Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Бурханы нэр. Show all posts
Showing posts with label Бурханы нэр. Show all posts

3/19/2020

Христийн сүмийн дуу “Бүх улс үндэстэн, ард түмнийг шүүх Бурханы шүүлт”

Христийн сүмийн дуу “Бүх улс үндэстэн, ард түмнийг шүүх Бурханы шүүлт”
Бурханы хаанчлал бүхэлдээ биеллээ олж,
дэлхий рүү ил тод бууж ирсэн;
түүнчлэн энэ нь Бурханы шүүлт
бүхэлдээ тохиосон гэдгийг илтгэдэг.

Бүх гай гамшиг ээлж дараалан тохиолдоно;
бүх улс үндэстэн, бүх газар нутаг гамшиг туулна—
тахал, өлсгөлөн, үер, ган гачиг, газар хөдлөлт хаа сайгүй болно.
Эдгээр гай гамшиг ганц хоёрхон газар тохиолддоггүй,
ганц хоёрхон өдөрт ч дуусахгүй,
харин ч улам өргөн хүрээг хамарч,
гай гамшгууд улам бүр ноцтой болно.
Энэ хугацаанд, бүх төрлийн шавжны тахал
ээлж дараалан бий болж,
хүний мах идэх үзэгдэл хаа сайгүй тохиолдоно.
Энэ бол бүх улс үндэстэн, хүмүүст өгч байгаа
Бурханы шүүлт юм.

2/24/2020

Христийн магтан дууны цомог 2020 (Lyrics)

Христийн магтан дууны цомог 2020 (Lyrics)
【00:00:00:00】Сэвгүй ариун хайр
【00:03:29:18】Хүн төрөлхтний төлөөх Бурханы хүсэл хэзээ ч өөрчлөгдөхгүй
【00:08:23:00】Бурханы хөлийн мөрийг яаж хайх вэ
【00:14:29:00】Бурхан махбодод ажилласнаар л хүн төрөлхтнийг олж авч чадна
【00:18:51:12】Байлдан дагуулах эцсийн үе шат хүмүүсийг аврах учиртай
【00:23:41:14】Фарисайчууд Есүсийг эсэргүүцдэгийн үндэс
【00:28:31:22】Бурханы удирдлага хэзээд урагшилдаг
【00:31:50:11】Хаанчлалын эрин үед Бурхан хүнд зан чанараа аажмаар илчилдэг
【00:36:39:18】Бурхан эцсийн өдрүүдэд бүх орчлон ертөнцийг байлдан дагуулахдаа үг ашигладаг
【00:40:25:05】Бурханы нэрийн утга учир
【00:47:19:10】Бурхан зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг удирдагч
【00:51:29:29】Бурханы үг үнэн, үүрд мөнхөд хувиршгүй
【00:54:54:15】Зөвхөн Бурханд амийн зам бий
【01:00:19:18】Бурханы ажлыг та мэдэх үү
【01:05:51:18】Хаанчлалын эрин үед, үг бүгдийг биелүүлдэг

1/11/2020

Би жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг ялган таних үнэнийг ойлгон, Есүсийг хоёр дахь удаагаа ирэхэд нь угтан авсан юм (2-р хэсэг)



  Жан ах нөхөрлөлөө үргэлжлүүлэн, “Бурхан бол үнэн, зам, амь бөгөөд жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг Бурханы ажлын зарчмаар ялган танихаас гадна Христийн мөн чанараар дамжуулан ялган таньж болдог” гэлээ. Тухайн үед Жан ах Бурханы үгийн дараах хэсгийг илгээв: “Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Тэр Бурханы мөн чанарыг болон хүний хүрэх боломжгүй Бурханы зан чанар ба Өөрийн ажил дахь мэргэн ухааныг эзэмшиж байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол хуурамч юм. Жинхэнэ Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хийж, дуусгахдаа Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дэлхий дээрх Бурханы ажлыг хангалттай хариуцаж чаддаг, Бурханы зан чанарыг илэрхийлдэг, Бурханыг сайтар төлөөлж, хүнийг амиар хангадаг учир ямар ч хүнээр үүнийг орлуулах боломжгүй. Өөрсдийгөө Христ гэцгээдэг ч, Христийн мөн чанаргүй учраас өнөөх хуурамч Христүүд эрт орой хэзээ нэгэн цагт бүгд унах болно. Иймд Би, Христийн жинхэнэ байдлыг хүн тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж шийднэ гэж хэлдэг.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас).

