Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label аврал. Show all posts
Showing posts with label аврал. Show all posts

2/15/2020

Христийн үг “Төгс Хүчит Бурханы санаа алдалт” (Эшлэл 1)



  Чиний зүрх сэтгэлд асар их нууц бий. Гэрэл гардаггүй дэлхийд амьдарсаар ирсэн учраас чи тэнд байдгийг нь мэддэггүй. Чиний зүрх сэтгэл болоод чиний сүнсийг ёрын муу нэгэн хулгайлан одсон. Харанхуй чиний нүдийг халхалсан; чи тэнгэрт байгаа нарыг мөн шөнө гялалзах оддыг харж эс чадна. Чиний чих хуурмаг үгсээр дүүрсэн бөгөөд Еховагийн нижигнэсэн дуу хоолой, сэнтийгээс цутгах усны чимээг ч эс сонсоно. Чи Төгс Хүчит Бурханы өгсөн бүхнийг болон өөрт харьяалагдах ёстой байсан бүхнээ алдсан. Чи ямар ч авралгүй, амьд үлдэх ямар ч найдлагагүй, тэмцэлдэн самгардахаас өөр аргагүй зах хязгааргүй гашуун далайд орсон. ... Тэр мөчөөс хойш чи ёрын муу нэгэнд хорлогдож, Төгс Хүчит Бурханы ерөөлийг хүртэлгүй, Төгс Хүчит Бурханы хангалт үгүй, буцах аргагүй замд орсон. Сая удаа дуудаж байж л чиний зүрх сэтгэл эсвэл сүнс жаахан мэдэрч магадгүй. Чи, ямар ч чиглэлгүй, ямар ч замын тэмдэглэгээгүй хязгааргүй ертөнцөд чамайг хуурч аваачсан ёрын муу нэгний гарт гүн нойрсож байгаа. Энэ үеэс, чи өөрийн ариун байдал, гэнэн цайлган байдлаа алдаж, Төгс Хүчит Бурханы хайр энэрлээс нуугдаж эхэлсэн. Бүх хэрэг явдал дээр ёрын муу нэгэн зүрх сэтгэлийг чинь удирддаг ба чиний амь болсон. Чи түүнээс айж, зугтахаа, түүнд эргэлзэхээ больсон. Үүний оронд чи зүрх сэтгэлдээ түүнтэй Бурхан мэт харьцсан. Чи түүнийг сүсэглэж шүтэж эхэлсэн ба түүний сүүдэр мэт салшгүй болж үхэл амьдралынхаа туршид түүнтэй хамт байх болсон. Чи хаанаас гаралтай, яагаад оршин тогтнодог эсвэл яагаад үхдэгээ мэдэхээ больсон. Чи Төгс Хүчит Бурханыг танихгүй хүн шиг үзсэн; чи Түүний гарлыг, тэр ч бүү хэл Тэр чамд юу хийснийг мартсан. Түүнээс ирэх бүх зүйлсийг чи үзэн ядаж эхэлсэн. Чи тэдгээрийг энхрийлэн хайрладаггүй эсвэл тэдгээрийн үнэ цэнийг мэддэггүй. Чи Төгс Хүчит Бурханы хангалтыг хүлээн авч эхэлсэн тэр өдрөөсөө эхлээд ёрын муу нэгэнтэй хамт алхсан. Чи болон ёрын муу нэгэн шуурган дундуур мянга мянган жилийг хамт тууллаа. Чи түүнтэй хамт өөрийн амийн эх сурвалж болох Бурханыг эсэргүүцсэн. Чи гэмшихээ больж, тэр ч бүү хэл мөхлийн цэгт очсон гэдгээ мэдээгүй. Ёрын муу нэгэн чамайг уруу татаж, нөлөөлдөө оруулсан гэдгийг чи мартсан; чи өөрийн гарал үүслийг мартсан. Яг тэрэнтэй адил, ёрын муу нэгэн чамайг алхам алхмаар одоог хүртэл хохироож байгаа. Чиний зүрх сэтгэл болон сүнс минчүүрэн ялзарсан. Чи дэлхийн гуниг зовлонгийн талаар гомдоллохоо больж, дэлхий шудрага бус гэдэгт итгэхээ больсон. Чи Төгс Хүчит Бурханы оршин тогтнолыг ч ойшоохоо больсон. Учир нь ёрын муу нэгнийг чи өөрийн жинхэнэ аав хэмээн хүлээн зөвшөөрч түүнээс ангид байж чадахаа больсон. Энэ бол чиний зүрх сэтгэл дэх нууц.

   Үүр цайх үед үүрийн цолмон зүүнээс манддаг. Энэ бол өмнө нь хэзээ ч тэнд байгаагүй од юм. Энэ нь одот тэнгэрийг гэрэлтүүлж, хүмүүсийн зүрх сэтгэл дэх унтарсан гэрлийг асаадаг. Энэ гэрэл чамайг болон бусад хүмүүсийг гэрэлтүүлснээс болж хүмүүс ганцаардахаа больсон. Гэвч зөвхөн чи л харанхуй шөнө гүн нойрссон хэвээр. Чи дуу чимээ сонсож, гэрлийг харж чадахгүй, шинэ тэнгэр, шинэ газар, шинэ эрин үе ирж байгааг анзаарах чадваргүй. Учир нь чиний аав чамд “Миний үр битгий бос арай л эрт байна. Гадаа хүйтэн байна, дотор бай, сэлэм жад нүдийг чинь хатгах вий” гэдэг. Чи аавын зөв, тэр надаас ахмад, надад үнэхээр хайртай хэмээн итгэдэг учраас зөвхөн аавынхаа сургамжинд л итгэдэг. Ийм сургамж, ийм хайр чамайг энэ дэлхий дээр гэрэл байдаг тухай домогт итгэхгүй болгож, дэлхийд үнэн байгаа эсэх нь чамд хамаагүй болдог. Чи цаашид Төгс Хүчит Бурханаас ирэх авралд найдаж зүрхэлдэггүй. Чи байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж, айсуй гэрэлд найдахаа больж, домогт Төгс Хүчит Бурханы ирэлтийг ч хүлээхээ больдог. Чиний нүдээр бүхий л сайхан зүйлс ахин амилахаа эсвэл оршин тогтнохоо больдог. Чиний нүдээр хүн төрөлхтний маргааш болон ирээдүй үгүй болж мөхдөг. Чи аавынхаа хувцаснаас зуурч, хамтдаа зовоход бэлэн байж, өөрийн аяллын хамтрагчаа болон холын аяны зүг чигээ алдахаас айдаг. Энэ өргөн уудам бүрхэг дэлхий та нарын олонхыг, энэ дэлхий дээр өөр өөр үүргээ биелүүлэхдээ туйлбартай, зоригтой байхаар болгосон. Энэ нь үхлээс огтхон ч айдаггүй олон “дайчдыг” бий болгосон. Түүнээс ч илүүгээр энэ нь юуны төлөө бүтээгдсэнээ ч ойлгодоггүй минчүүрч саажсан баахан хүмүүсийг бий болгосон. Төгс Хүчит Бурханы нүд асар их зовж тарчлах хүн төрөлхтнийг харж, зовж буй хүмүүсийн уйлах дууг сонсож, хорлогдсон нэгний ичгүүргүй байдлыг харж, авралаа алдсан хүмүүсийн аргагүй байдал болон айдсыг мэдэрч байгаа. Хүн төрөлхтөн Түүний анхаарал халамжаас татгалзаж өөрсдийн замаар яван Түүний нүдэнд өртөхөөс зайлсхийдэг. Тэд дайсантайгаа хамт энэ гүнзгий далайн гашуун бүхнийг амсахыг илүүд үздэг. Төгс Хүчит Бурханы санаа алдалтыг сонсохоо ч больсон. Төгс Хүчит Бурханы гар энэ гаслант хүн төрөлхтөнд хүрэхийг хүсэхээ больсон. Тэр Өөрийн ажлаа давтаж, дахин дахин алдаж онож байгаа. Тэр үеэс хойш Тэр ядарч, залхаж байгаа, тиймээс Тэр Өөрийн гар дахь ажлаа зогсоож, хүмүүсийн дунд хэсүүчлэхээ больсон. ... Хүмүүс эдгээр өөрчлөлтийг огтхон ч мэдээгүй, Төгс Хүчит Бурханы ирж явж байгааг мөн уй гашуу, гансралыг нь мэдээгүй.

