Бурхан дэлхийг бүтээснээс хойш хүн төрөлхтөнд зориулан бэлдсэн хүн амьд үлдэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал буюу нийт хүрээлэн буй орчны нэгээхэн хэсгийн талаар бид дөнгөж сая ярилцлаа. Бид дөнгөж сая таван зүйлийн талаар ярилцсан ба эдгээр таван зүйл нь ерөнхий хүрээлэн буй орчин юм. Бидний дараагийн ярилцах зүйл нь хүн бүрийн махан биеийн амьдралтай нарийн холбоотой зүйл билээ. Энэ нь, хүний махан биеийн амьдралтай илүү холбоотой, илүү хамаатай байдаг зайлшгүй чухал нөхцөл байдал юм. Энэ зүйл бол хоол хүнс. Бурхан хүнийг бүтээж, түүнийг тохиромжтой амьдрах орчинд тавьсан. Үүний дараагаар хүнд хүнс болон ус хэрэгтэй болсон. Хүнд ийм хэрэгцээ байсан болохоор Бурхан хүнд зориулж ийм бэлтгэлийг хийсэн. Тийм учраас, Бурханы ажлын алхам бүр, Түүний хийж байгаа юм бүхэн нь зүгээр нэг хоосон үг биш, харин үнэхээр хийгддэг болохыг чи харж чадна. Хүмүүс өдөр тутмын амьдралдаа хоол хүнсгүйгүйгээр байж чадахгүй юу? (Тийм.) Хоол хүнс агаараас илүү чухал уу? (Тэд эн тэнцүү чухал.) Тэд эн тэнцүү чухал. Тэд хоёул хүн төрөлхтний оршин тогтнол, хүний амьдралыг үргэлжлүүлэн хадгалахад шаардлагатай нөхцөл байдал, юмс юм. Агаар илүү чухал уу эсвэл ус илүү чухал уу? Температур илүү чухал уу эсвэл хоол хүнс илүү чухал уу? Тэд бүгд чухал. Хүмүүс эдгээрийн алингүйгээр ч амьдрах боломжгүй болохоор сонголт хийж чадахгүй. Энэ бол бодит асуудал бөгөөд чиний сонгож чадах зүйл биш. Чи мэдэхгүй байлаа ч Бурхан мэддэг. Эдгээр зүйлийг харах үед чамд “би хоол хүнсгүйгээр байж чадахгүй!” гэж санагдах байх. Гэхдээ хэрвээ чи дөнгөж бүтээгдсэнийхээ дараа, өөрт чинь хоол хүнс хэрэгтэй гэж мэдэх байсан болов уу? Чи мэдэхгүй байсан, харин Бурхан мэднэ. Чи зөвхөн өлсөөд идэж болох үр тариа газарт, жимс модонд байгааг харах үедээ “Өө, надад хоол хэрэгтэй” гэдгийг ухаарах болно. Үүний нэгэн адил зөвхөн цангаж, ус уухыг хүссэн үедээ л чи “Надад ус хэрэгтэй. Хаанаас ус олж чадах билээ?” гэж ухаарах болно. Өөрийн чинь өмнө харагдах булаг шандыг хараад чи түүнээс уух болно. Чи “Энэ усны амт сайхан юм. Энэ юу вэ?” гэж хэлэх болно. Энэ бол ус, үүнийг Бурхан хүнд зориулан бүтээсэн. Хоол хүнсний хувьд, чи өдөрт гурван удаа, хоёр удаа эсвэл түүнээс ч их хооллох нь хамаагүй; товчхондоо хоол хүнс бол хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа үүнгүйгээр байж чадахгүй зүйл юм. Энэ нь, хүний бие хэвийн оршин тогтноход зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэг билээ. Тэгвэл хоол хүнс үндсэндээ хаанаас ирдэг вэ? Нэгдүгээрт, энэ нь хөрснөөс ирдэг. Хөрс бол Бурханаас хүн төрөлхтөнд зориулан бүтээсэн анхны зүйл юм. Хөрс бол зөвхөн мод, өвс ургамал бус, янз бүрийн ургамал оршин тогноход тохиромжтой. Бурхан хүн төрөлхтөнд зориулан бүх төрлийн үр тариа, янз бүрийн хоол хүнс, тохиромжтой хөрс, түүнчлэн хүмүүсийн ногоо тарих газрыг бэлдэж, тэгснээрээ тэдэнд хоол хүнсийг өгсөн. Ямар төрлийн хоол хүнс тэнд байдаг вэ? Та нар энэ талаар тодорхой мэдэж байх ёстой. Нэгдүгээрт, янз бүрийн төрлийн үр тариа байдаг. Үр тарианд юу багтдаг вэ? Улаанбуудай, амуу тариа, шар будаа, цагаан будаа…, хальстай үр тарианууд. Овьёосны ургацыг бас л олон өөр төрөл зүйл болгон