1/10/2020

“Сайн нь шагналаа, муу нь шийтгэлээ хүртэнэ” гэж хүмүүс үргэлж хэлдэг, тэгвэл Бурхан яагаад одоо бүх муу хүнийг устгадаггүй юм бэ?


Библийн холбогдох эшлэлүүд:

“Тэнгэрийн доорх бүхэн тохиромжит цагтай бөгөөд бүх хэрэг явдал цаг хугацаатай” (Номлогчийн үг 3:1).

“Ноагийн өдрүүдэд ямар байсан шиг Хүний Хүүгийн өдрүүдэд ч бас тийм байх болно. Ноа бүхээгт орох өдрийг хүртэл тэд идэж, ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байсан ба үер болж, тэднийг бүгдийг нь устгажээ. Лотын өдрүүдэд ч мөн үүнтэй адил байсан: тэд идэж, ууж, худалдан авч, худалдаж, тарьж, барьж байгуулж байсан. Харин Лотыг Содомоос гарсан тэр өдөр тэнгэрээс гал, хүхэр бууж, тэднийг бүгдийг нь устгав. Хүний Хүү илчлэгдэх өдөр ч гэсэн ийм байх болно” (Лук 17:26-30).

“Учир нь хүний Хүү тэнгэрэлч нарынхаа хамт Эцэгийнхээ алдраар ирнэ; тэгээд Тэр хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу барина” (Матай 16:27).

“Харагтун, Би удахгүй ирнэ; хийсэн үйлдлийнх нь дагуу хүн бүрд өгөхийн тулд Миний шагнал Надад байгаа” (Илчлэл 22:12).

“Учир нь харагтун, зуух мэт шатах өдөр ирлээ; бардам бүх хүн, бас хорон мууг үйлддэг бүх хүн сүрэл шиг болно: ирж буй өдөр тэднийг шатааж, тэднээс үндэс ч, мөчир ч үлдэхгүй. … Та нар хорон муу хүмүүсийг гишгэлнэ; учир нь Миний товлосон өдөр тэд та нарын хөлийн улан дор үнс нурам болно хэмээн түмэн цэргийн Ехова айлдлаа” (Малахи 4:1-3).

Холбогдолтой Бурханы үг:

9/17/2019

Бурханы нэрийн утга учир


Бурханы үгийн магтан дуу“Бурханы нэрийн утга учир”

Үеийн үед, Түүний ажлын үе шат болгонд
Бурханы нэр бэлгэдлийн ач холбогдолтой,
дэмий хоосон зүйл биш.
Түүний нэр бүхэн эрин үеийг төлөөлдөг.

Ехова, Есүс, Мессиа бүгд Бурханы Сүнсийг төлөөлдөг.
Эдгээр нэр нь
Бурханы удирдлагын эрин үеүдийг төлөөлдөг ч
Бурханыг бүрэн төлөөлдөггүй.
Газар дээр хүний Бурханыг дууддаг нэрс
Түүний зан чанар хийгээд
Тэр хэн болохыг бүхэлд нь илэрхийлж чадахгүй.
Тэдгээр нь зөвхөн өөр өөр үеүдийн Бурханы нэр.
Тиймээс эцсийн үед, эцсийн өдрүүд ирэхэд
Бурханы нэр ахин нэг удаа өөрчлөгдөх болно.
Түүнийг Ехова, Есүс, Мессиа гэж дуудахгүй.
Түүнийг Төгс Хүчит, Сүр Жавхлант Бурхан гэж дуудна.
Энэ нэрээр Тэр энэ үеийг дуусгана.

