Нэгэн жаахан үр газарт унажээ. Ширүүн борооны дараа өнөөх үр соёолж, үндэс нь аажмаар хөрсийг ухан оржээ. Сар нэг битүүрч, нэг хавиргалахын хэрээр цаг улирал ээлжлэхийг харж, ширүүн салхи, аадар бороог даван туулж өчүүхэн соёо аяндаа ургалаа. Зун болоход газрын ус хишгээ хайрлаж, аагим халууныг давахад нь тусална. Газрын ачаар соёо халууныг эс мэдрэх ба тийнхүү зуны халуунд мэнд үлдэнэ. Өвөл болоход газар түүнийг дулаан энгэртээ тэвэрч, тэд бие биедээ нягт наалдана. Газрын дулааны ачаар соёо өвлийн хахир хүйтэнд тэсэж үлдээд, жихүүн салхи, хайрах цасыг ажрахгүй давна. Газрын нөмөр нөөлгөөр соёо улам бэхжиж, аз жаргалтай байлаа. Соёо өсөн ургахдаа, өөрийг нь амь хайргүй тэтгэн тэжээх газраар бахархан байлаа. Соёо баяр баясалтайгаар ургаж байв. Тэрээр асгарах бороонд дуугаа дуулж, үлээх салхинд найган бүжнэ. Ингэж, соёо ба газар бие биеэ түшиж тулна…
Он жил өнгөрөөд чигчийхэн соёо маань өндөр бүдүүн мод боллоо. Тэрээр олон салаа мөчир, тоймгүй олон навчис ургуулж, газарт бат үндэслэв. Үндэс нь газарт шигдэн шигдсээр, хөрсний гүнд бөх зоогджээ. Нэгэн цагт өчүүхэн байхад нь хамгаалж байсан газар одоо аварга модны суурь болжээ.
Нарны цацраг дээр нь тусаж, мод улам өндийлөө. Тэрээр мөчрүүдээ дэлгээд нарны гэрлээс шимэн шингээв. Тэгэхэд доорх газар нь модтой нэгэн хэмнэлээр амьсгалж, яг л шинэ болсон мэт санагдаж байв. Яг тэр үед, модны мөчрөөс цэвэр агаар ялгаран гарч, мод баяр хөөрөөр умбаж, эрч хүчээр оргилж байлаа. Ингэж, мод ба нарны гэрэл бие биеэсээ хамаардаг…
Модны сүүдэрт сэрүүцэж байгаа хүмүүс цэвэр агаарын сайханд цэнгэн баясацгаана. Цэвэр агаар тэдний зүрх, уушгийг цэвэрлэж, цусыг нь цэвэршүүлнэ. Хүмүүс алжаал ядаргааг мэдрэхээ больцгоов. Ингэж, хүн ба мод бие биеэ тулж түшнэ…
Удалгүй модны мөчрүүд дээр дууч шувууд эргэлдэх боллоо. Зарим нь дайснаасаа зугтаж, зарим нь нялх ангаахайгаа өсгөн бойжуулах гэж, харин зарим нь түрхэн зуур амсхийх гэж. Ингэж, шувуу ба мод бие биеэ түшнэ…
Модны үндэс мушгирч, зангирч, газарт гүн шигдэв. Модны их бие нь газрын хувьд салхи, борооны нөмөр болов. Мод том мөчрүүдээ дэлгэн газрыг хамгаалж байлаа. Газар өөрийнх нь эх учраас мод үүнийг хийж байсан юм. Тэд хамтдаа амьдарч, бие биеэ тулж түшдэг, тэд хэзээ ч хагацахгүй…
… … … …
Миний дөнгөж сая ярьсан бүх зүйлийг та нар харж байсан, жишээ нь үр, та нар үүний тухай мэднэ биз дээ? Үр ургаад мод болдог үйл явцыг чи нарийн мэдэхгүй байж болно, гэхдээ энэ бол баримт гэдгийг мэднэ тийм үү? Чи газрыг, нарны гэрлийг мэднэ. Шувууд модон дээгүүр нисэн бууж эргэлдэх нь хүн бүрийн харж байсан зүйл мөн үү? (Мөн.) Хүмүүс модны сүүдэрт сэрүүцэхийг та нар бүгдээрээ харж байсан биз дээ? (Бид харсан.) Тэгэхээр энэ бүх жишээг нэг дүр зурагт харах үед та нарт ямар мэдрэмж төрдөг вэ? (Эв зохицолтой.) Тэгвэл энэ дүр зураг дахь бүх зүйл бүгд Бурханаас ирдэг мөн үү? (Тийм.) Тэд Бурханаас ирдэг тул газар дээр хамтдаа оршин байгаа энэ хэдэн зүйлийн үнэ цэнэ, ач холбогдлыг Бурхан мэддэг. Бурхан бүхнийг бүтээхдээ, юм бүрийг төлөвлөсөн, Түүний бүтээсэн юм бүхэн Түүний санаа зорилгыг харуулдаг