Ю Конгуан Төгс Хүчит Бурханы Чуулганд сайн мэдээг тунхагладаг. Түүнийг ийнхүү сайн мэдээг тунхаглах зуур,Хятадын Коммунист намын засгийн газраас түүнийг мөрджээ. Тэр уул руу зугтаж, ингэх замд нь Жэн Шун гэгч орон нутгийн гэр чуулганы хамтран зүтгэгч түүнд тусална. Анх уулзахад л олон жилийн өмнөөс нэг нэгнээ мэдэх юм шиг тэр хоёр санагддаг. Жэн Шун хамтран зүтгэгч нартайгаа уулзаж цугладаг сүрлэн овоохойдоо Ю Конгуаныг аваачжээ. Тэнд Жэн Шун болон түүний хамтран зүтгэгч нарын дунд Бурханд итгэгч хүн эрх мэдэлтнүүдийг дагах ёстой эсэх талаар хэлэлцдэг. Ю Конгуан энэ талаар тэдэнд нөхөрлөл хийж, тэдний дундах эргэлзээг тайлна. Ю Конгуаны нөхөрлөл тэдэнд маш их тус хүргэж, тэд бүгдээрээ эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг эрж хайн, судалж эхэлдэг. Гэтэл чуулганы ахлагч Сун, Ю Конгуаныг Төгс Хүчит Бурханы Чуулганы гэрчлэгч гэдгийг мэдсэн даруйдаа, чуулганыг битүүмжилж жинхэнэ замыг эрж хайх гэсэн дагалдагч нарт саад хийх бүх аргыг замыг сүвэгчилдэг. Сун, Ю Конгуаныг нэгд нэггүй эрж хайн, Юг цагдаа нарт мэдээлж, баривчлахын тулд дагалдагч нараа хүртэл дайчилдаг.
ХКН-ын засгийн газар болон Сун ахлагчид мөрдөгдөн мөшгөгдсөн Ю Конгуан Бурханд чин сэтгэлээсээ залбирчээ. Тэр Бурханд итгэж найдахын сацуу жинхэнэ замыг эрж хайн, судалсан орон нутгийн чуулганы үнэнч итгэгчдийг Бурханы өмнө хөтөлж аваачихаар шийдлээ. Хэд хэдэн бүтэлгүйтэл амссаны дараа Ю Конгуан, Жэн Шун болон бусад хүмүүс Төгс Хүчит Бурханы үгийн талаар нөхөрлөл хийхийн тулд хулсан зоорь, агуйд нуугдаж, нэг хэсэгтээ хянуур болгоомжтой байхаас аргагүйд хүрсэн юм... Жэн Шун болон хэсэг хүн Зүүний Аянгад анхаарал хандуулах болсон тул Сун ахлагч тэднийг дайснаа хэмээн үзсэн бөгөөд чуулган тэр даруй хоёр тал болж хуваагддаг. Үүнээс болж Жэн Шун болон түүний нөхөд болох чуулганы гишүүд ихээр шаналж эргэлзжээ. Ю Конгуан тэдний төөрөгдлийг шийдвэрлэхийн тулд Төгс Хүчит Бурханы үгийн талаар тэдэнтэй нөхөрлөнө. Мөн тэрээр Бурханд итгэнэ гэдэг юу гэсэн үг болохыг, Бурхан магтаж, сайшаах итгэлтэй байхын тулд яах хэрэгтэй талаар нөхөрлөдөг. Эцэст нь Жэн Шун болон түүний нөхөд үнэнийг ойлгож эхлэх бөгөөд тэдний төөрөгдөл, саад бэрхшээл, алдаа завхрал шийдвэрлэгддэг. Тэдний зүрх сэтгэл чөлөөлөгдөж тэд гүнээ шүүрс алдана, учир нь Эзэнд олон жил итгэснийхээ дараа тэд “Бурханд итгэх итгэл”-ийн жинхэнэ утга учрыг ухаардаг.
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment