Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2/08/2020

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна” (Эшлэл)


   Бурханы удирдлага нь ийм байдаг: Бурхан юу болох, Бүтээгч юу болох, Бурханыг хэрхэн шүтэн мөргөх, яагаад Бурханд захирагдах шаардлагатай вэ гэдгийг мэддэггүй хүн төрөлхтнийг Сатанд гардуулан өгч, Сатаны дураар ялзруулдаг. Дараа нь хүн Бурханыг бүрэн шүтэн мөргөж, Сатаныг голох хүртэл нь Бурхан хүнийг Сатаны савраас алхам алхмаар буцаан авдаг. Энэ бол Бурханы удирдлага юм. Энэ бүхэн үлгэр домог шиг сонсогддог; мөн энэ нь ээдрээтэй санагддаг. Энэ нь хүмүүст үлгэр домог шиг санагддаг, учир нь энэ орчлон ертөнцийн уудамд хэчнээн олон үйл явдал болж өнгөрсөн талаар хүн мэдэх нь байтугай, хэдэн мянган жилийн турш хүнд хэчнээн их зүйл тохиолдсоныг ч мэддэггүй. Яагаад гэвэл, материаллаг ертөнцөөс чанагш оршдог илүү гайхалтай, илүү айдас төрүүлэм ертөнцийг хүний эгэл нүд харж чаддаггүй. Энэ нь хүмүүст ойлгохын аргагүй мэт санагддаг, учир нь Бурхан хүн төрөлхтнийг аврахын утга учир болон Бурханы удирдлагын ажлын ач холбогдлын тухай ойлголт хүнд байдаггүй бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг эцэстээ ямар байгаасай гэж хүсэж буйг хүн ухаардаггүй. Сатанаар ялзруулагдаагүй Адам, Еватай адил Хүн төрөлхтөн үү? Үгүй! Бурханы удирдлага бол Бурханыг шүтэн мөргөж, Түүнд захирагдах бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг.
Энэ хүн төрөлхтнийг хэдийгээр Сатан ялзруулсан боловч Сатаныг дахиж өөрийн эцэг гэж үзэхээ больж, харин Сатаны муухай царайг таниад түүнийг хаядаг ба Бурханы өмнө ирж Түүний шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, юу муухай вэ гэдгийг болон энэ нь ариун зүйлээс ямар тэс өөр байдгийг мэдэж, мөн Бурханы агуу байдал, Сатаны хорон мууг олж мэддэг. Ийм хүн төрөлхтөн нь цаашид Сатаны төлөө ажиллахгүй, Сатаныг шүтэхгүй, бас Сатаныг тахихгүй. Учир нь, тэд бол Бурханы үнэхээр олж авсан бүлэг хүмүүс билээ. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг удирдахын утга учир юм. Өнөө үеийн Бурханы удирдлагын ажлын үед хүн төрөлхтөн бол Сатаны ялзралын обьект бөгөөд үүний зэрэгцээ Бурханы авралын обьект, түүнчлэн Бурхан, Сатан хоёрын тэмцэлддэг бүтээгдэхүүн билээ. Бурхан Өөрийн ажлыг хийхийн зэрэгцээ хүн төрөлхтнийг Сатаны гараас алхам алхмаар буцаан авдаг ба ингэснээр хүн Бурханд улам ч ойр болдог…

   Олон жил өнгөрсний дараа хүн цэвэршүүлэлт, гэсгээлтийн бэрхшээлийг туулаад хашир болсон. Хэдийгээр хүн өнгөрсөн үеийн “алдар суу” болон “романтик байдлаа” алдсан ч хүний биеэ авч явах зарчмыг өөрийн мэдэлгүй ойлгож эхэлсэн ба хүн төрөлхтнийг аврахын төлөөх Бурханы олон жилийн зориулалтыг ойлгож эхэлсэн. Хүн өөрийн харанхуй бүдүүлэг байдлаа аажмаар жигшиж эхэлдэг. Тэр өөрийнхөө хэчнээн зэрлэг догшныг, Бурханд хандах бүх үл ойлголцлоо болон Түүнд тавьж байсан бодлогогүй шаардлагуудаа үзэн ядаж эхэлдэг. Цаг хугацааг эргүүлж болдоггүй; өнгөрсөн үеийн үйл явдлууд нь хүний харуусал дүүрэн дурсамж болж, Бурханы үг болон хайр нь хүний шинэ амьдралын хөдөлгөгч хүч болдог. Хүний шарх өдөр ирэх тусам эдгэрч, түүний хүч чадал эргэн ирж, тэр өндийн босож, Төгс Хүчитийн царайг хараад… Тэр үргэлж миний хажууд байсан ба Түүний инээмсэглэл, Түүний үзэсгэлэнт царай маш сэтгэл хөдөлгөм хэвээр байна, Түүний зүрх сэтгэл Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийхөө төлөө зовнисоор байдаг ба Түүний гар одоо ч анхных шигээ дулаахан, хүчирхэг хэвээр байна. Энэ нь хүн Еден цэцэрлэгт буцаж очсон мэт боловч энэ удаад хүн могойн уруу таталтыг цаашид сонсохгүй, цаашид Еховагаас нүүр буруулахгүй. Хүн Бурханы өмнө өвдөг сөгдөж, Бурханы инээмсэглэсэн царайг хараад өөрийн хамгийн эрхэм тахилыг өргөдөг—Өө! Эзэн минь, Бурхан минь!

No comments:

Post a Comment