Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Үг нь махбодоор илэрсэн. Show all posts
Showing posts with label Үг нь махбодоор илэрсэн. Show all posts

9/15/2019

БУРХАН ХҮНИЙГ АШИГЛАХ ТАЛААР


  Ариун Сүнс тусгай чиглэл, удирдамж өгсөн хүмүүсээс өөр хэн ч бие даан амьдрах чадваргүй, учир нь тэдэнд Бурханаар ашиглагдаж буй хүмүүсийн үйлчлэл болон хариулга шаардагддаг. Тиймээс эрин үе болгонд Бурхан, Өөрийнх нь ажлын төлөө чуулгануудыг хариулахаар шамдан, завгүй ажилладаг өөр өөр хүмүүсийг босгодог. Өөрөөр хэлбэл, Бурханы ажил нь Түүний нааштайгаар онцлон үзэж, зөвшөөрдөг хүмүүсээр дамжуулан хийгдэх ёстой; Ариун Сүнс ажиллахын тулд тэдний дотор байгаа ашиглаж болох хэсгийг нь ашиглах ёстой байдаг ба тэд Ариун Сүнсээр төгс болгуулснаар дамжуулан Бурхан ашиглахад тохиромжтой болдог. Хүний ойлгох чадвар хэтэрхий дутмаг учраас түүнийг Бурханаар ашиглагддаг хүмүүс хариулах ёстой; Бурхан Мосег ашиглахад ч энэ нь адилхан байсан, Тэр түүнээс тухайн үед ашиглахад зохимжтой олон зүйлийг олсон бөгөөд үүнийг нь Тэр уг үе шатны Бурханы ажилд ашигласан юм. Энэ үе шатанд Бурхан, Ариун Сүнс ажиллахын тулд хэрэглэж болох түүний нэг хэсгийг нь далимдуулангаа хүнийг ашигладаг бөгөөд Ариун Сүнс түүнийг чиглүүлж, мөн үүний зэрэгцээ ашиглаж болохгүй, үлдсэн хэсгийг нь ч төгс болгож байдаг.

