Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Христийн шашин. Show all posts
Showing posts with label Христийн шашин. Show all posts

1/25/2020

Шинжилгээгээр гепатит В-тэй гэж гарсны дараа үүнтэй хэрхэн нүүр тулах хэрэгтэй вэ?

Христийн шашин, үнэн, аврал, хувь заяа, Төгс Хөчит Бурхан, Сайн мэдээний гэрчлэлүүд

Чэнь Лу, Өмнөд Солонгос

      Би гэнэтийн өвчинд нэрвэгдээд нүд ирмэхийн зуур шаналал, цөхрөлд автаж, амьдрах бүх итгэл найдвараа алдсан юм. Гэсэн хэдий ч өвчний минь цаана Бурханы хүсэл байгааг гайхалтай авралаар нь дамжуулан ойлгож, Бурханы гайхалтай үйл хэргийг харсан билээ. Тэр үеийн явдал өнөөдөр болсон юм шиг л тодхон санагдаж байна.

11/06/2019

Хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьдрах үндсэн орчин——Гэрэл


  Дөрөв дэх зүйл нь хүмүүсийн нүдтэй холбоотой—өөрөөр хэлбэл гэрэл юм. Энэ нь маш чухал. Чи хурц гэрэл рүү харж, тухайн гэрлийн хурц тусгал тодорхой түвшинд хүрэх үед чиний нүд сохрох болно. Ямартай ч хүний нүд бол махан биеийн нүд. Тэд гэмтлээс хамгаалагдсан биш. Хэн нэгэн нар луу шууд ширтэж зүрхлэх үү? (Үгүй.) Хэн нэгэн үүнийг оролдож үзсэн үү? Зарим хүмүүс оролдож үзсэн байдаг. Чи нарны шилтэй бол харж чадна, тийм үү? Үүнд зарим нэг хэрэгслийн тусламж хэрэгтэй. Хүн ямар нэгэн хэрэгсэлгүйгээр, энгийн нүдээр нар луу шууд эгцэлж харж чадахгүй. Хүмүүст ийм чадвар байхгүй. Бурхан хүн төрөлхтөнд гэрэл гэгээ авчрахын тулд нарыг бүтээсэн, гэхдээ Тэр бас энэ гэрлийг удирдсан. Бурхан гэрлийг бүтээснийхээ дараа үүнийг зүгээр нэг орхиж, үл тоосон юм биш. “Хүний нүд үүнийг тэсвэрлэж чадах үгүй нь хэнд хамаатай юм!” Бурхан иймэрхүү байдлаар ханддаггүй. Тэрээр аливаа зүйлсийг маш нарийн хийдэг ба бүхий л талуудыг нь харгалзан үздэг. Бурхан хүн төрөлхтөнд харах нүд заяасан боловч тэдний харж чадах гэрлийн тодорхой хэмжээг бас бэлтгэсэн юм. Хэрвээ хангалттай гэрэл байхгүй бол энэ нь хэрэггүй. Хэрвээ хүмүүс урагш сунгасан гараа ч харж чадахааргүй маш харанхуй бол тэдний нүд өөрсдийн чиг үүргээ алдаж хэрэгцээгүй зүйл болж хувирна. Хүмүүсийн нүд хэтэрхий хурц гэрэлтэй газруудыг тэвчиж чадахгүй бөгөөд бас юу ч харж чадахгүй байх болно. Иймээс Бурхан хүн төрөлхтний амьдарч буй орчинд хүний нүдэнд тохиромжтой хэмжээний гэрлийг өгсөн. Энэ гэрэл нь хүмүүсийн нүдийг өвтгөж, гэмтээхгүй. Цаашлаад энэ нь хүмүүсийн нүдний үүргийг алдагдуулахгүй ба хүмүүсийн нүд харах ёстой зүйлсээ бүгдийг нь маш тод харах баталгааг өгдөг. Ийм учраас л Бурхан нар болон дэлхийн эргэн тойронд зохих хэмжээний үүлийг нэмсэн ба мөн хүмүүсийн нүд эсвэл арьсыг гэмтээхээс сэргийлэн агаарын нягтшил нь гэрлийг шүүж байдаг. Энэ нь харилцан уялдаатай. Цаашилбал, Бурханы бүтээсэн газар дэлхийн өнгө нь мөн нарны гэрэл болон бүх төрлийн гэрлийг ойлгодог бөгөөд хүний нүдийг тухгүй болгодог гэрлийн хурц тусгалыг арилгаж байдаг. Ингэснээр хүмүүс гадуур явж амьдрал ахуйгаа үргэлжлүүлэхдээ байнга хар нарны шил зүүх шаардлагагүй болж байгаа юм. Энгийн нөхцөлд хүний нүд гэрлийн саадгүйгээр өөрсдийн харааныхаа хүрээнд аливаа зүйлсийг харж чадна. Өөрөөр хэлбэл энэ гэрэл нь хэт тод эсвэл хэт бүдэг байж болохгүй: Хэрвээ энэ нь хэт бүдэг байвал удалгүй хүний нүд гэмтэж, чиг үүргээ алдах ба тэд харж чадахаа болино; хэрвээ энэ нь хэт тод байвал хүмүүсийн нүд үүнийг тэвчиж чадахгүй бөгөөд 30-40 нас эсвэл 40-50 насандаа тэдний нүд ажиллагаагүй болох болно. Өөрөөр хэлбэл энэ гэрэл нь хүний нүдэнд тохиромжтой бөгөөд гэрлээс болж хүний нүдэнд учрах хохирлыг Бурхан хэд хэдэн аргаар дамжуулан багасгажээ. Гэрэл хүний нүдэнд тустай эсвэл халгаатай байхаас үл хамааран тэд амьдралынхаа эцэс хүртэл нүдээрээ харж байхад л хангалттай. Тийм үү? (Тийм.) Бурхан үүнийг маш сайтар бодоогүй гэж үү? Харин Сатан буюу диавол аливааг хийхдээ хэзээ ч эдгээрийг хайхардаггүй. Энэ нь, хүмүүст аюул занал учруулах эсэхийг ерөөсөө ч хайхардаггүй. Тэр байгаль экологийн орчинд асар их хор хөнөөл учруулсан ба үүний заримыг хүмүүс одоо бэлхнээ харж байна. Гэрэл хэт хурц эсвэл хэт бүдэг ч бай—тэрээр хүн төрөлхтний мэдрэмжийг огтхон ч хайхардаггүй.