хувааж болно. Өмнөдөөс хойд зүг хүртэл арвай, улаан буудай, овьёос, сагаг гэх мэтийн олон төрлийн үр тариа бий. Өөр өөр төрөл зүйл нь өөр өөр газар нутагт ургахад тохиромжтой. Мөн олон өөр төрлийн будаа байдаг. Өмнөдийн нутаг ч гэсэн өөрийн гэсэн будааны төрөл зүйлтэй бөгөөд тэдгээр нь урт байх ба хэт цавуулаг биш болохоор өмнөдийн хүмүүст тохиромжтой байдаг. Өмнөдийн цаг агаар халуун тул зууван хэлбэртэй будаа гэх мэтийн төрөл зүйлийг идэх хэрэгтэй. Энэ нь хэт цавуулаг байж болохгүй, эс бөгөөс тэд үүнийг идэж чадахгүй бөгөөд хоолны дуршлаа алдах болно. Хойд нутгийн хүмүүсийн иддэг будаа нь илүү цавуулаг байдаг. Хойд нутагт үргэлж хүйтэн байдаг тул тэд илүү цавуулаг будаа идэх хэрэгтэй. Мөн түүнчлэн янз бүрийн төрлийн шош бий. Эдгээр нь газар дээр ургадаг. Мөн газар доор ургадаг ч бий, тухайлбал төмс, амтлаг төмс, таро гэх мэт. Эдгээр нь хүмүүсийн өдөр тутмын хоол хүнс, ундаанд шаардлагатай янз бүрийн үр тариа юм. Хүмүүс янз бүрийн үр тариа ашиглан, гоймон, бууз, будаа, пүнтүүз хийдэг. Хүмүүс мөн төмс иддэг ба төмс болон амтлаг төмсийг гол нэрийн хүнсний бараа хийхэд хэрэглэдэг. Өмнөдийн хүмүүс голдуу хүнсэндээ хэрэглэдэг таро мөн үндсэн хоол байж болно. Бурхан эдгээр янз бүрийн төрлийн үр тариаг хүн төрөлхтөнд асар их хэмжээгээр өгсөн. Яагаад ийм олон төрөл зүйл байна вэ? Бурханы санаа зорилгыг тэндээс олж болно: Нэг талаас энэ нь хойд, өмнөд, зүүн, барууны янз бүрийн хөрс, уур амьсгалд тохирсон байдаг; нөгөө талаас эдгээр үр тарианы янз бүрийн бүрэлдэхүүн хэсэг, агууламж нь хүний биеийн янз бүрийн бүрэлдэхүүн хэсэг, мөн чанарт таарсан байдаг. Хүмүүс эдгээр үр тариаг идсэнээр өөрсдийн биед хэрэгтэй байгаа янз бүрийн тэжээл, бүрэлдэхүүн хэсгийг нөхөж чадна. Хойд ба өмнөдийн хоол хүнс нь хэдий ялгаатай боловч, ялгаатай гэхээсээ илүү төстэй байдал нь их юм. Эдгээр хоол хүнс нь хүний биеийн энгийн хэрэгцээг хангаж, түүний энгийн оршин тогтнолыг тогтоон барьж байдаг билээ. Тиймээс тухайн хоол хүнсний өгөх шим тэжээл хүний биед хэрэгтэй болохоор янз бүрийн газар нутагт ургасан төрөл зүйл маш их байдгийн шалтгаан энэ юм. Тэдэнд хөрснөөс ургасан янз бүрийн хоол хүнсээс авах шим тэжээл нь хүний биеийн энгийн оршин тогтнолоо хадгалж, энгийн хүний амьдралаар амьдрахад нь хэрэгтэй. Ойлгов уу? (Тийм.) Төмс хойд нутагт ургадаг. Хойд нутагт ургадаг төмсний чанар тун сайн. Хүмүүст идэх үр тариа байхгүй үед, төмс тэдний үндсэн хоол хүнс болж чадах ба ингэснээр тэд өдөрт гурван удаа хооллох боломжтой. Төмс мөн хоол хүнсний эх үүсвэр байж болно. Амтлаг төмс чанарын хувьд төмс шиг сайн биш боловч хүмүүс үүнийг өдөрт гурван удаа хоол хүнсэндээ зоог болгон хэрэглэж болно. Үр тариа гүйцэд боловсроогүй тохиолдолд хүмүүс амтлаг төмсийг ходоодоо дүүргэхээр идэж болно. Тарог ч мөн адил хэрэглэж болно. Товчоор бол Бурхан хүн төрөлхтөнд маш их анхаарал тавьдаг. Бурханы хүмүүст өгсөн олон төрлийн хоол хүнс нь нэг янзын уйтгартай биш—харин ч маш цогц иж бүрэн байдаг. Хэрвээ хүмүүс овьёос идэхийг хүсвэл овьёос идэж болно. Зарим нь “Би гоймон идэх дургүй, би будаа идмээр байна” гэж хэлж болох ба тэд будаа идэж болно. Урт, богино гээд бүх төрлийн будаа байдаг ба хүмүүс