  Бурханаар ашиглагдаж байгаа хүний гүйцэтгэдэг ажил нь Христийн эсвэл Ариун Сүнсний ажилтай хамтран ажиллахын төлөө байдаг. Энэ хүнийг Бурхан хүмүүсийн дундаас өргөж, тэрээр Бурханы сонгосон бүх хүмүүсийг удирдан залахын төлөө байдаг ба мөн хүний хамтын ажиллагааны ажлыг хийхийн тулд тэр Бурханаар өргөгддөг билээ. Хүний хамтын ажиллагааны ажлыг хийх чадвартай ийм хүн байснаар хүнд тавих Бурханы шаардлага болон хүмүүсийн дунд Ариун Сүнсний хийх ёстой ажлын дийлэнх нь түүгээр дамжуулан биелнэ. Үүнийг өөр байдлаар хэлбэл: Энэ хүнийг ашиглах Бурханы зорилго нь, ингэснээр Бурханыг дагадаг бүх хүмүүс Бурханы хүслийн талаар илүү сайн ойлгож, Бурханы илүү олон шаардлагуудад хүрч чадах юм. Хүмүүс Бурханы үгийг эсвэл Бурханы хүслийг шууд ойлгох чадваргүй учраас Бурхан тийм ажлыг гүйцэтгэхэд ашиглагдах хэн нэгнийг бий болгодог. Бурханаар ашиглагдаж буй энэ хүнийг бас, хүмүүсийг залж чиглүүлэх Бурханы зууч, Бурхан болон хүмүүсийг хооронд нь хэл нэвтрэлцүүлдэг “орчуулагч” хэмээн тодорхойлж болно. Тиймээс ийм хүн бол Бурханы гэрт ажилладаг хүмүүстэй эсвэл Түүний элч нартай адилгүй юм. Тэдний адилаар, түүнийг Бурханд үйлчилдэг нэгэн гэж хэлж болох боловч мөн чанартаа түүний ажил болон Бурханаар ашиглагдаж буй цаад шалтгаан нь бусад ажилчид, элчүүдээс асар их ялгаатай байдаг. Түүний ажлын мөн чанар болон түүнийг ашиглах цаад шалтгааны тухайд гэвэл Бурханаар ашиглагддаг хүн Түүгээр өргөгддөг, тэр Бурханы ажлын төлөө Бурханаар бэлтгэгддэг бөгөөд Бурханы Өөрийн ажилд хамтран ажилладаг. Ямар ч хүн, хэзээ ч түүний ажлыг орлож чадахгүй ба энэ нь бурханлаг ажилд салшгүй чухал байдаг хүний хамтын ажиллагаа юм. Харин тэгэхэд бусад ажилчид эсвэл элчүүдийн гүйцэтгэдэг ажил нь зүгээр л тодорхой цаг хугацаанд чуулгануудад зориулсан зохицуулалтын олон талын гүйцэтгэл, мэдээлэл дамжуулалт байдаг эсвэл чуулганы амьдралыг хэвээр хадгалахын тулд амиар хангах энгийн ажил байдаг билээ. Эдгээр ажилчид болон элчүүд нь Бурханаар томилогдоогүй, тэр ч байтугай тэднийг Ариун Сүнсэнд ашиглагддаг хүмүүс гэж нэрлэж болохгүй. Тэд чуулгануудын дундаас сонгогддог бөгөөд хэсэг хугацаанд тэднийг сургаж, боловсруулсны дараа тохирох хүмүүсийг нь үлдээж, тохирохгүй хүмүүсийг ирсэн газар луу нь буцаан илгээдэг. Эдгээр хүмүүс чуулгануудын дундаас сонгогдсон учраас зарим нь удирдагч болсныхоо дараа өөрсдийн жинхэнэ царайгаа харуулдаг бөгөөд зарим нь бүр ч олон муу зүйл хийж, таягдуулж төгсдөг. Нөгөө талаар, Бурханаар ашиглагддаг хүн бол Бурханаар бэлтгэгдсэн, тодорхой хэв чанар эзэмшдэг, хүн чанартай байдаг. Тэр Ариун Сүнсээр урьдчилан бэлтгэгдэж, төгс болгуулсан байдаг бөгөөд Ариун Сүнсээр бүрэн удирдуулдаг, ялангуяа түүний ажлын тухайд гэвэл Ариун Сүнс түүнийг чиглүүлж, захирч байдаг—үүний үр дүнд Бурханы сонгосон хүмүүсийг залж чиглүүлэх замд ямар ч гажилт байдаггүй, учир нь Бурхан Өөрийн ажлаа гарцаагүй хариуцдаг бөгөөд Бурхан Өөрийн ажлыг цаг үргэлжид хийж байдаг билээ.

4/17/2019

ХҮН БҮР ӨӨРСДИЙН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ ТУХАЙ

Төгс Хүчит Бурханы Чуулган, Төгс Хүчит Бурхан, Зүүний Аянга,

  Одоогийн байдлаар Бурханд чин сэтгэлээсээ хайртай хүн бүрд Түүгээр төгс болгогдох боломж бий. Хөгшин залуу хамааралгүйгээр зүрх сэтгэлдээ Бурханд дуулгавартай байж Түүнийг хүндэтгэж байгаа цагт тэд Бурханаар төгс болгогдох болно. Бурхан хүмүүсийг янз бүрийн үүргийнх нь дагуу төгс болгодог. Өөрийн чадах бүхнийг хийж Бурханы ажилд дуулгавартай байсан цагт чи Түүгээр төгс болгогдох болно. Одоогоор та нарын хэн нь ч төгс биш. Заримдаа та нар нэг төрлийн үүрэг гүйцэтгэх боломжтой, харин заримдаа та нар хоёрыг гүйцэтгэх боломжтой байдаг; та нар бүх хүчээ Бурханд өгч өөрсдийгөө Түүнд зориулсан цагт эцсийн дүнд Түүгээр төгс болгогдох болно.