  Гэтэл Бурхан харах, сонсох, амтлах, амьсгалах, мэдрэх гээд хүний биеийн бүх талд тааруулан хүн төрөлхтний дасан зохицох чадварыг дээд цэгт хүргэж, хэвийн үргэлжлүүлэн амьдруулах бүх зүйлийг хийдэг. Бурханы бүтээсэн одоогийн ийм амьдрах орчин нь хүн төрөлхтний оршин тогтнолд хамгийн зохимжтой, үр ашигтай амьдрах орчин юм. Зарим хүмүүс энэ нь тийм ч их юм биш, бүхэлдээ маш энгийн гэж бодож болох юм. Дуу чимээ, гэрэл, агаар нь хүмүүсийн төрөхдөө л мэдэрсэн зүйл, төрсөн мөчөөсөө л тэдний эдэлсэн зүйл. Гэхдээ тэдний эдэлж байгаа эдгээр зүйлийн ард тэдний мэдэх, ойлгох хэрэгтэй юуг Бурхан хийсэн бэ? Ойлгох эсвэл мэдэх хэрэгтэй гэж чамд санагдаж байгаа эсэхээс үл хамааран, товчхондоо Бурхан эдгээр зүйлийг бүтээх үед Түүнд нарийн бодсон зүйл, төлөвлөгөө, тодорхой санаа байсан. Тэр хүн төрөлхтнийг зүгээр л, санаандгүй, бодож үзэлгүйгээр ийм амьдрах орчинд тавьчихаагүй. Та нар Миний ярьсан эдгээр зүйл нэг бүрийг том асуудал биш гэж бодож болох юм, гэхдээ Миний үзэл бодлоор Бурханы хүн төрөлхтөнд өгсөн зүйл тус бүр нь хүн төрөлхтний оршин тогтнолд зайлшгүй шаардлагатай юм. Энд Бурханы үйлдэл байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө VIII”-аас
Анхны өгүүлэл линк:

