Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Төгс Хүчит Бурханы Үг. Show all posts
Showing posts with label Төгс Хүчит Бурханы Үг. Show all posts

1/26/2020

“Бурханд итгэх итгэлээ бүхнээс дээгүүр тавих ёстой” Христийн сүмийн шинэ дуу (lyrics)


“Бурханд итгэх итгэлээ бүхнээс дээгүүр тавих ёстой” Христийн сүмийн шинэ дуу (lyrics)

Хэрэв чи итгэхийг хүсвэл,
Бурханыг, Түүний сэтгэл ханамжийг олж авахыг хүсвэл,
хэрвээ чи зовлон амсахгүй, хүч чармайлт гаргахгүй бол
эдгээр зүйлд хүрч чадахгүй.
Чи их олон номлол сонссон.
Гэхдээ сонссон гэдэг нь
тэр үг чинийх болсон гэсэн үг биш.
Чи тэдгээрийг өөртөө шингээж,
өөрийн гэсэн зүйл болгох ёстой.
Бурханд итгэх итгэл нь амьдралын агуу зүйл,
идэж, уух, өмсөх зүйлээс чинь,
энэ дэлхийн юм бүхнээс чухал гэдгийг мэдэх л юм бол
чи ашиг тусыг нь хүртэнэ.

12/15/2018

Төгс Xүчит Бурханы үг|Нэршил болон ялгамж чанарын талаар

Нэршил болон ялгамж чанарын талаар

  Хэрвээ чи Бурханаар ашиглагдахад тохирсон байхыг хүсвэл Бурханы ажлыг мэдэх ёстой; чи Түүний өмнө нь (Шинэ болон Хуучин Гэрээнд) хийсэн ажлыг мэдэх ёстой ба цаашлаад чи Түүний өнөөдрийн ажлыг мэдэх ёстой. Өөрөөр хэлбэл, чи Бурханы 6,000 жилийн ажлын гурван үе шатыг мэдэх ёстой. Хэрвээ чамаас сайн мэдээг түгээхийг гуйвал Бурханы ажлыг мэдэхгүйгээр чи үүнийг хийж чадахгүй байх болно. Хүмүүс чамаас Библи болон Хуучин Гэрээний талаар, Есүс тэр үед юу хэлж, хийж байсан талаар бүхнийг асуух болно. Тэд “Та нарын Бурхан энэ бүхнийг та нарт хэлээгүй гэж үү? Хэрвээ Тэр (Бурхан) Библид үнэхээр юу байдаг тухай хэлж чадаагүй бол Тэр Бурхан биш; хэрвээ Тэр чадвал бид итгэнэ” хэмээн хэлдэг. Эхэн үедээ Есүс Өөрийн дагалдагчиддаа Хуучин Гэрээний талаар маш ихийг ярьсан. Тэдний уншсан бүхэн нь Хуучин Гэрээнийх байсан; Шинэ Гэрээ нь ердөө Есүсийг цовдлогдсоноос хойш хэдэн арван жилийн дараа бичигдсэн. Сайн мэдээг түгээхийн тулд та нар үндсэндээ Библийн дотоод үнэнийг, Израиль дахь Бурханы ажлыг, өөрөөр хэлбэл Еховагийн хийсэн ажлыг ойлгох ёстой. Мөн түүнчлэн та нар Есүсийн хийсэн ажлыг ойлгох учиртай.

12/12/2018

Бурханы дуу хоолой | “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ” | Уран уншлага


  Өнөөдөр, хүмүүс Бурханд итгэх итгэлдээ Бурханд хэрхэн үйлчилж, ямар нөхцөлийг хангасан байх ёстой, Бурханд үйлчилдэг хүмүүс юу ойлгох хэрэгтэй, мөн та нарын үйлчлэлд ямар гажуудал байдаг талаар бид үндсэндээ ярих болно. Та нар энэ бүхнийг ойлгох ёстой. Эдгээр асуудал нь Бурханд хэрхэн итгэх, Ариун Сүнсээр удирдуулсан замаар хэрхэн алхах, мөн бүх зүйлийг чинь Бурхан хэрхэн зохицуулдаг талаар хөндөх ба тэдгээр нь та нар дээрх Бурханы ажлын алхам бүрийг мэдэх боломжийг та нарт олгох болно. Та нар тэр түвшинд хүрэх үедээ, Бурханд итгэх итгэл гэж юу болох, Бурханд яаж зөв зохистой итгэх болон Бурханы хүсэлд нийцүүлэн юу хийх хэрэгтэйг ойлгоно. Энэ нь та нарыг Бурханы ажилд бүрэн дүүрэн, туйлын дуулгавартай болгоно, мөн та нар гомдоллохгүй, шүүж, дүгнэлт хийхгүй, тэр ч бүү хэл шинжлэхгүй. Түүнчлэн, та бүхэн үхэн үхтэлээ Бурханд дуулгавартай байх чадвартай болно, Бурханаар удирдуулан жолоодуулж, та нарыг хонь шиг нядлахыг Бурханд зөвшөөрнө, тэгээд та бүхэн 90-ээд оны Петр болж, загалмай дээр ч гэсэн өчүүхэн ч гомдолгүйгээр Бурханыг хайрлаж чадна. Зөвхөн тэр цагт л та нар 90-ээд оны Петр шиг амьдарч чадна.

