн шударгаар ярьж, үйлдсэний оронд тамд унасан нь дээр гэж үздэг” хэмээн Бурханы үгэнд хэлэгдсэн шиг хэцүү биш гэж бодсон. Завхарсан хүний хувьд шударга хүн болох нь үнэхээр амар биш гэдгийг би туршлагаараа нэлээд хожуу ойлгож чадсан юм. Бурханы үг үнэхээр туйлын үнэн, ямар ч хэтрүүлэггүй байдаг.

7/08/2019

Бурхан Содомыг Устгасан нь


(Эхлэл 18:26) Тэгээд Ехова, “Хэрвээ Би Содом хотынхон дотроос тавин зөв шударга хүнийг олох аваас тэднийг бодоод тэр газрыг бүхэлд нь өршөөнө” гэж хэлэв.

(Эхлэл 18:29) Тэр дахин Түүнтэй ярьж, “Тэндээс дөчин хүн олдож болох шүү дээ” гэж хэлэхэд Тэрээр “Би түүнийг устгахгүй” гэв.

(Эхлэл 18:30) Тэр Түүнд “Tэндээс гучин хүн олдож болох шүү дээ” гэж хэлэхэд Тэрээр “Би түүнийг устгахгүй” гэв.

(Эхлэл 18:31) Тэр Түүнд “Тэндээс хорь олдож болох шүү дээ” гэж хэлэхэд Тэрээр “Би түүнийг устгахгүй” гэв.

(Эхлэл 18:32) Тэр дахин Түүнд “Тэнд арав олдож болох шүү дээ” гэлээ. Тэр “Би түүнийг устгахгүй гэв.

  Энд Библиэс Миний сонгосон хэдэн ишлэл байна. Эдгээр нь бүрэн эх хувь биш. Хэрвээ та нар тэдгээрийг хүсмээр байвал Библиэс өөрсдөө харж болно; цаг хэмнэхийн тулд Би анхдагч агуулгын зарим хэсгийг орхисон. Энд Би цөөн хэдэн гол ишлэлүүд болон өгүүлбэрүүдийг сонгож, өнөөдрийн бидний нөхөрлөлд ямар ч хамаагүй хэд хэдэн өгүүлбэрийг орхисон. Бидний нөхөрлөх бүх ишлэл болон агуулгад бид эдгээр түүхийн нарийн ширийнийг, мөн хүний зан төлвийг голлон анхааралгүй алгассан; үүний оронд бид тэр үеийн Бурханы бодол, санаа ямар байсан тухай л ярина. Бурханы бодол санаанаас бид Бурханы зан чанарыг харах болно, мөн Бурханы хийсэн болгоноос бид жинхэнэ Бурханыг Өөрийг нь харах болно—үүгээр бид зорилгодоо хүрэх болно.

7/07/2019

Абрахамд хүү өгөх Бурханы амлалт


1. Бурхан Абрахамд хүү өгөхөөр амлав

  (Эхлэл 17:15-17) Бурхан Абрахамд “Чиний эхнэр Сараин тухайд гэвэл, чи түүнийг Сараи гэж дуудаж болохгүй, харин түүний нэр Сара байх болно. Тэгээд Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгнө: Тийм ээ, Би түүнийг ерөөх болно, тэгээд тэр үндэстнүүдийн эх болж; хүмүүсийн хаад түүнийх байх болно гэв. Тэгэхэд нь Абрахам нүүрээрээ газар унан, инээж, Зуун настай надад хүү төрнө гэж үү? Бас ерэн настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? хэмээн дотроо бодов.

  (Эхлэл 17:21-22) “Гэхдээ Би гэрээгээ ирэх жилийн өдийд Сарагийн чамд төрүүлж өгөх Исаактай байгуулна” гэв. Тэгээд түүнтэй яриагаа дуусгасан ба Бурхан Абрахамаас холдон дээш одов.

2. Абрахам Исаакийг өргөсөн нь

  (Эхлэл 22:2-3) Тэр, “Одоо чи өөрийн цорын ганц хайртай хүү болох Исаакийг авч, Мориагийн нутагт оч; Миний хэлж өгөх нэгэн уулан дээр түүнийг шатаалт тахил болгон өргө” гэв. Абрахам өглөө эртлэн босож, илжгээ эмээллээд, өөрийнхөө хүмүүсээс хоёр залууг, хүү Исаакийн хамт дагуулан явж, шатаалт тахилд хэрэглэх мод хагалаад босож, Бурханы хэлсэн газар луу явцгаав.