Бурхан нэг удаа Ехова байсан.
Түүнийг Мессиа гэдэг байсан билээ.
Хайрлаж, хүндэлдэг хүмүүс Түүнийг Есүс,
Аврагч гэж дууддаг байсан.
Өнөөдөр Бурхан
хүмүүсийн урьдны мэдэх Ехова, Есүс биш.
Тэр бол эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Бурхан,
энэ үеийг төгсгөх Бурхан.
Өөрийн зан чанар, эрх мэдлээр дүүрэн,
нэр төр, суу алдартай,
Тэр бол Бурхан, Бурхан Өөрөө билээ.
Тэр бол ертөнцийн хязгаарт мандсан
Бурхан Өөрөө билээ.
Тэр бол ертөнцийн хязгаарт мандсан
Бурхан Өөрөө билээ.

Эцэст нь дэлхийн бүх үндэстэн Бурханы үгээр ерөөгдөж,
Бас сүйрэл амсах болно.
Тиймээс эцсийн өдрийн хүмүүс
Аврагч Бурхан эргэн ирэхийг харах болно.
Тэр бол хүн төрөлхтөнг байлдан дагуулдаг
Хүмүүсийн нүглийн тахил болж байснаа
Тэр харуулах болно.
Гэвч эцсийн өдрүүдэд
Тэр бүх зүйлийг шатаадаг нарны гэрэл.
Тэр бүх зүйлийг илчилдэг зөвт байдлын нар билээ.
Энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы хийх ажил.
Энэ бол Бурханы ажил.
Тиймээс эцсийн үед, эцсийн өдрүүд ирэхэд
Бурханы нэр ахин нэг удаа өөрчлөгдөх болно.
Түүнийг Ехова, Есүс, Мессиа гэж дуудахгүй.
Түүнийг Төгс Хүчит, Сүр Жавхлант Бурхан гэж дуудна.
Энэ нэрээр Тэр энэ үеийг дуусгана.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

9/13/2019

“Бурханы нэр өөрчлөгдсөн ?!” киноны клип: Бурханы нэр үнэхээр өөрчлөгдөхгүй юү


   “Бурханы нэр өөрчлөгдсөн ?!” киноны клип: Бурханы нэр үнэхээр өөрчлөгдөхгүй юү 
  Шашны ертөнцийн пасторууд болон ахлагчид нь итгэгчдэд байнга Эзэн Есүсийн нэр хэзээ ч өөрчлөгдөхгүй бөгөөд зөвхөн Эзэн Есүсийн нэрэнд найдах замаар бид аврагдах болно гэж номлодог. Иймэрхүү үзэл бодол нь үнэнтэй нийцдэг үү? Ехова Бурхан:“Надаас өмнө Бурхан байгаагүй, Миний дараа ч байхгүй. Би зөвхөн Би л Ехова мөн; Надаас өөр аврагч байхгүй.” (Исаиа 43: 10-11). гэж хэлсэн. Нигүүлслийн эринд махбод болсон Бурхан Есүсийн нэрийг авчээ. Бурхан өөрчлөгддөггүй учраас Түүний нэр өөрчлөгдөнө гэж үү? Цаашлаад, Бурхан эцсийн өдрүүдэд шинэ нэртэй болохыг Илчлэлд зөгнөсөн байдаг, иймээс энэ бүхэн юу гэсэн үг вэ? Олон хүмүүс энэ асуудалд төөрөгддөг боловч энэ богино хэмжээний видео танд үнэнийг илчлэх болно.