   Энэ дэлхий Төгс Хүчит Бурханы бодлоор Түүний нүдэн доор хурдан өөрчлөгдөж байгаа. Хүн төрөлхтний хэзээ ч сонсож байгаагүй зүйлс гэнэт ирэх боломжтой. Мөн, хүн төрөлхтний үргэлж эзэмшиж байсан зүйлс мэдэгдэлгүйгээр алга болж болно. Төгс Хүчит Бурханы хаана байгааг хэн ч төсөөлж чадахгүй, Төгс Хүчит Бурханы амийн хүч чадлын ер бусын байдал болон агуу байдлыг хэн ч мэдэрч чадахгүй. Түүний ер бусын байдал нь хүмүүсийн сэрж мэдэхгүй зүйлсийг Тэр хэрхэн ухамсарлаж чаддагт оршино. Түүний агуу байдал нь, хүмүүс Түүнээс татгалзсан ч Тэр хүн төрөлхтнийг хэрхэн аварч байгаад оршдог билээ. Тэр үхэл болоод амийн утга учрыг мэддэг. Түүнчлэн Тэр Өөрийн бүтээсэн хүн төрөлхтний амьдралын дүрэм журмыг мэддэг билээ. Тэр бол хүмүүний оршин тогтнолын үндэс, хүн төрөлхтний төлөө дахин амилах Золин аврагч юм. Тэр аз жаргалтай зүрхнүүдийн санааг зовинуулж, уй гашууд автсан зүрх сэтгэлүүдийг баяр хөөртэй болгодог. Энэ бүхэн нь Түүний ажил, Түүний төлөвлөгөөний төлөө юм.

Төгс Хүчит Бурханы амийн хангалтыг орхисон хүн төрөлхтөн яагаад оршин байгаагаа мэдэхгүй атлаа үхлээс айдаг. Ямар ч дэмжлэг, тусламж байхгүй боловч хүн төрөлхтөн нүдээ аних хүсэлгүй хэвээр бөгөөд энэ дэлхий дээр сэтгэлийн мөс чанаргүй бие махбодод өөдгүйгээр оршин тогтнож эрэмгийгээр амь зуусаар. Чи ямар ч итгэл найдваргүй ингэж амьдардаг; тэр ямар ч зорилгогүй ийнхүү оршин байдаг. Зөвхөн Ариун Нэгэн л Өөрийг нь ирэхийг цөхрөн хүлээж зовж гиншин уйлж байгаа хүмүүсийг аврахаар ирнэ гэж домогт гардаг. Ухамсаргүй хүмүүст энэхүү итгэл үнэмшил биелэгдэхгүй. Гэвч, хүмүүс түүнийг хүсэн тэмүүлж байдаг. Төгс Хүчит Бурхан гүнээ зовж шаналж байгаа эдгээр хүмүүст өршөөл үзүүлдэг. Үүний зэрэгцээ Тэр хүмүүсийн хариултыг хэтэрхий удаан хүлээсэн учраас эдгээр ухамсаргүй хүмүүсээс залхсан байгаа. Тэр эрж хайж, чиний зүрх сэтгэл болоод сүнсийг эрж хайхыг хүсдэг. Тэр чамайг цангааж, өлсгөхгүй байхын тулд чамд ус болон хоол авчирч чамайг сэрээхийг хүсдэг. Чи ядрах үедээ, энэ ертөнцийн эл хуль байдлыг мэдэрч эхлэх үедээ бүү цочирд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Ажиглагч чамайг ирэх үед тэврэн угтана. Тэр чиний хажуунаас харж, чамайг эргэж ирэхийг хүлээж байгаа. Чиний ой санамж гэнэт сэргэхийг Тэр хүлээж байгаа: Бурханаас ирсэн гэдгээ ухамсарлахыг, ямар нэг байдлаар, хаа нэгтээ гээгдэж, замын хажууд ухаанаа алдаж, өөрийн мэдэлгүйгээр “аавтай” болсон гэдгээ ухамсарлахыг чамаас хүсэж байгаа. Улмаар чи Төгс Хүчит Бурхан чамайг үргэлж харж, чамайг эргэж ирэхийг хүлээж байгаа гэдгийг ухаарна. Тэр хариултгүй хариуг хүлээж, гашуунаар хүсэн тэмүүлж байгаа. Түүний ажиглалт нь үнэлж баршгүй бөгөөд энэ нь хүмүүсийн зүрх сэтгэл болон сүнсний төлөө юм. Магадгүй энэ ажиглалт хязгааргүй эсвэл энэ нь төгсгөлдөө хүрч байж ч болох юм. Гэхдээ чи өөрийнхөө зүрх сэтгэл болоод сүнсийг одоо яг хаана байгааг мэдэж байх хэрэгтэй.

2003 оны Тавдугаар сарын 28

2/13/2020

Христийн магтаалын дуу “Бурхан л хүнийг хамгаас их хайрладаг” (дууны үг)


Христийн магтаалын дуу “Бурхан л хүнийг хамгаас их хайрладаг” (дууны үг)
Хүнд хайртай учраас аврахын тулд
Бурхан эцсийн өдрүүдэд махбод болдог.
Хайрандаа хөтлөгдөн Тэр өнөөдрийн ажлыг хийдэг.
Энэ нь хайрын үндсэн дээр хийгддэг.
Эвдэрч, завхарсан хүмүүсийг аврахаар
Бурхан махбодтой болж, гутамшиг амсдаг.
Энэ их шаналлыг Тэр тэсвэрлэдэг.
Ахин дахин, Тэр хэмжээлшгүй их хайраа харуулдаг.
Бурхан ямар ч сүнс бүү төөрөөсэй гэж хүсдэг.
Хувь заяа нь ямар байхыг хүн тоодоггүй.
Амиа хэрхэн эрхэмлэхээ хүн мэддэггүй.
Гэвч Бурхан мэддэг.
Зөвхөн Тэр л хүнийг хайрладаг. Өө… өө…

2/08/2020

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна” (Эшлэл)


