Өмнөх яриануудын үеэр бидний үргэлж ярьж хэлэлцдэг байсан зүйл бол Петр, Паул нарын замнасан зам юм. Петр өөрийгөө болон Бурханыг таньж мэдэхэд анхаарлаа хандуулдаг, Бурханаар зөвшөөрөгдсөн хүн байсан, харин Паул бол зөвхөн өөрийн ажил, нэр хүнд, байр сууринд бүх анхаарлаа хандуулдаг, Бурханы жигшдэг хүн байсан гэж хэлдэг. Би Паулын замаар явах бий гэхээс үргэлж айдаг байсан учраас Петр Бурханыг хэрхэн мэддэг болсныг олж мэдэхээр Петрийн туршлагын талаарх Бурханы үгийг байнга уншдаг байв. Ийм байдлаар хэсэг хугацаанд амьдарсны дараагаар би өмнөхөөсөө илүү дуулгавартай болсноо мэдрэв, нэр хүнд, байр суурь олж авах дур хүсэл маань бүдгэрч, өөрийгөө бага зэрэг мэддэг болов. Энэ үед би Петрийн замаар яваагүй хэдий ч явсан замынх нь ирмэгт хүрч ирсэн, ядаж л Паулын замаар яваагүй гэж итгэдэг байв. Гэтэл би Бурханы үгийн илчлэлээр өөрөөсөө ичсэн билээ.
<
Нэгэн өглөө би сүнслэг мөргөл үйлдэж байхдаа Бурханы дараах үгсийг олж харав: “Петрийн ажил нь Бурханы бүтээлийн үүргээ биелүүлсэн явдал байсан юм. Тэр элчийн үүрэгтэйгээр ажиллаагүй, харин Бурханы хайрыг эрж хайсан өөрийн замналаар ажилласан. Паулын ажлын замнал ч мөн түүний хувийн эрэл хайгуулыг агуулсан… Түүний ажилд ямар ч хувийн дадлага туршлага байгаагүй, энэ нь бүхэлдээ ажлынх нь төлөө байсан бөгөөд өөрчлөгдөх эрэл хайгуулын дунд хийгдээгүй. Түүний ажлын бүх зүйл нь наймаа байсан, энэ нь Бурханы бүтээлийн үүрэг эсвэл захирагдалтын юуг ч агуулаагүй байв. Өөрийнх нь ажлын явцад Паулын хуучин зан чанарт ямар ч өөрчлөлт гараагүй. Түүний ажил нь зүгээр л бусдад үйлчлэх явдал байсан ба өөрийн зан чанартаа өөрчлөлт авчрах чадваргүй байсан юм. … Петр бол өөр байлаа: Тэр засалтыг туулсан бөгөөд харьцалт, цэвэршүүлэлтийг туулсан хүн байсан. Петрийн ажлын зорилго болон сэдэл нь үндсэндээ Паулынхаас өөр байсан юм. Хэдийгээр Петр ихээхэн хэмжээний ажил хийгээгүй ч түүний зан чанар олон өөрчлөлтийг туулсан ба түүний эрж хайсан зүйл нь үнэн болон бодит өөрчлөлт байсан. Түүний ажил нь гагцхүү ажлын төлөө хийгдээгүй.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна”-аас) Бурханы үгс сэтгэлд минь хүрч, би дуугүй болов: Петр бол бүтээгдсэн бүтээлийн хувьд үүргээ биелүүлсэн хүн байжээ. Тэрээр дагалдагчийн үүргээр биш, харин Бурханыг хайрлах хайрыг эрэлхийлэх үйл явцаар дамжуулан ажилладаг байжээ. Гэтэл би бүтээгдсэн бүтээлийн хувьд үүргээ биелүүлсэн билүү эсвэл зүгээр нэг ажилчны хувьд ажлаа хийж байгаа билүү? Энэ үед өнгөрсөн хугацаанд тохиолдож байсан янз бүрийн нөхцөл байдлын талаар эргэн бодов: Цуглаанд хийх ажил маш их байх үед бусад ах, эгч нар: “Танд Бурханы ажлын ачаалал үнэхээр их байна” гэдэг байв. Би хариуд нь: “Удирдагч бид нарт үүнийг хариуцаж хийхээс өөр сонголт байхгүй” гэдэг байв. Заримдаа хүлээн авагч гэр бүлд эсвэл хамтран ажиллагсадынхаа өмнө байхдаа би махан биедээ анхаарал хандуулж, өөрийгөө тайвшруулан амраахыг хүсдэг байсан ч “Үгүй ээ, би бол удирдагч. Би хүн шиг амьдрах ёстой бөгөөд замаа алдах ёсгүй” гэж