бүгдийг нь амтархан хэрэглэдэг, тийм үү? Тиймээс хэрвээ хүмүүс эдгээр үр тариаг идэж—хоолоо голж, цамаан загнахгүй л бол—тэд өтөл нас хүртлээ эрүүл амьдрах ба шим тэжээлээр дутагдахгүй. Энэ бол Бурханы хүн төрөлхтөнд хоол хүнсийг өгөхдөө анх бодсон зүйл нь байсан. Хүний бие эдгээр зүйлгүйгээр байж чадахгүй—энэ нь бодит байдал биш гэж үү? (Тийм.) Хүн төрөлхтөн эдгээр бодит асуудлыг шийдвэрлэж чаддаггүй, харин Бурхан аль хэдийн үүнийг бэлдэж, сайтар бодсон байдаг. Бурхан хүн төрөлхтөнд эдгээр зүйлийг аль эртнээс бэлтгэсэн ба элбэг дэлбэг байхаар бэлдсэн. Энэ бол бодит байдал.
Бурхан үүнээс ч ихийг хүн төрөлхтөнд өгсөн—мөн олон төрлийн хүнсний ногоо байдаг. Хэрэв чи зөвхөн будаа л идээд байвал магадгүй шим тэжээлээр дутагдана. Хэрвээ чи бага зэргийн зуушийг шарвал эсвэл хоолондоо хачир зууш нэмбэл, хүнсний ногоонд агуулагдах витамин, олон төрлийн элемент, бусад шим тэжээл нь маш энгийн байдлаар хүний биеийн хэрэгцээг хангах болно. Хүмүүс үндсэн хоол идээгүй үедээ жимс жимсгэнэ мөн идэж болно, тийм үү? Заримдаа хүмүүст илүү их шингэн эсвэл өөр шим тэжээл, өөр амт хэрэгтэй үед, түүгээр нь хангах жимс жимсгэнэ, хүнсний ногоо мөн бий. Цаг агаар болон хөрсний байдал өмнөд ба хойд, зүүн ба баруун нутагт өөр байдаг болохоор тэнд мөн өөр өөр төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ ургадаг. Өмнөдийн цаг агаар хэтэрхий халуун болохоор тэндхийн жимс жимсгэнэ, хүнсний ногоо нь идэхэд хүний биеийн халуун, хүйтнийг тогтворжуулах сэрүүн чанартай байдаг. Нөгөө талаар, хойд нутагт илүү цөөн төрлийн жимс хүнсний ногоо байдаг ч хойд нутгийн хүмүүст энэ нь хангалттай хүрэлцээтэй. Тийм биш гэж үү? (Тийм.) Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд хойд, өмнөд, зүүн, барууныг холбох тээвэр, харилцаа холбооны дэвшлээр, нийгэм соёлын довтолгооны улмаас хойд нутгийн хүмүүс өмнөд нутагт л ургадаг хүнсний ногоо, төрөл зүйлийг бүр бүтэн жил хэрэглэх боломжтой болоод байна. Ингэснээр хэдий хүмүүс амтлах мэдрэмж, материаллаг хүслээ хангаж байгаа ч, тэдний бие янз бүрийн түвшний хор хөнөөлд өөрийн эрхгүй өртөж байна. Учир нь Бурханы хүн төрөлхтөнд зориулан бэлдсэн хоол хүнсний дунд өмнөдийн хүмүүст зохимжтой хоол хүнс, жимс жимсгэнэ, хүнсний ногоо гэж байхад, хойд нутгийн хүмүүст зохимжтой хоол хүнс, жимс жимсгэнэ, хүнсний ногоо гэж бий. Өөрөөр хэлбэл, хэрэв чи өмнөдөд төрсөн бол өмнөдийн хоол хүнс чамд тун тохирох болно. Бурхан эдгээр жимс, хүнсний ногоог өмнөдийн цаг агаарт зориулан бэлтгэсэн. Хойд зүгт, хойд нутгийн хүмүүсийн бие махбодод хэрэгтэй хоол хүнс байдаг. Гэвч хүмүүс идэмхий хоолны дуршилтай, тэд санамсаргүйгээр нийгмийн хөгжлийн давалгаанд цохигдон энэ хуулийг өөрийн мэдэлгүйгээр зөрчиж байна. Хэдий хүмүүс одоогийн амьдралаа илүү дээр гэж бодож байгаа ч, ийм нийгмийн довтолгоо хүмүүсийн бие махбодод нүдэнд үл үзэгдэх аюул занал учруулж байдаг. Энэ бол Бурхан бүх зүйлийг бүтээхдээ, эдгээр хоол хүнс, жимс жимсгэнэ, хүнсний ногоог хүн төрөлхтөнд өгч байхдаа бодсон, харахыг хүссэн зүйл биш юм. Энэ нь Бурхантай ямар ч хамаагүй бөгөөд тэр чигээрээ хүн төрөлхтөн байгалийн хуулийг эвдэж, шинжлэх ухааны хөгжилд хүрсэнээс үүдсэн зүйл юм.