   Бурханы удирдлага нь ийм байдаг: Бурхан юу болох, Бүтээгч юу болох, Бурханыг хэрхэн шүтэн мөргөх, яагаад Бурханд захирагдах шаардлагатай вэ гэдгийг мэддэггүй хүн төрөлхтнийг Сатанд гардуулан өгч, Сатаны дураар ялзруулдаг. Дараа нь хүн Бурханыг бүрэн шүтэн мөргөж, Сатаныг голох хүртэл нь Бурхан хүнийг Сатаны савраас алхам алхмаар буцаан авдаг. Энэ бол Бурханы удирдлага юм. Энэ бүхэн үлгэр домог шиг сонсогддог; мөн энэ нь ээдрээтэй санагддаг. Энэ нь хүмүүст үлгэр домог шиг санагддаг, учир нь энэ орчлон ертөнцийн уудамд хэчнээн олон үйл явдал болж өнгөрсөн талаар хүн мэдэх нь байтугай, хэдэн мянган жилийн турш хүнд хэчнээн их зүйл тохиолдсоныг ч мэддэггүй. Яагаад гэвэл, материаллаг ертөнцөөс чанагш оршдог илүү гайхалтай, илүү айдас төрүүлэм ертөнцийг хүний эгэл нүд харж чаддаггүй. Энэ нь хүмүүст ойлгохын аргагүй мэт санагддаг, учир нь Бурхан хүн төрөлхтнийг аврахын утга учир болон Бурханы удирдлагын ажлын ач холбогдлын тухай ойлголт хүнд байдаггүй бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг эцэстээ ямар байгаасай гэж хүсэж буйг хүн ухаардаггүй. Сатанаар ялзруулагдаагүй Адам, Еватай адил Хүн төрөлхтөн үү? Үгүй! Бурханы удирдлага бол Бурханыг шүтэн мөргөж, Түүнд захирагдах бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг.

1/29/2020

Гамшгийн үед би Бурханы зөвт зан чанарыг олж харсан юм


Гамшгийн үед би Бурханы зөвт зан чанарыг олж харсан юм

Ли Жинг, Бээжин
2012 оны 8-р сарын 7

      Тэр өдрийн өглөө бороо орж эхэлсэн юм. Бороо улам илүү хүчтэй цутган орж байх үед би нэг ахын байшинд болох цуглаан руу явав. Үдээс хойш бороо дээд тэнгэрээс шууд асгарч байгаа юм шиг улам хүчтэй оров. Цуглаан дуусах үед борооны ус ахын хашаанд нэвтрэн орсон байсан ч би гэрийнхэндээ санаа зовж байсан тул гэр лүүгээ яаравчиллаа. Замынхаа хагаст орж байх үед аюулаас зайлан зугтаж буй хэсэг хүмүүс надад хандан: “Чи зугтахгүйгээр гэр рүүгээ явах гээд байгаа юмуу” гэв. Гэртээ иртэл хүүхэд маань “Та үерийн усанд урсаагүй юм уу?” гэж надаас асуув. Тэр үед л зүрх сэтгэлд минь Бурхан байхгүй гэдгийг би олж мэдсэн юм. Төд удалгүй хөрш эгчийн нөхөр дээвэр дээр авирч гараад, манайхаас холгүй байрладаг байшингууд үерийн усанд урссан болохыг олж харжээ. Үерийн ус улам хүчтэй урсаж, эгчийн нөхөр хүүхдүүдээ уул өөд аваачихыг шаардсан боловч эгч явсангүй. Бидний хэдэн эгч дүүс өөр хоорондоо энэ талаар хэлэлцэж ярилцаад, эгчийн нөхөр ийнхүү маргалдаж байгаа нь Бурханы хүслийг агуулж байна гэж үзээд, түүнийг даган уулын оройд байрладаг төмөр замын байшинд шөнийг өнгөрөөхөөр очицгоосон юм. Тэнд очоод, гамшгаас зугтаж очсон хүмүүсээс үерийн ус хэчнээн хүчтэй давалгаалан урсаж, хүмүүс хэрхэн ийш тийш зугтацгааж, зарим нь байшингийн дээвэр дээр гарч, зарим нь усанд урсаж, зарим нь модонд тээглэж үлдсэн тухай сонсоцгоов…

1/27/2020

Ариун Сүнсний үг “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар” Арван гурав дахь айлдвар


   Миний дуу хоолойн тунхаглал дотор Миний өдий төдий санаа зорилго нуугдаж байгаа. Гэхдээ хүн эдгээрийн тухай юу ч мэддэггүй бас ойлгодоггүй, харин Миний зүрх сэтгэлийг ухаарах эсвэл Миний үгэн дотроос Миний хүслийг зөнгөөрөө мэдрэх чадваргүйгээр Миний үгийг гаднаас нь хүлээн авч, гаднаас нь дагадаг. Хэдий Би Өөрийнхөө үгийг ойлгомжтой хэлсэн ч ойлгосон хүн байна уу? Сионоос Би хүн төрөлхтөн рүү ирсэн. Учир нь Би эгэл жирийн хүний хүн чанарыг нөмөрч, Өөрийгөө хүний арьсаар хувцасласан ба хүмүүс зөвхөн гадаад талаас Миний дүр төрхийг мэдэж авдаг боловч тэд Миний дотор байдаг амийг мэддэггүй, мөн сүнснээс ирсэн Бурханыг ч таньдаггүй, харин зөвхөн махан биетэй хүнийг л мэддэг. Бодитой Бурхан Өөрөө, Түүнийг мэдэх та нарын оролдлогыг хүртэх ямар ч үнэ цэнэгүй байж таарах уу? Бодитой Бурхан Өөрөө, Түүнийг “задлан шинжлэхээр” оролдох та нарын хичээл зүтгэлийг хүртэх ямар ч үнэ цэнэгүй байж таарах уу?

1/25/2020

Шинжилгээгээр гепатит В-тэй гэж гарсны дараа үүнтэй хэрхэн нүүр тулах хэрэгтэй вэ?

Христийн шашин, үнэн, аврал, хувь заяа, Төгс Хөчит Бурхан, Сайн мэдээний гэрчлэлүүд

Чэнь Лу, Өмнөд Солонгос

      Би гэнэтийн өвчинд нэрвэгдээд нүд ирмэхийн зуур шаналал, цөхрөлд автаж, амьдрах бүх итгэл найдвараа алдсан юм. Гэсэн хэдий ч өвчний минь цаана Бурханы хүсэл байгааг гайхалтай авралаар нь дамжуулан ойлгож, Бурханы гайхалтай үйл хэргийг харсан билээ. Тэр үеийн явдал өнөөдөр болсон юм шиг л тодхон санагдаж байна.

1/24/2020

Христийн магтаалын дуу “Бурханы гэсгээлт, шүүлт бол хайр гэдгийг мэдээрэй” (үгтэй)


Гэсгээлт, шүүлт нь хүний нүгэл,
махан биеийг шийтгэх зорилготой
цэвэршүүлэлт, өршөөлгүй илчлэлт боловч
энэ ажлын юу ч хүний махан биеийг яллаж,
сөнөөх зорилгогүй.
Үгийн хатуу чанд илчлэлт нь
чамайг зөв замд хөтлөхийн тулд байдаг.
Байлдан дагуулах ажлын утга учрыг мэд.
Чи одоо тодорхой харах ёстой, тодорхой харах ёстой.
Шүүлтийн утга учрыг мэдэж, олон үзэл бодлоо орхи.
Байлдан дагуулах ажлын утга учрыг мэд. 

1/10/2020

“Сайн нь шагналаа, муу нь шийтгэлээ хүртэнэ” гэж хүмүүс үргэлж хэлдэг, тэгвэл Бурхан яагаад одоо бүх муу хүнийг устгадаггүй юм бэ?


