Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

5/27/2018

Аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Бурхан болон Библийн хоорондох харилцааны талаар


1. Олон жилийн туршид хүмүүсийн итгэлийн (дэлхийн гурван үндсэн шашны нэг болох Христийн шашны) уламжлалт арга барил нь Библийг унших байсан; Библиэс холдох нь Эзэнд итгэх итгэл биш, Библиэс холдох нь муу гаж урсгал, тэрс үзэл ба хэдий хүмүүс өөр номнуудыг уншиж байсан ч эдгээр номны үндэс суурь нь Библийн тайллууд байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи Эзэнд итгэдэг гэж хэлбэл чи Библийг унших ёстой, Библийг идэж уух ёстой бөгөөд Библиэс гадна чи Библийг агуулаагүй ямар ч номыг шүтэх ёсгүй. Хэрвээ шүтвэл чи Бурханаас урваж байна. Библи байсан үеэс эхлээд Эзэнд итгэх хүмүүсийн итгэл нь Библид итгэх итгэл байсаар ирсэн.  Хүмүүсийг Эзэнд итгэдэг гэж хэлэхийн оронд, тэд Библид итгэдэг гэж хэлсэн нь дээр; тэд Библийг уншиж эхэлсэн гэж хэлэхийн оронд, тэд Библид итгэж эхэлсэн гэж хэлсэн нь дээр; мөн тэд Эзэний өмнө эргэн очсон гэж хэлэхийн оронд тэд Библийн өмнө эргэн очсон гэж хэлсэн нь дээр байх юм. Ийм байдлаар хүмүүс Библийг Бурхан, мөн өөрсдийн амийн эх булаг шиг шүтэж эхэлсэн ба үүнийг алдах нь өөрсдийн амийг алдахтай адил байсан. Хүмүүс Библийг Бурхантай адил өндөр дээд зүйл мэт үздэг ба тэр ч байтугай үүнийг Бурханаас дээгүүрт үздэг хүмүүс ч байдаг. Хэрвээ хүмүүст Ариун Сүнсний ажил үгүй бол, хэрвээ тэд Бурханыг мэдэрч чадахгүй бол тэд амьдарсаар л байх боловч тэд Библийг алдах л юм бол эсвэл Библийн алдартай бүлгийг, үгийг алдах л юм бол тэд амиа алдсантай адил болдог. Иймээс хүмүүс Эзэнд итгэж эхлэнгүүтээ л Библийг уншиж, Библийг цээжилж эхэлдэг ба тэд Библийг хэдий чинээ их цээжилж чадна, энэ нь тэд Эзэнийг хайрладаг, агуу итгэлтэй гэдгийг төдий чинээ их баталдаг. Библийг уншсан бөгөөд үүнийг бусдад ярьж чаддаг хүмүүс нь бүгд сайн ах эгч нар юм. Энэ бүх жилүүдийн туршид хүмүүсийн Эзэнд итгэх итгэл, үнэнч байдал нь тэд Библийг хэр ойлгосноор хэмжигдсээр ирсэн. Ихэнх хүмүүс яагаад Бурханд итгэх ёстой, эсвэл Бурханд хэрхэн итгэх ёстойгоо зүгээр л ойлгодоггүй ба юу ч хийлгүйгээр Библийн бүлгүүдийг тайлж унших түлхүүрийг сохроор хайдаг. Тэд хэзээ ч Ариун Сүнсний ажлын чиглэлийг эрж хайж байгаагүй; цаг ямагт тэд юу ч хийлгүй харин Библийг цөхрөнгүйгээр судалж шинжилсэн ба хэн ч Ариун Сүнсний илүү шинэлэг ажлыг Библиэс гадуур олоогүй, хэн ч Библиэс холдоогүй, тэд Библиэс холдохоор зүрхэлж ч байгаагүй. Хүмүүс энэ бүх жилүүдэд Библийг судалсан, тэд маш олон тайлбаруудыг гаргаж ирсэн, үүнд маш их чармайлт гаргасан; түүнчлэн тэд Библийн талаар олон өөр үзэл бодолтой байдаг бөгөөд тасралтгүй маргалддаг, тэгснээр өнөөдөр хоёр мянга гаруй өөр урсгал бий болсон юм. Тэд бүгдээрээ ямар нэг онцгой тайлбарыг эсвэл Библи дэх илүү гүн нууцуудыг олохыг хүсдэг, тэд судалж шинжлэн үүнийг Израиль дахь Еховагийн ажлын цаад шалтгаанаас, Иудей дэх Есүсийн ажлын цаад шалтгаанаас олохоор хүсдэг эсвэл хэний ч мэдэхгүй илүү олон нууцуудыг олохыг хүсдэг. Библид хандах хүмүүсийн хандлага нь донтолт, итгэлийн байдалтай бөгөөд хэн ч Библийн дотоод түүх буюу мөн чанарын талаар бүрэн дүүрэн ойлгож чаддаггүй. Тиймээс үүний үр дүнд өнөөдөр хүмүүс Библийн тухайд одоо ч дүрслэхийн аргагүй ид шидэт байдлын мэдрэмжтэй байдаг; түүнээс ч илүүгээр тэд үүнд донтсон бөгөөд үүнд итгэдэг. Өнөөдөр хүн бүхэн Библи дэх эцсийн өдрүүдийн ажлын зөгнөлүүдийг олохыг хүсч байгаа, тэд эцсийн өдрүүдэд Бурхан ямар ажил хийдгийг болон эцсийн өдрүүдийн ямар тэмдгүүд байдгийг олж мэдэхийг хүсч байгаа. Ийм байдлаар Библийг тахин шүтэх нь илүү эрчтэй болсон ба эцсийн өдрүүд хэдий чинээ их ойртоно, тэд ялангуяа эцсийн өдрүүдийн талаарх Библийн зөгнөлүүдэд төдий чинээ их итгэдэг. Библид итгэх ийм сохор итгэлтэйгээр, Библид тийм их найдсанаар тэд Ариун Сүнсний ажлыг эрж хайх ямар ч хүсэлгүй байдаг. Өөрсдийн үзэлдээ тэд зөвхөн Библи л Ариун Сүнсний ажлыг авчирч чадна гэж боддог; зөвхөн Библиэс л тэд Бурханы хөлийн мөрийг олж чадна; Бурханы ажлын нууцууд зөвхөн Библид л нуугдаж байдаг; өөр ном эсвэл хүмүүс биш зөвхөн Библи л Бурханы талаарх бүх зүйлийг болон Түүний ажлыг бүрэн дүүрэн тодотгож чадна; Библи тэнгэрийн ажлыг газар дээр авчирч чадна; мөн Библи нь эрин үеүдийг эхлүүлж бас төгсгөж чадна. Ийм үзэлтэйгээр, Ариун Сүнсний ажлыг эрж хайх ямар ч дур хүсэл хүмүүст байдаггүй. Иймээс өнгөрсөн үед хүмүүст Библи хэр тус болж байсан нь хамаагүй, энэ нь Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд саад тотгор болсон. Библигүй бол, хүмүүс Бурханы хөлийн мөрийг өөр хаа нэгтэйгээс хайх байсан, гэсэн ч өнөөдөр Түүний хөлийн мөр Библиэр хязгаарлагдсан ба Түүний хамгийн сүүлийн үеийн ажлыг өргөжүүлэх нь хоёр дахин хэцүү бөгөөд бэрхшээлтэй тэмцэл болсон. Энэ нь бүхэлдээ Библийн алдартай бүлэг болон үгнүүдээс, түүнчлэн Библийн олон янзын зөгнөлүүдээс болсон. Библи нь хүмүүсийн сэтгэл дэх шүтээн болсон, энэ нь тэдний уураг тархин дахь таавар болсон ба тэд ердөө Бурхан Библиэс тусдаа ажиллаж чадна гэж итгэх чадваргүй, хүмүүс Бурханыг Библиэс гадуур олж чадна гэж итгэх чадваргүй, тэр ч бүү хэл Бурхан сүүлчийн ажлын үеэр Библийг орхиж, шинээр эхлэх болно гэдэгт тэд итгэж чаддаггүй. Энэ нь хүмүүсийн хувьд санаанд оромгүй зүйл; тэд үүнд итгэж чадахгүй ба үүнийг төсөөлж чадахгүй. Хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөхөд Библи томоохон саад тотгор болсон ба энэхүү шинэ ажлыг өргөжүүлэх явдлыг хэцүү болгосон.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-аас
2. Өнөөдөр Библи бол Бурхан ба Бурхан бол Библи гэж хүмүүс итгэдэг. Иймээс тэд Библийн бүх үгс нь зөвхөн Бурханы хэлсэн үгс бөгөөд тэдгээрийг бүгдийг Бурхан хэлсэн гэж итгэдэг. Тэр ч бүү хэл, хэдийгээр Хуучин болон Шинэ Гэрээний жаран зургаан ном нь бүгд хүнээр бичигдсэн боловч тэдэнд бүгдэд нь Бурханы онгод өгөгдсөн бөгөөд Ариун Сүнсний айлдварын бичлэг байсан гэж Бурханд итгэдэг хүмүүс боддог. Энэ нь хүмүүсийн алдаатай тайлал бөгөөд баримтуудтай огтхон ч нийцдэггүй. Үнэндээ зөгнөлийн номноос гадна, Хуучин Гэрээний ихэнх нь түүхэн бичлэг юм. Шинэ Гэрээний зарим захидал нь хүмүүсийн туршлагаас бий болсон, зарим нь Ариун Сүнсний гэгээрлээс гарсан; Паулын захидлууд нь жишээлбэл хүний ажлаас үүсэн гарсан, тэдгээр нь бүгд Ариун Сүнсний гэгээрлийн үр дүн байсан бөгөөд тэдгээр нь чуулгануудын төлөө бичигдсэн, чуулганы ах эгч нарын төлөөх сургамж, урамшууллын үгс байсан. Тэдгээр нь Ариун Сүнсээр хэлэгдсэн үгс биш, Паул Ариун Сүнсний өмнөөс яриагүй, мөн тэр эш үзүүлэгч байгаагүй, тэр ч бүү хэл үзэгдэл хараагүй. Түүний захидлууд нь Ефес, Филаделфи, Галатын чуулганууд болон бусад чуулгануудад зориулан бичигдсэн. … Хэрвээ хүмүүс, Паулынх шиг захидлыг эсвэл үгийг Ариун Сүнсний айлдвар мэтээр үзэж, тэдгээрийг Бурхан шиг шүтвэл, тэднийг огт ялган салгах чадваргүй юм хэмээн хэлж болно. Илүү хатуугаар хэлэх юм бол энэ нь өөр юу ч биш харин доромжлол биш гэж үү? Хүн хэрхэн Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Хүмүүс түүний захидлуудад болон түүний хэлсэн үгэнд мэхийж тэдгээрийг “ариун ном” эсвэл “тэнгэрийн ном” шиг үзэж яаж болох юм бэ? Бурханы үг нь хүнээр санамсаргүйгээр хэлэгдэж болох уу? Хүн хэрхэн Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (3)”-аас