9/11/2019

Шинэ тэнгэр, газар илэрсэн – “Орчлон ертөнц мөн хязгааргүй уудам орон зай Бурханыг магтаж байна”



Ай... дуунууд олон, бүжиг наадам уян тансаг;
орчлон ертөнц ба дэлхийн төгсгөл оргилон буцлах тэнгис болно.
Ай... тэнгэр шинэ, газар дэлхий шинэ.
Өргөн уудам орчлон магтаалаар дүүрэн;
бид баяр хөөрөөр бялхан хашгирч, дэвхцэн байна.
Уулс уулстай, ус устай нэгдэнэ,
ах дүүс, эгч дүүс бүгд зүрх сэтгэлээрээ нэгдэнэ.
Бурханыг магтах бидний магтаал үл тасарна. Бүтээлүүд Бурханд хайртай
бөгөөд хамтдаа шүтэн мөргөхөөр
Түүний сэнтийн өмнө баяр хөөртэйгээр ирнэ.
Бурхан Cион ууланд, Өөрийн Зөвт байдал, ариун байдлаа
орчлон ертөнцөд илчилсэн.
Бурханы бүх ард Бурханыг тасралтгүй магтан баяр хөөрөөр гэрэлтэнэ
Бурханыг магтъя! Бурханыг магтъя!
Халлелуяа! Бурханыг магтъя! Бурханыг магтъя!

9/06/2019

Баримтат кино“Бүхнийг Захирагч Нэгэн”гайхалтай клип: (8) Бурхан хууль гаргасан нь



  Мосе Израильчуудыг Египетээс гаргасны дараа Бурхан хууль, тушаал тунхаглав, энэ нь Израильчуудын газар дээрх амьдралыг залж чиглүүлж, Бурханд хэрхэн шүтэн мөргөхийг хүмүүст заажээ. Эдгээр хууль, тушаал нь Израильчуудыг залж чиглүүлээд зогсохгүй, мөн ирээдүйн хүн төрөлхтний хуулийн системийн суурийг тавин, хожмын үеийнхний үндсэн хуулийг бий болгох стандартаар хангаж, мэдэгдсэн юм.

Санал болгож буй видеонууд:

“Бүхнийг Захирагч Нэгэн” | Бурханы эрх мэдлийг гэрчлэх нь










6/29/2019

Бурхан дэлхийг үерээр устгахаар төлөвлөж, Ноад бүхээг барихыг даалгасан


  (Эхлэл 6:9-14) Ноагийн удам угсаа энэ билээ: Ноа бол зөв шударга хүн, үеийнхнийхээ дунд төгс бөгөөд Ноа Бурхантай хамт явдаг байв. Ноа, Шем, Хам, Иафет хэмээх гурван хүү төрүүлсэн. Газар дэлхий Бурханы өмнө завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрчээ. Бурханыг харахад газар дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв. Бурхан Ноад хандан “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлэх болно. Чи говор модоор өөртөө бүхээг хий; бүхээг дотроо тасалгаанууд гаргаж, дотор гаднагүй давирхай түрх” гэв.

  (Эхлэл 6:18-22) Харин Би чамтай гэрээ байгуулна; чи өөрийн хөвгүүд, эхнэр, бэрүүдийн хамтаар тэр бүхээгт орох болно. Чи өөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд мах цустай амьтан бүхнээс хоёрыг бүхээгт аваачиж оруул; тэдгээр нь эр эм хосоороо байна. Амьд үлдэхийн тулд жигүүртэн шувуудын төрөл төрлөөс, адгуус амьтдын төрөл төрлөөс, газраар мөлхөгч бүхний төрөл төрлөөс хосоороо чамд очих болно. Чи идэх бүх хоол хүнсээ өөртөө авч, тэдгээрийг өөртөө цуглуул; энэ нь чиний болон тэдний хоол болно. Ноа тийнхүү үйлдсэн; Бурханы өөрт нь тушаасан бүхнийг тэр ёсоор нь гүйцэтгэжээ.