10/31/2019

Монгол кино “Бурханд итгэх итгэл 2 - Сүм нурсны дараа” клип (2)



  Хятадын Коммунист Нам төрийн эрхэнд гарснаасаа хойш бүх шашин шүтлэгийг устгаж, Хятадыг бурхангүй үзэлтэй бүс болгохын тулд Христийн шашин болон Католик шашныг ямагт дарлан, хяхаж хавчсаар иржээ. Ялангуяа Ши Жиньпинийг ерөнхийлөгч болсноос хойш итгэл бишрэлийн эсрэг ХКН-ын дайралт оргилдоо хүрч, албан ёсоор зөвшөөрөгдсөн Гурван-Өөрөө сүмийг хүртэл устган, загалмайг нурааж байгаа юм.

  Баримтууд болон Бурханы үгэнд илчлэгдсэн зүйлийг харснаар Чэнь Сон’энь болон Гурван-Өөрөө сүмийн бусад гишүүд, ХКН-ын Бурханыг эсэргүүцэж, үнэнийг үзэн яддаг сатанлаг мөн чанарыг ялган таньдаг боловч энэ нь бас зарим нэг төөрөгдөл үүсгэнэ. ХКН шашин шүтлэгийг ихэд улайран дарлаж, дарангуйлдаг, тэгвэл пастор, ахлагч нар яагаад үргэлж ХКН-ын засгийн газрыг ерөөхийн төлөө итгэгчдийг залбируулдаг юм бэ? Тэд ХКН-ын чөтгөрлөг мөн чанарыг нэвт харж чаддаггүй юм гэж үү? Бурханы үгийг нөхөрлөснөөр дамжуулан, асуудлын уг үндэс болон Гурван-Өөрөө замаар санваартнуудыг дагаж, сатанлаг дэглэмд худалдагдахын аюултай үр дагаврыг хүн бүр эцэст нь харна. Тэд бас пастор, ахлагч нарын антихрист уг чанарыг ялган таниад, шашны эдгээр фарисайг голж, Эзэний илрэлт болон ажлыг судлахыг хүсдэг.

8/31/2019

Баримтат кино гайхалтай клип: (14) Америкийн Нэгдсэн Улсын үүсэл ба үүний эрхэм зорилго



  Эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдлын тулгуур зарчмаа баримталсны үндсэн дээр ... АНУ олон улсын нөхцөл байдлыг тогтворжуулж, дэлхийн дэг журмыг тэнцвэрээр хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Олон улсын нөхцөл байдлыг хамгаалж, тогтворжуулахад энэ нь орлуулахын аргагүй үүрэг гүйцэтгэдэг.