3. Бурханы шинэ ажил ямар байх нь хамаагүй энэ нь зөгнөлүүдээр батлагдах ёстой ба ийм ажлын үе шат болгонд Түүнийг үнэн сэтгэлээсээ дагадаг хүмүүст ч бас илчлэл үзүүлэх болно, эс бөгөөс тэр ажил Бурханых байж таарахгүй гэдэгт бүр ч олон хүмүүс итгэдэг. Хүний хувьд Бурханыг мэдэж авна гэдэг огтоос амар хялбар зүйл биш юм. Дээр нь нэмээд хүний хөгийн зүрх сэтгэл болон түүний өөрийгөө чухалчилдаг, биеэ тоосон, тэрслүү уг чанарыг авч үзвэл хүний хувьд Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх нь бүр ч илүү хэцүү билээ. Хүн Бурханы шинэ ажлыг анхааралтай судалдаггүй мөн үүнийг даруухнаар хүлээн зөвшөөрдөггүй; харин ч хүн басамжилсан хандлага баримталж, Бурханы илчлэл болон удирдамжийг хүлээж байдаг. Бурханы эсрэг тэрсэлдэг, эсэргүүцдэг хүний ааш авир ийм биш гэж үү? Ийм хүмүүс яаж Бурханы зөвшөөрлийг хүртэж чадах юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?”-гээс
4. Бурханы ажил үргэлжлэн урагшилсаар байдаг ба хэдийгээр Түүний ажлын зорилго өөрчлөгддөггүй боловч Түүний ажилладаг арга барил үргэлж өөрчлөгдөж байдаг, энэ утгаараа Бурханыг дагадаг хүмүүс ч бас өөрчлөгддөг. Бурханы ажил хэдий чинээ их байна, хүн Бурханыг төдий чинээ нэгд нэггүй мэдэж авдаг бөгөөд хүний зан чанар Бурханы ажлын дагуу өөрчлөгддөг. Гэсэн хэдий ч Бурханы ажил үргэлжид өөрчлөгдөж байдаг учраас Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс болон үнэнийг мэддэггүй тэдгээр мулгуу хүмүүс Бурханы дайсан болдог. Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцэж байгаагүй, учир нь Бурханы ажил үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин биш билээ. Тэр хуучин ажлаа хэзээ ч давтан хийдэггүй харин үүний оронд өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг. Бурхан өмнө нь хийснээ давтдаггүй харин хүн Бурханы өнөөдрийн ажлыг үргэлж Түүний өмнөх ажил дээр нь үндэслэн шүүдэг болохоор Бурханы хувьд, шинэ эрин үеийн ажлын үе шат болгоныг гүйцэтгэхэд туйлын хэцүү бэрх байдаг. Хүн хэтэрхий олон саад тотгор учруулдаг! Хүний сэтгэлгээ хэтэрхий явцуу! Бурханы ажлыг нэг ч хүн мэддэггүй, гэсэн атал бүгдээрээ ийм ажлыг тодорхойлдог. Бурханаас холдох тусам хүн амь, үнэн болон Бурханы ерөөлийг алддаг, гэсэн ч хүн Бурханы хүн төрөлхтөнд хайрладаг илүү агуу ерөөлийг хүлээн зөвшөөрөх нь байтугай амийг ч, үнэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй. Бүх хүн Бурханыг олж авахыг хүсдэг атлаа Бурханы ажлын ямар ч өөрчлөлтийг тэвчиж чаддаггүй. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурханы ажил бол өөрчлөгдөшгүй бөгөөд Бурханы ажил үүрд зогсонги байдаг хэмээн итгэдэг. Тэдний итгэл үнэмшлээр бол Бурханы мөнхийн авралыг олж авахад хэрэгтэй бүхэн нь хуулийг мөрдөх явдал бөгөөд тэд гэмшиж, өөрсдийн нүглээ улайж байгаа цагт Бурханы зүрх сэтгэл үүрд хангалуун байх болно. Тэд, Бурхан бол зөвхөн хуулийн доорх Бурхан, хүний төлөө загалмайд цовдлогдсон Бурхан байж чадна гэсэн саналтай байдаг; Бурхан Библиэс хэтрэн гарах ёсгүй, гарч чадахгүй гэдэг нь ч бас тэдний санал юм. Яг эдгээр санал бодол нь тэднийг хуучны хуулиудад бат дөнгөлсөн ба хатуу чанд журмуудад хүлээтэй байлгадаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?”-гээс
5. Тухайн үеийн Иудейчүүд бүгд Хуучин Гэрээг уншсан бөгөөд Исаиагийн зөгнөлөөс эрэгтэй хүүхэд тэжээлийн онгоцонд төрнө гэдгийг мэдэж байсан. Тэгвэл ийм мэдлэгтэй байсан атлаа тэд яагаад Есүсийг хавчин шахсан юм бэ? Энэ нь тэдний тэрслүү уг чанар болоод Ариун Сүнсний ажлыг мэддэггүйгээс нь болоогүй гэж үү? Тухайн үед Фарисайчууд, Есүийн ажил нь зөгнөгдсөн эрэгтэй хүүхдийн талаар тэдний мэддэг зүйлээс өөр байна гэж итгэсэн; харин өнөөдрийн хүмүүс, бие махбодтой болсон Бурханы ажил Библитэй нийцдэггүй учраас Бурханыг голдог. Тэдний Бурханд тэрслэх тэрслүү байдлын мөн чанар нэгэн адил биш гэж үү? Чи Ариун Сүнсний бүх ажлыг туйлын хүлээн зөвшөөрдөг байж чадах уу? Хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил бол энэ нь зөв урсгал юм. Чи юуг нь хүлээн зөвшөөрөхөө шилж сонгохын оронд үүнийг өчүүхэн төдий ч сэжиггүйгээр хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ чи Бурханаас зарим нэг мэдлэгийг олж авч, Түүний эсрэг тодорхой хэмжээгээр болгоомжилсон бол энэ нь үнэхээр шаардлагагүй үйлдэл биш гэж үү? Чиний хийх учиртай зүйл бол, Ариун Сүнсний ажил мөн л бол ямар ч ажлыг Библийн нэмэлт баталгаа нотолгоогүйгээр хүлээн зөвшөөрөх явдал юм, учир нь чи Бурханыг мөрдөн шалгахын тулд биш харин Түүнийг дагахын тулд Бурханд итгэдэг билээ. Би бол чиний Бурхан мөн гэдгийг харуулах нэмэлт нотолгоог чи хайх ёсгүй. Үүний оронд чи, Би чамд ашиг тустай юу гэдгийг ялган таних учиртай; тэр бол гол зүйл. Чи Библийн дотроос маргашгүй нотолгоо ихийг олсон байсан ч гэсэн энэ нь чамайг Миний өмнө бүрэн дүүрэн авчирч чадахгүй. Чи бол Миний өмнө биш харин Библийн зах хязгаар дотор амьдардаг нэгэн; Намайг мэдэхэд Библи чамд тусалж чадахгүй, мөн энэ нь Намайг гэсэн чиний хайрыг ч гүнзгийрүүлж чадахгүй. …Эрин үе бүр дэх Бурханы ажил тодорхой зааг хязгаартай байдаг; Тэр зөвхөн тухайн эрин үеийн ажлыг хийдэг бөгөөд ажлын дараагийн үе шатыг хэзээ ч урьдчилан гүйцэтгэдэггүй. Зөвхөн ийм байдлаар эрин үе болгон дахь Түүний бэлгэдлийн ажил илүү анзаарагдахуйц болдог. Есүс зөвхөн эцсийн өдрүүдийн тэмдгүүдийн талаар, хэрхэн тэвчээртэй байж, хэрхэн аврагдах тухай, хэрхэн гэмшиж, нүглээ улайх, мөн хэрхэн загалмайг үүрч, зовлонг тэвчих талаар ярьсан; Тэрээр, хүн эцсийн өдрүүдэд юунд орж эсвэл хэрхэн Бурханы хүслийг хангалуун болгохоор эрж хайх ёстой талаар хэзээ ч яриагүй. Ийм байхад эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг Библи дотроос хайх нь эндүү ташаа үйл биш гэж үү? Гартаа зүгээр л Библи барьснаар чи юуг ялган таньж чадах юм бэ? Библийн тайлбарлагч эсвэл номлогчийн аль нь ч бай, хэн өнөөдрийн ажлыг урьдаас мэдэж чадах юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?”-гээс
6. Иудейн Фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин эцэстээ тэд, гэм зэмгүй Есүсийг загалмай дээр цовдлох хүртэл хэмжээнд хуулийн үсэг бүрийг хичээнгүйлэн дагаж, Түүнийг Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Аврагч биш хэмээн ялласан. Тэдний мөн чанар юу байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх арга замыг хайгаагүй биш гэж үү? Тэд Миний хүсэл болоод Миний ажлын үе шат, арга барилыг үл хайхрангаа, Судрын үг нэг бүрд донтсон. Тэд үнэнийг эрж хайсан хүмүүс биш байсан, харин Судрын үгсийг хатуу чандаар дагасан хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг хүмүүс биш байсан, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн манаач нохойнууд байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн сүр хүчийг хадгалж, Библийн нэр хүндийг хамгаалахын тулд тэд, нигүүлсэнгүй Есүсийг хүртэл загалмайд цовдолсон юм. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн. Иймээс тэд, Судрын номлолыг дагаагүй Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүйг болоод нүглийн тахилыг орхихыг илүүд үзсэн. Тэд, Судрын үг нэг бүрийн боол биш гэж үү?
Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Христ үнэнийг гаргахаар ирсэн, гэсэн ч, диваажинд орох оролтыг олж авч, нигүүлсэл хүлээн авахын тулд Түүнийг хүмүүсийн дундаас хөөн зайлуулахыг тэд илүүд үзнэ. Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд, тэд үнэний ирэлтийг бүрмөсөн үгүйсгэхийг илүүд үзэх ба Библийн үүрд мөнхийн оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махан биед эргэн ирсэн Христийг дахин загалмайд хадахыг тэд илүүд үзнэ. … Хүн тэнгэр дэх Над руу хараад, тэнгэр дэх Миний оршин тогтнолд онцгой анхаарал хандуулдаг, гэсэн ч хэн ч махан биетэй Миний талаар анхаардаггүй, учир нь хүмүүсийн дунд амьдардаг Би зүгээр л хэтэрхий өчүүхэн. Библийн үгтэй нийцэлтэй байхыг л эрж хайдаг хүмүүс, зөвхөн тодорхойгүй Бурхантай л нийцэлтэй байхыг эрж хайдаг хүмүүс Надад өрөвдөлтэй харагддаг. Учир нь тэдний шүтэн мөргөдөг зүйл нь үхмэл үг ба тэдэнд тоо томшгүй их эд баялаг өгөх чадвартай Бурхан юм. Тэдний шүтэн мөргөдөг зүйл нь хүний хяналтанд өөрийгөө тавьдаг Бурхан бөгөөд энэ нь оршин байдаггүй. Тэгвэл тийм хүмүүс Надаас юу олж авч чадах юм бэ? Хүн ердөө үгээр хэлэхийн аргагүй хэтэрхий дорд. Миний эсрэг байгаа, Надаас хязгааргүй ихийг шаарддаг, үнэнийг огт хайрладаггүй, Миний эсрэг тэрсэлдэг тэр хүмүүс—яаж Надтай нийцэлтэй байх юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-гоос
7. Өдөр болгон, тэд Библиэс Миний ул мөрийг эрж хайж, “тохиромжтой” ишлэлийг санамсаргүйгээр олоод, эцэс төгсгөлгүй уншиж, түүнийгээ судар мэт цээжээр уншдаг. Тэд Надтай хэрхэн нийцэлтэй байхаа мэддэггүй, Миний дайсан байна гэдэг нь ямар утгатайг мэдэхгүй ба зүгээр л судрыг сохроор уншдаг. Тэд өөрсдийн хэзээ ч хараагүй, харж ч чадахгүй тодорхойгүй Бурханыг Библи дотор хязгаарлан барьдаг ба завтай цагтаа харахаар үүнийгээ авч явдаг. Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг. Тэдний хувьд Би Библитэй адил; Библигүйгээр Би байхгүй бөгөөд Надгүйгээр Библи байхгүй. Тэд Миний оршин тогтнол болоод үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин үүний оронд Судрын үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд тэр ч байтугай, Сударт л зөгнөгдөөгүй бол Би Өөрийнхөө хийхийг хүсэж байгаа зүйлийг хийх ёсгүй гэж тэдний олонх нь итгэдэг. Тэд Сударт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд Миний хэлсэн үг бүрийг хэмжиж, Намайг буруушаахын тулд Библийн ишлэлүүдийг ашиглах хүртэл хэмжээнд үг хэллэгийг хэтэрхий чухал гэж үздэг хэмээн хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам биш эсвэл үнэнтэй нийцэлтэй байх зам биш, харин Библийн үгстэй нийцэлтэй байх зам бөгөөд, Библитэй тохирохгүй юу ч Миний ажил биш гэж тэд бат итгэдэг. Тийм хүмүүс нь Фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-гоос
8. Зөвхөн Библийн үгсийг анхаардаг, үнэний талаар эсвэл Миний мөрийг эрж хайх талаар хайхрамжгүй ханддаг хүмүүс Миний эсрэг байдаг, учир нь тэд, Библийн дагуу Намайг хязгаарлаж, Библийн дотор Намайг барьдаг ба Намайг туйлын доромжилж харьцдаг. Тийм хүмүүс хэрхэн Миний өмнө ирэх юм бэ? Тэд Миний үйл хэрэгт, эсвэл Миний хүсэлд, эсвэл үнэнд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин үүний оронд үгэнд, хүнийг үхүүлдэг үгэнд донтдог. Тийм хүмүүс яаж Надтай нийцэлтэй байх юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-гоос
9. Библийг ойлгохын тулд, түүхийг ойлгохын тулд байгаа мөртлөө Ариун Сүнс өнөөдөр юу хийж байгааг ойлгохын төлөө биш байх нь буруу юм! Чи түүхийг судлахдаа маш сайн байсан, чи гайхалтай ажил хийсэн, гэхдээ чи Ариун Сүнсний өнөөдөр хийж байгаа ажлын талаар юу ч ойлгодоггүй. Энэ нь тэнэглэл биш гэж үү? Бусад хүмүүс чамаас: “Бурхан өнөөдөр юу хийж байгаа вэ? Өнөөдөр чи юунд орох ёстой вэ? Чиний амийн эрэл хайгуул ямархуу байна вэ? Чи Бурханы хүслийг ойлгодог уу?” гэж асууна. Тэдний асуултанд хариулах хариулт чамд байхгүй байх болно, тэгвэл чи юу мэддэг вэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-аас
10. Учир нь Библи хэдэн мянган жилийн хүн төрөлхтний түүхийг дагасан бөгөөд эцсийн өдрүүдийн хүмүүс Бурханыг Библиэр солих хүртэл түвшинд бүгд үүнийг Бурхан шиг авч үздэг. Энэ нь Бурханы үнэхээр үзэн яддаг зүйл юм. Иймээс завтай цагтаа Тэр Библийн дотоод түүх болон гарал үүслийг тодорхой болгох хэрэгтэй болсон. Эс бөгөөс Библи нь хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг орлох чадвартай байсаар байх бөгөөд тэд Библийн үгс дээр үндэслэн Бурханы үйлдлүүдийг яллаж, хэмжих болно. Библийн мөн чанар, бүтэц болон өө сэвийн талаарх Бурханы тайлбар нь үүний оршин тогтнолыг огтоос үгүйсгэж байгаа биш, мөн Библийг ч яллаж байгаа биш. Үүний оронд энэ нь үндэслэлтэй, зүй зохистой тайлбараар хангаж, Библийн анхдагч дүр зургийг сэргээж, Библид хандах хүмүүсийн буруу ойлголтуудыг засахын төлөө юм, ингэснээр бүх хүмүүс үүний талаар зөв үзэл бодолтой болж, үүнийг шүтэн мөргөхөө больж, цаашид төөрөлдөхөө болино—тэд Библид итгэх сохор итгэлээ Бурханд итгэж, шүтэн мөргөж байна гэж эндүүрдэг бөгөөд тэд үүний жинхэнэ цаад шалтгаан болон сул талуудтай нүүр тулж ч зүрхэлдэггүй. Хүн бүхэн Библийн талаар зөв ойлголттой болсныхоо дараа үүнийг эргэлзээгүйгээр хаяж, Бурханы шинэ үгсийг зоригтойгоор хүлээн зөвшөөрч чадах болно. … Энд байгаа, Бурханы хүмүүст хэлэхийг хүссэн үнэн нь Бурханы бодитой ажил эсвэл үгийг орлож чадах онол эсвэл баримт биш бөгөөд Бурханы байр суурийг орлож чадах юу ч үгүй. Хэрвээ хүмүүс Библийн торыг хаяж чадахгүй бол тэд хэзээ ч Бурханы өмнө очиж чадахгүй. Хэрвээ тэд Бурханы өмнө очихыг хүсвэл тэд эхлээд Түүнийг орлож чадах аливаа юмсаас өөрсдийнхөө зүрх сэтгэлийг цэвэрлэх ёстой—ийм байдлаар Бурханы сэтгэл хангалуун байх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёрдугаар хэсгийн оршил”-аас
