Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Христийн айлдварууд. Show all posts
Showing posts with label Христийн айлдварууд. Show all posts

12/16/2018

Төгс Xүчит Бурханы үг|Хүн бүр өөрсдийн үүргээ гүйцэтгэж буй тухай

Төгс Xүчит Бурханы үг|Хүн бүр өөрсдийн үүргээ гүйцэтгэж буй тухай

  Одоогийн байдлаар Бурханд чин сэтгэлээсээ хайртай хүн бүрд Түүгээр төгс болгогдох боломж бий. Хөгшин залуу хамааралгүйгээр зүрх сэтгэлдээ Бурханд дуулгавартай байж Түүнийг хүндэтгэж байгаа цагт тэд Бурханаар төгс болгогдох болно. Бурхан хүмүүсийг янз бүрийн үүргийнх нь дагуу төгс болгодог. Өөрийн чадах бүхнийг хийж Бурханы ажилд дуулгавартай байсан цагт чи Түүгээр төгс болгогдох болно. Одоогоор та нарын хэн нь ч төгс биш. Заримдаа та нар нэг төрлийн үүрэг гүйцэтгэх боломжтой, харин заримдаа та нар хоёрыг гүйцэтгэх боломжтой байдаг; та нар бүх хүчээ Бурханд өгч өөрсдийгөө Түүнд зориулсан цагт эцсийн дүнд Түүгээр төгс болгогдох болно.

12/15/2018

Төгс Xүчит Бурханы үг|Нэршил болон ялгамж чанарын талаар

Нэршил болон ялгамж чанарын талаар

  Хэрвээ чи Бурханаар ашиглагдахад тохирсон байхыг хүсвэл Бурханы ажлыг мэдэх ёстой; чи Түүний өмнө нь (Шинэ болон Хуучин Гэрээнд) хийсэн ажлыг мэдэх ёстой ба цаашлаад чи Түүний өнөөдрийн ажлыг мэдэх ёстой. Өөрөөр хэлбэл, чи Бурханы 6,000 жилийн ажлын гурван үе шатыг мэдэх ёстой. Хэрвээ чамаас сайн мэдээг түгээхийг гуйвал Бурханы ажлыг мэдэхгүйгээр чи үүнийг хийж чадахгүй байх болно. Хүмүүс чамаас Библи болон Хуучин Гэрээний талаар, Есүс тэр үед юу хэлж, хийж байсан талаар бүхнийг асуух болно. Тэд “Та нарын Бурхан энэ бүхнийг та нарт хэлээгүй гэж үү? Хэрвээ Тэр (Бурхан) Библид үнэхээр юу байдаг тухай хэлж чадаагүй бол Тэр Бурхан биш; хэрвээ Тэр чадвал бид итгэнэ” хэмээн хэлдэг. Эхэн үедээ Есүс Өөрийн дагалдагчиддаа Хуучин Гэрээний талаар маш ихийг ярьсан. Тэдний уншсан бүхэн нь Хуучин Гэрээнийх байсан; Шинэ Гэрээ нь ердөө Есүсийг цовдлогдсоноос хойш хэдэн арван жилийн дараа бичигдсэн. Сайн мэдээг түгээхийн тулд та нар үндсэндээ Библийн дотоод үнэнийг, Израиль дахь Бурханы ажлыг, өөрөөр хэлбэл Еховагийн хийсэн ажлыг ойлгох ёстой. Мөн түүнчлэн та нар Есүсийн хийсэн ажлыг ойлгох учиртай.

10/30/2018

Төгс Xүчит Бурханы үг|Нэн ноцтой асуудал: Урвалт (1)

Төгс Xүчит Бурханы үг|Нэн ноцтой асуудал: Урвалт (1)

  Миний ажил дуусах гэж байна. Бидний хамт өнгөрүүлсэн олон он жилүүд тэвчишгүй хуучны дурсамж болсон. Би Өөрийн үгээ дахин дахин давтаж, шинэ ажлаа урагшлуулахаа огт зогсоогоогүй. Мэдээж, Миний зөвлөгөө бол Миний хийдэг ажлын хэсэг бүрт нэн шаардлагатай зүйл юм. Миний зөвлөгөөгүйгээр та нар бүгд төөрөгдөж улам илүү гарз амсана. Одоо Миний ажил дуусах дөхөж төгсгөлдөө ирлээ; Би зөвлөгөө өгөх хэдэн ажил хийхийг хүсэж байна, бас та нарт дуулгах хэдэн зөвлөгөө үгс байна.

