Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

3/01/2019

Эзэн Есүс бол өршөөнгүй агаад элэгсэг Бурхан юм. Бид Эзэн Есүсийн нэрийг өргөж, Түүний замыг баримталсаар байгаа цагт эргэн ирэх үедээ Тэр биднийг орхихгүй бөгөөд бид тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөх болно гэж бид итгэдэг.

Эзэн Есүс, Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурханы Чуулган, Зүүний Аянга,

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

  “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр олон хүн, Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү? гэх болно. ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’” (Матай 7:21-23).

Бурханаас ирсэн хариулт:

  Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүх зүйлс төрлөөрөө ангилагдаж, өөрсдийн шинж чанар дээр суурилан өөр өөр ангилалд хуваагдах болно. Энэ нь Бурхан, хүний төгсгөл болон хүрэх газрыг илчлэх цаг үе юм. Хэрвээ хүн гэсгээлт болон шүүлтийг туулахгүй бол хүний дуулгаваргүй байдал болон шударга бус байдлыг илчлэх ямар ч аргагүй байх болно. Зөвхөн гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно. Хүн гэсгээгдэж, шүүгдэх үедээ л өөрийн жинхэнэ чанараа харуулдаг. Муу нь муу руугаа буцаж, сайн нь сайн руугаа эргэн очиж, хүн төрөл төрлөөрөө ангилагдах болно. Гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнагдаж, бүх хүмүүс Бурханы ноёрхол доорх зүйлс болох болно. Зөвт гэсгээл, шүүлт хийгдэхийг бүх ажил шаарддаг. Хүний ялзрал оргилдоо хүрч, түүний дуулгаваргүй байдал хэтэрхий ноцтой байсан учраас үндсэндээ гэсгээлт, шүүлт болох Бурханы зөвт зан чанар эцсийн өдрүүдэд илчлэгдэх ба хүнийг бүрэн өөрчилж, бүрэн дүүрэн болгож чадна. Зөвхөн энэ зан чанар нь мууг ил гаргаж, тэгснээрээ зөв бус бүхнийг хатуу шийтгэдэг. Тиймээс ийм зан чанар нь эрин үеийн ач холбогдлыг агуулах ба Түүний зан чанарын илчлэл, ил болох нь шинэ эрин үе болгоны ажлын төлөө байдаг. Бурхан Өөрийн зан чанарыг дураараа, ямар ч ач холбогдолгүйгээр илчилдэггүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд хүний төгсгөл илчлэгдэх үед Бурхан хүмүүст шавхагдашгүй энэрэл ба хайрыг хүртээсээр байвал, хэрвээ Тэр хүнийг хайрлан хандаж, хүнийг зөвт шүүлтэнд өртүүлэлгүй харин түүнд хүлцэнгүй байдал, тэвчээр, уучлал өршөөл үзүүлж, тэр хичнээн ноцтой нүгэл үйлдсэн ч ямар ч зөвт шүүлтгүйгээр хүнийг Тэр өршөөсөөр байвал, Бурханы бүх удирдлага хэзээ нэгэн цагт дуусах уу? Иймэрхүү зан чанар нь хүн төрөлхтнийг хэзээ тохиромжтой хүрэх газар руу хөтөлж чадах юм бэ? Жишээлбэл, ямагт элэгсэг, эелдэг сайхан зантай байдаг шүүгчийг аваад үз. Тэдний үйлдсэн нүглээс нь үл хамааран тэр хүмүүсийг хайрладаг ба тэр элэгсэг бөгөөд тэд хэн ч байсан хүмүүст тэвчээртэй ханддаг. Тэгвэл тэр хэзээ шударга ялын тогтоол гаргаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдэд зөвхөн зөвт шүүлт л хүмүүсийг ангилж, хүмүүсийг шинэ хүрээнд аваачиж чадна. Ийм байдлаар, Бурханы шүүлт болон гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсгөлдөө хүрэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын ”Бурханы ажлын үзэгдэл (3)“-ээс

  Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэний ч, өөрөөр хэлбэл, нүдэнд үзэгддэг Бурханы ажил болон үгэнд итгэдэггүй, нүдэнд үзэгддэг Бурханд итгэдэггүй харин оронд нь тэнгэр дэх үл үзэгдэх Бурханыг шүтэн мөргөдөг хэний ч зүрх сэтгэлд Бурхан байдаггүй. Тэд бол дуулгаваргүй агаад Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм.Энэ хүмүүст хүн чанар, эрүүл ухаан дутагддаг, үнэний тухайд бол ярихын ч хэрэггүй. Энэ хүмүүсийн хувьд, харагдаж буй, бодит Бурхан итгэхийн аргагүй мөртлөө үл үзэгдэх, бодит бус Бурхан хамгийн үнэмшилтэй байдаг бөгөөд тэдний зүрх сэтгэлийг хамгийн их баясгадаг. Тэдний эрж хайж буй зүйл нь бодит байдлын үнэн биш, амьдралын жинхэнэ мөн чанар ч биш, тэр ч байтугай, Бурханы санаа зорилго ч биш; харин ч тэд зүгээр л сэтгэлийн хөөрлийг эрэлхийлдэг. Тэднийг хүсэлд нь хүргэж чадах хамгийн хүчтэй зүйл бол эргэлзээгүйгээр тэдний итгэл болон эрэл хайгуул юм. Тэд үнэнийг эрж хайхын төлөө биш, өөрсдийнхөө хүслийг хангахын төлөө л Бурханд итгэдэг. Энэ хүмүүс мууг үйлдэгчид биш гэж үү? Тэд өөрсдөдөө туйлын итгэлтэй байдаг бөгөөд тэнгэр дэх Бурхан ”сайн хүмүүс“ болох тэднийг устгана гэдэгт итгэдэггүй. Харин ч Бурхан тэдэнд үлдэхийг зөвшөөрөхөөс гадна Бурханы төлөө олон зүйл хийж, ”үнэнч“ байдлаа харуулсных нь төлөө өгөөмрөөр шагнана гэдэгт тэд итгэдэг. Хэрвээ тэд нүдэнд үзэгдэх Бурханыг эрэлхийлэх байсан бол өөрсдийнх нь хүсэл нуран унамагц Бурханы эсрэг нэн даруй хариу довтолж эсвэл хилэгнэх байлаа. Тэд бол өөрсдийнхөө хүслийг хангахаар зорьдог зэвүүн хүмүүс юм; тэд үнэнийг эрэлхийлж буй шулуун шударга хүмүүс биш. Ийм төрлийн хүмүүс бол Христийг дагадаг, хорон муу хүмүүс гэж нэрлэгддэг хүмүүс юм. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс үнэнд итгэж чадахгүй. Тэд хүмүүсийн хожмын үр дүнгийн талаар ухамсарлаж бүр ч чаддаггүй, учир нь тэд нүдэнд үзэгддэг Бурханы ажил эсвэл үгэнд итгэдэггүй ба хүмүүсийн хожмын хүрэх газарт итгэж чаддаггүй. Тиймээс тэд нүдэнд үзэгдэх Бурханыг дагаж байсан ч ёрын муу зүйл хийсээр байх бөгөөд үнэнийг эрэлхийлдэггүй, мөн Миний шаарддаг үнэнийг хэрэгжүүлдэггүй. Өөрсдийгөө устгагдана гэдэгт итгэдэггүй тэр хүмүүс харин ч эсрэгээрээ устгагдах хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын ”Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно"-оос

  Бурхан өөр ямар ч хүнийг шийтгэгдээсэй гэж хүсдэггүй, харин оронд нь илүү олон хүмүүс аврагдаж, илүү олон хүн Түүний хөлийн мөртэй алхаа нийлүүлж, Түүний хаанчлал руу ороосой гэж найддаг. Гэхдээ хэрвээ хүмүүс өөрсдийнхөө алдааг олж харахаас татгалзвал, хэрвээ тэд үнэнийг даруухан зүрх сэтгэлээр хүлээн зөвшөөрч чадалгүй харин ч хэл ам тарьж, алдаа олохоор хичээж, ойлгоогүй мөртлөө ойлгосон дүр үзүүлж байдаг бол эцэстээ алдах хүмүүс нь тэд байх болно. Бурханы ажил нэг ч хүнийг хүлээдэггүй. Түүний аврал нь ямар ч хамаагүй хүн дээр санаандгүй хаяж болох хэсэг бусаг хог хаягдалтай адил биш. Харин ч энэ нь товлогдсон, зорилготой, сонголттой байдаг. Хэрвээ чи үүнийг нандигнаж мэдэхгүй бол чамайг хүлээж байх цорын ганц зүйл нь Бурханы зөвт шүүлт, шийтгэл байх болно. Бурхан бүх хүнд зөв шударгаар ханддаг; чиний нас хэд байх, чи хэчнээн хөгшин байх эсвэл бүр чи ямар их зовлон туулсан нь хамаагүй, эдгээр зүйлийг үл хайхран Бурханы зөвт зан чанар нь мөнхөд өөрчлөгдөшгүй юм. Бурхан хэнийг ч өндрөөр үнэлж авч үздэггүй, мөн Тэр хэнд ч нааштай ханддаггүй. Хүмүүст хандах Түүний хандлага нь, тэд үнэнийг хүлээн зөвшөөрч, бүх зүйлийг орхисноор Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрч чадах уу, үгүй юү гэдэгт үндэслэдэг. Хэрвээ чи Түүний шинэ ажлыг хүлээн авч, Түүний илэрхийлдэг үнэнийг хүлээн авч чаддаг бол Бурханы авралыг олж авч чадна. Хэрвээ чи өөрийнхөө ахмад байр сууриар бардамнаж, ахмад гэдгээрээ сайрхаж, Бурханд болзол нөхцөл тавьдаг бол Бурханы авралаас няцаагдах болно. Есүс Христийг хүлээн зөвшөөрч чадаагүй харин зөвхөн Мессиаг хүлээж байсан Иудейчуудын хувьд эцэстээ тэдэнд тохиолдсон зүйл нь Бурханы хараал болон хилэн байсантай яг адилхан; энэ бол бүх хүний хувьд ил байдаг баримт… Бид Бурханы ажил болон Түүний удирдлагын талаар яаран дүгнэлт хийх ёсгүй, эс бөгөөс бидний олж авах зүйл Бурханы амлалт биш, харин ч Түүний уур хилэн, хараал, шийтгэл байх бөгөөд насан туршийн хүсэл тэмүүлэл маань юу ч биш болно. Өнгөрсөн үеийн туршлагаас үүдэн, бидний улам илүү их хийх ёстой зүйл бол санаандгүй байхад Бурханы хараал бидэн дээр буухаас зайлсхийхийн тулд, Бурханы аврал биднээс дайжин одох боломж олголгүй, Бурханы бидэнд хайрладаг бүх удирдамж, бүх боломжоос сайтар зуурах явдал юм. Бид Бурханы ирэлтийг тэвчээртэйгээр, сэрэмжтэйгээр хүлээж, бидний замд хөндөлссөн сайн мэдээнд анхааралтай хандаж, биднийг итгэлээр батжуулаач хэмээн Бурханд залбирч, мөн бид Бурханы илрэлтийг нүдээр үзэх цагийг хүртэл өөрсөдтэйгээ тулгарах бүх төрлийн хүн, хэрэг явдал, объектыг ялган салгаж чаддаг байхын тулд бидэнд сүнслэг нүд хайрлаач гэж Бурханд залбирах ёстой.