11. Библи бол Израиль дахь Бурханы ажлын түүхэн бичлэг бөгөөд эртний эш үзүүлэгчдийн олон зөгнөлүүдийг, түүнчлэн тэр үеийн Еховагийн ажил дахь Түүний зарим айлдваруудыг баримтжуулсан. Тиймээс хүмүүс бүгд энэ номыг “ариун” (учир нь Бурхан бол ариун болоод агуу) гэж үздэг. Мэдээж энэ нь, Еховаг гэсэн тэдний хүндлэл, Бурханыг гэсэн тэдний бишрэлийн үр дүн юм. Бурханы бүтээлүүд нь өөрсдийн Бүтээгчийг маш их биширдэг учраас л хүмүүс энэ номонд тэгж ханддаг ба энэ номыг “тэнгэрлэг ном” гэж нэрлэдэг хүмүүс хүртэл байдаг. Үнэндээ энэ нь ердөө л хүний бичвэр юм. Үүнийг Ехова биечлэн нэрлээгүй, мөн Ехова үүний бүтээлийг биечлэн чиглүүлээгүй. Өөрөөр хэлбэл, энэ номны зохиолч нь Бурхан биш харин хүн. “Ариун” Библи гэдэг нь хүнээр өгөгдсөн хүндэлсэн нэр юм. Энэ нэрийг Ехова, Есүс хоёр бие биетэйгээ хэлэлцсэний дараа шийдээгүй; энэ нь хүний санаанаас өөр юу ч биш. Учир нь энэ ном нь Еховагаар, тэр ч бүү хэл Есүсээр бичигдээгүй. Үүний оронд энэ нь эртний олон эш үзүүлэгчид, элч нар болон зөнчдийн тайлан бөгөөд үүнийг дараагийн үеийнхэн эртний бичээсийн ном болгон цэгцэлсэн, энэ нь хүмүүст нэн ариун, ирээдүй үеийнхнээр нээгдэхээр хүлээгдэж буй ойлгошгүй, гүн гүнзгий нууцуудыг агуулсан ном мэт санагддаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-аас
12. Ийм замаар, Библид бичигдсэн зүйлс нь тэр үеийн дан ганц Израиль дахь ажил байсан. Эш үзүүлэгчдийн, Исаиа, Даниел, Иеремиа болон Езекиелийн хэлсэн үгс нь газар дээрх Түүний бусад ажлыг зөгнөсөн, тэд Ехова Бурханы Өөрийн ажлыг зөгнөсөн. Энэ бүхэн нь Бурханаас ирсэн, энэ нь Ариун Сүнсний ажил байсан ба эш үзүүлэгчдийн эдгээр номноос гаднах бусад бүхэн нь тэр үеийн Еховагийн ажлыг туулсан хүмүүсийн бичлэг юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-аас
13. Библи дээр бичсэн бүх зүйл нь хязгаарлагдмал ба Бурханы бүх ажлыг дүрсэлж чадахгүй. Дөрвөн сайн мэдээ нь зуугаас бага бүлэгт багтсан ба тэнд цөөн тооны дараах үйл явдлуудын талаар бичсэн байдаг: Есүс инжирийн модыг хараасан, Петр Эзэнээс гурван удаа татгалзсан нь, Есүс Өөрийн шавь нар дээрээ өөрийн цовдлолт болон дахин амилалтын дараа ирсэн, мацаг барих талаарх сургаал, мөргөл хийх талаарх сургаал, салалтын талаарх сургаал, Есүсийн төрсөн ба ургийн мод, Есүсийн шавь нараа томилсон тухай гэх мэт. Эдгээр нь зүгээр л хэдэн бичмэл боловч хүмүүс тэднийг нандигнан бүр өнөөдрийн ажилтай тулгадаг. Тэд Есүсийг төрснөөсөө хойш зөвхөн ийм л ажил хийсэн гэж итгэдэг. Энэ нь тэд Бурханыг зөвхөн ийм л зүйл хийж чадах ба цааш хийх ажил байхгүй гэж итгэсэнтэй адил. Энэ нь тэнэг хэрэг биш гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (1)”-аас
14. Тиймээс Библийг уншихдаа хүмүүс өөр номноос олдохгүй амийн олон замыг мөн олж авч чадна. Эдгээр зам нь өнгөрсөн эрин үеүдийн эш үзүүлэгчид, элчүүдийн туулсан Ариун Сүнсний ажлын амийн замууд бөгөөд ихэнх үгс нь үнэ цэнэтэй ба хүмүүсийг хэрэгтэй зүйлсээр хангаж чадна. Тиймээс хүмүүс бүгдээрээ Библийг унших дуртай байдаг. Библид маш олон зүйл нуугдсан учраас үүнийг үзэх хүмүүсийн үзэл бодол нь агуу сүнслэг хүмүүсийн бичвэрт хандахтай адилгүй. Библи бол хуучин болон шинэ үед Ехова, Есүст үйлчилж байсан хүмүүсийн дадлага туршлага, мэдлэгийн бичлэг, цуглуулга бөгөөд ингэснээр дараагийн үеийнхэн үүнээс ихээхэн гэгээрэл, гэрэлтүүлэг, үүнийг хэрэгжүүлэх замыг олж авч чадсан. Библи ямар ч агуу сүнслэг хүний бичвэрээс илүү дээр байдгийн шалтгаан нь тэдний бүх бичвэр нь Библиэс гарсан, тэдний дадлага туршлага нь бүгд Библиэс бий болсон бөгөөд тэд бүгд Библийг тайлбарладаг. Иймээс хэдийгээр хүмүүс ямар ч агуу сүнслэг хүний номноос хангамжийг олж авдаг ч тэд Библийг шүтсээр байдаг, учир нь энэ нь тэдний хувьд маш өндөр дээд, гүн гүнзгий санагддаг! Хэдийгээр Библи нь Паулын захидал болон Петрийн захидал гэх мэт амийн үгийн зарим номыг нэгтгэсэн ч, хэдийгээр хүмүүс эдгээр номоор туслуулж, дэмжүүлж байдаг ч эдгээр ном нь хоцрогдсон хэвээр, тэдгээр нь хуучин эрин үед харъяалагддаг хэвээр бөгөөд тэдгээр нь хичнээн сайн байх нь хамаагүй зөвхөн нэг цаг үед л тохиромжтой буюу үүрд мөнхийн зүйл биш. Учир нь Бурханы ажил үргэлж хөгжиж байдаг ба энэ нь Паул болон Петрийн цаг үед зүгээр л зогсчихож чадахгүй эсвэл Есүсийн цовдлогдсон Нигүүлслийн эрин үед дандаа үлдэхгүй. Иймээс эдгээр ном нь эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үед биш, зөвхөн Нигүүлслийн эрин үед л тохиромжтой. Тэдгээр нь Хаанчлалын эрин үеийн ариун хүмүүст биш, Нигүүлслийн эрин үеийн итгэгчдэд л зөвхөн тустай, тэдгээр нь хичнээн сайн байсан ч хоцрогдсон зүйл юм. Еховагийн бүтээлийн ажил эсвэл Израиль дахь Түүний ажлын хувьд ч энэ нь адилхан: Энэ ажил нь хичнээн агуу байсан ч, энэ нь хоцрогдсон хэвээр бөгөөд энэ бүхэн болж өнгөрөх цаг ирэх болно. Бурханы ажил ч бас адилхан: Энэ нь агуу боловч дуусах цаг ирэх болно; энэ нь үргэлж бүтээлийн ажил дунд эсвэл цовдолын ажил дунд үлдэж чадахгүй. Цовдлолын ажил хичнээн итгэмээр байсан ч, Сатаныг ялахад энэ нь хичнээн үр дүнтэй байсан ч, эцсийн эцэст ажил бол ажил, эцсийн эцэст эрин үе бол эрин үе; ажил нь үргэлж нэг суурин дээр байж чадахгүй, мөн цаг хугацаа хэзээ ч өөрчлөгдөхгүй байж чадахгүй, бүтээл байсан учраас эцсийн өдрүүд байх ёстой. Энэ бол зайлшгүй! Тиймээс өнөөдөр Шинэ Гэрээн дэх амийн үгс буюу элчүүдийн захидлууд болон Дөрвөн Сайн мэдээ нь түүхэн ном болсон, тэдгээр нь хуучин он дарааллын бичиг болсон, хуучин он дарааллын бичиг нь хүмүүсийг хэрхэн шинэ эрин үед аваачих вэ? Эдгээр он дарааллын бичиг нь хүмүүсийг амиар хангах хичнээн чадвартай байх нь хамаагүй, хүмүүсийг загалмай руу хөтлөх хичнээн чадвартай байх нь хамаагүй, тэдгээр нь хуучирсан биш гэж үү? Тэдгээр нь үнэ цэнээ алдсан биш гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-аас
