Библийн холбогдох эшлэлүүд:
“Тэнгэрийн доорх бүхэн тохиромжит цагтай бөгөөд бүх хэрэг явдал цаг хугацаатай” (Номлогчийн үг 3:1).
“Ноагийн өдрүүдэд ямар байсан шиг Хүний Хүүгийн өдрүүдэд ч бас тийм байх болно. Ноа бүхээгт орох өдрийг хүртэл тэд идэж, ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байсан ба үер болж, тэднийг бүгдийг нь устгажээ. Лотын өдрүүдэд ч мөн үүнтэй адил байсан: тэд идэж, ууж, худалдан авч, худалдаж, тарьж, барьж байгуулж байсан. Харин Лотыг Содомоос гарсан тэр өдөр тэнгэрээс гал, хүхэр бууж, тэднийг бүгдийг нь устгав. Хүний Хүү илчлэгдэх өдөр ч гэсэн ийм байх болно” (Лук 17:26-30).
“Учир нь хүний Хүү тэнгэрэлч нарынхаа хамт Эцэгийнхээ алдраар ирнэ; тэгээд Тэр хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу барина” (Матай 16:27).
“Харагтун, Би удахгүй ирнэ; хийсэн үйлдлийнх нь дагуу хүн бүрд өгөхийн тулд Миний шагнал Надад байгаа” (Илчлэл 22:12).
“Учир нь харагтун, зуух мэт шатах өдөр ирлээ; бардам бүх хүн, бас хорон мууг үйлддэг бүх хүн сүрэл шиг болно: ирж буй өдөр тэднийг шатааж, тэднээс үндэс ч, мөчир ч үлдэхгүй. … Та нар хорон муу хүмүүсийг гишгэлнэ; учир нь Миний товлосон өдөр тэд та нарын хөлийн улан дор үнс нурам болно хэмээн түмэн цэргийн Ехова айлдлаа” (Малахи 4:1-3).
Холбогдолтой Бурханы үг:
Бурханы хийдэг бүхэн чамбай төлөвлөгддөг. Тэр ямар нэг үйл явдал эсвэл үзэгдэл тохиолдож байгааг харах үед үүнийг хэмжих стандарт Түүний санаанд байдаг ба энэ стандарт нь арга хэмжээ авах төлөвлөгөө эхлүүлэх эсэхийг, эсвэл энэ үйл явдал, үзэгдлийг хэрхэн үзэхийг нь тодорхойлдог. Тэр бүх зүйл дээр тоомжиргүй, эсвэл мэдрэмжгүй байдаггүй. Энэ нь үнэндээ бүр эсрэгээрээ байдаг. Бурханы Ноад хэлсэн эшлэл энд байна: “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлнэ.” Энэ удаа Бурханы үгэнд Тэр зөвхөн хүмүүсийг устгана гэж хэлсэн үү? Үгүй! Бурхан мах цустай бүхнийг устгана гэж хэлсэн. Бурхан яагаад сүйрлийг хүссэн бэ? Бурханы зан чанарын бас нэг илэрхийлэл энд байна: Бурханы нүдээр бол, хүний ялзрал, мах цустай бүхний бузар булай, хүчирхийлэл, дуулгаваргүй байдалд хандах Түүний тэвчээрт хязгаар байдаг. Түүний хязгаар юу вэ? Бурханы хэлснээр: “Бурхан ажиглаж харахад дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв.” “учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв” гэсэн хэллэг юу гэсэн утгатай вэ? Энэ нь Бурханыг дагаж байсан, Бурханы нэрийг дуудсан, Бурханд нэгэнтээ шатаалт тахил өргөсөн, Бурханыг үгээр хүлээн зөвшөөрсөн, бүр Бурханыг магтаж байсан хүмүүсийг оролцуулаад бүх амьд амьтан гэсэн үг—нэгэнт тэдний үйлдэл ялзралаар дүүрч, Бурханы нүдэнд өртсөн тул Тэр тэднийг устгах хэрэгтэй болсон юм. Тэр нь Бурханы хязгаар байлаа. Өөрөөр хэлбэл, Бурхан хүн төрөлхтөн болон мах цустай бүхний ялзралыг ямар хэмжээнд хүртэл тэвчдэг бэ? Бурханыг дагагчид ч бай, эсвэл үл итгэгчид ч бай бүх хүн бүгдээрээ зөв замаар явахаа болих хүртэл. Хүн төрөлхтөн зүгээр нэг ёс суртахууны хувьд ялзарч, ёрын муу бүхнээр дүүрснээр үл барам ертөнцийг Бурхан захирдаг, Бурхан хүмүүст гэрэл гэгээ болон зөв замыг авчирч чадна гэдэгт итгэдэг хүн байтугай Бурханы оршин тогтнолд итгэдэг хүн байхгүй болох хүртэл. Хүн