3/26/2019

Эхний өдөр нь Бурханы эрх мэдлийн улмаас хүн төрөлхтний өдөр, шөнө бий болж бат зогсов


  Эхний ишлэлийг харцгаая: “Мөн Бурхан, ‘Гэрэл бий болог!’ гэхэд тэнд гэрэл бий болов. Бурхан сайхан гэрэл буйг хараад, гэрлийг харанхуйгаас таслан авав. Дараа нь Бурхан гэрлийг Өдөр, харанхуйг Шөнө гэж нэрлэв. Ийн үдэш болон өглөө болсон нь эхний өдөр байсан юм.” (Эхлэл 1:3-5). Энэ ишлэл нь бүтээлийн эхэн дэх Бурханы эхний үйлдлийг, мөн үдэш болж өглөө болсноор Бурханы өнгөрүүлсэн эхний өдрийг дүрсэлдэг. Гэхдээ энэ нь ер бусын өдөр байсан: Бурхан бүх зүйлийн төлөө гэрлийг бэлдэж эхэлсэн ба цаашлаад харанхуйгаас гэрлийг салгасан. Энэ өдөр Бурхан ярьж эхэлсэн бөгөөд Түүний үг болон эрх мэдэл зэрэгцэн оршиж байсан юм. Түүний үгийн үр дүнд Түүний эрх мэдэл бүх зүйлийн дунд харагдаж, Түүний хүч чадал бүх зүйлийн дунд тархаж эхэлсэн. Энэ өдрөөс эхлээд Бурханы үг, Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадлын улмаас бүх зүйл бүтээгдэж, бий болсон бөгөөд Бурханы үг, Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадлын ачаар тэдгээр нь үүргээ биелүүлж эхэлсэн билээ. “Гэрэл бий болог!” хэмээн Бурханыг хэлэхэд гэрэл бий болсон. Бурхан ямар ч үйлдвэрийг эхлүүлээгүй; Түүний үгийн үр дүнд гэрэл бий болсон. Энэ нь Бурханы өдөр хэмээн нэрлэсэн гэрэл байсан бөгөөд хүний оршин тогтнол одоо ч үүнээс хамаарсаар байгаа. Бурханы тушаалаар, үүний мөн чанар болон үнэ цэнэ хэзээ ч өөрчлөгдөөгүй ба энэ нь хэзээ ч алга болоогүй. Үүний оршин тогтнол нь Бурханы эрх мэдэл, хүч чадлыг харуулж, Бүтээгчийн оршин тогтнолыг тунхагладаг ба энэ нь Бүтээгчийн ялгамж чанар болон байр суурийг дахин дахин баталгаажуулдаг. Энэ нь биет бус эсвэл хоосон биш харин энэ нь хүний харж чадах бодит гэрэл юм. Тэр цагаас эхлээд “дэлхий ямар ч хэлбэргүй, хоосон байсан ба газар дэлхийн гүнд л харанхуй байв” байсан хоосон дэлхий дээр хамгийн эхний материаллаг зүйл бий болсон. Энэ зүйл нь Бурханы амнаас гарсан үгнээс үүссэн ба Бурханы эрх мэдэл болон ярианы улмаас бүх зүйлийн бүтээлийн эхний үйлдэлд илрэн гарсан. Тун удалгүй Бурхан гэрэл болон харанхуйг салахыг тушаасан… Бурханы үгийн улмаас бүх зүйл өөрчлөгдөж, гүйцэтгэгдсэн… Бурхан энэ гэрлийг “Өдөр” гэж нэрлэсэн ба харанхуйг Тэр “Шөнө” хэмээн нэрийдсэн. Тэр үеэс эхлээд Бурханы бүтээхийг хүссэн дэлхийд эхний үдэш, эхний өглөө бий болсон ба энэ нь эхний өдөр байсан гэж Бурхан өгүүлсэн юм. Энэ өдөр нь бүх зүйлийг бүтээсэн Бүтээгчийн эхний өдөр байсан ба бүх зүйлийн бүтээлийн эхлэл байсан, мөн Бүтээгчийн эрх мэдэл болон хүч чадлыг Өөрийнх нь бүтээсэн энэ дэлхийд харуулсан эхний тохиолдол байсан билээ.