Бурханы хүн төрөлхтөнд хайрласан зүйл нь баян, элбэг дэлбэг агаад газар бүр өөрийн гэсэн онцгой амттантай байдаг. Тухайлбал зарим газар нутаг улаан чавгаар (жожоба гэдэг нэр нь их түгээмэл) баян байхад, зарим нь хушга, самар, өөр олон янзын самраар элбэг дэлбэг байдаг. Эдгээр материаллаг зүйлс хүний биеийг хэрэгтэй бүх шим тэжээлээр хангадаг. Гэхдээ Бурхан хүн төрөлхтнийг аливаа юмсаар улирал, цагийн дагуу тэтгэдэг бөгөөд зөв цагт нь таарсан хэмжээгээр өгдөг. Хүн төрөлхтөн бие махбодын таашаалд шунаж, ховдоглон Бурханы хүн төрөлхтөнд зориулан бүтээсэн хүний өсөлт хөгжлийн энгийн хуулийг зөрчиж сүйрүүлж байдаг. Жишээ нь интоорыг аваад үзье, үүнийг хүн бүр мэднэ, тийм үү? Хэзээ интоорын улирал эхэлдэг вэ? (Зургаадугаар сар) Тэднийг зургаадугаар сард хураадаг. Энгийн нөхцөлд энэ нь хэзээ дуусдаг вэ? (Наймдугаар сард.) Хүмүүс зургаадугаар сараас наймдугаар сарын хооронд бэлэн болонгуут нь хоёр сарын хугацаанд иддэг. Интоор зөвхөн хоёр сарын турш шинэхэн байдаг, харин шинжлэх ухааны аргын тусламжтайгаар хүмүүс 12 сар хүртэл, тэр ч бүү хэл дараагийн интоорын ургац хүртэл хураадаг болоод байна. Энэ нь бүтэн жилийн турш интоор хурааж болно гэсэн үг. Энэ үзэгдэл хэвийн зүйл мөн үү? (Үгүй.) Тэгвэл интоор идэх хамгийн тохиромжтой улирал хэзээ вэ? Зургаадугаар сараас наймдугаар сарын хооронд. Энэхүү хязгаараас цааш, яаж ч чи тэднийг шинэхэнээр нь хадгалсан, тэд урьдын адил амтагдахгүй, хүний биед ч хэрэггүй. Түүний дуусах хугацаа нь өнгөрөнгүүт, ямар ч химийн зүйлс хэрэглэх нь хамаагүй чи үүнийг байгальд ургасан шигээр нь авч чадахгүй юм. Дээрээс нь, химийн бодисын хүнд учруулах зарим нэг хорыг хэн ч арилгаж эсвэл өөрчилж чадахгүй. Ойлгосон уу? Одоогийн зах зээлийн эдийн засаг хүмүүст юу авчирдаг вэ? Хүмүүсийн амьдрал илүү дээр болсон мэт санагдаж, бүх чиглэлд явах тээврийн хэрэгсэл их тухтай болж, хүмүүс бүх төрлийн жимсийг жилийн дөрвөн улирлын хэдийд ч идэж чадахаар болсон. Хойд зүгийн хүмүүс банана болон хүссэн ямар ч хоол хүнсээ, орон нутгийн чанартай тусгай хүнс, өмнөдийн жимс зэргийг байнга идэж чадахаар болсон. Гэхдээ энэ нь Бурханы хүнд өгөхийг хүссэн амьдрал биш юм. Үүнийг хүн төрөлхтний шинжлэх ухааны хөгжил бий болгосон. Энэхүү зах зээлийн эдийн засгийн хүний биед авчирсан зүйлс нь байгалийн өсөлтийн энгийн хуулийг зөрчдөг. Энэ нь аз жаргал биш, харин хор хөнөөл, гай гамшгийг авчирсан. Ойлгосон уу? (Тийм.)
Энийг хар даа. Усан үзэм зах зээл дээр жилийн дөрвөн улирлын турш борлуулагддаг уу? (Тийм.) Усан үзэм үнэндээ зөвхөн түүсний дараах богино хугацаанд шинэхнээрээ байдаг. Хэрвээ чи тэднийг дараагийн 6 сар хүртэл хадгалбал тэднийг усан үзэм гэж нэрлэсээр байж болох уу? Чи тэднийг хог гэх үү? Тэд зөвхөн усан үзмийн жинхэнэ найрлагаа алдаад зогсохгүй илүү их химийн найрлагатай болдог. Нэг жилийн дараа, тэд зөвхөн шинэхэн байдлаа алдаад зогсохгүй, тэдний шим тэжээл ч үгүй болсон байна. Хүмүүс усан үзэм идэх үед: “Маш сайхан! Маш гоё! Бид 30 жилийн өмнө энэ улиралд усан үзэм идэж чадах байсан болов уу? Чи хүссэн ч идэж чадахгүй байх байсан. Одоо амьдрал яасан гайхалтай байна вэ!” гэж тэдэнд санагддаг. Энэ үнэхээр аз жаргал уу? Хэрэв чи сонирхож байгаа бол, химийн бодисын тусламжтайгаар хадгалагдаж байгаа усан үзмийг судалж болно, тэгээд тэдгээрийн бүтэц, найрлага нь хүнд ямар тустай болохыг харж болно. Хуулийн эрин үеийг эргээд нэг бод. Израильчууд Египетээс гарсаны дараа Бурхан тэдний аян замд бөднө шувуу болон манна өгсөн. Бурхан тэднийг хадгалахыг хүнд зөвшөөрсөн үү? (Үгүй) Зарим хүмүүс явцуу бодолтой байсан ба маргааш өгөхгүй байх гэдгээс айж, зарим нь хадгалсан. “Дараа хэрэг болж юуны магад гээд хадгалсан!” Гэтэл юу болсон бэ? Дараагийн өдөр энэ нь муудсан байсан. Бурхан тэднийг хадгалж нөөцлөхийг зөвшөөрөөгүй, учир нь Бурхан тэднийг өлсгөхгүйн тулд зарим нэг зүйлийг бэлдсэн байсан. Гэвч хүмүүст тийм итгэл байгаагүй бөгөөд ингэж бодсоны улмаас үргэлж хадгалахыг хүсдэг: “Бурханы үйлдэл найдваргүй! Чи үүнийг харж, үүнд хүрч чадахгүй. Заримыг нь хадгалах нь илүү дээр. Хэрэв чи замаа өөрөө олохгүй бол хэн ч чамайг халамжлахгүй бөгөөд иймээс хожим өлсөх болно!” Үүнээс чи, хүн төрөлхтөнд өөртөө итгэх итгэл байхгүй, мөн Бурханд итгэх жинхэнэ итгэл ч байхгүй болохыг харж байна. Тэд дараа хэрэглэхээр заримыг нь үргэлж үлдээдэг ба Бурханы хүн төрөлхтөнд бэлдсэн зүйлийн цаана байгаа анхаарал халамжийг хэзээ ч харж чаддагүй. Тэд зүгээр л үүнийг мэдэрч чаддаггүй, үргэлж Бурханд эргэлзэж, үргэлж ингэж бодож байдаг: “Бурханы үйлдэл найдваргүй! Бурхан хүн төрөлхтөнд үүнийг өгөх эсвэл хэзээ өгөхийг хэн ч мэдэхгүй! Хэрвээ би үнэхээр өлсөөд Бурхан үүнийг өгөхгүй бол, би өлсөхгүй гэж үү? Би хоол тэжээлийн дутагдалд орох биш үү?” Хүний итгэл үнэмшил ямар өчүүхэн бэ!

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө VIII”-аас
Анхны өгүүлэл линк:
No comments:
Post a Comment