8/16/2019

Сайн мэдээний кино “Бурханд итгэх итгэл 2 - Сүм нурсны дараа” Trailer


  Хятадын Коммунист Нам төрийн эрхэнд гарснаасаа хойш бүх шашин шүтлэгийг устгаж, Хятадыг бурхангүй үзэлтэй бүс болгохын тулд Христийн шашин болон Католик шашныг ямагт дарлан, хяхаж хавчсаар иржээ. Ялангуяа Ши Жиньпинийг ерөнхийлөгч болсноос хойш итгэл бишрэлийн эсрэг ХКН-ын дайралт оргилдоо хүрч, албан ёсоор зөвшөөрөгдсөн Гурван-Өөрөө сүмийг хүртэл устган, загалмайг нурааж байгаа юм. Юү Конгуан нь сайн мэдээ номлогч бөгөөд ХКН-ын хоморголсон баривчилгаанаас арай хийн зугтжээ. Тэгээд дараа нь Гурван-Өөрөө Эх Оронч Хөдөлгөөний Христэд итгэгч Чэнь Сон'эний гэрт очив. Чэнь Сон'эний Гурван-Өөрөө Эх Оронч Хөдөлгөөний чуулганыг ХКН татан буулгасан бөгөөд чуулганых нь зарим хүн пастор, ахлагчдынхаа сургаалыг сонссоныхоо дараа Эзэн Есүсийн “Гэхдээ Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир.” (Матай 5: 44) гэх үгийг баримталж байна гэж итгэн, ХКН-ын дэглэмийн төлөө залбирна. Гэвч ХКН-ын төлөө маш олон жил залбирсан ч, ХКН гэмшээгүй төдийгүй бүр чуулганыг нь татан буулгасан тул олон итгэгч төөрөлдсөн байв. ХКН-ын төлөө залбирах нь үнэндээ Бурханы хүсэлд нийцдэг юм уу хэмээн тэд гайхширна. Цуглааныхан энэ асуудлаар маргалдах боловч шийдвэрт хүрч чадсангүй. Дараа нь Чэнь Сон'энь бусадтайгаа хамт Бурханы үгийг уншиж, Юү Конгуан болон түүний хамтрагчийг сонссоноор “дайснуудаа хайрла” хэмээх Эзэн Есүсийн сургаалын үнэн утга учрыг мэдэж авчээ. Мөн Бурханыг эсэргүүцэж, үнэнийг үзэн яддаг ХКН-ын сатанлаг мөн чанарыг ялган таньсан бөгөөд пастор, ахлагчдыг даган Гурван-Өөрөө замаар орох, сатанлаг эрх баригч хүчний хамгаалалтад найдахын аюултай үр дагаврыг тодорхой харна...

7/18/2019

Гаж урсгал гэж яг юу вэ


  Засгийн эрхэнд гармагц Хятадын Коммунист Нам шашин шүтлэгийг улам бүр хавчин дарлаж, Христийн шашин, Католик шашныг гаж урсгал, Библийг гаж урсгалын судар хэмээн олон нийтэд зарласан. Энэ хугацаанд Төгс Хүчит Бурханы Чуулган Эзэн Есүс эргэн ирснийг гэрчилсээр байсан ба үүнийг мөн гаж урсгал хэмээн ХКН буруутгаж байлаа. ХКН бол Бурхангүй үзэлтэй нам. Энэ бол Бурханы дайсан сатаны дэглэм болохоор ямар нэг шашин нь зөв зам уу эсвэл гаж урсгал уу гэдгийг яаж тогтоож чадах юм бэ? Гаж урсгал гэж юу болохыг хүн яаж ялгах ёстой вэ?

5/19/2019

Канадын кино наадамд “Бүхнийг Захирагч Нэгэн” анх удаа олон түмний хүртээл боллоо


  2018 оны 9 дүгээр сарын 14-нд Хойд Америкийн Онтарио нуурын эрэг дээр байрлах Торонто хотод Канадын Олон Улсын Итгэл ба Гэр бүлийн хоёр дахь Кино Наадам (CIFF) болсон юм. Олон нийтийн дунд ийм төрлийн киног илүү сайн ойлгуулж, таниулахын тулд, мөн эдгээр сэдвээр дэлхий дахины хамгийн шилдэг кинонуудыг үзүүлэхийн тулд энэхүү кино наадам нь ялангуяа гэр бүл болон итгэл бишрэлтэй холбоотой кинонуудад зориулан зохиогджээ. Энэ жилийн кино наадамд АНУ, Канад, Авсрали, Хятад, Бразилийг оролцуулаад янз бүрийн тивийн 22 улсаас 177 кино сонгогдсон юм. Тэнд уран сайхны кино, баримтат кино, сэргэн мандалтын кино болон гэр бүлийн кино гэх мэт өргөн цар хүрээтэй төрөл жанр байв. Оролцсон 70 киноноос 35 нь шилдэг шагналд нэр дэвшсэн ба 18 гаруйг нь олон нийтэд гаргажээ. Төгс Хүчит Бурханы Чуулганы бүтээсэн “Бүхнийг захирагч нэгэн” хэмээх Хөгжимт баримтат кино нь шилдэг баримтат кинонд нэр дэвшсэн бөгөөд үүнийг олон нийтэд үзүүлсэн юм.

5/18/2019

Хонконгийн Та Кун Пао сонин Төгс Хүчит Бурханы Чуулганыг дайрч, гутааж байна—Энэ юуг зөгнөнө вэ?


