Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Бурханд итгэх итгэл. Show all posts
Showing posts with label Бурханд итгэх итгэл. Show all posts

3/13/2019

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II” зургаадугаар хэсэг


Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II” зургаадугаар хэсэг (Монгол хэлээр)

Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд,
“Иовын гэрчлэл Бурханд тайтгарлыг авчирсан
Хэдийгээр Бурхан Өөрийгөө Иовд илчлээгүй ч гэсэн Иов Бурханы дээд эрхэд итгэдэг
Бурхан түүнээс нуугдаж байснаас болж Иовын Бурханд итгэх итгэл ганхаагүй
Иов Бурханы нэрийг алдаршуулдаг бөгөөд ерөөл, эсвэл гай гамшгийн талаар боддоггүй
Бурхан хэдийгээр хүнээс нуугддаг боловч бүх зүйлийн дундах үйл хэрэг нь хүнд Түүнийг мэдэгдэхэд хангалттай юм
Хүний зүрх сэтгэл Бурхантай дайсагнаж байгаа бол тэр хэрхэн Бурханаас эмээж, муугаас зайлж чадах билээ ” гэх агуулгуудыг багтаана.

7/05/2017

ИТГЭГЧИД ЯМАР ҮЗЭЛ БОДОЛТОЙ БАЙХ УЧИРТАЙ ВЭ

Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурханы Чуулган, Зүүний Аянга,

  Бурханд анх итгэснээсээ хойш хүний хүлээж авсан зүйл юу вэ? Чи Бурханы талаар юу мэдсэн бэ? Бурханд итгэх итгэлийнхээ улмаас чи хэр их өөрчлөгдсөн бэ? Хүний Бурханд итгэх итгэл нь зөвхөн сэтгэлийн аврал болоод махан биеийн амар амгалангийн төлөө биш мөн энэ нь Бурханы хайраар дамжуулан түүний амьдралыг баяжуулах гэх мэт биш юм гэдгийг одоо та нар бүгд мэдэж байгаа. Үүний дагуу, хэрвээ чи махан биеийн амар амгалангийн төлөө эсвэл түр зуурын зугаа цэнгэлийн төлөө Бурханыг хайрладаг бол эцэстээ Бурханыг гэсэн чиний хайр оргилдоо хүрч, чи юу ч гуйгаагүй байсан ч гэсэн чиний эрж хайж буй энэ хайр нь ариун бус хайр хэвээр байх бөгөөд Бурханд таашаагдахгүй юм. Өөрсдийн уйтгартай амьдралыг баяжуулж, зүрх сэтгэл дэх хоосон орон зайгаа дүүргэхийн тулд Бурханыг хайрлах хайрыг ашигладаг хүмүүс нь үнэхээр Бурханыг хайрлахаар чармайдаг хүмүүс биш харин амар хялбараар амьдрахыг эрж хайдаг хүмүүс юм. Ийм төрлийн хайр нь хүний хүслийн эсрэг, сэтгэлийн зугаа цэнгэлийн эрэл хайгуул бөгөөд Бурханд ийм төрлийн хайр хэрэггүй. Тэгвэл чинийх шиг хайр нь ямар төрлийн хайр вэ? Юуны төлөө чи Бурханыг хайрладаг вэ? Бурханыг гэсэн жинхэнэ хайр чамд одоо хэр их байгаа вэ? Та нарын олонхын хайр нь дээр дурдсантай адил байдаг. Ийм төрлийн хайр нь зөвхөн байгаа байдлыг л хадгалдаг; энэ нь мөнхийн туйлбартай байдлыг хадгалж чаддаггүй мөн хүнд үндэслэдэггүй. Ийм төрлийн хайр нь цэцэглэснийхээ дараа жимс гаргадаггүй хатаж ганддаг цэцэгтэй адил. Өөрөөр хэлбэл, ийм байдлаар Бурханыг нэгэнтээ хайрласны дараа өмнөх замд чинь чамайг удирдан хөтлөх хэн ч байхгүй бол чи унах болно. Хэрвээ чи Бурханыг хайрлах үедээ зөвхөн Бурханыг л хайрлаж, дараа нь өөрийн амийн зан чанартаа ямар ч өөрчлөлт хийгээгүй бол чи харанхуйн нөлөөнд автсан хэвээр, үүнээс зугтаж чадахгүй байх бөгөөд Сатаны арганд орж, хууртагдахаас мөн л чөлөөлөгдөж чадахгүй. Тийм ямар ч хүнийг Бурхан бүрэн авч чадахгүй; эцэст нь тэдний сүнс, сэтгэл, бие нь Сатанд харьяалагдсан хэвээр байх болно. Энэ бол маргаангүй. Бурхан бүрэн авч чадахгүй тэдгээр хүмүүс өөрсдийн анхдагч байр луугаа, Сатан руу буцан очих бөгөөд тэд Бурханаас ирэх дараагийн шийтгэлийг авахын тулд гал болон хүхрээр дүрэлзэх нууранд унах болно. Бурханаар авахуулсан хүмүүс нь Сатаны эсрэг тэрсэлж, үүний эзэмшлээс зугтсан хүмүүс юм. Тийм хүмүүсийг албан ёсоор хаанчлалын ардуудын тоонд оруулах болно. Ингэж л хаанчлалын ардууд бий болдог билээ. Чи ийм хүн болоход бэлэн байна уу? Чи Бурханаар авахуулахад бэлэн байна уу? Чи Сатаны эзэмшлээс зугтаж Бурханд эргэн очихыг хүсэж байна уу? Чи одоо Сатанд харьяалагдаж байна уу эсвэл хаанчлалын ардуудын тоонд орсон уу? Ийм зүйлс нь бүгд тодорхой байх ёстой бөгөөд ямар ч нэмэлт тайлбар шаардлагагүй.