4/01/2019

БАЙЛДАН ДАГУУЛАХ АЖЛЫН ДОТООД ҮНЭН (2)

Төгс Хүчит БурханЗүүний Аянга,Төгс Хүчит Бурханы Чуулган,

  Та нар хаад мэт хаанчлахыг эрж хайдаг байсан, өнөөдөр та нар үүнийгээ хараахан орхиогүй; чи тэнгэрийг өргөж, газрыг тулж хаад мэт хаанчлахыг хүссэн хэвээр. Одоо энэ талаар бодоод үз: Чи ийм ур чадвар эзэмшдэг үү? Чи мэдрэлгүй байгаа биш гэж үү? Та нарын эрж хайж, анхаарлаа зориулж байгаа зүйл бодитой юу? Та нар хэвийн хүн чанарыг ч эзэмшээгүй—энэ нь өрөвдмөөр биш гэж үү? Тиймээс өнөөдөр Би зөвхөн байлдан дагуулагдах, гэрчлэл хийх, хэв чанараа сайжруулах, төгс болгуулах замд орох тухай ярьдаг бөгөөд өөр юуны ч тухай ярьдаггүй. Зарим хүмүүс жинхэнэ үнэнээс залхдаг ба хэвийн хүн чанар болон хүмүүсийн хэв чанарыг сайжруулах тухай энэ бүх яриаг хараад тэд дурамжхан байдаг. Үнэнийг хайрладаггүй хүмүүсийг төгс болгох нь хялбар биш байдаг. Өнөөдөр та нар нэгэнт орж, Бурханы хүслийн дагуу алхам алхамаар үйлдэж байгаа цагт чи таягдагдах уу? Хятадын эх газарт ийм их далайцтай, маш их ажил хийгдсэний дараа, түүнчлэн маш олон үг яригдсаны дараа, Бурхан замын хагасаас шантарна гэж үү? Тэрээр хүмүүсийг ёроолгүй нүх рүү доош хөтөлж чадна гэж үү?

10/30/2018

Төгс Xүчит Бурханы үг|Нэн ноцтой асуудал: Урвалт (1)

Төгс Xүчит Бурханы үг|Нэн ноцтой асуудал: Урвалт (1)

  Миний ажил дуусах гэж байна. Бидний хамт өнгөрүүлсэн олон он жилүүд тэвчишгүй хуучны дурсамж болсон. Би Өөрийн үгээ дахин дахин давтаж, шинэ ажлаа урагшлуулахаа огт зогсоогоогүй. Мэдээж, Миний зөвлөгөө бол Миний хийдэг ажлын хэсэг бүрт нэн шаардлагатай зүйл юм. Миний зөвлөгөөгүйгээр та нар бүгд төөрөгдөж улам илүү гарз амсана. Одоо Миний ажил дуусах дөхөж төгсгөлдөө ирлээ; Би зөвлөгөө өгөх хэдэн ажил хийхийг хүсэж байна, бас та нарт дуулгах хэдэн зөвлөгөө үгс байна.

10/29/2018

Төгс Xүчит Бурханы үг|Гэм буруу нь хүнийг там руу аваачна

Төгс Xүчит Бурханы үг|Гэм буруу нь хүнийг там руу аваачна

  Би та нарт олон анхааруулга өгч, та нарыг байлдан дагуулахын тулд олон үнэнийг хайрласан. Өнөөдөр та нарт өмнөхөөсөө илүү сайжирсан санагддаг ба та нар хүн ямар байх ёстой тухай олон зарчмыг ойлгож, итгэлтэй хүмүүст байх ёстой маш их эрүүл ухааныг эзэмшдэг. Энэ нь та нарын олон жилийн туршид олж авсан зүйл юм. Би та нарын амжилтыг үгүйсгэдэггүй, гэхдээ Би бас энэ олон жилийн турш дахь та нарын тоо томшгүй олон дуулгаваргүй байдал болон Миний эсрэг бослогыг үгүйсгээгүй гэдгээ Би шулуухан хэлэх ёстой, учир нь та нарын дунд нэг ч ариун хүн байхгүй, та нар бүгд ялгаагүй Сатанаар завхруулагдсан хүмүүс бөгөөд Христийн дайснууд билээ.

Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр сууж эргэн ирсэн

Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр сууж эргэн ирсэн

  Хэдэн мянган жилийн туршид хүн Аврагчийн ирэхийг нүдээр харж чадах юмсан хэмээн эгээрэн хүссэн. Түүнийг мянга мянган жилийн турш мөрөөдөн халаглан хүссэн хүмүүсийн дунд Аврагч Есүс биеэрээ цагаан үүлэн дээр залран биечлэн бууж ирэхийг хүн харахыг хүссэн. Аврагч эргэн ирж, хүмүүстэй дахин нэгдэхийг өөрөөр хэлбэл Аврагч Есүс яваад хэдэн мянган жилийн туршид хол байсан тэр хүмүүс рүүгээ буцаж ирэхийг хүн хүсэн хүлээсэн. 

4/28/2018

Христийн айлдварууд | Хорин дөрөв дэх айлдвар

Христийн айлдварууд | Хорин дөрөв дэх айлдвар

Миний гэсгээлт бүх хүн дээр ирдэг боловч мөн бүх хүнээс хол хэвээр байдаг. Хүн бүрийн бүхий л амьдрал нь Надад хандах хайр болон үзэн ядалтаар дүүрсэн байдаг бөгөөд хэн ч хэзээ ч Намайг мэдээгүй—тиймээс Надад хандах хүний хандлага халуун, хүйтнээр үлээж, хэвийн байх чадваргүй байдаг. Гэсэн хэдий ч Би үргэлж хүнд санаа тавьж, хамгаалсаар ирсэн, харин өөрийн мулгуу байдлаас болж хүн Миний бүх үйл хэрэг болон эрч хүчтэй санаа зорилгыг харах чадваргүй юм.

4/27/2018

Христийн айлдварууд | Хорин гурав дахь айлдвар

Хорин гурав дахь айлдвар

Миний дуу хоолой хадаж, Миний нүд галаар зурсхийн Би газар дэлхийг бүхэлд нь харж, хорвоо ертөнцийг тэр аяар нь ажиглана. Бүх хүн төрөлхтөн Надад залбирч, Над руу харж, Надаас уур хилэнгээ зогсоохыг гуйж, дахин Миний эсрэг тэрслэхгүй гэж тангараглаж байна. Гэхдээ энэ нь өнгөрсөн үе байхаа больсон; энэ нь одоо үе юм.

11/10/2017

Төгс Хүчит Бурханы Үг | Дөчин долоо дахь айлдвар



   Хүн төрөлхтнийг амьдаа томоожиж, хүн төрөлхтөн болон Өөртөө хамтын чин эрмэлзлийнхээ үр дүнг үзэх боломжийг олгохын тулд Миний үгээс үр өгөөж, шим тэжээлийг олж авах боломж олгон, Миний баялагийг хүртэг хэмээн Би хүн төрөлхтнийг байнга өөгшүүлсээр ирсэн. Би хүн төрөлхтөнд сэтгэл зовох шалтгаан хэзээ ч өгч байгаагүй боловч хүн Миний сэтгэлийг хэзээ ч ойлгож байгаагүй. Энэ нь хүн төрөлхтөн мэдрэмжгүй бөгөөд Надаас бусад зүйлсийг “үзэн яддаг”-аас үүдэлтэй.

7/24/2017

Төгс Хүчит Бурханы Үг | Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой

Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой

6,000 гаруй жилийн ажил бүхэлдээ цаг хугацааны явцад аажмаар өөрчлөгдөж иржээ. Энэ ажлын өөрчлөлт нь бүх дэлхийн нөхцөл байдлын дагуу болсон. Бурханы удирдлагын төлөвлөгөө нь бүх хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагаас хамаарч зөвхөн аажмаар хувирч өөрчлөгдөж ирсэн ба үүнийг бүтээлийн эхэн үед урьдаас төлөвлөөгүй.