15. Хэн ч Библийн бодит байдлыг мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн бичлэг буюу Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрээнээс өөр юу ч биш бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй. Энэ нь, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг баримтжуулсан гэдгийг Библийг уншсан хүн бүхэн мэддэг. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээн дэх газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн; тэдгээр нь түүхэн бичлэг биш гэж үү? Өнгөрсөн үеийн зүйлс нь өнөөдөр түүх болдог, тэдгээр нь хичнээн жинхэнэ эсвэл бодитой байх нь хамаагүй тэдгээр нь түүх хэвээр байх бөгөөд түүх нь өнөөдөрт хандаж чадахгүй. Учир нь Бурхан түүхийг эргэн хардаггүй! Иймээс хэрвээ чи зөвхөн Библийг ойлгож, өнөөдөр Бурханы хийх гэж буй ажлын юуг ч ойлгохгүй бол, хэрвээ чи Бурханд итгэдэг ч Ариун Сүнсний ажлыг эрж хайдаггүй бол чи Бурханыг эрж хайна гэдэг нь юу гэсэн утгатайг ойлгохгүй байна. Хэрвээ чи, Израилийн түүхийг судлахын тулд, бүх тэнгэр газрын Бурханы бүтээлийн түүхийг шинжлэхийн тулд Библийг уншдаг бол чи Бурханд итгэдэггүй. Гэвч өнөөдөр нэгэнт чи Бурханд итгэж, амийг эрж хайдаг учраас, нэгэнт чи Бурханы мэдлэгийг эрж хайдаг бөгөөд үхширмэл үг, ёс заншлыг эсвэл түүхийг ойлгохыг эрж хайдаггүй учраас чи өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх ёстой ба Ариун Сүнсний ажлын чиглэлийг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи археологич байсан бол Библийг уншиж болох юм, гэвч чи тийм биш, чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг бөгөөд өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх нь чамд хэрэгтэй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-аас
16. Библи ямар төрлийн ном бэ? Хуучин Гэрээ бол Хуулийн эрин үе дэх Бурханы ажил юм. Библийн Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үе дэх Еховагийн бүх ажил болон Түүний бүтээлийн ажлыг бичсэн. Энэ нь бүхэлдээ Еховагийн хийсэн ажлыг бичсэн ба эцэст нь Малахийн Номоор Еховагийн ажлын бүртгэлийг төгсгөсөн. Хуучин Гэрээ нь Бурханы хийсэн ажлын хоёр хэсгийг бичсэн: Нэг нь бүтээлийн ажил бөгөөд нөгөө нь хуулийн зарлиг юм. Аль аль нь Еховагийн хийсэн ажил байсан. Хуулийн эрин үе нь Еховагийн нэрэн доорх Бурханы ажлыг төлөөлдөг; энэ нь голдуу Еховагийн нэрэн дор хийгдсэн ажил бүхэлдээ юм. Тиймээс Хуучин Гэрээ нь Еховагийн ажлыг бичсэн ба Шинэ Гэрээ нь Есүсийн ажлыг буюу голдуу Есүсийн нэр дор хийгдсэн ажлыг бичсэн. Есүсийн нэр болон Түүний хийсэн ажлын ач холбогдлын ихэнх нь Шинэ Гэрээнд бичигдсэн. Хуучин Гэрээний үед Ехова Израильд ариун сүм болон тахилын ширээ барьсан ба Тэр газар дээрх израильчуудын амьдралыг чиглүүлж, тэд бол Түүний сонгосон хүмүүс, газар дээр Түүний сонгосон, Түүний зүрх сэтгэлийн дагуу байдаг эхний бүлэг хүмүүс, Түүний биечлэн удирдсан эхний бүлэг хүмүүс гэдгийг баталсан; өөрөөр хэлбэл, Израилийн арван хоёр овог нь Еховагийн анх сонгосон хүмүүс байсан бөгөөд иймээс Хуулийн эрин үеийн Еховагийн ажил төгсөх хүртэл Бурхан үргэлж тэдэн дунд ажилласан. Ажлын хоёр дахь үе шат нь Шинэ Гэрээний Нигүүлслийн эрин үеийн ажил байсан ба энэ нь Израилийн арван хоёр овгийн нэг болох Иудагийн овог дунд биелэгдсэн. Ажлын цар хүрээ нь илүү бага байсан нь Есүс бие махбодтой болсон Бурхан байсны улмаас болсон. Есүс Иудейн нутаг даяар л зөвхөн ажилласан ба зөвхөн гурван жил хагасын ажил хийсэн; тиймээс Шинэ Гэрээнд бичигдсэн зүйл нь Хуучин Гэрээнд бичигдсэн ажлын хэмжээг давж огтхон ч чадахааргүй байсан. Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажил нь голдуу Дөрвөн Сайн Мэдээнд бичигдсэн. Нигүүлслийн эрин үеийн хүмүүсийн алхсан зам нь тэдний амь зан чанар дахь хамгийн өнгөц өөрчлөлтийн зам байсан, үүний ихэнх нь захидлуудад бичигдсэн.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-аас
17. Шинэ Гэрээний сайн мэдээний номнууд нь Есүсийг цовдлогдсоноос хойш хориос гучин жилийн дараа бичигдсэн. Өмнө нь Израилийн ард түмэн зөвхөн Хуучин Гэрээг уншиж байсан. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үед хүмүүс Хуучин Гэрээг уншиж байсан. Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үеийн явцад гарч ирсэн. Есүсийг ажиллаж байх үед Шинэ Гэрээ байгаагүй; Түүнийг дахин амилж тэнгэрт дээш гарсны дараа хүмүүс Түүний ажлыг бичсэн. Тэр үед л Дөрвөн Сайн Мэдээ гарч ирсэн, дээр нь нэмээд мөн Паул болон Петрийн захидлууд түүнчлэн Илчлэлийн Ном байсан. Есүс тэнгэрт дээш гарснаас хойш гурван зуу гаруй жилийн дараа, дараагийн үеийнхэн тэдний бичлэгүүдийг цэгцлэх үед л Шинэ Гэрээ бий болсон. Энэ ажил дууссаны дараа л Шинэ Гэрээ бий болсон; өмнө нь энэ нь байгаагүй. … Тэдний бичсэн зүйлс нь тэдний боловсрол болоод хэв чанарын түвшний дагуу байсан гэж хэлж болно. Тэдний бичсэн зүйлс нь хүний туршлага байсан бөгөөд тус бүрдээ өөрсдийн бичих арга барил, мэдлэгтэй байсан бөгөөд бичлэг бүхэн өөр байсан. Тиймээс хэрвээ чи Библийг Бурхан шиг шүтвэл чи хэтэрхий мэдлэггүй, тэнэг юм! Яагаад та өнөөдрийн Бурханы ажлыг эрж хайдаггүй вэ? Зөвхөн Бурханы ажил л хүнийг аварч чадна. Библи хүнийг аварч чадахгүй, энэ нь хэдэн мянган жилийн туршид огтхон ч өөрчлөгдөөгүй бөгөөд хэрвээ чи Библийг шүтвэл чи хэзээ ч Ариун Сүнсний ажлыг олж авахгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (3)”-аас
18. Библи бол түүхэн ном бөгөөд хэрвээ чи Нигүүлслийн эрин үед Хуучин Гэрээг идэж, уусан бол, хэрвээ чи Хуучин Гэрээний үед шаардагдаж байсан зүйлсийг Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлсэн бол Есүс чамайг голж, чамайг яллах байсан; хэрвээ чи Есүсийн ажилд Хуучин Гэрээг хэрэглэсэн бол чи Фарисай хүн байх байсан. … Есүсийн цаг үед, Иудейчүүдийг болон Түүн дэх Ариун Сүнсний ажлын дагуу Түүнийг дагаж байсан хүмүүсийг Есүс удирдсан. Тэрээр Библийг Өөрийн хийж байсан зүйлийн суурь болгоогүй, харин Өөрийн ажлын дагуу үгээ хэлсэн; Библид юу хэлсэн байдагт Тэр ямар ч анхаарал хандуулаагүй, мөн Өөрийн дагалдагчдаа удирдах замыг Тэр Библиэс хайгаагүй. Ажиллаж эхэлсэн үеэсээ л Тэр гэмшлийн замыг түгээсэн ба Хуучин Гэрээний зөгнөлүүдэд тэрхүү үгийг огтхон ч дурдаагүй. Тэр Библийн дагуу үйлдээгүйгээр барахгүй Тэр мөн шинэ замаар замнаж, шинэ ажлыг хийсэн. Тэр тунхаглах үедээ хэзээ ч Библийг лавлаагүй. Хуулийн эрин үед, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах Түүний гайхамшгуудыг хэн ч гүйцэтгэх чадваргүй байсан. Түүний ажил, Түүний сургаал, Түүний эрх мэдлийг Хуулийн эрин үед хэн ч хийж байгаагүй. Есүс ердөө л Өөрийн илүү шинэлэг ажлыг хийсэн ба хэдийгээр олон хүмүүс Библийг ашиглан Түүнийг яллаж байсан ч, тэр ч бүү хэл Түүнийг цовдлохын тулд Хуучин Гэрээг хэрэглэж байсан ч Түүний ажил Хуучин Гэрээнээс