төрөлхтөн Бурханы оршин тогтнолд зэвүүцэж, Бурханы оршин тогтнолыг зөвшөөрөхгүй болох хүртэл. Хүн төрөлхтний ялзрал энэ цэгт хүрэхэд Бурханы тэвчээр цаашид үгүй болно. Үүнийг нь юу орлох вэ? Бурханы уур хилэн ба Бурханы шийтгэл удахгүй ирнэ. Энэ нь Бурханы зан чанарын илэрхийллийн нэг хэсэг биш гэж уу? Одоогийн эрин үед Бурханы нүдээр зөв шударга хүн бас л бий юу? Бурханы нүдээр төгс хүн бас л бий юу? Энэ эрин үе нь Бурханы нүдээр газар дээрх мах цустай бүхний үйлдэл ялзарсан үе мөн үү? Энэ эрин үед Бурханы бүрэн төгс болгохыг хүсдэг хүмүүсээс, Бурханыг дагаж, Түүний авралыг хүлээн авч чадах хүмүүсээс бусад мах цусаас бүрдсэн бүх хүн Бурханы тэвчээрийн хязгаарыг сорьж байгаа биш гэж үү? Өдөр бүр энэ ертөнц дээр та нарын хажууд тохиолддог, та нарын нүдээрээ харж, чихээрээ сонсдог, биеэрээ мэдэрдэг бүхэн хүчирхийллээр дүүрэн биш гэж үү? Бурханы нүдээр бол, ийм ертөнц, ийм эрин үеийг дуусгавал зохих бус уу? Одоогийн эрин үеийн нөхцөл байдал нь Ноагийн үеийн нөхцөл байдлаас огт өөр боловч хүний ялзралд хандах Бурханы мэдрэмж болон уур хилэн нь яг тэр үеийнхтэйгээ адилхан хэвээрээ. Бурхан Өөрийн ажлаас болоод тэвчих чадвартай байдаг боловч бүхий л төрлийн нөхцөл, байдлын дагуу бол Бурханы нүдээр энэ ертөнц аль хэдийн устгагдах ёстой байлаа. Нөхцөл байдал нь дэлхийг үерээр устгасан тэр үеийнхээс ч илүү дор байна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө i”-ээс
Ноагийн цаг үед хүмүүс Бурханыг харж тэвчихгүй болтол нь идэж, ууж, гэрлэж, гэрлүүлж байсан учраас Тэр хүн төрөлхтнийг устгахын тулд их үер буулгаж, зөвхөн Ноагийн гэр бүлийн найман хүн болон бүх төрлийн жигүүртэн шувууд, араатан амьтдыг үлдээсэн. Гэхдээ эцсийн өдрүүдэд Бурханы авч үлдсэн хүмүүс нь Түүнд эцсээ хүртэл үнэнч байсан бүх хүн юм. Аль аль нь Бурханы хувьд харж тэвчишгүй асар их завхралын үе байж, хоёр эрин үеийн аль алинд нь хүн төрөлхтөн Бурхан бол Эзэн гэдгийг үгүйсгэтлээ их завхарсан боловч Ноагийн цаг үе дэх бүх хүнийг Бурхан устгасан. Хоёр эрин үеийн аль алинд нь хүн төрөлхтөн Бурханыг асар их шаналгасан боловч Бурхан эцсийн өдрүүд дэх хүмүүст одоог хүртэл тэвчээртэй хандсаар ирсэн. Яагаад тэр вэ? Та нар энэ талаар хэзээ ч бодож үзээгүй юү? Хэрвээ та нар үнэхээр мэдэхгүй байвал Би та нарт хэлж өгье. Эцсийн өдрүүд дэх хүмүүстэй Бурхан нигүүлсэнгүй харьцаж чаддаг шалтгаан гэвэл тэд Ноагийн үеийн хүмүүсээс бага завхарсандаа биш, Бурханд гэмшлээ харуулсандаа ч биш, технологи өндөр хөгжсөн эцсийн өдрүүд дэх хүмүүсийг Бурхан устгаж тэвчихгүй байгаадаа бол бүр ч биш юм. Харин энэ нь эцсийн өдрүүд дэх бүлэг хүмүүст хийх ажил Бурханд байгаагаас үүдэлтэй бөгөөд үүнийг бие махбодтой болсон Бурхан Өөрөө хийх болно. Цаашлаад Бурхан энэ бүлэг хүмүүсийн нэг хэсгийг авралынхаа бай, удирдлагын төлөвлөгөөнийхөө үр жимс болгон сонгож, ийм хүмүүсийг Өөртэйгөө хамт дараагийн эрин үе рүү аваачих болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн”-ээс