10/29/2018

Төгс Xүчит Бурханы үг|Гэм буруу нь хүнийг там руу аваачна

Төгс Xүчит Бурханы үг|Гэм буруу нь хүнийг там руу аваачна

  Би та нарт олон анхааруулга өгч, та нарыг байлдан дагуулахын тулд олон үнэнийг хайрласан. Өнөөдөр та нарт өмнөхөөсөө илүү сайжирсан санагддаг ба та нар хүн ямар байх ёстой тухай олон зарчмыг ойлгож, итгэлтэй хүмүүст байх ёстой маш их эрүүл ухааныг эзэмшдэг. Энэ нь та нарын олон жилийн туршид олж авсан зүйл юм. Би та нарын амжилтыг үгүйсгэдэггүй, гэхдээ Би бас энэ олон жилийн турш дахь та нарын тоо томшгүй олон дуулгаваргүй байдал болон Миний эсрэг бослогыг үгүйсгээгүй гэдгээ Би шулуухан хэлэх ёстой, учир нь та нарын дунд нэг ч ариун хүн байхгүй, та нар бүгд ялгаагүй Сатанаар завхруулагдсан хүмүүс бөгөөд Христийн дайснууд билээ.

Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр сууж эргэн ирсэн

Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр сууж эргэн ирсэн

  Хэдэн мянган жилийн туршид хүн Аврагчийн ирэхийг нүдээр харж чадах юмсан хэмээн эгээрэн хүссэн. Түүнийг мянга мянган жилийн турш мөрөөдөн халаглан хүссэн хүмүүсийн дунд Аврагч Есүс биеэрээ цагаан үүлэн дээр залран биечлэн бууж ирэхийг хүн харахыг хүссэн. Аврагч эргэн ирж, хүмүүстэй дахин нэгдэхийг өөрөөр хэлбэл Аврагч Есүс яваад хэдэн мянган жилийн туршид хол байсан тэр хүмүүс рүүгээ буцаж ирэхийг хүн хүсэн хүлээсэн. 

5/27/2018

Аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Бурхан болон Библийн хоорондох харилцааны талаар


1. Олон жилийн туршид хүмүүсийн итгэлийн (дэлхийн гурван үндсэн шашны нэг болох Христийн шашны) уламжлалт арга барил нь Библийг унших байсан; Библиэс холдох нь Эзэнд итгэх итгэл биш, Библиэс холдох нь муу гаж урсгал, тэрс үзэл ба хэдий хүмүүс өөр номнуудыг уншиж байсан ч эдгээр номны үндэс суурь нь Библийн тайллууд байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи Эзэнд итгэдэг гэж хэлбэл чи Библийг унших ёстой, Библийг идэж уух ёстой бөгөөд Библиэс гадна чи Библийг агуулаагүй ямар ч номыг шүтэх ёсгүй. Хэрвээ шүтвэл чи Бурханаас урваж байна. Библи байсан үеэс эхлээд Эзэнд итгэх хүмүүсийн итгэл нь Библид итгэх итгэл байсаар ирсэн. 

4/28/2018

Христийн айлдварууд | Хорин дөрөв дэх айлдвар

Христийн айлдварууд | Хорин дөрөв дэх айлдвар

Миний гэсгээлт бүх хүн дээр ирдэг боловч мөн бүх хүнээс хол хэвээр байдаг. Хүн бүрийн бүхий л амьдрал нь Надад хандах хайр болон үзэн ядалтаар дүүрсэн байдаг бөгөөд хэн ч хэзээ ч Намайг мэдээгүй—тиймээс Надад хандах хүний хандлага халуун, хүйтнээр үлээж, хэвийн байх чадваргүй байдаг. Гэсэн хэдий ч Би үргэлж хүнд санаа тавьж, хамгаалсаар ирсэн, харин өөрийн мулгуу байдлаас болж хүн Миний бүх үйл хэрэг болон эрч хүчтэй санаа зорилгыг харах чадваргүй юм.

4/27/2018

Христийн айлдварууд | Хорин гурав дахь айлдвар

Хорин гурав дахь айлдвар

Миний дуу хоолой хадаж, Миний нүд галаар зурсхийн Би газар дэлхийг бүхэлд нь харж, хорвоо ертөнцийг тэр аяар нь ажиглана. Бүх хүн төрөлхтөн Надад залбирч, Над руу харж, Надаас уур хилэнгээ зогсоохыг гуйж, дахин Миний эсрэг тэрслэхгүй гэж тангараглаж байна. Гэхдээ энэ нь өнгөрсөн үе байхаа больсон; энэ нь одоо үе юм.

11/10/2017

Төгс Хүчит Бурханы Үг | Дөчин долоо дахь айлдвар



   Хүн төрөлхтнийг амьдаа томоожиж, хүн төрөлхтөн болон Өөртөө хамтын чин эрмэлзлийнхээ үр дүнг үзэх боломжийг олгохын тулд Миний үгээс үр өгөөж, шим тэжээлийг олж авах боломж олгон, Миний баялагийг хүртэг хэмээн Би хүн төрөлхтнийг байнга өөгшүүлсээр ирсэн. Би хүн төрөлхтөнд сэтгэл зовох шалтгаан хэзээ ч өгч байгаагүй боловч хүн Миний сэтгэлийг хэзээ ч ойлгож байгаагүй. Энэ нь хүн төрөлхтөн мэдрэмжгүй бөгөөд Надаас бусад зүйлсийг “үзэн яддаг”-аас үүдэлтэй.