давсан; хэрвээ ийм л биш бол яагаад хүмүүс Түүнийг загалмайд цовдолсон бэ? Энэ нь, Хуучин Гэрээнд Түүний сургаалын талаар мөн өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах Түүний чадварын талаар юу ч хэлээгүйгээс болсон биш гэж үү? Түүний ажил бол шинэ замаар замнахын тулд байсан, энэ нь санаатайгаар Библийн эсрэг тэмцэхийн тулд эсвэл Хуучин Гэрээнээс санаатайгаар ангижрахын тулд биш байсан. Тэр зүгээр л Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхийн тулд, Түүнийг хүсэн эрмэлзэж, эрж хайж байсан хүмүүст шинэ ажил авчрахаар ирсэн. Тэр Хуучин Гэрээг тайлбарлахаар эсвэл үүний ажлыг дэмжихээр ирээгүй. Түүний ажил бол Хуулийн эрин үеийг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн тулд биш байсан, учир нь Түүний ажил нь Библийг сууриа болгосон эсэхийг огтхон ч авч үзээгүй; Есүс ердөө л Өөрийн хийх учиртай ажлыг хийхээр ирсэн билээ. Тиймээс Тэр Хуучин Гэрээний зөгнөлүүдийг тайлбарлаагүй, мөн Тэр Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн үгний дагуу ажиллаагүй. Хуучин Гэрээнд юу хэлснийг Тэр үл ойшоосон, энэ нь Түүний ажилтай санал нийлж байгаа эсэхэд Тэр анхаарал хандуулаагүй ба бусад хүмүүс Түүний ажлын талаар юу мэдэж байгааг эсвэл тэд үүнийг хэрхэн яллаж байгааг анхаараагүй. Хэдийгээр олон хүмүүс Түүнийг яллахдаа Хуучин Гэрээний эш үзүүлэгчдийн зөгнөлийг хэрэглэж байсан ч Тэр зүгээр л Өөрийн хийх учиртай ажлаа хийсээр байсан. Хүмүүст Түүний ажил суурьгүй мэт харагдсан мөн Хуучин Гэрээний бичлэгүүдтэй таарч тохирохгүй зүйл их байсан. Энэ нь бодлогогүй хэрэг биш гэж үү? Бурханы ажилд ёс заншлыг хэрэглэх хэрэгтэй гэж үү? Энэ нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийн дагуу байх ёстой гэж үү? Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу эсвэл Библи үү? Яагаад Бурханы ажил Библийн дагуу байх ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй гэж үү? Бурхан Библийг орхиж өөр ажил хийж чадахгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний дагалдагчид Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Тэр Амралтын өдрийг сахиж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад Тэр ирснийхээ дараа Амралтын өдрийг сахилгүй харин үүний оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж дарс уусан бэ? Энэ бүхэнд нь Хуучин Гэрээний тушаалууд үгүй байгаа биш үү? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг хүндэлсэн бол Тэр яагаад эдгээр ёс заншлыг үл тоосон бэ? Бурхан эсвэл Библийн аль нь нэгдүгээрт байдгийг чи мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн байснаараа Тэр мөн Библийн Эзэн байхгүй гэж үү?
… Тиймээс Тэр: “Хуулийг эсвэл эш үзүүлэгчдийг үгүй болгохын тулд Намайг ирсэн гэж бүү бод. Би үгүй болгохын тулд биш харин гүйцэлдүүлэхийн тулд ирсэн билээ” гэж хэлсэн. Тиймээс Түүний биелүүлсэн зүйлсийн дагуу ихээхэн ёс заншил эвдэгдсэн. Тэр тариан түрүүг түүж, идэхийн тулд дагалдагчдаа дагуулан тариан талбайд очсон, Тэр Амралтын өдрийг сахиагүй ба “хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” гэж хэлсэн. Тэр үед израильчуудын дүрэм журмын дагуу Амралтын өдрийг сахиагүй хэн ч чулуугаар цохиулж үхэх ёстой байсан юм. Гэсэн хэдий ч Есүс ариун сүмд ороогүй бас Амралтын өдрийг сахиагүй бөгөөд Түүний ажил нь Хуучин Гэрээний үед Еховагаар хийгдэж байгаагүй. Тиймээс Есүсийн хийсэн ажил нь Хуучин Гэрээний хуулиас давсан, энэ нь үүнээс илүү дээр байсан ба үүний дагуу биш байсан. Нигүүлслийн эрин үед Есүс Хуучин Гэрээний хуулийн дагуу ажиллаагүй, тэдгээр ёс заншлыг Тэр үл тоосон. Өнөөдөр ч гэсэн Библийг, ялангуяа Хуучин Гэрээний хуулийг баримталдаг хүмүүс байдаг ба энэ нь Есүсийн ажлыг үгүйсгэхгүй байна гэж үү? Библи бол ариун ном бөгөөд үүнийг унших ёстой гэж зарим хүмүүс хэлдэг, харин зарим хүмүүс Бурханы ажлыг үүрд баримтлах ёстой, Хуучин Гэрээ бол израильчуудтай хийсэн Бурханы гэрээ, үүнээс салж болохгүй ба Амралтын өдрийг үргэлж сахих ёстой гэж хэлдэг! Тэд инээдтэй биш гэж үү? Яагаад Есүс Амралтын өдрийг сахиагүй вэ? Тэр нүгэл үйлдсэн үү? Хэн иймэрхүү зүйлсийг ойлгож чадах вэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-аас
19. Тэр үеийн Есүсийн айлдвар болон ажил нь ёс заншилд баригдаагүй ба Тэр Хуучин Гэрээний хуулийн ажлын дагуу Өөрийн ажлыг хэрэгжүүлээгүй. Энэ нь Нигүүлслийн эрин үед хийгдэх ёстой ажлын дагуу байсан. Тэр Өөрийн авчирсан ажлын дагуу, Өөрийн хувийн төлөвлөгөөний дагуу, мөн Өөрийн үйлчлэлийн дагуу хөдөлмөрлөсөн; Тэр Хуучин Гэрээний хуулийн дагуу ажиллаагүй. Түүний хийсэн юу ч Хуучин Гэрээний хуулийн дагуу байгаагүй ба Тэр эш үзүүлэгчдийн үгийг биелүүлэхийн тулд ирээгүй. Бурханы ажлын үе шат болгон нь эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг биелүүлэхийн тулд байгаагүй бөгөөд Тэр ёс заншилд баригдаж эсвэл эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг зориуд биелүүлэхийн тулд ирээгүй. Гэсэн ч Түүний үйлдэл нь эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг нураагаагүй ба тэдгээр нь өмнө нь Түүний хийсэн ажилд саад учруулаагүй. Түүний ажлын өвөрмөц шинж нь, ямар ч ёс заншилд баригдахгүйгээр Өөрийн хийх ёстой ажлыг хийх явдал байсан. Тэр эш үзүүлэгч эсвэл зөнч байгаагүй, харин Өөрийн хийх ёстой ажлыг бодитоор хийхээр ирсэн, Өөрийн шинэ эрин үеийг нээж, Өөрийн шинэ ажлыг хэрэгжүүлэхээр ирсэн гүйцэтгэгч байсан. Мэдээж Есүс Өөрийн ажлыг хийхээр ирэхдээ Хуучин Гэрээний эртний эш үзүүлэгчдийн хэлсэн олон үгийг мөн биелүүлсэн. Иймээс өнөөдрийн ажил ч гэсэн Хуучин Гэрээний эртний эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийг биелүүлсэн. Би зүгээр л “шарласан хуучин хуанлийг” барихаа больсон төдий. Учир нь Миний хийх ёстой ажил илүү их байгаа, Миний та нарт хэлэх ёстой үг олон байгаа, энэхүү ажил болон үг нь Библийн ишлэлүүдийг тайлбарлахаас хамаагүй илүү агуу ач холбогдолтой, учир нь тиймэрхүү ажил нь та нарт ямар ч ач холбогдолгүй, үнэ цэнэгүй ба та нарт тусалж эсвэл та нарыг өөрчилж чадахгүй юм. Би Библийн ямар нэг ишлэлийг биелүүлэхийн төлөө шинэ ажил хийхээр зориогүй. Хэрвээ Бурхан зөвхөн Библийн эртний эш үзүүлэгчдийн үгийг биелүүлэхээр газар дэлхий дээр ирсэн бол, бие махбодтой болсон Бурхан болон тэдгээр эртний эш үзүүлэгчдийн хэн нь илүү агуу вэ? Эцсийн эцэст эш үзүүлэгчид Бурханыг хариуцдаг уу эсвэл Бурхан эш үзүүлэгчдийг хариуцдаг уу? Чи эдгээр үгийг хэрхэн тайлбарлах вэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас
20. Хэрвээ чи Хуулийн эрин үеийн ажлыг харж, израильчууд Еховагийн замыг хэрхэн дагасныг харахыг хүсвэл Хуучин Гэрээг унших ёстой; хэрвээ чи Нигүүлслийн эрин үеийн ажлыг ойлгохыг хүсвэл Шинэ Гэрээг унших ёстой. Гэхдээ чи эцсийн өдрүүдийн ажлыг хэрхэн харж байна вэ? Чи өнөөдрийн Бурханы удирдалтыг хүлээн зөвшөөрч, өнөөдрийн ажилд орох ёстой, учир нь энэ нь шинэ ажил бөгөөд хэн ч үүнийг өмнө нь Библид бичээгүй. Өнөөдөр Бурхан махан биетэй болсон ба Хятад дахь сонгогдсон хүмүүсийг шилж авсан. Бурхан энэ хүмүүс дээр ажилладаг, Тэр газар дээрх Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлдэг. Өнөөдрийн ажил бол хүний хэзээ ч алхаж байгаагүй зам бөгөөд хэн ч өмнө нь хараагүй зам юм. Энэ нь өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил буюу энэ нь газар дээрх Бурханы хамгийн сүүлийн үеийн ажил юм. Тиймээс өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил бол түүх биш, учир нь одоо үе бол одоо бөгөөд энэ нь хараахан өнгөрсөн үе болоогүй. Бурхан илүү агуу зүйлийг, газар дээрх илүү шинэлэг ажлыг Израилийн гадна хийснийг хүмүүс мэдэхгүй, энэ нь аль хэдийн Израилийн цар хүрээнээс цааш, эш үзүүлэгчдийн зөгнөлөөс цааш даван гарсан ба энэ нь зөгнөлүүдээс гаднах шинэ, гайхамшигтай ажил буюу хүмүүсийн ойлгож, төсөөлж ч чадахгүй ажил юм. Тийм ажлын тодорхой бичлэгийг Библи хэрхэн агуулж чадах вэ? Хэн өнөөгийн ажлын бүх зүйлийг юу ч үлдээлгүйгээр урьдчилан бичиж чадах юм бэ? Өмхөрсөн хуучин номон дахь ёс заншилд үл автах энэхүү илүү хүчирхэг, илүү ухаалаг ажлыг хэн бичиж чадах юм бэ? Өнөөдрийн ажил бол түүх биш, иймээс хэрвээ чи өнөөдрийн шинэ замаар алхахыг хүсвэл Библиэс салах ёстой, чи зөгнөлийн ном эсвэл Библи дэх түүхийг даван гарах ёстой. Зөвхөн тэр үед л чи шинэ замаар зүй зохистой алхаж чадах ба зөвхөн тэр үед л чи шинэ ертөнцөд, шинэ ажилд орж чадах болно. Өнөөдөр яагаад чамаас Библи уншихгүй байхыг гуйж байгааг, яагаад Библиэс тусдаа өөр ажил байгааг, яагаад Бурхан Библи дэх илүү шинэ, илүү дэлгэрэнгүй хэрэгжүүлэлтийг эрж хайдаггүйг, яагаад Библиэс гаднах илүү хүчирхэг ажил байгааг чи ойлгох ёстой. Энэ нь та нарын ойлгох ёстой бүх зүйл юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-аас
21. Бурхан Өөрийн шинэ ажлыг хэрэгжүүлэх үедээ өнгөрсөнтэй дахиж зууралдаагүй бөгөөд Тэр Хуулийн эрин үеийн хууль дүрмийн талаар цаашид дахин анхаарал хандуулаагүй. Мөн өмнөх эрин үе дэх Түүний ажил ч Түүнд нөлөөлөөгүй, харин Тэр Амралтын өдрөөр урьдынх шигээ ажилласан ба Түүний шавь нар өлссөн үедээ тариан түрүүг шувтран идэж байсан. Бурханы нүдээр энэ нь тун хэвийн зүйл байсан. Бурхан Өөрийн хийхийг хүсэж байсан ажил болон Өөрийн хэлэхийг хүсэж байсан зүйлсдээ шинэ эхлэл хийж болох байсан. Тэр шинэ эхлэл хиймэгцээ Өөрийн өмнөх ажлыг дахин дурддаггүй, мөн үүнийгээ үргэлжлүүлдэггүй. Учир нь Бурхан Өөрийн ажилдаа Өөрийн гэсэн зарчимтай байдаг. Тэр шинэ ажил эхлэхийг хүсэх үед энэ нь, Тэр хүн төрөлхтнийг Өөрийн ажлын шинэ үе шатанд аваачихыг хүсдэг үе бөгөөд Түүний ажил илүү өндөр түвшинд орсон үе байдаг юм. Хэрвээ хүмүүс хуучны хэллэг эсвэл хуулийн дагуу үргэлжлүүлэн үйлдэж, тэдгээртэй зууралдсаар байвал Тэр үүнд талархал илэрхийлэхгүй эсвэл магтахгүй. Учир нь Тэр аль хэдийн шинэ ажил авчирчихсан ба Өөрийн ажлын шинэ үе шатанд орчихсон байгаа. Шинэ ажлыг эхлүүлэх үедээ Тэр хүн төрөлхтөнд цоо шинэ өнцгөөс, цоо шинэ дүр төрхтэйгээр, цоо шинэ арга замаар илрэн гардаг, ингэснээр хүмүүс Түүний зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохын өөр өөр талуудыг харж чадна. Энэ нь Түүний шинэ ажил дахь Түүний зорилгуудын нэг юм. Бурхан хуучинтай зууралдаггүй эсвэл элэгдсэн замаар явдаггүй; Түүнийг ажиллаж, ярих үед энэ нь хүмүүсийн төсөөлдөг шиг хориотой байдаггүй. Бурханд бүх юм хязгаарлалтгүй, чөлөөтэй байдаг ба ямар ч хориотой зүйл, ямар ч хориг байдаггүй—Түүний хүн төрөлхтөнд авчирдаг зүйл нь бүгд эрх чөлөө болон чөлөөлөлт байдаг. Тэр бол амьд Бурхан, жинхэнээсээ үнэхээр оршин байдаг Бурхан юм. Тэр хүүхэлдэй эсвэл шавар баримал биш ба Тэр хүмүүсийн сүмд тахиж, шүтэн мөргөдөг хуурамч шүтээнүүдээс огт өөр. Тэр бол амьд, эрч хүчтэй бөгөөд Түүний хүмүүст авчирдаг үг болон ажил нь бүгд амь агаад гэрэл, эрх чөлөө агаад чөлөөлөлт байдаг, учир нь Тэр үнэн, амь, замыг агуулдаг—Тэр Өөрийн ямар ч ажилд, юугаар ч хязгаарлагддаггүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-гөөс
22. Еховагийн ажил Нигүүлслийн эрин үед хоцрогдсон гэж Есүс тухайн үед мэдэгдэж байсан, үүний адилаар өнөөдөр Би Есүсийн ажил хоцрогдсон гэж хэлдэг. Хэрвээ зөвхөн Хуулийн эрин үе байсан бөгөөд Нигүүлслийн эрин үе байгаагүй бол Есүс цовдлогдохгүй байсан, мөн бүх хүн төрөлхтнийг золин аварч чадахгүй байх байсан юм; хэрвээ зөвхөн Хуулийн эрин үе байсан бол хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл хөгжиж чадах байсан гэж үү? Түүх урагшилсаар байдаг; түүх бол Бурханы ажлын байгалийн хууль биш гэж үү? Энэ нь бүхий л орчлон ертөнц даяар хүнийг удирдах Түүний удирдлагын дүрслэл биш гэж үү? Түүх урагш ахисаар байдаг, иймээс Бурханы ажил ч мөн адил бөгөөд Бурханы хүсэл тасралтгүй өөрчлөгдөж байдаг. Ажлын ганцхан үе шатыг зургаан мянган жилийн турш хадгалах нь Бурханы хувьд байж болшгүй бөгөөд учир нь Тэр үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүйг бүх хүн мэддэг билээ. Тэрээр цовдлолтой адил төстэй ажлыг үргэлжлүүлэн хадгалж, нэг, хоёр, гурван удаа загалмайд цовдлогдож яавч чадахгүй. Энэ бол мулгуу хүний ойлголт юм. Бурхан нэг хэвийн ажлыг хадгалдаггүй бөгөөд Би ч гэсэн та нарт өдөр бүр шинэ үг хэлж, шинэ ажил хийдэгтэй адилаар Түүний ажил үргэлжид өөрчлөгдөж, үргэлж шинэ байдаг. Энэ бол Миний хийдэг ажил, үүний гол түлхүүр нь “шинэ” агаад “гайхалтай” хэмээх үгсэд оршдог.
Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?”-гээс
23. Илүү өндөр зам байхад яагаад тэрхүү хуучирсан дорд замыг судлана гэж? Илүү шинэлэг айлдварууд, илүү шинэлэг ажил байхад яагаад хуучин түүхэн бичлэг дунд амьдарна гэж? Энэ нь шинэ ажил гэдгийг батлах зүйлийг чамд шинэ айлдварууд өгч чадна; хуучин бичлэгүүд нь чиний сэтгэлийг хангаж чадахгүй эсвэл чиний одоогийн хэрэгцээг хангаж чадахгүй ба тэдгээр нь түүх буюу одоо энд хийгдэж байгаа ажил биш гэдгийг энэ нь батална. Хамгийн өндөр зам бол хамгийн шинэлэг ажил бөгөөд шинэ ажлын улмаас өнгөрсөн үеийн зам хэчнээн өндөр байх нь хамаагүй энэ нь хүмүүсийн эргэцүүллийн түүх ба үүний үнэ цэнэ ямар ч байсан энэ нь одоо ч хуучин зам юм. Хэдийгээр энэ нь “ариун номонд” бичигдсэн ч хуучин зам бол түүх; хэдий үүний талаарх бичлэг “ариун номонд” байхгүй ч шинэ зам бол энд, одоо байгаа зүйл. Энэ зам чамайг аварч чадна, энэ зам чамайг өөрчилж чадна, учир нь энэ бол Ариун Сүнсний ажил билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-аас
24. Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн хамт оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Зааварчилгаа, дэмжлэг, үнэний хангалтгүйгээр чи зөвхөн бичиг үсэг, номлол хийгээд үхлээс өөр юуг ч олж авахгүй. Бурханы амь үргэлжид байж байдаг ба Түүний үнэн ба амь хамт оршдог. Хэрэв үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн ундаргыг олж авахгүй; хэрэв амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй, тиймээс төсөөлөл ба үзлийг эс тооцвол чиний бие бүхэлдээ өмхий махан биеэс чинь өөр юу ч биш юм. Номын үгс нь амь хэмээн тооцогдохгүй, түүхийн бичээсийг үнэн гэж үзэж болохгүй, хуучны номлол нь Бурханы одоогийн хэлсэн үгсийн бүртгэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Бурханы газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлсэн зүйл л үнэн, амь, Бурханы хүсэл бөгөөд Түүний бодит ажлын арга барил юм. Хэрэв чи Бурханы өнгөрсөн эринд хэлсэн үгсийн тэмдэглэлийг өнөөдөр хэрэглэх аваас чамайг археологич, түүхэн өв сангийн мэргэжилтэн гэж тодорхойлохоос өөр юу гэх вэ. Үүний учир нь чи үргэлж Бурханы өнгөрсөн хийсэн ажлын ул мөрт итгэдэг, хүн төрөлхтний дунд урьд нь ажиллахдаа Бурханы үлдээсэн зүйлсийн сүүдэрт итгэдэг, хуучин цаг үед Бурханы дагалдагч нартаа өгсөн замд итгэдэг болохоор тэр. Чи өнөөдөр Бурханы ажлын чиглэлд итгэдэггүй, Бурханы алдар суутай төрх байдалд итгэдэггүй ба Бурханы өнөө үед илэрхийлсэн үнэний замд итгэдэггүй. Иймээс чи бодит байдлаас бүрэн тасарсан мөрөөдөгч гэдэг нь гарцаагүй юм. Хэрэв чи одоо ч гэсэн хүнд амь авчрах чадалгүй үгстэй зууралдсаар байгаа бол чи эдгэршгүй үжирсэн мод[a], учир нь чи хэт хуучинсаг, зөрүүд, үгэнд ордоггүй!
Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас
25. Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй өнө удаан мөнхөд үргэлжлэх, үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтэйгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар зөвшөөрөгдөх цорын ганц зам юм. Чи түүхийн хоригдол, утсан хүүхэлдэй учраас эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсээр зөвшөөрөгдөж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Дүрэм журам, бичиг үсгээр хянуулж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй мөн үүрдийн амийн замыг хэзээ ч олж авч чадахгүй. Үүний учир нь тэдэнд байгаа бүхэн сэнтийгээс урсах амийн ус биш, харин хэдэн мянган жил тогтсон булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд тамын хүү, Сатаны тоглоом, хүүр хэвээр үлдэнэ. Тэгвэл тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрэв чи зөвхөн өнгөрсөнд баригдаж, юмсыг зогсонги байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол чи үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давалгаа, нүргэлэх аянга цахилгаан мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхагласаар сүйрлээ хүлээн, юу ч хийхгүй идэвхгүй сууж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чиний зуурч байгаа тэр Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучиршгүй гэж чи яаж батлах вэ? Мөн яаж шарласан номнуудын үг чамайг шинэ эринд аваачих вэ? Тэд яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн тэд яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл түр зуурын тайтгарлыг өгөхөөс бус амийг өгч чадах үнэн биш юм. Чиний уншдаг судрууд чиний хэлийг баяжуулахаас бус, төгс төгөлдөрт хүргэх замыг байтугай хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үгсээр ч баяжуулахгүй. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд үүний доторх нууцуудыг ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрийнхөө чадлаар Бурхантай уулзахын тулд өөрийгөө тэнгэр лүү аваачиж чадах уу? Бурханы ирэлтгүйгээр чи өөрийгөө тэнгэр лүү аваачиж Бурхантай хамт гэр бүлийн аз жаргалыг эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр байна уу? Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг аврах ажлыг хэн явуулж байгааг харахыг зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас
26. Хэрэв чи, өөрчлөгдөшгүй шавар хөшөө байгаа мэтээр Бурханыг хэмжиж, дүрслэхийн тулд үзлийг ашиглавал, мөн хэрвээ чи Бурханыг Библийн дотор хязгаарлаж, Түүнийг ажлын хязгаарлагдмал цар хүрээн дотор барьж байвал энэ нь чи Бурханыг ялласныг батална. Хуучин Гэрээний эрин үеийн иудейчүүд Бурханыг зөвхөн Мессиа л гэж нэрлэж болох мэтээр, зөвхөн Мессиа гэж дуудагдах нэгэн нь Бурхан байсан мэтээр өөрсдийн зүрх сэтгэлдээ Бурханыг хуурамч шүтээний хэвэнд цутгасан учраас мөн тэд Бурханыг (амьгүй) шавар хөшөө мэтээр шүтэж, үйлчилж байсан учраас тэр үеийн Есүсийг загалмайд цовдолж, Түүнийг үхэлд хүргэн—гэм зэмгүй Есүсд үхлийн ял тулгасан юм. Бурхан ямар ч гэмт хэрэг үйлдээгүй боловч хүн Бурханыг өршөөгөөгүй ба Түүнийг чанд хатуугаар цаазын ялаар ялласан. Тиймээс, Есүс цовдлогдсон. Бурхан бол өөрчлөгдөшгүй гэж хүн үргэлж итгэдэг бөгөөд хүн Бурханы удирдлагыг нэвт шувт харсан мэтээр, Бурханы хийдэг бүхэн хүний гарт байдаг мэтээр Түүнийг Библийн дагуу тодорхойлдог. Хүмүүс туйлын инээдтэй, тэд маш бардам зантай байдаг бөгөөд бүгд цэцэн цэлмэг үгээр ярих чадвартай байдаг. Бурханы талаарх чиний мэдлэг хичнээн агуу байх нь хамаагүй, та нар Бурханыг мэддэггүй, та нарын Бурханыг ялладагаас илүүгээр Бурханыг эсэргүүцдэг хэн ч байхгүй гэж Би мөн л хэлж чадна, учир нь та нар Бурханы ажлыг дуулгавартай дагаж, Бурханаар төгс болгуулах замд алхах чадваргүй билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой”-гоос
27. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ерөнхий ажлыг авч үзвэл түүнийг хэн ч төсөөлж, ойлгож чадахгүй. Ийм үзэгдлүүд үргэлж нууцлаг хэвээр үлддэг. Эцсийн өдрүүдэд зөвхөн үгээр Хаанчлалын эрин үед орох ажлыг хийх ба энэ нь бусад эринүүдийг төлөөлөхгүй. Эцсийн өдрүүд нь эцсийн өдрүүдээс илүү зүйл биш, Хаанчлалын эрин үеэс илүү зүйл биш ба Нигүүслийн эрин үе болон Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүд гэдэг нь ердөө л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг та нарт илчлэх хугацаа юм. Энэ бол нууцыг тайлж байгаа хэрэг. Ийм нууцыг ямар ч хүн тайлж чадахгүй. Хүн Библийн талаар хичнээн ч агуу ойлголттой байсан тэр нь үгнээс илүүгүй зүйл байна. Учир нь хүн Библийн мөн чанарыг ойлгодоггүй. Хүн Библийг уншихдаа зарим нэг үнэнийг олж авч, зарим үгсийг тайлбарлаж, зарим алдартай хэсэг ишлэлийг анхааралтай судалж болох боловч тэрээр эдгээр үгсийн ард байгаа утгыг гаргаж хэзээ ч чадахгүй. Учир нь хүний харж байгаа үгс нь амьгүй ба Ехова болон Есүсийн хийсэн ажлын хэсэг биш ба хүн ийм ажлын нууцыг тайлах чадваргүй. Иймд зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний нууц нь хамгийн агуу нууц ба хүмүүст хамгийн нууцлагдмал, төгс сэтгэшгүй зүйл юм. Тэр Өөрөө л тайлбарлаж, хүнд нээж өгөхгүй юм бол хэн ч Бурханы хүслийг шууд ойлгож чадахгүй. Эсрэг тохиолдолд тэр нь хүмүүст оньсого хэвээр үлдэж үүрд битүүмжлэгдсэн нууц байдлаар үлдэнэ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

No comments:

Post a Comment