  (Эхлэл 22:9-10) Тэд Бурханы хэлсэн газарт иржээ; тэгээд Абрахам тэнд тахилын ширээ босгож, мод өрөөд өөрийн хүү Исаакийг хүлж, тахилын ширээн дээрх модон дээр тавив. Тэгээд Абрахам гараа урагш сунган хүүгээ хороохоор хутга авлаа.

Бурханы хийхээр шийдсэн ажилд хэн ч саад учруулж чадахгүй
  Ингээд та нар бүгд Абрахамын түүхийг дөнгөж сая сонслоо. Үер дэлхийг сөнөөсний дараа түүнийг Бурхан сонгосон, түүний нэрийг Абрахам гэдэг байсан бөгөөд түүнийг зуун настай, эхнэр Сараг нь ерэн настай байхад Бурханы амлалт түүнд ирсэн. Бурхан түүнд юу амласан бэ? Бурхан Библид дурдсан зүйлийг амласан: “Тэгээд Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгнө.” Бурхан түүнд хүү өгнө гэсэн амлалтын ард юу байсан бэ? Библид дараах тэмдэглэл байдаг: “Тэгэхэд нь Абрахам нүүрээрээ газар унан, инээж, Зуун настай надад хүү төрнө гэж үү? Бас ерэн настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? хэмээн дотроо бодов.” Өөрөөр хэлбэл, энэ өтөл насны хос хүүхэдтэй болоход хэтэрхий хөгшин байсан. Бурхан түүнд амлалт өгсний дараа Абрахам юу хийсэн бэ? Тэр нүүрээрээ газар унан инээж, “Зуун настай надад хүү төрнө гэж үү?” хэмээн өөртөө хэлсэн. Абрахам энэ нь боломжгүй гэж итгэж байсан—тэрээр түүнд өгсөн Бурханы амлалт нь тоглоом тохуунаас өөр юу ч биш гэж итгэсэн гэсэн үг юм. Хүний өнцгөөс авч үзвэл, энэ нь хүний биелүүлж чадашгүй зүйл байсан ба түүнчлэн Бурханы хувьд ч биелүүлж чадашгүй, боломжгүй зүйл байсан. Абрахамд энэ нь инээдтэй байсан байх: Бурхан хүнийг бүтээсэн атлаа ийм хөгшин хүн хүүхэдтэй болж чадахгүй гэдгийг Тэр мэддэггүй байна; Тэр надад хүүхэдтэй болох боломж олгож болно гэж бодож, Тэр надад хүү өгнө гэнэ—огт боломжгүй зүйл! Иймээс Абрахам нүүрээрээ газар унан: Боломжгүй зүйл—Бурхан надтай тоглож байна, энэ үнэн байж таарахгүй! хэмээн дотроо бодон инээж байсан. Тэр Бурханы үгийг нухацтай хүлээж аваагүй. Иймээс, Бурханы нүдэнд Абрахам ямар хүн байсан бэ? (Зөв шударга). Тэр бол зөв шударга хүн байсныг хаана бичсэн байна вэ? Бурханы дуудсан бүх хүмүүс зөв шударга, төгс бөгөөд Бурхантай хамт алхдаг хүмүүс байсан гэж та нар боддог. Та нар сургаал номлолд баригддаг! Бурхан хэн нэгнийг тодорхойлохдоо үүнийг дур зоргоороо хийдэггүй гэдгийг та нар тодорхой ойлгох ёстой. Энд, Абрахам зөв шударга хүн байсан гэж Бурхан хэлээгүй. Бурхан зүрх сэтгэлдээ хүн бүхнийг хэмжих стандарттай байдаг. Хэдийгээр Абрахам ямар төрлийн хүн байсныг Бурхан хэлээгүй ч гэсэн түүний зан төлвөөс үзвэл Абрахамын Бурханд итгэх итгэл ямар байсан бэ? Энэ нь бага зэрэг хийсвэр байсан уу? Эсвэл тэр агуу итгэлтэй байсан уу? Үгүй, тэр тийм байгаагүй! Түүний инээд болон бодлууд нь түүнийг хэн байсан бэ гэдгийг харуулсан, иймээс тэр зөв шударга байсан гэсэн та нарын итгэл бол зөвхөн та нарын хоосон төсөөлөл, энэ бол сургаал номлолын сохор хэрэглээ бөгөөд энэ бол хөнгөн хуумгай үнэлгээ юм. Бурхан Абрахамын инээд болон түүний өчүүхэн нүүр царайны илэрхийллийг харсан уу? Учрыг нь мэдсэн үү? Бурхан мэдсэн. Гэхдээ Бурхан Өөрийн хийхээр шийдсэн зүйлийг өөрчлөх байсан