7/24/2017

Төгс Хүчит Бурханы Үг | Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой

Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой

6,000 гаруй жилийн ажил бүхэлдээ цаг хугацааны явцад аажмаар өөрчлөгдөж иржээ. Энэ ажлын өөрчлөлт нь бүх дэлхийн нөхцөл байдлын дагуу болсон. Бурханы удирдлагын төлөвлөгөө нь бүх хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагаас хамаарч зөвхөн аажмаар хувирч өөрчлөгдөж ирсэн ба үүнийг бүтээлийн эхэн үед урьдаас төлөвлөөгүй.

7/13/2017

Төгс Хүчит Бурханы Үг|Төгс болсон хүмүүст өгөх амлалт

Төгс Хүчит Бурхан,Зүүний Аянга,Төгс Хүчит Бурханы Чуулган,

  Бурхан хүнийг төгс болгох зам нь юу вэ? Үүнд ямар талууд багтдаг вэ? Чи Бурханаар төгс болгуулахыг хүсэж байна уу? Чи Бурханы шүүлт болон гэсгээлтийг хүлээн авахад бэлэн үү? Чи эдгээр асуултын талаар юу мэдэх вэ? Хэрэв чи тийм мэдлэгийн талаар ярьж чадахгүй бол чи Бурханы ажлыг одоо ч мэдэхгүй байгаа ба Ариун Сүнсээр огтхон ч гэгээрүүлэгдээгүйг энэ нь илтгэж байна. Тийм хүн төгс болгуулж чадахгүй. Тэд түр зуурхан эдлэх бага хэмжээний нигүүлслийг хүлээн авах ба урт хугацаагаар үүнийг хадгалж чадахгүй. Хэрэв хүн зүгээр л Бурханы нигүүлслийг эдэлж байвал тэр Бурханаар төгс болгуулж чадахгүй. Зарим хүн махан биеийн амар тайван байдал болон зугаа цэнгэл, ямар ч гай барцад, азгүй явдалгүй хөнгөн хялбар амьдралд сэтгэл хангалуун байж гэр бүлийнхэнтэйгээ ямарч хэрүүл маргаангүй амар тайван амьдарч байж болох юм. Тэд бүр үүнийгээ Бурханы ерөөл хэмээн итгэж байж болох ч яг үнэндээ бол энэ нь ердөө л Бурханы нигүүлсэл билээ. Чи зүгээр л Бурханы нигүүлслийг хүртэж байгаадаа сэтгэл ханаж болохгүй. Ийм бодол бол хэтэрхий энгийн юм. Хэдийгээр чи өдөр болгон Бурханы үгсийг уншиж, өдөр бүр залбирч, чиний сүнс тодорхой хэмжээний таашаал, амар амгаланг мэдэрч байсан ч эцэстээ чи Бурхан болон Түүний ажлын талаарх ямар ч мэдлэгийг ярьж чадахгүй эсвэл тийм ямар ч дадлага туршлагагүй байдаг ба чи Бурханы үгийг хичнээн их идэж уусан нь хамаагүй хэрвээ чи өөрийн сүнсээрээ амар амгалан болоод таашаалыг л зөвхөн мэдэрч, чамд Бурханы үг юутай ч харьцуулшгүй амттай, эдлээд ханамгүй мэт байдаг ч хэрвээ чамд Бурханы үгийн ямар ч бодит дадлага туршлага, ямар ч бодит байдал байхгүй бол Бурханд итгэх тийм итгэлээс чи юу хүлээн авах вэ? Хэрэв чи Бурханы үгийн мөн чанарыг амьдран харуулж чадахгүй бол, чиний идэж ууж байгаа байдал болон залбирал нь бүхэлдээ шашинтай холбоотой байна. Тэгвэл ийм төрлийн хүнийг Бурхан төгс болгож, олж авч чадахгүй. Бурханаар авхуулсан бүх хүмүүс нь үнэнийг хайдаг хүмүүс байдаг. Бурханы авдаг зүйл нь хүний бие махбод эсвэл түүний өмч хөрөнгө биш харин түүн доторх Бурханд хамааралтай хэсэг юм. Тийм учраас, Бурхан хүний бие махбодыг биш харин зүрх сэтгэлийг нь төгс болгодог, иймээс хүний зүрх сэтгэлийг Бурхан авах боломжтой гэж Би хэлдэг. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг төгс болгодог гэдэг үгний мөн чанар нь Бурхан хүний зүрх сэтгэлийг төгс болгох явдал ба ингэснээр энэ нь Бурхан руу эргэж Түүнийг хайрлах юм.