  2017 оны 11-р сард Хонконгоос цуврал өдөөн турхирсан мэдээ гарчээ. Та Кун Пао, Вэнь Вэй По гэх ХКН-ыг дэмжигч зүүний сонинуудад Хонконгод хууль ёсоор бүртгэлтэй шашны байгууллага болох Төгс Хүчит Бурханы Чуулганы нэр төрд халдах улангассан оролдлого хийж, дайрч довтолсон 17 нийтлэл хэвлэжээ. ХКН-ын дарангуйлал дор оршдог эх газрын Хятадад энэ мэтээр хэвлэл мэдээллийн анхааралд өртөх нь хэвийн үзэгдэл байж болох юм. Гэвч энэ явдал “нэг улс, хоёр систем” бодлогын хүрээнд ардчилсан засаглалтай гэгддэг Хонконгод болжээ. Энэ бол үнэхээр сэтгэл зовоосон асуудал мөн. Шашин шүтэх эрх чөлөө бол олон улсын хүний эрхийн конвенциудаар хамгаалагдсан хүний үндсэн эрх мөн. Дэлхий даяар ардчилсан бүх орон шашин шүтэх эрх чөлөөг хүлээн зөвшөөрч, ардчилсан орнуудын бүх иргэн энэ эрх чөлөөг шийдмэг дэмждэг боловч, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсэд болсон энэ явдал сайныг зөгнөхгүй байна. Хэрэв Төгс Хүчит Бурханы Чуулганы Хонконг дахь салбар ХКН-ын хяхалт хавчлагад мөн өртвөл Хонконгийн бусад шашны бүлэг энэ хувь тавилангаас зайлсхийж чадах у? Хонконгод эрх чөлөө, ардчилал үнэндээ хаа хүртэл хэрэгждэг вэ?

5/08/2019

Өрнөдийн судлаачид болон ХКН ын төлөөлөгчид Төгс Хүчит Бурханы Чуулганы тухай мэтгэлцсэн нь


Өрнөдийн судлаачид болон ХКН-ын төлөөлөгчид Төгс Хүчит Бурханы Чуулганы тухай мэтгэлцсэн нь

  2018 оны 3 дугаар сарын 1-нд Женев дэх Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Зөвлөлийн 37-р чуулганы үеэр “Дотоод сэтгэлийн эрх чөлөөний төлөөх холбоод болон хувь хүмүүсийн зохицуулалт” (CAP LC) нь Хятадад шашны эрх чөлөөг үгүйсгэдэг тухай болон Төгс Хүчит Бурханы Чуулган (CAG)-ы хэргийн талаар туслах арга хэмжээ зохион байгуулжээ. Олон улсын эрдэмтэд болон хүний эрх, шашин шүтэх эрх чөлөөг шинжээчдийн комисс, Хятадад харгис хавчлагад өртөж, Өмнөд Солонгос болон Европт орогнол хүссэн өргөдөл нь ихэвчлэн буцаагддаг Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүдийн хүнд нөхцөл байдлын талаар хэлэлцлээ...

6/23/2017

БҮХ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ХУВЬ ЗАЯАГ БУРХАН ЗАХИРДАГ

Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурханы Чуулган, Зүүний Аянга,

  Хүн төрөлхтний төлөөлөл болон Христийн шашинтны үнэн сүсэгт гишүүд болохын хувьд, өөрсдийн оюун санаа, бие махбодыг Бурханы хийж буй үйл хэргийн биелэлтэнд зориулах нь бидний үүрэг, хариуцлага юм. Бидний бүх бие Бурханаас ирсэн бөгөөд Бурханы дээд эрхийн ачаар оршдог билээ. Хэрвээ бидний оюун санаа, бие махбод Бурханы даалгавар болоод хүн төрөлхтний зөв шударга үйл хэргийн төлөө зориулагдахгүй бол, Бурханы даалгаврын төлөө тарчлан зовсон хүмүүс болон биднийг бүх зүйлээр хангасан Бурханд бидний сүнс ямар ч үнэ цэнэгүй юм.