бөгөөд Бурхан бүх зүйлийг бүтээхдээ тэдэнд амь шингээдэг. Бурхан хүн төрөлхтөнд амьдрах орчинг бүтээж өгсөн ба дөнгөж сая сонссон түүхэнд үүнийг хэлэлцсэн. Энэ нь үр ба газрын харилцан хамаарлыг өгүүлсэн; газар үрийг тэтгэж, үр газартай холбогддог. Энэ хоёрын харилцааг Бурхан бүр анхнаасаа урьдчилан тогтоосон, тийм үү? (Тийм.) Энэ дүр зурагт байгаа мод, нарны гэрэл, дууч шувууд, хүн бол хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээж өгсөн амьдрах орчны нэг жишээ мөн үү? (Мөн.) Нэгдүгээрт, мод газрыг орхиж чадах уу? (Чадахгүй.) Мод нарны гэрэлгүйгээр байж чадах уу? (Чадахгүй.) Тэгвэл Бурхан модыг бүтээсэн зорилго нь юу юм бэ? Зөвхөн газрын төлөө модыг бүтээсэн гэж хэлж болох уу? Зөвхөн шувуудын төлөө бүтээсэн гэж хэлж болох уу? Эсвэл зөвхөн хүмүүсийн төлөө бүтээсэн гэж хэлж болох уу? (Болохгүй.) Тэдний хоорондох харилцаа юу вэ? Тэдний хоорондох харилцаа нь, бие биеэсээ салж болшгүй, харилцан хамаарал юм. Өөрөөр хэлбэл, газар, мод, нарны гэрэл, шувууд болон хүмүүс оршин байхын тулд бие биеэ тулж түшдэг бөгөөд нэг нь нөгөөгөө тэтгэдэг. Мод газрыг хамгаалдаг байхад газар модыг тэжээдэг; нарны гэрэл модонд шим өгөхөд мод нарны гэрлээс цэвэр агаарыг бий болгож, нарны хурц халууныг газарт хүргэхгүй сүүдэрлэдэг. Эцэст нь хэнд ашигтай байна? Хүн төрөлхтөнд ашигтай байгаа биз? Тэгэхээр энэ бол Бурхан яагаад хүн төрөлхтөнд зориулан амьдрах орчныг бүтээж өгсний ар дахь зарчмуудын нэг бөгөөд хүн төрөлхтөнд зориулсан гол зорилгуудын нэг юм. Хэдий энэ нь жирийн нэг дүрслэл боловч бид Бурханы мэргэн ухаан, санаа зорилгыг харж чаддаг. Хүн төрөлхтөн газаргүйгээр, модгүйгээр, шувуудгүйгээр, наргүйгээр амьдарч чадахгүй, тийм үү? Энэ нь ердөө л нэг түүх боловч Бурхан орчлон ертөнцийг бүтээж хүнд амьдрах орчин хайрласны бичил ертөнц билээ.
Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг хүн төрөлхтөнд зориулж бүтээсэн бөгөөд Тэр бас амьдрах орчныг ч бүтээсэн. Нэгдүгээрт, энэ түүхээр хэлэлцсэн гол санаа бол бүх зүйлийн уялдаа холбоо, харилцан хамаарал юм. Энэ зарчмын дор, хүн төрөлхтний амьдрах орчин хамгаалагдаж, цаашид оршин тогтноно; энэ амьдрах орчин оршин байгаа болохоор хүн төрөлхтөн цэцэглэн хөгжиж, өсөн үржиж чадна. Энэ дүр зургаас бид мод, газар, нар, шувууд, бас хүмүүсийг харсан. Бурхан ч бас байсан уу? Хүмүүс олж хараагүй, тийм үү? Гэхдээ хүмүүс энэ дүр зураг дээрээс аливаа зүйлийн хоорондох харилцан уялдааны зүй тогтлыг харж чаддаг; эдгээр зүй тогтлоор дамжуулан хүмүүс Бурхан оршин буйг, Бурханы дээд эрхийг харж чаддаг. Бурхан эдгээр зарчим болон зүй тогтлыг ашиглаад бүх зүйлийг амьд байлгаж, оршин тогтнуулдаг. Ийм замаар Тэр бүх зүйлийг хангаж, хүн төрөлхтнийг тэтгэж байдаг. Энэ түүх бидний дөнгөж сая хэлэлцсэн сэдэвтэй холбоотой байна уу? Өнгөн талдаа холбоогүй юм шиг харагддаг боловч яг бодит байдал дээр Бурхан бүх зүйлийг бүтээсэн зүй тогтол болон бүхнийг ноёрхох Түүний ноёрхол нь, Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэдэгтэй нь яв цав холбогдож, салшгүй уялдсан байдаг. Тийм үү? (Тийм.) Та нар бага ч гэсэн мэдэрсэн биз дээ?