  Хүний бие мах, цуснаас бүтсэн. Бурханы хувьд хүний бие махбодыг авах нь ямар ч хэрэггүй, учир нь энэ бол гарцаагүй үхжин илжирдэг зүйл билээ. Энэ нь Бурханы өв залгамжлалыг эсвэл Түүний ерөөлийг хүлээн авч чадахгүй. Хэрвээ Бурхан зөвхөн хүний биеийг авч, хүний бие махбодыг энэ урсгалд байлгавал, хүн энэ урсгалд нэр төдий л байх боловч хүний зүрх сэтгэл нь Сатанд харьяалагдах болно. Тэгвэл хүн Бурханы илэрхийлэл болж чадахгүйгээр зогсохгүй харин оронд нь Түүний ачаа болох болно. Тиймээс Бурхан хүмүүсийг сонгох нь ямар ч утга учиргүй байх юм. Бурханаар төгс болгуулах хүмүүс нь Бурханы ерөөл болон Түүний өв залгамжлалыг хүлээн авах хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл, тэд Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг хүлээн зөвшөөрдөг, ингэснээр энэ нь тэдний дотор байгаа зүйл болдог; тэднийг боловсруулсан Бурханы бүх үг тэдэнд байдаг; Бурханы оршихуй ямар ч байсан, та нар энэ бүгдийг яг байгаагаар нь авч, тэгснээрээ үнэнийг амьдран харуулж чадна. Энэ бол Бурханаар төгс болгуулж, Бурханаар авахуулж чадах хүн юм. Зөвхөн тийм хүн л Бурханы хүртээсэн эдгээр ерөөлүүдийг өвлөн авах эрхтэй:

1. Бурханы хайрыг бүхэлд нь хүлээн авах.

2. Бүх зүйл дээр Бурханы хүслийн дагуу үйлдэх.

3. Бурханы удирдамжийг хүлээн авч, Бурханы гэрэлд амьдарч, Бурханаар гэгээрүүлэгдэх.

4. Газар дээр Бурханы хайрладаг дүр төрхийг амьдран харуулаж, Петртэй адил Бурханыг үнэхээр хайрлаж, Бурханы төлөө цовдлогдон, Бурханы хайрыг хариулахын тулд үхэж чадахуйц байж; Петртэй адил алдартай байх.

5. Газар дээрх бүх хүнээр хайрлуулж, хүндлүүлж, бишрүүлэх.

6. Үхлийн бүх хүлээс болон Үхэгсдийн орныг даван гарч, Сатаны ажилд ямар ч боломжийг өгөлгүй, Бурханаар эзэмшүүлж, шинэ соргог, гал цогтой сүнсэн дотор амьдарч, алжааж ядарсан байдалгүй байх.

7. Бурханы алдрын өдөр ирж буйг харсан юм шигээр бүхий л амьдралынхаа туршид үгээр илэрхийлэхийн аргагүй баяр хөөр, сэтгэл хөдлөлийн мэдрэмжтэй байх.

8. Алдрыг Бурхантай хамт хүлээн авч, Бурханы хайртай ариун хүмүүстэй адил төрхтэй байх.

9. Газар дээрх Бурханы хайрладаг нэгэн, өөрөөр хэлбэл Бурханы хайртай хүү болох.

10. Бие махбодыг даван гарч хэлбэрээ өөрчлөн Бурхантай хамт гуравдагч тэнгэр лүү дээш гарах.