5/30/2017

УДИРТГАЛ

Төгс Хүчит Бурхан,Зүүний Аянга,

  Хэдийгээр олон хүн Бурханд итгэдэг ч Бурханд итгэх итгэл гэж юу болохыг, мөн Түүний зүрх сэтгэлийн хойноос явахын тулд юу хийх ёстойгоо цөөн хүн л ойлгодог. Яагаад гэвэл, хүмүүс “Бурхан” гэдэг үг, “Бурханы ажил” гэх мэт хэлцтэй танил боловч Бурханы ажлыг мэдэх нь бүү хэл, Бурханыг ч мэддэггүй. Бурханыг мэддэггүй тэр бүх хүн будилсан итгэлтэй байдагт гайхах зүйлгүй юм. Бурханд итгэх нь тэдний хувьд хэтэрхий танил бус, хэтэрхий хачин учраас хүмүүс Бурханд итгэх итгэлийг нухацтай авч үздэггүй. Ийм байдлаар тэд Бурханы шаардлагад нийцэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл хэрвээ хүмүүс Бурханыг мэддэггүй, Түүний ажлыг мэддэггүй бол Бурханы хүслийг биелүүлж чадах нь бүү хэл, Бурхан ашиглахад тохирохгүй билээ. “Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх явдал; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Нэмж хэлэхэд, Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно. Гэсэн ч хүмүүс Бурханд итгэх итгэлийг ихэвчлэн маш энгийн, хөнгөн хуумгай зүйл мэтээр үздэг. Тийм хүмүүсийн итгэл нь утга учиргүй бөгөөд Бурханы сайшаалыг хэзээ ч олж авч чадахгүй, учир нь тэд буруу замаар алхаж байгаа. Өнөөдөр ч гэсэн хоосон сургаал, бичиг үсгэн дэх Бурханд итгэдэг хүмүүс байдаг. Бурханд итгэх итгэл нь ямар ч мөн чанаргүй бөгөөд Бурханы сайшаалыг хүртэх чадваргүй гэдгээ тэд мэддэггүй ба Бурханаас ирэх амар амгалан болоод арвин их нигүүлслийн төлөө залбирсаар байдаг. Бид зогсоод, өөрсдөөсөө ингэж асуух ёстой: Бурханд итгэх нь үнэхээр ертөнц дээрх хамгийн амархан зүйл байж болох уу? Бурханд итгэнэ гэдэг Бурханаас их нигүүлслийг хүлээн авахаас хэтрэхгүй гэсэн үг үү? Бурханд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй, Бурханд итгэдэг ч Түүнийг эсэргүүцдэг хүмүүс Бурханы хүслийг үнэхээр биелүүлж чаддаг гэж үү?