Бурхан бүхний ажиллагааны хуулиуд болон оршин тогтнолын хуулиудыг захирдаг, Тэр бас бүхнийг, бүх зүйлийг захирдаг болохоор тэднийг бие биеэ түшиж хамт амьдрахад хүргэдэг; ингэснээр тэд мөхдөггүй, алга болдоггүй, тийнхүү хүн төрөлхтөн үргэлжлүүлэн оршсоор байх ба хүн Бурханы удирдлага дор ийм орчинд амьдарч чаддаг. Энэ зүй тогтлууд Бурханы ноёрхол дор байдаг бөгөөд хүн төрөлхтөн тэдгээрт хөндлөнгөөс оролцож, тэдгээрийг өөрчилж чадахгүй; зөвхөн Бурхан Өөрөө энэ зүй тогтлуудыг мэддэг, бас удирддаг. Модод нахиалах цаг, бороо орох үе, газраас ургамлын хүртэх ус шимийн хэмжээ, навчис унах улирал, модод жимслэх улирал, нарнаас модонд ирэх энерги, нарны гэрлийг аваад модны ялгаруулах бодис—эдгээр нь бүхнийг бүтээх үед Бурханы аль хэдийнээ зохицуулсан зүйл бөгөөд эдгээр нь хүний зөрчиж чадахгүй хуулиуд юм. Амьд ч бай, хүний нүдэнд амьгүй гэж харагддаг ч бай, Бурханы бүтээсэн зүйлс бүгдээрээ Бурханы гарт, Түүний ноёрхол дор байдаг. Хэн ч энэ зүй тогтлыг өөрчилж, эсвэл зөрчиж чадахгүй. Өөрөөр хэлбэл, Бурхан бүхнийг бүтээхдээ, ямар байхыг нь нэгэнт тогтоочихсон. Газар байхгүйгээр мод үндэслэж, соёолж, ургаж чадахгүй байсан. Хэрвээ газарт ямар ч мод байгаагүй бол газар хатах байсан. Тийм биш гэж үү? Түүнээс гадна, мод бол шувуудын орон гэр, энэ нь тэдний салхинаас хоргодох нөмөр газар юм. Нарны гэрэл үгүй бол мод сайхан байж чадах уу? (Сайхан байж чадахгүй.) Модонд зөвхөн газар байгаад хангалтгүй. Энэ бүхэн хүн төрөлхтний төлөө, хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө байдаг. Хүн төрөлхтөн модноос цэвэр агаар авдаг ба модоор хамгаалагдсан газар дээр амьдардаг. Үүний зэрэгцээ хүн төрөлхтөн нарны гэрэл болон бусад янз бүрийн амьд зүйлсээс мѳн салж чадахгүй байдаг. Хэдий эдгээр зүйлийн хамаарал нарийн төвөгтэй ч гэлээ, Бурхан бүхнийг захирах зүй тогтлуудыг бүтээсэн, ингэснээр бүх зүйл харилцан хамааралтай, уялдаа холбоотой байдлаар оршиж болох юм гэдгийг чи санах ёстой; Бурханы бүтээсэн зүйл нэг бүр үнэ цэнэ, ач холбогдолтой. Хэрвээ Бурхан ач холбогдолгүй зүйл бүтээсэн бол Бурхан үүнийг алга болгох байсан. Энэ бол бүх зүйлийн хэрэгцээг хангахдаа Бурханы ашигладаг аргуудын нэг. Энэ түүхэнд “хангах” гэдэг нь юуг хэлж байна вэ? Бурхан гарч очоод өдөр бүр модыг усалж байсан уу? Амьсгалахын тулд модонд Бурханы тусламж хэрэг байна уу? (Үгүй.) Энд “хангах” гэдэг нь бүтээснийхээ дараа Бурхан удирдахыг хэлдэг; Бурхан нэгэн зүй тогтлыг бүтээснийхээ дараа түүнийг удирдах төдий юм. Модны үрийг газарт тарьчихвал тэр өөрөө ургадаг. Харин модны ургах нөхцөлийг бүгдийг нь Бурхан бүтээсэн. Тэрээр нарны