    Бурханы ерөөлийг өвлөн авч чадах зөвхөн тэр хүмүүс нь Бурханаар төгс болгуулж, авахуулсан хүмүүс юм. Чи ямар нэг зүйл олж авсан уу? Бурхан чамайг ямар хэмжээнд төгс болгосон бэ? Бурхан хүнийг санамсаргүйгээр төгс болгодоггүй. Хүний харж чадах нөхцөл байдлууд болон илэрхий үр дүнгүүд байдаг. Энэ нь, Бурханд итгэж байгаа цагт тэр Бурханаар төгс болгуулж, авахуулж чадах бөгөөд газар дээр Бурханы ерөөл, өв залгамжлалыг хүлээн авч чадна гэж хүний итгэдэг шиг биш. Тийм асуудлууд нь хэтэрхий хэцүү бөгөөд хэлбэрээ өөрчлөхийн тухайд бол бүр ч илүү хэцүү байдаг. Одоо та нарын эхлээд эрж хайх ёстой зүйл бол бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулах бөгөөд өөрт тулгарсан бүх хүмүүс, асуудлууд болон зүйлсээр дамжуулан Бурханаар төгс болгуулах юм, ингэснээр Бурхан юу болохын ихэнх нь та нарт нэгдэх болно. Бурханаас илүү их, агуу ерөөлийг өвлөн авах эрхтэй болохоосоо өмнө та нар эхлээд газар дээр Бурханы өв залгамжлалыг хүлээн авах ёстой. Энэ бүх зүйлс нь та нарын эрж хайх ёстой зүйл бөгөөд та нарын эхлээд ойлгох ёстой зүйл юм. Бүхий л зүйлд Бурханаар төгс болгуулахаар чи хэдийчинээ их эрж хайна, чи бүх зүйл дээр Бурханы гарыг төдийчинээ их харж чадах бөгөөд тэгснээр янз бүрийн асуудал дээр, янз бүрийн өнцгөөс Бурханы үгийн оршихуй болон Түүний үгийн бодит байдал руу орохыг идэвхтэйгээр эрж хайна. Чи зүгээр л нүгэл үйлдэхгүй байж, ямар ч үзэлгүй, амьдралын философгүй, мөн хүний хүсэлгүй байх тийм сөрөг байдалдаа сэтгэл хангалуун байж болохгүй. Бурхан хүнийг олон янзын аргаар төгс болгодог ба бүхий л асуудлуудаар дамжуулан үр дүнд нь чамайг төгс болгох боломжтой. Чи зөвхөн эерэг талын хувьд төдийгүй сөрөг талын хувьд ч төгс болгуулж болох ба тэгснээр чамайг баяжуулна. Өдөр бүр төгс болгуулах боломж болон Бурханаар авахуулах цаг байдаг. Хэсэг хугацааны тийм дадлага туршлагын дараа чи асар ихээр өөрчлөгдөх болно. Одоо чи урьд нь ойлгож байгаагүй маш олон зүйлийн талаарх мэдлэг ухааныг аяндаа олж авах болно; чи бусад хүмүүсээр заалгахгүйгээр, өөрийн мэдэлгүйгээр Бурханаар гэгээрүүлэгдэх болно, ингэснээр чи бүх зүйл дээр гэгээрч, чиний бүхий л дадлага туршлага илүү нарийн болно. Чамайг Бурхан удирдан чиглүүлэх болно, ингэснээр чи аль нэг тал руу эргэж буцахгүй. Тэгээд чи Түүгээр төгс болгуулах замд орох болно.

