Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Итгэлийн удирдамж. Show all posts
Showing posts with label Итгэлийн удирдамж. Show all posts

11/28/2019

Христэд итгэгчид яагаад өвддөг вэ? Бид өвчнийг хэрхэн туулах ёстой вэ?


–гарчиг
1. Өвчний гарал үүслийг ойлго, Бурханд бүү гомдолло
2. Бурханы тогтоосон амьдралын хуулийг дагаснаар өвчний тохиолдлыг бууруулж болно
3. Бурханы өмнө тайван байж, өөртөө дүн шинжилгээ хийн, Бурханд нүглээ улайж, гэмш
4. Өвчний цэвэршүүлэлтийн үеэр Бурханд итгэж, Түүний төлөө гэрчлэлд зогс
  “Өвчин тусахаараа эмч олох гэж сандарна” гэх хэлц нь өвчин тусах үедээ хүмүүсийн мэдэрдэг түгшүүр, арга мөхөс байдал, сандралыг шууд тусгадаг. Бурхан бүх зүйлийг бүтээж, бидэнд амьсгалыг маань хайрласан бөгөөд хүний амьдрал, үхлийг Бурхан захирч, зохицуулдаг гэдгийг Христэд итгэгчид болохынхоо хувьд бид мэддэг боловч өвчин тусах үедээ мөн л яах ёстойгоо мэдэхгүй болдог. Иймээс би энэ асуудлын тухайд будилж явсан билээ: Бид өвчин тусах үедээ үүнтэй тайвнаар нүүр тулж, Бурханд жинхэнэ итгэлтэй байхын тулд өвчнөө хэрхэн туулах ёстой вэ? Би байнга залбирч, Бурханаас энэ тухай эрж хайсан бөгөөд ах эгч нартайгаа хамт эрж хайж, нөхөрлөөд хэсэг хугацааны дараа үүнийг ойлгож авсан юм: Бид өвчин тусах үедээ өвчин туссаны маань ар дахь Бурханы санаа зорилго юу болохыг ойлгон, хэрэгжүүлэлтийн дөрвөн зарчмыг эзэмших замаар л тайван бус байдал, сандрал, арга мөхөс байдлын мэдрэмжээ шийдвэрлэж, Бурханд итгэх жинхэнэ итгэлийг бий болгож чадна. Та бүхэнд жаахан тус болог хэмээн найдаад би өөрийн багахан, энгийн ойлголтыг ах эгч нартайгаа энд хуваалцъя.

Өвчний гарал үүслийг ойлго, Бурханд бүү гомдолло

9/24/2019

Залбирч сурах нь: Гурван асуудлыг шийдвэрлэснээр бид хэрхэн залбирахыг сурдаг



  Христэд итгэгч бидний хувьд залбирал бол өдөр тутмын амьдралын маань салшгүй нэг хэсэг бөгөөд Бурхантай ойртох хамгийн дөт арга зам юм. Залбирлыг маань Эзэн сонсох байх гэж бид бүгд найддаг хэдий ч ихэнхдээ Бурханы хариуг хүлээн авдаггүй, Түүнийг дэргэдээ мэдэрдэггүй бөгөөд яах учраа олохоо байдаг: Яагаад ингэнэ вэ? Яагаад Бурхан залбирлыг маань сонсохгүй байна вэ? Ямар төрлийн залбирал нь Бурханы хүсэлтэй нийцдэг юм бэ? Өнөөдөр энэ талаар нөхөрлөл хийцгээе, энэ гурван асуудлыг шийдвэрлэснээр залбирлыг маань Бурхан сонсож болох юм.

