Сатаны онцгой ялгамж чанар нь, маш олон хүнийг түүний янз бүрийн талын илэрхийллүүдийг хүчтэй сонирхоход хүргэсэн. Сатан ч гэсэн бас Бурхан шиг эрх мэдэл эзэмшдэг, учир нь Сатан гайхамшгийг үзүүлж, хүн төрөлхтөнд боломжгүй зүйлсийг хийх чадвартай гэж итгэдэг олон мунхаг хүмүүс хүртэл байдаг. Иймээс хүн төрөлхтөн Бурханыг шүтэхийнхээ сацуу зүрх сэтгэлдээ Сатанд ч бас орон зай үлдээж, тэр ч бүү хэл Сатаныг Бурхан хэмээн шүтдэг. Эдгээр хүмүүс өрөвдөлтэй агаад жигшмээр. Тэд мунхаг учраас өрөвдөлтэй ба тэд тэрслүү, төрөлхийн ёрын муу мөн чанартай учраас жигшмээр. Энэ үед Би, эрх мэдэл гэж юу вэ, энэ нь юуг бэлгэддэг, юуг төлөөлдөг вэ гэдгийг та нарт хэлэх нь чухал хэмээн бодлоо.
Илэн далангүй хэлэхэд, Бурхан Өөрөө эрх мэдэл, Түүний эрх мэдэл нь Бурханы эрхэм дээд байдал болоод мөн чанарыг бэлгэддэг ба Бурханы Өөрийнх нь эрх мэдэл нь Бурханы байр суурь болон ялгамж чанарыг илэрхийлдэг. Ямар ч тохиолдолд Сатан өөрийгөө Бурхан гэж хэлж зүрхлэх үү? Сатан өөрийгөө бүх зүйлсийг бүтээсэн, бүхнийг захирдаг гэж хэлж зүрхлэх үү? Мэдээж тэгэхгүй! Учир нь бүх зүйлсийг бүтээх чадвар түүнд байхгүй; өдийг хүртэл тэр Бурханы бүтээсэн юуг ч хэзээ ч хийгээгүй, амьтай нэг ч юм хэзээ ч бүтээгээгүй. Учир нь түүнд Бурханы эрх мэдэл гэж байхгүй, Бурханы байр суурь болон ялгамж чанарыг хэзээ ч эзэмшиж чадахгүй биз, үүнийг түүний мөн чанар нь тодорхойлно. Түүнд Бурхантай адил хүч чадал бий юу? Мэдээж байхгүй! Бид Сатаны үйлдэл, түүний үзүүлсэн гайхамшгийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ нь хүч чадал уу? Үүнийг эрх мэдэл гэж нэрлэж болох уу? Мэдээж үгүй! Сатан хорон муу түрлэгийг удирдаж, Бурханы ажлыг бүхий л талаар самууруулж, эвдэж, тасалдуулдаг. Сүүлийн хэдэн мянган жилд хүн төрөлхтнийг ялзруулж, хэрцгийлж, хүнийг урхидаж мэхлэн замыг нь алдуулж, Бурханыг голдог болоход хүргэсний улмаас хүн үхлийн сүүдэрт хөндий рүү алхдаг болсон гэдгээс өөрөөр хүн өчүүхэн төдий ч баярлаж, магтаж, сайшаачихмаар зүйлийг Сатан ер нь хийсэн үү? Хэрвээ Сатан эрх мэдэл ба хүч чадлыг эзэмшдэг байсан бол хүн төрөлхтөн түүгээр ялзруулагдах байсан уу? Хэрвээ Сатан эрх мэдэл ба хүч чадлыг эзэмшдэг байсан бол хүн төрөлхтөн түүнд хорлогдох байсан уу? Хэрвээ Сатан эрх мэдэл ба хүч чадлыг эзэмшдэг байсан бол хүн төрөлхтөн Бурханыг орхиж, үхэл рүү явах байсан уу? Сатанд ямар ч эрх мэдэл ба хүч чадал байхгүй болохоор түүний хийж байгаа бүхний мөн чанарыг бид юу гэж дүгнэх хэрэгтэй вэ? Сатаны хийж байгаа бүхнийг ердөө л заль мэх гэж тодорхойлдог хүмүүс бий, гэхдээ тийм тодорхойлолт нь зохистой биш гэж Би итгэж байна. Түүний хүн төрөлхтнийг ялзруулсан хорон муу үйл ердөө л заль мэх гэж үү? Иовыг хэрцгийлсэн