Библийн холбогдох эшлэлүүд:

“Тэнгэрийн доорх бүхэн тохиромжит цагтай бөгөөд бүх хэрэг явдал цаг хугацаатай” (Номлогчийн үг 3:1).

“Ноагийн өдрүүдэд ямар байсан шиг Хүний Хүүгийн өдрүүдэд ч бас тийм байх болно. Ноа бүхээгт орох өдрийг хүртэл тэд идэж, ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байсан ба үер болж, тэднийг бүгдийг нь устгажээ. Лотын өдрүүдэд ч мөн үүнтэй адил байсан: тэд идэж, ууж, худалдан авч, худалдаж, тарьж, барьж байгуулж байсан. Харин Лотыг Содомоос гарсан тэр өдөр тэнгэрээс гал, хүхэр бууж, тэднийг бүгдийг нь устгав. Хүний Хүү илчлэгдэх өдөр ч гэсэн ийм байх болно” (Лук 17:26-30).

“Учир нь хүний Хүү тэнгэрэлч нарынхаа хамт Эцэгийнхээ алдраар ирнэ; тэгээд Тэр хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу барина” (Матай 16:27).

“Харагтун, Би удахгүй ирнэ; хийсэн үйлдлийнх нь дагуу хүн бүрд өгөхийн тулд Миний шагнал Надад байгаа” (Илчлэл 22:12).

“Учир нь харагтун, зуух мэт шатах өдөр ирлээ; бардам бүх хүн, бас хорон мууг үйлддэг бүх хүн сүрэл шиг болно: ирж буй өдөр тэднийг шатааж, тэднээс үндэс ч, мөчир ч үлдэхгүй. … Та нар хорон муу хүмүүсийг гишгэлнэ; учир нь Миний товлосон өдөр тэд та нарын хөлийн улан дор үнс нурам болно хэмээн түмэн цэргийн Ехова айлдлаа” (Малахи 4:1-3).

Холбогдолтой Бурханы үг:

12/30/2019

Сэтгэл хѳдѳлгѳм мөргөлийн дуу “Хүн төрөлхтөн үргэлжлүүлэн амьдарч чадна гэж Бурхан найддаг”


Хүн төрөлхтөн бузар, дуулгаваргүй байдлаар дүүрэхэд
Бурхан Өөрийн зарчим, мөн чанарын улмаас
тэднийг устгах ёстой болсон.
Өөрийг нь эсэргүүцсэн учир Бурхан хүнийг жигшсэн.
Гэвч тэднийг устгах үедээ
Бурханы зүрх сэтгэл өөрчлөгдөөгүй,
Түүний өршөөл хэвээр байсан.

Бурхан хүн төрөлхтнийг өрөвдөж,
хэд хэдэн аргаар аврахыг хүссэн.
Гэвч хүн Бурханы авралаас татгалзан,
дуулгаваргүй байсаар байв.
Бурхан хэчнээн дуудаж, сануулсан ч,
хэчнээн хангаж, тусалсан ч хамаагүй.
Хүн ойлгоогүй, хүн үнэлээгүй.

Тиймээс Бурхан агуу хүлцэнгүй зан гаргаж,
хүний эргэхийг зовлон дунд хүлээж байв.
Хязгаартаа хүрээд Тэр хийх ёстой зүйлээ хийжээ.
Устгахаар төлөвлөсөн мөчөөс
төлөвлөгөөгөө эхэлсэн мөч хүртэл
энэ бол хүний эргэх цаг үе байв.
Энэ бол Бурханы хүнд өгсөн эцсийн боломж байлаа.
Энэ бол Бурханы хүнд өгсөн эцсийн боломж,
эцсийн боломж байлаа.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Санал болгож буй видеонууд:

12/29/2019

Өөрийн амилалын дараа шавь нартаа хэлсэн Есүсийн үгс



  (Иохан 20:26-29) Тэгээд найман өдрийн дараа Түүний шавь нар, мөн Томасын хамт байхад Есүс ирж, хаалга хаалтай байсан ч голд нь зогсоод, “Энх тайван та нарт байх болтугай” гэв. Дараа нь тэр Томаст хандан “Энд хуруугаа хүргээд Миний гарыг барь” хэмээгээд; “энд гараа хүргэж, Над руу түлх; итгэлтэй бөгөөд үнэмшилтэй хий”. Томас Түүнд хариулт өгөн, –”Эзэн минь, Бурхан минь” гэв. Есүс Томаст “Чи Намайг харсан учир Надад итгэсэн; хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ!” гэжээ.

  (Иохан 21:16-17 ) Тэрбээр хоёр дахь удаагаа Иоханы хүү, Симонд “Надад хайртай юу?” гэхэд Тэр, “Тийм ээ, Их Эзэн минь, намайг Танд хайртай гэдгийг Та мэднэ шүү дээ” гэв. Тэр түүнд хандан “Миний хонийг хариул” гэжээ. Тэрбээр гурав дахь удаагаа, Иоханы хүү, Симоноос “Надад хайртай юу?” гэхэд Петр гурав дахь удаагаа ингэж асууж байгаа учир шаналан, “ЭЗЭН минь, Та бүхнийг мэднэ, намайг Танд хайртай гэдгийг Та мэднэ” гэв. Есүс “Хонинуудыг минь хоньчил” гэжээ.

