Би та нарт олон анхааруулга өгч, та нарыг байлдан дагуулахын тулд олон үнэнийг хайрласан. Өнөөдөр та нарт өмнөхөөсөө илүү сайжирсан санагддаг ба та нар хүн ямар байх ёстой тухай олон зарчмыг ойлгож, итгэлтэй хүмүүст байх ёстой маш их эрүүл ухааныг эзэмшдэг. Энэ нь та нарын олон жилийн туршид олж авсан зүйл юм. Би та нарын амжилтыг үгүйсгэдэггүй, гэхдээ Би бас энэ олон жилийн турш дахь та нарын тоо томшгүй олон дуулгаваргүй байдал болон Миний эсрэг бослогыг үгүйсгээгүй гэдгээ Би шулуухан хэлэх ёстой, учир нь та нарын дунд нэг ч ариун хүн байхгүй, та нар бүгд ялгаагүй Сатанаар завхруулагдсан хүмүүс бөгөөд Христийн дайснууд билээ.
Өнөөдрийг хүртэлх та нарын гэм буруу болон дуулгаваргүй байдал тоо томшгүй их, иймээс Би та нарын өмнө байнга давтан ярьж байгаа нь бараг л хачин биш. Би та нартай хамт ийм байдлаар амьдрахыг хүсдэггүй боловч та нарын ирээдүйн төлөө, та нарын хүрэх газрын төлөө Өөрийн өмнө нь нэгэнтээ хэлсэн зүйлээ Би энд дахин нэг тайлбарлах болно. Та нар Надад хүлээцтэй хандана гэж Би найдаж байгаа ба үүнээс ч илүүтэйгээр та нар Миний хэлсэн үг бүхэнд итгэж, Миний үгийн гүнзгий утга санааг дүгнэж чадах болно гэж Би найдаж байна. Миний хэлдэг зүйлийн талаар эргэлзэхгүй бай эсвэл бүр Миний үгийг хүссэнээрээ барьж аваад дураараа хая, үүнийг Би тэвчихийн аргагүй гэж үздэг. Миний үгийг бүү шүү, тэр ч байтугай тэдгээрийг хөнгөхнөөр авч үзэж эсвэл Би та нарыг үргэлж уруу татаж байгаа гэж хэлж, эсвэл бүр Миний та нарт хэлсэн зүйлд үнэн зөв байдал дутаж байна гэж хэлж ч болохгүй. Эдгээр зүйлсийг Би тэвчихийн аргагүй гэж боддог. Та нар Надад болон Миний хэлдэг зүйлд тийм сэжигтэйгээр хандаж, хэзээ ч анхааралдаа авдаггүй учраас Би та бүхэнд бүрэн ноцтой байдлаар хэлж байна: Миний хэлдэг зүйлийг гүн ухаантай бүү холбо, үүнийг зальт этгээдийн худал үгтэй бүү нийлүүл, үүнээс ч илүүтэйгээр Миний үгэнд үзэн ядалтаар бүү хариул. Магадгүй ирээдүйд хэн ч та нарт Миний хэлж байгаа зүйлийг хэлж өгч чадахгүй эсвэл та нартай маш өгөөмрөөр ярилцахгүй, тэр ч байтугай та нарт эдгээр зүйлийг тэвчээртэйгээр зааж зааварчлахгүй. Ирж буй өдөр хоногуудад сайхан цагийг дурсаж эсвэл чангаар эхэр татан уйлж, эсвэл өвчиндөө гаслан ёолж өнгөрөөнө эсвэл та нар өчүүхэн төдий ч үнэн эсвэл амийн хангалтгүйгээр харанхуй шөнөөр амьдарч эсвэл зүгээр л ямар ч найдваргүйгээр хүлээж эсвэл эрүүл ухаанаа алдсандаа гашуунаар харамсах болно…. Эдгээр боломжит хувилбарууд нь та нарын дундах хэний ч хувьд үнэн хэрэгтээ зайлшгүй юм. Учир нь та нарын нэг нь ч Бурханыг үнэхээр шүтэн мөргөдөг суудлыг эзэлдэггүй; та нар садар самуун, муу ёрын ертөнцөд автагдаж, амь эсвэл үнэнтэй ямар ч хамаагүй, яг үнэндээ тэдгээрийн эсрэг байдаг маш олон зүйлийг өөрсдийн сүнс, сэтгэл болон биедээ хольдог. Иймээс та нарын төлөө Миний найддаг зүйл бол та нарыг гэрлийн зам руу аваачих явдал юм. Миний цорын ганц итгэл найдвар бол та нар өөрсдийгөө халамжлах чадвартай байж, өөрсдөдөө санаа тавих чадвартай байх явдал бөгөөд өөрсдийн ааш авир болон гэм бурууг ялихгүй зүйл хэмээн үзэж өөрсдийн хүрэх газартаа хэтэрхий их анхаарал бүү хандуул.