боддог байв. Бурханы үгсийг идэж, уух хүсэлгүй байх үедээ би: “Удирдагч хүний хувьд хэрэв би Бурханы үгсийг идэж, уухгүй бол бусад хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж өгч чадах билээ дээ?” гэж боддог байв. Заримдаа би хамтран ажиллагчтайгаа хамт түүний байрладаг байсан хүлээн авагч гэр бүлд нь зочилдог байв. Хүлээн авагч гэр бүлийн эгч нь хамтран ажиллагчид маань баяр хөөртэй ханддаг шигээ надад хандахгүй байгааг олж хараад сэтгэлээр унадаг байв: “Та намайг хэн гэдгийг мэдэхгүй байж болно. Гэхдээ би бол түүний удирдагч шүү дээ.” Заримдаа ямар нэг шалтгаанаар хүлээн авагч гэр бүлийн ах, эгч нартай харилцах хүсэлгүй байдаг байсан ч “Хэрэв би удирдагчийн хувьд энд ирчихээд, тэдэнтэй харилцахгүй бол би хүмүүст ямар харагдах билээ дээ? Би удирдагч тул хүлээн авагч гэр бүлүүдтэй харилцах ёстой....” Ийм олон янзын зан байдал маань намайг байр суурийн төлөө ажиллаж байсныг харуулав. Хүмүүстэй харилцах, цуглаануудад оролцох, ерөнхий ажил хэрэг зохицуулахын аль алинд нь би удирдагч тул үүргээ биелүүлж, бага ч гэсэн ажил заавал хийх ёстой гэсэн хандлагатай байдаг байлаа. Би үүргээ бүтээгдсэн бүтээлийн хувьд биелүүлж байгаагүй. Цаашилбал Петр шиг Бурханыг хайрлах хайрын үйл явцаар дамжаагүй ажээ. Хэрэв цаашид ч үүн шиг үргэлжилсэн бол намайг ажлаас халж, өөр хүнээр солих үед би үүргээ одоогийнх шиг үргэлжлүүлэн биелүүлэхгүй байх байсан болов уу. Яг энэ мөчид би бол үнэнийг хэрэгжүүлдэггүй, мөн Бурханы хүслийг анхаарч үздэггүй хүн байснаа олж харав. Харин оронд нь би зөвхөн нэр хүнд, байр суурийн төлөө ажилладаг жигшмээр өөдгүй нэгэн байжээ. Миний ажиллаж байсан байдал ердөө өнгөц зүйл байсан тул ийм байдлаар ажилласнаар Бурханд үнэнч байх ямар ч боломжгүй юм. Би үнэнийг өөрийн хүслээр хэрэгжүүлдэггүй байсан бөгөөд Бурханы хүслийг ч анхаарч үздэггүй байжээ. Яагаад гэвэл “энэ нь бүхэлдээ ажлынх нь төлөө байсан бөгөөд өөрчлөгдөх эрэл хайгуулын дунд хийгдээгүй.” Ийм үйлчлэл нь яаж Бурханы хүслийг хангах юм бэ? Паул дагалдагчийн байр сууринаас ажиллаж, түүний ажил үйл явдлаар дүүрэн байсан. Би удирдагчийн байр сууринаас ажиллаж, өнгөрүүлж байсан. Бурханд итгэх ийм санаа, зорилго нь Паулынхаас ямар ялгаатай гэж?
Энэ мөчид би Бурханы өмнө сөхрөн сууж: Бурхан минь! Намайг амжиж аварсан Танд баярлалаа. Ингэснээр би ухаан самуурсан байдлаасаа гарч, бодит нөхцөл байдлаа ухаарч, фарисай Паулын замаар алхсан хэвээр байснаа олж харав. Ажил үүргээ гүйцэтгэж байсан байдал маань фарисайчуудын нэгэн адил байв. Энэ нь Таны дургүйцлийг хүргэсэн нь гарцаагүй. Төгс Хүчит Бурхан минь! Би Таны үгийн удирдамж дор буруу санаа зорилго, ойлголтоо өөрчлөхийг хүсэж байна. Би бүтээгдсэн бүтээлийн хувьд үүргээ биелүүлж, Бурханыг хайрлах үйл явцаар дамжин хийгдэх ёстой зүйлдээ Петрийн жишээг дагаж, удирдагчийн үүрэг гүйцэтгэх байр сууринаас хандахаа больж, Петрийн замыг эрэлхийлж, түүнд дөхөж ойртохын тулд чадах бүхнээ хийхийг хүсэж байна!
Вушинь Тайюань хот, Шаньси муж
No comments:
Post a Comment