4/19/2018

Төгс Хүчит Бурханы Үг | Хорин ес дэх айлдвар

 Төгс Хүчит Бурханы Үг | Хорин ес дэх айлдвар

Бүх зүйлс дахин амилсан өдөр, Би хүмүүсийн дунд ирсэн ба Би түүнтэй хамт гайхалтай өдөр, шөнүүдийг өнгөрүүлсэн. Зөвхөн энэ үед л хүн Миний ойр байдлыг өчүүхэн боловч мэдэрсэн ба Надтай харьцах түүний харилцаа илүү ойр ойрхон болох тусам тэрээр Надад юу байгаа, Би юу вэ гэдгийн заримыг ойлгосон бөгөөд-үүний үр дүнд тэр Миний талаар тодорхой хэмжээний мэдлэг олж авсан.

4/17/2018

Бие махбодтой болсон Бурхан болон Бурханд ашиглагдсан хүний хоорондын үндсэн ялгаа


Олон жилийн туршид Бурханы Сүнс дэлхий даяар эрэл хайгуул хийн ажилласан. Эдгээр жилүүдийн туршид Бурхан Өөрийн ажлаа хийхийн тулд маш олон хүмүүсийг хэрэглэсэн. Гэвч Бурханы Сүнс өдийг хүртэл тохиромжтой амрах газаргүй байлаа. Тиймээс Бурхан өөр өөр хүмүүсийг ашиглан Өөрийн ажлыг хийж байсан ба ерөнхийдөө ажлаа хийхийн тулд хүнийг ашигладаг байлаа. Өөрөөр хэлбэл эдгээр олон жилүүдийн хугацаанд Бурханы ажил хэзээ ч зогсоогүй юм.

4/16/2018

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт | Хэрвээ би аль хэдийн Эзэн Есүст итгэдэг бол авралд хүрэхийн тулд яагаад Төгс Хүчит Бурханд итгэх хэрэгтэй юм бэ?

Бурханаас ирсэн хариулт:

Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ихээхэн ажил хийсэн ч, Тэр зөвхөн бүх хүн төрөлхтний авралыг гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсийг нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхэд хүргээд зогсохгүй, хүнийг Сатанаар ялзруулагдсан зан чанараас нь бүрэн салгахын тулд Бурханыг бүр илүү агуу ажил хийхийг шаарддаг. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махан биед эргэн ирж гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эзэмшиж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдрах ба үнэн, зам, амийг олж авах болно. 

2/13/2018

Төгс Хүчит Бурханы Үг | Хорин гурав дахь айлдвар


Миний дуу хоолой хадаж, Миний нүд галаар зурсхийн Би газар дэлхийг бүхэлд нь харж, хорвоо ертөнцийг тэр аяар нь ажиглана. Бүх хүн төрөлхтөн Надад залбирч, Над руу харж, Надаас уур хилэнгээ зогсоохыг гуйж, дахин Миний эсрэг тэрслэхгүй гэж тангараглаж байна. Гэхдээ энэ нь өнгөрсөн үе байхаа больсон; энэ нь одоо үе юм.

2/11/2018

Төгс Хүчит Бурханы Үг | Гурав дахь айлдварын тайлбар


     Өнөөдөр Нигүүлслийн эрин үе биш, мөн өршөөлийн эрин үе ч биш харин Бурханы ардуудын илчлэгддэг Хаанчлалын эрин үе буюу Бурхан шууд бурханлаг чанараар дамжуулан аливааг хийдэг эрин үе юм.

2/10/2018

Төгс Хүчит Бурханы Үг | Нэмэлт 1: Нэг дэх айлдвар



     Миний та нараас хийхийг гуйж буй зүйл бол Миний ярьдаг тодорхойгүй, хоосон онол биш, мөн хүний уураг тархиар төсөөлшгүй эсвэл хүний махан биеэр гүйцэтгэшгүй зүйл биш юм. Миний гэр дотроос хэн үнэнч байдлыг бүрдүүлэх чадвартай вэ?

1/30/2018

Төгс Хүчит Бурханы Үг | Бурханы ажлын алхмуудын талаар



   Гадна талаасаа одоогийн энэ үе шатны Бурханы ажлын алхмууд нь аль хэдийн дууссан мэт, хүн төрөлхтөн Түүний үгийн шүүлт, гэсгээлт, цохилт болон цэвэршүүлэлтийг аль хэдийн амссан мэт, тэд үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт, гэсгээлтийн үеийн цэвэршүүлэлт, үхлийн шалгалт, товойлгогчийн шалгалт, Бурханыг хайрлах цаг үеүд[a] гэх мэт алхмуудыг туулсан мэт харагддаг.

1/29/2018

Төгс Хүчит Бурханы Үг | Хэрэгжүүлэлт (2)


     Өнгөрсөн үед хүмүүс “цаг үргэлжид Бурхантай хамт байж, сүнсэн дунд амьдрахын тулд” өөрсдийгөө сургадаг байсан, үүнийг өнөөдрийн хэрэгжүүлэлттэй адилтгаж болох бөгөөд энэ нь энгийн сүнслэг сургуулилт юм.