6/22/2017

Төгс Хүчит Бурханы Үг | Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан

Төгс Хүчит Бурхан,Зүүний Аянга,Төгс Хүчит Бурханы Чуулган,


Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дуусаж, Бурханы илрэлтийг эрж хайдаг бүх хүмүүст хаант улсын хаалга нээгдсэн. Хүндэт ах эгч нар аа, та нар юу хүлээж байгаа юм бэ? Та нарын эрж хайж байгаа зүйл чинь юу вэ? Та нар Бурхан илрэхийг хүлээдэг үү? Та нар Бурханы хөлийн мөрийг эрж байна уу? Бурханы илрэлтийг ямар их хүсэн хүлээж байна вэ! Бурханы хөлийн мөрийг олох хэчнээн хэцүү вэ! Ийм цаг үед, ийм дэлхийд, Бурханы илрэлтийн өдрийг нүдээр харахын тулд бид юу хийх ёстой вэ? Бурханы хөлийн мөрийг дагахын тулд бид юу хийх ёстой вэ? Бурханы илрэлтийг хүлээж байгаа бүх хүмүүс ийм асуултуудтай тулгардаг. Та нар эдгээрийг нэгээс олон удаа эргэцүүлж үзсэн—гэхдээ ямар үр дүнтэйгээр? Бурхан хаана илрэх вэ? Бурханы хөлийн мөр хаана байна вэ? Та нар хариултуудаа олсон уу?

