Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

10/30/2018

Төгс Xүчит Бурханы үг|Нэн ноцтой асуудал: Урвалт (1)

Төгс Xүчит Бурханы үг|Нэн ноцтой асуудал: Урвалт (1)

  Миний ажил дуусах гэж байна. Бидний хамт өнгөрүүлсэн олон он жилүүд тэвчишгүй хуучны дурсамж болсон. Би Өөрийн үгээ дахин дахин давтаж, шинэ ажлаа урагшлуулахаа огт зогсоогоогүй. Мэдээж, Миний зөвлөгөө бол Миний хийдэг ажлын хэсэг бүрт нэн шаардлагатай зүйл юм. Миний зөвлөгөөгүйгээр та нар бүгд төөрөгдөж улам илүү гарз амсана. Одоо Миний ажил дуусах дөхөж төгсгөлдөө ирлээ; Би зөвлөгөө өгөх хэдэн ажил хийхийг хүсэж байна, бас та нарт дуулгах хэдэн зөвлөгөө үгс байна. Та нар Миний уйгагүй хүчин чармайлтыг хий дэмий үрэхгүй байгаасай, Миний зарцуулсан бүх анхаарал халамж ба бодлуудыг ойлгоосой, Миний үгсийг хүн шиг авирлахын үндэс хэмээн үзээсэй гэж Би найдаж байна. Энэ та нарын сонсохыг хүссэн үгс мөн ч бай биш ч бай, энэ та нарын дуртай хүлээн авах эсвэл дурамжхан хүлээн авах үгс мөн ч бай биш ч бай та нар эдгээрийг нухацтай хүлээж авах ёстой. Эс тэгвэл, та нарын хөнгөмсөг болоод хайхрамжгүй зан чанар, биеэ авч явах байдал чинь Намайг маш их гонсойлгоод зогсохгүй Миний зэвүүцлийг төрүүлнэ. Та нар бүгд Миний үгсийг дахин дахин, хэдэн мянган удаа уншиж тэдгээрийг бүр зүрх сэтгэлээсээ мэдээсэй гэж Би маш их хүсэж байна. Зөвхөн ингэснээр л та нар Миний итгэл найдварыг нураахгүй. Гэсэн хэдий ч, та нарын хэн нь ч одоо ингэж амьдрахгүй байна. Эсрэгээрээ та нар бүгд идэж уун өөрийгөө цатган зугаа цэнгэлийн амьдралд автдаг, та нарын хэн нь ч Миний үгсийг хэрэглэн, зүрх сэтгэлээ баяжуулдаггүй. Ийм учраас Би хүн төрөлхтний жинхэнэ төрх нь үргэлж Надаас урвах бөгөөд хэн ч Миний үгсэд үнэхээр үнэнч байж чадахгүй хэмээн дүгнэсэн.

  “Хүнийг Сатан маш их ялзруулсан тул тэр хүн төрхөө алдсан.” Энэ хэллэг одоо олон түмний дунд бага зэрэг танигдах болсон. “Танигдах” гэдэг жинхэнэ мэдлэгээс ялгаатай нь зүгээр л өнгөцөөр хүлээн зөвшөөрөхийг хэлдэг гэсэн үг. Та нарын хэн нь ч өөрсдийгөө үнэн зөвөөр үнэлж эсвэл нарийн шинжилж чадахгүй, та нар үргэлж Миний үгсэд хагас итгэж, хагас эргэлздэг. Гэхдээ энэ удаад Би та нарт байгаа хамгийн ноцтой асуудлыг тайлбарлахаар тодорхой баримт ашиглаж байгаа ба тэр нь урвалт. Урьд өмнө нь ихэнх хүмүүс бусдаас урвах ямар нэгэн зүйл хийж байсан учраас та нар бүгд “урвалт” гэдэг үгийг мэднэ, нөхөр нь эхнэрээсээ урвах, эхнэр нь нөхрөөсөө урвах, хүү нь эцгээсээ урвах, охин нь эхээсээ урвах, боол эзнээсээ урвах, найзууд нэг нэгнээсээ урвах, хамаатнууд нэг нэгнээсээ урвах, худалдаачид худалдан авагчдаасаа урвах гэх мэтчилэн. Эдгээр бүх жишээнд урвалтын мөн чанар байна. Товчхондоо, урвалт бол хүн амлалтаасаа буцаж, ёс суртахууны зарчмыг зөрчих, эсвэл хүний ёс зүйн эсрэг явж, хүн чанараа алдах зан авирын нэг хэлбэр юм. Хүний хувьд хэзээ нэгэн цагт хэн нэгнээс урвах зүйл хийснээ санаж байгаа эсвэл аль хэдийн бусдаас олон удаа урвасан байх нь хамаагүй, ерөнхийд нь ярихад, хэрвээ энэ дэлхийд төрсөн л бол та нар үнэнээс урвах ямар нэгэн зүйл хийсэн байж таараа. Хэрвээ та нар эцэг эх эсвэл найз нөхдөөсөө урваж чадах л бол бусдаас нь урваж чадна, цаашлаад Надаас урваж, Миний үзэн яддаг зүйлсийг хийж чадна. Өөрөөр хэлбэл, урвалт бол гадна талдаа харагддаг зүгээр л нэг ёс суртахуунгүй зан араншингийн хэлбэр биш, энэ бол үнэнтэй зөрчилддөг зүйл юм. Энэ төрлийн зүйл нь Миний эсрэг хүн төрөлхтний эсэргүүцэл ба дуулгаваргүй байдлын тодорхой эх үүсвэр юм. Ийм учраас Би дараах мэдэгдэлд үүнийг нэгтгэн дүгнэлээ: Урвалт бол хүний уг чанар. Энэ уг чанар бол Надтай таарамжтай хүн бүрийн угийн дайсан юм.