Уур хилэнгийн өдөр хараахан ирээгүй байгаа учраас өнөөдөр тэд юу ч хийлээ гэсэн, Бурханы удирдлагад саад болоогүй, Бурханы шинэ ажилтай ямар ч хамаагүй байгаа тохиолдолд тийм хүмүүс харгалзах залхаан цээрлүүлэлтэд өртөхгүй. Бурхан аль хэдийн харьцчихсан байх ёстой гэж хүмүүсийн итгэдэг зүйл их байдаг бөгөөд тэдгээр мууг үйлдэгчид аль болох хурдан залхаан цээрлүүлэлт хүртэх ёстой гэж тэд боддог. Гэхдээ Бурханы удирдлагын ажил хараахан дуусаагүй, уур хилэнгийн өдөр арай ирээгүй байгаа учраас зөв шударга бус хүмүүс өөрсдийн зөв шударга бус үйлийг үргэлжлүүлэн хийсээр байна. … Одоо үе бол хүнийг шийтгэх цаг биш, харин Бурханы удирдлагад хохирол учруулах хүмүүс байхгүй бол, байлдан дагуулах ажлыг явуулах цаг билээ, харин байгаа тохиолдолд тэд өөрсдийн хийсэн үйлдлийнхээ ноцтой байдалд үндэслэн шийтгэл хүртэх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс
Хүн дээр хийх Бурханы ажлын зорилго нь Бурханы хүслийг хангалуун болгохын төлөө байдаг бөгөөд энэ нь бүгд хүнийг аврахын тулд хийгддэг, тиймээс хүнийг аврах хугацаандаа Тэр хүнийг шийтгэх ажил хийдэггүй. Хүнийг аврах хугацаандаа Бурхан мууг шийтгэж, сайныг шагнадаггүй, мөн бүх төрлийн хүмүүсийн хүрэх газрыг ч илчилдэггүй. Үүний оронд ажлынх нь эцсийн үе шат дууссаны дараа л Тэр мууг шийтгэж, сайныг шагнах ажлыг хийх бөгөөд зөвхөн тэр үед л бүх өөр төрлийн хүмүүсийн төгсгөлийг илчлэх болно. Шийтгэгдэх хүмүүс нь үнэндээ аврагдаж чадахгүй, харин тэгэхэд аврагдах хүмүүс нь хүнийг аврах Түүний авралын хугацаанд Бурханы авралыг хүртсэн хүмүүс байх болно. Бурханы авралын ажлын хугацаанд аврагдаж чадах бүх хүн нь дээд хязгаартаа хүртэл аврагдах бөгөөд Бурханы ажлын зорилго нь хүнийг аврах явдал учраас тэдний хэн нь ч хаягдахгүй. Бурхан хүнийг аврах хугацаанд зан чанартаа өөрчлөлт гаргаж чадаагүй бүх хүн болон Бурханыг бүрэн дуулгавартай дагаж чадаагүй бүхэн нь бүгд шийтгэлийн бай болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой”-оос
Хүмүүсийг сайн, муугийн үндсэн дээр ялгамагцаа шууд шийтгэж, шагнадаггүй; харин ч Бурхан, эцсийн өдрүүдэд Өөрийн байлдан дагуулалтын ажлыг хийсний дараа л мууг шийтгэх, сайныг шагнах ажлаа гүйцэтгэх болно. Үнэндээ Тэр хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг гүйцэтгэж эхэлснээсээ хойш хүмүүсийг ялгаж салгахын тулд сайн мууг ашигласаар ирсэн. Эцэстээ Тэр Өөрийн ажлыг дуусгах үедээ хорон муу болон зөвт шударга хүмүүсийг хувааж, дараа нь мууг шийтгэж, сайныг шагнах ажлаа нэн даруй эхлэхээс илүүтэйгээр ердөө Өөрийн ажлыг дуусгасны дараа л зөвт шударгыг шагнаж, хорон мууг шийтгэх болно. Мууг шийтгэж, сайныг шагнах Түүний эцсийн ажил нь тэр аяараа бүх хүн төрөлхтнийг бүрмөсөн ариусгахын төлөө хийгддэг, ингэснээр Тэр бүхэлдээ ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачиж болох юм. Түүний ажлын энэ үе шат бол Түүний хамгийн амин чухал ажил юм. Энэ бол Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ. Хэрвээ Бурхан хорон мууг устгалгүй үлдээсэн бол бүх хүн төрөлхтөн бас л амралтад орж чадахгүй байсан бөгөөд Бурхан бүх хүн төрөлхтнийг илүү сайхан ертөнцөд аваачиж чадахгүй байх байсан. Ийм төрлийн ажил бүрэн дуусахгүй байх байв. Түүнийг ажлаа дуусгах үед бүхий л хүн төрөлхтөн бүхэлдээ ариун болно. Ийм маягаар л Бурхан амралтад санаа амар амьдарч чадна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос
No comments:
Post a Comment