  ... Фарисайчуудын мэдлэг болон гадна талын ааш авир нь Есүс Христтэй харилцах тэдний харилцааг авраагүй юм. Эсрэгээрээ энэ нь тэднийг хорлосон бөгөөд тэдний мэдлэг болон үзэл нь, зүрх сэтгэлд нь байсан Бурханы дүр төрхийн хамтаар Эзэн Есүсийг яллахад тэднийг өдөөсөн билээ. Төсөөлөл болон оюун санаа нь тэднийг төөрөгдүүлж, сүнслэг нүдийг нь халхалсан ба аль хэдийн ирсэн Мессиаг танихгүй байж, Эзэн Есүсийг яллахын тулд нотолгоо олж, баттай үндэслэл олж авахын төлөө чадах бүхнээ хийхэд тэднийг хүргэсэн юм. Бурханы одоогийн бодитой ажлыг яллахын тулд Бурханы анхдагч ажлыг баримтлах шалтаг гаргасан нь тэдний муухай нүүр царай мөн. Өөрсдийгөө жинхэнэ замыг баримталж, Бурханы өмнө ариун байдлаа хадгалж, Бурханд үнэнч байгаа гэж бодон, өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг хэмжиж, буруутгахын тулд хуучин сургаал болон дүрэм журмыг ашиглах нь мэдээж нь аль ч эрин үед амьдарч байгаа хүмүүсийн гаргаж болзошгүй алдаа юм. Гэхдээ бодит байдал ямар байдаг вэ? Бурхан Өөрийнхөө шинэ ажлыг тасралтгүй хийж, үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй Өөрийнхөө удирдлагыг үргэлжлүүлж байгаа. Тэгвэл хүмүүс ямар байдаг вэ? Тэд ихэмсгээр пээдийн өөрсдийгөө магтаж, Бурхан хэзээ ч өөрсдийг нь хаяхгүй, тэднийг хэзээ ч ад үзэхгүй гэж итгэдэг хандлагатайгаар Бурхан өөрсдөд нь шагнал хайрлахыг хүлээн Бурханы бүх илэрхийлэл гэж боддог хоцрогдсон зарим зүйлтэй зууралдаж байдаг. Тэгвэл үр дүн нь юу вэ? Шинэ эрин үед илүү олон хүн Түүнийг дагаж, Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг болохоор Бурханы ажил саадгүй үргэлжилдэг, харин тэгэхэд Бурхан өөрсдөд нь шагнал хайрлахыг хүлээдэг хүмүүс Бурханы шинэ ажлаар таягдан хаягдаж, бүр ч олон хүн Бурханы шийтгэлд унадаг. Тэдний шийтгэл эхлэх мөчид Бурханд итгэх амьдрал нь дуусаж, тэдний төгсгөл, тэдний хүрэх газар төгсгөлдөө очдог. Энэ бол хэний ч харахыг хүсдэггүй зүйл боловч энэ нь өөрийн мэдэлгүй бидний нүдний өмнө тохиолддог. Иймээс Бурханы зан чанар маш өршөөлгүй байгаа нь энэ үү, эсвэл хүмүүсийн эрэл хайгуул буруутай байгаа нь энэ үү? Хүн төрөлхтөн өөрсдийгөө үнэхээр нэгд нэггүй шалгах хэрэгтэй биш гэж үү?

Төгс Хүчит Бурханыг эсэргүүцсэний төлөөх шийтгэлийн сонгодог жишээний дүгнэлтээс

No comments:

Post a Comment