Бурханы үг бүр зан чанарынх нь илэрхийлэл юм
Ху Кэ, Шаньдун муж
Бурханы хэлсэн эдгээр үгийг харах бүрдээ би түгшдэг байлаа: “Миний хэлсэн өгүүлбэр болгон Бурханы зан чанарыг агуулдаг. Та нар Миний үгийг анхааралтай эргэцүүлсэн нь дээр, тэгвэл асар их ашиг тус хүртэх нь гарцаагүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал”-аас). Бурханы зан чанарыг ойлгох нь Бурханы талаарх хүний ойлголт болон Түүнийг хайрлаж, хангалуун байлгахын төлөөх эрэл хайгуулд маш чухал учраас би түгшдэг байв. Гэхдээ Бурханы үгийг уншиж байхад надад үргэлж Бурханы зан чанар хэтэрхий хийсвэр мэт санагдаж, үүнийг хэрхэн ойлгохоо мэддэггүй байлаа. Дараа нь чуулганы удирдагчийнхаа нөхөрлөлөөр дамжуулан би, Бурхан юунд дуртай болон юуг үзэн яддагийг Бурханы үгээс ойлгож, улмаар Бурханы зан чанарыг ойлгож авах ёстойгоо мэддэг болсон юм. Тэгээд би үүнийг хэрэгжүүлэхээр хэсэг хугацаанд оролдсон бөгөөд зарим нэг үр дүнг олж харав. Гэхдээ л би “Миний хэлсэн өгүүлбэр болгон Бурханы зан чанарыг агуулдаг.” гэх Бурханы үгийн талаар гайхширсаар байсан ба үүнийг яг яаж ойлгохоо мэдээгүй юм.
Нэг өдөр би эдгээр үгийг номлолоос уншив: “Бурханы зан чанарт олон тал багтдаг. Үүнд Бурханд юу байгаа, Тэр юу болох, Түүний бодол, санаа, сэтгэлгээ болон мэргэн ухаан агуулагддаг. Үүнд Бурханы өршөөл, анхаарал халамжийн сэтгэл, түүнчлэн хүн төрөлхтний тэрслэл, эсэргүүцэлд хандах уур хилэн гэх мэт бүх төрлийн хүмүүст хандах Бурханы байр байдал агуулагддаг. Бурханы өгүүлбэр бүр Түүний сэтгэлгээ, мэргэн ухаан, санааг агуулдаг учраас, мөн тэдгээр нь бүгд Түүний үгийн үндэслэл, эх сурвалжийг агуулдаг учраас, мөн тэдгээр нь бүгд хүн төрөлхтөнд хандах Бурханы байр байдлыг аяндаа илэрхийлдэг, ор үндэсгүй нэг ч өгүүлбэр байдаггүй учраас өгүүлбэр бүр Бурханы зан чанарыг агуулах нь тун хэвийн зүйл юм. Хүмүүсийн хэлдэг үг болгон амь зан чанарыг нь илэрхийлдэг, тэгвэл Бурханы үг бүр зан чанарыг нь бүр ч их агуулахгүй гэж үү? Үүнийг ойлгоход амархан боловч хэрхэн олж илрүүлж, мэдэх вэ гэдэг нь хүмүүсийн төсөөлдөг шиг амархан биш. Хэрвээ хүн Бурханы үгийг уншиж байхдаа ойлгохын тулд хангалттай хичээхгүй, хангалттай чармайхгүй, эсвэл хангалттай туршлага байхгүй бол Бурханы зан чанарыг ухамсарлах амаргүй, ойлгоход бүр ч хэцүү байх болно. Тэр үед хүн өөрийгөө Бурханы өмнө тайван байлгаж, зүрх сэтгэлээ бүхэлд нь Бурханы үгэнд зориулж, залбирлын үеэр Бурханы үгийг уншиж, ойлгохоор хичээх хэрэгтэй; тэгвэл чи Бурханы үгийн ар дахь сэтгэл санааны байдлыг аажмаар олж илрүүлэх болно. Энэ нь оролтын эхлэл юм” (Дээрхийн нөхөрлөлөөс). Энэ нөхөрлөлийг унших үед бүх зүйл цэгцтэй болов. Бурханы хийдэг, хэлдэг юу ч үндэслэлгүй биш болж таарлаа. Харин ч тэдгээр нь Бурханы амь юу болохын төрөлхийн илэрхийлэл юм; тэдгээр нь бүгд Бурханы сэтгэлгээ, мэргэн ухааныг агуулдаг, мөн тэдгээр нь бүгд Бурханы үгийн зорилго болон хүрэхийг хүсдэг үр дүнг агуулахын зэрэгцээ төрөл бүрийн зүйлийн тухай Бурханы үзэл