гэрэл, ус, хөрс, агаар болон хүрээлэн буй орчин, салхи, жавар, цас, бороо, дөрвөн улирлыг бүтээсэн; эдгээр нь мод ургахад хэрэгтэй нөхцөлүүд бөгөөд Бурханы бэлдсэн зүйл юм. Тэгэхээр Бурхан энэхүү амьдрах орчны эх сурвалж мөн байх нь уу? (Тийм.) Бурхан өдөр болгон очоод, модны навч нэг бүрийг тоолох шаардлагатай уу? Тэгэх хэрэг байхгүй, тийм биз? Бурхан бас модыг амьсгалахад туслах хэрэг ч байхгүй. Бурхан өдөр болгон нарыг сэрээж “Модон дээр тусах цаг чинь боллоо” гэж хэлэх шаардлагагүй. Тэр ийм зүйл хийх шаардлагагүй. Нар нэгэнт тогтоогдчихсон зүй тогтлоор цаг нь болмогц гарч ирээд гэрлээ модон дээр тусгадаг; хэрэгтэй үедээ мод нарны туяаг шингээдэг бөгөөд нарны гэрэл хэрэггүй үед мод мөн энэ зүй тогтол дунд амьдарсаар байдаг. Та нар энэ үзэгдлийг тодорхой тайлбарлах чадваргүй байж болох ч энэ нь хүн бүрийн харж, хүлээн зөвшөөрдөг бодит баримт юм. Чиний хийх ёстой ганц зүйл бол бүх зүйлийн оршин тогтнолын зүй тогтол Бурханаас ирдэг гэдгийг танин мэдэж, тэдний өсөлт болон орших нь Бурханы ноёрхол дор байдаг гэдгийг мэдэх явдал юм. Та нар ойлгосон, тийм үү?
Энэ түүхэнд зүйрлэл гэж хэлэхээр зүйл байна уу? (Байхгүй.) Энэ нь хүнчлэл үү? (Үгүй.) Миний ярьсан зүйл бол үнэн. Амьд бүхэн, амьтай бүхэн Бурханы ноёрхол дор байдаг. Бурхан бүтээснийхээ дараа бүх зүйлд амь өгсөн; энэ амь бол Бурханаас ирсэн бөгөөд тэр өөртөө амийн зам мөр болон хуулийг мөрддөг. Хүн үүнийг өөрчлөх хэрэг байхгүй, мөн үүнд хүний тусламж хэрэггүй; энэ бол Бурхан бүх зүйлийг хангадаг арга зам юм. Та нар ойлгосон уу? Хүмүүс үүнийг мэдэх хэрэгтэй гэж та нар бодож байна уу? (Хэрэгтэй.) Тэгвэл энэ түүх биологитой ямар нэгэн холбоотой юу? Үүнд ямар нэг мэдлэг, эсвэл шинжлэх ухааны салбартай холбоотой юм байна уу? (Үгүй.) Бид энд биологи яриагүй, мөн биологийн судалгаа хийгээгүй нь гарцаагүй. Бидний ярьж буй гол зүйл юу билээ? (Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж.) Ярьж буй гол зүйл бол энэ юм. Бүтээлийн бүх зүйлийн дотроос та нар юу юу хардаг вэ? Та нар мод харж байсан уу? Газар харж байсан уу? (Тийм.) Нарны гэрлийг бас харж байсан, тийм биз дээ? Шувууд модон дээр сууж байхыг харж байсан уу? (Харж байсан.) Хүн төрөлхтөн ийм орчинд амьдрахдаа аз жаргалтай байдаг уу? (Аз жаргалтай байдаг.) Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний амьдрах орон гэрийг оршин тогтнуулж, хүн төрөлхтний гэрийг хамгаалахын тулд Бурхан бүх зүйлийг—Өөрийн бүтээсэн бүх зүйлийг ашигладаг, ингэж Тэр хүнийг болон бүх зүйлийг хангадаг.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө VII”-оос
No comments:
Post a Comment