  Бурханаар төгс болгуулахыг, Бурханы үгийг идэж ууснаар төгс болох явдлаар хязгаарлаж болохгүй. Иймэрхүү туршлага нь хэтэрхий өрөөсгөл бөгөөд хангалттай ихийг хамардаггүй; энэ нь зөвхөн хүнийг маш бага хүрээнд хязгаарладаг. Энэ тохиолдолд, хүмүүст хамгийн их хэрэгтэй сүнслэг шим тэжээл дутагддаг. Хэрвээ та нар Бурханаар төгс болгуулахыг хүсэж байгаа бол бүх зүйлсийг мэдэрч туулж сурах ёстой ба өөрт тулгарч буй бүхэнд гэгээрэх ёстой. Чи сайн ч бай эсвэл муу ч бай ямар нэг зүйлтэй нүүр тулгарах үедээ үүнээс үр ашиг хүртэх ёстой бөгөөд энэ нь чамайг идэвхгүй болгох ёсгүй. Юу ч болсон бай, чи Бурханы талд зогсоод аливааг харах чадвартай байх ёстой бөгөөд үүнийг хүний өнцгөөс шинжилж, судлах ёсгүй (энэ нь чиний дадлага туршлага дахь гажуудал юм). Хэрвээ энэ нь чиний дадлага туршлагын арга маяг бол зүрх сэтгэлийг чинь чиний амийн ачаа эзлэх болно; чи үргэлжид Бурханы төрх байдлын гэрэлд амьдрах ба өөрийн хэрэгжүүлэлтийн хувьд тийм ч амар хазайхгүй. Тийм хүнд агуу хэтийн төлөвтэй байдаг. Бурханаар төгс болгуулах маш олон боломж байдаг. Энэ нь бүгд, та нар Бурханыг үнэхээр хайрладаг эсэхээс болон та нарт Бурханаар төгс болгуулж, Бурханаар авахуулж, Түүний ерөөл, өв залгамжлалыг хүлээн авах шийдвэр байгаа эсэхээс хамаардаг. Та нарт зөвхөн шийдвэр байх нь хангалтгүй. Та нар маш их мэдлэгтэй байх ёстой тэгэхгүй бол өөрсдийн хэрэгжүүлэлтийн хувьд үргэлж хазайх болно. Бурхан та бүхнийг бүгдийг нь төгс болгохыг хүсдэг. Одоо байгаагийн дагуу, хэдий дийлэнх хүмүүс Бурханы ажлыг аль хэдийн удаан хугацаанд хүлээн зөвшөөрсөн ч гэсэн тэд зүгээр л Бурханы нигүүлслийг эдлэх явдлаар өөрсдийгөө хязгаарладаг ба Түүнээс зөвхөн махан биеийн тав тухыг хүлээн авахыг хүсэж байдаг. Тэд илүү их, илүү өндөр илчлэл хүлээн авахыг хүсдэггүй ба хүмүүсийн зүрх сэтгэл үргэлж гадна байсаар байгааг энэ нь харуулдаг. Хэдийгээр хүний ажил, түүний үйлчлэл, Бурханыг хайрласан түүний зүрх сэтгэлд ариун бус байдал илүү бага байсан ч гэсэн, хүний доторх мөн чанар болон түүний хоцрогдмол үзэл санааны тухайд бол хүн бие махбодын амар амгалан, зугаа цэнгэлийг үргэлжид эрж хайсаар байдаг бөгөөд Бурхан хүнийг төгс болгох нөхцлүүд ямар байх ёстойг мөн үүний зорилгыг ойшоодоггүй. Иймээс ихэнх хүний амьдрал одоо ч дорд бүдүүлэг, муудаж завхарсан байдаг бөгөөд өчүүхэн төдий ч өөрчлөлтгүй байдаг. Тэд зүгээр л Бурханд итгэх итгэлийг чухал зүйл гэж үздэггүй. Харин ч тэд бусдын төлөө итгэж байгаа юм шиг, чин сэтгэл, хичээл зүтгэлгүйгээр авирлан өдөр хоногийг дэмий өнгөрөөж, урсгал даган зорилгогүйгээр оршин тогтнодог. Цөөхөн хэд нь л, бүх зүйлд Бурханы үг рүү орохыг эрж хайж, илүү баяжуулах зүйлсийг олж авч, өнөө үеийн Бурханы гэр дэх илүү их баян хүмүүс болж, Бурханы ерөөлийг илүү их хүлээн авдаг хүмүүс юм. Хэрвээ чи бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулахыг эрж хайж, газар дээр Бурханы амлалтыг өвлөн авч чадах бол; хэрвээ чи бүх зүйл дээр Бурханаар гэгээрүүлэгдэж, цаг хугацааг дэмий өнгөрүүлэхгүй байхыг зорьж байгаа бол энэ нь идэвхтэйгээр дотогшлох хүслэнт зам юм. Зөвхөн ийм байдлаар л чи Бурханаар төгс болгуулах үнэ цэнэтэй, мөн шаардлага хангасан байна. Чи Бурханаар төгс болгуулахыг зорьдог нэгэн үнэхээр мөн үү? Чи бүх зүйл дээр үнэхээр чин сэтгэлээсээ байдаг нэгэн мөн үү? Чамд Петрийнхтэй адил Бурханыг гэсэн хайрын сүнс байгаа юу? Чамд Есүстэй адилаар Бурханыг хайрлах хүсэл бий юу? Чи олон жилийн турш Есүст итгэж ирсэн; Есүс Бурханыг хэрхэн хайрлаж байсныг чи харсан уу? Чиний итгэдэг нэгэн үнэхээр Есүс үү? Чи өнөөдрийн практик Бурханд итгэдэг; бие махбод дахь практик Бурхан тэнгэр дэх Бурханыг хэрхэн хайрладгийг чи харсан уу? Чи Эзэн Есүс Христэд итгэдэг; тэр нь хүн төрөлхтнийг золин аврах Есүсийн цовдлол болон Түүний үйлдсэн тэмдэг, гайхамшиг нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэн байсан учраас юм. Гэсэн хэдий ч, хүний итгэл нь Есүс Христийн тухай мэдлэг болон жинхэнэ ойлголтоос гардаггүй. Чи зөвхөн Есүсийн нэрэнд итгэдэг боловч Түүний Сүнсэнд итгэдэггүй, учир нь чи Есүс Бурханыг хэрхэн хайрлаж байсныг огт анхаардаггүй билээ. Бурханд итгэх чиний итгэл хэтэрхий балчир. Хэдий чи Есүст олон жил итгэсэн ч гэсэн Бурханыг хэрхэн хайрлахыг мэддэггүй. Энэ нь чамайг энэ дэлхийн хамгийн тэнэг хүн болгохгүй гэж үү? Чи “Есүс Христийн хоолыг” маш олон жил дэмий идсэнийг энэ нь харуулж байна. Би тийм хүмүүст дургүйгээр зогсохгүй чиний шүтэн мөргөдөг Эзэн Есүс Христ ч гэсэн тэгдэг гэж Би итгэдэг. Тийм хүн хэрхэн төгс болгуулах вэ? Чиний нүүр улайхгүй байна гэж үү? Чи ичихгүй байна уу? Чамд одоо ч Есүс Христтэй нүүр тулах зориг зүрх байна уу? Та нар бүгдээрээ Миний үгний утгыг ойлгож байна уу?