Сатаны ёрын муу хүч болон түүнийг хэрцгийлж, залгих гэсэн догшин хүсэл ердөө л заль мэх төдийхнөөр хийгдсэн байж хэрхэвч таарахгүй. Эргээд харвал Иов уул толгод давсан мал сүрэгтэй байснаа, хормын төдийд байдаг бүхнээ алдсан гэдгийг бид хардаг; Иовын их хөрөнгө хормын төдийд алга болсон. Үүнийг ердөө л заль мэхээр хийж болно гэж үү? Сатаны хийдэг бүхэн нь угтаа гэмтээх, тасалдуулах, устгах, хорлох, муу ёр, муу муухай, харанхуй гэх мэт сөрөг нэр томъёотой таарч, нийцдэг ба иймээс зөвт бус, хорон муу бүх үйл явдал Сатаны үйлстэй нягт холбоотой бөгөөд энэ нь Сатаны хорон муу мөн чанараас салшгүй байдаг. Сатан хэчнээн “хүчирхэг” байлаа ч, хэчнээн эрэмгий агаад хүсэл эрмэлзэлтэй байлаа ч, хэчнээн их хор хохирол учруулах чадалтай байлаа ч, хүнийг ялзруулж, залилах арга барил нь хэчнээн өргөн хүрээтэй байлаа ч, хүнийг айлган сүрдүүлэх заль мэх, арга ухаан нь хэчнээн ухаалаг байлаа ч, оршин тогтнодог хэлбэр нь хэчнээн хувирамтгай байлаа ч гэсэн тэр нэг ч амьд зүйлийг хэзээ ч бүтээж чадаагүй, бүх зүйлийн оршин тогтнолын хууль буюу дүрэм журмыг хэзээ ч тогтоож чадаагүй ба амьтай, амьгүй аливаа юмсыг хэзээ ч удирдаж, захирч чадаагүй юм. Асар уудам энэ орчлон ертөнц даяар түүнээс төрсөн юмуу, эсвэл түүнээс болж оршин байгаа нэг ч хүн, эсвэл нэг ч юм байхгүй; үүгээр захирагдах, удирдуулах нэг ч хүн, эсвэл нэг ч юм байхгүй. Харин ч эсрэгээрээ, тэр Бурханы ноёрхолд амьдрах ёстойгоор барахгүй Бурханы бүх тушаал, захирамжийг дуулгавартай дагах ёстой. Бурханы зөвшөөрөлгүйгээр газар дээрх дусал ус, эсвэл элсний ширхэгт хүрэх нь Сатанд хэцүү; Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн байтугай газар дээрх шоргоолжийг ч Бурханы зөвшөөрөлгүйгээр хөдөлгөх эрх чөлөө Сатанд байхгүй. Бурханы нүдээр бол Сатан, уулын сараана цэцэгс, агаарт нисэх шувууд, далайн загас, хөрсөнд орших өтнөөс ч дорд. Түүний үүрэг нь бүх зүйлийн дунд бүх зүйлд үйлчилж, хүн төрөлхтний төлөө ажиллаж, бас Бурханы ажил болон Түүний удирдлагын төлөвлөгөөнд үйлчлэх явдал юм. Түүний мөн чанар хэчнээн хорлонтой, ёрын муу байдаг ч гэсэн Бурханд үйлчлэх, Бурханаас шал өөр байх үүргээ л дуулгавартай биелүүлэх нь түүний хийж чадах ганц зүйл юм. Сатаны мөн чанар, жинхэнэ байр суурь ийм байдаг. Түүний мөн чанар нь амьтай холбоогүй, хүч чадалтай холбоогүй, эрх мэдэлтэй холбоогүй; тэр бол ердөө л Бурханы гарт буй тоглоом, Бурханд үйлчлэх машин төдий юм!
“Цор ганц Бурхан Өөрөө i”-ээс
Сайн мэдээний үнэнүүд: Ариун Сүнсний үг “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна” (Эшлэл 1)
Сайн мэдээний үнэнүүд: Ариун Сүнсний үг “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна” (Эшлэл 1)
No comments:
Post a Comment