  Надад бүрмөсөн дуулгавартай байж чадахгүй зан авир бол урвалт. Надад үнэнч байж чадахгүй зан авир бол урвалт. Намайг хуурч, Намайг мэхлэхийн тулд худал хэлэх нь урвалт. Олон үзэлтэй байж, тэднийгээ хаа сайгүй түгээх нь урвалт. Миний гэрчлэл ба ашиг сонирхлыг хамгаалахгүй байх нь урвалт. Зүрх сэтгэлдээ Намайг орхисон атлаа худал инээмсэглэх нь урвалт. Эдгээр зан авир бол та нарын үргэлж хийж чадах бүх зүйлс ба та нарын дунд байдаг түгээмэл зүйл. Та нарын хэн нь ч үүнийг асуудал гэж бодохгүй байж болох ч Би тэгж бодохгүй байна. Надаас урвахыг ялихгүй асуудал гэж Би үздэггүй, цаашлаад хайхрахгүй орхиж чадахгүй. Би одоо та нарын дунд ажиллаж байгаа ч та нар ийм хэвээрээ л байна. Хэрэв нэг л өдөр анхаарал тавьж, чамайг хамгаалах хэн ч байхгүй болвол, та нар бүгд толгодын хаад[a] болохгүй гэж үү? Тэр үед хэн та нарын учруулсан том сүйрлийн дараах эмх замбараагүй байдлыг цэгцлэх вэ? Та нар магадгүй өөрсдийн урвах үйлдлээ байнгын бус харин үе үе тохиолддог зүйл, иймд ноцтой хандаж, өөрийг тань муухай харагдуулах хэрэггүй гэж бодож болох юм. Хэрэв та нар үнэхээр тэгж бодож байгаа бол та нарын мэдрэх чадвар хомс байна. Хүн ингэж бодох тусам эсэргүүцлийн үлгэр жишээ болдог. Хүний уг чанар бол тэдний амь, энэ бол амьд үлдэхийн тулд тэдний итгэж найддаг зарчим юм, тиймдээ ч тэд үүнийг өөрчлөх боломжгүй. Яг л урвалтын уг чанар шиг хэрвээ та нар хамаатан эсвэл найз нөхдөөсөө урвах ямар нэгэн зүйл хийж чадаж байгаа бол энэ нь таны амийн нэг хэсэг бөгөөд таны төрөлхийн уг чанар гэдгийг баталж байгаа хэрэг юм. Энэ бол хэн ч үгүйсгэж чадахгүй зүйл. Жишээлбэл, хэрвээ хүн бусад хүмүүсийн зүйлсийг хулгайлах дуртай бол “хулгайлах дуртай” гэдэг нь тэдний амийн нэг хэсэг болно. Зүгээр л тэд заримдаа хулгайлдаг бусад үед хулгайлдаггүй. Тэд хулгайлдаг үгүйгээс үл хамааран тэдний хулгай хийх нь зүгээр л нэг зан авирын төрөл гэдгийг баталж чадахгүй. Харин ч хулгай хийх нь тэдний амийн нэг хэсэг, өөрөөр хэлбэл тэдний уг чанар гэдгийг батлана. Зарим хүмүүс ингэж асууна: Энэ тэдний уг чанар юм бол тэгвэл заримдаа тэд яагаад сайхан зүйлс харсан ч хулгайлдаггүй юм бэ? Хариулт нь маш энгийн. Тэдэнд хулгайлахгүй байх маш олон шалтгаан байгаа, хэрэв бусдын хараан дор авч явахад хэт том зүйл бол, үйлдэх тохиромжтой цаг бүрдэхгүй бол, хэтэрхий үнэтэй зүйл бол, хэт чанга хамгаалалттай эсвэл тэд тийм сайхан зүйлст тийм ч сонирхолтой биш, эсвэл түүнийг юунд ашиглахаа хараахан бодоогүй байх гэх мэтчилэн. Эдгээр бүх шалтгаан байж болно. Гэхдээ тэд хулгайлсан хулгайлаагүй аль нь ч бай, тэдэнд энэ бодол хоромхон төрөөд өнгөрдөг гэж нотлох аргагүй. Харин ч эсрэгээрээ энэ бол тэдний засахад бэрх уг чанарын нэг хэсэг мөн. Хүн нэг удаа хулгай хийгээд сэтгэл нь ханадаггүй, ямар нэгэн сайхан зүйлтэй тулгарах эсвэл тохиромжтой байдал бүрдэх бүрт бусдын зүйлсийг өөрийн мэт эзэмших гэсэн бодол идэвхждэг. Тийм учраас ийм бодол хааяа хааяа гарч ирдэггүй, хүний өөрийнх нь уг чанараас гарч ирдэг гэж Би хэлж байгаа юм.