1/26/2018

Төгс Хүчит Бурханы Үг | Хэрэгжүүлэлт (1)


Өмнө нь хүмүүсийн туршлагажих байдалд маш их гажуудал байсан бөгөөд энэ нь бүр хөгийн байдаг байсан. Тэд зүгээр л Бурханы шаардлагын стандартыг ойлгоогүй учраас хүмүүсийн дадлага туршлага бүтэлгүй болсон олон талбар байсан юм. Тэд энгийн хүн чанарыг амьдран харуулах чадвартай байхыг Бурхан хүнээс шаарддаг. Жишээлбэл, хоол хүнс, хувцаслалттай холбоотой орчин үеийн хүний зам.

1/25/2018

Төгс Хүчит Бурханы Үг|Та нар замын сүүлчийн мөчлөгт хэрхэн алхах ёстой вэ


    Та нар одоо замын сүүлчийн мөчлөгт байгаа бөгөөд энэ нь үүний шийдвэрлэх чухал хэсэг юм. Магадгүй чи нэлээд их зовлон туулж, ихээхэн ажил хийж, олон замаар аялж, олон номлол сонссон бөгөөд өнөөдрийг хүртэл ирэхэд амаргүй байсан байх.

1/22/2018

Төгс Хүчит Бурханы Үг | Хорин ес дэх айлдвар



     Бүх зүйлс дахин амьдарсан өдөр, Би хүмүүсийн дунд ирсэн ба Би түүнтэй хамт гайхалтай өдөр, шөнүүдийг өнгөрүүлсэн. Зөвхөн энэ үед л хүн Миний ойр байдлыг өчүүхэн боловч мэдэрсэн ба Надтай харьцах түүний харилцаа илүү ойр ойрхон болох тусам тэрээр Надад юу байгаа, Би юу вэ гэдгийн заримыг ойлгосон бөгөөд – үүний үр дүнд тэр Миний талаар тодорхой хэмжээний мэдлэг олж авсан.

1/19/2018

Оршил


“Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд” нь Христийн илэрхийлсэн айлдварууд бөгөөд үүндээ Тэр Бурханы Өөрийнn ялгамж чанарыг хэрэглэсэн билээ. Тэдгээр нь 1992 оны хоёрдугаар сарын 20-ноос 1992 оны зургаадугаар сарын 1 хүртэлх хугацааг хамардаг бөгөөд нийтдээ дөчин долоон айлдвараас бүрддэг. Айлдваруудын энэ хэсэгт Бурхан Сүнсний өнцгөөс Өөрийн үгийг илэрхийлсэн юм. 

1/15/2018

Төгс Хүчит Бурханы Үг|Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I


     Өнөөдөр бид чухал сэдвийн талаар ярилцаж байна. Энэ нь Бурханы ажил эхэлснээс хойш одоо болтол хэлэлцэж байгаа сэдэв бөгөөд хүн бүрд чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, энэ нь хүн бүрийн Бурханд итгэх итгэлийн явцад гарч ирэх асуудал бөгөөд заавал хөндөх ёстой асуудал юм.

1/13/2018

Төгс Хүчит Бурханы Үг|Хорин найм дахь айлдвар


     Намайг Сионоос ирэхэд бүх зүйл Намайг хүлээж байсан, харин Намайг Сион руу буцахад бүх хүн Намайг угтсан. Намайг ирээд явахад Надад дайсагнасан зүйлс Миний алхамд хэзээ ч саад хийж байгаагүй ба ийм учраас Миний ажил түвэггүй урагшилсан юм.

1/10/2018

Төгс Хүчит Бурханы Үг | Хорин дөрөв дэх айлдвар


Миний гэсгээлт бүх хүн дээр ирдэг боловч мөн бүх хүнээс хол хэвээр байдаг. Хүн бүрийн бүхий л амьдрал нь Надад хандах хайр болон үзэн ядалтаар дүүрсэн байдаг бөгөөд хэн ч хэзээ ч Намайг мэдээгүй—тиймээс Надад хандах хүний хандлага халуун, хүйтнээр үлээж, хэвийн байх чадваргүй байдаг. 

1/09/2018

Төгс Хүчит Бурханы Үг | Хорин хоёр дахь айлдвар



      Хүн гэрлийн дунд амьдардаг, гэсэн ч тэр гэрлийн үнэ цэнэтэй байдлыг мэддэггүй. Тэр гэрлийн мөн чанарыг, гэрлийн эх сурвалжийг түүнчлэн энэ нь хэнд харьяалагддагийг мэддэггүй.

1/05/2018

Төгс Хүчит Бурханы Үг | Хорин нэг дэх айлдвар



    Хүн Миний гэрлийн дунд унадаг бөгөөд Миний авралын улмаас бат зогсдог. Намайг бүх орчлон ертөнцөд аврал авчрах үед хүн Миний сэргээн босголтын урсгал дунд орох арга замыг олохоор оролддог,