  Эдгээр үгээр дамжуулан хүн Бурханы эрх мэдлийг, Бурханы үгний эрх мэдлийг болон Бурханы хүч чадлыг харах чадвартай болсон. Зөвхөн Бурхан л ийм хүч чадлыг эзэмшдэг учраас Бурханд ийм эрх мэдэл байдаг ба Бурхан ийм эрх мэдлийг эзэмшдэг учраас зөвхөн Бурханд л ийм хүч чадал байдаг. Ямар нэгэн хүн эсвэл обьект ийм эрх мэдэл, хүч чадлыг эзэмшиж чадах уу? Та нарын зүрх сэтгэлд хариулт байна уу? Бурханаас өөр ямар нэг бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй биет ийм эрх мэдлийг эзэмшдэг үү? Та нар ийм зүйлийн жишээг өөр ямар нэгэн ном, хэвлэлүүдээс харж байсан уу? Хэн нэг хүн тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн гэсэн ямар нэгэн бүртгэл тэмдэглэл байдаг уу? Энэ нь өөр ямар нэгэн ном эсвэл баримт бүртгэлд харагддаггүй; эдгээр нь мэдээж Бурхан дэлхийг бүтээсэн сүр жавхлантай бүтээлийн тухай эрх мэдэлтэй, хүч чадалтай үгс бөгөөд энэ нь Библид бичигдсэн ба эдгээр үг нь Бурханы цорын ганц эрх мэдэл, Бурханы цорын ганц ялгамж чанарын талаар ярьдаг. Ийм эрх мэдэл, хүч чадал нь Бурханы цорын ганц ялгамж чанарыг бэлгэддэг гэж хэлж болох уу? Тэдгээрийг зөвхөн Бурхан, Бурхан л цор ганцаараа эзэмшдэг гэж хэлж болох уу? Ямар ч эргэлзээгүйгээр, зөвхөн Бурхан л ийм эрх мэдэл болон хүч чадлыг эзэмшдэг! Энэ эрх мэдэл болон хүч чадлыг ямар нэг бүтээгдсэн болон бүтээгдээгүй биет эзэмшиж чадахгүй! Энэ нь цорын ганц Бурханы Өөрийн шинж чанаруудын нэг мөн үү? Та нар үүнийг нүдээрээ үзсэн үү? Эдгээр үг нь Бурхан бол цорын ганц эрх мэдэл, цорын ганц хүч чадлыг эзэмшдэг ба Тэр эрхэм дээд ялгамж чанар болон байр суурийг эзэмшдэг гэдгийг хурдан, тодорхой ойлгох боломжийг хүмүүст олгодог. Дээрх нөхөрлөлөөс, та нарын итгэдэг Бурхан бол цорын ганц Бурхан Өөрөө юм гэж та нар хэлж чадах уу?

“Үг нь махбодоор илэрсэн”-ээс

3/05/2019

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II” Дөрөвдүгээр хэсэг дээд


  Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II” Дөрөвдүгээр хэсэг дээд (Монгол хэлээр)

  Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд,
“Иовын гуйвшгүй үнэнч шударга байдал Сатанд ичгүүрийг авчирсан ба түүнийг самгардан зугтахад хүргэсэн
Бурханы замыг хайрлах Иовын хайр бүхнийг ялан дийлсэн
Асар их зовлон дунд Иов хүн төрөлхтний төлөөх Бурханы анхаарал халамжийг үнэхээр ойлгосон
Иовын Бурханаас эмээж муугаас зайлж байсны өөр нэг илрэл нь тэр бүх зүйлд Бурханы нэрийг дээдлэн магтаж байсан юм
Иовын талаарх хүмүүсийн олон буруу ойлголт
Өөрөөсөө болж Бурханыг шаналгахыг хүсээгүй учраас Иов өөрийн төрсөн өдрийг хараадаг
Иов Сатаныг ялж, Бурханы нүдээр жинхэнэ хүн болсон ” гэх агуулгуудыг багтаана.

5/29/2017

ӨӨРИЙН ҮЗЛЭЭР БУРХАНЫГ ТОДОРХОЙЛСОН ХҮН БУРХАНЫ ИЛЧЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЯАХИН ЧАДАХ БИЛЭЭ?

Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурханы Чуулган, Зүүний Аянга, Есүс, Библи,

  Бурханы ажил үргэлжлэн урагшилдаг бөгөөд Түүний ажлын зорилго өөрчлөгддөггүй боловч ажилладаг арга барил нь ямагт өөрчлөгдөж, улмаар Бурханыг дагадаг хүмүүс ч бас өөрчлөгддөг. Бурханы ажил их байх тусам Бурханыг хүн төдий чинээ нэгд нэггүй мэдэж авдаг бөгөөд хүний зан чанар Бурханы ажлын дагуу өөрчлөгддөг. Гэвч Бурханы ажил үргэлж өөрчлөгддөг учраас Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс болон үнэнийг мэддэггүй мулгуу хүмүүс Бурханы дайсан болдог. Бурханы ажил үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүй учир хүний үзэлтэй хэзээ ч нийцдэггүй билээ. Тэр хуучны ажлыг хэзээ ч давтдаггүй, харин өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг. Бурхан ажлаа давтдаггүй, харин хүн үргэлж урьдын ажил дээр нь үндэслэн Бурханы өнөөдрийн ажлыг шүүдэг болохоор шинэ эрин үеийн ажлын үе шат болгоныг гүйцэтгэх нь Бурханд асар бэрх байдаг. Хүн хэтэрхий олон саад тотгор учруулдаг! Хүний сэтгэлгээ хэтэрхий явцуу! Бурханы ажлыг нэг ч хүн мэддэггүй атлаа ийм ажлыг тэд бүгд тодорхойлдог. Бурханаас холдоход хүн амь, үнэн болон Бурханы ерөөлийг алддаг, гэсэн ч хүн Бурханы хүн төрөлхтөнд хайрладаг илүү агуу ерөөлийг байтугай амийг ч, үнэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй. Бүх хүн Бурханыг олж авахыг хүсдэг атлаа Бурханы ажлын ямар ч өөрчлөлтийг тэвчиж чаддаггүй. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурханы ажил бол хувиршгүй, Бурханы ажил үүрд зогсонги байдаг хэмээн итгэдэг. Тэдний итгэдгээр бол Бурханы мөнхийн авралыг олж авахын тулд хуулийг мөрдөх л хэрэгтэй бөгөөд гэмшиж, нүглээ улайж л байвал Бурханы хүсэл үүрд хангалуун байна. Тэд, Бурхан хуулийн доорх Бурхан, хүний төлөө загалмайд цовдлогдсон Бурхан л байж чадна гэсэн бодолтой байдаг; тэд мөн Бурхан Библиэс хэтрэн гарах ёсгүй, гарч чадахгүй гэж боддог. Яг эдгээр санал бодол нь тэднийг хуучны хуулиудад бат дөнгөлж, хатуу чанд журмуудад хүлээтэй байлгадаг. Бурханы шинэ ажил ямар ч байлаа гэсэн зөгнөлөөр баталгаажих ёстой, ийм ажлын үе шат болгонд Түүнийг үнэн сэтгэлээсээ дагадаг бүх хүнд бас илчлэл үзэгдэх ёстой, эс бөгөөс тэр ажил Бурханых байж таарахгүй гэдэгт бүр ч олон хүн итгэдэг. Хүний хувьд Бурханыг мэдэж авна гэдэг нь угаасаа хялбар ажил биш. Үүнээс гадна, хөгийн зүрх сэтгэл, өөрийгөө чухалчилдаг, биеэ тоосон тэрслүү уг чанарыг нь харгалзан үзвэл Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрнө гэдэг хүнд бүр ч хэцүү билээ. Хүн Бурханы шинэ ажлыг анхааралтай судалдаггүй, төлөв даруухнаар хүлээн зөвшөөрдөг ч үгүй; харин ч басамжилсан хандлага баримталж, Бурханы илчлэл болон удирдамжийг хүлээж байдаг. Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг хүний ааш авир ийм биш гэж үү? Ийм хүмүүс яаж Бурханы сайшаалыг хүртэж чадах юм бэ?