уу? Үгүй! Бурхан энэ хүнийг сонгоно гэж төлөвлөж шийдсэн үед энэ хэрэг аль хэдийн биелсэн байдаг. Хүний бодол эсвэл түүний биеэ авч явах байдлын аль нь ч Бурханд өчүүхэн төдий ч нөлөөлж, саад болж чадахгүй; Бурхан Өөрийн төлөвлөгөөг зоргоороо өөрчлөх ч үгүй байсан, эсвэл хүний зан төлөв хэдий тэнэгдүү байж магадгүй ч гэсэн тэрнээс нь болж Өөрийн төлөвлөгөөг өөрчлөх юм уу, нураахгүй байсан. Тэгвэл Эхлэл 17:21-22 дээр юу гэж бичсэн байдаг вэ? “Гэхдээ Би гэрээгээ ирэх жилийн өдийд Сарагийн чамд төрүүлж өгөх Исаактай байгуулна гэв. Тэгээд түүнтэй яриагаа дуусгасан ба Бурхан Абрахамаас холдон дээш одов.” Бурхан Абрахамын бодсон, эсвэл хэлсэн зүйлд өчүүхэн төдий ч анхаарал хандуулаагүй. Түүний үл тоомсорлох шалтгаан юу байсан бэ? Үүний учир нь, тэр үед Бурхан, хүнийг агуу итгэлтэй байгаач, эсвэл Бурханы талаар ихийг мэдэж чаддаг байгаач, цаашлаад Бурханы хийсэн, хэлсэн зүйлийг ойлгодог чадвартай байгаач гэж гуйдаггүй байсан юм. Тиймээс Түүний хийхээр шийдсэн зүйлийг бүрэн ойлгооч, эсвэл Өөрийн сонгохоор шийдсэн хүмүүсийг эсвэл, Өөрийн үйлдлүүдийн зарчмыг ойлгооч гэж Тэр хүнээс гуйгаагүй, учир нь хүний биеийн хэмжээ зүгээр л хангалтгүй байсан билээ. Тэр үед Бурхан Абрахамын хийсэн бүрийг, гаргасан ааш араншинг нь хэвийн гэж үзсэн. Тэр зэмлэж, буруушаагаагүй харин ердөө л: “Сара чамд дараа жилийн энэ цагт Исаакийг төрүүлж өгнө” гэж хэлсэн юм. Бурханы хувьд Тэр эдгээр үгийг тунхагласны дараа энэ хэрэг алхам алхмаар биелж эхэлсэн; Бурханы бодлоор бол Түүний төлөвлөгөөгөөр бүтэх ёстой байсан зүйл нь аль хэдийн биелсэн. Үүний зохицуулалтыг дуусгасныхаа дараа Бурхан явсан. Хүний юу хийх эсвэл бодох, хүний юу ойлгох, хүний төлөвлөгөө—эдгээрийн аль нь ч Бурханд ямар ч хамаагүй. Бүх зүйл Бурханы тогтоосон цаг хугацаа болон үе шатыг баримтлан Бурханы төлөвлөгөөний дагуу явагддаг. Энэ нь Бурханы ажлын зарчим юм. Хүний боддог эсвэл мэддэг зүйлд Бурхан хөндлөнгөөс оролцдоггүй, гэхдээ Тэр мөн Өөрийн төлөвлөгөөнөөс няцаж, Өөрийн ажлыг хаядаггүй, учир нь хүн итгэдэггүй мөн ойлгодоггүй. Тиймээс хэрэг явдлууд Бурханы төлөвлөгөө болон бодлын дагуу бүтдэг. Энэ нь бид нарын Библиэс хардаг яг тэр зүйл юм: Бурхан Исаакийг Өөрийн тогтоосон хугацаанд төрүүлсэн. Хүний зан төрх болон зан төлөв Бурханы ажилд саад учруулсан гэдгийг баримтууд нотолдог уу? Тэдгээр нь Бурханы ажилд саад учруулаагүй! Хүний Бурханд итгэх өчүүхэн итгэл болон Бурханы талаарх түүний үзэл, төсөөлөл нь Бурханы ажилд нөлөөлсөн үү? Үгүй, тэгээгүй! Өчүүхэн ч нөлөөлөөгүй! Бурханы удирдлагын төлөвлөгөөнд ямар ч хүн, хэрэг явдал, эсвэл орчин нөлөөлдөггүй. Түүний хийхээр шийдсэн бүхэн нь Түүний төлөвлөгөөний дагуу зохих цагтаа биелж, гүйцэтгэгдэх бөгөөд Түүний ажилд ямар ч хүн саад учруулж чадахгүй. Бурхан хүний зарим нэг тэнэглэл болон мунхаглалд анхаарал хандуулдаггүй бөгөөд тэр ч байтугай Түүнд хандах хүний эсэргүүцэл болон үзлийг үл тоодог; үүний оронд Тэр Өөрийн хийх ёстой ажлаа ямар ч эргэлзээгүйгээр хийдэг. Энэ бол Бурханы зан чанар бөгөөд энэ нь Түүний бүхнийг чадагч байдлын илрэл юм.