7/09/2017

ТѲГС ХҮЧИТ БУРХАНЫ ҮГ | ГАЗАР ДЭЭРХ БУРХАНЫГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган, Төгс Хүчит Бурхан, Үнэн, Христийн,

  Бурханы өмнө шагнал хүлээн авч, Түүний нүдээр ивээлийнх нь бай болохдоо та нар бүгд баяртай байдаг. Энэ нь Бурханд итгэж эхэлсний дараах хүн бүхний хүсэл юм, учир нь хүн илүү өндөр дээд зүйлсийн төлөө чин сэтгэлээсээ мэрийдэг бөгөөд хэн ч бусдаас хоцрохыг хүсдэггүй. Энэ нь хүний зам билээ. Яг энэ учир шалтгааны улмаас, та нарын дотроос олонх нь тэнгэр дэх Бурханд тал засахаар байнга хичээдэг, гэсэн ч үнэндээ Бурханыг гэсэн үнэнч зан, чин сэтгэл чинь өөрсдийгөө гэсэн үнэнч зан, чин сэтгэлээс чинь хамаагүй дор байдаг. Би яагаад үүнийг хэлдэг вэ? Учир нь Би та нарын Бурханд үнэнч байдлыг огт хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд цаашлаад та нарын зүрх сэтгэлд оршдог Бурханы оршин тогтнолыг Би үгүйсгэдэг. Өөрөөр хэлбэл, та нарын шүтэн мөргөдөг Бурхан, та нарын шагшин гайхдаг тодорхойгүй Бурхан огтхон ч оршин тогтнодоггүй. Би үүнийг маш тодорхой хэлж буйн шалтгаан нь та нар жинхэнэ Бурханаас хэтэрхий хол байдаг. Та нарт байгаа үнэнч байдал, зүрх сэтгэл дотор чинь байгаа шүтээний оршин тогтнолоос гарч ирдэг ба та нарын нүдэнд агуу ч биш, өчүүхэн ч биш харагддаг Бурхан Миний хувьд та нар Намайг үгээрээ л хүлээн зөвшөөрдөг. Та нар Бурханаас маш хол байгаа гэж ярих үедээ Би, жинхэнэ Бурханаас хэр хол байгааг чинь хэлж байгаа, харин тодорхойгүй Бурхан ойрхон байгаа мэт санагддаг. Би “агуу биш” гэж хэлсэн нь өнөөдөр та нарын итгэдэг Бурхан агуу чадваргүй зүгээр л нэг хүн; тийм ч сүрлэг биш хүн шиг харагддагийг хэлж байгаа юм. Мөн Би “өчүүхэн ч биш” гэж хэлэх үед энэ нь, хэдийгээр энэ хүн салхинд тушааж, бороог захирч чадахгүй ч гэсэн, тэнгэр газрыг чичрүүлдэг ажлыг хийхийн тулд Бурханы Сүнсийг дуудаж, хүнийг бүрмөсөн гайхшруулж орхих чадвартай гэсэн утгатай юм. Гаднаа та нар бүгд газар дээрх энэ Христэд маш дуулгавартай мэт харагддаг ч мөн чанартаа та нар Түүнд итгэдэггүй, Түүнийг ч хайрладаггүй. Би юу гэж байна вэ гэвэл, та нарын үнэхээр итгэдэг нэгэн чинь та нарын мэдрэмжинд байдаг тэр тодорхойгүй Бурхан бөгөөд та нарын үнэхээр хайрладаг нэгэн чинь та нар хэзээ ч биечлэн хараагүй мөртөө өдөр, шөнөгүй хүсэн тэмүүлдэг Бурхан юм. Энэ Христийн тухайд, та нарын итгэл бол ердөө л өчүүхэн хэсэг төдий ба Түүнийг гэсэн та нарын хайр бол юу ч биш. Итгэл гэдэг бол үнэмшил ба итгэлцэл; хайр гэдэг бол зүрх сэтгэл дэх хэзээ ч салшгүй дурлал, бахдал юм. Гэсэн ч өнөөдрийн Христэд итгэх та нарын итгэл, Түүнийг хайрлах хайр үүнээс хамаагүй дор байдаг. Итгэлийн тухайд гэвэл, та нар Түүнд хэрхэн итгэдэг вэ? Хайрын тухайд бол, та нар Түүнийг ямар байдлаар хайрладаг вэ? Та нар Түүний мөн чанарыг мэдэх нь байтугай, Түүний зан чанарыг ч ойлгодоггүй, тэгвэл та нар яаж Түүнд итгэлтэй байх юм бэ? Түүнд итгэх итгэлийн чинь бодит байдал хаана байна вэ? Та нар Түүнийг хэрхэн хайрладаг вэ? Түүнийг хайрлах та нарын хайрын бодит байдал хаана байна вэ?