5/25/2017

ХОРОН МУУ ХҮМҮҮС ГАРЦААГҮЙ ШИЙТГҮҮЛНЭ

Төгс Хүчит Бурхан,Зүүний Аянга,

  Хийдэг бүхэндээ зөв шударга байдлыг хэрэгжүүлдэг эсэх, бүх үйлдэл чинь Бурханаар ажиглагддаг эсэхийг шинжлэх нь Бурханд итгэдэг хүмүүсийн үйл ажиллагааны зарчим юм. Та нар Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чаддаг, мөн Бурханы халамж, хамгаалалтыг хүлээн зөвшөөрдөг учраас зөв шударга гэгдэх болно. Бурханы халамж, хамгаалалт, төгс болголтыг хүлээн зөвшөөрдөг, Түүгээр авхуулдаг бүх хүн бол Бурханы нүдээр зөв шударга бөгөөд Бурхан тэднийг эрхэмлэн хайрладаг. Та нар Бурханы үгийг хэдий чинээ их хүлээн зөвшөөрнө, Бурханы хүслийг төдий чинээ их хүлээн авч, ойлгож чадна. Ингэснээр та нар Бурханы үгийг улам илүү амьдран харуулж, Түүний шаардлагад нийцэж чадна. Энэ бол та нарт өгсөн Бурханы даалгавар ба та нарын гүйцэтгэх учиртай зүйл юм. Хэрвээ хүн, үзэл ашиглан Бурханыг өөрчлөгдөшгүй шавар хөшөө мэтээр хэмжиж, тодорхойлдог бол, мөн Бурханыг Библи дотор хязгаарлаж, ажлын хязгаарлагдмал цар хүрээн дотор барьдаг бол Бурханыг ялласан гэдгийг чинь энэ баталдаг. Хуучин Гэрээний эрин үеийн Иудейчүүд Бурханыг Мессиа л гэж нэрлэж болох мэтээр, Мессиа гэгддэг Нэгэн л Бурхан байдаг мэтээр зүрх сэтгэлдээ Бурханыг тогтмол шүтээн болгосон учраас, мөн Бурханыг (амьгүй) шавар хөшөө мэтээр шүтэн мөргөж, үйлчилсэн учраас тухайн үеийн Есүсийг загалмайд цовдолж, үхлийн ял оноон, гэм зэмгүй Есүст үхлийн ял тулгасан юм. Бурхан ямар ч гэмгүй атал хүн Бурханыг өршөөлгүй, чанд хатуугаар цаазын ял оноожээ. Тиймээс, Есүс цовдлогдсон юм. Бурхан бол өөрчлөгдөшгүй гэж хүн үргэлж итгэдэг бөгөөд Бурханы удирдлагыг нэвт шувт харсан мэтээр, Бурханы хийдэг бүхэн хүний гарт байдаг мэтээр Түүнийг Библийн дагуу тодорхойлдог. Хүмүүс дэндүү хөгийн, туйлын биеэ тоосон байдаг бөгөөд бүгд цэцэн цэлмэгээр уран ярих авьяастай байдаг. Бурханы талаарх мэдлэг чинь хэчнээн агуу байлаа ч гэсэн чи Бурханыг мэддэггүй, Бурханыг илүү эсэргүүцдэг хэн ч байхгүй, бас чи Бурханыг ялладаг гэж Би мөн л хэлж чадна, учир нь чи Бурханы ажлыг дуулгавартай дагаж, Бурханаар төгс болгуулах замаар алхах огт чадваргүй билээ. Яагаад Бурхан хүний үйлдэлд хэзээ ч сэтгэл ханадаггүй вэ? Учир нь хүн Бурханыг мэддэггүй, түүнд маш олон үзэл байдаг, мөн Бурханы талаарх бүх мэдлэг нь бодит байдалтай нийцэхийн оронд нэгэн хэвийн, хөшүүн, уян хатан бус байдаг. Тиймээс, өнөөдөр газар дээр ирсэн Бурханыг хүн дахин нэг удаа загалмайд цовдолсон. Харгис, балмад хүн төрөлхтөн! Хуйвалдаан, далд явуулга, нэг нэгнийхээ эсрэг сөргөлдөөн, нэр хүнд, эд баялгийн төлөөх тэмцэл, харилцан аллага хядлага—энэ хэзээ төгсөх вэ? Бурхан хэдэн зуун мянган үг хэлсэн боловч хэн ч ухаажсангүй. Тэд гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө, ажил мэргэжил, хэтийн ирээдүй, байр суурь, нэрэлхүү зан, хөрөнгө мөнгөний төлөө, мөн хувцас хунар, хоол унд, махан биеийнхээ төлөө явдаг—хэний үйлдэл үнэхээр Бурханы төлөө байдаг вэ? Үйлдэл нь Бурханы төлөө байдаг хүмүүсийн дунд ч гэсэн Бурханыг мэддэг хүн цөөхөн. Өөрсдийн ашиг сонирхлын төлөө явдаггүй хүн хэд байдаг вэ? Өөрсдийн байр суурийг хадгалахын тулд бусдыг дарлаж, ялгаварладаггүй хүн хэд байдаг вэ? Тиймээс, Бурханыг тоо томшгүй олон удаа зориуд үхлээр ялласан, тоо томшгүй олон хэрцгий шүүгч Бурханыг яллаж, дахин нэг удаа загалмайд цовдолсон. Үнэхээр Бурханы төлөө явдаг учраас зөв шударга гэгдэж болох хүн хэд байна вэ?

  Бурханы өмнө ариун нэгэн юм уу, зөв шударга хүн болж төгс болгуулах нь амархан уу? “Энэ газар дэлхий дээр зөв шударга нь үгүй, зөв шударга нь энэ дэлхийд үгүй” гэдэг үнэн үг юм. Бурханы өмнө очих үедээ та нар юу өмсөж байгаагаа бодолц, үг, үйлдэл болгоноо, бүх бодол санаагаа, тэр ч бүү хэл өдөр бүр мөрөөддөг мөрөөдлөө ч бодолц—энэ бүгд өөрсдийн чинь төлөө л байдаг. Үнэн бодит байдал нь ийм байгаа бус уу? “Зөв шударга байдал” гэдэг нь өглөг өгнө гэсэн үг биш, бусдыг өөр шигээ хайрлана гэсэн үг ч биш, бас тэмцэлдэхгүй, маргахгүй, дээрэмдэхгүй, хулгайлахгүй байна гэсэн үг ч биш. Харин Эзэн Есүсийн хийсэн бүхний адилаар цаг хугацаа, орон зайг үл харгалзан Бурханы даалгаврыг үүргээ хэмээн хүлээн авч, Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтыг тэнгэрээс илгээсэн ажил хэмээн дуулгавартай дагана гэсэн үг юм. Энэ нь Бурханы ярьсан яг тэр зөв шударга байдал юм. Лот өөрийн ашиг, алдагдлыг үл хайхран Бурханы илгээсэн хоёр тэнгэрэлчийг аварсан учраас зөв шударга хүн гэгдэж чадсан юм. Тухайн үед түүний хийсэн зүйлийг зөв шударга гэж хэлж болох боловч түүнийг зөв шударга хүн гэж нэрлэж болохгүй. Лот Бурханыг харсан учраас л тэнгэрэлчүүдийн оронд хоёр охиноо өгсөн юм. Гэхдээ өнгөрсөн үе дэх түүний бүх зан авир зөв шударгыг төлөөлдөг юм биш, ийм учраас Би “энэ газар дэлхий дээр зөв шударга нь үгүй” гэж хэлдэг. Сэргэлтийн урсгал дахь хүмүүсийн дундаас хүртэл хэнийг ч зөв шударга гэж хэлж болохгүй. Үйлдэл чинь хэчнээн сайн ч бай, Бурханы нэрийг хэчнээн алдаршуулж ч бай, бусдад гар хүрч, хараалгүй, тэднийг дээрэмдэж, тэднээс хулгай хийлгүй ч бай, чамайг мөн л зөв шударга хэмээн нэрлэж болохгүй. Учир нь ийм зүйлсийг ямар ч энгийн хүн эзэмшиж чадна. Өнөөдөр, гол зүйл нь юу вэ гэвэл чи Бурханыг мэддэггүй. Өнөөдөр чамайг жаахан хүн чанартай гэж л хэлж болох боловч Бурханы хэлсэн зөв шударга байдал чамд байхгүй, иймээс чиний хийдэг юу ч Бурханы талаарх мэдлэгийн чинь нотолгоо биш юм.

  Урьд нь, Бурханыг тэнгэрт байх үед хүмүүс үйлдлээрээ Бурханыг хуурахыг оролдсон. Өнөөдөр Бурхан хүмүүсийн дунд аль хэдийн ирсэн бөгөөд хир удаан хугацаа болсныг хэн ч мэдэхгүй. Гэсэн ч хүмүүс Бурханы төлөө хийсэн дүр үзүүлж, Бурханыг хуурах гэж оролдсоор л байдаг. Хүмүүсийн бодол хэт хоцрогдмол биш гэж үү? Иудас ч гэсэн ийм байсан: Есүсийг ирэхээс өмнө Иудас үргэлж худал хэлж ах эгч нарыг хуурч байсан ба Есүсийг ирсний дараа ч тэр өөрчлөгдөөгүй; түүнд Есүсийн тухай өчүүхэн төдий ч мэдлэг байгаагүй бөгөөд эцэст нь Есүсээс урвасан. Энэ нь Бурханыг мэддэггүй байснаас нь болсон биш үү? Хэрвээ өнөөдөр та нар Бурханыг бас л мэдэхгүй байгаа бол мөн Иудас болж, олон мянга жилийн өмнөх Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн цовдлолын эмгэнэлт явдал дахин тохиолдох болно. Та нар үүнд итгэхгүй байна уу? Энэ бол баримт! Би үүнийг арай эрт хэлж байж магад—өнөөдөр ихэнх хүмүүс ийм нөхцөл байдалд оршдог ба ийм хүмүүс Иудасын үүргийг гүйцэтгэдэг. Би хөнгөн хуумгайгаар бус, баримтын дагуу ярьж байгаа бөгөөд чи итгэхгүй байж болохгүй. Олон хүн гаднаа даруу дүр үзүүлдэг ч, зүрх сэтгэлд нь өмхий тогтоол уснаас өөр юу ч байдаггүй. Одоо чуулганд ийм хүн маш олон байдаг. Та нар Намайг юу ч мэдэхгүй гэж боддог уу? Өнөөдөр Миний Сүнс Намайг эзэгнэж, Надад гэрчлэл хийдэг. Чи Намайг юу ч мэдэхгүй гэж боддог уу? Намайг, зүрх сэтгэлийн чинь доторх зальхай бодол, зүрх сэтгэлийн чинь дотор хадгалаастай байдаг зүйлсийн талаар юу ч ойлгодоггүй гэж чи боддог уу? Бурхан ийм амархан адлагдах уу? Чи Түүнд хүссэнээрээ хандаж болно гэж бодож байна уу? Өмнө нь Би чамайг дөнгөлүүлсэн гэж санаа зовсондоо эрх чөлөө олгосоор байсан, гэхдээ Намайг өөрсдөд нь сайн хандаж байгааг хэн ч ойлгоогүй. Намайг өгөх тусам тэд даварч байсан. Бие биеэсээ асуу, Би хэнд ч харьцалт явуулаагүй, хэнийг ч яаран зэмлэж байгаагүй—гэсэн ч Би хүний сэдэл болон үзлийн талаар маш тодорхой мэдэж байгаа. Бурханы гэрчилдэг Бурхан Өөрөө тэнэг гэж чи бодож байна уу? Тийм бол, чамайг хэтэрхий харалган юм гэж Би хэлье! Би чамайг буруушаахгүй, тэгээд хэр дордохыг чинь харцгаая. Чамайг заль мэх чинь аврах нь уу, Бурханыг хайрлах гэж бүх чадлаараа хичээх чинь аврах нь уу гэдгийг харцгаая. Өнөөдөр Би чамайг яллахгүй; Бурханы цаг ирэх үед Тэр чамайг хэрхэн залхаан цээрлүүлэхийг харцгаая. Одоо Надад чамтай дэмий юм ярих цаг алга, чиний төлөө Би илүү агуу ажлаа хойш тавихыг хүсэхгүй байна, чамтай харьцах гэж Бурхан цаг заваа зарцуулахад чам шиг өт хорхой тохирохгүй—иймээс өөрийгөө хэр их өөгшүүлэхийг чинь харцгаая. Ийм хүмүүс Бурханы талаарх өчүүхэн төдий мэдлэгийг ч эрэлхийлдэггүй ба Бурханыг гэх ямар ч хайргүй атлаа Бурханаар зөв шударга хэмээн дуудуулахыг хүссээр байдаг. Энэ нь инээдтэй хэрэг биш гэж үү? Үнэндээ үнэнч хүмүүс цөөхөн байдаг учраас хүмүүст амиар тасралтгүй хангахад л Би анхаарлаа хандуулдаг. Би өнөөдөр хийх ёстой зүйлийг л гүйцэлдүүлнэ, дараа нь зан авирт нь таарсан залхаан цээрлүүлэлт хүн болгонд ирнэ. Би хэлэх ёстой зүйлээ хэлсэн, учир нь энэ бол Миний хийдэг ажил. Би хийх ёстой зүйлээ хийдэг, хийх ёсгүй зүйлээ хийдэггүй, гэсэн ч Би та нарыг илүү их цаг зарцуулан эргэцүүлнэ гэж найдсаар л байна: Бурханы талаарх мэдлэгийн чинь яг хэр их нь үнэн бэ? Чи Бурханыг дахин нэг удаа загалмайд цовдолсон хүмүүсийн нэг мөн үү? Эцэст нь Би ингэж хэлье: Бурханыг цовдолдог хүмүүс золгүй еэ.