“Үг нь махбодоор илэрсэн”-ээс

6/29/2019

Бурхан дэлхийг үерээр устгахаар төлөвлөж, Ноад бүхээг барихыг даалгасан


  (Эхлэл 6:9-14) Ноагийн удам угсаа энэ билээ: Ноа бол зөв шударга хүн, үеийнхнийхээ дунд төгс бөгөөд Ноа Бурхантай хамт явдаг байв. Ноа, Шем, Хам, Иафет хэмээх гурван хүү төрүүлсэн. Газар дэлхий Бурханы өмнө завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрчээ. Бурханыг харахад газар дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв. Бурхан Ноад хандан “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлэх болно. Чи говор модоор өөртөө бүхээг хий; бүхээг дотроо тасалгаанууд гаргаж, дотор гаднагүй давирхай түрх” гэв.

  (Эхлэл 6:18-22) Харин Би чамтай гэрээ байгуулна; чи өөрийн хөвгүүд, эхнэр, бэрүүдийн хамтаар тэр бүхээгт орох болно. Чи өөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд мах цустай амьтан бүхнээс хоёрыг бүхээгт аваачиж оруул; тэдгээр нь эр эм хосоороо байна. Амьд үлдэхийн тулд жигүүртэн шувуудын төрөл төрлөөс, адгуус амьтдын төрөл төрлөөс, газраар мөлхөгч бүхний төрөл төрлөөс хосоороо чамд очих болно. Чи идэх бүх хоол хүнсээ өөртөө авч, тэдгээрийг өөртөө цуглуул; энэ нь чиний болон тэдний хоол болно. Ноа тийнхүү үйлдсэн; Бурханы өөрт нь тушаасан бүхнийг тэр ёсоор нь гүйцэтгэжээ.

6/15/2019

Magtan duu 2019 “Үнэнч хүмүүсийг Бурхан ерөөдөг”



Бурханд зүрх сэтгэлээ өгч,
Түүнийг хуурахгүй байх,
дээд, доод хүмүүсээ хуурах зүйл
хэзээ ч хийхгүй байх,
бүх зүйл дээр Бурхантай илэн далангүй байх,
Бурханы таалал, инээмсэглэлийг авахын тулд л
аливааг хийхгүй байх нь
үнэнч байх явдал юм.
Үнэнч байдал гэдэг нь
үг, үйл бүрдээ бохироос зайлсхийн,
Бурханыг ч, хүмүүсийг ч хуурахгүй байх юм.
Үнэнч байдал гэдэг нь
үг, үйл бүрдээ бохироос зайлсхийн,
Бурханыг ч, хүмүүсийг ч хуурахгүй байх юм.
Энэ бол үнэнч байдал, өө,
энэ бол үнэнч байдал.

4/12/2019

Би амьдралын зөв замаар дөнгөж алхаж эхлээд байна


  Би ядуу хамтралчны гэр бүлд төрсөн. Хүүхэд байхаасаа л би маш эмзэг байсан бөгөөд бусад хүүхдүүдтэй зодолдохгүй, эцэг эхийнхээ үгэнд ордог байсан нь томчуудын нүдэнд намайг ердийн “сайн охин” гэж харагдуулдаг байв. Бусад эцэг эхчүүд миний аав ээжийг тийм сайн охинтой азтай хүмүүс гэж бүгдих атаархдаг байсан. Үүнтэй адилаар би эргэн тойрны хүмүүсээсээ өдөр бүр байнга магтаалын үг сонсож өссөн. Би бага сургуульд сурч байхад ялангуяа дүнгүүд маань маш сайн, шалгалтууд дээр дандаа л эхний байрыг эзэлдэг байсан. Нэг удаа манай хотоос зохион байгуулсан эсээ бичлэгийн тэмцээн дээр би бүрэн үнэлгээ авч сургуульдаа өргөмжлөл авчирсан. Захирал надад шагнал, гэрчилгээ өгсөн төдийгүй сургуулийн бүх хамт олны өмнө надад сайшаал магтаалын үг хэлж, сурагчдыг надаас суралцахыг уриалсан. Би гэнэтхэн сургуулийн “алдартай од” болсон ба ангийнхан намайг ялагч генерал” гэж хочилсон.