Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Бурханы дуу. Show all posts
Showing posts with label Бурханы дуу. Show all posts

1/24/2020

Христийн магтаалын дуу “Бурханы гэсгээлт, шүүлт бол хайр гэдгийг мэдээрэй” (үгтэй)


Гэсгээлт, шүүлт нь хүний нүгэл,
махан биеийг шийтгэх зорилготой
цэвэршүүлэлт, өршөөлгүй илчлэлт боловч
энэ ажлын юу ч хүний махан биеийг яллаж,
сөнөөх зорилгогүй.
Үгийн хатуу чанд илчлэлт нь
чамайг зөв замд хөтлөхийн тулд байдаг.
Байлдан дагуулах ажлын утга учрыг мэд.
Чи одоо тодорхой харах ёстой, тодорхой харах ёстой.
Шүүлтийн утга учрыг мэдэж, олон үзэл бодлоо орхи.
Байлдан дагуулах ажлын утга учрыг мэд. 

1/15/2020

Яруу сайхан магтан дуу 2020 “Залбирлын утга учир” (lyrics)


Яруу сайхан магтан дуу 2020 Залбирлын утга учир (lyrics)

Залбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳн
Бурхантай хамтрах нэг арга билээ.
Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их хөдөлж, 
гэгээрч, хүчирхэг оюунтай болно.
Тийм хүмүүс удалгүй төгс болно.
Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их хөдөлж, 
гэгээрч, хүчирхэг оюунтай болно.
Тийм хүмүүс удалгүй төгс болно.

1/13/2019

Эзний эргэн ирэхийг угтан авах “Үнэнийг хүлээн авсан зөвхөн тэр хүмүүс Бурханы дууг сонсоно” дуу


 Сайн мэдээний дуу “Үнэнийг хүлээн авсан зөвхөн тэр хүмүүс Бурханы дууг сонсоно” Эзний эргэн ирэхийг угтан авах

Бурхан харагддаг газарт
Бурханы дуу, үнэний илэрхийлэл байдаг
Үнэнийг хүлээн авсан тэр хүмүүс зөвхөн
Бурханы хоолойг сонсож, Түүний илрэлтийг харна
“Боломжгүй” гэсэн бодлоо хаяцгаа!
Боломжгүйн тухай бодол чинь биелэх болно
Бурханы мэргэн ухаан тэнгэрээс дээш дүүлнэ
Түүний бодол, ажил 
бүх хүмүүсийн бодлоос хэтэрнэ
Бүр бүтэхгүй зүйлс нь улам их үнэнийг хайна
Хүний ойлголтоос хэтэрсэн бүхэн 
Бурханы хүслийг илүү их агуулдаг
Тэр хаана харагдахаас хамаагүй 
Бурхан Бурханаараа байна, Бурхан Бурханаараа байна
Түүний илрэлээс үл хамааран 
Түүний мөн чанар үл өөрчлөгдөнө
Өөрийн үзлээ орхицгоо, 
зүрхээ тайвшруулан эдгээр үгсийг унш
Хэрэв үнэнийг мэдэхээр тэмүүлж буй бол
Бурхан чамд Өөрийн хүсэл, үгсээ мэдүүлнэ

1/10/2019

Киноны онцлох хэсэг: Эзэний эргэн ирэлтийг судлахын тулд бид Бурханы дуу хоолойг сонсох ёстой



Киноны онцлох хэсэг: Эзэний  эргэн ирэлтийг судлахын тулд бид Бурханы дуу хоолойг сонсох ёстой