  Эдгээр ишлэлүүдийн өгүүлж буй зүйлс нь Өөрийн амилалын дараа Эзэн Есүсийн хийсэн болон Өөрийн шавь нартаа хэлсэн зүйл байсан. Эхлээд Эзэн Есүсийн амилалын өмнөх болон дараах байдлын хоорондох ялгааг авч үзэцгээе. Тэр өнгөрсөн өдрүүдийн Эзэн Есүс хэвээрээ байсан уу? Эзэн Есүсийн амилалын дараах байдлыг дүрсэлсэн дараах мөрүүд Библид байдаг: “Есүс ирж, хаалга хаалттай байсан ч, голд нь зогсоод, –Энх тайван та нарт байх болтугай гэв.” Тэр үед Эзэн Есүс махан бие байхаа больж сүнсэн бие болсон гэдэг нь маш тодорхой байна. Тэр махан биеийн хязгаарлалтыг даван гарсан учраас ингэсэн бөгөөд хаалга хаалттай байсан ч Тэр хүмүүсийн дунд зогсож, тэдэнд Өөрийгөө харуулж чадаж байсан. Энэ бол дахин амилсны дараах Эзэн Есүс болон амиллаас өмнө махан биетэй амьдарч байсан Эзэн Есүсийн хоорондох хамгийн том ялгаа юм. Хэдийгээр тэр үеийн сүнслэг биеийн харагдах байдал болон өмнөх Эзэн Есүсийн харагдах байдлын хооронд ямар ч ялгаа байгаагүй боловч тэр үеийн Есүс нь хүмүүст танихгүй хүн шиг санагдсан, учир нь Тэр үхлээс дахин амилсныхаа дараа сүнслэг бие болсон ба Түүний өмнөх махан биетэй харьцуулбал энэхүү сүнслэг бие нь хүмүүсийн хувьд илүү ээдрээтэй, ойлгомжгүй байсан. Энэ нь мөн Эзэн Есүс болон хүмүүсийн хооронд илүү их зай бий болгосон ба тэр мөчид байгаа Эзэн Есүс илүү нууцлаг болсныг хүмүүс зүрх сэтгэлдээ мэдэрсэн юм. Хүмүүсийн энэ ойлголт болон мэдрэмжүүд нь тэднийг, харж эсвэл хүрч болохгүй Бурханд итгэж байсан эрин үе рүү нь гэнэт буцаан аваачсан. Иймээс Өөрийн амиллын дараа Эзэн Есүсийн хийсэн эхний зүйл нь хүн бүхэнд Түүнийг харж, Тэр оршин байгаа гэдгийг баталгаажуулж, Түүний амиллын бодит байдлыг баталгаажуулах боломжийг олгосон. Нэмж хэлэхэд, энэ нь хүмүүстэй харилцах Түүний харилцааг Түүний махан биетэйгээр ажиллаж байх үеийнхтэй нь адил болгож сэргээсэн ба Тэрээр тэдний харж, хүрч чадах Христ байв. Ингэснээр, нэг үр дүн нь хүмүүс, Эзэн Есүс загалмайд цовдлогдсоны дараа үхлээс дахин амилсан гэдэгт эргэлзээгүй ба хүн төрөлхтнийг аврах Эзэн Есүсийн ажилд эргэлзэхгүй байсан. Өөр нэг үр дүн нь, Эзэн Есүс амилсныхаа дараа хүмүүст харагдаж, Түүнийг харж, Түүнд хүрэх боломжийг хүмүүст олгосон явдал нь хүн төрөлхтнийг Нигүүлслийн эрин үед баттай бэхэлсэн. Энэ цагаас эхлэн, Эзэн Есүсийн “алга бололт” эсвэл “зугталтын” улмаас хүмүүс өмнөх эрин үе буюу Хуулийн эрин үед буцаж очихгүй, харин тэд Эзэн Есүсийн сургаалыг болон Түүний хийсэн ажлыг даган үргэлжлүүлэн урагшлах болсон. Тиймээс Нигүүслийн эрин үе дэх ажлын шинэ үе шат албан ёсоор нээгдэж, хуулийн дор байсан хүмүүс тэр үеэс эхлэн албан ёсоор хуулийн дороос гарч, шинэ эрин рүү шинэ эхлэлтэйгээр орсон. Эдгээр нь дахин амиллын дараа Эзэн Есүс хүн төрөлхтөнд харагдсаны олон төрлийн утга учир юм.

12/09/2019

Аврал хийгээд тэнгэрийн хаанчлалд орох тухай маргаан


  Яг ямар хүн тэнгэрийн хаанчлалд орж чадах вэ? Эзэнд итгэсэн цагт бидний нүгэл өршөөгдөж, бид нэг л аврагдсан бол үүрд аврагдах ба ийм хүн өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орох боломжтой гэж зарим хүн итгэдэг. Гэтэл нөгөө талд, Эзэнд итгэснээр бидний нүгэл өршөөгддөг хэдий ч бид байнга нүгэл үйлдсээр байх тул ариун байдалд хүрээгүй бөгөөд ариун биш хүмүүс Эзэнийг харж чадахгүй хэмээн Библид хэлсэн учраас ариун байдлыг олж аваагүй бид яахин өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орж чадах билээ? гэх хүмүүс ч бий. Энэ хоёр үзэл бодлын аль нь зөв, аль нь буруу вэ? Тэгвэл ширүүн маргаанд оролцож буй хоёр талын тухай үзнэ үү!

12/08/2019

Загалмайн авралыг хүлээн авдаг бүх хүнийг Бурхан тэнгэрийн хаанчлал руу өргөх үү?


  Загалмай бол эрт цагт цаазын ялд ашигладаг байсан эрүү шүүлтийн хэрэгсэл юм. Нүгэлгүй байсан Эзэн Есүс Өөрийгөө нүглийн тахил болгон золиосолж, хүн төрөлхтний төлөө цовдлогдсоны дараа загалмай нь Эзэн Есүсийн золин авралын нигүүлслийг бэлгэдэх болжээ. Бид Эзэний авралыг хүлээн авч, Түүний өмнө очин нүглээ улайж, гэмших үед нүгэл маань уучлагддаг. Өөрөөр хэлбэл, Эзэн биднийг нүгэлтэй гэж үзэхээ больдог. Иймээс загалмайн авралыг хүлээн авна гэдэг бол аль хэдийн аврагдсан гэсэн үг, өөрөөр хэлбэл, аль хэдийн Бурханаар авхуулсан бөгөөд Эзэнийг эргэн ирэхэд тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөнө гэж олон ах эгч маань итгэдэг. Гэвч ийм маягаар бодох нь Эзэний үгтэй нийцдэг эсэхийг бодож үзсэн хүн бий юу? Бид загалмайн авралыг хүлээн авсан нь үнэн боловч үргэлж нүгэл үйлдсээр байгаа нь ч бас үгүйсгэх аргагүй юм. Бидэн шиг хүмүүс Эзэнийг эргэн ирэх үед үнэхээр тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөх үү?

  Загалмайн авралыг хүлээн авч, нүглээ уучлуулсан атлаа өөрийн эрхгүй байнга нүгэл үйлдсээр байдаг туршлага, журмын олон ах эгч нарын маань амьдралд байгаа гэдэгт би итгэлтэй байна. Бид махан биеийг хаяж, өөрсдийгөө ялан дийлэх гэж хэчнээн их хичээлээ ч гэсэн нүгэл үйлдэж, нүглээ улайх ёрын тойрогт баригдсан хэвээр байдаг бөгөөд нүглийн хүлээсээс мултарч ер чадахгүй байгаа мэт санагддаг. Жишээ нь, бид бусадтай харилцахдаа үргэлж эрх мэдэл бүхий байр сууринд байж, бусдыг албадан хүссэнээрээ байлгахыг хүсдэг. Бусад хүн биднээс өөр саналтай юм уу үзэл бодол нь биднийхтэй нийцэхгүй байвал бид тэднийг эсэргүүцэж, зүрх сэтгэлдээ гадуурхдаг төдийгүй шүүж, муушаадаг. Мөн өөрсдөөсөө илүү авьяаслаг хүмүүстэй уулзах үедээ атаархаж, тэдэнтэй өөрийн эрхгүй өрсөлдөхөөр оролддог бөгөөд ашиг хонжоо, байр суурийн төлөө тэдний эсрэг тэмцэлддэг. Ажил, номлолын үеэр бид өөрсдийгөө өргөмжилж, анхаарал татахын тулд Эзэний төлөө хэр шаргуу ажилласан, Түүнд хэчнээн ихийг өгсөн тухайгаа байнга ярьдаг атлаа Бурханы хүсэл, шаардлагыг ярилцахад багахан ач холбогдол өгдөг. Үүнээс үүдэн бид ах эгч нартаа өөрсдийгөө шүтүүлж, хүндлүүлдэг бөгөөд тэдний зүрх сэтгэлд Бурханд зориулсан орон зай байдаггүй. Ихэнхдээ бид хувийн ашиг сонирхол, нэр хүнд, байр суурийг хамгаалахын тулд худал хэлж, хууран мэхлэхгүй байж чаддаггүй бөгөөд ингэснээрээ Бурханы шаардсан үнэнч хүмүүс байж чаддаггүй. Бид Бурханд үйлчлэхийн тулд бүхнийг хаяж, эцэлт цуцалтгүй ажилладаг байж болох ч байгалийн гамшиг, хүний гайтай учрах юм уу ашиг сонирхол маань хохирох үед Бурханд гомдоллож, Бурханыг буруугаар ойлгосоор байдаг төдийгүй үйлчлэлээ орхихыг ч хүсдэг. Ийм жишээ элбэг бий. Бид шиг байнга нүгэл үйлдэж, тэр ч бүү хэл Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг хүмүүс яахаараа Түүгээр авхуулж, тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөж чадах юм бэ?