Бурханд удаан хугацаанд итгэсэн хүмүүс одоо гайхалтай сайхан хүрэх газарт найдсан байдаг, Бурханд итгэдэг бүх хүмүүс, тэдэнд сайн зол завшаан гэнэт тохиох болно гэж найддаг бөгөөд өөрсдөө ч мэдэхээсээ өмнө тэнгэрт хаа нэгтээ тайвнаар сууж байгаагаа олж мэдэх болно гэж бүгд найддаг. Гэхдээ сайхан бодолтой эдгээр хүмүүс, тэнгэрээс унаж ирэх тийм сайн зол завшааныг хүлээн авахад эсвэл тэнгэр дэх суудалд суухад тохирох эсэхээ хэзээ ч мэдээгүй гэж Би хэлдэг. Та нар одоо өөрсдийнхөө талаар сайн мэдлэгтэй байдаг, гэсэн ч та нар эцсийн өдрүүдийн гай гамшгаас болон муу ёрын хүмүүсийг шийтгэж байгаа Төгс Хүчитийн гараас зугтаж чадна гэж найдсаар байдаг. Сайхан мөрөөдөлтэй байж, амар хялбар амьдралыг хүсдэг нь ганц нэг хүний гайхалтай санаа биш харин Сатаны завхруулсан бүх хүмүүсийн нийтлэг онцлог юм шиг санагддаг. Тэгсэн ч гэсэн Би та нарын хэмжээ хязгааргүй их хүсэл болон ерөөл олж авах эрмэлзлийг эцэс болгохыг хүсэж байна. Та нарын гэм буруу тоо томшгүй, мөн дуулгаваргүй байдлын чинь баримтууд тоо томшгүй агаад үргэлжид ихсэж байгаагаас үүдэн эдгээр нь ирээдүйн төлөөх сайхан төлөвлөгөөтэй чинь яаж тохирох юм бэ? Хэрвээ чи буруу зүйл хийж, чамайг хорих юу ч үгүйгээр өөрийнхөө тааллаар үргэлжлүүлэхийг хүсэж байгаа боловч мөрөөдлөө биелүүлэхийг хүссээр байгаа бол Би чамайг мэдээ алдсан хэвээрээ байж, хэзээ ч сэрэхгүй байхыг шаардана, учир нь чинийх бол хий хоосон мөрөөдөл бөгөөд энэ нь зөвт Бурханы өмнө чамайг онцгойлохгүй. Хэрвээ чи зөвхөн мөрөөдлөө биелүүлэхийг хүсэж байгаа бол хэзээ ч бүү мөрөөд, харин мөнхөд үнэнтэй нүүр тулж, баримтуудтай нүүр тул. Зөвхөн энэ нь л чамайг аврах цорын ганц зам юм. Бодит нөхцөлд энэ аргын алхмууд нь юу вэ?
Нэгдүгээрт, өөрийн бүх гэм буруудаа шалгалт хийж, үнэнтэй нийцдэггүй бүх ааш авир болон бодлуудаа шалга.
Энэ нь та нарын амархан хийж чадах зүйл бөгөөд ухаалаг хүмүүс үүнийг хийж чадна гэж Би итгэж байна. Гэсэн хэдий боловч гэм буруу болон үнэн гэдэг нь юу гэсэн үг болохыг хэзээ ч мэддэггүй хүмүүс үүнд хамаарахгүй, учир нь тэд үндсэндээ ухаалаг хүмүүс биш юм. Би Бурханаар хүлээн зөвшөөрөгдсөн, үнэнч шударга, захиргааны зарлигийг ноцтойгоор зөрчөөгүй бөгөөд өөрсдийн гэм бурууг амархан олж мэддэг хүмүүстэй ярьж байна. Хэдийгээр Миний та нараас шаардаж буй энэ зүйл та нарын хувьд амархан боловч энэ нь та нараас Миний шаарддаг цорын ганц зүйл биш. Ямар ч байсан энэ шаардлагыг та нар нууцаар шоолохгүй, үүнээс ч илүүтэйгээр та нар үүнийг дорд үзэж, хөнгөхнөөр авч үзэхгүй гэж Би найдаж байна. Үүнд ноцтойгоор ханд мөн үүнийг бүү үл хайхар.
Хоёрдугаарт, өөрийн гэм буруу болон дуулгаваргүй байдал болгонд харгалзах үнэнийг эрж хайж, тэдгээрийг шийдвэрлэж, дараа нь өөрийн гэм буруутай үйл хэрэг, дуулгаваргүй бодлуудаа өөрчилж, үнэнийг хэрэгжүүлэхэд эдгээр үнэнийг ашигла.