1. Залбирахдаа чи Бурхантай илэн далангүй ярьж, үнэн бодлоо Түүнд дэлгэдэг үү?
  Ихэнх үед бид залбирлынхаа үргэлжлэх хугацаа, үг хэллэг зэрэг нарийн ширийнд анхаарал хандуулж, тэр ч бүү хэл чихэнд чимэгтэй үгээр дамжуулан шийдэмгий байдлаа Бурханд харуулахаар оролддог боловч Бурханд зүрх сэтгэлээ уудлах нь ховор юм. Жишээлбэл, “Бурхан минь, би Танд хайртай, би Таны төлөө өөрийгөө зарлагаддаг, бас ямар ч их аюул, саад бэрхшээлийг тууллаа ч гэсэн бууж өгөхгүй. Таныг би насан туршдаа дагана!” гэж бид ихэвчлэн хэлдэг. Эсвэл, “Бурхан минь, Таны үг бол миний өмнөх дэнлүү, миний зам дээрх гэрэл билээ, би хийдэг бүхэндээ Таны үгийг дагаж, Таны хүслийг биелүүлэх болно!” гэдэг. Гэвч саад бэрхшээл, ухралт бууралттай тулгарч, эсвэл гэнэтхэн гэр оронд хүндрэл тулгарвал бид ихэнхдээ Бурханы үгийг хэрэгжүүлж чаддаггүй бөгөөд Түүний хүслийг биелүүлэх эрмэлзэл бидэнд дутдаг. Тэр ч бүү хэл бид Бурханыг буруугаар ойлгож, Бурханы талаар гомдоллож, урам зоригоо алдаж, Түүнээс урван холддог. Бодитой нөхцөлд бид ийм маягаар авирладаг нь Бурханд залбирахад маань чин сэтгэл дутагддаг, оронд нь бид зүгээр л Бурханд таалагдахын тулд хий хоосон, чихэнд чимэгтэй үг хэлдгийг гэрчилдэг. Түүнчлэн энэ нь бусдад өөрсдийгөө өндрөөр үнэлүүлэх, Бурханд хайртай, Түүнд үнэнч гэдгээ Бурханд болон бусдад харуулахын төлөө байдаг, харин бодит байдал дээр бидний залбирал хоёр нүүрт байдал, худал хуурмагаар дүүрэн байдаг билээ. Тэдгээр нь мөн чанартаа Бурханыг хуурч, мэхлэх оролдлого юм. Ийм төрлийн залбирлыг Бурхан сонсоно гэж горьдож яаж болох билээ? Есүс нэгэнтээ дараах сургаалт зүйрлэлийг хэлсэн юм: “Хоёр хүн залбирахын тулд сүмд оржээ; нэг нь фарисай, нөгөө нь татвар хураагч байв. Фарисай нь зогсоод өөртөө ингэж залбирчээ ‘Бурхан минь, би Танд талархаж байна, учир нь би бусад хүн шиг зальхай, шударга бус, завхай биш, бүр энэ татвар хураагч шиг ч биш. Би долоо хоногт хоёр удаа мацаг барьж, олсон бүх юмныхаа аравны нэгийг өргөдөг.’ Татвар хураагч хол зогсоод тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, цээжээ цохин, ‘Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч’ гэлээ. Би та нарт хэлье, нөгөөх нь биш, харин энэ хүн зөвтгөгдөөд гэртээ харьжээ: учир нь өөрийгөө өргөмжилдөг хүн бүр номхруулагдана; өөрийгөө даруу байлгадаг хүн өргөмжлөгдөнө” (Лук 18:10-14). Фарисай өөрийнхөө нүглийг мэдэхгүй мэт эрээ цээргүй залбирч, хуурмаг сайхан зан авиртаа үндэслэн өөрийгөө гайхуулдаг байсан гэдгийг харахад амархан юм. Тэрээр Бурханд үнэнч гэдгээ хувьдаа ашигтай байдлаар гайхуулж, Бурханд сайхан сонсогдох үг хэлж, татвар хураагчийг дорд үзэнгээ Бурханы өмнө өөрийгөө гайхуулж байсан юм. Ийм хоёр нүүртэй залбирлыг Бурхан хэзээ ч сайшаахгүй. Татвар хураагчийн залбирал чин сэтгэлийнх байсан бөгөөд Бурханд нүглээ ил тод хүлээн, нүгэлтэн гэдгээ хүлээн зөвшөөрч, гэмшлээ илэрхийлсэн билээ. Түүнчлэн Бурханд гэмших хүслээ харуулж, Бурханы өршөөлийг гуйсан юм. Үүнээс чин сэтгэлийг нь олж хараад, татвар хураагчийн залбирлыг Есүс сайшаажээ.

6/16/2019

Бурханд сонсогдохоор залбирах гурван арга


Ах эгч нар аа:

  Эзэн дотор та бүхэн амар амгалан байх болтугай! Залбирна гэдэг Христэд итгэгч бидний хувьд Бурхантай хэвийн харилцаа тогтоох чухал арга зам юм. Ялангуяа өглөө, оройд тийм байдаг. Тийм учраас залбирч сурах нь асар чухал. Гэвч олон ах эгч самгарддаг: Бид өдөр бүр өглөө, оройн аль алинд залбирдаг; мөн бид хооллохынхоо өмнө, хооллосныхоо дараа болон цуглаан хийх үедээ залбирдаг; түүнчлэн залбирах бүрдээ бид Эзэнд их зүйл хэлж, удаан хугацаанд залбирдаг. Гэвч бидэнд үргэлж Бурхан тэнд байхгүй мэт санагддаг; залбирч байхад яг л өөрсөдтэйгөө ярьж байгаа юм шиг санагддаг бөгөөд сүнс маань амар амгалан, баяр баяслыг мэдэрдэггүй. Яагаад Бурхан залбирлыг маань сонсдоггүй вэ? Бид Бурханы магтаалыг хүртэж чадахуйцаар хэрхэн залбирах ёстой вэ?