  Эзэн Есүс Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье, нүгэл үйлддэг хэн боловч нүглийн боол юм. Боол гэрт мөнхөд байдаггүй, харин Хүү мөнхөд байдаг” (Иохан 8:34–35). “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21) хэмээсэн байдаг. Ехова Бурхан “Тиймээс та нар өөрсдийгөө ариусгаж, ариун байх ёстой; учир нь Би ариун билээ” (Леви 11:44) хэмээжээ. Загалмайн авралыг хүлээн авч, нүглээ уучлуулсан хүмүүсийг Бурхан олж авч, тэнгэрийн хаанчлал руу өргөнө гэж Эзэн Есүс хэзээ ч хэлээгүй нь лавтай юм. Харин ч Тэрээр “Нүгэл үйлддэг хэн боловч нүглийн боол” бөгөөд нүглийн боол бол Бурханы ардуудын нэг яавч биш хэмээн бидэнд тодорхой хэлсэн байдаг. Бурхан ариун байдаг тул байнга нүгэл үйлддэг хүмүүсийг тэнгэрийн хаанчлалд орохыг яахан зөвшөөрч чадах юм бэ? Иймээс нүглийг хаяж, цэвэрлэгдэж, тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлдэг хүмүүс л тэнгэрийн хаанчлалд орж болно. Ийм хүмүүс л Бурханаар үнэхээр авхуулсан хүмүүс юм.

12/03/2019

Magtan duu 2019 MV “Хоёргүй сэтгэлээр Бурханыг магтаарай” дуу бүжиг



Magtan duu 2019 MV “Хоёргүй сэтгэлээр Бурханыг магтаарай” дуу бүжиг (lyrics)

Бид Бурханыг бодож, залбиран уншиж, нөхөрлөдөг,
бид бясалган тунгааж, Бурханыг эрэн хайдаг.
Бурханы үгэнд амьдарч, хайр татам байдлыг нь хардаг.
Үнэн биднийг чөлөөлж, бид Бурханы жинхэнэ хайрыг амсдаг.
Чуулганы амьдрал гайхалтай, магтаал олон төрөлтэй.
Бид Бурханыг магтан дуулж, бүжиглэхгүй байх аргагүй.
Магтаалд маань ямар ч дүрэм, хязгаарлалт үгүй.
Жинхэнэ магтаал биднийг үргэлж баяр хөөртэй болгодог.
Бурханы өмнөх амьдрал жинхэнэ аз жаргал авчирдаг.
Бид Бурханыг мөнхөд хайрлан дуулгавартай дагана.
Бурханы авралын агуу байдлыг хараад
бид Бурханыг хоёргүй сэтгэлээр магтдаг.
Бид үнэнийг нөхөрлөж, Ариун Сүнсний ажлыг олж авч,
туршлагаа хуваалцахад амь маань өсдөг.
Бид бүгд Бурханы хаанчлалын хүмүүс,
бүгдэд нь Түүнийг хайрладаг үнэн зүрх бий.
Бид нэг сэтгэл зүрхээр үүргээ биелүүлж,
Бурханы ерөөл, удирдлагыг хардаг.
Шүүлт биднийг цэвэрлэж, бид Бурхан зөвт гэдгийг хардаг.
Өөрсдийн завхралыг хаяад бид шинэчлэгдсэн.
Бид үнэнч хүмүүсийн дүр төрхийг амьдран харуулдаг.
Бурханыг сүнсээр, үнэнээр шүтэн мөргөх нь хаанчлалын амьдрал билээ.
Бурханы өмнөх амьдрал жинхэнэ аз жаргал авчирдаг.
Бид Бурханыг мөнхөд хайрлан дуулгавартай дагана.
Бурханы авралын агуу байдлыг хараад
бид Бурханыг хоёргүй сэтгэлээр магтдаг.
Ах, эгч, дүү нар минь цуглараарай,
бид маш олон өсөлт, уналтыг тууллаа.
Төр засгийн дарангуйлал маш хорсолтой,
хавчлага, бэрхшээлийг бид туулсан.
Юу ч бидний шийдвэрийг ганхуулаагүй.
Энэ бол Бурханы үг биднийг чиглүүлснийх.
Биднийг аврахын төлөө Бурханы төлсөн
уйгагүй төлөөсийг хэмжих аргагүй.
Бурхан бидний дунд амьдарч, үргэлж залж чиглүүлдэг.
Энэ сайхан цаг үе, амьдрал үнэхээр нандин билээ.
Бурханы өмнөх амьдрал жинхэнэ аз жаргал авчирдаг.
Бид Бурханыг мөнхөд хайрлан дуулгавартай дагана.
Бурханы авралын агуу байдлыг хараад
бид Бурханыг хоёргүй сэтгэлээр магтдаг.
Бурханы өмнөх амьдрал жинхэнэ аз жаргал авчирдаг.
Бид Бурханыг мөнхөд хайрлан дуулгавартай дагана.
Бурханы авралын агуу байдлыг хараад
бид Бурханыг хоёргүй сэтгэлээр магтдаг,
бид Бурханыг хоёргүй сэтгэлээр магтдаг,
бид Бурханыг хоёргүй сэтгэлээр магтдаг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

12/02/2019

Сатаны хүлээснээс салснаар эрх чөлөөтэй болно



  Би Бурханд итгэхээсээ өмнө ямар ч зүйл хийж байсан бусдын дор орохыг хүсдэггүй байсан. Бүгдийн дээр л гарч байвал ямар ч зовлон бэрхшээлийг хүлээн авахад бэлэн байв. Би Бурханыг дагасны дараа ч, миний хандлага хэвээрээ үлдсэн юм. Учир нь би “Зовохгүй бол юу ч олохгүй” гэсэн үгсэд бат итгэж байсан бөгөөд миний хандлагаас санаа сэдлийн минь нотолгоо харагдаж байв. Үнэнийг Бурхан надад илчлэх үед л би Сатаны хүлээсэн дор амьдарсаар байгаагаа эцсийн эцэст ойлгож ухаарсан юм.

  Нэг их биш ч дээхэн үед, чуулган миний хамтрагчийг тэргүүлэх албан тушаалд ажиллуулах төлөвлөгөө танилцуулав. Мэдээг сонсоод л би сэтгэлээр маш их унасан. Бид хоёулаа редактороор томилогдох хүртэл тэргүүлэх албан тушаалд ажилладаг байсан. Одоо хамтрагч маань тэргүүлэх албан тушаалдаа эргэн ирж, хязгааргүй өсөж дэвжих боломжтойгоор Бурханд үйлчилж байхад, би ширээн дээрээ суусаар ямар ч нэр хүндгүйгээр ажлаа хийсээр байна. Тэнд ямар ирээдүй байгаа юм бэ? Хоёр дахь бодол дээрээ би “Амжилтанд хүрэх сая сая өөр арга зам бий” гэсэн хуучны үг санаанд оров. Би үүргээ зөв биелүүлж байгаа цагт би ч гэсэн амжилтанд хүрч чадна. Үнэнийг дагахын тулд хүчин чармайлтаа нэмэгдүүлэх хэрэгтэй байсан юм. Би номлолыг засахад анхаарлаа төвлөрүүлээд тэдгээр нь үнэнийг сайн дамжуулж байвал магадгүй нэг өдөр удирдагчид намайг үнэнийг ойлгожээ гэж үнэлэх болно.