  Хүн болгон өөрсдийн жинхэнэ дүр төрхөө илтгэхийн тулд өөрсдийн үг, үйлдлээ ашиглаж болно. Энэ жинхэнэ төрх бол мэдээж тэдний уг чанар. Хэрэв чи маш тойруу замаар ярьдаг нэгэн бол, чи шударга бус уг чанартай. Хэрэв чиний уг чанар их зальтай бол, чи юм хийхдээ маш заль мэхтэй ба хүмүүс чамд мэхлүүлэхдээ их амархан байдаг. Хэрэв чиний уг чанар маш хорлонтой бол, чиний үгсийг сонсоход таатай ч чиний үйлдэл муу санааг чинь далдалж чадахгүй. Хэрвээ чиний угийн зан маш залхуу бол, чиний хэлж байгаа бүхэн ажлаас зугтах, өөрийн хайхрамжгүй, залхуу байдалд үүрэг хариуцлага хүлээхээс зайлсхийхэд чиглэгддэг, мөн таны үйлдэл маш удаан, хааш яаш байх төдийгүй үнэнийг нуухдаа маш сайн байдаг. Хэрвээ чиний уг чанар уян зөөлөн бол, чиний үг ухаалаг байх ба чиний үйлдэл мөн үнэнтэй тун нийцэлтэй байдаг. Хэрвээ чиний уг чанар үнэнч бол, чиний үг чин сэтгэлийн, чиний аливааг хийх байдал бодитой, эзэн чинь чамд итгэхээр байх ёстой. Хэрвээ чиний уг чанар тун тачаангуй эсвэл мөнгөнд шунахай бол, чиний зүрх сэтгэл үргэлж эдгээр зүйлээр дүүрэн, чи өөрийн эрхгүй хүмүүс мартахад бэрх, цаашлаад тэднийг зэвүүцүүлэх буруу, ёс суртахуунгүй зүйлс хийнэ. Яг Миний хэлснээр, хэрвээ чи урвагч уг чанартай бол үүнээс чи өөрийгөө гаргаж чадахгүй. Та нар хэнд ч буруу зүйл хийж байгаагүй болохоор урвагч уг чанар өөрт чинь байхгүй гэж бүү бод. Хэрвээ энэ чиний бодож байгаа зүйл бол чи хэт эгдүү хүргэсэн юм. Миний хэлсэн үгс бүр зөвхөн хэн нэгэн хүнд эсвэл ямар нэг төрлийн хүнд бус, харин бүх хүмүүст зориулагдсан. Чи Надаас нэг зүйл дээр урваагүй гэдэг нь бүх зүйл дээр урвахгүй гэдгийг батлахгүй. Зарим хүмүүс гэрлэлт нь бүтэлгүйтэхэд үнэнийг хайх итгэлээ алддаг. Зарим хүмүүс гэр бүл салалтын үеэр надад үнэнч байх үүргээ гээдэг. Зарим хүмүүс баяр баясгалан, сэтгэлийн таашаал олохын тулд Намайг хөсөр хаядаг. Зарим хүмүүс гэрэлд амьдарч Ариун Сүнсний ажлын цэнгэлийг хүртэхээс илүү харанхуй хавцал руу унахыг илүүд үздэг. Зарим хүмүүс өөрсдийн эд хөрөнгөний шуналаа хангахын тулд найз нөхдийн зөвлөгөөг үл ойшоож, алдаагаа хүлээн зөвшөөрөлгүй, бултаж зайлдаг. Зарим хүмүүс зөвхөн Миний хамгаалалтыг хүртэхийн тулд Миний нэрээр түр зуур амьдардаг, харин нөгөө хэсэг нь амьдралаас зуурч, үхлээс эмээхдээ багахан зүтгэдэг. Эдгээр болон бусад ёс суртахуунгүй цаашлаад увайгүй үйлдлүүд зүрхнийхээ гүнд Надаас аль хэдийн урвасан хүмүүст зүгээр л байдаг гэж үү? Мэдээж, хүмүүсийн урвалт урьдчилан төлөвлөсөн зүйл биш гэдгийг Би мэднэ, гэхдээ энэ бол тэдний уг чанарын илрэл юм. Хэн ч Надаас урвахыг хүсдэггүй, мөн тэд Надаас урвах ямар нэгэн зүйл хийсэн учраас аз жаргалтай байдаггүй. Эсрэгээрээ тэд айн чичирч байгаа, тийм биз? Тэгэхээр та нар хэрхэн эдгээр урвалтаас аврагдах, мөн хэрхэн одоогийн байдлыг өөрчлөх талаар бодож байна уу?

  Тайлбар:

  a. “Уулсыг эзэгнэж, өөрсдийгөө хаад хэмээн тунхагладаг дээрэмчид” гэсэн утгатай Хятад онч үг.

No comments:

Post a Comment