бодол болон бүх төрлийн хүнд хандах Түүний хандлагыг илэрхийлдэг, эдгээр тал нь дор бүрнээ яг л Бурханы амийн мөн чанар, Бурханы зан чанарын илэрхийлэл юм. Тиймээс, хэрвээ хүн Бурханы зан чанарыг мэдэхийг хүсвэл Бурханд юу байгаа болон Тэр юу болох, Түүний бодол, санаа, сэтгэхүй, мэргэн ухаан, мөн Түүний бүх төрлийн хүмүүст хандах Бурханы хандлага гэх мэтийг Бурханы үгэн дотроос мэдэхээр хичээх хэрэгтэй. Нөгөө талаар Бурханы зан чанарын талаарх миний ойлголт зөвхөн Бурхан юунд дуртай болон юуг үзэн яддагаар л хязгаарлагдаж байлаа. Ийм төрлийн ойлголт хэтэрхий өрөөсгөл юм. Тиймээс Бурханы үгийг залбиран-уншиж байгаа маань, тунгаан бодож байгаа маань зүг чиглэл, зорилгогүй байсан бөгөөд ямар талаас Бурханы зан чанарыг мэдэхээр оролдох ёстойгоо мэдэхгүй байсан тул миний олж авсан зүйл аяндаа багасаж байв. Үүнээс гадна, хэрвээ би Бурханы зан чанарыг өгүүлбэр бүрээс нь ойлгохыг хүсвэл өөрийгөө Бурханы өмнө тайван байлгаж, Бурханы үгийг танин мэдэхэд илүү их зүтгэл гаргах хэрэгтэй гэдгийг бас ойлголоо. Түүнчлэн би илүү их залбирч, Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг эрж хайх хэрэгтэй байв, ингэснээр би Бурханы үгэн дотроос үнэнийг ойлгож, Бурханы хэлсэн зүйлийн ар дахь сэтгэл санааны байдал, түүнчлэн Бурханы үйл хэргийн ар дахь үндэслэл, эх сурвалж зэргийг ойлгож чадах байлаа.
Эдгээр зүйлийг надад ухааруулсан Бурханы гэгээрэл болон гэрэлтүүлэлтэд би талархдаг бөгөөд дараа нь би хэрэгжүүлж, энэ тал руу орох талаар анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн юм. Нэг өдөр би Бурханы үгийн нэг хэсгийг уншив: “Энэ ажил чухал эсэх нь хүн төрөлхтний хэрэгцээ, хүн төрөлхтний доройтлын бодит байдал, Сатаны дуулгаваргүй байдал болон ажилд саад хийж байгаа байдалд нь тулгуурладаг. Даалгаварт тохирох зөв нэгнийг, ажлынх нь шинж чанар болон чухал байдалд үндэслэн тогтоодог. Энэ ажлын чухал байдлын тухайд гэвэл ажлын ямар арга барил ашиглахаас хамааран—Бурханы Сүнсээр шууд хийгдэх, эсвэл бие махбодтой болсон Бурханаар хийгдэх, эсвэл хүнээр дамжин хийгдэх—энэ гурвын дундаас эхлээд таягдан хаягдах зүйл бол хүнээр дамжин хийгдэх ажил бөгөөд бусдыг ажлынх нь шинж чанар, мөн Сүнсний ажил болон махбод дахь ажлынх нь шинж чанарыг үндэслэн харвал эцэстээ махбодоор хийгдэх ажил нь Сүнсээр шууд хийгдэх ажлыг бодвол хүнд илүү их ач тустай байж, илүү их давуу тал олгодог гэснийг баталж болно. Энэ нь, тухайн үеийн ажлыг махбодоор хийх үү, эсвэл Сүнсээр хийх үү гэдгийг шийдэх Бурханы бодол санаа байсан юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс). Энэ хэсгийг ойлгохоор хянамгай оролдож байхад асар их бэлэг задалж буй мэт санагдаж байлаа. Бурханы үг тухайн үеийн Бурханы сэтгэлгээ буюу эцсийн өдрүүдийн ажилд ямар арга барил ашиглах тухай бодож байсны өрнөлийг харуулсан юм. Бодож байх явцдаа Бурханы анхаарч үзсэн эхний зүйл нь, хүн төрөлхтнийг аврах үр дүнд илүү сайн хүрч, Сатаныг бүрэн үнэмшүүлэхийн тулд ажлын энэ үе