6/23/2017

БҮХ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ХУВЬ ЗАЯАГ БУРХАН ЗАХИРДАГ

Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурханы Чуулган, Зүүний Аянга,

  Хүн төрөлхтний төлөөлөл болон Христийн шашинтны үнэн сүсэгт гишүүд болохын хувьд, өөрсдийн оюун санаа, бие махбодыг Бурханы хийж буй үйл хэргийн биелэлтэнд зориулах нь бидний үүрэг, хариуцлага юм. Бидний бүх бие Бурханаас ирсэн бөгөөд Бурханы дээд эрхийн ачаар оршдог билээ. Хэрвээ бидний оюун санаа, бие махбод Бурханы даалгавар болоод хүн төрөлхтний зөв шударга үйл хэргийн төлөө зориулагдахгүй бол, Бурханы даалгаврын төлөө тарчлан зовсон хүмүүс болон биднийг бүх зүйлээр хангасан Бурханд бидний сүнс ямар ч үнэ цэнэгүй юм.

6/22/2017

Төгс Хүчит Бурханы Үг | Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан

Төгс Хүчит Бурхан,Зүүний Аянга,Төгс Хүчит Бурханы Чуулган,


Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дуусаж, Бурханы илрэлтийг эрж хайдаг бүх хүмүүст хаант улсын хаалга нээгдсэн. Хүндэт ах эгч нар аа, та нар юу хүлээж байгаа юм бэ? Та нарын эрж хайж байгаа зүйл чинь юу вэ? Та нар Бурхан илрэхийг хүлээдэг үү? Та нар Бурханы хөлийн мөрийг эрж байна уу? Бурханы илрэлтийг ямар их хүсэн хүлээж байна вэ! Бурханы хөлийн мөрийг олох хэчнээн хэцүү вэ! Ийм цаг үед, ийм дэлхийд, Бурханы илрэлтийн өдрийг нүдээр харахын тулд бид юу хийх ёстой вэ? Бурханы хөлийн мөрийг дагахын тулд бид юу хийх ёстой вэ? Бурханы илрэлтийг хүлээж байгаа бүх хүмүүс ийм асуултуудтай тулгардаг. Та нар эдгээрийг нэгээс олон удаа эргэцүүлж үзсэн—гэхдээ ямар үр дүнтэйгээр? Бурхан хаана илрэх вэ? Бурханы хөлийн мөр хаана байна вэ? Та нар хариултуудаа олсон уу?

5/30/2017

УДИРТГАЛ

Төгс Хүчит Бурхан,Зүүний Аянга,

  Хэдийгээр олон хүн Бурханд итгэдэг ч Бурханд итгэх итгэл гэж юу болохыг, мөн Түүний зүрх сэтгэлийн хойноос явахын тулд юу хийх ёстойгоо цөөн хүн л ойлгодог. Яагаад гэвэл, хүмүүс “Бурхан” гэдэг үг, “Бурханы ажил” гэх мэт хэлцтэй танил боловч Бурханы ажлыг мэдэх нь бүү хэл, Бурханыг ч мэддэггүй. Бурханыг мэддэггүй тэр бүх хүн будилсан итгэлтэй байдагт гайхах зүйлгүй юм. Бурханд итгэх нь тэдний хувьд хэтэрхий танил бус, хэтэрхий хачин учраас хүмүүс Бурханд итгэх итгэлийг нухацтай авч үздэггүй. Ийм байдлаар тэд Бурханы шаардлагад нийцэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл хэрвээ хүмүүс Бурханыг мэддэггүй, Түүний ажлыг мэддэггүй бол Бурханы хүслийг биелүүлж чадах нь бүү хэл, Бурхан ашиглахад тохирохгүй билээ. “Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх явдал; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Нэмж хэлэхэд, Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно. Гэсэн ч хүмүүс Бурханд итгэх итгэлийг ихэвчлэн маш энгийн, хөнгөн хуумгай зүйл мэтээр үздэг. Тийм хүмүүсийн итгэл нь утга учиргүй бөгөөд Бурханы сайшаалыг хэзээ ч олж авч чадахгүй, учир нь тэд буруу замаар алхаж байгаа. Өнөөдөр ч гэсэн хоосон сургаал, бичиг үсгэн дэх Бурханд итгэдэг хүмүүс байдаг. Бурханд итгэх итгэл нь ямар ч мөн чанаргүй бөгөөд Бурханы сайшаалыг хүртэх чадваргүй гэдгээ тэд мэддэггүй ба Бурханаас ирэх амар амгалан болоод арвин их нигүүлслийн төлөө залбирсаар байдаг. Бид зогсоод, өөрсдөөсөө ингэж асуух ёстой: Бурханд итгэх нь үнэхээр ертөнц дээрх хамгийн амархан зүйл байж болох уу? Бурханд итгэнэ гэдэг Бурханаас их нигүүлслийг хүлээн авахаас хэтрэхгүй гэсэн үг үү? Бурханд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй, Бурханд итгэдэг ч Түүнийг эсэргүүцдэг хүмүүс Бурханы хүслийг үнэхээр биелүүлж чаддаг гэж үү?