11/29/2019

Magtan duu 2019 MV “Хүний төлөө Бурханы хийдэг бүхэн чин сэтгэлийнх” дуу бүжиг (Lyrics)


Magtan duu 2019 MV “Хүний төлөө Бурханы хийдэг бүхэн чин сэтгэлийнх” дуу бүжиг (Lyrics)

Бурханы хийдэг бүх зүйл хий хоосон биш, бодитой байдаг.
Бурхан хүмүүсийн дунд ирж, эгэл хүн болон даруусдаг.
Жаахан ажил хийж, цөөхөн үг хэлээд л Тэр явчихдаггүй,
харин ертөнцийн зовлонг туулахаар хүмүүсийн дунд үнэхээр ирдэг.
Хүн төрөлхтний хүрэх газрын төлөө зовлон туулснаараа Тэр төлөөс төлдөг.
Бодитой ажил гэдэг энэ бус уу?
Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ төлөө чин үнэнчээр төлөөс төлж, чин сэтгэлээ харуулдаг.
Бие махбодтой болсон Бурхан мэдээж хүмүүст хамгийн чин үнэнч, итгэмжит байдаг.

Бурхан итгэмжит мөн чанартай, хэлсэн үгэндээ хүрч, хийдэг бүхнээ гүйцэлдүүлдэг.
Хүний төлөө Түүний хийдэг бүхэн чин сэтгэлийнх. Тэр зүгээр ч нэг айлдвар айлддаггүй;
харин төлөөс төлнө гэж хэлэх үедээ үнэхээр төлөөс төлдөг.
Хүн төрөлхтний зовлонг туулж, тэдний оронд зовно гэж хэлэх үедээ
тэдний дунд амьдрахаар үнэхээр ирж,
энэхүү зовлонг биечлэн мэдэрч, туулдаг.
Бурханы хийдэг бүх зүйл зөвт, зохистой, бас Бурханы хийдэг бүхэн бодитой гэдгийг дараа нь
орчлон дахь бүх зүйл хүлээн зөвшөөрнө:
Энэ бол хүчирхэг нотолгоо билээ.

Хүн төрөлхтөн ирээдүйд сайхан хүрэх газартай байж,
үлдсэн бүх хүн Бурханыг магтана,
Бурхан үнэхээр хүн төрөлхтнийг хайрладаг тул ийм үйл хийснийг тэд шагшина.
Бурхан бие махбодтой болсны ач холбогдлоос гоо үзэсгэлэнт, сайн сайхан мөн чанар нь харагддаг.
Бурханы хийдэг бүхэн чин сэтгэлийнх; Түүний хэлдэг үг бүхэн чин үнэнч, итгэмжит,
чин үнэнч, итгэмжит.
Бурхан хийхээр зорьдог бүхнээ бодитоор хийдэг,
зүгээр ч нэг айлдвар айлдалгүй, тэдний төлөө бодит төлөөс төлдөг.
Иймээс Бурхан бол зөвт Бурхан; итгэмжит Бурхан билээ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

11/27/2019

Бурханы үгийн магтан дуу “Бурхан хүнийг шинэ эрин рүү аваачсан” Praise and worship


Бурханы үгийн магтан дуу “Бурхан хүнийг шинэ эрин рүү аваачсан” Praise and worship


Бурханы ажил бүх орчлон ертөнцийг удирдаж,
Мөн зүүнээс баруун руу цахилгаан цахилна.

I
Бурхан ажлаа харь үндэстнүүдэд түгээдэг.
Түүний алдар орчлон ертөнцийг гэрэлтүүлдэг.
Хүсэл нь тарсан хүмүүст биеллээ олж,
Бүгд Түүнээр удирдуулж, даалгавраа биелүүлнэ.
Одоо Тэрээр шинэ эринд орж,
Бүх хүнийг өөр ертөнц рүү аваачина.
Энэ бол шинэ эрин билээ.
Бурхан шинэ хүмүүсийг шинэ эрин рүү оруулж,
Таягдан хаях хүмүүсээ тусгаарлахын тулд
Шинэ ажлыг авчирсан.
Энэ бол шинэ эрин билээ.

II
Бурхан “эх нутагтаа” эргэн ирэхдээ
Төлөвлөгөөнийхөө өөр хэсгийг эхлүүлсэн,
Ингэснээр хүн Түүнийг илүү гүн мэдэх юм.
Бурхан ертөнцийг бүхэлд нь авч үздэг.
Тэр ажлаа гүйцэтгэх зөв цагийг хардаг.
Тэр энд тэнд яаравчилж, хүн дээр шинэ ажил хийдэг.
Энэ бол шинэ эрин билээ.
Бурхан шинэ хүмүүсийг шинэ эрин рүү оруулж,
Таягдан хаях хүмүүсээ тусгаарлахын тулд
Шинэ ажлыг авчирсан.
Энэ бол шинэ эрин билээ.

III
Агуу улаан лууны үндэстэнд
Бурхан төсөөлшгүй ажлыг хийж,
Хүмүүсийг салхинд найгуулав.
Салхи үлээхэд олонх нь чимээгүй туугдана.
Энэ бол Бурханы цэвэрлэх “үтрэмийн талбай”,
Энэ бол Түүний хүсэж буй төлөвлөгөө.
Энэ бол шинэ эрин билээ.
Бурхан шинэ хүмүүсийг шинэ эрин рүү оруулж,
Таягдан хаях хүмүүсээ тусгаарлахын тулд
Шинэ ажлыг авчирсан.
Энэ бол шинэ эрин билээ.
Энэ бол шинэ эрин,
Энэ бол шинэ эрин,
Энэ бол шинэ эрин билээ.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Анхны видео линк:

11/24/2019

Magtan duu 2019 MV “Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал вэ” solongos duu


Magtan duu 2019 MV “Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал вэ” solongos duu 

1
Бурханы Адамд тушаал өгч байгаа Библи дээрх зураглал
сэтгэл хөдлөм халуун дулаанаар дүрслэгдсэн байдаг.
Энд зөвхөн Бурхан хүн хоёр гардаг ч
тэдний хоорондын харилцаа нь үнэхээр ойр дотно байдагт
бид гайхаж биширч эхэлдэг.

2
Бурхан буцааж нэхэхгүй бялхам хайраа хүнд өгсөн,
гэнэн, цэвэр ариун хүн жаргалтайгаар
Бурханы хараан дор амьдарч,
Бурхан түүнд санаа тавин
хүн Түүний жигүүр дор ивээгддэг.
Хүний хэлж, хийж буй бүх зүйл нь
Бурхантай салашгүй нягт холбоотой байдаг.

11/21/2019

Есүс тэмдэг болон гайхамшиг үзүүлсэн нь


1) Есүс таван мянган хүнийг хооллосон нь

  (Иохан 6:8-13) Шавь нарын нэг болох Симон Петрийн дүү Андрей Түүнд, энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна: гэвч энэ нь тэр олон хүнд юу болох вэ? гэсэнд Есүс хүмүүсийг суулга гэв. Тэр газарт зүлэг их байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа. Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөөд, шавь нартаа өгч, шавь нар нь суугсдад тарааж өгөв. Мөн загасыг ч хүссэнээр нь өгчээ. Хүмүүс цадсаны дараа, Тэр шавь нартаа, юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул гэв. Тиймээс хүмүүсийг хооллоод илүү гарсан таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.

2) Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь

  (Иохан 11:43-44) Тэр ийнхүү ярьсныхаа дараа, чанга дуугаар хашгирч, “Лазар, гараад ир!” гэсэнд, гар хөлдөө бүс ороолттой, нүүр нь алчуураар бүтээгдсэн тэр үхсэн хүн гарч ирэв. Есүс тэдэнд, “Түүнийг суллаж явуул” гэв.

  Эзэн Есүсийн гүйцэтгэсэн гайхамшгуудын дундаас бид зөвхөн энэ хоёрыг сонгосон ба учир нь эдгээр нь Миний энд ярих гэж буй зүйлийг харуулахад хангалттай. Энэ хоёр гайхамшиг нь үнэхээр гайхмаар бөгөөд тэдгээр нь Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн гайхамшгуудын маш сайн төлөөлөл юм.

Эхлээд эхний ишлэлийг авч үзэцгээе: Есүс таван мянган хүнийг хооллосон нь.

  “Таван талх ба хоёр загас” гэдэг нь ямар төрлийн ойлголт вэ? Таван талх ба хоёр загас нь ерөнхийдөө хэдэн хүнд хангалттай байх вэ? Хэрвээ та нар дундаж хүний хоолны дуршил дээр үндэслэн хэмжих юм бол энэ нь ердөө хоёр хүнд л хангалттай байх юм. Энэ нь таван талх ба хоёр загасны тухай хамгийн үндсэн ойлголт юм. Гэсэн хэдий ч энэхүү ишлэл дээр таван талх ба хоёр загасаар хэдэн хүнийг хооллосон гэж бичсэн бэ? Библид ингэж бичигдсэн байдаг: “Тэр газарт зүлэг их байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа.” Таван талх ба хоёр загастай харьцуулахад таван мянга их тоо юу? Энэ тоо маш их гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Хүний өнцгөөс харвал, таван талх болон хоёр загасыг таван мянган хүнд хуваах нь боломжгүй, учир нь тэдгээрийн хоорондох ялгаа нь асар их. Хүн болгон тун жаахан хазсан ч гэсэн энэ нь таван мянган хүнд хангалттай хүрэлцэхгүй юм. Гэвч энд Эзэн Есүс гайхамшгийг бүтээсэн—Тэр зөвхөн таван мянган хүнийг цадтал нь идүүлээд зогсохгүй цаана нь бас үлдсэн. Библид ингэж байдаг: “Хүмүүс цадсаны дараа, Тэр шавь нартаа, юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул гэв. Тиймээс хүмүүсийг хооллоод илүү гарсан таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.” Энэ гайхамшиг нь Эзэн Есүсийн ялгамж чанар болон байр суурийг харах боломжийг хүмүүст олгосон бөгөөд энэ нь мөн Бурханы хувьд боломжгүй зүйл юу ч үгүй гэдгийг тэдэнд харуулсан—тэд Бурханы бүхнийг чадагч байдлын үнэнийг харсан юм. Таван талх ба хоёр загас нь таван мянган хүнийг хооллоход хангалттай байсан, гэхдээ тэнд ямар ч хоол байгаагүй бол Бурхан таван мянган хүнийг хооллож чадах байсан уу? Мэдээж Тэр чадах байсан! Энэ бол гайхамшиг байсан, иймээс хүмүүст энэ нь ойлгохын аргагүй санагдаж, ер бусын, ид шидтэй санагдаж байсан нь гарцаагүй боловч Бурханы хувьд тийм зүйл хийх нь юу ч биш байсан. Нэгэнт энэ нь Бурхны хувьд энгийн зүйл байсан юм бол яагаад үүнийг ялган тайлбарлаж байгаа юм бэ? Яагаад гэвэл энэ хүчит үйлсийн цаана байгаа зүйл нь Эзэн Есүсийн хүслийг агуулдаг бөгөөд үүнийг хүн төрөлхтөн хэзээ ч нээн илрүүлээгүй.

11/20/2019

Чуулганы магтан дуу “Хүн Түүнд үнэнчээр итгэж, Түүнийг хайрлана гэж Бурхан найддаг” ( lyrics )


Чуулганы магтан дуу “Хүн Түүнд үнэнчээр итгэж, Түүнийг хайрлана гэж Бурхан найддаг” ( lyrics )

Бурхан чамайг Түүнийг ойлгоно гэж найддаг
Түүний үнэн сэтгэлийг ойлгосноор
Чи Түүнтэй улам ойртох болно
Чи Түүний хайранд чин үнэнээсээ талархана
Түүний хүн төрөлхтөнд зориулсан анхаарал,
Халамжийн төлөө
Түүнд эргэлзэх зүйлгүй
Зүрх сэтгэлээ зориулж
Түүнийг сэрдэх зүйлгүй болно гэж Бурхан найддаг
Тэр хүнд зориулсан бүхнээ
Чимээгүй хийсээр байдаг
Чин сэтгэл, үнэнч зан, хайр энэрлээ
Тэр чимээгүйхэн хүмүүст зориулсаар байдаг
Тэр хэзээ ч хийсэн зүйлийнхээ төлөө харамсдаггүй
Хэзээ ч хүнээс хариу нэхэж
Ямар нэг өргөл барьц хүлээдэггүй
Түүний хийж буй бүхний цорын ганц зорилго нь
Үнэнч итгэл болон хайрыг хүнээс авах юм

Зүрх сэтгэл чинь үнэнээр Бурханы зан чанарыг мэдвэл
Чи Түүний мөн чанарт сэтгэлээсээ талархана
Бурхан яг дэргэд чинь байгааг чи мэдэрнэ
Бурхан яг дэргэд чинь байгааг чи мэдэрнэ
Энэ бол үнэн!
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

11/18/2019

Бурханы үгийн магтан дуу “Хүний авралын төлөө Бурхан хоёр удаа махбод болсон” Praise and worship


Бурханы үгийн магтан дуу “Хүний авралын төлөө Бурхан хоёр удаа махбод болсон” Praise and worship

Хүн төрөлхтнийг аварч, Сатаныг ялахаар
Бурхан хоёр удаа махбод болсон.
Сүнсээр ч бай, бие махбодоор ч бай
зөвхөн Бурхан л Сатантай тэмцэж чадна.

Тэнгэрэлчүүд хэзээ ч Сатантай тэмцэж чадахгүй,
өө, хүн бол бүр хэзээ ч чадахгүй.
Тэнгэрэлчүүд хүчгүй, харин хүмүүс завхарсан;
хүн хөндлөнгөөс ч оролцох чадваргүй.
Бурхан хүний амин дээр ажиллахаар болбол,
газарт хүн дээр ажиллахыг хүсвэл,
ажил ба ялгамж чанараараа Өөрөө хүнийг аврахын тулд
Тэр махбод болж, махан биеийг өмсөх ёстой.
Хүн төрөлхтнийг аварч, Сатаныг ялахаар
Бурхан хоёр удаа махбод болсон.
Сүнсээр ч бай, бие махбодоор ч бай
зөвхөн Бурхан л Сатантай тэмцэж чадна.