Гуравдугаарт, үргэлж ухаантай, үргэлж овжин байдаг нэгэн биш үнэнч шударга хүн бай. (Энд Би та нараас үнэнч шударга хүн байхыг дахин гуйж байна.)
Хэрвээ энэ гурван зүйлийг бүгдийг нь биелүүлж чадвал чи хувьтай агаад мөрөөдөл нь биелдэг, сайн зол завшааныг хүртдэг хүн юм. Магадгүй та нар энэ гурван таагүй хүсэлтэнд ноцтойгоор хандах байх эсвэл магадгүй тэдгээрт хариуцлагагүй хандах байх. Аль нь ч бай Миний зорилго бол та нарын мөрөөдлийг биелүүлж, туйлын зорилгыг чинь хэрэгжүүлж, та нараар даажигнахгүй эсвэл та нарыг инээдтэй байдалд оруулахгүй байх явдал юм.
Миний шаардлагууд энгийн байж болох боловч Миний та нарт хэлж байгаа зүйл нэг дээр нэмэх нь нэг тэнцүү хоёр гэдэг шиг тийм ч энгийн биш. Хэрвээ та нар, энэ тухай таамгаар ярьж, хий дэмий ихэрхүү үг чалчихаас өөрийг хийдэггүй бол та нарын төлөвлөгөө, та нарын хүсэл чинь үүрд хоосон хуудас байх болно. Олон жилийн турш зовж, харуулах ямар ч зүйлгүйгээр шаргуу ажилласан та нарыг өрөвдөх мэдрэмж Надад байхгүй байх болно. Эсрэгээр нь Миний шаардлагад нийцээгүй хүмүүсийг Би өрөвдөх нь байтугай ямар нэгэн шагналтайгаар биш харин шийтгэлтэйгээр хандана. Та нар, олон жилийн турш дагалдагч байснаараа ямар ч байсан шаргуу ажилласан, иймээс ямар ч тохиолдолд та нар үйлчлэл үзүүлэгч байсныхаа төлөө Бурханы гэрт аяга будаа хүртэж чадна гэж төсөөлж байж магадгүй. Та нар одоог хүртэл үргэлж ямар нэгэн зүйлийг хэрхэн ашиглаж, өөрийгөө ашиглуулахгүй байх тухай зарчмыг эрэлхийлсээр ирсэн учраас та нарын дийлэнх нь ингэж боддог гэж Би хэлнэ. Иймээс Би та нарт одоо бүрэн ноцтой байдалтайгаар хэлж байна: Чиний шаргуу ажил хэр гавьяатайг, чиний эрдэм чадал хэр үлэмж байхыг, чи Намайг хэр ойрхон дагадагийг, чи хэр алдартайг эсвэл чиний хандлага хэр сайжирснийг Би тоодоггүй; иймээс Миний шаардсан зүйлийг хийгээгүй байгаа цагт чи хэзээ ч Миний магтаалыг олж авч чадахгүй байх болно. Өөрсдийн тэр бүх санаа, тооцооллуудаа аль болох эртхэн арилгаад Миний шаардлагуудад ноцтойгоор хандаж эхэл. Эс бөгөөс Би Өөрийн ажлыг дуусгахын тулд бүх хүмүүсийг үнс нурам болгон хувиргах ба сайндаа л Өөрийн олон жилийн ажил болон зовлонгоо юу ч биш болгоно, учир нь Өөрийн дайснуудаа болон Сатаны загвараар хорон муу үнэртсэн хүмүүсийг Би Өөрийн хаанчлалд буюу дараагийн эрин үед аваачиж чадахгүй билээ.
