Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

6/21/2019

Бурханы үгийн магтан дуу “Бурхан бие махбодтой болсны эрх мэдэл ба ач холбогдол”


Бурханы үгийн магтан дуу “Бурхан бие махбодтой болсны эрх мэдэл ба ач холбогдол”

Хүний бие бялдар, мэдлэг, хайр болон үнэнч зан,
дуулгавартай байдал, хүний хардаг бүхэн
үгийн шүүлтээс гаралтай байдаг.
Итгэл чинь Түүний үгээс болж зогсдог.
Үүгээр дамжуулан хүн
Бурханы гайхалтай ажлыг хардаг:
Хүний мэдлэгээс цааш агуу нууцууд,
гайхамшгууд хаа сайгүй бий.
Иймд олон хүн дуулгавартай дагасан.
Түүний үгийн шүүлтийг хэн ч давдаггүй,
ямар ч харанхуй Түүний эрх мэдлийг дийлдэггүй.
Тэр бие махбодтой болсон тул
Түүний эрх мэдэл, үгийн шүүлтийг
хүн дуулгавартай дагадаг.

Хэзээ ч дуулгавартай байгаагүй хүмүүс
Түүний үгтэй нүүр тулаад Бурханд өвдөг сөгддөг.
Түүний үгийн шүүлтэд тэд бөхийж,
хэзээ ч хэлээрээ судалж эсвэл шүүдэггүй.
Бурханы махбод жирийн мэт харагдавч,
Түүний үг хүнд бүрэн эрх мэдлийг нь харуулдаг.
Тэр бол Бурхан Өөрөө,
Түүний үг Бурханы Өөрийнх нь илэрхийлэл.
Хэн ч Түүнийг зөрчиж чадахгүй,
Тэр бол махбод дахь Бурхан.
Түүний үгийн шүүлтийг хэн ч давдаггүй,
ямар ч харанхуй Түүний эрх мэдлийг дийлдэггүй ээ.
Тэр бие махбодтой болсон тул
Түүний эрх мэдэл, үгийн шүүлтийг
хүн дуулгавартай дагадаг.

Бие махбодтой болсон Бурхан Өөрийн үгээ хүргэдэг,
ингэснээр чихтэй бүхэн
Түүний шүүлтийг сонсож, хүлээн авах юм.
Бурхан Өөрийгөө сүнс хэлбэрээр харуулснаар
хүнийг айлгаж, дуулгавартай болгодоггүй.
Хүний гүнд нуугдсан жинхэнэ зан чанар,
энэ бодит, өвөрмөц ажлаар илчлэгддэг,
ингэснээр хүн түүнийг таньж, өөрчлөгдөх юм.
Бурханы шүүлт практик бөгөөд үгээр хүргэгддэг.
Энэ бол Бурхан бие махбодтой болсны
эрх мэдэл ба ач холбогдол.
Түүний үгийн шүүлтийг хэн ч давдаггүй,
ямар ч харанхуй Түүний эрх мэдлийг дийлдэггүй.
Тэр бие махбодтой болсон тул
Түүний эрх мэдэл, үгийн шүүлтийг
хүн дуулгавартай дагадаг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

No comments:

Post a Comment