шатанд ямар арга барил ашиглах вэ гэдэг юм. Дараа нь Бурхан, ажлын арга барилын дагуу энэ ажлыг хийлгэхээр ямар обьект сонгож, улмаар илүү дээр үр дүнд хүрэх вэ гэдгийг бодолцсон. Энэ бүхнийг бодох явцад Бурхан байнга хүнийг анхаарч үзсэн бөгөөд Өөрийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг хэзээ ч авч үзээгүй. Бие махбодтой болсноор ихээхэн бэрхшээл туулна гэдгээ Бурхан тодорхой мэдэж байсан ч хүн төрөлхтнийг аврахын тулд бүгдийг үл ажирсан. Харин оронд нь Тэрээр хүн төрөлхтний хэрэгцээ, хүн төрөлхтний доройтлын бодит байдалд үндэслэн эцсийн өдрүүдийн ажлыг гүйцэтгэхийн тулд махбод болох аргыг мөн л сонгожээ. Түүнчлэн, хамгийн хоцрогдмол, хамгийн харанхуй, Бурханыг хамгийн их эсэргүүцдэг энэ улс болох Хятадад Бурхан махбод болсон юм. Бие махбодтой болсон Бурхан газар дээр ажиллахаар ирэхдээ асар их аюулыг сөрдөг бөгөөд ХКН-ын засгийн газрын улангассан хавчлага, мөшгөлтийг туулж, янз бүрийн шашин болон урсгалын хүчирхийлэл, доромжлолыг туулж, бас дагалдагчид бидний эсэргүүцэл, бослого, буруу ойлголтыг ч бас туулдаг. Бурханы зүрх сэтгэлд учруулсан шарх, дайралт болон Бурханы туулдаг доромжлол нь үнэхээр хэний ч ойлгож чадахааргүй зүйл юм. Бурханы илэрхийлж, илчилдэг бүх зүйл бол амьдрал дээр Тэр юу болох бүхэн буюую хүн төрөлхтний төлөөх Түүний амь бие хайргүй зориулалт болон тэдний төлөө төлөөс төлөх явдал юм. Бурханы агуу, аминч бус байдал нь Түүний ажилд, Түүний өгүүлбэр бүрд аяндаа илчлэгддэг бөгөөд тэдгээр нь бас Бурханы агуу өршөөл, аминч бус хайрыг илтгэдэг. Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр бол ердөө хоосон үг биш, харин Түүний бодитоор хийдэг үйл хэрэг, бодитоор төлдөг төлөөс юм. Тэр үед би Бурхан үнэхээр маш агуу бөгөөд маш хайр татам болохыг тод томруун мэдэрсэн бөгөөд үүнээс ч илүүтэйгээр Бурханы зан чанар маш сайн болохыг мэдэрлээ! Хэдийгээр би өмнө нь Бурханы эдгээр үгийг уншиж байсан ч Христийн ярьсан үгийн ар дахь үндэслэлийг, эсвэл тэдгээрийн илчилсэн бүхнийг хэзээ ч ойлгосонгүй, мөн хүн төрөлхтнийг гэх Христийн хайрыг ч ойлгосонгүй. Одоо л би: “Миний хэлсэн өгүүлбэр болгон Бурханы зан чанарыг агуулдаг” гэх Бурханы үгийн талаар зарим нэг жинхэнэ ойлголттой боллоо.
Өмнө нь би Бурханы үгийг үнэн сэтгэлээсээ ойлгохын тулд зүрх сэтгэлээ хэзээ ч тайван байлгаж байгаагүй, мөн Бурханы үгийг ямар талаас тунгаан бодох ёстойгоо ч мэдээгүй тул Бурханыг ойлгох маш олон сайхан боломжоо алдсан болохоор Бурхан олон жил итгэсэн ч надад Бурханы талаарх олон үзэл, буруу ойлголт байсаар, би Түүнээс хол хэвээр байна. Хэрвээ Бурханы зан чанарыг ойлгохыг хүсвэл Бурханы өгүүлбэр бүрийн дотроос үнэнийг ойлгож, эрж хайхаар үнэн сэтгэлээсээ хичээх ёстой гэдгийг одоо л би ойлгож байна. Ийм маягаар би гарцаагүй асар их ашиг тус хүртэнэ. Өнөөдрөөс эхлэн, би Бурханы үгэнд илүү их хүчин чармайлт гаргахад анхаарч, удалгүй Бурханыг ойлгодог нэгэн болохоор чармайхыг хүсэж байна.
No comments:
Post a Comment