Надад маш олон хүсэл бий. Та нар биеэ зүй зохистой, хүмүүжилтэй байдлаар авч явж, өөрийн үүргээ биелүүлэхдээ үнэнч байж, үнэн болон хүн чанартай байж, бүх зүйлийг орхиод өөрсдийн амийг Бурханы төлөө өгч чаддаг гэх мэт байгаасай гэж Би хүсдэг. Энэ бүх итгэл найдвар нь та нарын дутагдал, та нарын завхрал болон дуулгаваргүй байдлаас үүсэн гардаг. Миний та нартай ярилцсан яриа бүр та нарын анхаарлыг татахуйц хангалттай байгаагүй бол, магадгүй Миний хийж чадах бүхэн нь цаашид ярихаа болих. Гэсэн хэдий ч та нар түүний үр дүнг ойлгож байгаа. Би хэзээ ч амардаггүй, иймээс хэрвээ ярихгүй бол Би хүмүүсийн харах ямар нэгэн зүйлийг хийх болно. Би хэн нэгний хэлийг илжрүүлж эсвэл хэн нэгнийг мөчлүүлэн үхүүлж эсвэл хэн нэгэнд сэтгэцийн гажиг өгч, тэднийг галзууруулж чадна. Эсвэл мөн, тэдэнд зориулж Өөрийнхөө исгэсэн тарчлааныг Би зарим хүмүүст амсуулж чадна. Ийм маягаар Би баяртай, тун аз жаргалтай, ихэд тааламжтай байх болно. Өмнө нь үргэлж “Сайн нь сайнаар, муу нь муугаар хариулагддаг” гэдэг байсан, тэгвэл яагаад одоо ийм биш байна вэ? Хэрвээ чи Намайг эсэргүүцэж, Миний талаар шүүлт хийхийг хүсэж байвал Би чиний амыг илжрүүлэх бөгөөд тэр нь Намайг маш ихээр баярлуулах болно. Учир нь эцэстээ чи амьтай байтугай үнэнтэй холбоотой юу ч хийгээгүй, харин тэгэхэд Миний хийдэг бүхэн үнэн бөгөөд бүгд Миний ажлын зарчмууд болон Миний тогтоосон захиргааны зарлигтай хамаатай байдаг. Тиймээс зарим нэг сайн чанарыг хуримтлуулж, маш их хорон мууг хийхээ больж, завтай цагтаа Миний шаардлагуудыг анхаарахыг Би та нараас шаардаж байна. Тэгвэл Би баяр хөөртэй байх болно. Хэрвээ та нар махан биедээ зориулж байгаа хичээл чармайлтынхаа мянганы нэгийг үнэнд нэмэрлэдэг (эсвэл хандивладаг) байсан бол чи үргэлжийн гэм буруутай, илжирсэн амтай байхгүй байх байсан гэдгийг Би хэлж байна. Энэ нь илэрхий биш гэж үү?
Чиний гэм буруу хэдийчинээ их байна, сайн хүрэх газрыг олж авах чиний боломж төдийчинээ бага байдаг. Үүний эсрэгээр чиний гэм буруу хэдийчинээ цөөн байна, Бурханаар магтагдах боломж чинь төдийчинээ их байна. Миний хувьд чамайг уучлах боломжгүй хэмжээнд хүртэл гэм буруу чинь хэрвээ ихэссэн бол чи уучлагдах боломжоо бүрмөсөн алдсан байх болно. Тэр тохиолдолд чиний хүрэх газар дээр биш харин доор байх болно. Хэрвээ чи Надад итгэхгүй бол зоригтой байж, бурууг хий, тэгээд энэ нь чамайг юунд хүргэхийг хар. Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлдэг хичээнгүй хүн бол гарцаагүй гэм буруугаа уучлуулах боломжтой байх бөгөөд чиний дуулгаваргүй байдлын хэмжээ улам бүр цөөрсөөр байх болно. Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэггүй хүн бол Бурханы өмнөх чиний гэм буруу гарцаагүй ихсэж, чиний дуулгаваргүй байдлын хэмжээ нь, бүрмөсөн устгагдах эцсийн хором хүртэл чинь улам бүр их болох бөгөөд тэр нь ерөөлийг хүлээн авах гэсэн чиний таатай мөрөөдөл сүйрэх үе байх юм. Өөрийн гэм бурууг томоогүй эсвэл тэнэг хүний алдаа гэж бүү үз, мөн чиний дорд хэв чанар чинь хэрэгжүүлэх боломжгүй болгосон болгохоор үнэнийг хэрэгжүүлж чадаагүй гэсэн шалтаг бүү тооч, үүнээс ч илүүтэйгээр өөрийн үйлдсэн гэм бурууг, тэрнээс илүү дээрийг мэдэхгүй хэн нэгний үйлдэл гэж бүү үз. Хэрвээ чи өөрийгөө уучлахдаа сайн агаад өөртөө өгөөмөр хандахдаа сайн бол, Би чамайг хэзээ ч үнэнийг олж авахгүй хулчгар гэж хэлэх бөгөөд гэм буруу чинь чамайг зовоохоо хэзээ ч болихгүй, харин чамайг хэзээ ч үнэний шаардлагад нийцүүлэхгүй байж, чамайг үүрд Сатаны үнэнч хамтрагч болгох болно. Чамд өгөх Миний зөвлөгөө бол мөн л энэ: Зөвхөн өөрийнхөө хүрэх газарт бүү анхаарал хандуул мөн далд гэм буруугаа бүү орхигдуул; өөрийн гэм бурууг ноцтойгоор авч үз, хүрэх газартаа санаа зовсноосоо болж бүх гэм буруугаа бүү орхигдуул.

No comments:
Post a Comment