Бурхан бүх зүйлийг бүтээж, тэдэнд хил хязгаарыг тогтоосон бөгөөд тэдний дунд орших бүх төрлийн амьтай зүйлсийг тэжээдэг. Бүх зүйл бүх төрлийн амьтай зүйлсийг тэжээж байгаа учраас Тэр мөн хүмүүст зориулан амьд орших өөр өөр аргуудыг бэлдсэн. Тиймээс л чи хүмүүст амьд орших цор ганц арга байдаггүй гэдгийг харж байгаа. Тэд мөн амьд орших цор ганц төрлийн орчинтой байдаггүй. Бид өмнө нь Бурхан хүмүүст зориулан өөр өөр төрлийн хоол хүнсний болон усны эх үүсвэр бэлддэг тухай ярьсан. Энэ бол хүн төрөлхтний махан бие дэх амьдралд үргэлжлэн орших боломжийг олгож байгаа шийдвэрлэх чухал зүйл юм. Хүн төрөлхтний дотор орших бүх хүмүүс үр тариагаар амь зуудаггүй. Хүмүүс газарзүйн орчин болон газрын тогтоцын ялгаанаасаа хамааран өөр өөр амьд орших арга барилтай. Бурхан энэ бүх амьд орших аргыг бэлтгэсэн. Тиймээс үндсэндээ газар тариаланд бүх хүн оролцоод байдаггүй. Өөрөөр хэлбэл хүн бүр тариа будаа ургуулснаар хоол хүнсээ авдаггүй. Энэ бол бидний ярих гурав дахь зүйл: Хил хязгаар нь хүн төрөлхтний амьдралын өөр өөр хэв маягаас улбаалан бий болсон. Тэгвэл хүмүүст өөр ямар төрлийн амьдралын хэв маягууд байдаг вэ? Өөр ямар төрлийн хоол хүнсний эх үүсвэр хүмүүст байгаа вэ? Хэд хэдэн үндсэн төрөл бий:
Эхнийх нь ан хийх амьдралын хэв маяг байна. Хүн бүр үүнийг мэддэг. Та нарын дундаас амь зуулгынхаа төлөө ан хийдэг хүн байна уу? Та нар бүгд орчин цагийн хүмүүс. Та нар яаж ан хийх, яаж буугаа үүрэхийг мэдэхгүй. Та нарын хоол хүнсний эх үүсвэр газар дэлхийгээс бүтээгддэг. Ан хийж амьдардаг хүмүүс юу иддэг вэ? (Ангийн мах.) Тэд ой шугуйн шувууд, зэрлэг амьтдыг иддэг. Ангийн мах гэдэг бол орчин цагийн үг. Анчид үүнийг ангийн мах гэж боддоггүй. Тэд үүнийг хоол хүнс, өдөр тутмын амин зуулгаа гэж боддог. Жишээ нь, тэд буга авлавал баяр хөөртэй байх болно. “Гайхалтай, энэ буга манай гэр бүлийн хэдэн өдрийн хоол хүнсэнд хангалттай.” Тэд тухайн бугыг авлаж байгаа нь яг л тариачин хөрс шорооноос тариа будаагаа авч байгаатай адил байдаг. Тариачин тариа будаагаа хөрснөөс авдаг. Тэр тариа будаагаа хараад баяр хөөртэй болж, санаа нь амардаг. “Одоо ямартай ч идэх зүйлтэй боллоо. Бид өлсөнө гэж айлтгүй боллоо.” Гэр бүл нь идэх тариа будаатай болсон тул өлсөхгүй. Түүний сэтгэл санаа амарч, тэр сэтгэл хангалуун болдог. Тэгэхээр анчин мөн санаа амарч, дахин хоолны талаар санаа зовох шаардлагагүй болж байгаа тул ангаа харахдаа сэтгэл хангалуун болдог. Дараагийн хоолонд идэх зүйлтэй болж, өлсөх шаардлагагүй болно. Энэ бол амин зуулгынхаа төлөө ан хийдэг хүн юм. Ангаар амин зуулгаа залгуулдаг хүмүүсийн хувьд ямар төрлийн орчинд амьдардаг вэ? Тэд уулын ой модонд амьдардаг. Тэдний дийлэнх нь тариа будаа ургуулж, газар тариалан эрхэлдэггүй; харин тэд уулын ой модонд амьдардаг. Уулын ой модон дунд тариалангийн газар байдаг уу? Тариалангийн газар олоход хялбар биш, тиймээс тэд олон төрлийн амьтай зүйл, янз бүрийн ангийн олзоор амьдардаг. Энэ бол эхний хэв маяг бөгөөд ердийн хүмүүсээс өөр юм.