Эзэний эргэн ирэлттэй холбоотой Библид дурдагдсан бүх зөгнөл үндсэндээ биелээд байна. Эзэн аль хэдийн эргэн ирснийг ихэнх хүмүүс мэдэрсэн тул Төгс Хүчит Бурхан нь эргэн ирсэн Эзэн Есүс мөн эсэхийг шалгахын тулд бид яаж судлах хэрэгтэй вэ? Библийн зөгнөлүүдэд үндэслэн судлах уу эсвэл Төгс Хүчит Бурханы үг, ажлыг шууд судлах ёстой юу? Энэ туйлын ховор боломжийг бид яаж ашиглаж, Эзэний эргэн ирэлтийг угтах вэ? Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг, “Чиний хийх учиртай зүйл бол, Ариун Сүнсний ажил мөн л бол ямар ч ажлыг Библийн нэмэлт баталгаа нотолгоогүйгээр хүлээн зөвшөөрөх явдал юм, учир нь чи Бурханыг мөрдөн шалгахын тулд биш харин Түүнийг дагахын тулд Бурханд итгэдэг билээ. Би бол чиний Бурхан мөн гэдгийг харуулах нэмэлт нотолгоог чи хайх ёсгүй. Үүний оронд чи, Би чамд ашиг тустай юу гэдгийг ялган таних учиртай; тэр бол гол зүйл” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос). 

12/25/2018

Бурханы дуу хоолой “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай” Уран уншилга


  Би та нарын дунд ихээхэн ажил хийсэн ба мэдээж бас өдий төдий айлдвар айлдсан. Гэсэн ч Миний үг болон Миний ажил эцсийн өдрүүд дэх ажлын маань зорилгыг бүрэн биелүүлээгүй гэж Надад өөрийн эрхгүй санагддаг. Учир нь, эцсийн өдрүүдэд Миний ажил тодорхой нэг хүн юмуу, эсвэл тодорхой хүмүүсийн төлөө биш, харин Өөрийн төрөлхийн зан чанарыг харуулахын төлөө байдаг билээ. Гэсэн ч тоо томшгүй олон учир шалтгааны улмаас—магадгүй цаг хомс байдгаас, эсвэл ажлын завсар чөлөөгүй хуваариас болоод—Намайг өчүүхэн төдий ч мэдэж авах боломжийг Миний зан чанар хүнд олгосонгүй. Тиймээс Өөрийн ажилд шинэ хуудас нээхийн тулд Би шинэ төлөвлөгөө рүүгээ, Өөрийн эцсийн ажил руу алхдаг, ингэснээр Намайг харсан бүхэн цээжээ дэлдэж, Миний оршин тогтнолоос болж тасралтгүй цурхиран уйлах болно. Яагаад гэвэл, Би хүн төрөлхтний төгсгөлийг дэлхийд авчирдаг бөгөөд энэ мөчөөс эхлээд Би хүн төрөлхтний өмнө Өөрийн бүх зан чанарыг ил болгоно, ингэснээр Намайг мэддэг бүхэн, мэддэггүй бүхэн нүдээ хужирлаж, Би үнэхээр хүний ертөнцөд ирсэн ба бүх зүйл өсөн үрждэг газар дэлхийд ирсэн гэдгийг харж болох юм. Энэ бол Миний төлөвлөгөө, энэ бол хүн төрөлхтнийг бүтээснээс хойших Миний цорын ганц “өчиг” юм. Та нар Миний хөдөлгөөн бүрд анхаарлаа бүрэн хандуулахыг Би хүсэж байна, учир нь Миний саваа хүн төрөлхтөнд, Намайг эсэргүүцдэг бүх хүмүүст дахин нэгэнтээ ойртож байна.

11/30/2018

Христийн сүмийн кино “ямар сайхан дуу хоолой вэ” Ухаалаг охид Бурханы дуу хоолойг сонсдог | Трейлер


Христийн сүмийн кино “ямар сайхан дуу хоолой вэ” Ухаалаг охид Бурханы дуу хоолойг сонсдог | Трейлер

Дун Жиншинь бол Хятадын нэгэн гэр чуулганы номлогч. Тэр Эзэнд гучин жилийн турш итгэсэн бөгөөд үнэнийг хайрладаг; тэр Эзэний үгийг байнга уншиж, түүгээр хөтлөгддөг. Тэр өөрийгөө Эзэний төлөө бахдалтайгаар зарцуулдаг. Номлолын ажлаасаа болж тэр Хятадын коммунист засгийн газрын цагдаад баригдаж, шоронд хоригдон, тэнд хэрцгийлэл, эрүү шүүлтийг туулжээ. Хүнлэг бус шоронгийн амьдралын долоон жилийг туулан гарахад түүнийг залж чиглүүлсэн зүйл нь Эзэний үг байлаа.